100 НОМ

Саяхан Оросын Ерөнхийлөгч В. Путин орос залуучуудын уншвал зохих 100 номын жагсаалт гаргах үүрэг өгчээ. Тэгээд энэ санаа сайхан санагдаад twitter дээр зарлаж орхисон юм. Манай залуус тэр дороо дэмжээд 100 ном гээд нээчихлээ. Гэтэл гадаад ном ороод болдоггүй. Тэхээр нь гадаад ном, дотоод ном гээд хоёр хуудас нээчихлээ. Гэтэл олон хүнд хүрээгүй юм болов уу нэг л идэвхи муутай болчихлоо. Иймээс Та бүхнээс туслалцаа хүсч байна.
Жишээ хийгээд туршлага
Аль ч улс залуучуудаа хүмүүжүүлэхийн тулд 100 номын жагсаалт гаргадаг юм байна. Би Англи, АНУ хоёрыг харж амжив. Тэд нар зөвхөн өөрийнхөө номыг л авдаг юм байна. Гэхдээ гадаад улс 100 ном уншдаг бол манайх 200 уншиж байж хөгжих ёстой гэж үзээд гадаад 100, дотоод 100 номын жагсаалт гаргах нь зүйтэй гэж үзэв.
Санаачлага гарсан анхдагч нь би биш юм байна. Манай зохиолч яруу найрагч Аюурзана залуучуудын заавал унших 100 номын жагсаалт нэлээн эрт гаргасан байна. Бас “Залуу лектор” төв бас л “заавал унших 100 номын жагсаалт” гаргаж. Энэ мэт сайхан жишээ ахиад байж ч магадгүй.
Гэхдээ дандаа гадаад ном ярих гээд байгаа хандлага байна. Бид дэлхийн иргэншлийн үр шимээс авалгүй яахав. Гэхдээ бид чинь бие даасан иргэншил, өөрийн гэсэн хэл, соёл, иргэншил, түүхтэй, түүнийгээ хойч үедээ өвлүүлэх үүрэгтэй. Биднээс өөр хэн ч үүнийг хийхгүй байх. Ингэхлээр гадаад дотоодын ямар нэг харьцаа хэрэгтэй байх. Энийг дараа ярина.
Одоо оросуудын гашуун туршлагыг хэлэх гэсэн юм. Тэнд хүн бүр 100 номын жагсаалт эхэлж гаргачихаад одоо “нийлүүлэх” гээд хэрэлдээд сууж байна. Энэ аргаар явбал бид ажлаа хэрүүлээр эхлэх нь гарцаагүй. Иймд бид хэрүүлээс зайлсхийхийн тулд эхлээд номын жагсаалт гаргая гэж бодсон юм. Энэ жагсаалт хийхэд оролцооч гэж Та бүхнээс хүсч байна, уриалж байна.
Ер нь монголчууд бид нийлж байгаад нэг сайн буянтай үйл хийгээд үз л дээ.
Агуулгыг бид ингэж ойлгож байгаа
Эрүүл чийрэг бие бялдартай, цэвэр ариун ёс суртахуунтай, тал бүрийн боловсролтой, монгол үндэснээ гэсэн ухамсартай, өв тэгш бие хүнийг төлөвшүүлэх.
Энэ нь социализмын үеийн лоозонг жаахан өөрчилсөн ч гэсэн өөр юм байхгүй юм чинь одоохондоо болно гэж бодож байна. Тэгэхлээр №1 бол “Нууц Товчоо” гарцаагүй тэгээд л цаашаа явна даа…
Зохицуулах хаягууд
Манай твиттер чинь дарга цэрэг гэж байдаггүй юм. Манай Твиттерийн залуус сайн дураараа оролцож байгаа юм. Харин миний мэдрэмжээр “гол том дарга” нарын хаягууд бол : @khaschuluu, @enkhubatu @transciencor @batzorig2012 @enkhubatu юм.
Бас дараах хаягаар номоо бүртгэж байгаа. Хэн ч ороод нэмж бичиж болно.
https://docs.google.com/document/d/1svpCpQGZ38EJ0mM1G4W04SanryB1HvGYG4H7AJAcT84/edit?disco=AAAAAE9aBLA #100ном
Мөн твиттерт гадаад ном, дотоод ном, 100 ном гэсэн хаягууд байгаа.
Асууж лавлах зүйл гарах буюу “том дарга нарын” ачаалал хүндэрвэл “орлогч дарга” нар хэдэн зуу, мянгаараа бий. Тэдний заримийн нэрс гэвэл Лхагвасүрэн, Пүүжий, Авираа, Ангараг, Бадраа, Алимаа, Хонгор халзан, Ээгий мөөгий, Тогосоо гээд хэнээс нь ч асууж болно.
Нэг “нууц” хэлэхэд жагсаалт гаргасны дараа зарчим гаргана, нэг сайн хэрэлдэнэ байх, тэгээд “хасах” аргаар явна, бас л халуухан юм болно, эвийг нь олж болно байх, тэгээд л хойч үе залуус, хүүхдүүддээ зориулсан 200 номын жагсаалт гарна гэж бодож төлөвлөж сууна.
Манай твитер чинь хамгийн их ардчилалтай улс. Харин “дарга” болон “орлогч дарга” нар “хүнд суртал” гаргавал “санал гомдлоо” мэдээж судлаач Ганаа хаягаар явуулахаа Та бүхэн сайн мэдэж байгаа. Та нар идэвхитэй оролцвол Манай Залуус твитерийнхээ нэр хүндийг хөөдөхгүй гэдгийг батлан хэлж чадах байна.
Ингээд Таныг Монголын ирээдүйн төлөө сайн үйлст оролцохыг уриалж байна.
Мөн энэ мэдээллийг боломжоороо тараавал буян үржинэ гэж бодож байна.
2012 оны 7 дугаар сарын 18.
Твиттерийн хамт олон.

About Ганаа
СУДЛААЧ ДАШЗЭВЭГИЙН ГАНХУЯГ 1954 онд Налайх хотод төрсөн. 1962 – 1972 онд Налайхын дунд сургууль, 1972 – 1977 онд МУИС –ийн Инженер – эдийн засгийн сургууль, 1987 – 1990 онд Болгар Улсын Нийгмийн Ухаан, Нийгмийн Процессын Удирдлагын Академи төгссөн. Нийгмийн Ухааны Институтэд эрдэм шинжилгээний ажилтан, УИХ-ын дэргэдэх Судалгааны Төвийн захирал, УИХ болон ЕТГ–т улс төрийн зөвлөх, референтын ажил хийж байсан. 1996 -1998 онд МАХН-ын Удирдах Зөвлөлийн гишүүн байснаа өргөдлөө өгч сайн дураараа огцорсон. Төр засгийн болон намын удирдагчдын талаар шүүмжлэлт өгүүлэл бичсэний учир ажлаас 5 удаа халагдсан. Мөн энэ шалтгааны улмаас 2004 онд МАХН-аас хөөгдсөн. Монгол Банкнаас их хэмжээний мөнгө алга болсон асуудлыг тэргүүн хатагтай О.Цолмонтой холбон бичсэний учир Монгол Банкны Ерөнхийлөгч асан О.Чулуунбатыг гүтгэсэн хэргээр 2006 онд шүүхээр шийтгүүлсэн. Олон улсын болон үндэсний хэмжээний олон судалгаанд удирдагч, үндэсний зөвлөх, багийн гишүүнээр ажиллаж байсан. Одоо чөлөөт судалгаа, системийн анализ эрхэлдэг. Эхнэр, хүү, охин нарын хамт амьдардаг.

24 Responses to 100 НОМ

  1. mootsoo says:

    Гарах жагсаалтыг нь хүлээгээд л байгаа 🙂

    • өа says:

      Жагсаалт хэрэггүй ээ тодорхой байгаа шүү дээ хуучин номын худалдаан дээр байгаа 90-д оноос өмнөх зохиолын номнууд ихэнх нь байгаа.
      Дээр нь нэмж нэг санал хэлэхэд 100% гээд байгаа жүүс нэртэй шүүс хуурамч юм байна. Гадаа -19 С хүйтэн хоносон шөнө FUZE шүүсийг гадаа хонуулаад үзлээ. Хажууд нь байсан сүү хөлдсөн байхад FUZE нь яагаач үгүй зайрмагтаа ч үгүй байдаг байна. Бусад бүх шүүсүүд бүгд адил аргаар үйлдвэрлэж байгаа. ШӨХТГ, МХГ зэрэг газрууд юу хийж байгаа нь тодорхой. Хахууль аваад гарын үсэг өгөөд сууж байгаа. Бас ноншим гоймон хоргүй гээд байгаа нь бас но-той бөлгөө. Шинжилгээг нь замаас нь аваад хоргүй болгож орчуулаад зарж байгаа байлгүй. Цааш нь сайн дамжуулж өгнө үү.

  2. gankhuyag says:

    Мооцоо чи “дарга” болсноо мэдээгүй юм уу. Одоо ажлаа хурдан хий.

  3. mootsoo says:

    Хэхэ,таныг ийм ажил санаачилсныг сурталчлаад олон хүн оролцуулахад шалихгүй тус хүргэж чадна шүү дээ. Түүнээс тэр номны хувьд бол жагсаалт гарсных нь дараа л уншиж эхэлье гэж бодоод байгаа 😀

  4. gankhuyag says:

    Юу гэж дээ. Жагсаалт хийхэд ч чи болон бүх хүн оролцох ёстой. Ганц ном уншсан бол тэрийгээ бич, 1000 ном уншсан бол таалагдсан болон залуу хүмүүст хэрэг болно гэснийгээ бич…

  5. mootsoo says:

    За 🙂 Юу ч гэсэн ингэчихлээ 😀 http://mootsoo.com/2012/07/18/100-%D0%BD%D0%BE%D0%BC/

  6. Weatherman says:

    Миний жагсаал зөвхөн уран зохиолын номнуудынх байгаа шүү, бусдыг нь та бүхэн нэмнэ биз

  7. gankhuyag says:

    Уучлаарай. Weatherman-аа. Чиний жагсаалт гаргагдахгүй болохоор арилгачихсан чинь буруудчих шиг боллоо. Миний блог дээр нэмэх биш ээ, твиттерийн дээрх хаягуудаар ороод нэмэх ёстой юм аа.

  8. Weatherman says:

    Би дээрх хаягууд уруу нэмчихье, асуудалгүй. Миний жагсаалт зөвхөн уран зохиолын номнуудын жагсаалт байгаа, та харин шинжлэх ухаан, танин мэдэхүйн чиглэлийн номнууд бидэнд санал болгооч.

  9. gankhuyag says:

    Энэ удаад зөвхөн уран зохиолын ном байх юм. Бусад улсууд ч тийм юм байна лээ.

  10. orgil says:

    molorerdenii nomnuud yalanguya ar mongold orchin uye uguuilegdene

  11. delger says:

    baabar olon jiliin omno duu…garchiglasan nom gargaj baisan…tendees zaawal zaluu hund unshih nomnuud biidee

  12. gankhuyag says:

    Нээрээ тийм. Тэнд байгаа юм байна. Ихэнхи нь гадаад номын жагсаалтад орох болов уу даа. Одоо сайн санахгүй байна.

  13. н.Аюурзана – Бөөгийн Домог, Ч.Эрдэнэ – Их Гурвалжин, Д.Урианхай- Түүвэр зохиол

  14. Карл Юнг Билэгдэлт амьдрал

  15. Жэймс Жойс – ҮЛИСС
    Ошо – Үүлгүй Аадар

  16. bi says:

    mash saihan sanaa huvidaa belen hool huleeye de

  17. burentegsh says:

    Монголын шилдэг өгүүллэггүүд, яруу найргийн түүвэр , дэлхийн сонгодогуудыг уншчихсан байхад зүгээр байх , х

  18. burentegsh says:

    Мөн Баабарын Дори идэр дүүдээ гэдэг ном их зүгээр , Цэнддоо – Соёлын довтолгоон ,

  19. Anonymous says:

    монголын уран зохиолын дээжис 108 ботийг уншчуул жагсаалт магсаалт гаргах гэж зовохын хэрэг байна уу аан. судлаач гуай

  20. gankhuyag says:

    Мэдэж байна аа. 1. Та нарыг социализмаас хэр их юм “хасч чадахыг” харах гэсэн юм. 2. Сүүлийн үеийн юм эрх биш байгаа байлгүй дээ. 3. Надад мэдэмхийрэх хэрэггүй, би ирээдүй ярьж байна…

  21. Өлзий says:

    таны 100 ном гэдэг энэ төсөл үргэлжиж байгаа юу? Хэрэвээ дуусаагүй бол надад 1-2 санал байна. Миний бодлоор ямар ч төсөл дээр арга зүй гэж нөхөр бх ёстой. Гэтэл та энэ хэсгийг хаясан юм биш үү. Миний хувьд арга зүй дээр орлцох санаа ба. Хэрэв энэ төсөл үргэлжсээр байгаа бол би боломжоороо оролцох хүсэлтэй ба.

    • Ганаа says:

      Төсөл биш ээ. Би зүгээр л санаагаа хэлсэн юм. Одоо манай твиттерийн залуус үүнийг хийж байгаа. Харин арга зүйн хувьд бол би Монголд хэнээр ч, ямар ч юм заалгахгүй…

  22. gayag says:

    Hugraagyi noyon nuruu, hogshin chono ulisan ni~iig oruulaad ogoorei

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

%d bloggers like this: