ХУВАЛЗ – 1
2010/11/05 38 Comments
Хоёр жилийн өмнөөс эхэлсэн улс төрчид, банкирууд бие биенээ шоронд хийдэг “моод” МАХН-ын XXYI Их Хурлын үеэр хачин их эрчимжив. Манайхан ямар “юм санах” биш, ахмад нь мартчихсан, залуучууд нь мэдэхгүй “гайхаад” л явж байгаа даа. Цаашдаа зэрлэг өрсөлдөөн банкны салбарт эхлэн болох ба энэ нь улмаар улс төрийн нөхцөл байдлыг нэн түвэгтэй болгох нь дэндүү тодорхой байна. Иймээс банкны дээрмийн эхлэлийн талаар 2006 онд бичсэн өгүүллээ дахин нийтэлж байна. Учир нь миний бичих дараагийн өгүүллийг ойлгоход үүнийг мэдэх зайлшгүй шаардлагатай. Ер нь юмны учрыг эхнээс нь мэдэх бол ухаарлын зарчим бөлгөө…
Би заримдаа гайхдаг юм. Банк дээрэмдэх болгонд л Чулуунбат, Хадгаламж зээлийн хоршооны дээрэм болоход л Чулуунбат, 40 мянган орон сууцны дээрэм болоход бас л Чулуунбат…МАХН-аас “Дүүрэн арвижуулагч” цол хүртсэн энэ эрхэм сүүлийн үед идэвхижээд жигтэйхэн. Энэ бол Монгол Улсыг “хувхай хоосруулна” гэсэн хэрэг юм. Дээрэмчдийн бүлэглэлүүд баримт хуучирдаггүй гэдгийг саначихвал тун ч зүгээрсэн…
Хачиг хэрхэн хувалз болдог вэ ?
Хонь малын биед наалдан оршиж цусаар амьдардаг үе хөлт Хачиг гэх паразитыг монголчууд андахгүй. Хачиг малын арьсанд наалдаж томрох бөгөөд сална гэж байхгүй. Ингээд л цус сорон цэлцийтлээ таргалж малыг тамлахаас гадна арьс ширийг нь цоолж, шүүр шанага шиг болгодог. Ингэж том болсныг нь хувалз гэх.
Мөнгийг эдийн засгийн цусны эргэлттэй зүйрлэж болох бөгөөд чингэвэл банк нь түүнийг шахах зүрх нь болох ажгуу. Сүүлийн арав гаруй жилд улс төр-эдийн засгийн хачигнууд монголын нийгмийн биед гүн сууж, түүний шим шүүсийг сорон мөлжиж болсон нь хэн бүхэнд илэрхий. Энэ удаад албан хэлээр Монгол банкны Ерөнхийлөгч, ердийн хэлээр зүгээр л луйварчин О.Чулуунбатын жишээн дээр монголын том хувалзууд хэрхэн бий болсон талаар баримтаар өгүүлсүгэй.
Мөнгөний амтанд орсон нь
О.Чулуунбат гэгч Олон Улсын харилцааны сургууль төгссөн шинэхэн залуу Улсын банкны Ерөнхий хорооны гадаад тооцооны газар референтын ажилд 1981 онд оров. Энэ нь тухайн үед томчуудын чемодон зөөдөг ажил байсан хэдий ч тэдний болон мэдээллийн таатай орчинд байна гэсэн үг юм.
Тухайн үед залуу хүний явдаг шат дамжлагийг яагаад ч юм алгасан 1987 оноос ЭЗХТЗ –ийн Эдийн засгийн хамтын ажиллагааны банкинд ажилласан юм. Тэрээр Москвад байхдаа ЭЗХТЗ – ийн хурал зөвлөгөөнд очсон Монголын дарга нарт үйлчилсээр байгаад дээдсийн ая данг олж сурчээ.
1990 онд эргэн ирж Улсын банкны Ерөнхий хорооны даргын туслахаар ажиллах болов. Энэ үед Монгол оронд ардчилал өрнөж, зах зээлийн системд шилжиж, банк хоёр шатат тогтолцоонд шилжлээ. Системийн өөрчлөлтийг далимдуулан банкны системийг ёстой нэг авах юмгүй болгов.
Үүнд О.Чулуунбат шууд л идэвхийлэн оролцсон юм. Уул нь системийн өөрчлөлтөд банк ердөө ч хамааралгүй, банк байдгаараа байдаг эд аж. Чухамхүү энэ үед мөнгөний амтанд орсон О.Чулуунбат банкинд ажилладгаараа далимдуулан хувийн кампаниудаас дансны аргаар болон авилгаар мөнгө саах ажлыг эхэлжээ.
Монголчууд өмч хувьчлал гэх нэг сайхан зүйл рүү үхэн хатан тэмцэж байсан үе. Бүгдээрээ мөнгөгүй байсан монголчууд банкнаас л мөнгө олохгүй бол өөр хаанаас ч олох аргагүй байсан бөгөөд үүнийг О.Чулуунбат овжин ашиглаж эхлэв. Тэрээр сүүлдээ ажлаасаа гарч хувийн компаниудад зээл авч өгөх ажлыг дагнан хийж мэргэшив. Зэрэгцүүлээд гэмт хэргийн бүлэглэлүүдтэй дотно холбоо тогтоов.
Дашрамд дурдахад МАХН – ын номенклатур анги нь нам – үзэл суртлын болон эдийн засаг- аж ахуйн гэсэн үндсэн хоёр хэсгээс бүрдэж байв. Нам – үзэл суртлын хэсэг нь Ардчилсан хүчний хамаг цохилтыг үүрэн ардчилал энэ тэрээ гэж давхиж явахад нөгөө аж ахуй-эдийн засгийн хэсэг нь өмч хувьчлалыг банк дээрэмдэх ажлаас эхлүүлж аль хэдийнээ хулгай хийгээд эхэлчихсэн байсан юм.
О.Чулуунбатын оролцоотойгоор зарим томоохон объектуудыг үнэгүй шахам тарааж, энэ нь сүүлдээ бөөн хэл ам татаж байсан билээ.
Манай улс Швейцарийн Базель хотноо байдаг Олон Улсын хөгжлийн банкны мэдээгээр 1990 оны 3 дугаар сард Монгол улс ямар ч зээлгүй байснаа 6 дугаар сард 58 сая, 9 дүгээр сард 100 сая, 12 дугаар сар гэхэд 62 сая долларын зээлтэй болчихжээ.
Үүнтэй зэрэгцээд хэсэг хүмүүс диллер тоглож улсын 80 сая долларыг тавьж туучихаад барьцаанд нь улсын 4,0 тонн алтыг гадаадад гаргачихсан томоохон хэрэг босч ирэв. Хачирхалтай нь энэ мэдээллийг О.Чулуунбат хүчний байгууллагад анхлан өгсөн байдаг юм.
Энэ асуудлаар 1991 оны 10 дугаар сард Засгийн газрын нэгэн хаалттай хуралдаан хийжээ. Зарим сайд “цаашид ажиллах ёс суртахууны эрх бидэнд байхгүй, засгийн газар бүрэн бүрэлдэхүүнээрээ огцрох нь зүйтэй” гэсэн санал хүртэл гаргажээ. Улмаар Ерөнхий сайд Д.Бямбасүрэн ч үүнийг зөвшөөрч, эл асуудлыг Ерөнхийлөгч П.Очирбатад танилцуулахаар тогтжээ.
Мөн Улсын сангийн нөөц, арбитражийн гүйлгээний талаарх Засгийн газрын шалгалтын комисс байгуулж, даргаар нь тэр үеийн Сангийн сайд А.Базархүүг томилон шалгуулжээ. Энэ шалгалтын дүн эдүгээ мөнөөх улигт төрийн нууц гэгчид орсон бөгөөд тухайн үед А.Базархүү дараах тоо баримтыг хэлсэн байдаг. Үүнд :
• Диллерт 80 сая
• Банкны конторын засварт 3 сая
• Биржийн төвд 3,6 – 3,7 сая
• Германд урьдчилгаанд 4 сая
• Бүгд нийлээд 90 гаруй сая доллар оргүй алдсаныг тогтоожээ.
Энэ нь тухайн үеийн төгрөгийн албан ханшаар 3,6 тэрбум, хар захын ханшаар 9 тэрбум төгрөг болсныг тооцож гаргасан байдаг.
