ЗЭС БОЛ “ШИНЭ НЕФТЬ”

Сүүлийн үед АНУ-ын “Forbes” болон ОХУ-ын хэд хэдэн сайтад удахгүй болох зэсийн хомсдол, зэс болон ногоон эрчим хүчний суурь зөрчил, манай ОТ болон дэлхийн бусад ордын ач холбогдлын тухай маш олон өгүүлэл гарах болов. Дэлхий дахинаа зэсийн үйлдвэрлэлийг идэвхитэй хэлэлцэж байхад ганцхан манайд л “явган хэрүүл” хийгээстэй. Эх орон, үндэстнээ хөгжүүлье гэвэл зөвхөн энэ түвшинд сэтгэж үйлдэх ёстой.  Энэ удаад “Ногоон эрчим хүчний гол метал ховордож байна. Дэлхийд зэсийн төлөө тэмцэл хэрхэн өрнөж байгаа вэ ?”өгүүллийг орчуулан хүргэж байна. Сонирхож байвал нетийн хаанаас ч олж болох учраас сурвалжийг зориуд дурдаагүй. Үүнд үндэслэн бодож сэтгэж, үйлдэх асар их ажил байгаа ба үүнийг хийх эсэх нь Та бүхний мэдэх хэрэг…

Read more of this post

Д.МЕДВЕДЕВ: НЭГ ЦАР ТАХЛЫН ЗУРГААН СУРГАМЖ

ОХУ-ын Аюулгүй Байдлын Зөвлөлийн орлогч дарга Дмитрий Медведевийн бичсэн гүн гүнзгий агуулгатай өгүүллийг толилуулж байна. Энд цар тахлаас үүдсэн дэлхийн бүх улс, нийгэмд тулгарсан сайн муу бүх асуудлыг багтааж, бүрэн зураглал гаргаж чаджээ. Иймээс монголчууд бүгдээрээ, ялангуяа манай дарга нар уншиж, явцуу ахар бодлоо орхиж, маш хэрэгтэй санаа оноо олж авна гэдэгт итгэж чадан ядан орчуулав.  

Read more of this post

ДАВОСЫН 2021 ОНЫ ФОРУМ ДЭЭР В.ПУТИНЫ ХЭЛСЭН ҮГ

Хэдхэн хоногийн өмнө В.Путин Давосын алдарт форумд он-лайнаар оролцож үг хэлэв. Энэ үгийг чадан ядан орчуулж, монголчууддаа толилуулж байна. Үүнийг бүгдээрээ, ялангуяа манай дарга нар, улс төр сонирхогсод уншиж, ухаж ойлгоосой гэж хүсч байна. Учир нь дэлхий дахины байдлыг бүхэлд нь үнэлж, цаг үеийн хандлага, шаардлага, дуудлагыг системтэй шинжилж, нэн тодорхой санал гаргасан үүнээс өөр том баримт бичиг одоохондоо дэлхийд байхгүй юм. Энэ үг бол улс төрийн зүтгэлтний төдийгүй, түүхэн зүтгэлтний дэлхийн түвшний ажил гэдгийг ухаарах ёстой гэж санана. Харин намайг зөвхөн жиргээгээр харааж зүхдэг баагийнуудад “ажил хийнэ гэж үүнийг хэлдэг юм” гэж би гайхуулж байна…  

Read more of this post

РОДАНТЕ АЛЕРС: НААД НОГДОЛ АШИГ ЧИНЬ МОНГОЛЫГ ДЭЭРЭМДСЭНИЙ ШАГНАЛ

Сүүлийн үед ОТ-н асуудал дахин анхаарлын төвд орж, олон жил үргэлжилсэн хэрүүл маргаан ахиад л дэгдэв. Өнөөх л улиг болсон үндэслэл, учрыг нь олохооргүй олон тоогоо сөргүүлэн тавьж үзэлцэх нь мэдээж хэрэг. Бараг 10-аад жил хэрэлдсээр байгаад бид бие биенээ огт тоохоо больж. Тэгвэл гадаадын эрдэмтэд юу гэж үздэгийг бараг хэн ч үл анзаарна. Энэ Баруунд чинь жижиг орнуудыг хуу шулан мөлждөг шуналтнууд олон. Гэхдээ ОТ-н бичиг баримт, тайланд шинжилгээ хийж, Монголчуудын талд орж, тэднийг өмөөрдөг эрдэмтэд ч цөөнгүй бий. Би цаашдаа тэдний бүтээлээс  цувруулж тавихаа амлаж байна. Энэ удаад Нидерландын доктор Роданте Алерсын 2020.04.08-нд бичсэн жижиг өгүүллийг нийтэлж байна.   

Read more of this post

В.ПУТИН: “АГУУ ИХ ЯЛАЛТЫН 75 ЖИЛ”

Саяхан ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин “Агуу их Ялалтын 75 жил: түүх хийгээд ирээдүйн өмнө хүлээх нийтлэг хариуцлага” гэсэн өгүүлэл бичиж, америкийн нэрд гарсан “National Interest” сэтгүүлд нийтлүүлсэн юм. Дэлхий дахиныг шуугиулж байгаа энэ өгүүллийг монголчууд ч гэсэн унших ёстой гэж үзээд чадан ядан орчуулав. Энэ өгүүллээс Дэлхийн II дайны тухай түүхэн философийн дүгнэлт, өнөөгийн дэлхий нийтэд тулгамдсан нийтлэг асуудлуудыг ойлгоно гэж бодож байна. Мөн энэ орчуулгыг Агуу Их ялалтын 75 жилийн ойд зориулж байна. Бас орчуулга нь маань хараалт дайн эхэлсэн өдөртэй таарч байгаа учраас амь үрэгдсэн бүх хүний дурсгалыг хүндэтгэж байна…    

Read more of this post

С.ГЛАЗЬЕВ: ДЭЛХИЙ НИЙТИЙН ШИНЭ ДЭГ ЖУРАМ БҮРЭЛДЭХИЙН ЗАЙЛШГҮЙ НЬ

Саяхан академич С.Глазьевийн аналитик тайлан илтгэлийн нэг жижиг хэсгийг (праграф) орчуулж нийтлэв. Гэтэл манайхан Орос, Америкийг “шүүмжлэн дүгнэж” хэдэн тал болон хэрэлдэв. Түүний дотор намайг хараан зүхэв. Би шүүмжлэхээс өөр ажилгүй, сэтгэлгээний гажигтай баагийнуудаас айгаад бүтээх туурвих ажлаа зогсоодог аймхай судлаач биш. Иймээс академич С.Глазьевийн илтгэлийн дараагийн хэсгийг орчуулан хүргэж байна. Эндээс өнөөдөр дэлхий дахинаа дүрэлзэж буй гибрид дайн, түүний цар хүрээ, хор уршиг, шинээр бүрэлдэж буй шинэ дэг журмын түрэлт хийгээд зөрчлийн талаар бүрэн дүүрэн биш ч хангалттай зураглал төсөөлөл олж болно гэдэгт эргэлзэхгүй байна. Read more of this post

АКАДЕМИЧ СЕРГЕЙ ГЛАЗЬЕВ: ӨНӨӨГИЙН ДЭЛХИЙН ХЯМРАЛ ХИЙГЭЭД ДАЙНЫ ОНЦЛОГ

Эдүгээ дэлхий дахинд чухам юу болоод байгааг мэдэх арга тун хомс болжээ. Биржийн болон эдийн засаг, улс төрийн мэдээлэл дүгнэлтүүд “авах юм байхгүй” галзуу солиотой мэт болсон байна. Энэ үед ОХУ-ын Эдийн засгийн хөгжлийн удаан хугацааны зүй тогтлыг судлах Төвийн захирал, академич С.Ю.Глазьевийн тайлан гарав. Энэ нь: “Өсөн нэмэгдэж буй хаосын гүний шалтгаан хийгээд эдийн засгийн хямралыг даван туулах арга хэмжээний тухай илтгэл” гэсэн гарчигтай системийн анализ юм.
Орос эрдэмтэн учраас орос өнцгөөр, оросын эрх ашгийн үүднээс илтгэлээ хийсэн нь мэдээж хэрэг. Гэхдээ АНУ, Хятад болон бусад бүх том улсуудад иймэрхүү төрлийн баримт бичиг байгаа гэдэгт эргэлзэх зүйл огт байхгүй.
Ямар ч гэсэн дэлхий дахинаа чухам юу болоод байгааг ойлгож ухаарахад тус болно гэж үзээд энэ том илтгэлийн ганцхан хэсгийг (параграф) орчуулан хүргэж байна. Харин над руу хандсан ямар ч “шүүмжлэлийг” хүлээж авахгүй гэдгээ эртхэн хэлчихье…
Read more of this post

МИХАИЛ ХАЗИН: ДАЯАР ХЯМРАЛ, ПУТИН, ОРОСЫН ТУХАЙ…

Оросын нэрт эдийн засагч Михаил Хазины “Завтра” радиод өгсөн ярилцлагыг хүргэж байна. М.Хазин бол 2008 оны хямралыг “тааж”, урьдчилан прогноз хийсэн, Орост болон дэлхийд хүлээн зөвшөөрөгдсөн эдийн засгийн том аналитик юм. Энэ ярилцлага өнөөгийн эдийн засгийн даяар хямралыг ойлгоход тус болно хэмээн үзэж товчлон орчуулав… Read more of this post