БОЛИВАРЫН ХҮҮ

Уго Чавес нас барав. Энэ нь Латин Америкийн шинэ интеграцийн үйл явцад их том гарз учирч буй хэрэг юм. Манайд Баабараас эхлээд энэ хүнийг хараан загнадаг боловч үйл хэрэг нь ганц Венесуэлийн биш, нийт Латин Америкийн, цаашилбал дэлхийн цоо шинэ хандлагын эхлэл байсан юм. Энэ тухай өгүүлсү.
Сүүлийн 10 гаруй жил Латин Америкт “Зүүн эргэлт” гэх үйл явц болсон юм. Энэ бүсийн олонхи орнуудад үндсэн хуулийн замаар засгийн эрхэнд зүүний буюу зүүн төвийнхөн гарсныг ингэж нэрлэсэн юм.
Тэднийг нөхцөлт байдлаар 2 хувааж болно. Эхний бүлэг нь радикал хэсэг бөгөөд түүнийг талийгаач Уго Чавес толгойлж байв. Энд Венесуэлээс гадна Болив, Никарагуа, Эквадор ордог юм. Энэ улсууд “Манай Америкийн нэрийн төлөө Боливарийн Холбоо” буюу АЛБА гэгчид багтдаг бөгөөд Латин Америкийг нэгтгэхийн төлөөх Симон Боливарын хүсэл мөрөөдлийг хэрэгжүүлэх холбоо болно. Ер нь бол Боливарын үзэл санаа бол Латин Америкийн голлох үзэл суртал бөгөөд улам бүр хүчийг олж байгаа хандлагатай.
Хоёрдахь бүлэг аядуу зүүн төвч дэглэмүүд бөгөөд үүний албан бус лидер нь Бразиль, түүний Хөдөлмөрчдийн нам болно. Энд Аргентин, Уругвай, Парагвай, Сальвадор, Перу орно. Хамгийн сонирхолтой нь өнөөдөр Латин Америкийн эрх баригч ганц ч нам өөрийгөө барууны гэж хэлдэггүй. Баруун төв гэж Колумб, Мексик, Панам, Гондурас, Чили, Гватемалын засгийн газрууд арай ядан хэлдэг. Харин Доминикан, Коста-Рика бол зүүн төв гэдэг.
Арван жилийн өмнө энэ бүс нутагт зүүний намууд ингэж илт давуу байгаагүй юм. Ганц Куба л байсан байх.
1990-ээд оноос эхэлсэн Латин Америкт хүчээр тулган хүлээлгэсэн “Вашингтоны консенсус” хэмээх радикал неолиберал бодлого ийм зүйлд хүргэсэн байна. Энэ бодлого улсын секторыг сүйрүүлж, түүнийг нийгмийн үүргийг алдагдуулж, ард түмний ихээхэн хэсгийг ядууруулжээ.
Ингээд Венесуэлд үүний эсрэг төрийн нийгэм-эдийн засгийн үүргийг хүчтэй болгож, нийгмийн баялгийг дахин хуваарилж, нийгмийн хөтөлбөрүүдийн хэрэгжүүлж эхэлжээ. Эрүүл мэнд, боловсрол, орон сууцны асуудлыг ихэд анхаарчээ.
Ганц Венесэул ингээгүй, дөнгөж саяхан өр ширэндээ баригдсан Бразил хүртэл ингэсэн юм. Одоо Бразиль энэ бүс нутгийн эдийн засгийн локомотив болчихоод байна. Баруунаараа “үлдсэн” Колумби, Мексик, Чили ямар байгааг бид харж байгаа.
Латин Америкийн зүүн болон зүүн төвийн чиглэл онцын их ялгаагүй. Радикал гэгдэх талийгаач Уго Чавес болон Боливид нефть болон хийг улсын бүрэн хяналтад авснаараа л ялгагдана. Энийг нь л манай Баабар хараагаад байгаа юм. Учир нь тэдний баячууд ингүүлэх юмаа өөрсдөө хийсэн юм билээ.
Уго Чавес гайхамшиг бүтээсэн. Түүнийг анх гарч ирж байхад хүн амын 50 хувь ядуу, 25 хувь үгүйрлийн байдалд байсан. Одоо ядуурал 20 хувь, үгүйрэл 9 хувь болсон. Мөн тэр дэлхийд хамгийн том нефтийн орд олсон. Тэд Саудын арабаас их нефттэй болсон. Бичиг үсэг үл мэдэх явдлыг бүрэн устгасан. Ард түмнээ эрүүл үндэстэн болгосон.
Бразиль Венесуэлийг гүйцэхгүй ч гэсэн хөнгөлөлттэй нөхцөлтэй хүнсний сагс ядуустаа өгдөг аж. Энэ хөтөлбөрийг “Өлсгөлөнг тэглэх” гэдэг. Ямар ч гэсэн өлсгөлөнг дарж чадсан. Бас тэнд хавтгай байсан боолчлолыг үндсэнд нь дарж чаджээ. Энэ бол их амжилт юм. Венесуэл, Эквадор, Никарагуа, Боливид үнэ төлбөргүй эрүүлийг хамгаалахын систем нэвтрүүлсэн бөгөөд үүнд Кубачууд үнэлж баршгүй туслалцаа хийгээд үлгэр жишээ үзүүлдэг байна.
Сүүлийн үед Латин Америкт баримтлах болсон зарчим нь үнэгүй боловсрол, үнэгүй эмнэлэг болсон байна. Үүнээс өөрөөр бол асар их байгалийн баялгийн буянг бүх үндэстэн хүртэж чадахгүй гэж үздэг байна.
Өнөөгийн ертөнцөд өмчийг улсын болгохыг неолибералууд шууд л гэмт хэрэг гэж үздэг. Гэтэл тийм биш юм байна. Хурааж авбал л гэмт хэрэг болохоос зохицуулж болдог юм байна.
Ухаандаа Латин Америкт хэрэв улсын болговол маш аядуу нөхцлөөр нөхөн олговор өгч байна. Экспортын секторын орлогыг өмчгүй олонхийн ашиг тусын төлөө дахин хуваарилж байна. Энэ нь гэхэд л улс орны эдийн засгийг ихээхэн сэргээдэг байна. Мөн неолиберализмын догмыг няцааж байна.
Латин Америкт хөгжлийн капиталист хэтийн төлөвийг үгүйсгэж байгаа боловч тэднийг улсын болгох, дунд ангийн байр суурийг нь ганхуулах зорилго огт тавиагүй байна. Харин ч эсрэгээр зүүний дэглэм байснаар дунд анги маш их хожиж байна.
“Вашингтоны консенсус” буюу неолиберал бодлогын явцад дунд анги бөөнөөрөө үгүйрч, ядуурсан юм. Харьцаагаар илэрхийлбэл 1980-90-ээд онд дунд анги шиг орлогоо алдсан анги байгаагүй. Одоо дунд анги төрийн асар их дэмжлэг авч байна.
Жилийн өмнө дампуурлын улмаас мөнгө ч үгүй, орон сууц ч үгүй хуурагдан хоцорсон дунд ангийн хүмүүст орон сууцны хувийн корпорацид хувь нийлүүлэгч болбол асар их зээл олгож эхэлжээ. Төр нефтийнхээ орлогын ихээхэн хэсгийг орон сууцанд зарцуулж, хамгийн хөнгөлөлтэй нөхцлөөр орон сууц барьж эхлэв.
Өмнө нь хөдөө аж ахуйн эдэлбэр газрыг баячууд авчихаад огт ашигладаггүй, зөвхөн дамын наймаанд л хэрэглэдэг байжээ. Уго Чавесийн төр энэ газрыг зах зээлийн үнээр албадан худалдан авч тариачдад дахин хуваарилжээ. Ингэж газрын реформ хийжээ. Ингэж хөдөө аж ахуйн болон хүнсний асуудлаа шийджээ.
Боливид 5000 га-аас илүү газар эзэмшихийг хориглож, илүү гарвал газаргүй тариачдад, нэн түрүүнд индиан нийтлэгүүдэд өгдөг болжээ. Үүнээс илүү шударга юм гэж хаа байна. Мангар том газар авчихаад өөрөө ашиглахгүй, хүн оруулахгүй, “миний өмч, хэн ч халдаж болохгүй” гэдэг либерал номлолын өөдөөс “уучлаарай, наана чинь, ард түмэн амьдрах гэж байна” гэж Уго Чавес хэлж чадсан юм. Энэ бол хамгийн шударга ёс мөнөөсөө мөн.
Харин улс төрийн амьдралд бол ардчилсан хэм хэмжээ мөрдөж, олон намын систем ажиллаж, сонгууль байнга явуулж, ялангуяа ард нийтийн санал асуулга байнга явуулж байна.
Харин Чили зүүн төвийн христианы засгийн газар байдаг боловч Пиночетийн үндсэн хуулиасаа салж чаддаггүй. Одоо тэнд байдал ихээхэн хурцадмал.
Саяхан Латин Америк, Карибийн бассейны улсуудын Хамтын нийгэмлэг CELAC хэмээх шинэ байгууллага байгуулж, түүнд Америк, Канад хоёроос бусад бүх орон оров.
Энэ юу гэсэн үг гэхээр Америк тив Умард, Өмнөд гэсэн улс төр-эдийн засгийн хоёр том бүс нутагт хуваагдаж байна гэсэн үг. Энэ бол Өмнөд Америк “боливарын зам” буюу шинэ замаар замнаж байна гэсэн үг. Энэ шинэ замыг нээхэд Венесулийн Уго Чавес нэн их үүрэг гүйцэтгэсэн гэсэн үг.
Латин Америкийн социалистууд антиимпериалист, зоримог, ёс суртахууны шинжээрээ хосгүй байдаг. Уго Чавес нас барсан ч Латин Америкийн зам нэгэнт тавигдаж, шинэ хандлага цаашид хүчээ авах нь гарцаагүй. Харин манайд ноён Баабар “номлоод” байгаа хэдий ч неолибералист бодлого нь аль хэдийн сөнөчихөөд байгааг хүн болгон харж байгаа нь лавтай…
Уго Чавес бол гадаадынхантай нийлсэн хулгайч нарыг хөөж үндэсний баялгийг ард түмэндээ хүртээсэн зоригтон байсан юм.
Түүнийг халин одоход хөрш орнууд нь гашуудал зарлаж байна ш дээ. Ийм тохиолдол их цөөхөн дөө. Энэ нь Уго Чавесийн агуу их нэр хүндийг харуулнам бус уу.
Тэр Боливарын хүү, ард түмний хүү байсан юм. Ийм жолоодогчоо ард түмэн үүрд хайрладаг юм…

Судлаач Х.Д.Ганхуяг
2013 оны 3 дугаар сарын 6.

About Ганаа
СУДЛААЧ ДАШЗЭВЭГИЙН ГАНХУЯГ 1954 онд Налайх хотод төрсөн. 1962 – 1972 онд Налайхын дунд сургууль, 1972 – 1977 онд МУИС –ийн Инженер – эдийн засгийн сургууль, 1987 – 1990 онд Болгар Улсын Нийгмийн Ухаан, Нийгмийн Процессын Удирдлагын Академи төгссөн. Нийгмийн Ухааны Институтэд эрдэм шинжилгээний ажилтан, УИХ-ын дэргэдэх Судалгааны Төвийн захирал, УИХ болон ЕТГ–т улс төрийн зөвлөх, референтын ажил хийж байсан. 1996 -1998 онд МАХН-ын Удирдах Зөвлөлийн гишүүн байснаа өргөдлөө өгч сайн дураараа огцорсон. Төр засгийн болон намын удирдагчдын талаар шүүмжлэлт өгүүлэл бичсэний учир ажлаас 5 удаа халагдсан. Мөн энэ шалтгааны улмаас 2004 онд МАХН-аас хөөгдсөн. Монгол Банкнаас их хэмжээний мөнгө алга болсон асуудлыг тэргүүн хатагтай О.Цолмонтой холбон бичсэний учир Монгол Банкны Ерөнхийлөгч асан О.Чулуунбатыг гүтгэсэн хэргээр 2006 онд шүүхээр шийтгүүлсэн. Олон улсын болон үндэсний хэмжээний олон судалгаанд удирдагч, үндэсний зөвлөх, багийн гишүүнээр ажиллаж байсан. Одоо чөлөөт судалгаа, системийн анализ эрхэлдэг. Эхнэр, хүү, охин нарын хамт амьдардаг.

42 Responses to БОЛИВАРЫН ХҮҮ

  1. Үе үеийн эрэлхэг хөвгүүдийг бурхан өршөөг.

  2. “бид нэгэн зэрэг өвдөнө гэж байхгүй биз дээ?” гэсэн уго чавесийн үг бас л сонин шүү. латин америкийн неолиберализмийн эсрэг удирдагчид үнэхээр л хавдар мэтийн өвчнөөр өвдөөд байдаг нь сонин. уул нь нас нь залуу ард түмнийхээ хайрыг татсан удирдагч байлаа. зарим хүмүүс түүнийг манай энхбаяртай зүйрлүүлээд инээд хүргээд байх юм. тэнгэрийн бүргэдийг хашааны тахиатай зүйрлэж байгаа гэдгээ мэддэг болов уу?

  3. gankhuu says:

    сайн байна уу. Таны нийтлэлийг алгасалгүй уншдаг болоод удаж байна. Миний хувьд зарим нийтлэлийг тань ойлгодоггүй боловч нийгэмд юу болох, юу болоод байгаа талаар мэдээлэл олж авч чаддаг шүү. Та Оюу Толгойг гадныханд өгсөн буруутай хүмүүс нь хэн болох, ирээдүйд юу болох талаар энгийн ойлгож болохоор нийтлэл нийтлээч\

  4. Anonymous says:

    Hugo Chavez eh oronch saihan setgeltei bsan bj magad harin uls orniig zahirj udirdaad yavah uhaalag, medlegtei hun baij chadaagui gj boddog. Ard tumniii demjlegiiig olj l baival huviin umchiiig halj bugdiiig turiiin umch bolgood ard tumendee huvaah l hun. Chavez zasgiin erhiig olj avaad hund baidaltai bsan ulsaa hedhen jiliiin dotor saihan bolgoson l yu l bol. Helj baigaa ugnees ni l medegddeg busdiiig haraaj zandardag yalanguya surug huchniig daldartal ni haraaj shuumjilne. Zugeer l ard tumendee shudarga tsarai gargaj unelelt avah gesen l show. Ene bol Latin americiin dur zurag neg dictator ni shudarga bolj tsarailj garj irne heden jiliin daraa dahia l turiin ergelt. Mash ih huchirhiileltei baigaa gazraas yaj ch neg erdemtei hun turiin ergelt hiigeed zasag barihav, tuuniig hooson hodoodtoi humuuus yaj ch songohov. MINII BODLOOR CHAVEZ ZORIGTOI EH ORONCH DAANCH MEDLEGGUI.

    • tsengel says:

      Чи яасан аймаар их мэдлэгтэй хүн бэ. Яг яс юман дээр зохих хэмжэээний мэдлэг, амьдралын асар их ухаан, тэгээд эх орноо гэсэн сэтгэл байхад болно ш дээ. Ямар ганцаар удирдах гэж байгаа биш. Зөвлөх болон хамтрагчдаараа боловсролтой хүмүүсийг тавиад ажиллахад болно. Манайд хаа хамаагүй хүнийг мэргэжлийн яамны сайдаар томилоод л байгаа биз дээ.

  5. GG says:

    Minii bodloor HUGO CHAVEZ – zorigtoi eh oronch daanch medleggui

    • Ганаа says:

      Тэгээд тэр чинь улсаа хөгжүүлчихсэн л байна ш дээ. Манай хэд яаж байна ?! Зарим нь намаа сөнөөчихөөд, зарим нь төрөө гацаачихаад сууж байна ш дээ.
      Мэдлэгтэй нь энэ үү ?!

    • Anonymous says:

      Мэдлэгэгүйг нь яаж мэдээтхэв? Америк корпорацуудын эрх ашгийг нулимасан болохоор барууны хэвлэл мэдээллийн хэрэгслүүд түүнийг мэдлэггүй тэнэг юм шиг харуулахыг хичээж байсан ч ард түмэндээ хэрэгтэй (боловсрол, эмнэлэг) гэснээ хийж хэрэгжүүлж чадсан хүн шдээ.

    • Daniel says:

      Сүүлийн үед социалистууд мэдлэггүй болоод либералууд мэдлэгтэй гэсэн нэг онол урсгал гарсан юмуу хаашаа юм бэ, Баярцогт, Ганбаатар 2-оор хамаг юмыг дүгнээд байн уу

  6. Ганаа says:

    Чиний шалгуур болгоныг манайд аваад үзэж болно л доо:
    1. Манайд ард түмний дэмжлэг л олж байвал юу ч гэж, яаж ч худал хэлэх “ёс заншил” болсон. Үүнийг нотлох шаардлага байхгүй. 2. Уго Чавес “сайхан” болгосныг дэлхийн статистик нотлоно. Чи үгүйсгэж чадахгүй. Одоо ч ард түмний уй гашуугаас харж болно. Чи усан тэнэг учраас “харахгүй” байна. 3. Чавес хувийн өмчийг тараагаагүй. Харин байгалийн буюу ард түмний баялгийг ард түмэнд нь өгсөн. 4. Чавес сөрөг хүчнээ загнадаг. Манайд сөрөг хүчнээ шоронгоор айлгадаг. Ямар ч ялгаагүй. 5. Шоуны хувьд монголын удирдагчаас илүү шоучин, худалч хүмүүс энэ дэлхийд байхгүй. 6. Монголд үндсэн хууль олон удаа зөрчсөн, мөн хэд хэдэн удаа “төрийн эргэлт” гарсан. 7. Монголын удирдагчдын хэлж ярьж байгааг шинжилбэл тэднийг мэдлэгтэй гэж үзэх ямар ч үндэслэл байхгүй. Тайван нөхцөлд төрөө, намаа нурааж байгаа хүмүүсийг ямар юмных нь мэдлэгтэй гэдгийм.
    Ингэхэд чи байна ш дээ. Мэдлэггүй байж дүгнэлт хийх бол маанаг тэнэгийн хам шинж гэдгийг сайн тогтоож ав…

    • dorj says:

      сайн байна уу. таны бодлоор монголд эх оронч боломжийн залуу удирдагч одоогоор байна уу? би ганбаатар, магнай нарыг боломжын гэж хараад байгаа.

    • Залуу хүннэс л төрөөө хамгаалах хэрэгтэй. Залуу хүн шинжлэх ухаан, түүх , хүүхэн гээд өчнөөн юм хийх ёстой. АН сайндаа биш харин МАН-ыг бодвол хөгшчүүл нь голлох местэнд байснаас л ялж байгаа юм. Сая Өдрийн сонинд АН-ыгн залууст МАН-н залуус шиг боловоо гэж анхааруулсан байсан. Ер нь эртний грек шиг 60-аас дээш насны хүнийг сайд дарга болгох хууль гаргах ёстой. Л. Өлзий

  7. ddd says:

    Сүүлийн үед манай Элбэгдорж том гүрний тэргүүнүүдийг дуурайж гадаадад байгаа цэргүүдтэйгээ уулзаж моодорхдог боллоо. Хөөрхий хэдэн хөлсний цэргүүдээ тэгэж яах ч юм билээ. Ёстой галуу дуурайж хэрээ хөлөө хөлдөөнө гэж. Уго Чавез бол харин жинэхэн өөрийхөөрөө байж байгаад дууслаа даа. Хорлогдсон ч байж магад.

    • Р.Энхтамир says:

      Танд оройн мэнд хүргэе Уга Чавас үнэхээр ард түмнийхээ баатар мөн. Гэхэдээ энэ үйл явдал буюу үзэгдэлийг өнгөцхөн дүгнэж болохгүй гэдгийг сайн мэдэж буй учир тодорхой дүгнэлт хийх нь миний хувьд ач холбогдол багатай гэж үзнэ. Болсон үйл явдал бидэнд ямар нэг асуулт үлдээж чадсан ч энэ нь өнөөг хүртэл дэлхий нийтийн өмнө тавигдсаар ирсэн асуултуудын нэг л гэсэн үг юм. Учир нь хүн төрлхтөн үүсэн үүсэн буй болсон цагаасаа эхлэн ямар нэг хүчин зүйлд захирагдаж ирсэн бөгөөд өнөөч гэсэн ардчилал, чөлөөт зах зээл,хүний эрхийн түгээмэл тунхаглал гэсэн итгэл үнэмшилд л итгэж дулдуйдан амьдарч буй нь үнэн ч бас итгэл үнэмшилээ алдсаар байгаань ч гарцаагүй үнэн. Яагаад? яагаад? гэдэг асуулт зайлшгүй гарна. Яагаад гэвэл нийгмийн шинжлэх ухааны суурь үндсэн онолыг хүн төрлхтөн өнөөг хүртэл олж чадаагүйд байгаа юм. Төөрөгдөлиийн гол шалтгаан нь уг онолыг хүмүүс зохиох гэж оролдоод байгаа бөгөөд тэр нь байгал дээр оршин байдаг ба түүнийг зөвхөн олж нээдэг юм. Тэр нээсэн онол нь хөдлөшгүй батлагдсан байх ёстой.

    • Ганаа says:

      Би тодорхой дүгнэлт хийгээгүй. Нэг өгүүлэлд ингэх боломжгүй. Уго Чавес Латин Америкийн шинэ замын эхлэлийг бол тавьсан. Энэ нь илт империализмын эсрэг, неолиберализмын эсрэг чиглэмжтэй нь тодорхой байгаа. Мөн 10-аад жилийн дотор Латин Америкийн нэлээд оронд ихээхэн амжилт олсон нь тодорхой байгаа. Зарим онолч Латин Америкийн “шинэ иргэншил” гэж хүртэл нэрлэж байгаа. Ямар ч гэсэн тэнд капитализм биш, гэхдээ яг социализм ч биш “шинэ юм” бий болж байна. Яагаад гэдэг чинь тэнд л байна. Үүнийг Та бид судлах ёстой. Дашрамд хэлэхэд онол зохиох биш, энэ мэт нийгмийн практикийг судлавал ёстой жинхэнэ онол гарна. Миний ойлгож байгаагаар Уго Чавес нэг их онол нээгээгүй юмаа гэхэд өөрийнхөө үндэстнийг нэгтгэсэн үзэл санааг бий болгож чадсан. Энэ нь ч гэсэн манайдаа л “онол” юм.
      Дашрамд хэлэхэд шинжлэх ухааны үндсэн суурь онол гэж энэ ертөнцөд байхгүй ба цаашид ч хүн төрөлхтөн олохгүй жамтай юм. Харин чамайг “олох” юм байна гэж ойлголоо…
      Тэгэхлээр суурь үндсэн онол “нээдэг”, “байлгадаг” хүнээр “онол” заалгах хүсэл надад огт алга…

  8. Adonis says:

    Parlamentiin gishuun boloh shalguuriig 55 nasnaas deesh bolgochihvol undsen huuli zorchson boldog ym bolvuu…55-aas deesh nasniihan ydaj l huviin ambits baga bna bh…shudraga shudraga busiig ni ylgahad ch amar …itgel ch torno…yr ni yvj yvj zaluuchuud galaar togloj bj geree shataah bh shuu…gal huchtei bh tusmaa hurdan untrana gedeg biluu

  9. Anonymous says:

    ум маани бадми хум.
    че гевара, фидель кастро, уго чавес нарын мятрашгүй тэмцэгч хүмүүс байна даа.

  10. Уншигч1111 says:

    адонистай ерөнхийдөө санал нэг байна шүү. ядаж л нүгэл буян гээд айх эмээх юмтай мэт. дээр нь амьдралын туршлага гэж их чухал юмтай болсон байх нас даа. яахав 55 гэхээр арай хөгшин байж болох л доо. 45 болговол зүгээр юм шиг..

  11. Ганаа says:

    Нас залуу хөгшин нь хамаагүй байх гэж би боддог юм ш дээ. Хамгийн гол зүйл нь улс үндэстнээ гэсэн үзэл санаа, итгэл үнэмшил, сэтгэл зүтгэл, зориг эрмэлзэл. Энэ байхгүй бол хэн ч гэсэн новш л болно…

  12. Adonis says:

    Harin zorig ermelzlel ni dendchihsen uzel sanaagui humuus l deer suugaad bujignuulaad bga bolohoor uzel sanaa ni davamgailsan zoriggui humuusiig parlament-d oruulval zugeer ym uu l gej bodson ym…yronhiidoo 55-aas deesh nasniihan zaluu humuus shig zorigtoi bj chadahgui l dee…tentsvertei bh ni l chuhal bh…tiimees bish bugdeeree l hun…hun chine amia l boddog amitan shuu dee(taniihaar bol novsh)

    • Ганаа says:

      Аймхай хулчгар хүмүүс ямар нэг арга замаар эрх мэдэлд хүрэхээрээ зоригтой мэт аашилдаг бөгөөд тэгж харагддаг. Энэ бол эрх мэдлээ алдахын айдсаас өөр зүйл биш Адонис аа. Та үүнийг эр зоригтой эндүүрч болохгүй. Энэ бол тэнэглэл, аймшиг байдаг…

  13. нано says:

    Амьдад нь энийгээ бичихээ яасийм.

    • Ганаа says:

      Балай минь чи ахиад л гараад ирээ юу. Би бичиж байсан. “Яагаад заавал социализм гэж” гэсэн өгүүлэл энэ блогт байгаа. Чам шиг дураакаас бусад нь уншсан. Оюун сэтгэлгээний хомсдолтой байж надтай тэрсэлдэх гэсний хэрэггүй. Чи одоо хоёр жил гаруй ингэж тэнэглэж байна ш дээ. Ахиж ингэвэл зургийг чинь нийтэлнэ…

  14. ганбаяр says:

    Худлаа л хэлээгүй хүн гэж боддог.
    Ард түмнийг дагуулж бослого гаргасан, тэр
    нь дарагдсан, мань эр ард түмнээс уучлал гуйгаад шоронд орсон, гараад ирэхэд уже үндэсний баатар болсон байлаа гж.
    Амласнаа биелүүлж бай, алдсан бол хариуцлагаа хүлээж бай.

  15. Adonis says:

    Hun todorhoi hemjeenii zorigtoi bj hulgai hiine biz dee?…tegeheer ulsaas terbum terbumaar ni hulgailna gedeg zorigtoi tsostei bgaagiin l shinj gej bodood bga ym…negent zaluuchuudad ys surtahuun gj bhaa bolison ym bol ys surtahuun suutal ni huleelgej bgaad parlamentad oruulval yadag ym…uneheer chadvartai chadaltai zaluuchuud bval zasgiin gazart oruulj ajilluulj bolno shd

  16. Болд says:

    ЗСБНХУ, БНМАУ… иргэд нь 99.99 бичиг үсэгтэй, баян ч үгүй, ядуу ч үгүй яг л түүний “ард түмэн” шиг сайхан л амьдарч байлаа. Тэгээд эв хамтууд одоо байгаа билүү. Хойд солонгос, Куба л байх шив дээ. Таны магтаад байгаа нийгэм тань цагийн шалгуур даагаагүй нүд аньсан ш дээ. Ер нь бол Тэрбээр жинхэнэ либерал байсан юм биш үү.

    • Ганаа says:

      Би аль нэг нийгэм магтаагүй. Харин тодорхой нийгэм хөгжсөн тухай ярьж байна. Латин Америкт ямар нэг “шинэ юм” болоод байна. Энэ нь ямар ч эргэлзээгүй капитализмын эсрэг, тэгэхдээ яг “социализм” ч бас биш. Одоо “цэвэр” либерализм, социализмын категороор хэмжиж болохоо байчихсан үе шүү дээ. Венесуэл, Латин Америкийн харсаар байтал өвөрмөц шинэ хөгжлийг хуучин эв хамттай Баабар Та хоёр л хольж хутгадаг байх…
      Тэгээд чинийхээр Баабар Уго Чавес хоёр “найз” болж таарч байна уу ?! Яагаад АНУ түүнийг үзэн ядаад байсан юм ?! Чи сүүлийн жилүүдэд хэзээ ч гарч байгаагүй “гоё” дүгнэлт хийлээ…

    • Болд says:

      Энд эв хамт, империализм, капитализм ярих гэхээс хүний газрын, зарим улсад муу нэр луу данстай ч ард олноо гээд хэлж хийж чадсан бодит хүн, үйл ажлын тухай өгүүлээд бхад зүүд, зөнөглөлтэйгээ хутгаад байх юмаа. Яс ярьвал эв хамтад неолибералаас давуу олон зүйл бийшд тэгээл хөөрхийг либерал болгож онигооны онигоо зохиогоод бгаамаа даа хэхэ.

  17. Erdene says:

    minii bodloor bol HUGO CHAVES taa axiin bichsen essaie giin aguulga bish l dee. ene bol dulii turiin erxend garsan bertegchinguudiin anxaarch unshix tuxai l sanaa. xarin nadad bol iim undesnii terguun manaid daanch baixgui n gutamshig.

  18. Enkhbold says:

    Hugo Chavez bol asar ih baigal baylagtai mortloo ard tumen ni guilgachin amidarch baigaag-n esreg l temtssen hun tuunii zorilgo bol baylag-n tegsh huviarlalt baisan. Uls-h ni gazar tos-g hedhen tasarsan baychuud gartaa avchaad baruunii gar hol bolson baisnii esreg l temtssen ard tumen ni tuuniig demjsen. Unendee ene ih baylag gazar tos ene ulsad burelden togtohod baychuud yu ch hiigeegui tegeheer baigal-n baylag-g shudraga huvaah ni zui yosnii hereg yum. Jishee ni manai 5 tolgoid nuurs burelden togtohod Nyamtaishir geed manai nuurs-g zaraad bayjaad baigaa nisdeg tergeer zuslanruugaa yavdag nohor yu hiisen yum be ene baylag-g olohod ch ter huruugaa hodolgoogui tegeheer shudraga baina uu? Harin ooroo holsoo ursgaj osgoson mal-g ni huraaj avaad yaduu nertei zalhuuchuudad taraah bol oor asuudal. Saikhansambuu-n zah huraaj avaad buh tureeslegchded ni huvaagaad ogno gej bhgui ene bol jinhene huvi hunii ooroo bosgoson omch harin baigal baylag bol ard tumnii omch en-g hedhen luivarchin medeldee avch bayjnas-g ergej uls medeldee avch tegsh huviarlah talaar yariahaar l bi 2 mashintai 1-g ni uls deeremdej avch oor mashingui hun ogoh gelee gesen baidlaar bicheed bgaa humuus en-gee yalgaj salgaach

  19. Erdene says:

    Yo setgegdeluudiig unshhaar savaad unachihiimaa.

  20. delgermaa says:

    Chaves 14jil Ulsaa udirdaj, setgeltei zutgeltei ajillaad monh busiig uzlee..Aztai udirdagch (Kadaffi, Hussein narig bodwol)…uldsen nohod ni yaj caashid uls ornoo awch yawah hund ajlig yaj nugalah um boldoo…Mongold hoergui setgeleer zutgeh toriin tushee her olon bol gej ih boddog bolloo

  21. 1 says:

    Чааваас гэж хараах хүнгүй болсон Баабар гуай яах бол? Мэдэмхийрэл ийм л хортой. Хаа байсан холын Венесуэлдээ мөрөөрөө улсаа удирдаж явсан хүнийг элдвээр бичдэг байсан Баабартангууд одоо нэгийг бодоо байлгүй дээ.

  22. Canadaas says:

    Uchigdur Radio-Canadagiin oroin medeegeer Venezuea-iin 28 saya ard tumnii tal n 1999 on gehed yaduu bsan bol 2011 onii baidlaar 31% n yaduurliin tuvshingees dooguur bn gesen statistic haruulna bilee. Tanii 9% haanaas avsan too ve?

  23. Ганаа says:

    Уг нь би ядуурал 20 хувь, үгүйрэл 9 хувь гээд 2 гээд ялгаад бичсэн л юмсан. Нэг их зөрөөд байгаа юм алга л байна ш дээ. Танд тийм их “аймаар” санагдаад байвал өөрөө шалга л даа. Би тоо “зохиодоггүй”. Таны сониуч занд зориулж “шалгах” зав надад алга. Энэ “нямбай” зангаа хэдэн зуун тэрбумаар нь хулгай хийж байгаа төр засагтаа гаргавал Монголд тустай байхсан…

  24. Уго Чавезийн үед Венесуэлд гарсан өөрчлөлтүүд:

    – Нярай хүүхдийн эндэгдэл 1/3-ээр буурсан. Үүнээс улбаалан 1999 онд Венесуэл 23,867,000 байсан бол 2011 онд 29,278,000 болсон.
    – Ажилгүйдэл 1999 онд 14.5% байсан бол 2009 онд 7.6% болон буурсан
    – Нэг хүнд оногдох үндэсний бүтээгдэхүүний хэмжээ (GDP) $4,105-аас $10,801 (2011 он) болсон
    – 1999 онд инфляци 23.6% байсан бол одоо 31.6% байна
    – 1999 онд 1 ам. доллар 1 боливараас (Венесуэлийн мөнгөн тэмдэгт) бага байсан бол одоо 1 ам. доллар 4.3 болибар байна
    – Ядуурал багассан. 1999 онд Венесуэлийн хүн амын 23.4% маш ядуу байсан бол 2011 онд 8.5% болон буурсан байна
    – Хүчирхийлэл ихэссэн байна. 1999 онд хүний аминд санаатай халдсан тохиолдол 100,000 хшнл 25.0 байсан бол 2011 онд 45.1 болж өссөн байна
    – Газрын тосны экспорт өссөн. 1999 онд газрын тосны экспорт $14.4 тэрбум байсан бол одоо $60 тэрбум болсон байна

    Эх сурвалж: http://www.guardian.co.uk/news/datablog/2012/oct/04/venezuela-hugo-chavez-election-data

    Энэ хүн улс орноо хөгжүүлж чадсан байна уу, үгүй юу гэдэг эцсийн дүгнэлтийг та бүхэнд үлдээе.

    • Ганаа says:

      Танд үнэхээр их баярлалаа. Та анх удаа өөрөө хөдөлмөрлөж, мэдээлэл нэмсэн хүн учраас би баярлаад байгаа юм. Хүн болгон Тан шиг ингээсэй гэж би залбирч байна…
      Дашрамд хэлэхэд миний бичсэн дээр ингэж тал талаасаа мэдээлэл нэмээд байвал бүх хүнд хэрэгтэй болохоос намайг үнэлж дүгнэх юм уу, ямар ч “хөдөлмөр” хийхгүй толгойдоо орсон болгоноо цээжнийхээ бангаар философдоод байвал бидний мэдлэг өчүүхэн нэмэгдэхгүй ш дээ…
      Гэхдээ Танд биш ч нийт Монгол сэхээтнүүдэд хамаатай заавал хэлэх ёстой нэг зүйл бий. Бид гадаадын энэ мэт зүйлийг дэндүү сайн мэддэг. Харин Монголоо огт мэддэггүй. Ухаандаа Монголын ядуурал, инфляци, хүчирхийллийн бодит хэмжээ, ашигт малтал, нүүрсний экспортын хэмжээг одоо хэн ч мэдэхгүй. Венесуэлийг болохоор мэдээд байгаа юм. Энэ бол ичмээр биш гэж үү…
      Энийг бол МЭДЭМХИЙРЛИЙН СОЛИОРОЛ гэдэг юм…

    • Миний зүгээс хариу бичсэн танд баярлалаа гэж хэлмээр байна.

      Эх орныхоо талаар сайн мэддэггүй гэдэг тал дээр бол мэдэх ба сурах зүйл бол залуу хүмүүс бид нарт их байгаа. Гэвч зарим тохиолдолд ард иргэдэд хэрэгтэй мэдээллүүдийг хүргэх тийм ч амар биш. Хэрвээ тухайн хүн төрийн байгууллагад ажилладаг бол улам бүр хэцүү болдог.

      Манай эцэг, эх хоёулаа Монгол Улсын төлөө үнэнч, шударгаар зүтгэсэн. Гэвч орчин үед үнэнч ба шударгаар зүтгэсэн нь хохирч, хувийн эрх ашгаа эхэнд тавьдаг нь илүү сайхан амьдардаг болсон юм шиг.

      Мөн эх орныхоо төлөө үг хэлэх юм бол ард иргэдийн зүгээс ирэх дэмжлэг бараг байхгүй, тэр үг хэлсэн хүн өөрөө хохироод үлддэг. Ер нь бол манай ард иргэд бусдыг харах биш, өөрсдөө өөрсдийн сайн сайхны төлөө зүтгэх хэрэгтэй болов уу.

      Одоогийн байдлаар бол эх оронч сэтгэлгээтэй залуучууд бол гадаадад илүү өндөр цалинтай ажиллах боломж байсан ч гэсэн, эх орноо бодоод УБ хотод утаатай, хортой нөхцөлд ажиллаж байгаа. Харин зарим залуучууд бол эрүүл саруул байх, хангалуун амьдрахаа бодон гадаадад ажиллаж байгаа. 10 жилийн дараа эх оронч сэтгэлгээтэй залуучууд нь ямар нэгэн өвчтэй, өдөр тутмын амьдралаа залгуулж ядан, доод албан тушаалтан байхад, гадаадад ажилласан залуучууд баян болчихсон иргэж ирэн, өндөр албан тушаалд мөнгөөр зодон тавигдах болов уу.

      Ийм байхад би лав манай эх оронч сэтгэлтэй сэхээтнүүдийг лав буруутгаж чадахгүй.

      Гэхдээ сайн харвал амьдралд хэзээд ч боломж байдаг гэдэг байхаа.

  25. Болд says:

    Онол годилоо мэдэхгүй, мухардал мунхаглалаа ялгахгүй, мэдлэг сэтгэлгээг мэдэмхийрэл солиоролтойгоо андуурчихсан, хүн төрөлхтөн гэж том бүлтрэх мөртлөө өрөөлийг үгүйсгэх гээд өөрийгөө матарлачихсан чам зэргийн нусан буунууд үүгээр тэнэх шаардлагагүйшд.

  26. Б.Хүрэлтогоо says:

    “Оюун сэтгэлгээний мөстөж, бохирдсон ханыг лантуудна” гэдэг зүйрлэхүйеэ хэцүү. Түүнийг цүүцдэж цүүддэж эргэн харахад унасан, ил гарсаныг тойрогсод хэл ам, хуруу гараа долоон хирээ мэдүүлэх гэж цэцэрхэж, хэрэгтэйгээ харуулах гэж хорлоход ч бэлэн байдаг… Ийм хэцүүг хөндөн хөндөн, мэддэгээ булаацалдан, мэддэггүйгээ сүйтгэгч хүн хэмээх адгийн шаарийг гэгээрүүлэх гэж араа шүдэнд нь автан автан тэмүүлэх “энэ гэгээрэл” юутай гайхам үйл вэ? хэмээхүй… “ачтанаа хайрлах хайр тань араатан чанартаа идэгдэх вий” хэмээх мунхаглалаас зовинох бөлгөө… “Сэдэл, сэднэ… сэтгэх…” хэмээх юутай сайхан…

  27. Арилдий says:

    Үнэн үг хэлсэн хүнд хүн өшөөтэй гэж яасан үнэн үг вэ? Шударгаар үнэнийг хэлсэн нэгнийгээ барьж идэх нээ.

  28. Би says:

    Ерөнхийлөгч Баттулга энийг хийхийг маш их хүсч бга гэж бодож бн
    Таны мэдлэг оюуныг авч ашиглаасай

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

%d bloggers like this: