“ШИ ЗИ”-Г СУДЛАХЫН УЧИР
2013/03/02 36 Comments
Сыма Цяны алдарт “Ши Зи” буюу “Түүхийн тэмдэглэл”-ийг сонсоогүй хэн байх билээ. Манай эртний түүх, ялангуяа Хүн гүрэн хийгээд Түмэн болон Модун шанъюйн тухай мэдээлэл тэндээс л эхтэй билээ. Түүнээс ч нэн эртний тун олон юм буй. “Ши Зи” бол Сыма Тан гэгч эхэлж, түүний хүү Сыма Цянь ихэнхийг нь бичиж дуусгасан хамгийн эртний бичгийн түүхэн дурсгалын нэг юм. Энэ аварга бүтээл 130 бүлэгтэй (тэрийг нь цзюань гэдэг юм байна), 526 мянга гаруй дүрс үсэгтэй аж. Түүнийг 2010 онд Оросууд анх удаа бүтнээр нь 9 боть болгон орчуулж дууссан байна. Энэ нь манайд ихээхэн хамаатай тул энэ орчуулгын тухай болон үндэсний үзлийн тухай бас бус зүйл өгүүлэх гэсэн юм.
Хятадаас орчуулна гэдэг там аж
“Ши Зи”-гээс дэлхийн том түүхчид өөр өөрийн сонирхсон сэдэв хэсгээр нь тасдан авч ном зохиолдоо иш татаж байсан болохоос биш, бүхэлд нь орчуулж байгаагүй юм байна. Энэ нь барагтай хүн зориглож барьж авахаар эд биш байсанд хамаг учир нь байжээ. Гэтэл Оросын нэрт хятадач Всеволодович Вяткин (1910-1995) үүнийг ганцаараа зориглон хийжээ.
Ганц хоёрхон дүрс үсгийн төлөө бараг нэг эрдэм шинжилгээний хурал хийх шахуу юм болох тохиолдол ч байж. Ингээд тэр В.С. Таскины хамт “Бэнь Ци” буюу “Бичээс” хэмээх нэгдүгээр хэсгийн 12 бүлгийг багтаасан I ботийг 1972 онд, II ботийг 1975 онд хэвлэн гаргажээ. Цаашаа Р.В.Вяткин ганцаараа ажиллаж “Ляо” буюу “Он дарааллын хүснэгт” хэмээх хоёрдугаар хэсгийн 13-22 дугаар бүлгийг багтаасан III ботийг 1984 онд, “Шу” буюу “Тайлбар” хэмээх гуравдугаар хэсгийн 23-30 дугаар бүлгийг багтаасан IV ботийг 1986 онд, эцэст нь “Ши Цзя” буюу “Угсаа залгамжлах ордон” хэмээх дөрөвдүгээр хэсгийн 31-60 дугаар бүлгийг багтаасан V болон VI ботийг 1987 ба 1992 онд тус тус хэвлэн гаргажээ.
Гэтэл 1995 оны 9 дүгээр сард Р.В. Вяткин нас баржээ.
Гэхдээ түүний амьд сэрүүндээ бэлтгэсэн 86-110 дугаар бүлгийг багтаасан VII ботийг шинэ редакци хийсний дараа 1995 онд хэвлэн гаргажээ. Дашрамд дурдахад энд дурдан буй 110 дугаар бүлгийг “Хүннүгийн шашдир” гэж нэрлэдэг бөгөөд манайхан хамгийн их иш татдаг юм.
Хамгийн сүүлд 2010 оны 3 дугаар сард Р.В.Вяткины төрсөн өдрөөр түүний хүү Вяткин VIII болон IX ботийг гаргаж эцгийнхээ гэрээсийг биелүүлснээс гадна дэлхийн хятад судлалд жигтэй хувь нэмэр оруулжээ.
Оросууд “Ши Зи”-гийн эрдэм шинжилгээний боловсруулалт бүхий бүрэн орчуулгыг анх удаа хийснээрээ хятад судлалаар дэлхийн их гүрэн гэдгээ нотолж чадсан байна. Гэхдээ энэ “тамын ажилд” оросууд 40 жил зарцуулжээ. Сүрдмээр байгаа биз…
Гэхдээ сайжруулах ажил дуусаагүй гэнэ. Хятад дүрс үсгийг “зөв” ойлгоно гэж байдаггүй гэнэ. Энэ нь бүр ч сүрдмээр…
Бусад орон яасан ?!
“Ши Зи”-г орчуулах ажил Европт XIX зуунд эхэлсэн байна. Анх удаа Август Фицмайер (1808—1887) гэгч “Ши Зи”-ийн 24 бүлгийг орчуулснаас энэ ажил эхэлжээ.
Дараа нь францын хятадач Эдуард Шаванн (1865-1918) 52 бүлэг буюу нийт бүтээлийн 28 хувийг орчуулсан ба түүнийг амьд байхад 47 бүлэг л хэвлэгджээ.
Дараагийн оролдлогыг америкийн томоохон хэл шинжээч Бартон Уотсон (1925 онд төрсөн) хийж, англи хэлнээ орчуулжээ. Тэр 1962 оноос хойш 62 бүлэг бүлэг буюу нийт бүтээлийн 48 хувийг орчуулсан бөгөөд энэ нь бүрэн гүйцэд академик шинжтэй болж чадаагүй аж.
Ингээд 1990-ээд оноос англи хэлэнд хөрвүүлэх шинэ төсөл эхлүүлсэн ба энэ ажлыг америкийн нэрт хятадач Уильям Нинхаузер (William H. Nienhauser, Jr.) 20 гаруй хүний бүрэлдэхүүнтэй хамтлагийн хүчээр одоо хийж байна.
Тэд 1994 оны байдлаар 66 бүлэг буюу нийт бүтээлийн 51 хувийг маш өндөр чанартайгаар орчуулаад байна. Америкууд 2006 онд V ботио гаргахдаа Вяткиний дурсгалд зориулсныг бодоход арай л дуусаагүй байгаа бололтой.
Миний ойлгож байгаагаар Оросууд 40 жил орчуулж байж нийт есөн ботийг арай гэж 2010 онд дууссан, АНУ арай дуусаагүй байхад бусад улс “Ши Зи”-г бүрэн орчуулсан гэхэд их эргэлзээтэй. Таамаглахад ингэж чадах улс бол Франц, Герман, Япон л байж магадгүй.
Ингээд бодохоор “Ши Зи”-ийн орчуулга гэж ямар нүсэр юм болохыг төсөөлж болно байх.
Академик орчуулга
Манай зарим хүмүүст академик буюу эрдэм шинжилгээний боловсруулалт хийсэн орчуулга гэж юу байдгийг бага зэрэг тайлбарлах нь зүйтэй байх.
Сыма Цянь бол НТӨ 145 юмуу 135 онд төрж НТӨ 90 онд нас барсан суут түүхч юм. Тэрээр улс орноороо хэрэн явж өөрөөсөө 2000-3000 жилийн өмнөх домог түүхийг цуглуулан хулсны цаасан дээр буулгасан юм. Ингэхлээр түүний бичлэгт тухайн үеийн домог түүх байх нь мэдээж хэрэг. Энэ нь худал үнэн хамаагүй, хамгийн гол нь Сыма-Цянь орчин үеийн бидэнд НТӨ 3000 гаруй жилийн өмнөхийг ярьж өгч байгаа цорын ганц хүн болно. Манай тоололтой нийлүүлбэл 6000 шахам жилийн өмнөх түүхийг бид зөвхөн түүнээс л “сонсож” болно. Энэ бол гайхамшиг юм. Энэ чинь шинэ чулуун зэвсгийн үед хамаарах тийм алс холын хугацаа шүү дээ…
“Ши Зи”-ийн эхний бүлгүүдэд түүнээс хойш “таван зуун жилийн дараа”, эсвэл “гурван зуун жил болоод” гэх хэллэг гарах нь элбэг. Энэ тохиолдолд түүхэн үйл явдлыг археологийн болон сэтгэл зүйн задлан шинжилгээ хийж тайлбарлах нь зүйн хэрэг.
Сыма Цяны бичлэгийн мөр болгонд хаан, хатан, цэргийн жанжин, түшмэд зэрэг хүний нэр, уул усны нэр, үйл явдал, ямар нэг онцлог явдал 2-3-ыг заавал дурдсан байдаг. Энэ бүхнийг археологи, газар зүй болон бусад шинжлэх ухааны үндсэн дээр шалган тодруулж тайлбарлах ёстой. Сяма Цянь хятадын цаг тооны бичгийг зохиосноос гадна одон оронч хүн байсан. Ган зуд болсон, нар сар хиртсэн, сүүлт од харвасан, хаад ноёд суусан, үхсэн боссон зэргийг тэр он оноор нь тун нарийн өгүүлсэн байдаг. Энэ болгоныг нь шалгаж тодруулан бас л тайлбарлах ёстой.
Мөн Сыма Цянь У-ди хааны ордны түүхч байсан болохоор хааяа худлаа тууна. Ухаандаа Хүн гүрэнтэй байлдсан хятад жанжингуудын алдрыг ихэд магтана, олзлолсон булаасан зүйлийг нь огт залхуурахгүй тоолно. Гэхдээ нь энэ нь бидэнд үнэлж баршгүй чухал юм. Ухаандаа олон цуур олзоллоо гэхэд л тэр үеийн Хүнчүүд хөгжмийн зэвсэгтэй байжээ гэж мэдээд авна гэсэн үг. Хятадад олзлогдсон Хүн ноёны цол хэргэм, хувцас хунарын тухай мэдээд авахад бидэнд л хэрэгтэй ш дээ. Ийм атлаа Хүнчүүдэд ялагдсан хятад жанжингууд эзэн хаанаасаа шагнал аваад байдаг нь их сонин. Би заримдаа инээд хүрдэг юм. Мань Сыма Цянь л Хүн гүрнийг сайн мэддэгээрээ хаандаа худлаа хэлж, хэдэн тэнэг жанжингаа аварч байсан байх гэж. Энэ ч таамаг биш. Яагаад гэвэл Сыма Цянь Хүн гүрэнтэй байлдахаар яваад дийлэгдэн бууж өгөөд тэндээ үлдсэн хятад жанжин Лу Линг өмөөрч байгаад хааныхаа уурыг хүргэж өөрөө засуулаад хар залуугаараа тайган болсон нөхөр шүү дээ. Энэ тухайгаа тэр “Ши Зи”-д буй өөрийн намтартаа бичсэн байдаг юм.
Ингэсээр байтал орчуулгын тайлбар нь нь “Ши Зи”-гийн үндсэн бичлэгээс 2-3 дахин их болдог юм.
“Ши Зи” нэг иймэрхүү
Манай залууст сонирхолтой байх болов уу гэж бодоод ердөө ганцхан жишээ авъя. Ухаандаа “Ши Зи” ингэж эхэлнэ…
Хуан Ди4 болбоос Шао5-дянь6 (овгийн) удам бөгөөд Гунсунь урагтай, Сюань-юань нэртэй бөлгөө…
Ингээд энэ хаан нь хар багаасаа хэл сурч, улмаар араатан жигүүртний хэл сурч, бүх дайснаа дарж, “төр улсаа” төвхнүүлсэн тухай Сыма Цянь хэдхэн цөөхөн өгүүлбэрээр их аятайхан өгүүлнэ. Энд жижгээр бичсэн тоо бол Вяткины хийсэн тайлбарын тоо юм. Яагаад 4-өөс эхэлж байна гэвэл энэ бүлгийн гарчиг дээр гэхэд л гурван тайлбар аль хэдийн хийчихсэн учраас тэр. Иймээс Хуан-Ди гэсэн хамгийн гол үг 4 гэсэн тайлбараар эхэлж байгаа юм.
…Тэрбээр дорно зүгт тэнгис хүрч, Хуаньшань17 болон Дайзун18 ууланд хүрэв, баруун зүгт Кунтун хүрч Зитоу19 ууланд гарав, өмнө зүгт Янзы гол хүрч, Сюншань хийгээд Сяньшань20ууланд гарав, умар зүгт сюньюй21 нарыг хөөж, Фушан22 ууланд (ноёдын) итгэмжит сэтрийг нягтлаж, Жоли-ийн дэргэд суурин байгуулав.
Хэдхэн догол мөрийн дараа тайлбарын тоо 17 болж, энд байгаа дөрвөн мөрөнд тайлбар 17-22 болон өсч байгааг бид харж байна.
Энд бидний сонирхлыг татах нэг зүйл бол “умар зүг сюньюй нарыг хөөв” гэсэн 21 дүгээр тайлбар байгаа юм. Энэ юу гэсэн үг вэ ?! Сюнну гэдэг бол хятад дуудлагаар хүннү буюу Хүн гэсэн үг гэдгийг олон хүн мэднэ байх.
Үүнийг “Ши Зи”-д байгаа Вяткиний тайлбараас үзвэл ийм байна:
Сюньюй: Сыма Цяний үзэж байгаагаар Тан, Юя улсын засаглалын үед шаньжун буюу сюньюй гэж нэрлэж байжээ, Ся-гийн үед чуньвэй, Инь-ийн үед гуйфун, Жоу-гийн үед яньюн, Хань-ийн үед сюнну гэсэн ерөнхий нэрээр тодорхой болсон. Баруун хойт аймгууд хийгээд тэдний нэрийг Ван Го Вэй (1877-1937) нарийвчлан судалсан. “Гуйфун, куньи болон яньюн нэрүүдийн судалгаа” (Ван Го Вэй. Гуаньтан Цзи-линь. боть 2, бүлэг 13, хуудас 538-633).
Энэ тайлбараас бид тун олон зүйл мэдэж авч байна. Тухайлбал хятадын анхны хаан төр улсаа байгуулмагцаа шууд л сюньюй нартай байлдаад эхэлж байна. Энэ нь манай Хүн нар болж таарч байна. Мөн Хүн нарын дээдэс хэд хэдэн аймгийн нэрийг мэдэж авч байна. Тэгэхлээр Хүн нарын төрт ёсны түүх 2220 жил биш, түүнээс 2-3 дахин их байж болохгүй юу гэж бодох бололцоо эндээс үүсч байна.
Энэ мэтээр Сыма Цяны “Ши Зи” болон Вяткиний эрдэм шинжилгээний тайлбарыг үзээд байвал бид монголынхоо түүхийн тун олон зүйлийг мэдэж авч болох нь ойлгомжтой байгаа биз, залуучууд аа.
Үүнийг улам бататгаж болно. Сыма Цяны “Ши Зи”-д буюу дээр дурдсан Хуан-Ди бол бидний харьцангуй сайн мэдэх Хятадын нэгдсэн улсыг байгуулсан Цинь Шихаунди биш юм.
Хятадын түүхэнд бүх хятадуудын эцэг болсон домгийн таван хуанди байдаг. Энд гарч буй Хуанди бол шар Хуанди гэж алдаршсан хятадын хамгийн эртний хаан юм. Энэ бол Хятадын хагас домгийн (Ся ?) улсын эзэн хаан бөгөөд ойролцоогоор НТӨ 2600 оны хавьцаа амьдарч байсан юм. Тэгэхлээр хятадын хагас домгийн анхны улсын анхны хаан манай хүнчүүдтэй байлдаж байсан гэж түүхэнд бичиж үлдээхээс өөр ямар гавъяа байх ёстой юм.
Сяма Цянь суут хүн, сод ухаантан мөнөөс мөн. Түүнийг Дорно дахины түүхийн эцэг, Дорнын Геродит (түүхч) гэж баруунд ярьдаг нь туйлын шударга үнэлэлт юм.
Түүхчийн хөдөлмөр
Энэ өгүүллээр түүхчийн хөдөлмөр ямар хүнд хэцүү ажил байдгийг ойлгосон бол би ихэд баярлах байна. Сүүлийн үед манай зарим залуус түүхийг хамгийн амархан ажил мэт ойлгох болсон учраас үүнийг хэлээд байгаа юм.
Манайд эртний судлал, Хүн судлал хэдхэн эрдэмтний авъяас билэг хийгээд хүч чармайлт дээр л тогтож байна. Археологич Д.Эрдэнэбаатар, Д.Цэвээндорж, У.Эрдэнэбат, Ц.Төрбат, Ч.Амартүвшин, У.Ханиэрч, Б.Энхтүвшин, Т.Санжмятав нарын малтлага хийгээд бүтээл бидний мэдлэгийг ихэд нэмсэн. Одоо системчлэн нэгтгэх л үлдэж байна.
“Сахал” хэмээх Эрдэнэбаатар анх удаа Монголын бие даасан экспедици зохион байгуулж Хүн язгууртны булш олсон бөгөөд түүнээс зөвхөн Ромын язгууртнуудын хэрэглэдэг байсан аяга (миний харснаар маш нимгэн ганган хийцийн шилэн аяга), дэлхийд хамгийн том хаш пайз буюу “зүрхэн толь” гэх мэт гайхамшигтай олдворууд гарсан билээ. Ийм тансаг аяга одоо дэлхий дээр 3-4 ширхэг байдаг бөгөөд түүнийг зөвхөн Ромын цезарь зэрэг дээд язгууртнууд хэрэглэдэг байсан юм билээ. Манай Хүнчүүд Ромтой эн чацуу харьцаж байжээ гэсэн дүгнэлт энд гарна. Аягүй бол булаагаад авсан ч байж болно ш дээ. Үүнийг нь анхлан харсан цөөн хүний нэг болсондоо би ихэд билэгшээж явдаг юм. “Хүн шиг явбал Хүн аяганаас виски ууна” гэж үг байж болно ш дээ…
Суурь бүтээлүүдээс би П.Дэлгэржаргалын “Монголчуудын угсаар гарвал” (2005), Я. Ганбаатарын “Хүннүгийн түүх, соёл” (2008, 2011)-ыг онцлон дурдаж байна.
Энэ хоёр алдарт түүхч “Ши Зи”-г эх хэлээр нь үзэж, англи болон орос хэлээр тулгаж бүтээлээ туурвидаг нь тэдний бүтээлийг улам чанартай болгодог юм.
Ухаандаа Я.Ганбаатар гэхэд л “Ши Зи”-ийн Хүнтэй холбогдох гол гол үйл явдлыг түүж хүснэгтэд оруулсан нь түүх эхлэн суралцагч залууст тун буянтай үйл болсон байна.
Манай залуус түүхийн суурь бүтээлүүд ямар их хүч хөдөлмөрөөр бүтдэгийг ойлгодог байгаасай гэж хүсч байна.
Миний дүгнэлт
Би мэргэжлийн түүхч биш л дээ. Гэхдээ залуудаа “Ши Зи”-ийн эхний ботиудыг авч уншиж байсан юм. “Залуу хүн гүйж уншдаг, хөгшин хүн сууж уншдаг” гэдгийг одоо л ойлгож байна. Залуудаа унших гэж ёстой оромдсон байна. Одоо ч нэг сүрхий ойлгочихсон гэж хэлж чадахгүй. Энэ бол залуус Та нарын хийх ажил. Иймээс арга зүйн зөвлөгөөг өгөх нь миний үүрэг гэж үзэж байна.
Манайхан “Ши Зи”-г заавал эхээс уншиж судлах ёстой. “Нууц Товчоо”-оосоо дутахааргүй нямбай судлах ёстой. Яагаад гэвэл Чингисээс өмнөх манай хамаг гол түүх тэнд л буй. Манай төр улсын үүсэл гарал бичгээрээ тэнд л байгаа.
Манайхан “Ши Зи”-ээс ганцхан 110 дугаар бүлэг буюу “Хүн шашдир”-ыг уншаад бусдыг нь хятадын түүх гэж үзээд хаячихдаг. Энэ бол үндсээрээ буруу. Хятадын эртний түүх бол нүүдэлчидтэй хийсэн дайн буюу энх тайвны түүх гэж дүгнэхэд нэг их хэтрүүлсэн болохгүй.
Ухаандаа “Ши Зи”-ийн хамгийн сүүлчийн бүлэгт Сыма Цянь Хүн гүрэнтэй дайтсан хятад жанжныг ихэд магтана. Эндээс бид Хүн гүрнийхээ тухай тун ихийг мэдэж болно. Энд тэнд буй бүлгүүдэд Хүн гүрэнд очсон элчингүүдийн яриа, Хүн рүү оргосон хийгээд урвасан хятадуудын адал явдал тасарна гэж ер байхгүй. Намайг өнгөц гүйлгэж харахад л ийм байгаа юм чинь зориудаар судалбал маш их юм гарах нь ямар ч эргэлзээгүй.
“Ши Зи” бүтнээрээ орос хэлээр саяхан 2010 онд хэвлэгдэж байгаа учраас түүнийг иж бүрэн судлах ажил дөнгөж одоо л эхэлж байна. Удахгүй англи хэлээр гарна биз. Тэгвэл бүр ч амар болно. Тулгаж байгаад үзэж тарах ёстой. Болж өгвөл хятад эхээр нь уншвал зүгээр юмсан.
Сыма Цянь гэж оросоор хайлт хийгээд татаад авчих. Сайн татагдахгүй бол яахыгаа надаар хэлүүлэх хэрэг юу байна !!!
Ингээд Та бүхнээсээ “Ши Зи”-г одоохондоо орос эхээс нь уншиж судлахыг уриалж байна.
Монголынхоо түүхийг судлах хамгийн сайхан боломжийг алдвал Хөх Тэнгэр биднийг өршөөхгүй…
Судлаач Х.Д.Ганхуяг
2013 оны 3 дугаар сарын 03.
Баярлалаа багшаа
7 сард наамдаар 2222 жил биш 2600 орчим жилийн төрт ёсны ой баяр наадам гэж тэмдэглэж болохуйц түүхэн баримт байна.
Чи арифметик жаахан сурвал яасан юм…
Yostoi nudnii taglaas tailagdaj, chihnii bugloos avagdah shig bolloo. Bayarlasandaa barag l hashgirch uilmaar bolloo shuu. Tegvel uuniig tataad sudlaad baidag hereg ee. Uls torch bish ch chadaltai, setgeltei sudlaach ahdaa bayarlaj baina shuu.
Gunjiin Suhbaatar bas Dorjsuren guain neriig durdahgui ungerch bolohgui. Baljinnyam guai baina. Ta ch Baabaryn araas tom yum ruu orood ehelj dee. Orchuulj gargaarai gej husye
1. Энд би “Ши Зи”-гийн тухай бичсэн, эрдэмтдийн нэрийг “бөхийн цол” шиг дуудах гээгүй. Энд дурдсан хоёр эрдэмтэн тэдний шавь нар юм. 2. Би хүний араас явдаггүй, бас түүхээ яаж судлахаа монголд хэнбугайгаар ч заалгахгүй. 3. Би орчуулахгүй, яагаад гэвэл оросоос дам орчуулбал их хэцүү юм болно. Тэгвэл их олон жил орно…
Тэгээд ч чамаас эхлээд юу ч хийхгүй, ямар ч нэмэр болохгүй балай юмнууд солиороод унана ш дээ. Чи энэ өгүүллийг бичихэд ямар хөдөлмөр, бас сэтгэл орсныг үл мэдрэгч мал байна…
Ene tom bvteeliig Mongol heleere unshih ter saihan udur hurdan ireesei bilee!
Судлаач Танд маш их баярлалаа,үнэхээр эх түүхээ үнэн зөвөөр нь мэдэж судлахад их чухал, урд өмнө сонсож дуулаагүй мэдээлэл багтаасан үнэт зөвөлгөө, “зүг чиг” болсон нийтлэлийг тань уншаад эрдэмтэн мэргэд түүхчид маань залуучуудтайгаа хамтраад судлагааны нөр их ажлаа үргэлжлүүлнэ бас эхлүүлэнэ хэмээн найдая.Танд амжилт хүсье!
Цинь Шихаунди өмнөх хаадын олон судар бичгүүд шатааж, хадгалсан хүнийг цаазлах зарлиг хууль гаргаж байсан. Тэхээр Сыма Цян гэгч Цинь Шихаундийн өмнөх үеийн хаад, манай Хүннүгийн түүхийг аман яриа, эсвэл ховор азтай тохиолдлоор үлдсэн цөөхөн номноос сэдэвлэсэн байх магадлалтай. Цинь Шихаундигийн үеэс хойш Хүннү Модон шаньюй гэж яриад байгаа болохоос шатаасан олон сурвалжууд байсан бол Монголын түүхэн өөрөөр бичигдэх байж. Гэхдээ түүхэн өөр эх сурвалж болох археологийн малталтууд түүхийг сэргээж нэмж байгаа. Харин бид судлаагүй түүхэн сурвалжаа хамгаалж чадахгүй байгаа нь харамсалтай. Бас өмнө зүг Ян гол хүрч гэдэг энэ эртний Хятадын түүх иргэншлэл энэ голоос (Шанхай хавиас) урагш газарт хамаардаггүй гэж ойлгож болох нь
Би бас тэгэж боддог юм. Шаньюй гэж юу гэсэн ч үг юм бүү мэд. Бодит байдал дээр өөр үг байсан байлгүй. Ядаж байхад ханз чинь авиа биш утга тэмдэглэдэг дүрс үсэг.
Оросууд “40 жил” гаран орчуулсан бүтээлийг бид нэгдсэн хамтын хүчээр орчуулж байж барах боловуу. Шинэ “соёлын” яам анхаарч үзээсэй. ийм юманд мөнгө гаргахгүй л дээ. динозаврын ясанд илүү анхаарах вийдээ. уул нь ч бас чухал л даа. гэхдээ энэхүү Х.Д.Ганхуяг судлаачийн өгүүллэгийг уншвал илүү “чухал” юм шүү гэдгээ ойлгоно гэж надад санагдлаа.
Одоо арай амар л даа. Удахгүй англи нь гарвал бүр ч амар болно. Хятадаас орчуулаад орос, англитай нь тулгаад байна гэсэн үг. Гэхдээ л их хэцүү. Бодсон чинь сүрдэж байх чинь…
hyatad ehiig n google translate eer orchuulaad unshihad oilgomjgui bolchihdog yum bolov uu. ertnii hanz, ugnuudtei baij magad.
hyatad helnees ertnii survalj zohioluudiig orcuiulhad uvur mongolchuudiin huchiig avbal ih duhumtei baih gej bodoh yum.
Наадах чинь харин сайхан санаа байна…
Бид тоохгүй болохоос өвөрмонголчууд хуучны ханзыг судладаг байлгүй Орос хөрөнгө гаргаж судлуулахыг бодоход их л хэцүү асуулт байна Японууд бас эрчимтэй судлаад байгаа биш үү
Хятад ханз мэддэг хүн эртний ханзыг ёстой хальтлахгүй гэнэлээ. Тэр бол ёстой “там”, мэддэг хүн цөөхөн гэсэн. Япон мэдээж судлана ш дээ. Ханз нь “адилхан” юм чинь…
япон хүмүүс дээр үеэс нэлээд сайн уншиж судалсан зохиол. олон ч орчуулга байдаг. орчин цагийн япон хэл рүү орчуулснаас дараах хоёрыг дажгүй (мань мэт уншихад амар, ойлгомжтой, олон сайхан зүүлт тайлбартай, ялангуя Чикүма хэвлэлгийн газар тайлбар эртний зохиолыг маш сайн сайн тайлбартай хэвлэдэг) гэдэг юм билээ:
1. http://www.amazon.co.jp/%E5%8F%B2%E8%A8%98%E3%80%881%E3%80%89%E8%A6%87%E8%80%85%E3%81%AE%E6%9D%A1%E4%BB%B6-%E5%BE%B3%E9%96%93%E6%96%87%E5%BA%AB-%E5%8F%B8%E9%A6%AC-%E9%81%B7/dp/419892337X
2. http://www.amazon.co.jp/%E7%8F%BE%E4%BB%A3%E8%AA%9E%E8%A8%B3-%E5%8F%B2%E8%A8%98-%E3%81%A1%E3%81%8F%E3%81%BE%E6%96%B0%E6%9B%B8-%E5%A4%A7%E6%9C%A8-%E5%BA%B7/dp/4480065938
Баярлалаа. Би “зураг” шиг хараад л сууж байна…
bayarlalaa bayarlalaa bayarlalaa
bi Xun nariin tuxai bichsen europe zugiin xeden nom unshij baigaa um. Axiin bichsen tailbariig unshaad manai erdemted yu xiigeed suugaad baidag um boloo l gej asuumaar sanagdax um. ex tuuxee battai gargaj ireed irged bidendee oilguulaxgui bol busad um xiigeed yax ve dee
Би боддог юм. Үнэндээ бид хятадуудад нэг талаар баярлах хэрэгтэй. Тэд байгаагүй бол, бас бичээгүй бол, тэхдээ үнэнийг бичээгүй бол манай өвөг дээдсийг хэн ч мэдэхгүй өнгөрөх байсан даа гэж. Бид тэр үед бичиг үсэггүй л байсан шүү дээ. Яс юман дээр тэр эрт балар, бүдүүлэг цаг үед гүтгээд, худлаа зохиогоод биччихэж болох л байсан шүү дээ. Тэр бас яамай гэхэд манайхан байс гээд л очиж шатааж сүйтгэж дээрэмдэж байхад манай түүхийг бичсэн ном зохиолыг өдий хүртэл биднээс хамгаалаад л ирсэн байгаа юм даа. Одоо ч ялгаагүй, заримдаа энэ хэвээрээ л үргэлжлээд байгаа юм шиг санагддаг л юм. Манай эрдэмтдийн судалгаанууд ихэвчлэн эх бичвэрээс өөрөө биш, харин эх бичвэрийг судалсан, өөрийнхөөрөө тайлбарласан хүний зохиолоос л туугаад байгаа харагддаг, ойлгогддог.
Hudlaa neg uhaantai bolj seheeten tsarialahaa bolih heregtei comment chine uuh ch bish bulchirhai bish.
Хятад хэлтэй хүн эртний хятад хэлээр судалгаа хийвэл дахиж өөр хятад хэл сурахтай адил хичээл зүтгэл хэрэгтэй. Хэцүү, маш хэцүү.
Сайхан танилцуулга хийжээ. Энд нэг зуйлийг би тэмдэглэхийг хvсэж байна.академик хэвлэлийн газар гэдэг ямар агуу шинжлэх ухаандаа элэгтэй ажилладагыг уг номыг хэвлэсэн Наука хэвлэлийн салбар Восточная литератураг дурдмаар байна. ППВ гэдэг цуврал бол агуу шvv. Памятника письменный востока. Монголд жинхэнэ академик хэвлэлийн газар байгуулах эх оронч олигарх ядаж байдаггvй юм байх даа. Японы Тоео бунко агуу номын санг 1923 онд Мицибушигийн захирал нь улсдаа 3 тэрбум $ авч огсноор одоо Японы судлаачид насны хоол, улс нь бахархалтай байна даа. Баячуудыг жаахан ийм юманд уриалж шарыг нь хvргэвэл хийхгvй байгаа.
manai bayachuudiin yaridag niigmiin xariuclaga n mod tarij, beleg taraaxaas xetrexgui. yag l erdemted n shal xereggui um xiidegtei adilxan. uul n baychuud gedeg chine tom tom museum barilga, nomiin san, tom guur gex met niigemdee uldectei um xiideg um bilee.
Erdene says guai
ta erdmiin ajiliin neg huudas bichij uzeegui baij mongoliin erdemtediig doromjloh hereggui. tetgeleg demlegees gadna oilgodog mahan tolgoi deer chini baival setgel zutgeleeree hicheeh sudlaachid mongold hangalttai baigaa. uuruu yu ch chadahgui baij Hagas medsen teneg sagsuu zan gargahaa tatah heregtei. Naana chini hun chamd sedel sanaa avah yum bichij baina. yagaad Orosuud ene aguu buteeliig tasraltgui heden jild hiij guitsetgej chadavaa gesen aguulgiig ni yadaj harchih. chi ter guuree l bod …
Орчуулга бол маш хүнд бас тэгээд хүмүүсээс нэг их талархал урамыг шууд аваад байдаггүй хөдөлмөр гэж би боддог..тэдэнд маш их талархаж байх хэрэгтэй..үргэлж хэлдэг байх хэрэгтэй..
Сайхан сайхан.
Amjilt saihan niitlel bna.
Шаньюй гэж сайн хүн гэсэн үг шүү дээ. Гүнжийн Сүхбаатар гуайн Монголчуудын эртний өвөг бүтээлээс уншиж эхэлсэн нь дээр биз дээ залуучууд.
өөөөөх энэ нийтлэлийг уншаад нэг зүйл тархинд яахын аргагүй хүчтэй хүчтэй буулаа “хүн ингэж нэг насны амьдралаа зориулж түүгээр ч барахгүй үр хүүхэд нь тэрийг нь үргэлжлүүлэн хийж байхад бид тэр тундаа БИ гэдэг өчүүхэн махан толгой хаагуур юу хийгээд, яаж цагийг өнгөрөөж байгаагаа бодсон чинь үнэхээр харуусал төрж бна. магадгүй болдог байсан бол тэр хүнд бидний зүгээр үнэгүй мэт урсгаж байгаа цаг хугацаанаасаа 1, 2өдрийг ч гэлтгүй нэг хормыг өгсөн бол тэр хүн ямар их баярлах байсан бол….. бидэнд сурч судлах юм гэж үнэхээр туйлын их юмаа өдөрт оногдож буй 24н цагаа л үр бүтээлтэй өнгөрүүлье. цаг заваараа хятад хэл хальт гадарладын бна төрөлх хэл дээр нь унших гэж үзнээ үнэхээр сонирхол татаж бна/нээрэн ийм номыг гүүгл транслэтээр уншна гэж байхгүй шүү/
Ene augaa sudriig 1980aad ond uvur mongoliin erdemten caodu buyu sodbilig buren orchuulj 10 zuzaan botior hevlesen. tailbar saitai. Odoo ih hovordson. Butneer ni baitugai botior ni olie geed oldohgui yum. Nomiin sand ni esvel zarim huvi hund l bdg yum bilee.
Их баярлалаа. Монгол хэлээр байдаг ажээ. Тэгвэл шинэ үсгээр хөрвүүлээд шинээр хэвлэх хэрэгтэй юм байна даа…
Tiim shuu. Hyatad eheer ni tulgaad oros, angli, frantsaar orchuulsan ehtei ni tulgaj mash sain tailbar hiivel mongol uls sudar temdegleliig orchuulsan aziin 3 dahi oron bolnodoo. Hyatadiin alban esnii 24 tuuhiin 3iig (Gurval ulsiin bichig, Wei ulsiin bichig, Yuan ulsiin sudar)-iig eh helnee buren orchuulsan delhiin anhdagch uls bol mongol. Sima qianii sudar temdeglelees hoish bichigdsen edgeer heden arvan myangan boti sudriig orchulsan esehees tuhain ulsiin hyatad sudlaliin chansaa haragddag. Getel manaih delhiid hyatad sudlalaar terguuleh arvin nuutstei atlaa tuv nomiin sand hadgalaad l, erdem shinjilgeenii ergelted buren oruulahgui barag 100 dahi jilteigee zolgoj bnadaa.
Ertnii hyatad heliig zahiin ereenii hyatad dund surguuliin uvurlugch bagsh suraad, tom sudruudaas orchuulga hiigeed baihad bid yugaar dutah bilee. Zuvhun hicheel zutgel jaahan gargaad zutgevel tsaashaa gunzgiiruuleed surch bolno. Ertnii hyatad, pers, solongos, oros, angli heltei tuuhch olon bolvol sain duriin tuuhii tuuhchid tsuuruhsun.