СЕРГЕЙ ВОЛКОВ: АГАРЫН ОРОН
2010/12/04 17 Comments
Манайхан Шамбалын орныг “сайн мэдэх” боловч түүнтэй ямагт хамт яригддаг Агарын орны талаарх мэдээллийг огт анхаардаггүй. Энэ талаар “олон юм” бичиж болох авч шинжлэх ухаанаас “хэт холдох” гээд болохгүй байна. Ингээд “загнуулах аюул” багатайгаар нь мөнөөх Сергей Волковын өгүүллийг орчуулж байна. Монголчууд Энэтхэгийг Жагарын орон гэдэг. Үүнийг л хэлж байгаа биз гэж бодоод би анхандаа “тоогоогүй” их удсан юм. Гэтэл манай лут хөгшчүүд Шамбал, Агарын орон гэж хамт залбирдагийг үзээд сонирхож эхэлсэн юм. Магадгүй Таны өвөө, эмээ нар ч залбирч байсан байх…Монголд “дэлхийн энергийн төвүүд”-ийг энд тэндгүй “нээж”, “ажиллуулж” буй өнөө үед Агарын орныг “угаасаа мэддэг байсан”, “олчихсон” гэх хүмүүс гарч ирэх нь гарцаагүй юм. Энэ орчуулгыг эгэл жирийн уншигчдад зориулж сонирхуулж байгаа болохоос дүвчигнөх, мунхруулгын бизнес болгох гэсэн хүмүүст огт хамаагүй гэдгийг онцлон сануулж байна… Read more of this post