СУДЛААЧИЙН АНХААРУУЛГА: ТУХАЙН ҮЕД 1 АМ.ДОЛЛАР 40 ОРЧИМ ТӨГРӨГТЭЙ ТЭНЦЭЖ БАЙСАН.
Энэ бол Монгол улсын түүхэнд анх удаа гарсан хамгийн том луйвар, дээрэм байсан юм. Чухам энэ үеэс монголд хариуцлага хүлээдэг хүн байхгүй болж, эдийн засгийн хачиг бий болж эхэлсэн юм.
Дээр дурдсан тоо болгон их учиртай, тус бүрдээ томоохон гэмт хэргүүдийг илчилдэг юм. Жишээлбэл, Германы урьдчилгаанд төлсөн 4 сая доллар гэдэг тоо өнөөдөр маш даруухан сонсогдож болох. Тэр үед О.Чулуунбат тэргүүтэй зарим нөхөд 50 сая долларын зээл авахаар германы хэн ч үл мэдэх компанитай тохирчээ.
Тэд нь барьцаанд урьдчилгаа 4 сая доллар төлчих гэсэн байна. Үүнийг О.Чулуунбат идэвхийлэн дэмжиж, мөнгөө шилжүүлчихэж. Гэтэл нөгөөх 50 сая нь орж ирдэггүй. Хэрэг нэг биш болсныг мэдэж лавлатал нөгөөх нь хуурамч буюу фиктив байгууллага байсан аж. Ингээд л 4 сая доллар оргүй алга болох жишээтэй.
Энэ асуудлыг шалгасан, хөөцөлдсөн, шийдсэн газар өнөө болтол байхгүй байгаа болохоор О.Чулуунбат санаатай зохион байгуулсан нь нотлогдож байгаа юм. Банкны хашир бурхинууд үүнийг ч нотлон ярьдаг юм. Хожим нь Ерөнхий сайд Н.Энхбаярын албан ёсны айлчлалын бэлтгэлийг урьдчилан хангуулахаар О.Чулуунбат Германд очиж дээрх асуудлыг айлчлалын үеэр дуусгавар болгожээ.
Диллер тоглосон болон банк санхүүгийн энэ их будлианд оролцогчдын нэрс тухайн үедээ бүрэн гараагүй юм. Үүний ихэнхийг О.Чулуунбат хийсэн, үгүй ядахдаа тэднийг зохион байгуулж өөрөө сугарч хоцорсон нь олон баримтаар нотлогддог.
Ерөнхий сайд Д.Бямбасүрэн нэгэн удаа Улсын Бага Хурал дээр алт диллерийн алдагдлын талаар мэдээлэл хийхдээ “Энэ ажиллагааг “БООЛД” гэх нууц нэртэй КГБ, НАХЯ-ны агент гүйцэтгэсэн. Энэ бол Монгол банкны О.Чулуунбат юм. Надад дэлгэрэнгүй мэдээлэл байгаа” гэж хэлсэн байдаг юм.
Үүнийг амиа аврах гэж хэлсэн гэж ойлгож болох авч хуучны хяналт шалгалтын асар их туршлагатай Ерөнхий сайдын гарт ихээхэн мэдээлэл байсан нь тодорхой. Д.Бямбасүрэн 2004 оны хавар FM- ээр өгсөн ярилцлагадаа дээрхийг дахин дурдаж байсан. Хожим сэтгүүлчид энэ талаар О.Чулуунбатаас асуухад “Би Boold мөн байлаа гээд надад ямар ашигтай байхав. Биш байлаа гээд мөн адил. Би ерөөсөө ойлгохгүй нь. Тэр үеийн Улсын банк Оростой биш, тухайлбал, Лондон, Хонконг, Сингапур, Нью-Йорктой диллерийн ажиллагаа явуулж байсан юм шүү дээ” гэж хариулсан байдаг.
Диллер хэнтэй тоглож алдсан бэ гэж асуугаагүй, диллерийн алдагдал нэрээр ЗХУ руу асар их хэмжээний мөнгө хулгайгаар шилжүүлсэн тухай л асуухад л тэрээр ийн хариулжээ. Ямар ч байсан тэр ажлаа өгөхийн өмнө 80 сая доллар ОХУ руу шилжүүлсэн байдаг.
Тэр ажлаасаа гарсан нь гэмт үйлдлээ нуух гэсэн зорилготой байсан нь хожмын үйл явдлуудаар батлагддаг юм. Нэр дээрээ тэр тарваганы арьс наймаалж байсан гэж ярьдаг боловч нидэр дээрээ түүний үйл ажиллагаа хар бизнест илүү ойрхон байлаа.
Чухам тэр л улаан мөнгөн ус, ховор элементийн наймааны эхлэлийг тавьсан. Нэг удаа тэр олон саяын үнэтэй, цөмийн зэвсэгт ордог ховор элемент авч яваад гааль дээр гардуулжээ. Түүнээс өөр хүн бол баларч дуусах байв. Харин О.Чулуунбат үүнийг гадаадад шинжлүүлэх гэж байгаа юм гэж хэлээд НАХЯ – ны үнэмлэх үзүүлэн мултарсан байдаг. Энэ нь түүнийг БООЛД мөн гэдгийг нотлох л баримт юм.
Анхны Ерөнхийлөгч П.Очирбатын ихээхэн оролцоотойгоор алт диллерийн хэрэг намжсан юм. Манайхан тэр үед нүдэнд харагдаж байгаа хонь мал, байшин барилга, трактор, комбайныг хувьчлах гэж үзэж тарж байсан юм.
Гэтэл тэд өөрсдийнх нь олон үеийн цус хөлсөөр бий болсон асар их баялгийг хадгалдаг, эргэлдүүлдэг банк гэдэг газар байдгийг мэддэггүй гэх нь хаашаа юм, анзаардаггүй байсан нь бодит үзэгдэл болно. Бид мөнгийг тоодоггүй ард түмэн байлаа.
Харин О.Чулуунбат мөнгийг бишрэн шүтэгч байлаа.
Ард түмэн ягаан цэнхэр тасалбараар гуанз, цайны газрын халбага сэрээ төдийхнийг авч байсан бол харин томчууд нь банк дээрэмдэж, түүгээрээ томоохон объектуудыг сул шахам худалдан авах аргыг аль хэдийнээ олсон байлаа.
Чухам энэ үед л том хэмжээний хахуулийн систем үүссэн юм. Банкнаас зээл авч өгөөд 10 хувь, заримдаа 20 хувийг нь хахуульд бэлнээр авдаг сүлжээ банкны системд хавтгай болсон. О.Чулуунбат үүнийг тун овжин ашиглаж байв.
1992 онд О.Чулуунбат Совдын ивгээлд орж ХОТШ банкны тэргүүн дэд захирал болж, “Эрдэнэт”,ГОК, Монросцветмет нэгдэл гэх мэт томхон аж ахуйн нэгж байгууллагуудын судсан дээр суух болов. Энэ боломжоо ашиглан жижиг гарын луйварчингаас том гарын луйварчин болох замаа зассан юм. Тэр хамгийн гол нь банкны мэдээллээ ашиглан томоохон бизнесүүдийг дарамтлан мөнгө хийж байлаа.
Дарханы силикат тоосгоны үйлдвэрийн өргөтгөлд зориулж Улсын банкны ерөнхий хорооноос улсын хөрөнгө оруулалтаар 1987 оноос санхүүжилт авч эхэлсэн боловч эдийн засгийн хямралаас болж уг зээл зогсчээ.
1991 онд Улсын Банкны Ерөнхий Хороо (УБЕХ) – ны хөрөнгө оруулалтын газар ХОТШ банк болж салахад уг зээл ХОТШ банкинд шилжжээ. Гэтэл энэ банкны тэргүүн дэд захирал О.Чулуунбат Силикат тоосгоны өргөтгөлд зориулж зээлийн баталгаа гарган өгч “Марубени”-гаас 1 сая долларын зээл авч өгчээ. Дашрамд дурдахад энэ нь Буянгийн Жагаагийн холбогддог алдарт “Марубени” компани мөн бишийг нягталж амжсангүй.
Гэхдээ хэрэв энэхүү зээлийн гэрээ одоо олдохоо байчихаагүй бол, хэрэв О.Чулуунбат банкны тэнцэлд энэхүү гэрээг бүртгүүлэхээ мартаагүй бол, хэрэв Дарханы Силикатын үйлдвэрийн ашиглалтын өмнөх захиргаанаас авах авлага болгож тайлан тэнцэлд бүртгэхийг болиулаагүй бол бол, хэрэв энэ зээлийн гэрээг хожим нь Монгол банк татан авч бантан хутгаагүй бол шүү дээ.
Үүний учир нь Ашиглалтын өмнөх захиргааг О.Чулуунбат хуучин эхнэр Баасансүрэнгийн нэр дээр “Дарсил” гэдэг компани болгон хууль бусаар хувиргасанд оршино.
Энэ балай кампанид МАХН–ын нарийн бичгийн дарга байсан, эдүгээ Болгарт элчин сайдаар ажиллаж байгаа Б.Батхишиг зөвлөхөөр ажиллаж байсан нь тэр үед ч аалзны тор хэр их тархсаныг харуулдаг юм.
Марубенийн өрийг дарах хугацаа дуусаад байдаг, өгөх мөнгө байдаггүй ээ. Гэтэл аз болж Махимпекс компаниас махны зээлд төлсөн 2 сая ам.доллар ХОТШ банкинд ороод ирэх нь тэр.
Энэ мөнгийг Марубанид төлөх мэргэн санаа О.Чулуунбатад төржээ. Мэдээж дараа нь махны энэ мөнгө нэхэгдэх учраас алтаар барьцаалах санаа бас орж ирсэн байна. Ингэж алт барьцаалах ажлыг анх санаачилсан нь хожмын луйварчдын үндсэн мэх болсон юм.
Хараахан төлчихөөгүй байгаа энэ мөнгийг алтны санжүүжилтийн эх үүсвэрт ашиглах талаар О.Чулуунбат Марубенитай тохиролцож, зээлийн гэрээг ХОТШ Түлш-эрчим банктай байгуулжээ. Уг эх үүсвэрийг Түлш-Эрчим банк алтны санхүүжилтэд зориулж алтны аж ахуйн компаниудад зээл болгон олгосон байна. Уг нь Дарсил компани төлөх ёстой мөнгийг хожим нь гурав хуваан унжиж байж сүүлчийн мөнгийг арай хийж 1997 онд баталгаа гаргаж өгсөн ХОТШ банкнаас Марубенид шилжүүлжээ.
Энд Силикатын үйлдвэрийн зээл Ашиглалтын өмнөх захиргааны зээл болж, Ашиглалтын өмнөх захиргааны зээл нь Дарсил компанийн дүрмийн санд орж, Марубенид төлөх өр Макимпексийн мөнгөөр хаагдаж, эргэж Марубениас алт барьцаалсан зээл болж, өөр банкаар дамжин алтны үйлдвэрүүдэд очсон бантанг хутгагч нь ХОТШ банкны тэргүүн дэд Ерөнхийлөгч О.Чулуунбат мөнөөс мөн. Энэ толгой эргэм операцаар О.Чулуунбат хуучин эхнэрийнхээ Дарсил компанид улсын 1 сая долларыг луйвардаж өгч чадсан юм.
О.Чулуунбат үүнийг надад хамаагүй гэж байнга хэлдэг, бас Дарханы хар төмөрлөгийн үйлдвэр, Дарханы махкомбинат зэрэгтэй харьцуулж ярьдаг. Бусад нөхдүүдтэй барьцаж байгаа царай нь тэр юм.
Тэрээр Дарсил компаниар дамжуулан Дархан-Сэлэнгийн районд өөр олон хууль бус бизнес хийж байсан. Тухайлбал, Эрдэнэтийн технологийн хэрэгцээнд ОХУ –аас авсан өндөр калортай нүүрс гэж Шарын голын нүүрсийг шахан ихээхэн ашиг олдог бизнесийн сүлжээтэй байсан юм.
Удалгүй Монгол банкны тэргүүн дэд Ерөнхийлөгч болмогцоо О.Чулуунбат ХОТШ банкны 30 мянган дойч маркийг хувьдаа ашигласан бөгөөд энэ мөнгөөр XIII хороололд байшин барьж зарсан, иргэн Дашцэдэн, Дашдоо нарт 50 сая төгрөгийн зээл авч өгнө гэж 2 өрөө байр залилан авсан байдаг. Олон жил шүүхээр явсан 225871 тоот энэхүү хавтаст хэргийг 2005 оны 12 дугаар сарын 21 –ний өдөр прокурорын шийдвэрээр үүрд хаасан байдаг юм.
Энэ хэргүүдийг хамгийн сайн мэдэх Улсын Ерөнхий прокурор М.Алтанхуяг О.Чулуунбат нар хэрхэн анд нөхөр болсныг “ХУВАЛЗ -2” –т удахгүй бичих юм.
Улс төрийн өөрчлөлт
Алт диллерийн хэрэг намжсаны, нарийн яривал намжаасны дараа Монгол улсад эдийн засгийн бүлэглэлүүдийн тэмцэл ихээхэн хурцдав. 1990 -1992 онуудад хөрөнгө яаж луйвардаж болдгийг түүнийгээ хэрхэн замхруулж болдгийг МАХН ба Ардчилсан хүчнийхний дээд хэсэг аль аль нь сайн ойлгосон байлаа.
Иймээс банкны системийг хоёр шаттай болгох нэрийн дор аль хэдийнээ үүссэн эдийн засгийн бүлэглэлүүд банк дээрэмдэх ажиллагаагаа улайран идэвхжүүлэв.
1991 оны 7 дугаар сард “Ард” банк, 12 дугаар сард ХХБ, ХОТШ банкуудыг тус тус байгуулав. Мөн ”Даатгал”, “Төв ази”, “Сэлэнгэ”, “Экспорт импорт”, “Бизнес”, “Хоршоо”, “Үйлдвэр дундын банк” зэрэг олон банк байгуулагдав. Лав л 17 банк байгуулсан юм даг.
Шинэ тутам байгуулагдсан банкуудад хуучны банкны мэргэжилтнүүд хуваарилагдан очив. Өөр хүн байхгүй юм чинь арга байж уу ?
ХОТШ банкинд Совд, Даатгал банкинд Ш.Гоохүү, “Үйлдвэр дундын банк”-нд Янсанжав, “Хоршоо” банкинд Тэрбиш нар очжээ. Харин хамгийн том “Ард” банкинд А.Цэрэндорж, М.Сүхээ нарын Ховдын гаралтай луйварчид цугласан байх жишээтэй. Нөгөө талд нь ардчилсан хүчний гэж нэрлэж болох банкуудад П.Улаанхүү, Д.Сүх-Эрдэнэ, Лу.Болд, Да.Ганболд нар ихээхэн нөлөөтэй байв.
Улс төрийн өрсөлдөөн эдийн засгийн өрсөлдөөнийг хачин гайхалтай халхалж чадаж байлаа. Мэдээж систем бүрэн өөрчлөгдөөгүй, бас засгийн эрх барьж байсны хувьд МАХН банкуудад хавьгүй илүү нөлөөтэй, хяналтандаа байлгадаг байв.
Монголд өөрийгөө ардчиллын багшаар томилчихсон байсан барууныхны сэтгэл зүйд коммунистуудыг үзэн ядах үзэл хэвээрээ байв. Нам болж улс төрөөр тоглож байгаа нь үзэгдэл төдий, банк болж дээрэм хийж байгаагийн мөн чанар нь ижил юм гэдгийг тэд огтхон ч ойлгосонгүй.
Барууны зөвлөх, экспертүүдийн дүгнэлтээр эрх баригч коммунист нам үнэхээр дэндэж байв. Дээр нь манай ардчиллынхан өрсөлдөгчдийнхөө банкны луйвар болгоныг тэдэнд очиж ховлохыг үзүүлж өгөв.
Энэ бүх луйвар нь 1996 оны сонгуульд МАХН ялагдах, мөн “Ард” болон бусад олон банк хожмоо сүйрэх гадаад нөхцлийг бүрдүүлж өгчээ.
“Ард” банк гэхэд л 1991 онд анх үүсгэн байгуулагдахдаа 200 сая (заримдаа 40 сая гэж ярьдаг байсан) төгрөгийн дүрмийн сантай байсан бол 1995 оны эцэст 1 тэрбум болж, даруй 6,6 дахин өссөн байна. Энэ үеийн дээрмийн хэмжээг үүнээс гадарлаж болно.
1995 он гэхэд банкны тэнцлийн дүн 63 тэрбум төгрөгт хүрчээ. Энэ нь тэр үеийн улсын хадгаламжийн 60 хувь, зээлийн 40 гаруй хувийг төвлөрүүлсэн гэсэн хэрэг байлаа. “Ард банк” –ынхан үндсэндээ МАХН – ын талынхан байсан ба дор хаяж гадна талдаа тэгж харагдаж байв.
Үнэн хэрэг дээрээ эдийн засгийн бүлэглэлүүд МАХН-ын хараа хяналтаас аль хэдийнээ гарч, МАХН–ыг өөрийг нь залгихад аль хэдийнээ бэлэн болсныг бараг хэн ч мэдээгүй байлаа.
Ардчилсан Холбоо Эвсэл (АХЭ) Засгийн эрх авсны дараахан “Ард” банкны дүрмийн сан дахь төрийн оролцоо гэнэт доошилж 60 гаран хувиас 37 хувь болтлоо буурсан байдаг. Энэ нь дүрмийн сангийн төрийн оролцоог бууруулах замаар хийх луйвар бэлэн боллоо гэсэн үг юм. Ийм аргаар олон банкыг дээрэмдсэн байдаг.
Ингээд УИХ ажлын хэсэг гарган “Ард” банкинд мэргэжлийн шалгалт хийлгэхэд А.Цэрэндорж, М.Сүхээ тэргүүтэй хүмүүс дүрмийн сангаас 300 сая төгрөгийг хасч, өөр дансанд байршуулсан байсан нь илэрчээ. Энэ 300 сая төгрөг гарч ирснээр “Ард” банкны дүрмийн сан дахь төрийн оролцоо 58 хувь болж буцаж өссөн байдаг. А.Цэрэндорж энэ шалгалт хийсэн хүнийг урвуулан татахыг олон удаа оролдсон ч амжилт олоогүй тул өөрийн хамаатан, УИХ–ын дэд дарга Ц.Элбэгдоржийг гэртээ урьж “Ард” банкыг эзлэн авах ажиллагаа аюулд орсныг хэлжээ.
Тэд “Ард” банкны дампуурлыг зарлаж, шууд дээрэмдэх чөтгөрийн санааг олжээ. Дараа нь “Ард” банкны охин компани болъё гэж байнга гуйж гувшдаг байсан “Голомт”-ын эзэн Лу.Болдтой Соёлын Төв өргөөний хажууд байрладаг “Хар чоно” бааранд уулзаж эцсийн тохиролцоонд хүрчээ. Ингэж “Ард” банк “Голомт” банк болсон түүхтэй. Банкны дээрмийг ингэж л хийдэг юм…
Мэдээж О.Чулуунбат улс төрийн хувьд МАХН–ын талд, банкирын хувьд хоёр талд ажиллаж байлаа. Ийм хүн туулсан замналын хувьд ч, сэтгэл зүйн хувьд ч өөрөөр ажиллах боломжгүй юм.
Луйвраас луйварт
О.Чулуунбатыг 1993 онд Монгол банкны Ерөнхийлөгч Д.Моломжамц тэргүүн дэд ерөнхийлөгчөөр авч 1996 он хүртэл ажиллуулсан юм. Энэ үед банкны хамгийн том луйврууд хийгдэх анхдагч алхмуудыг хийсэн билээ.
Хамгийн эхлээд мөнөөх Марубанийн өрийг Монгол банкинд татаж, ул мөргүй болгожээ. Дэд Ерөнхийлөгчийн хувьд энэ нь ёстой хүүхдийн тоглоом байв.
О.Чулуунбат 1996 оны УИХ – ын сонгуулиас өмнө төрийн өмчийг бүхэлд нь МАХН–ын бүлэглэлүүдэд тарааж өгөхийг Ерөнхий сайд П.Жасрайгаас шаардаж байсан ба сонгуульд ялагдсаны дараа үүнийгээ сануулж амыг нь асууж байжээ. Тэр Төв ази, Сэлэнгэ банкны хуйвалдаанд гар шамдаж орсны харгайгаар эдгээр банк дампуурав.
Ингэж байтал 1996 оны сонгуулийн өрсөлдөөн эхэлсэн юм. О.Чулуунбат МАХН ялна гэдэгт бат итгэж байсан тул сонгуулийн өмнөхөн ардчиллын талын Цагаандарийн Энхтүвшин, Баабар нарын 10-аад хүнийг банкинд өртэй, болгоомжилбол зохих хүмүүс гэж нэрийг нь зоож байгаад телевиз, сониноор мэдээлж орхисон нь хожим түүнд чамгүй гай болсон билээ.
Сонгуульд ялсны маргаашаас Баабар нарын нөхдүүд Монгол банкны тэргүүн дэд ерөнхийлөгч О.Чулуунбат, Буянгийн Жагаа нартай тооцоо бодохоор ажиллаж эхлэв.
1996 оны 7 дугаар сард засгийн эрх авсан АХЭ 8 дугаар сарын эхээр Монгол банкны тэргүүн дэд Ерөнхийлөгч О.Чулуунбатын оронд Ж.Үнэнбатыг томилов. Тэд О.Чулуунбатыг булхайг дөнгөж ухаж эхэлж байтал эвсэл дотроо зодолдож юун тооцоо бодохтой мантай юм болов. Ахиад л азыг тэнгэр түүнийг ивээжээ.
Тэрбээр сайн дураараа ажлаа өгсөн нэртэйгээр морины Пунцагбалжиртай ан гөрөө хийж нэг үзэв. Гэхдээ байнгын аюул хэвээрээ байсан учир удалгүй эрдмийн ажил хийх нэрийдлээр гадаадад гарсан юм.
Гэтэл шинэ боломж гарч ирэв. Одоо Та бүхэн О.Чулуунбатын надад огт хамаагүй гэж ярьдаг Силикатын өмнөх захиргаанаас ХОТШ банкаар дамжуулан МАХН–ын Удирдах Зөвлөлд төлбөр болгон 1996 оны 10 дугаар сарын 8-ны өдөр хийсэн шилжүүлгийн хуулгыг үзэж байна. (Зургийг дарахад томроно)
Энэ бол О.Чулуунбат МАХН–ын нарийн бичгийн дарга болох гэж 400.000 төгрөгөөр МАХН – ыг хахуульдсан баримт юм. Тэр үед энэ бол ёстой том мөнгө шүү дээ. Нөгөө талаар бидний нэгэнт мэдэх 1 сая долларын гэмт хэргийн баримт ч болох юм.
Эндээс О.Чулуунбатын МАХН–ын дээд удирдлагад ойртсон түүх эхэлнэ. Тэрээр МАХН – ын нарийн бичгийн дарга болох хүслээ намайг дарга болооч гэж гуйгаад байна гэсэн монгол сагсуу үгээр бараг хүн болгонд хэлдэг байсан юм.
1996 оны сүүлчээр тэр нарийн бичгийн дарга болж чадаагүй хэдий ч МАХН – ын Удирдах Зөвлөлийн гишүүн гэсэн улс төрийн томоохон албан тушаалд очиж чадсан юм.
Ингээд Удирдах Зөвлөлийн гишүүн О.Чулуунбат МАХН-ын удирдлагуудыг санхүү-бизнесийн бүлэглэлүүдтэй холбох ажлыг өөртөө авч, тэднийг казино руу дагуулах, бизнес санхүүгийн томчуудтай танилцуулах зэрэг ажлыг гардан хийж үүнд зориулсан зардлыг өөрөөсөө санхүүжүүлж байлаа.
Харьд байсан дөрвөн жил
Байдал ихээхэн аюултай болж, бараг дээлээ нөмрөх дээрээ тулсан учир тэр АНУ руу бараг оргон гарав. АНУ–д түүнийг хүлээн авах хүн бэлэн байлаа. Энэ бол түүнтэй 1983 оноос хамт ажиллаж байсан Ц.Одонгуа байсан юм. Тэр эмэгтэй 1994 онд АНУ явжээ. Тэнд хараар ажиллаж байсан ба нэг хэсэг ЭСЯ–ны Худалдааны төлөөлөгчдийн газарт ажиллаж байгаад энд хэлэмгүй будлиан гарч ажлаасаа халагдсан юм. Энэ хоёрын холбоо банкны дээрэм, луйвар бүрт илэрдэг юм.
Харьд байсан талаараа О.Чулуунбат албан ёсны намтар дээрээ ийн бичсэн байдаг. Энэ нь:
• 1996 онд Москва, ШУА, ОХУ
• 1996–1997 онуудад Вашингтон хотын академи
• 1998–2000 онд Нью-Йорк хотын “Шалиш Капитал Маркет” брокерийн пүүст диллер гэсэн гурван газар бөлгөө.
Гэтэл тэр АНУ–д өөрийнх ам алдсанаар бизнес, арилжааны чиглэлээр ажиллаж, валют, алтны наймааны диллер хийж байсан төдийгүй Люксембургийн банкинд хүртэл ажиллаад авчээ. Улмаар Монголын өмч хувьчлал, ашигт малтмалтай холбоотой бүхий л том үйл явдалд байнга оролцох болсон “Жерард металлз” –тай нягт харилцаа тогтоосноо О.Чулуунбат нуудаггүй байсан юм.
Монгол банкинд өндөр албан тушаал хашиж байсан хүн арилжааны банкинд, тэр тусмаа гадаадын банкинд ажиллаж болохгүй хуультай атал тэрээр диллер тоглож байжээ. Үүнийг ч бас яая гэхэв. Гэтэл туучий чинь Монгол банктай гадаадын банкны өмнөөс диллер тоглож алт, валютын наймаа хийж байжээ. Үүнээс илүү хорлогчинтой юм гэж даан ч үгүй билээ.
Энэ үеэр Монгол банк диллерийн арилжаанаасаа үе үе мөнгөө их хэмжээгээр алдаж, чингэхдээ нэг л залуу алдаад байдаг болов. Энэ их алдагдлыг хүлээсэн залуу хожим нь О.Чулуунбатын хувийн урилгаар АНУ–д гарч, тэндээ амьдарч байна. Одоо О.Чулуунбатын валют, алтны диллер хийж Монгол улсад учруулсан хохирлын хэмжээг тооцох л үлдэж байна.
АНУ–д байхдаа О.Чулуунбат намын шинэхэн дарга Н.Энхбаярыг олон улсын тавцанд гаргаж ирэх үүргийг өөртөө хүлээсэн нь тодорхой байдаг. Гэв гэнэт Н.Энхбаяр Дэлхийн банкны зөвлөх болчихдог юм байна. Энэ оньсгийн тайллыг О.Чулуунбат өөрөө хэлсэн байдаг. Би л Энхбаярыг дэлхийд анх гаргаж, би л өөд нь татсан гэх онгироо үгийг нэг нөхөрт шивнэж орхитол тэр нь мэдээж хэрэг Үндэсний удирдагчийн чихэнд хүрснээр олны хүртээл болсон юм.
1998 онд С.Зоригийг амь насыг бүрэлгэсэн хэрэг гарав. О.Чулуунбат Ардчилсан Холбооныхон давраад байвал эндээс хүн явуулаад нэгнийг нь цааш нь харуулчихаж болно шүү дээ гэж АНУ –аас занаж байжээ. Энэ болон урьдын олон хэрэгт нь эчнээ эрүүгийн хэрэг үүсгээд Тагнуул, цагдаа түүнийг мөрдөж эхлэв. С.Зоригийн ажлын хэсгийнхэн түүнийг Москва, Бээжин болон байн байн ирдэг Новосибирскэд хэд хэдэн удаа отсон боловч тэр яаж ийгээд мултраад байв. Тагнуул, Цагдаагийн дотроос юмуу, их дээрээс түүнд мэдээлээд байсан гэж энэ явдлыг мэдэх хүмүүс дүгнэдэг юм. Хүчнийхэн ингэж их хичээхийг бодоход түүний тэр занал ортой байсан байж магадгүй л юм.
О.Чулуунбат АНУ –д байхдаа Н.Энхбаяр болон МАХН–ын удирдагчидтай хувийн дотно харилцаа тогтоосон байдаг. Ямар дарга нарын чемедон зөөж үзээгүй биш. Ер нь бол соёлын сайд байхад нь мөнгөөр тусалж, өрийг нь дардаг байсан юм билээ. Нөгөө талаар тэр тэнд очсон Ардчиллын нөхдүүдтэй холбоо тогтоохоо мартсангүй.
Эзгүй байхад болсон явдал буюу банкны дээрэм
1996 онд Засгийн эрхэнд гарсан “Ардчилсан Холбоо” эвсэл эдийн засгийн давуу байдал олж авах стратегийн нэн зоримог үйл ажиллагаа эхлүүлэв. 1996 оны 9 дүгээр сарын 17 –нд “Ард”, “Даатгал” хоёр банкыг төрийн зүгээс хүч хэрэглэн татан буулгав. Үүний шалтгааныг дээр дурдсан. О.Чулуунбат энэ үед “Ард” банкны ТУЗ-ийн гишүүн байлаа.
Олонхийн бүлгийн хуралдаан дээр Ерөнхий сайд М.Энхсайхан : “Ардын банкыг ямар ч үнээр хамаагүй авах хэрэгтэй. ОУВС-нд захидал бичсэн. Тэд болохоор надад биш, Д.Моломжамцад хандаж бичээд байна. Бид тэднийг, тэд биднийг мэдэхгүй байна. Гадаадын зээл тусламж олдохгүй байж магадгүй. Найдвартай банк хэрэгтэй байна. ХХБ- ыг бид гартаа авлаа. Одоо “Ард” банкийг аваад гүйцээ” гэж хэлжээ.
Энэ явдалд ХХБ нэн идэвхитэй оролцсон юм. Өөрөөр хэлбэл хувийн банкны нөхдүүд Монгол банкны бүрэн эрхт төлөөлөгч болж, төрийн өмчийн оролцоотой томоохон банкыг татан буулгажээ. Мөн энэ үйлдэлд ОУВС тодорхой зөвлөгөө өгч байсан ба Азийн хөгжлийн банкны төслийн зөвлөхүүд болох АНУ–ын иргэн Жон Хаберкер, Мариано Корден нар “Ард” банкыг татан буулгах ажлыг зохион байгуулж байснаа гэнэт арилаад өгсөн баримт байдаг.
М.Энхсайханы эхнэр Шүрэнцэцэг, П.Очирбатын эхнэр Цэвэлмаа тэргүүтэн “Ард” банкны 1-р касснаас хэдэн саяар тоологдох хадгаламжаа авч, ХХБ-нд хадгалуулж амжсан зэрэг жижиг сажиг гэмээр явдал нэлээд гарав.
Энэ операцаар Хадгаламж, Сэргээн босголт банкуудыг байгуулсан юм. Ингээд талын нэг тараасан мөнгөө хувьчилж авсан банкиндаа цуглуулах, өөрсдийнхөө тавьсан өр зээлийг нуун зувчуулах, мөн өрсөлдөгчдөө дарамтлах зүй ёсны шаардлага үүссэн тул Банкны Өр зээл барагдуулах албыг байгуулав.
Энэ үйл явдлыг УИХ–ын дарга Р.Гончигдорж, Ерөнхий сайд М.Энхсайхан хоёр удирдаж, Сангийн сайд П.Цагаан, Монгол банкны Ж.Үнэнбат хоёр голлон зохион байгуулсан байдаг. П.Цагаан О.Чулуунбат хоёр 10 жилийн нэг төгсөлтийн хүүхэд бөгөөд энэ үеэр П.Цагаан АНУ–д байн байн очиж байсан нь ихээхэн сэжигтэй байдаг.
Энэ нь М.Энхсайханы улс төрийн уналтыг нь түргэтгэсэн эдийн засгийн гол шалтгаан байсан билээ.
1998 оны 5 дугаар сарын 27-нд Ц.Элбэгдоржийн Засгийн газар төрийн өмчийн саяхан байгуулсан “Сэргээн босголт” банкыг хувийн өмчийн “Голомт” банкинд нийлүүлсэн алдарт 80 дугаар нууц тогтоол гаргаж огцорсныг олон хүн санаж байгаа.
Энэ операцийн үеэр улсын төсвөөс 6 сая доллар “Голомт” банкны зузаатгал нэрийдлээр Берлин, Токио, Нью-Йоркийн банкуудад наадмын өдрүүдэд шилжсэн байдаг юм. Энэ мөнгө төөрч төөрч Токиод төвлөрч нэр бүхий улс төрчдийн халаасанд орсон байдаг.
Үүнийг нь Н.Энхбаяр дор нь мэдээд авчээ. Ингээд Н.Энхбаяр өрсөлдөгчдийгөө дарамтлах байнгын зэвсэгтэй болсон төдийгүй “Голомт”-ыг МАХН – ыг далдуур санхүүжүүлэгч болгож чадсан юм. МАХН, АН хоёр цаагуураа байнга сүжрээд байдгийн эдийн засгийн учир шалтгаан нь ердөө л энэ юм.
Энэ бүх явдлыг засгийн эрх барьсан балмад хүмүүс урьд нь засгийн эрх барьж байсан балмад хүмүүсээ эдийн засгийн хувьд шахан зайлуулах тэмцэл хийсэн гэж ойлгох нь зүйтэй юм.
Энэ үеэс эхлэн манай улстөрчид төрийн эрх мэдэл авмагцаа банк дээрэмдэх үндсэн ажилтай болсон бөгөөд энэ нь одоо болтол үргэлжилж байна.
Дээр дурдсан угсраа дээрмийн үр дүнд банкнаас ихээхэн хэмжээний зээл авсан нэр бүхий улс төрчид, тэдгээртэй шууд холбоотой олон арван пүүс компанийн өр зээлийг тэрбум тэрбумаар нь ор мөргүй устгасан юм.
Багцаа тооцоогоор монголын банкин дахь хөрөнгийн лавтайяа 60 гаруй хувийг дансны аргаар дээрэмдсэн бөгөөд эдгээр хүмүүс өнөөдөр энэ дээрмээ мартчихаад элит хэмээн өөрсдийгөө нэрлэж, эд хөрөнгөө эртэй бяртайгаараа олсон мэт аархах болсноор барахгүй өөрсдийгөө төр барих заяатай хүмүүс гэх болж. Гэвч хорвоод ул мөргүй арилдаг зүйл байдаггүй гэдгийг сануулан хэлэх нь судлаачид бидний үүрэг болой.
Энэ үеэр барууны банкинд мөнгө байршуулах, зувчуулах, валютын арилжаа хийх зэргээр Монголоос гарах валютын урсгал ихээхэн нэмэгдсэн юм. Энэ ажлыг хэн нэг мэргэжлийн хүн гаднаас зохицуулж байсан нь тодорхой байдаг. Гадаадаас алт, валютын диллер хийж байсныг нь харгалзвал О.Чулуунбат, Ц.Одонгуа нар гол зохицуулагчийн үүргийг гүйцэтгэж байжээ гэсэн гарцаагүй дүгнэлт гардаг юм.
Буцаж ирэх замаа зассан нь
Ардчилсан Холбоо эвсэл төрийн эрх 4 жил барьсан гэх боловч үнэн хэрэг дээрээ жил гаруйхан барьсан бөгөөд М.Энхсайхан унаснаар эрх мэдэл МАХН–ын мэдэлд бүрэн шилжсэн юм. Н.Энхбаяр АХЭ–ийн Засгийн газруудаар тоглох шиг болж байсныг бид бүгдээрээ мэднэ. Энэ үед Ардчилсан Холбоо эвсэл гэгч нэрийн төдий болж, МАХН–ын шууд гар хөл болсон билээ.
Ингэсээр байтал 2000 он гарав. МАХН ялах нь дэндүү тодорхой болсон энэ үед банк санхүүгийн байтугай, эдийн засгийн талаар ямар ч мэдлэггүй Н.Энхбаярт мэргэжлийн луйварчин ус агаар шиг хэрэгтэй болсон нь мэдээжийн хэрэг бөгөөд АНУ–д дөрөө нийлсэн О.Чулуунбат түүнд хамгийн сайн хань болох байв.
Н.Энхбаяр Цагдаагийн даргатай тусгайлан уулзаж О.Чулуунбатад эчнээ үүсгэсэн эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгох, үүний хариуд МАХН Ч.Амарболдыг оролдохгүй гэсэн тохироо хийсэн байна. Ингээд О.Чулуунбатын Монголд ирэх зам нээлттэй болов. Ингэж тэр хувалз болох замаа нээсэн юм.
Түүнийг шил шилээ дарсан бүр ч том луйвар хийх нүгэлт ирээдүй хүлээж байлаа…
Судлаач Д.Ганхуяг.
2006 оны 7 дугаар сарын 15.
Үргэлжлэл бэлэн байгаа …
Нэг ярилцлагдаа Чулуунбат хар цагаан мөнгө гэж байдаггүй юм. Мөнгө бол мөнгө гэсэн утгатай юм хэлж байсан.Бохир мөнгө угаалаа гэж сүйд болох хэрэггүй гэж бас хэлж байсан санагдана.Миний хувьд цус үнэртсэн мөнгө байдаг. Тиймдээ ч бохир мөнгөний эсрэг тэмцдэг, хянадаг шалгадаг олон улсын байгууллага байдаг биз.
tiimee ganhuyag sudlaachin ene bichlegiig unshad dotor uvduj bj bilee mnai mngol ulsig iim baidald hurgesen luivarchdig ilchilj byui hundet sudlaach shildeg seheeten tand talarhay huurhii mngol oron min luivarchdin savraas garah tsag hezee ireh yum bol doo
gaihaltai. heleh ug bagadahaar barimttai logictoi bichsen bna. amjilt husie.
haramsaltain tanii ene niitleliig hevleh yamar ch udur tutamiin sonin oldohguidee. elbegdorjiin tuhai hesgiin hasval ANiin zarim sonin hevlej magadgui. ug ni iimerhuu niitlel sonind hevlegdej baij l olon niitiin anhaaraliig tatnadaa. shuuhdej chadahgui bnaa gedeg chin tanii medeelel unen bn l gesen ugdee.
Надад өдөр тутмын сонины ямар ч хэрэг байхгүй. Энэ чинь хуучирсан эд. Харин энэ мэдээлэл хэдийгээр 2006 онд бичсэн хэдий ч одоо дэлхийгээр нэг тархсан гэдэгт би огтхон ч эргэлзэхгүй байна. Ингээд л болоо…
Сайн логик гаргалгаа байна. Танд баттай баримт байгаа юм байна гэж ойлголоо.
minii surch bsan turked luivarchid bank deeremdeh geh met mash olon argaar bayajij delhiin shildeg tavin bayani toond turktee guravt orj baisan luivarchdiig 2002 ond zasgiin erhend garsan erdogan nar ilchilj ger buleeree gadad zugatsan buh hurungii n huraasan ted turk ulsad 60 miliyard dollarin hohirol uchruulsan gedeg ter buu helted nam baguulj ih hurald sonsogdhod mash baga huviar dutajbsan yum terd songuulid gemt hergee nuuhin tuld nam bguulabn togloj bsan gehdee ted songogchdin barag naiman huviin sanal avch songuuliin 10 huviin bosgig davaagui yum herve 10 huviin sanal avsan bol ted ih hurald dor hayj 50 gishuuntei bolj hamtrsan zasgiin gazart oroh erhtei boloh bailaa gehdee ter luivarchid sanasndaa huregui mongold irh songuuliar oor nam garch irj huvisgalt nam ardchilsan namin deeremchdi hulgaichdin gemt buleglelees uls ornoo bulaan avah tsag bolsnig manai ulsin anmidral mngolin shildeg erdemten nert sudlaach ganhuyag guain buteeluur notlodog bilee erich fromm bertrand russellin tuhai bicjhidee bid neg odor mohoj ustah gej baigaabol bid bhnigg sanuulj seremjluulj baisan hun bgagui gej helj bolhgui gesen baidag ganhuyag sudlaach n mun adil mngool uls muhliin irmeg deer irsniifg buruutan narig n bnga sanuulj bga shuu mngol ahan duus min bid hulgaich deeremchdees eh orno avrah tsagbolson onoodor mngol uls yaduural niigmiin tegch bus baidal huniisel yos surtahuuni ylzral ger buliin zadral guilanchlal zavhairal arhidalt zambaraagui hooson yavdald jivj ereegui zugaa tsengeenii vant uls bolchihood bgaa bilee mngolchuudaa
Чулуунбаттай дүйцүүлж болох хувалзнуудын тоо одоо хэд хүрээ бол? Тэдгээрийн хууль бусаар олж авсан баялаг, хөрөнгө мөнгө, эрх мэдлийн хир хэмжээ нь өнөөдөр Монгол Улсын тусгаар тогтнол, нийт монголчуудын амин чухал эрх ашигт аймшиггүйгээр заналхийлж байгаад л аюул нь байна.Ийм хэмжээний сүйрэл дагуулсан эрх мэдэлтнүүдийн бусармаг гэмт үйлдлийг хэрхэн зогсоох вэ? Зогсоож чадахгүйдээ бухимдсан олонхийн дургүйцэл, цөхрөл,эсэргүүцлийн галыг 2 нам өөрсөддөө адилхан авч байгаагаа мэдэхгүй их будилж байна. Тэдний хийж, ярьж байгаад энэ ард түмний болон Монгол Улсын одоо ирээдүйг гэсэн сэтгэл зүрх, ёс суртахуун алгаа.
2т. Судлаач Ганхуяг нийгмийн оюунлаг хэсгийн тухай анх эхэлж ярьж бичиж байсан. Нэг харсан чинь бараг хүн бүр оюунлаг болох гээд ядчихсан, оюунлаг гэдэг үгийг их хэрэглэдэг болж. Системийн хямралын тухайд ч сануулж хэлж байсан. Хүссэн хүсээгүй тэд хүлээн зөвшөөрч байна.Оройтсон ч гэсэн. Харин гарцаа олохгүй мунгинасаар…Эсвэл санаатай зөрүүдлээд байна уу?
Тань шиг хүмүүсийг ашиглах гэхээр ёс суртахуун, шудрага үнэн ёсны үнэлэмжүүд чинь асар их зайтай, басхүү хийсэн нүглүүд нь заавал ямар нэг шийтгэлийн дараа цагаатгагдах болохоор бэргээд байна цаадуул чинь. Тийм учраас эрхэм судлаач Та энэ эх захаа алдсан аймшигт үйлдлүүдийг нь хохирол багатай учиргүй үймээн самуу болгочилгүй нийгмийг зөв гольдролд нь оруулах тийм арга замын талаар бичвэл их сайн байна. Уг нь та хэлж байсан. Гэмт хэргийн чанартай авилгачдыг бүгдийг нь шийтгэнэ гэвэл Монгол Улсын шоронгийн даац хэтрэнэ гэсэн санаа. Худалч хулгайч авилгачдаа аврах гээд үзвэл яадаг бол? Эсвэл бүр давраад унадаг болов уу? цуснууд чинь. Энэ талаар олон улсын туршлага энэ тэр байдаг л байх даа.
Yrgeljleliig hyleej bna…Yostoi sonsoogyi yumiig gargaj tavij…
Anandad helehed neg nartai udur ireed shorond tsagaan zahtanguudiig oruulna gedegt bi itgej yavdag. Anandaa chi uuruu bas shorond oroh hesegt ni bagtaad aigaad bnuu. ta nar sayahan tatvariin urshuuliin huuli baiguulj uursdiinhuu tatvart tuluugui (ulsad uguh yostoi ch uguuguigee munguu)zuwshuulsan chin hangaltgui bnuu. odoo bas bugdeeree zugeer neg tsagaadchih yum genee. ta nariin too usreed l 1000 baigaa. 1000 hun bagtaah shorongoo (olon ulsiin standartad niitssen shine soron barij baigaa baihaa) tsagaan tsahtanguud bariad ehlee bizdee. terendee oroh udur ireh bailguidee. neeree ta nar bas l sergelen yumaa ardiin huuhed shig gants hudag shig nuhend bish olon ulsiin standartiin shorond hevtene. kkk heleh ug alga
О.Чулуунбат чинь жинхэнэ ЖУЛИК гэдгийг мэдсээр байж,МАХНам өвөртөө бөөцийлдэг нь хэн бүхэнд ОЙЛГОМЖТОЙ байх.МӨНГӨ ҮНЭРТДЭГГҮЙ ГЭДЭГ Л ЭНЭ БИЗ ДЭЭ. Монголын АНХНЫ ЕРӨНХИЙЛЭГЧ П.Очирбатын Монголд учруулсан хохирол нь БАГАДСАН юм шиг уул уурхайн салбарт ДЭНДҮҮ САЛБАГАНАЖ байна даа.АЛТ ХӨТӨЛБӨРИЙН буруу замаар будаа тээсэн гашуун түүхийг энэ хүн мартах ёсгүй.
ямар аймар юм бэ? яаж ингэж ам нь цангасан юм шиг хийдэг байна аа…
Төрд байгаа хэдхэн цөөхөн хорт могойнуудаас салах болжээ.
Тэгэхгүй бол угаасаа болохгүй болчихлоо л доо.
Юуны чинь шилжилтээ даваад хөгжилрүүгээ орох, ард түмэн “нэг л эвгүй болчихлоо” л гээд гадуур байнга ярьцгааж үглэж байна. Хийсэн болгонд нь хариуцлага хүлээлгэх өдөр их ойрхон байна.
ТЕГ-ын мэдээлэл байна шүү дээ.Эсвэл Ганаа гуай хажууд нь дагаад явж байж.
Бүгд л адилхан шүү дээ.Одоо эрх мэдэлтэй байгаа (албан тушаалд байгаа хүүхэлдэйнүүд биш шүү ) чуудаас хэн нь шударга цалингаараа амьдардаг вэ.Хэлж өгнө үү.
Би ямар төр засаг, нам, цагдаа,тагнуул юм уу? Хэн нь шударга цалингаараа амьдардгийг Сангирагчаагаасаа л асуу ?! Надад тооцоо нь байгаа ч энэ арчаагүй төрийн өмнө би ямар ч хариуцлага хуулиар хүлээгээгүй…
Дашрамд хэлэхэд Танай дарга нар уурлахад Та нар дагаад уурлах чинь их л инээдэмтэй байна. Ер нь ТЕГ, Цагдаагийн мэдээлэл гэж юу байсийм ? Та нар бол “илжигнүүд”…Учир нь би хүүхдээ, ачаа үнсэхдээ эхлээд өөрөө ариун, нандин байх ёстой гэж л боддог юм ш дээ…Хэлүүлмээр байна уу?! Чи л лав цалингаараа амьдардаггүй…
БИД – ЭЗЭН БОГД ЧИНГИС ХААНЫ УДАМ ГЭЭД Л “САЙН ХҮНИЙ НЭРИЙГ ГУРАВ ХУДАЛДАЖ ИДСЭЭР” БАЙНА. ҮНЭХЭЭР Л ТҮҮХ БИЧИГТ ЧИНГИС ХААНЫ ҮЕД ХУУЛЬ ЦААЗЫГ ДЭЭДЭЛЖ ЧАДАЖ БАЙСАН ГЭЖ БАЙХАД, ӨНӨӨГИЙН НИЙГЭМД БИД ЯАГААД ҮҮНИЙГ ХЭРЭГЖҮҮЛЖ ЧАДАХГҮЙ /ГОЛ НЬ ХҮСЭХГҮЙ/ БАЙНА? ТЭГВЭЛ ХЯТАД УЛСАД ХАРИН БИД НАРААС ИЛҮҮ ХУУЛЬ ЦААЗАА ӨВ ТЭГШ ХЭРЭГЖҮҮЛЖ БАЙГАА ЮМ БИШ ҮҮ? МОНГОЛД ХУУЛЬ НЬ ГУЛЬ БАЙГАА ЦАГТ ХЭЗЭЭ Ч ШУДАРГА ЁС АВИЛГА ГЭЖ ЯРИАД НЭМЭРГҮЙ.УИХ БОЛОН ЗАСГИЙН ГАЗРЫН БҮРЭЛДЭХҮҮНИЙ ХЭДЭН ХУВЬ НЬ УЛААН ЦАГААНДАА ГАРСАН ЛУЙВАРЧИД БАЙГААГ ЯДУ АРД ТУМЭН ХАРЖ Л БАЙНА. ГЭТЭЛ АРД ТҮМНЭЭ ТОХУУРХААД, ХӨӨРӨГНИЙ ЦУГЛУУЛГААРАА ГАЙХУУЛААД СУУЖ БАЙГАА ГИШҮҮН Ч ТЭР ТҮҮНИЙГ ҮЗҮҮЛЖ БАЙГАА ТВ НЬ Ч ТААРСАН ТААР ШУУДАЙНУУД БАЙГАА ШҮҮ.
ERGELEE ERGELEE GEED IJIIGEESEE DAHIN TURUH BISH GESEN SHIG L AASHILJ AMIDARDAG HUMUUN IUM DA. YAJ CH CHADAHGUIGEES HOISH YALTAI CH BILEE DE. MURUUR NI ORHI TSAASHAA. TENGER GESNEENE BIZ…
14-т хэлэхэд: “бишээ, цаад эзнийн нь” гэдэг биз дээ?
20-д зориулав. Цаад эздийг нь мэдэж ядаад байх юу байхав.Монголчууд цөөхөн ш дээ.Тэр дотроо УБ.Бүгд хамаатан садангууд байдаг юм ш дээ.
Ганаа гуай.Би цалингаараа битгий хэл цалин ч үгүй, ажил ч үгүй ядуу хүн.Боловсрол, мэдлэг бол харин гайгүй.Зарим төрийн сайдаас ч илүү гэдгээ мэднэ.Ийм болохоор л ажилгүй байгаа юм даа.Та үүнийг хэнээс ч илүү ойлгоно гэж найдаж байна. ИЗМтэй хүнээс “айх” хэрэггүй дээ.Надад хэн ч туршиж байгаагүй ИЗМийн санаа л байгаа юм.Тэрийгээ тантай хуваалцах гэсэн юм шүү дээ.
Хамаатан садан байтугай, Модун Шаньюй эцгийгээ… нөгөө юу яачихаад Улсаа бадраасан биз дээ.
Юу яахгээгүй байна л даа, гэхдээ л…
Чи тэгээд эцгийгээ алчих л даа, тэгээд улсынхаа “бадрах” эсэхийг нь үзэхгүй юу…
Tani shig unenii tuluu ,shudraga bus yavdaltai zorigtoi temtsehiin tuld bid yu xiix yostoi ve? Yaval deer ve? Tsuuxun xeden xyn yyniig(tanii blogiig)unshij bn.Yaj yyniig zasax ve?tanii bodol
@23… yah yu bhav dee… Chadah chineegeeree l uur busad humuust blog URL-g ni uguud bhgui yu doo… Bi humuust uguud bdg yum… gehdee setgegdel bitii bicheerei zagnuulna shu gej anhuurldag yum… bi deer ued hed hed comment bicheed erguu merguugeeree duuduulj baisan xexe… odoo bol ingeel huurhun suugaal unshdag bolson hun dee…
Залуус минь дээ, Надад болон миний блогийн төлөө санаа зовохын хэрэг огт байхгүй. “Инээж” байгаад дээрэмдэх, “загнаж” байгаад аврахыг оролдох хоёр эсрэг тэсрэг зүйл юм. Энэ “дээгүүр” чинь “муухай” ааштай дээрэмчин ганц ч байхгүй ш дээ. 24-т.Чамд “сайхан ааштай дээрэмчин” л таалагддаг бололтой юм шиг. Надтай ярилцахын тулд нийгмийн дунджаас нэлээд дээгүүр мэдлэг, мэдээлэлтэй байх ёстой. Учир нь миний блог иргэдийг хүлээж авах газар биш…
Erhem sudlaach Tanii enehuu niitleliig olon hun talarhan huleej avch baina,zarim ni ch bur booj uheh shajiinaa.
Luivar hiih hamgiin shildeg arguud ene Enhbayar,Chuluunbat 2-s l garch baisiin baina.Hereg hezee ch huuchirdaggui gedeg baihaa,neg saihan nartai udur ” hachignaas tursun huvalznuud” ard tumnii shudraga shuuheer shuugdej,tsaaziin tavzand zogsono gedegt naidya!Dashramd helehed Avilgaltai temtseh gazar gesen surjin nertei baiguullagiin ajliig neg sudlaach gantsaaraa hiichihiin baina l daa,ted odoo nuguu suuder shiind gardag Bumaa guai shig uursdiinhuu olj togtoogood baigaa “huuhdiin togloom” shig yumnuudaa huruugaa norgoj baigaad archij hayad sudlaachaas budaa ideh ni zuv bolov uu.Uuriin songoson mergejil,shinjleh uhaan,niigmiinhee umnu huleesen uurgee ner turteiguur bieluulj yavaa tun sorgog,gaihaltai gyarhai medremjeeree urgelj tsag hugatsaanaasaa turuulj setgedeg sudlaach Tand talarhya!
Huvalz-2 tani udahgui unshigch,demjigch,bas daisanuudiinhaa umnu delgegdene gedegt itgye.
Tand amjilt husye!
huue zalhuu ganhuyagaa daraagiinhaa niitleliig hurdan bicheech yamar zalhuu yum be hed hunuj baij gants niitlel bichih gesiin????
urgeljlelee hurdan bicheechee. udurt hed shalgah yum be?nit unshigchid shaardaj baina shuu
Та бүхний яарч байгааг ойлгож байна. Бараг бэлэн байгаа даа. Харин үйл явдал асар хурдан өрнөж, наад зах нь саяхан байгуулсан Төрийн банк дампуурах гэж байна. Энэ мэт олон үйл явдлаас болоод засвар хийх шаардлага гараад байна. Та нарт “шал хуучин” мэдээлэл өгвөл утгагүй биз дээ…
Яагаад яагаад ийм зуйл болоод байна. Эсвэл хуний нийгмийн аль ч уед аль ч улсад энэ зуйл заавал тохиолдож дайрч гарах узэж онгоруулэх асуудал уу. Мань хашир (чулуунбат) одоо арай дэндлээ арай ч хэтруулжээ гэж бодож байгаа болов уу.
Шилжилтийн үед ийм хандлага хэсэг гарч байгаад зогсдог. Харин манай аваргуудад ханана цадана гэж алга, улам л нэмээд идээд байх юм байна ш дээ…
Ганаа ах, танд долигонож байгаа биш шүү, тэхдээ та Монголд ардчиллыг нутагшуулахад нэмэр оруулсан шүү. Ялангуяа намбар гэж мангасыг дарахад! Yes you did contribute!
Terrific work! This is the type of info that are supposed to be shared around the net. Shame on Google for no longer positioning this publish upper! Come on over and seek advice from my site . Thank you =)
Таныг монгол блогт монголоор бичвэл баярлах байна. Харин манай гүүглийн хувьд заримдаа хаалт хийх тохиолдол гардагийг би анзаарсан. Үүний учрыг би өөрөө олно оо. Танд баярлалаа.
gaigvi cheberhen elit gej boddog baib…vnendee hubalz baina….,tegeed baigaad l baigaa wm uu….
Estoi jinhene huvalz yumdaa !!!!! Demii buhimdahaas uur yu ch hiij chadahgui yum … Ene hund , bas busad huvaltsnuudad haritslaga tootsuulah Huuliin togtoltsoo , shudarga es Mongold baihgui !!! Neg heseg ni hagartlaa bayjsan , nuguu heseg ni tamtagtaa tulsan yaduu . Dundaj davhraga ni huurhii chadna yadan zutgeed zurgeed amjihgui …..
Tani shig Hun Mongol ulsad maani olon baigaasai !!!!!
Jinhene huvalz yumdaa !!!!
Chuluunbatiin ehner huuhed ni Singapored baidag yum bna lee , ehner ni gej hagarah gej baigaa golio shig aimar buduun …
Neg l ih brand bolson , gutaasan … yag zochin hiam shig … Hamag huvtsas ni zadrahiin davaan deer … Shal zavaan !!!!!
Bodvol nuhuriinhuu luivardsan munguur buuljij baigaa yum bailgui !!!!!
JENKO tuhai ih yum garndaa