САНХҮҮЧ ХИЙГЭЭД САРМАГЧИНГИЙН ТУХАЙ
2012/07/21 29 Comments
Манайхан банкир, санхүүч гэхээр жигтэйхэн гаргуун ухаантай, лут мэргэжил туршлагатай хэн ч халдашгүй цөөн хүн хийдэг ажил, бусад нь зүгээр л хараад сууж байх ёстой мэт ойлгодог. Ер нь ч монголчууд банк санхүүгийн талын мэдлэгээ нэмэхгүй бол зах зээл мээлд шилжсэн, олигархитай тэмцэнэ мэмцэнэ энэ тэр гэж ярихаа болих л хэрэгтэй л дээ.
Ингээд анхны хичээл, хэрэв таалагдвал үргэлжлүүлнэ, загнавал больж л орхино. Тэгвэл цаад олигархууд чинь “заах” нь заана, гэхдээ практик дээр жинхнээсээ “гуйлгачин” болтол чинь зааж өгнө л дөө… Read more of this post