БҮГДЭЭРЭЭ “САЯТАН” БОЛЦГООЁ…

Манай “яруу алдарт” УИХ 2011 оны улсын төсвийг батлав. Бэлэн мөнгө тараах юм гэнэ. Ер нь сүүлийн хорин жил инфляци, ядуурал өдөр болгон ярих боловч шийдэж чадахгүй байгаа. Төр засаг нь ирэх жил эмплиаац гэдгээ 20 хувь өсгөхөөр “төлөвлөж” байгаа энэ үед мөнгөний асуудлыг хальт хөндөе…
Уг нь төгрөг гээч валютыг тогтвортой байлгахыг хариуцаж Төв банк, улмаар Сангийн яам, төр засаг байдаг ухаантай. Тэд энэ ажлаа хийж огт чадахгүй, санаатайгаар нурааж байна.
Эхлээд Таны бараг “мартчихсан”, залуус бол огт мэдэхгүй зарим статистик сануулъя. Төгрөгийн худалдан авах чадварын хуучин үзүүлэлтүүд Танд их л сонин байх болов уу…
1989 оны өргөн хэрэглээний барааны үнэ
Бүтээгдэхүүний нэр төгрөг болон мөнгөөр
Гурил I зэрэг 1,6
Талх 1,2
Цагаан будаа кг 2,2
Хонины мах кг 7,5
Үхрийн мах кг 6,0
Сүү л 2,0
Цөцгийн тос кг 12,0
Элсэн чихэр кг 4,0
Ногоон цай 2 кг 10, 0
Төмс кг 2,0
Бөөрөнхий сонгино кг 3,4
Ургамлын тос л 9,0
Өндөг ш 0,5
Архи 0, 5 л 28,0
Янжуур ш 5,0
Эр ноосон цамц 155,0
Эм пальто 330,0
Эр гутал 168, 0
Эм туфли 160, 0
Охидын туфли 35,0
Эрээн даавуу м 4,0
Сууцны талбайн хөлс м2 1,5
Халаалт м2 3,0
Цэвэр ус сард 3,0
Цахилгаан сард 0,25
Чийдэнгийн шил 0,9
Угаалгын нунтаг 3,5
Пенициллин 4,0
Автобусны билет 0.5
Сонины улирлын захиалга 6,5
Сурагчийн дэвтэр 0,1
Хими цэвэрлэгээ 17,5

Энэ хүснэгтийг барьчихаад “мэдвэл зохих” насны нэлээд олон хүнийг “судлахад” бараг бүгдээрээ “санахгүй” байна лээ. Аргагүй биз дээ…
Социализмын төвлөрүүлэн тогтоосон энэ үнэ Улаанбаатар болон аль ч аймаг, сумдад ав адилхан байсан. Энэ нь нэг талаас, эдийн засгийн идэвхжлийг бууруулж, чөлөөт эдийн засгийн олон зүй тогтлыг зөрчиж байсан нь мэдээж. Нөгөө талаас нийгмийн тэгш байдал, амьжиргааны дундаж түвшинг хангаж чадаж байсны илэрхийлэл болно.
Үнийг хатуу тогтоодог социализм, чөлөөт эдийн засагтай капитализм хоёрыг шууд харьцуулж мэдээж болохгүй л дээ. Адаглаад л үнэ бүрдэх механизм нь тэс өөр. Гэхдээ ингэж жишиж үзэхэд амьдралын байдал, түвшин, нийгмийн ялгарал, үндэсний валютын чадвар зэрэг олон үзүүлэлт удаан хугацаанд хэрхэн өөрчлөгдсөнийг эрэгцүүлэн бодох маш өргөн боломж олгодог юм.
Тухайн үед хамгийн бага цалинтай үйлчлэгч 260 төгрөгийн цалин, оюутан курс, сурлагаасаа хамаараад 240-340 төгрөгийн стипенди, одоогийн мэргэжил сургалтын төвийн сурагчид иж бүрэн хувцас, 180 төгрөгийн стипенди авдаг байсан. Дундаж цалин 400-600 орчим төгрөгөөс эхэлнэ. Цаашаа ажилласан жилээсээ хамаараад бараг 800-1000 төгрөг давдаг байсан болов уу.
Энийг ч яахав, социализмын үеийн “баларсан хоцрогдсон” юм гээд “хаячихъя”. Тэгвэл ардчиллаас эхэлье. Банк хоёр шатат тогтолцоонд шилжиж, одоогийн шинэ мөнгөн дэвсгэртүүд гарав. 1000 төгрөг анх гарахдаа овоо мөнгө байж билээ. Цагаан сараар 1000 төгрөг бариад золгочихдог, мөн 2 хүн гайгүй хооллож болдог л байсан. Одоо бол “задгай мөнгө” болж. Удалгүй 5.000, 10.000-ын дэвсгэртүүд гарав. Тэр үедээ дажгүй л мөнгө байсан. Одоо бараг “нойлын цаас” л болж…
Саяхан 70.000 төгрөг тараахад эмплиаац 14 хувь өссөн бэлэн “сайхан” туршлага ч байна. Одоо бэлэн мөнгө тараавал эмплиаац гаарах нь гарцаагүй. Үүнийг “шийдвэрлэх” хялбар бөгөөд найдвартай “аргууд” олон байдаг…
Ухаандаа удахгүй манай “цэвэр ариун” Төв банкнаас 50.000, 100.000, 500.000 төгрөгийн дэвсгэртүүд шинээр хэвлэн гаргах болно.
Ингээд Та бид 10.000-аар бөгсөө арчиж, “шинэ том” мөнгөний төлөө үхэлдэн зүтгэх болно. Нэг бодлын сая төгрөг төлөөд хооллож байвал “сайхан” ч юм шиг. Наадмын хуушуураа ширхэгийг нь 100.000 төгрөгөөр авч “баярхавал” ч ёстой янзтай. Сонгуулиар бол яриа юу байхав, 50, 100 саяар нь амлах нь гарцаагүй…
Ингээд төр засгийнхаа “буянтай бодлого”-оор бүгдээрээ “саятан” болцгооё. Гэхдээ “төр засаг” чинь мөнгөгүй болчихсон шүү гэдгийг судлаачийн хувьд онцлон сануулж байна. Хувхай хоосон төр засаг эсвэл цаасан мөнгө хэвлэнэ, эсвэл мөнгө олох гэж баялаг, манай нөхцөлд ашигт малтмалаа барьцаалах хоёрхон аргатай үлддэг юм л даа…
Манайхан ямар банк манк тоох биш, банкнууд нь дампуурч л байдаг, идэж ууж л байдаг, банкирууд нь ээлжлээд шоронд орж л байдаг, бас гарч л байдаг. Чухам үүнээс чинь болоод бид олон жил дээрэмдүүлсээр ирсэн. Сүүлдээ бид чинь дээрэмдүүлж “сурчихаад” олон тэгтэй цаасны төлөө зүтгэдэг мангуу амьтад болон хувирч байна.
Энд төгрөгийн худалдан авах чадвар гэсэн хамгийн гол үзүүлэлт шалдаа бууж байна. Энэ ноцтой аюулт үзэгдлийг огт мэдэхгүй, тоохгүй, зүгээр сууж байгаад “аймаар их” бэлэн мөнгө олно гээд давхиад байхлаар “мөнгөний хий үзэгдэл” гэгч бий болдог юм. Шинжлэх ухааны нэр томъёо юм. Өрсөлдөх чадвар мэтийн гэсэн бусад олон үзүүлэлт ч “өнгөрсөн хорвоо” болсон ш дээ…
Удахгүй банкны салбар бужигнана гэдгийг би хангалттай сануулсан. Банк бужигнавал, эдийн засаг сүйрдэг, улмаар төр улс дампуурдаг. Харин энэ бол эдийн засгийн биш, улс төрийн асуудал юм…
Энийг ярихаар л хоёр талаасаа “хатуу шүүмжлэлд” өртдөг ихээхэн зовлон буй. Нэг дэх нь “ард түмэн”. Тэдний олонхи яг одоо “саятан” болох гээд “тоо бодож” байхад “үймүүллээ”, чаддаг юм бол “чи өөрөө мөнгө өг” гэж загнах бол баталгаатай. Хоёр дахь нь “эдийн засагчид”. Тэдний олонхи дээрэмчдийн “өмгөөлөгч” болдог бөгөөд энд тэндхийн “онол” “туршлага” ярьж, “үй түмэн тоо” хэлж толгой эргүүлэхээс гадна намайг “буруутгах” гэж дайрах нь бас л баталгаатай…
Монгол банкнаас мөнгө хулгайлчихлаа гэж баримтаар бичихэд төр засаг нь огт шалгахгүй, “шалгах” ч чадавхи байхгүй юм билээ. Ингээд жорлон шиг шүүх нь Монгол банк, түүний Ерөнхийлөгчийн нэр төрийг “гутаасан” гэж эрүүгийн хуулиар “хүн гүтгэсэн” гэж ял оноох жишээний…
Харин одоо бол би Монгол банкны нэр төр гэгч нь баас гэдгийг бүрэн нотолж чадна. “Цэвэр ариун” нэр төрөө хамгаалах юм байгаа биз…
Уг нь “бэлэн” 21.000 төгрөгөөр барьцаалсан урьдчилгаа амлалтыг ямар их үнэ цэнээр авах гэж байгаагаа 2012 оны сонгуулиас өмнө ойлгочихвол Танд л тустай юмсан. Тун удахгүй амьдрал өөрөө “ойлгуулаад” өгнө биз дээ. Харин дараа нь хэлсэнгүй, сануулсангүй гэх мэт асуудал огт байхгүй шүү…
Та бидний саятан, тэрбумтан болох хоосон мөрөөдлийг “хошгирч” байгаад “хулхидуулна” гэдэг болцон ш дээ…

Судлаач Д.Ганхуяг
2011 оны 11 дүгээр сарын 28.

About Ганаа
СУДЛААЧ ДАШЗЭВЭГИЙН ГАНХУЯГ 1954 онд Налайх хотод төрсөн. 1962 – 1972 онд Налайхын дунд сургууль, 1972 – 1977 онд МУИС –ийн Инженер – эдийн засгийн сургууль, 1987 – 1990 онд Болгар Улсын Нийгмийн Ухаан, Нийгмийн Процессын Удирдлагын Академи төгссөн. Нийгмийн Ухааны Институтэд эрдэм шинжилгээний ажилтан, УИХ-ын дэргэдэх Судалгааны Төвийн захирал, УИХ болон ЕТГ–т улс төрийн зөвлөх, референтын ажил хийж байсан. 1996 -1998 онд МАХН-ын Удирдах Зөвлөлийн гишүүн байснаа өргөдлөө өгч сайн дураараа огцорсон. Төр засгийн болон намын удирдагчдын талаар шүүмжлэлт өгүүлэл бичсэний учир ажлаас 5 удаа халагдсан. Мөн энэ шалтгааны улмаас 2004 онд МАХН-аас хөөгдсөн. Монгол Банкнаас их хэмжээний мөнгө алга болсон асуудлыг тэргүүн хатагтай О.Цолмонтой холбон бичсэний учир Монгол Банкны Ерөнхийлөгч асан О.Чулуунбатыг гүтгэсэн хэргээр 2006 онд шүүхээр шийтгүүлсэн. Олон улсын болон үндэсний хэмжээний олон судалгаанд удирдагч, үндэсний зөвлөх, багийн гишүүнээр ажиллаж байсан. Одоо чөлөөт судалгаа, системийн анализ эрхэлдэг. Эхнэр, хүү, охин нарын хамт амьдардаг.

31 Responses to БҮГДЭЭРЭЭ “САЯТАН” БОЛЦГООЁ…

  1. ЦОЛМОН says:

    СОНГУУЛЬД МӨНГӨӨР ОРОЛЦДОГ ТОГТОЛЦООГ АРИЛГААГҮЙ ЦАГТ ЭНЭ ДЭЭР ГАРСАН АМЬТАД ҮРГЭЛЖ “ХОДООДООР НЬ ТОГЛОСООР” БАЙХ БОЛНО. МАНАЙ УЛСЫН ДИЙЛЭНХ НЬ ЯДУУ /ӨЛӨН / БОЛОН ТҮҮНЭЭС ДООР ТҮВШИНД ГЭЛДЭРЧ ЯВНА. ХАТУУ ГАРААР ХАМГИЙН ТҮРҮҮНД АВЛИГАЧДЫГ УСТГАХ ХЭРЭГТЭЙ.

  2. bi l bna. says:

    SONGUULID OROLTSOJ BAIGAA NAMUUDIIN URDAA BARIDAG SONGOGCHDIIN SANALIIG TATAH GOL ARGA NI MUNGU BOLON NIIGMIIN HALAMJIIN UILCHILGEEG IHESGENE GESEN AMLALT HAANA CH BAIDAG L IUM BNA. YAPOND ULS TURIIN NAMUUD CH MUN ADIL IIM ZUIL AMALJ SONGUULID OROOLTSOJ BH SHIG BH IUM. ODOOGIIN ERH BARIJ BAIGAA NAM CH GESEN UNGURSUN SONGUULID IIMERHUU AMLALT NELEEN UGCH SONGOGCHDIIN SANALIIG NELEEN ABSAN L DA. HURDNII ZAMIIN TULBURIIG BHGUI BOLGONO, HUUHDIIN MUNGIIG NEMEGDUULNE GEDEG CH IUM UU. GOL NI ULS ORNIIHOO EDIIN ZASGIIN BOLOMJIND NIITSUULSEN AMLALT UGDUG TERIIGEE HEREGJUULDEG BOLOLTOI.MANAID BOL ESREGEEREE BH IUM. ER NI IRGED NI AJILTAI, TSALIN NI AMIJIRGAAND NI HURDEG TIIM L ULS BOLCHIH IUMSAN DA.ILUU IU HEREGTEI GEJ…

  3. BASKA says:

    yanaa yamar aimaar dampuursan yum ve!!ingej sanuuldag hun mongold tanaas oor alga baina aa tand bayarlalaa.tegeed hezee negen tsagt manai uls zuv golidrildoo orood tsag saihan boloh ued ta ooriinhoo tuhai yumuu esvel tanii shavi nariin chini hen negen ni tanii tuhai saihan nom gargah baih gej boddog shuu …tannig burhan iveeg.

  4. gankhuyag says:

    Их л “соёлч боловсон” сүрдүүлэг байна. “Эмч” хийхээ больж, жинхэнэ дээрэмчин төрхөндөө орохыг чинь хүлээж байсан юм. Би боломжит хувилбар, гарцыг тооцож байгаад бичдэг юм ш дээ…

  5. BASKA says:

    ta hun anduuraad baigaa yum bishuu tanii blogiig shimten unshigch engiin negen baina.

  6. gankhuyag says:

    Ха ха, Сахиад сууж л байхгүй юу. Чи 10 минут “хоцорч” хариу бичиж байна. Би л лав ийм тэнэг хүнд сохор зоос ч өгөхгүй. Харин “Интернет улс төр” судалгаа дуусч байгаа шүү дээ…

  7. MOngol says:

    Ингээд байдгын дандаа. Дургүй хүрчлээ. Хүн юу ч гэсэн болно ш дээ. Дуугүй нийт уншигчдын хэдэн хувь нь тэгж бодож байна, үгүй байна гээд стат/ гаргаад “инээд алдаад” сууж болдоггүй юм уу. Дандаа таны бичсэнийг шимтэн уншаад баярлаа, талархлаа гэдэг үгийг бичихийг хүсэх юм аа даа та. Таны хардлага чинь өвчин болно шүү.

    Жич: Сайхан нийтлэл болжээ. Одоо мөнгө тараагаад ирвэл 1 сая төгрөгөөр удахгүй 00 ордог болно ш дээ. Уг нь ханш сайхан хэдэн бор төгрөгийн цалинтай бол сайхан л байна.

  8. gankhuyag says:

    “Япон”-оос бичихээр жигтэйхэн уддаг, Монголоос бичихээр “хурдан” болчих юм. “Саятан” болоод “хөгжиж” байгаа нь тэр юм байлгүй…

  9. BASKA says:

    ta yamar sonin hun ve bi zugeer neg unshigch baina .hun anduuraad l baih shig baina daa.

  10. Улсын төсөв баталжээ. Баяртай байна. нэг ажил амжуулж хөөрхий. Тэр нь алсын хараагүй, үлдсэн 2 жилийнхээ цаадахыг харсан төсөв юм байна зайлуул. 2012-доо найдлага тавьж байгаа юм гэнэ өрөвдмөөр амьтад. Тэдний хүүхдүүдийн амьдралд энэ нь төсөв ямар байх нь хамаагүй, яагаад гэвэл тэд тасарч яваа учраас мундаг хүмүүс. Харин бид нарт тэр нь нөлөөлнө муусайн гуйлгачид. Ирээдүйгээс зээлсэн гэнэ, ухаантай даа та нар, Ирээдүйд нь бид нар үлдэнэ дээ, хөөрхий орхидосууд. Та нартаа дурлахгүй, хайрлахгүй базаж үнхэлэхгүй шатааж дэлбэлэхээргүй тийм их хайртай юм даа. хаха. Ер нь зайлаа бид хаашаа яваад байнаа. Муусайн хөгшин гюлкайзууд одоо хурдан энэ мэдлэг боловсролтой залуучуудад байр сууриа тавьж өгмөөр юм. Мундаг мундаг ах нар, эгч нар байна шд. Болилдоо, ичилдээ, ядаж мэдэхгүй бол мэддэгүүдээс нь асуулдаа тэнэгүүдээ. Та нарыг бантаж явсаар байтал наад эх орон чинь ……..

  11. asdf says:

    Тэнэгүүд. 1.5 сая төгрөг өгч чадахгүй гээд ЭЗчид хэлсээр байхад МАХНг өөрсдөө сонгочихсон, хаха бас тэгээд юу билээ батламж гээд цаас хэвлэж өгөөд байлуу, тэрийг нь авдартаа хийгээд нандигнаад байгаа биз. Залуус бол харин АНд өгсөн байх шүү, тиймдээ ч 7 сарын 1нд эсэргүүцэж жагссан, дараа нь холино бантан болчихсон болохоос. Бэлэн мөнгө тарааж халтай халамжийн бодлого явуулсаар нэг мөсөн ЭЗ хөнтрөх юм байлгүй. Эд хөрөнгөөр ядуу байж болно, эрүүл толгойгоор л ядуурах харин гутамшиг юм даа

  12. Hvn says:

    2000 оноос хойш төсвийн тэлэх бодлого явагдсан юм уу даа. Төсөв тэлээд байвал бүх юм хөгжчихнө гэсэн бодлого. Одоо харин өөрчлөгдөөд уул уурхай + дэд бүтцээ хөгжүүлээд байвал хөгжчихнө гэсэн хувилбарт л орох шив. Харин өнөөгийн төсөв тэлж байгаагийн тухайд бол бодлого биш, үр дагавар-үйлдэл юм. Төсөв тэллээ тэллээ л гээд байх юм. Лав л манай байгууллагын тухайд тэр 30%-ийн цалингийн нэмэгдэл, бас бус хүчин зүйлийн нөлөөллийг нь хасахад 2009 оны төсвөөсөө нэлээдгүй багассан л дүр зурагтай байна. Тэгэхээр тэр их нэмэгдээд байгаа юм нь юу байж таарах вэ? Ердөө хэдхэн жилийн өмнө 30, 40 тэрбум төгрөг маш их мөнгө байж билээ. Бүр арга ядсан үе бидэнд байж билээ. Одоо ч 800 тэрбум, триллионоор нь ярьдаг болж дээ. Мөнгө олох нь ч их гоё нэртэй. “Ирээдүйгээсээ зээлнэ” гэж байгаа. Тэрнийгээ тараана гэж байгаа. Хайран ч мөнгө, хайран ч газрын баялаг минь.

  13. Hvn says:

    Наад мөнгөөр чинь Монгол Улсын хөгжлийн суурийг тавьж, рамыг нь босгочихож хүрэлцэхүйц, бүр илүү гарах мөнгө шүү дээ. Хайран юм. Ер нь тааламжтай орчинтой боловч үргүй бол юу ч ургахгүй, түүнтэй адил төр засаг үр үндсийг нь бий болгох хэрэгтэй л дээ – үйлдвэржүүлэлт гэж яриад байгаа биз. Төр засаг шууд оролцож компани байгуулдаг санж уу, инкубатор орчин байгуулж компаниудыг дэмждэг санж уу ямар ч гэсэн оролцох л ёстой болов уу. Хүн амын тооллого гэж явбаа даа? Тэндээс харж байхад маш олон хүн ядуу байна ш дээ. Ажиллаж байгаа хүмүүс нь төрийн албанд ажиллаж байгаа нь эсвэл татвар гаалийн байцаагч, сургуулийн багш гэх мэт нийтлэг мэргэжил, хувийн хэвшилд ажиллаж байгаа нь лангуутай, бараа дамлаж зардаг хүмүүс.

  14. Hvn says:

    Үлдсэн нь ажилгүй хүмүүс. Үйлдвэрлэдэг хүн алга. Ядуу байна, ядуу байна. Уг нь бодлого хэрэгжүүлэхдээ эхлээд хүнээсээ эхэлбэл зүгээр байх, даанч энэ бол бүтэхгүй мөрөөдөл болчихоод байна. Одооны энэ албан тушаалд байгаа хүмүүс үйлдвэржүүлэлт гэж ярьвал нэн түрүүнд нүдэнд нь мөнгө харагдана. Хүмүүс зөв байж байж л бодлого зөв хэрэгжинэ. Хүмүүс ёс зүйгүй бол ямар ч сайн бодлого дампуурахын шинж.

  15. Hvn says:

    Яагаад бид ийм байдалд хүрчихэв ээ? Чухам юун дээр бид алдчихав? Анхан шатнаасаа дээд шат хүртлээ нүд нь мөнгөөр эргэлдсэн хүмүүс. Ямар ч зүйлийг мөнгө болгож хардаг хүмүүс. Бүр анхан шатнаасаа шүү. Боловсон хүчний бодлогоо тавиад туучихсан байна ш дээ. Жирийн нэг усны байцаагч хүртэл албан газрыг мөнгө болгож харна. Элдэв зүйл шахахыг оролдоод болохгүй бол элдэв янзаар хориг саад тавьж дарамтлахыг оролдоно. Энэ бол бүр наад захын жишээ. Нэг иргэн зөвшөөрөлгүй гараш барихад бүр нэгэн намын үүрийн дарга нь хүртэл ирж дарамталж мөнгө салгадаг инээдтэй гэмээр жишээ ч байна. Лав тэр хорооны даргаас нь өгсүүлээд 2 хөлтэй бүгдэнд нь мөнгө өгсөн байх шүү.

  16. Hvn says:

    Судлаач Ганхуяг хаос гэж ярьж байсан. Тэгвэл тэр хаосыг чинь санаатай бий болгодог хүмүүс ч байна. Тэд нь цөөхөн байх. Санаандгүй бий болгоход оролцож байгаа хүмүүс нь дийлэнх нь болов уу. Ер нь шударга ёсгүй ёс зүй төлөвшөөгүй, тоглоомын дүрэмгүй, стандартгүй болохоороо хаос руу чинь явдаг юм болов уу? Уг нь стандарт энэ тэр байгаад л байх шиг байгаа юм. Тэд нар нь тэгэхдээ учир дутагдалтай. Жишээ нь орон сууцны контор гэж байна. Тэд нар байгууллагуудаас ус халаасны хөлс гэж авдаг юм. Гаднаас нь харахад бүх зүйл өөгүй. Тоолуурын заалтаар л мөнгө гардаг. Гэвч дотроо бол… Халуун ус чинь эргэдэг юм. Үргэлжийн эргэлтэнд байж байж ус халуун байна. Тэгвэл зөвхөн орох шугаманд нь тоолуур тавьчихаад, түүгээр нь мөнгө бичиж аваад байвал яахав? Энэ бол “тогтсон” стандарт. Тэгэхээр тэр тоолуур нь орсон, гарсан усны ялгавараар хэрэглээг нь тоолж гаргадаг “ориг” тоолуур байх нь, хэл ам гардаггүйг бодоход. Яахав зайлуул, зарим хүчин зүйлийн нөлөөлллөөр тоолуур нь баримжаа тоогоор гаргадаг юм байна л даа. Орон сууцны контор ч яахав ус сувгийн газраас ирсэн үндсэн шугамныхаа тоолуураар л хэрэглээгээ тооцчихно. Харин хэрэглэгчдийн тухайд “тогтсон стандарт” нь ийм юм чинь яаж л бол яаж болно ш дээ. Үүн шиг “тогтсон стандарт” нь балай байвал улс орон яахав? Мэдээж хаос руу.

  17. Anonymous says:

    Baska-d arai buduulgeer bichvel doorhi tohirch bna uu? Yaanaa yamar aimar yum = Mongol iim boloo yu bitgii hudlaa yariad bai. ingej sanuuldag hun tanaas uur alg = gantsaaraa gedgee medej bgaa biz!!! tegeed hezee negen tsagt …… = yamar negen yum bolj magadgui shuu durtitgal ene teree beldej bval yaasan yum be=(Alna shuu!!!).
    zuv orchuulj uu?

  18. tushig says:

    хиам 10.6
    печень 0.6
    багш нарын барьдаг сумтай үзэг 25.0
    сурагчийн дэвтэр 0.12
    мотортой дугуй 1000.0
    гудамжинд зардаг квас 0.5
    чихэр 0.24
    зайрмаг 0.6
    нтр гээд… нээрээ л ийм үнэ байсым шүү… тэр үед өвөө эмээгээ панаалдаж байгаад 5 төгрөгтэй болчихвол ангиараа хоолонд ордог байлаашд хэхэ…

  19. Манлай says:

    Энэ төсвийн бодлого бүр завхарлаа л даа. Хөрөнгө оруулалт хийж байгаа бол яахав гэхсэн. Зүгээр тараагаад цацчихдаг. Төсвийг бүр үндсэн хуулийн хэмжээнд хатуу хуульчилдаг юмуу яадаг юм…

  20. BASKA says:

    Sainaar ch bai muugaar ch bai sanasan bodsonoo cholootei helelcej bolohgui yu?! Hun buriig hardaj serdej nulimj shulsdej baih n chinii chaddag gants zuil sh dee

  21. gankhuyag says:

    Энд сануулж, анхааруулж бичсэн зүйлийн агуулга огт хамаагүй, миний сайн муу л гол юм шив дээ. Тэгвэл “инээсэн болгоноо нөхөр, уурласан болгоноо дайсан” гээд явж болно ш дээ. Харин миний анхааруулсан үйл явдал удахгүй болно. Тэр үед би хохь чинь гэж хэлэх л болно доо…

  22. Бид бүгдээрээл хохироно доо
    нийгмээрээ хохироно. Үхэл дурлагсад л баярлах байх

  23. gankhuyag says:

    “Айсан хүн л сүрдүүлдэг” гэж Махатма Ганди хэлсэн юм даа. Айх хүн олон л байгаа байх…

  24. Ganbayar says:

    well said.

  25. Hvn says:

    Бид нар ер нь үнэн худлыг ялгаж сурмаар юм шиг. Хэн нь худал ярьж байна, хэн нь үнэн ярьж байна. Хэн нь шоу хийж байна, хэн нь үнэн үг хэлж байна? Ялгаж салгах хэрэгтэй л дээ. Түүнээс хэн нэгнийг үг хэлэнгүүт үнэн үг мэтээр хүлээж авах нь утгагүй хэрэг. Жишээ нь хэн нэг хүн сэтгэгдэл бичвэл түүнийг шоу хийж байна, анхаарал татах гэж байна, ухаантай болж харагдах гэж байна гэх нь утгагүй хэрэг. Анхаарал татах, шоу хийхийн тулд нэр, устайгаар, царай зүстэйгээр, би ингэж байна гэж шоудах нь ашигтай л даа. Тэгвэл насаараа улстөрч байсан, төрд насаараа ажиллаад гэнэт баяжсан хүн төрийн зөв хүнийг сонгох тухай яриад эхэлбэл үүнийг юу гэж ойлгохов? Би л лав өөрийгөө сонгоочээ гэж гуйж байнаа л гэж ойлгоно. Гэтэл үнэн хэрэгтээ түүнийг сонгосон ч урьдын бахь л байдгаараа байна шүү дээ. Одоо Оюутолгойн асуудал босч ирж байх шиг байна.

  26. Hvn says:

    Энгийн хувьцаа хэвээрээ байх боловч давуу эрхийн хувьцаа гаргаж байгаа юм байна. Ёстой муухай хулхидуулна гэж энийг л хэлдэг байх даа. Харахад энгийн хувьцааны 34 хувь хэвээрээ. Шийдвэр гаргахад нөлөөлөх хувь нь хэвээрээ. Гэхдээ хувьцаанаас орж ирэх ашиг нь буураад явчихаж байгаа юм. Давуу эрхийн хувьцааны ногдол ашгийг өгөөд, дараа нь үлдсэнээс нь энгийн хувьцааны ногдол ашгийг өгнөө гэсэн үг.

  27. Hvn says:

    Давуу эрхийн хувьцаа нь нэрлэсэн үнэтэй, бас ногдол ашиг нь тодорхой байна л даа. Хэтэрхий өндөр ногдол ашиг өгөхөөр гаргах юм бол энгийн хувьцаанд юу ч ногдохгүй л гээд ойлгочих. Одоо гаргах эсэхээ ТУЗ, хувь нийлүүлэгчид нь шийднэ биз.

  28. gankhuyag says:

    Хүнээ. Энд минийхийг нийт хасвал 23 коммент байна. Чи 11 сарын 30-нд 5, өчигдөр 3-ыг нь бичиж. Нийт комментын бараг 35 хувийг чи ганцаараа “бичээд хаячих” юм аа. Энийг хэн ч “хэвийн үзэгдэл” гэж ойлгохгүй байх…

  29. Hvn says:

    Нээрээ тийм байна шүү. Хэрэв би мессенжерт ордог шигээ өгүүлбэр болгоны дараа энтер дарж – постолж явсан бол 35 хувийг биш, нийт комментийн 99,99 хувийг бичиж “онц аюултай хэвийн бус хүн” болох нь тодорхой байсан байна шүү.

  30. bm says:

    KK, ih surguul hurtel unegui surgah yum geluu? yu ch zaaj chadahgui, yu ch surah huselgui, togsood yu ch hiij chadahgui bolhoor unegui diplom ogoh n argagui ch yumuu daa. deer n sar bur arhi pivo uu gej 10,20000 tugrug ogno. togsood ajliin bairgui taxinii jolooch, barnii zoogch hamgaalagch l hiih yum daa

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

%d bloggers like this: