Самюэл Хантингтон. ИРГЭНШЛИЙН МӨРГӨЛДӨӨН ХИЙГЭЭД ДЭЛХИЙН ДЭГ ЖУРАМД ГАРСАН ХУВИРАЛТ

Эдүгээ дэлхий дахинаа болоод байгаа түгшүүрт олон үйл явдлыг ажиглахад Са́мюэл Фи́ллипс Ха́нтингтоны (1927-2008) иргэншлийн зөрчлийн онол өөрийн эрхгүй санаанд орох. Тэрбээр АНУ-ын Олон улсын харилцааны Төвийн захирал, Үндэсний аюулгүй байдлын Зөвлөл дэх төлөвлөлтийн хэлтсийн зохицуулагч, Улс төрийн шинжлэх ухааны Америкийн холбооны Ерөнхийлөгч зэрэг стратегийн онолын голлох газруудад ажиллаж байсан дэлхийд алдартай эрхэм байсан билээ. Ном өгүүлэл нь олонтаа гарсан учраас түүнийг мэдэхгүй хүн Монголд цөөхөн буй за. Хантингтоны алдарт “Иргэншлүүдийн мөргөлдөөн” (1993) номын бүлгээс 2008 онд орчуулж блогтоо тавиад 3 жил болж байна. Гэхдээ чамгүй хугацаа өнгөрсөн болохоор хүмүүс хайн олж унших нь багасаад байгаа учир ахин толилуулж байна. Чингэхдээ тухайн үед “соёл иргэншил” гэдэг байсныг эдүгээ нэгэнт тогтсон “иргэншил” гэсэн нэр томъёогоор сольж, ганц нэг зураг нэмсэн өчүүхэн өөрчлөлт хийлээ. Та эндээс онолын сэтгэлгээ, шинжлэх ухааны таамаглал гээч ямар гайхамшиг байдгийг ойлгоно гэдэгт найдаж байна. Та бид ч гэсэн заавал ийм өндөр түвшинд сэтгэж үйлдэх ёстой гэдгийг онцлон дурдаж байна. Манай Монголд ч гэсэн ийм онол байж, байлгаж болно гэдэгт миний хувьд эргэлзэх зүйл огт алга… Read more of this post

ХУВЬСГАЛЫН ҮНДСЭН ОНОЛУУД

Сүүлийн үед хувьсгалын сэдэв “моод” болов. Зарим нь хувьсгалд шууд уриалан дуудаж, зарим нь үхэн хатан үгүйсгэж тэмцэлдэж тэрсэлдэж байна. Хэрэв тэр нь бодитой болбол яахав ?! Энийг манайд бараг хэн ч бодоогүйд л хамгийн их аюул байгаа юм. Нэг талаасаа дэлхийн түүх бол тэр чигээрээ хувьсгалын түүх, нөгөө талаасаа хувьсгалын үр дагавар, хор уршиг нь олонхи үндэстний хувьд голдуу гамшиг байдаг. Юутай ч гэсэн Лениний онолоос арай цааш харах нь Та бидэнд л хэрэгтэй байх. Өнөө бидний үед дэлхийд нэрд гарсан польшийн социологич Петр Штомпка-гийн “Нийгмийн өөрчлөлтийн социологи” гэсэн агуу бүтээл байдаг. Түүний “Хувьсгалын үндсэн онолууд” бүлгээс ихэд хялбарчилж, товчлон орчуулж Та бүхэнд хүргэж байна. Хувьсгал “хийх” буюу “дарах”-аасаа өмнө ядахдаа онолыг нь мэдээд авбал аштай юу… Read more of this post

САР ШИНИЙН МЭНД ДЭВШҮҮЛЬЕ

Эрхэм Уншигч Та бүхэндээ ирж буй шинэ ондоо аз хиймортой, амгалан тайван, тэсгэл тэвчээртэй, ухаалаг мэргэн, сонор соргог байхын өлзийтэй ерөөл дэвшүүлье.
Европ шинэ жилээр наргиа болгоод хэдэн зураг тавьчихсан чинь ихэд “загнуулсан” учраас энэ удаад “айгаад” чадсангүй. Уг нь сар шинийн их гоё наргиа байсан юмсан. За энэ ч яахав.
Ирж буй жилд Та бидний гаргах шийдэл бидний төдийгүй үр хүүхдийн маань хувь заяанд ихээхэн чухал нөлөөтэй гэдгийг онцлон тэмдэглэж байна. Мэдээж Бурхан Тэнгэр монголчууд биднийг ивээнэ, гэхдээ хамгийн гол нь бид л өөрсдөө хамгаас илүүтэй хичээх ёстой гэдэгтэй Эрхэм Таныг санал нийлнэ гэж бодож байна.
Сар шинэдээ сайхан шинэлээрэй !!!

БИДНИЙГ БАЛАЙРЧ БАЙХ ХООРОНД…

Биднийг нам мамын нэр мэр гээд балайрч, нүүрсээ зарна зарахгүй, өгнө өгөхгүй гэж тэнэгтэж байх хооронд наад дэлхийн нүүрсний баланс чинь маш өөр бүтэцтэй болчихлоо. Бид л тэнэг царайлчихаад хэдэн ногоон унагах гээд улс төр хийж байлдаж байна. Энэ чинь XXI зуун, алив эдийн засаг маш хурдан өөрчлөгдөж байгааг харах, мэдрэх ёстой бус уу… Read more of this post

БАЙЛДААН ТҮҮХЭЭР ЭХЭЛНЭ…

Одоо ч бараг 2-3 жил сунжирсан дажин болох нь тодорхой байна. Бүгдээрээ бэлэн болчихож. Зөвхөн команд л хүлээж байна. Уг нь монголын ард түмэн байлдах гэж байгаа биш, энэ улиг болсон хэдэн томчуудын дайны хөлд нэрвэгдэх асуудал нь мэдээж хэрэг. Энэ жил хэд хэдэн том ой болно. Юу хэмээвээс тун удахгүй энэ 3 дугаар сарын эхээр МАХН, МАН байгуулагдсаны 90 жилийн ой болно. Зун нь Ардын хувьсгалын 90 жилийн ой болно. Намар нь 1911 оны Үндэсний Хувьсгалын 100 жилийн ой болно. Тэгээд л “түүхийн” байлдаан эхэлнэ дээ… Read more of this post

МОНГОЛЫН БАЙЛДАН ДАГУУЛАГЧ

Та бүхэндээ Шинэ Ондоо аз жаргалтай, эрүүл энх, үл ялагдах ухаантай байхын ерөөл дэвшүүлье. Яагаад үл ялагдах гэж үү ?!
Би уран зураг сонирхдог санаатай. Ингээд нетээр тэнэж яваад “Монголын байлдан дагуулагч”, “Умрын бүдүүлгүүд” гэсэн дундад зууны их сонирхолтой хятад зургууд оллоо. Бидний олонхи Европт илүү дассан болоод Дорно Дахины урлагийг тааруу мэддэг гэж би боддог юм. Үүнийг Шинэ жилийн наргиант бэлэг болгон сонирхуулж байна
Read more of this post

НАРНЫ ЧУЛУУ

Ирэх жил “нүүрсний” жил болох нь гарцаагүй юм. Би ч бусдын адил нүүрсийг шатаадаг, бас зардаг хэмжээнд л ойлгож ирсэн нөхөр. Саяхан геологи-минералогийн доктор Леонид Кизильштейны нэгэн сонирхолтой өгүүллийг олж үзсэн юм. Бодоод байхад манайхан баахан нүүрс, кокс, түүний үнэ цэнэ, хаана, хэнд, яаж зарах, ямар бэлэн ашиг олох тухай л ярина уу гэхээс чухам нүүрс гэж юу болох, түүнийг яаж боловсруулдаг, юу юу хийдгийг төдийлөн сайн мэддэггүй. Зарим нь нүүрсээ хурдан зарж идэхийн тулд нүүрс үнс болно гэж хүртэл номлох болсон. Гэтэл лав л ирэх жил коксны үнэ 30 гаруй хувь өснө гэж олон улсын шинжээчид дүгнэж байна. Аливаа юмыг ярихын тулд түүнийхээ талаар ядахдаа анхан шатны мэдлэгтэй байх ёстой гэдэгт би судлаачийн хувьд хатуу итгэдэг юм. Чухам эндээс л бид ирээдүй, хувь заяагаа шийдвэрлэх нь гарцаагүй. Ингээд энэ сонирхолтой өгүүллийг орчуулж Шинэ жилийн бэлэг болгож байна… Read more of this post

МОНГОЛ ОРОСЫН РЕЛЬС ДЭЭР ЭРГЭЖ ИРЛЭЭ…

Ерөнхий сайдын айчлал нэлээд амжилттай болох шиг болов. Нэг ч болсон юм нь бүтэж байвал аштай юу даа. Ямар ч гэсэн Оросууд сэтгэл хангалуун байхын зэрэгцээ манайхаас болгоомжилж байгаа нь илт мэдэгдэж байна. Миний хувьд ийм том цар хүрээтэй, олон улсын эрх ашгийг хөндсөн, чухал ач холбогдолтой асуудлыг нэлээд нямбай судалж байж дүгнэлт хийх нь зүйтэй гэж бодож байна. Иймээс одоохондоо Оросын Коммерсант сэтгүүлийн 2010 оны 12 дугаар сарын 15-ны № 232-т Александр Габуевын бичсэн мэдээлэл-дүгнэлтийг шууд орчуулан хүргэж байна. Орчуулахдаа орос өгүүлбэрийн давталт ихтэй, манайд хэт ойлгомжтой зарим хэллэгийг засч найруулсан. Харин Коммерсант бол ОХУ-ын Засгийн Газар биш, А.Габуев бол оросын цорын ганц тоймч биш гэдгийг л сайн бодоорой гэж захих байна даа… Read more of this post