ЭДИЙН ЗАСГИЙН ЗОХИСT БАЙДЛЫН ТУНХАГ
2012/07/02 4 Comments
Манайхныг парламент наадам хоёрын хооронд алцганаж байхад энэ дэлхий даяар чинь эдийн засгаа яаж аврахав гэсэн ганц л зүйлийг бодож байна. Хэрэв манайд “юм боддог хүн” байгаа бол, “эдийн засагч” гэж байгаа бол энийг нэг анхаараад үзээч гэсэн юм. Учир нь саяхан эдийн засгийн Нобелийн шагналт, Пристоны Их Сургуулийн профессор Пол Кругман, Лондонгийн эдийн засгийн сургуулийн профессор Ричард Лэард нар дээрх нэртэй тунхагийг гаргаж дэлхий даяар түгээжээ. Монголын эдийн засагчид худлаа ярихаас өөр юм хийхгүй болохоор өмнөөс нь би орчуулж байна. Гэхдээ одоо МАН, АН-ын 20-30 жилийн цаадахыг “хардаг” улс төрч, эдийн засагч нар “туршлагаа” хэлж “дэлхийг аврах” цаг болсон байх. Ядахдаа Монголыгоо “аварвал” болж л байна ш дээ… Read more of this post