ХЯТАД РУУ ТӨМӨР ЗАМ БАРИНА

Бид Монголын мэдээг гадаадаас авдаг болоод тун олон жил болж байна. Уул уурхай гэхэд л түүж авна уу гэхээс ганц хүн байтутай, бүхэл бүтэн эрдэм шинжилгээний хүрээлэн ч барахгүй их юм өдөр болгон гарч байна. Тэхдээ гол гол сонин содон юм бол мэдээж байх л даа…
Mongolia Mining Corp (MMC)-ын топ-менежер Батцэнгэлийн Готов Хятадын нүүрсний өндөр хэрэгцээ нь Монголын уул уурхайн олборлох салбарын хурдан хөгжлийн боломж олгож байна гэснийг Bloomberg саяхан мэдээлэв.
Монгол нь дэлхийн хамгийн хурдан хөгжиж буй эдийн засаг бөгөөд өнгөрсөн жил Хятадад томоохон нүүрс нийлүүлэгч Австралийг гүйцэж, тэдэнд 20 сая тонн нүүрс нийлүүлсэн юм. Одоо МСС 800 сая долларын өртөгтөй 250 километр төмөр замын шугамыг Хятад руу тавьснаар экспортын хүчин чадлаа 30 сая тоннд хүргэх гэж байна. Энэ жил МСС Таван Толгойн орд газар дахь Ухаа Худгийн уурхайгаасаа олборлолтоо 41 хувиар нэмэгдүүлж, ойролцоогоор 10 сая тонноор нэмэгдүүлэх бөгөөд улмаар 2013 онд 15 сая тонн хүргэхээр төлөвлөж байна.
Компани шинэ төмөр замын экспортын хүчин чадлын тэн хагасыг ашиглах бөгөөд үлдсэн хүчин чадлыг олборлогч бусад компаниудад түрээсээр өгөх юм. 2015 онд ажиллаж эхлэх энэ төмөр зам нь Таван Толгойгоос Хятад руу нүүрс тээвэрлэх хугацааг хоёр дахин богиносгож, ердөө л хоёр цаг болгох юм. 19 жилийн дараа төмөр замын энэ шугамын 51 хувийг Монголын засгийн газар авна. Хөрш орнуудын хооронд тээврийн сүлжээг өргөтгөх нь Монголын Хятадад коксждог нүүрс нийлүүлэгч тэргүүлэх байр суурийг сайжруулж байгаа юм.
Төрийн өмчит Erdenes Tavan Tolgoi (Erdenes TT) компани Таван Толгойн зүүн хэсэгт байрлах Зүүн Цанхийг боловсруулах ажилд ороод байна. Зүүн Цанхид ММС ойролцоогоор 4-ийг л эзэмшдэг юм. Одоо Erdenes TT шинэ төмөр болон авто зам, эрчим хүчний дэд бүтцийг санхүүжүүлэхэд 3 миллиард доллар татахын тулд хувьцааныхаа хэсгийг зарахаар оролдож байна.
Өмнө нь Монгол Таван Толгойн баруун хэсэгт Peabody Energy Corp, Оросын төмөр зам, Shenhua Group-ыг татан оруулахаар тохирсон байсан юм. Монголын хүн ам Таван Толгойн хувьцааны 20 хувийг эзэмшдэг.
Орчуулсан: Судлаач Д.Ганхуяг
2012 оны 7 дугаар сарын 05.

About Ганаа
СУДЛААЧ ДАШЗЭВЭГИЙН ГАНХУЯГ 1954 онд Налайх хотод төрсөн. 1962 – 1972 онд Налайхын дунд сургууль, 1972 – 1977 онд МУИС –ийн Инженер – эдийн засгийн сургууль, 1987 – 1990 онд Болгар Улсын Нийгмийн Ухаан, Нийгмийн Процессын Удирдлагын Академи төгссөн. Нийгмийн Ухааны Институтэд эрдэм шинжилгээний ажилтан, УИХ-ын дэргэдэх Судалгааны Төвийн захирал, УИХ болон ЕТГ–т улс төрийн зөвлөх, референтын ажил хийж байсан. 1996 -1998 онд МАХН-ын Удирдах Зөвлөлийн гишүүн байснаа өргөдлөө өгч сайн дураараа огцорсон. Төр засгийн болон намын удирдагчдын талаар шүүмжлэлт өгүүлэл бичсэний учир ажлаас 5 удаа халагдсан. Мөн энэ шалтгааны улмаас 2004 онд МАХН-аас хөөгдсөн. Монгол Банкнаас их хэмжээний мөнгө алга болсон асуудлыг тэргүүн хатагтай О.Цолмонтой холбон бичсэний учир Монгол Банкны Ерөнхийлөгч асан О.Чулуунбатыг гүтгэсэн хэргээр 2006 онд шүүхээр шийтгүүлсэн. Олон улсын болон үндэсний хэмжээний олон судалгаанд удирдагч, үндэсний зөвлөх, багийн гишүүнээр ажиллаж байсан. Одоо чөлөөт судалгаа, системийн анализ эрхэлдэг. Эхнэр, хүү, охин нарын хамт амьдардаг.

12 Responses to ХЯТАД РУУ ТӨМӨР ЗАМ БАРИНА

  1. Zulaa says:

    http://cabinet.gov.mn/images/editor/files/NEGTGEL-1.pdf end http://s1-01.twitpicproxy.com/photos/large/611404398.jpg?key=1005563 Ene yuu ve tsomiin hayagdliig bulshilnaa genee Ta ene talaar yuu gej bodoj bna?

  2. Zulaa says:

    oo tsatsrag idevhit bodis bulshilna genee

  3. Jagaa says:

    ene yu be??? unen uu

  4. Болд says:

    Эд өөрсдийн борлуулалтаа нэмэгдүүлж хятадад нүүрс ихээр нийлүүлэх зайлшгүй шаардлага, ашгийнхаа төлөө төмөр зам барих юм байж бас бусдад түрээслэнгээ хаа байсан 19 жилийн дараа улсад бүгдийн ч бус 51-н өгнө гэх даварчихсан луйварчид юмаа. Уг нь улс гуйж биш гуйлгаж төмөр замаа бариулан шууд эзэмшилдээ аваад зогсохгүй татвар ч авахад буруудахгүй мэт.

  5. delgermaa says:

    zaluuchuudaa naad asuudlaa tor zasagt tawibal yasan um be??? MON COMIIN AYULIN TUHAI BAINGA medeelj, barag naad asuudlaar chini mergejilten bolosn humuus baina shuu dee, TA NAR NEGDEJ BOLNO SHUU DEE!!!! JOOHON IDEWHTEI BAIWAL YASAN UM BE??? golomt.org-luu orood uzeerei
    Ganaa ah BUHNIIG MEDEH BOLOMJGUI shuu dee, yasan ih um ganc hunees shaardana uu???

  6. bi says:

    enh amgalan ni say uih d garsan biz de hoorhii mongol hujaa nariin am ruu oroh ni yana da

  7. Snow says:

    za za sain muu oligarhuud ch taraa taniulaad ehellee dee

  8. Anonymous says:

    naad tusluus chini zugtchixsan. miniii orond dor ni hun olchix bx gehdee bi bish

  9. TSEG. says:

    yutai ch mongold mungu bosch bn buteen baiguulalt nemegdej, ediin zasgiin tusluud hurdtai, ecology-t eeltei garts olj bn. harin tur zasag tatvaraar tsugluulsan munguu 21, 70, 330 geed tsatsval ene ni harin asuudal.

  10. Mongolzuu says:

    Мэдээлэл өгсөнд баярлалаа. 🙂

  11. Б.БАТ says:

    энэ бүгдийг сүхбаатарын батболд санж овогт баяр нар агрдан зохион байгуулж байгаа шүү дээ

  12. Anonymous says:

    MAD investment deer garsan medeellin daguu TT olon ulsiin tendert Peabody Energy, Japan-Korea- Russia consortium, Shenhua yalsan gej baisan, ene asuudal yu bolsiin bol. Medeeleleesee huvaaltsaaj!

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

%d bloggers like this: