ОРОН СУУЦНЫ АСУУДЛУУД

Монголын орон сууц улс төрийн асуудал болов. Манай төр, улс төрчид болон иргэдийн эдүгээ ярьж хэлж буй асуудлуудыг зуу гаруй жилийн өмнө европт тавьж байсан гэдгийг манайхны хэн ч мэддэггүй нь гачлантай. Түүнчлэн энэ асуудал онол-практикийн халуун маргааны сэдэв болж, түүний мөн чанарыг аль хэдийн танин мэдсэн гэдгийг бас л мэддэггүй юм. Энэ тухай өгүүлсү. Read more of this post

БАРОН МОНГОЛД АЛТТАЙ ИРСЭН…

Манайхан бароны алтны тухай их ярьдаг боловч монгол заншлаараа цуураад өнгөрөх нь элбэг. Сүүлийн үед Бароныг магтаад бараг л ардын баатар мэт хөөрөгдөх. Тэр орох оронгүй зүгээр л нэг дээрэмчин байсан ш дээ. Нөгөө талаас түүнийг Монголыг дээрэмдээд баяжчихсан мэт ярих. Ямар ч гэсэн олон жил дамнан ярьдаг Бароны алт хаанаасаа гараад ирдэг байна гэж бодсон хүн цөөхөн. Ингээд “Бароны алтны тухай” бяцхан түүх өгүүлье. Read more of this post

БОЛИВАРЫН ХҮҮ

Уго Чавес нас барав. Энэ нь Латин Америкийн шинэ интеграцийн үйл явцад их том гарз учирч буй хэрэг юм. Манайд Баабараас эхлээд энэ хүнийг хараан загнадаг боловч үйл хэрэг нь ганц Венесуэлийн биш, нийт Латин Америкийн, цаашилбал дэлхийн цоо шинэ хандлагын эхлэл байсан юм. Энэ тухай өгүүлсү. Read more of this post

“ШИ ЗИ”-Г СУДЛАХЫН УЧИР

Сыма Цяны алдарт “Ши Зи” буюу “Түүхийн тэмдэглэл”-ийг сонсоогүй хэн байх билээ. Манай эртний түүх, ялангуяа Хүн гүрэн хийгээд Түмэн болон Модун шанъюйн тухай мэдээлэл тэндээс л эхтэй билээ. Түүнээс ч нэн эртний тун олон юм буй. “Ши Зи” бол Сыма Тан гэгч эхэлж, түүний хүү Сыма Цянь ихэнхийг нь бичиж дуусгасан хамгийн эртний бичгийн түүхэн дурсгалын нэг юм. Энэ аварга бүтээл 130 бүлэгтэй (тэрийг нь цзюань гэдэг юм байна), 526 мянга гаруй дүрс үсэгтэй аж. Түүнийг 2010 онд Оросууд анх удаа бүтнээр нь 9 боть болгон орчуулж дууссан байна. Энэ нь манайд ихээхэн хамаатай тул энэ орчуулгын тухай болон үндэсний үзлийн тухай бас бус зүйл өгүүлэх гэсэн юм. Read more of this post

ЗЮГАНОВ

Олон хүн надаас асуудаг юм. Одоогийн дэлхийн улс төрчөөс Та хэнийг хамгийн их хүндэлдэг вэ ? гэж. Би шууд л Зюганов гэж хариулах. Тэд Ганаа ах өөрөө коммунист юм чинь коммунистаа магтах нь аргагүй гэж бодож байгаа нь илт байдаг. Тэгээд инээдэг юм. Тэд үл итгэж байна, бас намайг шоолж байна. Харин намайг тайлбарласны дараа тэд арга буюу нээрээ тийм байна гэдгийг хүлээн зөвшөөрдөг юм. Та ч гэсэн ингэнэ гэдэгт би огт эргэлзэхгүй байна. Энэ тухай өгүүлсү… Read more of this post

АФГАНААС ХОЛХОН БАЙ…

АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обама 2014 оны эцэс гэхэд Афганистанаас цэргээ гаргаж дуусгана гэдгээ мэдэгдэв. Тэнд байгаа америкийн 66 мянган цэргийн 34 мянгыг нь бүр энэ онд багтаан гаргана гэдгээ хэлэв. Энэ тухайгаа Афганы Ерөнхийлөгч Хамид Карзай, Британийн Ерөнхий сайд Дэвид Кэмерун, Германы канцлер Анжела Меркель нарт мэдэгдэв. Энэ тэгээд манай Монголд ямар хамаатай юм гэж үү ?! Хамаатай байлгүй яахав. Энэ тухай өгүүлье…. Read more of this post

ХУЛХИДАХ УРЛАГ

Хамаг юм 2000 оноос эхэлсэн юм. Орост Путин гарч ирж хөл толгойгыг нь олж, эмх цэгцэнд оруулж, хуучин байр суурийг сэргээх байр суурийг тууштай баримтлах болов.
Хятадад эрчимтэй өсөлтийн өсөлтийн арваад жилийн дараа Засгийн Газрын бүтцийн шинэчлэл эхэлж, бөглүү муж улсуудыг хөгжүүлж, зах хязгаар улсуудыг эрчимтэй анхаарах бодлого баримтлах болов.
Америкт бүгд найрамдах Жорж Буш ялж ардчиллыг бүх дэлхийн гол чиг шугам болгон зарлав. 9 дүгээр сарын 11-ний дараа АНУ Ойрхи Дорнодтой ихээхэн орооцолдсон боловч Хятадыг тусгаарлах бодлого нь тэдний гадаад бодлогын тэргүүлэх чиглэл байсаар байсан юм. Одоо ч байсаар байна.
Read more of this post

МАНАЙ МАЛ ӨССӨН ҮҮ…

Сүүлийн жилүүдэд манайхан Монголын мал өслөө гэж их ярьж, сурталдаж байгаа. Олон хүн үүнд баярладаг боловч би л лав албан мэдээнд итгэдэггүй. Ингэх ноцтой шалтгаан надад байгаа. Юу ч гэсэн сүүлийн 20 гаруй жил Монголын мал сүрэг өсч ирсэн албан ёсны тоо баримтыг энд дурдая. Read more of this post