СТРАТЕГИ ГЭЖ…

Манайхан стратеги ярих дуртайг яана. АН “Монгол хүн 2020”, МАН “Хөгжлийн хөтөлбөр” ярина. Тэрийг нь үзэхээр хүн авахын танаг байхгүй. Энийг “явцуу хүрээнд” ярьсан чинь сэтгүүлч Г.Дашрэнцэн намайг “ийм юм уншдаг тэнэг хүн чамаас өөр байхгүй” гэж шоолсон юм. Бүгдээрээ намайг шоолж инээлдээд л. Үнэнийг хэлж байгаа хүнийг чинь би яалтай билээ. Манай байдал ийм хэдий боловч хэрэв улс ухаантай юм бол хөгжлийн стратеги байх ёстой л доо. Тэгээд л стратегийн тухай ярих гээд байна. Харин хэт хялбарчлах гэснээс болж “хэт бүдүүлэгжүүлсэн” тал байгааг уучлана биз дээ… Read more of this post

ХОЁР ХӨРШ БА ДАЛАЙ…

Манайхны улс төр гэж балайрч байх хооронд дэлхийн нүүрсний баланс, хөгжлийн хандлага илт өөр болж байна. Ардууд нь их нүүрстэй гэж онгирч, бас горьдож, томчууд хулгай хийхээс өөрийг бодож байгаа юм алга. Төр шиг юм нь ухаанаа тавиад туучихсан болохоор Монголд хэрэг болж магадгүй гэж бодоод энэ шинэ мэдээллийг хүргэж байна. Төр санаатай болохоор нь “юм хийчих байх” гэж горьдох юм байна ш дээ. Тэр шинэ сайд майд, шинэ яам заамныхан нь уншихчаа болно биз… Read more of this post

ХАГАС САЯ

Дөнгөж сая блогийн маань уншигчид хагас саяд хүрлээ. Иймээс миний блогийг уншиж ирсэн уншигч Та бүхэндээ баярласнаа илэрхийлж байна. Мэдээж Та бүхэн байгаагүй бол хүн уншихгүй бол бол би блогийг хаах байсан. Read more of this post

КАЗАК БОЛ ЛАЛЫН БИШ, МАСОНЫ УЛС

Манайхан миний казак “эрдэмтэнтэй” хийсэн маргааныг дэндүү наагуур бодож байна. Энэ бол их том асуудал. Энэ бол манайхны өрөвдөлтэй мэдлэг, хамрынхаа үзүүрээс цааш харж чадахаа байсан арчаагүй байдлын илэрхийлэл. Монгол нь ч, манай казакууд ч тэр ердөө л “түүхийн” асуудал гэж ойлгоод байх шиг. Одоо би ямар ч хөтөлбөргүй баримт үзүүлнэ. Энэ бол ихээхэн том үзэл суртлын хаялга гэж би хэлж байна, анхааруулж байна. Том даяар хүрээнд сэтгэж чадахгүй бол үндэстний хувьд оршин тогтнох боломжгүй, тэр тусмаа хоосон мэдэмхийрч чалчих бол утгагүй асуудал. Ингээд харцгаа. Read more of this post

КАЗАКТАЙ ТҮҮХЭЭР ЯРИХ ЮМ МОНГОЛД БАЙХГҮЙ

Саяхан Олимпийн дундуур нэгэн казак “эрдэмтэн” над руу байн байн орж ирэн хэрүүл өдсөнийг зарим хүн санаж байгаа байх. Одоо түүнд эхний хариуг өгч байна. Гэхдээ цаад уг учир нь их том юм билээ. Гол асуудал казакуудад ч байгаа юм биш, манай Ц.Элбэгдорж мэтийн төрийн зарим зүтгэлтний болчимгүй үг хэл, мөн “Чингис хааны дэлхийн Академи” мэтийн хийрхүү байгууллагын тэнэг үйлдлээс болсон гэхэд буруудахгүй гэж бодож байна. Ер нь сүүлийн үед монголын түүхээр хийрхэж, гадаад харилцаа тогтоох нэрийн дор түүх-улс төрийн занганд орох үзэгдэл элбэгшиж байгааг би П.Давааням мэтийн “түүхч” нөхдүүдэд онцлон сануулж байна. Read more of this post

МОНГОЛ КАЗАКААС ГАРСАН УУ…

Саяхан миний Tweetter-т Даулет Абибуллаевич гэгч нэг нөхөр “Почему во всех походах Чингисхана участвовали только тюркские племена” гэсэн мессеж илгээв. Энэ нь “Яагаад Чингис хааны аян дайнуудад зөвхөн түрэг аймгууд оролцож байсан бэ” гэсэн өгүүлэл байна. Тэрийг нь үзтэл Монголын эзэнт гүрний Орост хийсэн аян дайныг казакууд хийсэн болж таарав. Read more of this post

ХЭН Ч СЭТГЭХЭД СУРЧ БОЛНО…

Олон залуу надаас байнга асуудаг юм. Яаж Тан шиг “их юм мэддэг” болох вэ ? Би Та нараас “илүү их мэдээд” байгаа юм байхгүй гэхэд надад “үнэмшдэггүй” юм. Би асар их мэдээлэл дундаас “хэрэгтэй юмаа” олж чаддаг л хүн. Өөр ямар ч ид шид байхгүй. Мэдээж ингэхэд их дадлага, туршлага хэрэгтэй л дээ. Ингээд Дерек Кабрера-гийн тухай өгүүлбэл “үнэмшиж” магадгүй гэж гэнэт бодов. Хэрэв манай залуус сонирхвол Санта Фе хүрээлэнгийн тухай бичиж болох л юм. Нэг их байшин сав болсон, хөрөнгө мөнгө шаардсан нүсэр юм биш л дээ. Ер нь бол энэн шиг сэтгэлгээний хүрээлэн Монголд байгуулж болох л байхгүй юу. Хүн хийж болдог юмыг Монголд яагаад хийж болохгүй гэж ? Read more of this post

ЭХНИЙ САНАЛ, СҮҮЛЧИЙН БОЛОМЖ…

Системийн хямрал болж байгааг 1998 онд дүгнэсэн байтал улс төрчид нь дөнгөж 2004 онд “ойлгодог”, тэгсэн атлаа юу ч хийдэггүй, 2004 онд системийн задрал болж байгааг дүгнэсэн байхад одоо болтол “хүлээн зөвшөөрөхгүй” байгаа нь тэнэг мангуугийн шинж биз. Одоо “сайн төр засаг” хүлээгээд нэмэр байхгүй. Одоо гацчихаад байгаа царайг нь харахгүй юу. Эндээс гарах олон хувилбарын нэгийг санал болгоход бас л урьдын адил тоосонгүй. Албан тушаалын төлөө улайрсан олигархуудад юу ч хэлээд нэмэргүй аж. Энэ тухай өгүүлье… Read more of this post