БИД ГЭЖ МОНГОЛЫГ Л ХЭЛДЭГ

Баабар бид ялав гэж орилно. Халхын голд ялчихсан юм шиг. Миний ойлгож байгаагаар АН сонгуульд ялсан. Гэхдээ олонхи болоогүй. Би болон бас олон хүн АН-ын гишүүн биш. Ер нь ямар ч намын гишүүн биш. Тэхээр яахаараа “бид” болчихдог байна.
Яагаад монголчууд бид заавал Баабарын “талд” орох ёстой гэж ?! Ноён Баабар Ерөнхийлөгчийнхөө үгийг гүйцэд унших хэрэгтэй л дээ. Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж 2011 оны 12 сарын 28-нд Монгол Улсын үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолын 100 жилийн ойн илтгэлдээ ингэж дүгнэсэн:
“Шинэ нам гэж алга. Манай намуудын хөгжил дэвшил нь ардчилсан хувьсгалын өмнөх МАХН-ын бүтэц зохион байгуулалтыг хуульчлан хуулахаас хэтрээгүй…
…өнөөгийн бүх намууд татан буугдах ёстой. Шинэ хуулийн дагуу нам бүр шинэчлэн зохион байгуулалтаа хийж, шинээр бүртгүүлэх ёстой. Нэрээ, түүхээ намууд хадгалах эрхтэй байж болно. Одоо намуудад нэрний биш агуулгын өөрчлөлт хэрэгтэй байна. Нам гишүүнчлэлтэй байх эсэхийг шийдье. УИХ-д болон ИТХ-д авсан суудлынх нь хувь хэмжээнд таарсан байр талбайг намуудад төрөөс гаргаж өгье…Нам бол бизнесийн байгууллага биш. Эрхтэн ямбатнуудын толгой хоргоддог, өсөж үрждэг газар ч биш. Нам олон, Монгол ганц. Намжсан нийгмээс иргэншсэн нийгэм руу явах хэрэгтэй.”

Үүнийг би тэр үед ноён Баабар өөрийнхөө гараар Ерөнхийлөгчид “тусалсан” гэж ойлгож байсан. Хэрэв тийм бол Баабар солиотой, үгүй бол “хамгийн хайртай” Ерөнхийлөгчийнхөө эсрэг дүгнэлт хийж байна.
Яг нарийн яривал Ц.Элбэгдорж илүү үнэн зөв, бодитой дүгнэлт хийсэн. Яагаад гэвэл тэр одоогийн бүх намуудыг НОВШ гэсэн. Үүнээс илүү үнэн юм хаана байна ? Даанч өөрөө “шал хуучин” нам байгуулчихсан болохоос биш. Харин Баабар бол солиорч байна. Энд сэтгэл зүйн нэг л эвгүй юм бий, тэр нь Баабарын эсрэг бичвэл МАН-ын “талд” оруулах явдал юм. Тэгж л байг. Бид ямар хүүхэд байгаа биш ?!
АН нам бол ялсан ч новш, ялаагүй ч новш. Мэдээж МАН-тайгаа адил, бусад нам, наманцаруудтайгаа адил. Ер нь энэ Баабарын “нэг юм” хөдлөөд байгаа юм шигээ, уг нь ингэдэггүй л юмсан…
Харин би нэг л зүйлийг сайн мэдэж байна, “бидний” засаг бантан, жонхуу, жорлон хутгахаас өөр ямар ч юм хийж чадахгүй гэдгийг л баталгаатай хэлнэ. Энд МАН болон МАХН бас хамаарах нь мэдээжийн хэрэг, яагаад гэвэл энэ бол ямар ч утгаараа “бид”-нийх биш, олигархийн засаг, энэ бол Баабарын засаг…
Харин БИД гэж Монголыг л хэлдэг юм…

Судлаач Д.Ганхуяг
2012 оны 6 дугаар сарын 3.

About Ганаа
СУДЛААЧ ДАШЗЭВЭГИЙН ГАНХУЯГ 1954 онд Налайх хотод төрсөн. 1962 – 1972 онд Налайхын дунд сургууль, 1972 – 1977 онд МУИС –ийн Инженер – эдийн засгийн сургууль, 1987 – 1990 онд Болгар Улсын Нийгмийн Ухаан, Нийгмийн Процессын Удирдлагын Академи төгссөн. Нийгмийн Ухааны Институтэд эрдэм шинжилгээний ажилтан, УИХ-ын дэргэдэх Судалгааны Төвийн захирал, УИХ болон ЕТГ–т улс төрийн зөвлөх, референтын ажил хийж байсан. 1996 -1998 онд МАХН-ын Удирдах Зөвлөлийн гишүүн байснаа өргөдлөө өгч сайн дураараа огцорсон. Төр засгийн болон намын удирдагчдын талаар шүүмжлэлт өгүүлэл бичсэний учир ажлаас 5 удаа халагдсан. Мөн энэ шалтгааны улмаас 2004 онд МАХН-аас хөөгдсөн. Монгол Банкнаас их хэмжээний мөнгө алга болсон асуудлыг тэргүүн хатагтай О.Цолмонтой холбон бичсэний учир Монгол Банкны Ерөнхийлөгч асан О.Чулуунбатыг гүтгэсэн хэргээр 2006 онд шүүхээр шийтгүүлсэн. Олон улсын болон үндэсний хэмжээний олон судалгаанд удирдагч, үндэсний зөвлөх, багийн гишүүнээр ажиллаж байсан. Одоо чөлөөт судалгаа, системийн анализ эрхэлдэг. Эхнэр, хүү, охин нарын хамт амьдардаг.

40 Responses to БИД ГЭЖ МОНГОЛЫГ Л ХЭЛДЭГ

  1. Uuganaa says:

    Санал нэг байна.

  2. Anonymous says:

    ooo goe oo goe

  3. Mendee says:

    Harin tiimee, Bat-Uultei tolgoi holbood – “baatar” odoo mungutei, tusuvtei gazriig zahirna gej huuruud – odoo jinhene dur turhnuud ni garch ireh baikhdaa – ene heden balai uls turchidiin

  4. Болд says:

    Зөв шүү сайхан хэлж Баабар гэгчид энэ мэтийн хичээл зааж хэлсэн үг, хий хорын сануулж байхгүй бол дүрдээ итгээд ганцаараа улаан нүдэн гаригын иргэн хүн төрөлхтний үүслийн эцэг болчих шахаад бүгдийн өөрийн би-дээ хамруулах гэдиймоо зайлуул хэхэ

  5. Anonymous says:

    Yamar ard tumen baina, tiim zasag bdag aa gej…

  6. Anonymous says:

    tani ene niitleliig dahin unshij bayarlalaa oligarhiudg bas l zailuuj chadsangui guravdagch huchin chbii bolsongui mongold uyanga metiin gants neg temtsgch yalsnig es tootsvol nuuguu l togtoltso nogoo l deglem daihad l bidniigee yalchla da gejj oligsrhi deglemiin uzel surtalch baarig ingej ilchleh n tuiliin zovoo tand talrhaj bn uhaalg sanuulgin chin toloo mngolchuud min sonor sorgog baigrtunn yu ch uurchlugduuguibn shuu

  7. bathuu says:

    yu ch oorchlgooogui bga gedgiig oligarhiud hevere bga gedgig oilgarhuud l yalla gedgiig oligrhiin gol uzel surtlch baabrin bagiig huulsan tand talrhay mngol orong burhan iveeg

  8. delgermaa says:

    Baabar oort hergeceetei gej uzwel yug ch yaj ch „erguuldeg“ ni erdoo taalagddaggui, ouyn uhaanaa hen negen uhaantnaar udirduulah, ezemduuleh chini hamgiin tom ayul oortoo aguulj baigaa um shuu dee. Niigmiin oyuni elit huchin( end bi zui esoor Baabarig oruulj toocdog) niigmiinhee omno es zuin mash ondor hariuclagaa uuregee ooroo mash sain mederdeg baih eostoi um bolow uu? Bur niigemd es zui aldagdasan eduugee buh asuudalt mash es zuitei handah uuregtei bish uu? Tegehdee Baabar mongol hund moral*(es zui) ugui gej bichdeg shuu dee…hunii niigem moralgui yahaw??? “Bid yalaw“ gedeg chini AN oligarhiin mongo yalsantai adil sonsogdood bna …uuniig „BID“ hussen gej uu???

  9. Hi says:

    hi ah mini
    таны бодлоор АН ялахгүй бол БИД гээд байгаа хэн маань ялж, хэн маань энэ улс орныг өөд нь татах ёстой вэ?
    харин ч хэн ямар нэг юм хэлсэн болгоныг та муулж байхаар, энэ ялсан нам нь энэнтэй хамтраад ийм арга замаар яваасай гэсэн шийдэл санал болговол дээр бишүү.
    та бол Баабар эсвэл би гэсэн байдлаар бичсэн байна шүү дээ. Залуучууд бид таны үгсээс юу олж авах ёстой вэ? Бидний хийсэн сонголт зөв, харин аль нь ч новш гэж хараалгүйгээр аль ялсан нь олигтой юм хийх талаар хэн нэг нь санал санаачлага гаргаад, тэр нь дэмжигдээсэй л гэж бодож байна шүү.

  10. gankhuyag says:

    Чи хүний бичсэнийг зөв ойлгож сур. Энд Баабарын дүгнэлт байгаа, түүний “эсрэг” Ц.Элбэгдоржийн дүгнэлт байгаа. Миний дүгнэлт бол энэ бол “бидний” төр биш, олигархийн төр гэсэн. Чамайг л лав хараагаагүй. Эсвэл Баабартай, эсвэл Элбэгдоржтой ярь, надад чамтай ярих юм юу ч байхгүй…

  11. gankhuyag says:

    “Мартамхай хүмүүст” сануулах зүйл байна. Би үүний өмнөх “НАНАМ” өгүүлэлдээ : “Нэгэнт ард түмэн сонголт хийснээс хойш одоо зөв бурууг ярихгүй, ярих ч ёсгүй. Тавин хувьд нь таалагдана, тавин хувьд нь үл таалагдана. Ном ёсоороо бол баяр хүргээд тахимаа өгөх ёстой…МАН новшрох хэрэггүй…” гэж хэлсэн. Энэ нь “бид”-ний төр гэсэн үг биш гэдгийг илжиг ч гэсэн ойлгох атал зарим хүн огт “ойлгохгүй” байна. Иймээс “мартамхай” олон хүний комментыг арилгав. “Бидний төрдөө” тэрийгээ бичнэ биз…

  12. tulga says:

    bi bna uu? bid bna uu? bur ted bna uu? hend hamaatai yum be? tegbel nadad songolt baisan uu? 2 nobshiin negiig songoh songolt l nadad baisan bi neg nobshiin songoson. uunii toloo nobshiin tortei bolohooch medej bna. gehdee neg ulsad 2 tor baih yosgui. ene bol bidnii tor yagaad gebel bi iim l ard tumen………songolt baisan gej uu? odoo bgaa gej uu? bi tanaas dahiad asuuya?

  13. gankhuyag says:

    Сонгочихоод надаас асуух хэрэг юу байна. Одоо толгойгоороо биш, биеэрээ л амсдаг байхдаа. Би судлаачийн хувьд олигархийн төр яагаад ч олигтой юм болохгүй гэж л хэлж байна. Харин би хэнийг ч “буруу зөв” сонгосон гэж хэлээгүй, мөн “хоёр төрийн” асуудал огт яриагүй…

  14. grandeura says:

    Сайн тэсэрчээ…

  15. bi says:

    4 4n jileer evluuldeg bolchihson toroo tegeed yaj oorchloh um be erin tsagiin duudlaga geed nevtruuleg deer gardag shig aravtiin sistemeer udirdagchaa gargaj ireh umuu soelt ertontsiinhen shig manai namuud tolovshtol ni es zuitei boltol ni huleevel ene uls gadaad dotoodiin luivarchinguuddaa bariulaad mohoh ni bn

  16. gankhuyag says:

    Та харин дөхүүлж байна. Би энэ олигархууд, өөрөөр хэлбэл МАН, АН, МАХН, Ерөнхийлөгч нар хэрхэн хуйвалдсан тухай цувралаар өгүүлэхээр бэлтгэж байна. Эд нарт ямар ч ялгаа байхгүй. Зайлуулах л ганц арга бий. Гэхдээ ард түмэн арай л ойлгоогүй байх шиг. “Манай” олигархи, “сайн” олигархи, “бидний” олигархи гэсэн ямар ч ойлголт байхгүй. Гэхдээ эд нар тун удахгүй хоорондоо “үзэлцээд”, “зөвшилцөөд”, “хуйвалдаад”, “алалцаад” ойлгуулаад өгнө дөө, гайгүй. Юу хийхээ мэдэхгүй байж л “сандлаа хуваасан” мал шиг л юмнууд байна ш дээ…

  17. Anonymous says:

    тэр үнэн

  18. Odloi says:

    Сонгуулийн дүнг нарийн ажиглах юм бол жинхэнэ гамшиг гэмээр аймаар зүйл ажиглагдана. АН олонх болсон гэж хөөрцөглөнө. Гэвч хөөрхийс өөрсдийг нь Ардчилал гэдэг үг энэ суудлын тоонд хүртэл чирж ирсэний чин үнэнийг ойцгоохгүй байна. Ойх чадвартай амьтан ч алга шиг. Уруудаж яваа үзүүлэлт нь. Би ард түмэн МАНАН гийн гайг ухаарч эхлээгүй байна гэж санаа зовж байв. Гэвч эсрэг талын МАН АН аль аль нь 39 суудлыг авч чадахгүй байх хүртлээ буурсан байна шүү дээ. 4 жилийн дараа навс унана гэсэн үг. Учир нь эд 4 жилийн турш алалцана.

  19. Anonymous says:

    бид гэдэг “би” гэдгийн олон тоо. гээд бодохоор…

  20. Нацаг says:

    Баабарт дүртай нь зарим гэнэн залуучууд л байдаг юм шиг. Энэ дөрвөн жилийг би МАНАН будан арилах жилүүд болно гэж боддог. Тэрнээс чухал нь ард түмнийхээ тархинд байгаа манан буданг сийрүүлэхэд одооноос шамдвал зүйтэй. Сонгуульд “хэнийг ч дэмжихгүй” гэсэн сонголт нэмж түүгээрээ эдгээр манантсан хүмүүсд дургүйцэл тэмцлээ зөв илэрхийлж болно гэж ард түмэндээ ухуулах нь чухал болов уу. Жирийн ард хүн бол “би юу л хийж чадав гэж” гэсэн өчүүхэн бодлыг “бид хүсвэл өөрчилж болох юм байна” гэсэн итгэлээр тэтгэж эхэлбэл. Оюунлаг, чадварлаг, авъяаслаг, эх оронч хүмүүс зүрх сэтгэлээрээ одооноос нэг нэгэнтэйгээ холбогдож эхлээсэй. Тан шиг хүмүүс дараагийн сонгуульд нэрээ дэвшүүлэхээр бол өөртэйгөө мөр зэрэгцэхээр хүмүүсд үлгэр болж суурь чиглэлээ эртхэн тавьж манан буданг үлээх уушгаа бэлдэцгээх юмсан.

  21. Соёмбо says:

    Ганаа ах аа. Та программист залуус охидтой ярьж байгаад сэтгэгдлийн хэсэгт ЛАТИН үсгээр бичсэн ч автоматаар КРИЛЛ үсгээр бичсэн болгодог автомат хөрвүүлэгчтэй болгочихвол зүгээр тээ. Танд амжилт хүсье. Цаг хугацаа таны прогнозыг батлана гэдэгт итгэл төгс байна.
    Монголын ерөнхий боловсролын сургуулийн бүх сурах бичгийг амилуулсан крилл үсгээ хайрлацгаая.

  22. BI says:

    MEDLEG BOLOVSROL TURSHLAGIIG TANI ZASAG TOR AVCH ASHIGLAASAI DARAAGIIN SONGUULIAR NER DEVSHEEREI

  23. Snow says:

    таны бичиж байгаа цуврал хурдан нийтлэгдээсэй, шинэ цагийн түүхийн хамгийн сонирхол татсан хэсэг 1998 онд дээр очоод байгаан, бас 2000 он. Танд амжилт хүсье

  24. Bodrol says:

    Хүн болгонд үг хэлэх эрx чөлөө байдаг байх.Гэхдээ энэ удаад лав зүв зүгээр явж байсан хүн рүү лааз шидээд юундаа лаазанд оногдоод байгаа пизда вэ гэж дүвчигнэж байгаам шиг шал хэрэггүй юм сараачижээ.

  25. gankhuyag says:

    Чи Бодрол биш, Ухаангүй новш юм. Олигархи бол “зүгээр л сууж” байдаг. Тэгээд төр засгаараа дамжуулаад дээрэмддэг юм. Чи гэрт чинь ороод дээрэмдвэл “жинхэнэ”, тэгээгүй бол “зүгээр” сууж байгаа гэж боддог мал байна байна. Тэгвэл чиний зөв л дөө, ёстой чамд таарсан “чиний” төр. Хэрэв улс төрийг хоёр хүний хэрүүлийн түвшинд ойлгож байвал чи миний блогт боловсролоороо тэнцэхгүй…

  26. Anonymous says:

    AN-iinxan odoo yaj bantan xutgaj xuluu jiiltsex bol doo… Baga l bidniigee zovoogoosoi doo. Xurdxan xugjliin manlaid ochij xun shig amidrax umsan.

  27. gankhuyag says:

    Биш ээ, Эрхэм ээ. Би МАН, АН, МАХН, ИЗНН (Д.Энхбатаас бусад ) бүгдийг нь хэлж байна. Ямар ч ялгаагүй гээд байхад л заавал нэгийг нь магтах бол бараг манай ард түмний “өвчин” шүү. Миний шулуухан хэлдгийг Та нар сайн мэдэж байгаа гэж бодож байна…

  28. Mongolzuu says:

    Өөө бас уншигчдаа хүндэтгээд харааж загнахаа байчвал улам л олон хүн уншиж пропорцоор нь таны хүсээд байгаа чанартай уншигчид бас төдий хэмжээгээр нэмэгдэнэ шүү дээ. Шулуухан хэлэхэд Новш минь…. үхнэ…. гэх мэт хараахаа байчвал яасын? Бичсэнийг чинь унших дуртай уншдаг. Энэ хараалууд чинь уур хүргээд байна. Бодолцож үзэхийг хүсье

  29. Anonymous says:

    elbegdorj gej jinhene luivarchin bna aa. hudlaa shudarga yos gej orilchihood ooroo bolohoor huuli shuuhiinheniig bugdiig ni huuli zorchin tomilson. omnoh humuusiig ni bas huuli zorchin huchindej baigaad zailuulsan. odoo bodoj baigaa ni l dahin songogdoh. ter uneheer ard tumniig angilj handaj bna. naad zah ni ter MCS-g shalguulah battulga-iin gomdoliig yagaad prokuroroor huchingui bolgov?, yagaad ter gundalai, ter altandornod mongoliin paushok-iin heregiig huchingui bolgov. yagaad hurts-n ATG-t omno shalgagdaj baisan hergiig ni haaj bur dargaar ni taviv?,yagaad 2013 onii songuulias omno enhbayariig yallah gej yaraad bna?, yagaad odon myadal-iin avilgal ihiig ogch bna …geed buh uildel ni ooriinhoo erh ashigt uilchilj duraaraa durgij bna…….tuund ene ulsiin erh ashig hamaagui ni haragdaj bna.

  30. gankhuyag says:

    29-д. Яг үнэнээ хэлэхэд бодолцохыг их хүсдэг юм. Нэг. Хэрэв Та миний мэддэгийг мэдвэл эсвэл аль хэдийн галзуугийн больницод байна, эсвэл огт үнэмшихгүй ёстой жинхнээсээ солиотой амьтан гэнэ, Хоёр, Манай олонхи хүмүүсийн сэтгэлгээний түвшин, байж байгаа байдалд нь би тохируулж ярьдаг юм. “Мэддэг хэлээр нь” гэх үү дээ. Үүнийг манай уншигчид ялгаж чадна гэж бодож байна. Тэгвэл жинхэнэ судалгааны өгүүллүүдийг унш. Тэнд ганц ч хараалын үг байхгүй. Тэрийг манайд бараг хэн ч уншдаггүй, харин гадаадад уншдаг юм. Ингээд би бүх хүнд “тохируулж” чадахаа байчихдаг юм. Одоо Та намайг сайн ойлгосон байх…

  31. Mongolzuu says:

    Тийм бол ч бас хэцүү л юм. Та ер нь яагаад Баабар.мн, News.mn гэх мэт мэдээллийн сайт дээр бичсэн материалаа тавьдаггүй юм? Нэгэнт нерв, цаг 2 оо гарздан байж бичсэн юм чинь олон хүнд хүргэж байвал дээр биш үү? Хараад байхад дуртай газраа тавьж болно гэхдээ эх сурталжаа дурдаарай гэсэн байх юм. Заза энэ нийтлэлтэй хамаагүй баахан юм биччихлээ сорри. Зүгээр сонин санагдаад

  32. gankhuyag says:

    Би ямар нэг нам, хэн нэг хүний нөмөр нөөлөг, нэр хүндийн дор байх дургүй. Би өөрийнхөөрөө байх дуртай. Надад уншигчдын тоог нэмэх ямар ч шаардлага байхгүй. Харин чанарыг нэмэхийн тулд тэнэгүүдийг багасгах гэж ядаж байна. Би өөрийн уншигчдыг аль хэдийн олсон. Иймээс надад ямар ч зөвлөгөө хэрэггүй. Яагаад гэвэл блогийн шинжлэх ухааны түвшинг үүнээс доош оруулбал сэтгэлгээний тэнэглэл болно. Энэ бол “харилцааны соёлд” үл хамаарна. Та нарт төрийн хулгай дээрэм аюултай болохоос миний “хувийн соёл” ямар ч аюулгүй. Цаашид би новшийг бол би новш л гэж нэрлэх болно. Шууд хэлэхэд надаас соёл нэхэж байснаас наад тархи толгойгоо цэнэглэж байвал чамд л хэрэгтэй байх. Чиний сэтгэлгээний байдлаас ажихад ялзрах тун дөхсөн байна…

  33. Mongolzuu says:

    Хэлээд юүхэв, зэврээд. Одоо сураад л байна. Ажлын хажуугаар online-аар Thesis хийнэ гэдэг чанга бололтой. Яг үнэндээ уншигчид хэн нь үнэн хэн нь худлаа хэлээд байгааг ялгаж салгахад хэцүү. Тэгэхлээр олон эх сурвалжаас мэдээлэл авахыг боддог. Үүнд таны блог ч орно.

  34. gankhuyag says:

    Өөр олон эх сурвалж байж болно. Харин шинжлэх ухааны үндэстэй, байнга ажилладаг, системийн шинжилгээ хийдэг, намгүй, төргүй эх сурвалж Монголд ганцхан байдаг. Энэ бол ganaa.mn. Даруу биш сонсогдох байх. Гэхдээ үнэн нь ийм юм. Хэрэв шинжлэх ухааны чиглэлтэй системийн шинжилгээ хийдэг өөр сурвалж байвал ядахдаа нэг ширхэгийг нэрлэхийг хүсч байна. Хэрэв байвал цаадуул чинь 20-50 хүн ажиллуулж, намд харъяалагдаж, төсөл, төсөв идэж амьдардаг. Би бол мэдлэгийг зүгээр л сайн санаагаараа түгээдэг. Хэрэв энэ маань багадаад намайг шүүмжилмээр, “соёлжуулмаар” санагдаад байвал би ард түмнийг заавал гэгээрүүлэх, боловсруулах ямар ч үүрэг хүлээгээгүй. Надад үүнээс өөр хийх ажил зөндөө бий.

    • Anonymous says:

      Хүчтэй зоригтой бас чадалтай юмаа. Амжилт хүсье.

  35. Mongolzuu says:

    Ганаа ахаа би ойлгож байгаа. Таныг соёлжуулах гээгүй ээ. Танд амжилт хүсье.

  36. алтангэ says:

    судалгааны асуумж боловсруулах талаар залуу судлаачдад зөвлөгөө өгнө үү

  37. gankhuyag says:

    Энэ их хэцүү. Манайхан шууд “асуулга” зохиож эхлэснээс болж “амиа хорлодог”. Ийм байж хэрхэвч болохгүй. Эхлээд төлөвлөгөө, үндсэн ойлголтын тайлбарлал, судалгааны бүдүүвч заавал байх ёстой. Олон жил буруу тогтсон энэ гаж зуршлыг өөрчилж яг ном ёсоор хийх ёстой. Эдгээрийн заримыг бичсэн байгаа, харин асуумжид арай л хүрээгүй байна даа. Гэхдээ бичнэ ээ.

  38. Super!or[MG] says:

    Судлаач Д.Ганхуяг
    2012 оны 6 дугаар сарын 3.
    Далдыг хараад бичсэн юм уу.
    Хүн бүр өөрийн үзэл бодолтой хэн нэгнийг даган дууриах шаардлагагүй. Тэглээ гээд бусдад өргөс шиг хандах хэрэггүй байх. Таны бичсэн зүйлүүдийг ойлгож байна аа. Энэ чигтээ өөрийнхөө үзэл бодолд шударга иргэн байгаарай. Байнга уншиж байна аа.

  39. Anonymous says:

    Таны блогийг саяхнаас л мэддэг боллоо. Урьд нь харж байхгүй яав даа гэж бодогдож байна. Таны үзэл бодол таалагдаж байна. Би энэ олигархийн дэглэм нураагүй цагт монгол хөгжихгүй, африкын адил болно гэж боддог. Гэтэл шууд халааснаас нь хулгай хийвэл хулгайч гэдэг харин цалингийн картнаас нь авбал юу ч хэлдэггүй малнууд их байдгийг комментуудаас харлаа. Тараас гарсан тэрбумтангууд бол биднээс л мөлжиж байгаа хэрэг гэдгийг ойлгоддоггүй илжигнүүд бас байх юм даа. Сүх далайтал үхэр амар гэж. Мөхөж далд ортлоо амгалан байх улс юм даа монголчууд.

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

%d bloggers like this: