ХУЛХИДАХ УРЛАГ

Хамаг юм 2000 оноос эхэлсэн юм. Орост Путин гарч ирж хөл толгойгыг нь олж, эмх цэгцэнд оруулж, хуучин байр суурийг сэргээх байр суурийг тууштай баримтлах болов.
Хятадад эрчимтэй өсөлтийн өсөлтийн арваад жилийн дараа Засгийн Газрын бүтцийн шинэчлэл эхэлж, бөглүү муж улсуудыг хөгжүүлж, зах хязгаар улсуудыг эрчимтэй анхаарах бодлого баримтлах болов.
Америкт бүгд найрамдах Жорж Буш ялж ардчиллыг бүх дэлхийн гол чиг шугам болгон зарлав. 9 дүгээр сарын 11-ний дараа АНУ Ойрхи Дорнодтой ихээхэн орооцолдсон боловч Хятадыг тусгаарлах бодлого нь тэдний гадаад бодлогын тэргүүлэх чиглэл байсаар байсан юм. Одоо ч байсаар байна.

1999 онд БНХАУ-ын Дарга Зин Зя Мин, 2000 онд Владимир Путин, 2005 онд Жорж Буш нар тус тус айлчилсан нь Монголын ач холбогдлыг гэрчилнэ. 2000-аад оны эх хүртэл Монголтой “найрамдах уралдаанд” АНУ тэргүүлж байсан юм. 2003 онд 180 монгол цэрэг Ирак руу энхийг сахих ажиллагаанд явав, үүнээс жилийн дараа монголын цэрэг Вашингтоны дэмжлэггүйгээр Косово руу очив. Дорхноо “бие дааж” сурч байгаа юм…
Монгол эхний үед гадаадынхны сонирхлыг зөвхөн улс төрийн талаар татаж байсан бол 2000 оны эхэн үеэс эдийн засгийн талаар татаж эхэлсэн юм. 2000 онд манай ДНБ дөнгөж 1 млрд $ доллар болж байсан. Аналитикуудын тооцоогоор Монголын эрдэс баялгийн нөөц одоогийн үнээр ойролцоогоор 1,3 триллион орчим $ болно.
Асгатын мөнгөний орд гэхэд 3 мянган тонн нөөцтэй, таамаглалт нөөц нь 5 мянган тонн гэж байгаа. Дорнодын Гурван булгийн уран дэлхийд томдоо орох бөгөөд 1,4 сая тоннын нөөцтэй. Тамсаг болон Дорноговийн нөөц нефтийн хоёр нөөц гэхэд л нийлээд 7 миллиард баррель нөөцтэй.
2009 онд Владимир Путиныг Улаанбаатарт айлчилсны дараа Орос-Монгол хоёр ашиглаагүй орд газарт хамтран төмөр зам барихаар анх шийдвэрлэсэн юм.
Ер нь 2000 оны дунд үеэс манайд хэн хэн цуглаж байсныг дурдвал сонин байх болов уу.
Rio Tinto, австрал-британий BHP Billiton, гангийн концерн ArcelorMittal, британ-швейцарийн Xstrata, бразилийн Vale, америкийн Peabody, хятадын Shenhua, японы Mitsui зэрэг олон томчууд бүгд байлаа.
Оросууд ч гэсэн хоцроогүй юм. Оюу Толгойд “Русал”, “Норильский никель”, “Полиметалл” тэр ч байтугай “Зарубежгеолог”-ийн эрдэм шинжилгээний хүрээлэн хүртэл өрсөлдөж байлаа. Харин Таван Толгойд бол “Северсталь”, “Ренова”, “Базэл” гурван аваргын альянс өрсөлдөж байсан юм. Мөн манай “Эрдэнэт”, “Монголросцветмет” нэгдэлд хувь бүхий “Ростехнологи” хэт аварга сонирхлоо илэрхийлж байв. 2008 оны намар “Ростехнологи” Алишер Усмановын “Металинвест”-ын хамтрагч болж Байгалийн чанад дахь зэсийн ордын лицензийн эзэмшигч болсноор Монголд бүр ч их сонирхолтой болсон юм Мундаг байгаа биз. Гэхдээ Монголын баялгийн төлөө Оросуудын тэмцлийн гол зүтгүүр нь Оросын төмөр зам Хувьцаат нийгэмлэгийн Ерөнхийлөгч Владимир Якунин болсон билээ.
Түүний ажлыг би дүгнэлтэй нь биш, ямар ч гэсэн тэр 2009 оноос маш эрчимтэй ажиллаж эхэлсэн юм.
2009 оны 5 дугаар сард Владимир Путин Улаанбаатарт айлчилж манай Ерөнхий сайд С.Баяртай хэлэлцээр хийсэн билээ. Оросууд түүнийг “өөрийн хүн” гэж бодож байсан байх. Үгүй ядахдаа хүн хулхидах амьтан биш бодож байсан нь лавтай.
Энэ хэлэлцээрээр төрийн өмчийн “Эрдэнэс-МГЛ” ба “Монголын төмөр зам” (Монголын үндсэн орд газруудын лицензийг эзэмшдэг) болон РЖД компанийн хооронд “Дэд бүтцийн хөгжил” Хамтарсан үйлдвэр байгуулах тухай албан ёсоор зарласан юм. Энэ хамтарсан үйлдвэр Монголын өмнөдөд буй эзэмшээгүй орд газрууд, тухайлбал Оюу Толгой, Таван Толгойн орд газрууд руу төмөр зам барих ёстой байлаа.
Тэр үед буюу 2009 онд орос-монгол хоёр яг ингэж тохирсон юм.
Энэ тухайгаа Якунин “Коммерсант” сонинд бичихдээ: “Баяр хэлэлцээрийн явцад Оюу Толгой, Таван Толгойн лицензийг “Дэд бүтцийн хөгжил” хамтарсан үйлдвэрт өгнө гэж Путинд өөрийн биеэр амласан. Оронд нь бид Хамтарсан үйлдвэр Улаанбаатар төмөр замын салааг (УБЖД-ын 50 хувь нь ОХУ-д хамаарна) барьж өгөх ба тэндээс монголын нүүрсийг трансибирийн замаар оросын Алс Дорнод, улмаар Япон, Солонгост хүргэнэ гэсэн” гэжээ.
Ер нь бол Оросын Засгийн Газрын болон төмөр замын нөхдүүд Трансибирийн замаар монголын нүүрсийг тээвэрлэх санаагаа олон удаа дурдаж байсан. Якунин ч Оросын болон Монголын хэвлэлд олон удаа дурдаж байсан.
Төмөр зам барихын зэрэгцээгээр Таван Толгой, Оюу Толгойг боловсруулах хамтарсан үйлдвэр барина. Үүний тулд конкурс зарлана, хамтрагчдыг сонгоно. Ингээд эцсийн дүнд “Дэд бүтцийн хөгжил” 25% нэмэх 1 хувьцаа, хөрөнгө оруулагч 75% хасах 1 хувьцаа гэж төсөөлж байсан юм. Конкурсын нэг гол нөхцөл нь хөрөнгө оруулагч хүдрийг зөвхөн Оросоор дамжуулан зөөх ёстой байлаа.
“Дэд бүтцийн хөгжилд” монголын орд газрыг боловсруулах эрх олгосны хариуд Орос энэ хамтарсан үйлдвэрт 1,5 миллиард $ оруулахаар амласан байсан юм. Түүнээс гадна Якунины “Коммерсант”-д ярьснаар оросууд 2009 оны сүүл гэхэд Улаанбаатар төмөр замын өөрийнхөө элэгдлийн хувийг санхүүжүүлэхээс гадна төмөр замын нийт дүрмийн санг 250 сая $-оор нэмэх ёстой байв.
Ингээд шинэ төмөр зам барихтайгаа нийлбэл Якунины “Коммерсант”-д ярьснаар монголын орд газрыг эзэмших төсөлд 7 миллиардаас багагүй доллар зарцуулах ёстой байжээ. Энэ үнэн тооцоо байх гэж би бодож байна.
Гэтэл 5 дугаар сард В.Путиныг ирэхэд найрсаг байсан Монгол 9 дүгээр сард Д.Медведевийг ирэхэд хүйтэн болчихсон байх нь тэр. Юу болов, яав ?!
Учир нь манай захиалгаар 2008 оны сүүлчээс эхлэн Дэлхийн банк судалгаа хийсэн ажээ. Энэ судалгаагаар нүүрсээ Хятадын Тянжин рүү зөөсөн нь илүү ашигтай гэсэн дүгнэлт гаргасан аж. Судалгаатай судалгаагүй зуугаад жилийн өмнөөс тэмээн жин явдаг байсан зам л даа. Нүдээрээ хэмжсэн ч хамаагүй ойр байдаг юм.
Ингээд Монголд геополитикийн олон жил дамжсан маргаан хэрүүл дэгдэв. Геополитик ч юу байхав, төмөр замын царигийн маргаан…
Асуудал улс төрийн, эдийн засгийн, нийгмийн, бүс нутгийн, геополитикийн, футурологийн, системийн гэх мэт маш олон талтай…
Эхлээд С.Баяр өвчний учир чөлөөлөгдөв. Дараа нь түүний орыг Сү.Батболд авав. Москва, хөөрхий муу Якунин хоёрыг ёстой нэг хулхидаж өгөв. Амлаад байдаг амлаад байдаг, ганц ч баримт бичигт гарын үсэг зурсангүй.
Нөгөө амлаад байсан лицензи нь Ivanhoe Mines, Rio Tinto хоёрт очоод нэлээд хэдэн жил болсныг Оросууд хэзээ хойно мэдэж байгаа юм. Тэгээд уучлаарай, одоо Таван Толгойг танайд заавал өгнө гэв. Тэгснээ олон улсын тендер зарлав.
Оросууд “тэнэг” нь мэдэгдээд байгаа юм. Хэдэн жилийн өмнө “Росатомын” хэдэн залуус “Стратегийн салбарт гадаадын хөрөнгө оруулах тухай хууль” үзэх гэж Монголд зориуд ирээд орчуулгыг нь олж чадалгүй буцсан байгаа юм.
Ганц оросуудыг ингэж хулхидаад байгаа юм биш л дээ. Сүүлдээ үзэгдсэн харагдсан болгоноо хулхиддаг муу зан сурчээ бид.
Хятадуудыг хулхидвал Орос, Америкийн нэрийг урдаа барьдаг, Америкийг хулхидвал Хятад, Оросын нэрийг урдаа барьдаг, энэ мэт сөөлжүүлэн худал хэлдэг хулхиддаг, үнэхээр муу ёрын амьтад болж гүйцэж.

Хятадын сайдтай хэлэлцээрт гарын үсэг зурчихаад араас нь наад хэлэлцээр чинь хүчингүй шүү гэж араас нь утасдана. Ямар сайндаа Путин монголоор “тохирлоо шүү” гэж хэлж байхав. Хятадын У Банго “хэн хэндээ тодорхой, тогтвортой байх нь чухал” гэж ганц өгүүлбэр хэлэхийн тулд нисч ирж байна ш дээ. Биднээс том улсууд хүртэл “айдаг” болж байна ш дээ. Энэ нэг их “бахархаад”, “гайхуулаад” байх ч эд биш байх…
Бид сүүлдээ тэднээр бүр “тоглоом хийдэг” болж. Байж байгаад тендер зарлана. Байн байн хойшлуулна. Тэгснээ Та нар хэд хэдээрээ консерцум болоод “нэг сайхан жагсаатах” гэнэ. Нөгөө хэд нь “жагсаж” л байгаа юм чинь. Япон, Солонгос, Орос, Хятад, Америк дэвэн дэлхийн есөн шидийн юмнуудыг “холиод жагсаачихад” чадаж л байгаа юм даа. Манайхаас өөр газар бол тэднийг ингэж “хольж жагсааж” яагаад ч чадахгүй. Нээрээ шүү…
Эхлээд Таван Толгойд банк сонгов. Goldman Sachs, Deutsche Bank, BNP Paribas, Macquarie Group хэдийг сонгож авав. Дараа нь хөрөнгө байршуулах газраа сонгов. Хэдэн сар болж болж гурван газар сонгов. Гонконг, Лондон,Улаанбаатар гурав гэнэ. Энэнд чинь удаад байх юу байна.
Тендерээ 4 удаа хойшлуулав. Энэ дэлхийн хамаг амьтны тэсгэл тэвчээрийг ёстой нэг шалгаж байгаа юм чинь. Тэгж тэгж Таван Толгойгоо хоёр хуваачихаад нэг хэсэг дээр нь хөзөр хольж байгаа юм шиг Та нараас РЖД, Peabody, Shenhua гурвын толгойлсон консерциум зэрэг тэнцлээ гэж байгаа юм.
Монгол ёс заншлын дагуу Орос, Хятад, Америк гуравт хуваагаад өгчихөж байгаа царай нь тэр. Хулхидаж хулхидачихаад хэнийг нь ч гомдоохгүй гэж байгаа царай нь тэр. Монгол “шударга ёс” гэж нэг иймэрхүү юм байдаг юм.
Энэ “ялсан нөхдүүд” бүгдээрээ уурандаа тэсрэх шахаж байгаа гэдэгт би огт эргэлзэхгүй байна.
Одоо ийм тэнэг аргаар асуудлыг шийднэ гэж бодож байвал тун их эндүүрэл болно. XXI зуунд мунхаг харанхуй, зэрлэг бүдүүлэг явдал ахин гаргахгүй байхыг хичээх нь бидний үүрэг. Үүнийг МАН дангаараа хийсэн гэж би огт бодохгүй байна.
Миний баттай судалгаагаар нам дамжсан олигархи бүлэглэл ийм тэнэг гацаанд Монгол Улсыг оруулсан. Одоо нэг нам руугаа тохох гээд хэрэггүй л дээ. Яагаад гэвэл Та нар бүгдээрээ адилхан, хулхинууд ш дээ. Би ямар мэдэхгүй биш…
Гэхдээ хулхидах бол сайн юманд хэзээ ч хүргэхгүй л дээ. Одоо хулхидуулцан л байгаа биз дээ…

Х.Д.Ганхуяг
2013 оны 2 дугаар сарын 17.

About Ганаа
СУДЛААЧ ДАШЗЭВЭГИЙН ГАНХУЯГ 1954 онд Налайх хотод төрсөн. 1962 – 1972 онд Налайхын дунд сургууль, 1972 – 1977 онд МУИС –ийн Инженер – эдийн засгийн сургууль, 1987 – 1990 онд Болгар Улсын Нийгмийн Ухаан, Нийгмийн Процессын Удирдлагын Академи төгссөн. Нийгмийн Ухааны Институтэд эрдэм шинжилгээний ажилтан, УИХ-ын дэргэдэх Судалгааны Төвийн захирал, УИХ болон ЕТГ–т улс төрийн зөвлөх, референтын ажил хийж байсан. 1996 -1998 онд МАХН-ын Удирдах Зөвлөлийн гишүүн байснаа өргөдлөө өгч сайн дураараа огцорсон. Төр засгийн болон намын удирдагчдын талаар шүүмжлэлт өгүүлэл бичсэний учир ажлаас 5 удаа халагдсан. Мөн энэ шалтгааны улмаас 2004 онд МАХН-аас хөөгдсөн. Монгол Банкнаас их хэмжээний мөнгө алга болсон асуудлыг тэргүүн хатагтай О.Цолмонтой холбон бичсэний учир Монгол Банкны Ерөнхийлөгч асан О.Чулуунбатыг гүтгэсэн хэргээр 2006 онд шүүхээр шийтгүүлсэн. Олон улсын болон үндэсний хэмжээний олон судалгаанд удирдагч, үндэсний зөвлөх, багийн гишүүнээр ажиллаж байсан. Одоо чөлөөт судалгаа, системийн анализ эрхэлдэг. Эхнэр, хүү, охин нарын хамт амьдардаг.

27 Responses to ХУЛХИДАХ УРЛАГ

  1. econist says:

    хамгийн х хулхидуулсан нь Орос Их гомдлыг нь тайлах гэж өргөн цариг сонгоно мөн үү ккк Нөгөө талаас олигархиуд арьсаа хамгаалах гэж

    • Ганаа says:

      Анхнаасаа хэнийг ч хулхидахгүй үнэнээ хэлээд явж байсан бол санаа амар байхгүй юу. Ганц орос биш ш дээ, бүгдээрээ ууртай байгаа ш дээ, энэ хэдэн лаларуудаас болоод. Чи бид хоёр хулхидаагүй боловч лай нь монголчуудад л ирнэ ш дээ…

  2. Purevjargal says:

    Таны бодлоор Энхсайхан Баттулга хоёрын хэнийх нь зөв бэ

  3. tengisbold says:

    Алдаг гарууд шүү нээрээ хэх

  4. Anonymous says:

    Бүгд нийлээд зэрэг дайрвал яанаа хэхэхэ.

    • Ганаа says:

      Ингэж хөгийн жижиг сэтгэвэл ахиж миний блог руу битгий орж ир. Хүн ч бай, улс гүрэн ч бай том жижиг нь хамаагүй нэр төр, нэр хүнд гэж их том юм бий л дээ. Чам шиг амьтныг бол хэн тоохийм ?!

  5. Anonymous says:

    бодууштай л юм, Монгол улсын нэр хүнд л явж байгаа шдэ

  6. tomchuudiig hulhidaj bolno gej heden oligarhiud bodood bgan bh da. nogooduul ni hen hen be gedgiig medej l bga sh de. yadaj aidagguin bh da

    • Ганаа says:

      Чамд баярлалаа. Бид зүгээр л нэр усаа тавиад нүүр нүүрээ хараад чам шиг яривал хичнээн сайхан. Дашрамд хэлэхэд Монголд “нуугдах” ямар ч боломжгүй ш дээ…

  7. Migo says:

    Өнөөдөр болж байна, болгож байна л гэж эд бодоод байгаа л даа. Жаахан жижигрүүлээд харвал 90-ээд оны хятадтай хийж байсан хилийн наймаатай л төстэй юм. Бид хятадуудыг хулхидчихлаа л гэж баясаад байсан, одоо яаав. Түүхий эдийн бизнест Монгол хүн байхгүй болоо байх. Бизнес ойлгомжтой, тодорхой, тунгалаг байжийж л 100 жил наслана гэдгийг ойлгохгүйгээр яаж ч капитализм хийх гээд байгаам бол бүү мэд дээ

  8. Su batbold says:

    Ene ganhuyag gedeg nohriigmedehguil ym bn ooroo bsan bol oroltschihson husch yavah bsanda malnuudaa gj yarihaas bichihees tsaashgui chi tiim lag ym bol naad umhii am hylgasan uhaanaaraa baylag buteegeedeh

    • Ганаа says:

      Надад нэр төр гэж байдаг болоод түүгээрээ би бахархдаг юм. Би материаллаг зүйл тоож хулгай хийх жижиг хүн биш. Харин энэ бүтээсэн юмыг оюуны баялаг гэдэг юм, малаа…

  9. Anonymous says:

    Manaihan chine ingej l sain toglolt hiiseer ene hursen um bish uu. Mongogui tushlagaguiee geed unenee heleed tom garuudtai naimaa hiih geed uzdee.

  10. Anonymous says:

    Estoi unen odoo ymar sain daa baruun tsanhiig amerikiin companyid sanal bolgoson chin tsaadah n urid n bas hulhiduulsan tul halshraad 6 sar sudlay geed baihav dee…

  11. Aldaraa says:

    Оросын хэдэн нэр хүндтэй сонинд Монголчууд зальтай болсон байна гэж 2008 оноос бичээд байсан Гадных залилах хулхилах хөгжлийн үеэ аль эрт өнгөрүүлээд нэр төр, хариу барих аргаа болдог бололтой. Путин ямар сайндаа монголоор тохирлоо шүү гээд гар барьсан юмсан Манайх муухай даа их муухай

  12. Od says:

    Humuusee ethictei baiya, bie bienee hundeleye, Gankhuyag ah taniig hundelj bna, gehdee ta work ethic g martaj bolohgui shd, bi tani siteg bnga unshdag. Zugeer ingeed heduulee bodood l baih bish arai uuruur setgej garts haaiya. tnx.

  13. Erdene says:

    xe xe xe. ene met xoorond n coxilduulj archaagui zan gargaj baigaagaa mongol geopolitik, mongol arga uxaan gej suuliin 20 jil yrij baina, bi uuruu ayulgui baidal, geopolitikiin talaar chadan yadan sonirxoj baidag xunii xuvid ene met uruvdultei baidlaas bid xaana , yu xiigeed baigaag olj xardaggui um, xerev mongoliin neg xun oilgoxgui baival xaashaa yaj xugjixuu mash olon xun medexgui gesen ug, xarin deedsuud boloxoor xugjliinmash oilgomjtoi chigleld baina gex um. ingej boloxgui l dee

  14. xux tolbot says:

    uhaalag yum yrij bichdegiig tani mednee,sain uls turch shinjeleh uhaaniig ilvv bisherdeg shig sanagdsan,tani shig oynlag hvmvvs sudalgaagaa bur urgun hureetei bolgowol zvgeer yum shig zarimdaa neg talaa het bariad bhshig uls turiin huwid bish shvv,bi mongol hvnii uhaand itegdeg amjilt hvsie

  15. DN says:

    ТТ, ОТ бидний ирээдүйд маш их үүрэгтэй. Энэ толгойнуудаас гадна бидний өөрсдийн мөрөн дээрх толгойнуудруу чиглэсэн ажил одоо үгүйлэгдэж байна. Товчхондоо бидэнд шударга зан суртахуун, мэдлэг боловсрол,.. дутагдаад байна. Ингэж ичих нүүрэндээ элэг нааж болохгүй ээ, дэлхийн онигоо болж дууслаашдээ.

  16. delgermaa says:

    systemsas gadna hunees bas ih im shaltgaalah um daa

  17. Zochin says:

    Ter OT gedeg chin ternchigeeree luivar, hudal gej boddog. Tend uhsniih ni zes baihav de

  18. Naraa says:

    Хамгийн гол нь тэд өөрсддөө ашиг унагах л гэж хулхидаж байгаа болохоос улс орноо бодсон нь даан ч үгүй. Хулхи зүйл хийж байгаагаа ч мэдэхгүй, хэзээ хойно нь мэднэ. Гэхдээ түүнийгээ улс орныхоо толоо ухаалаг алхам хийлээ л гэнэ.

  19. temuujin says:

    Яаж ч бодсон түүхий эдийг хоёр хөршийн төмөр замаар дамжуулж зарна. Хурдан зарж мөнгөө олъё гэвэл хоёр хөршдөө л зарсан нь хялбар. Бид хөршүүдээ хулхидаад байгаа юм шиг боловч өөрсдиигөө л чадаад байгаа биз дээ. Хөршүүд маань биднийг хулхидья гэвэл хэзээ ч чадна. Гагцхүү тэд хөршөө худхидвал өөрийгөө худхидна гэсэн хүмүүний ёс суртахууны соёлтой учраас бидний ухаан суухыг хүлээсээр байгаа юм шиг.

  20. Amgaa says:

    bid bayalagtai geed end tend xudal xulxidaad bwal ireedvid uxaan suux gseer btal gazar doorx Bayalag duusch tolgoidoo bayalaggvi xen ch vgend ni itgexgvi ard tvmen blox wii dee, mongolchuud mini. tsag xugatsaa bidniig xvleexgvi uxaan suuj xezee busdiig xulxidaxaa blix we. ter ved oroitson bx wii dee. galt tereg xudulsun. bid l xotsrood bna daa.

  21. Нэргүй says:

    Энд үнэхээр дажгүй нийтлэлүүд тавигддаг юм байна. Үнэндээ энэ нийтлэл бол голтой юм бичжээ. Хулхидах урлагаас болоод одоо 2 хөршөөсөө тусламж дэмжлэг үнэхээр муутай болчихсон гэж дүгнэдэг юм үнэндээ. Тэхдээ бас Их гүрнүүдийн геополитик дээрэнгүй байдал нөлөөлсөн л дөө. Манай улсад ямар нууц юм гэж байх биш. Нэг улстай нь нэг тийм төсөл дээр хамтарий гэхээр нөгөө улс нь наадхаа боль гээд ингээд л дунд нь манай улс хохирч үлдээд байна. Ялангуяа сүүлийн үед Оросууд Хятадтай нүүрэн дээрээ найрамдалтай байгаа мэт боловч нэдэр дээрээ илт сэрэмжлэх болсон. Ер нь Оросуудын улс төрийн байдал нь сүүлийн үед хөрш орнуудтайгаа харьцахдаа крант хаах маягаар л харьцах болсон. Хятад ч гэсэн ялгаагүй байгалийн баялаг хамгийн хямдаар олж авах гэсэн санаархал. Тэгээд Монголын утсан хүүхэлдэйнүүд ингээд бөөн холион бантан. Үүний үр хөврөл нь хулхидах урлаг.

  22. tsatsral says:

    ene deedsuud yasan idej uuj hanadaggui amitad vee estoi huvia bodson unuudruu bodson amitad l bh ym odoo er n heden jiliin daraa ur huuhduud ach guchad maani uldeh mongol nutag bnuu er n ….

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

%d bloggers like this: