АФГАНААС ХОЛХОН БАЙ…
2013/02/22 29 Comments
АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обама 2014 оны эцэс гэхэд Афганистанаас цэргээ гаргаж дуусгана гэдгээ мэдэгдэв. Тэнд байгаа америкийн 66 мянган цэргийн 34 мянгыг нь бүр энэ онд багтаан гаргана гэдгээ хэлэв. Энэ тухайгаа Афганы Ерөнхийлөгч Хамид Карзай, Британийн Ерөнхий сайд Дэвид Кэмерун, Германы канцлер Анжела Меркель нарт мэдэгдэв. Энэ тэгээд манай Монголд ямар хамаатай юм гэж үү ?! Хамаатай байлгүй яахав. Энэ тухай өгүүлье….
Афган бол үнэнхүү хараал хүрсэн газар юм. Байлдая гэхэд байлдаж болдоггүй, хаяад явъя гэхээр явж болдоггүй тийм л ёрын газар. Одоо Афганд энэ дэлхийн хар тамхины хамгийн хүчирхэг сүлжээ, хамгийн хүчирхэг талибын сүлжээ, чадан ядан тогтох Карзайн засгийн газар гурав л байгаа.
Америк хүртэл тэнд “энхийг сахиулж” чадахгүй гарч байна ш дээ. Мөнгө нь хүрэхгүй байгаа юм. Орос чадахгүй, АНУ чадахгүй болохоор тэнд ер нь ямархүү байдгийг хэн ч гэсэн төсөөлнө байх. Одоо америк тэндээс гарч байна…
Заримдаа геополитик бол гашуун тоглоом мэт байдаг. АНУ гарч байгааг энгийн үгээр хэлбэл: Бид үнэхээр дийлэхгүй юм байна, мөнгө ч дууслаа, одоо гарах уу даа, харин Орос, Хятад Та хоёр яахыгаа өөрөө мэд…
Ингээд энэ бүс нутагт “дайны голомт” бэлтгэж өгөөд гараад явчихаж байна. Одоо юу болохов. Одоо Орос, Хятад хоёр үнэнхүү шаналж байна…
Зүгээр байя хувилбар. Энэ ёстой бүтэхгүй. Яагаад гэвэл талибууд ёстой зүгээр байхгүй. Карзайн Засгийн газар хэр удаан тэсэх нь бараг ойлгомжтой асуудал. Бас хар тамхины сүлжээ зүгээр байхгүй. Эргэн тойрны улсууд руу хар тамхи, зэвсгийн наймаа гээд ёстой үзүүлээд өгнө. Нефтийн хоолой дэлбэлэхээс эхлээд тэдэнд “хийх ажил” үй түм байгаа. Орос, Хятад, Иран, тэгээд Дундад Азийн бүх улсуудыг бүгдийг нь үймүүлээд хаяж байгаа юм.
Байлдах хувилбар. Энэ там руу ганцаараа давхиж ордог зоригтой “аавын хүү” гарахгүй. Олуулаа нийлж орох ёстой болох байх. Дашрамд дурдахад АНУ бүрмөсөн гараад явчихаагүй нисэх буудлын сүлжээ, шуурхай бүлгүүд хийгээд олон тооны тусгай объектууд үлдсэн байгаа. Хэрэг гарвал “буцаад ирэх” дэд бүтэц бэлэн байгаа.
Энэ бүс нутагт Шанхайн хамтын ажиллагааны байгууллага гэж байдаг. Сүүлийн жилүүдэд их эрчимтэй өсч байгаа. Ямар манайхантай адил биш, бодвол үүнийг л харгалзсан биз. Түүнд: Энэтхэг, Орос, Хятад, Дундад Азийн орнууд, Пакистан, Афганистан ордог.
Одоо энэ байгууллагын “нэг гишүүн” оронд “аймаар” үйл явдал болох гэж байна. Тэгвэл яахав ?!
Манайхан Афганд энхийг сахиулаад тун их удаж байгаа. АНУ-ыг байхад энхийг сахиулах нэг өөр. Харин америкийг байхгүйд “энхийг сахиулна” гэвэл ёстой лөөлөө гэж би эртхэн сануулж хэлэх гэсэн юм.
Манайхан тэнд афганы армийн офицеруудыг сургаж байгаа, их буугаар яаж буудахыг нь зааж өглөө, байлдааны хичээл заалаа энэ тэр бол одоо өнгөрсөн хорвоо болсон “хонгорууд” аа. Манайхнаар яаж байлдахаа заалгадаг ганц ч афган байхгүй.
Мөн “ах дүү” хазааруудаа Афганаас Монгол руу авчирна гэсэн улс төрийн хийрхүү суртал нэвтрүүлгээ зогсоо. Афганаас холхон байж үз…
Ер нь цаашдаа бол Монголын удирдагчид “том том” юм ярихдаа хэмжээгээ мэдэж ярьж, үйлдэж байвал би ихэд баярлах байна.
Би одоо бушуухан афганаас цэргээ тат гэж хэлж байна. Яагаад гэвэл аягүй бол Та нар энхийг сахиулна гээд ганцаараа үлдчихэж мэдэх тэнэг улс.
“Энхийг сахиулна” гэж хөөрч байгаад афган пацаанд акадуулчихвал дэмий ш дээ…
Судлаач Х.Д.Ганхуяг
2013 оны 2 дугаар сарын 22.
Afgan l ayultai busaddad ni tsergee ilgeej bolnoo gehgeed baina uu!ta?
Би ганц Афганыг л ярьж байна. “Бусдыг” ерөөсөө яриагүй, тэнэг новш вэ…
ooriin tani bichsen zuiliig unshij, ooriin tani adaar aashiig gadarlah bolsnii huvid tanid teneg novshooroo duuduulchaad yahav ene iim zantai geed ongoroochij boloh l yum
tanid olon hun l boduul heldeg biz, hun hunii avayst taarulna ch gej yu baihav.Gehdee ta ooriin gesen olon unshigchtai bolson hun jaahan naad adaar zangaa zasdaggui yum gehed haraal bitgii bichij baigaach.
Deerees ni gants yum helchihed manai tserguud gants Afgand l haluun tsegt albaa haaj baigaa bishshuu,Ih medeh guai!
Тийм шүү ах минь. Олон сайхан Монгол гэр бүлийг хагацал зовлонд учирахаас нь өмнө эртхэн шиг цэргүүдээ буцааж татая.
Манай Монгол улс Афганыг, бас Хойд Солонгосыг төвхөнүүлнэ гэж яриад байдаг шүү. Бүр Хойд Солонгост 90 оны ардчилалаа экспортлоно гээд Баабар гуай бичээд байгаа. Ер нь Монгол Улс уул уурханй ганц гэрээ хийж чадахгүй байж хирээ мэдэхгүй хуцах юм аа нээрээ. Ингэж байж аль ч үгүй болох байх даа
Тэр хазара ах дүү нар ч гайгүй хэвтнээ. Яс юман дээр жинхэнэ ах дүү нар нь ч манай улсыг тоохгүй байна ш дээ. Монголчуудыг захын муу Тувад очиход ч тоохгүй, бас дээрлэхэээд байна. Монголчууд дотоод асуудлаа шийдэж ч чадахгүй хэвтэж хаа хамаагүй юм ярьж хийж явдгаа болимоор байна шүү.
harin tiimee, huswel ter Hyataduud ni uul uurhai ded butcee “hamgaalaad” enhee sahinuu yana uu oorsdoo medne biz…er ni yamar hashilsan tolgoitoi ni Mongol cergee tiishee heden haltar zoosoor ilgeehiig sedsen bol? Mongol cergiin hangamj, hols, ami daatgal Germany bundeswehriin cergiin zardalaas hed dahin baga…iim l “AGUU” darga nartai shuu dee bid
mon heden jiliin daraa Afganistand alba haasan cerguudees heden ni SETGECIIN Zowlontoi bolj uldehiig tenger l medej baigaa baih
Ер нь түүхэнд агуу гүрнүүд Афганаар оролдоод унадаг жишиг байнаа. Монголын Эзэнт гүрэн гэж тухайн үедээ бараг дэлхийг эзэлсэн улс нурсан, 1980аад онд ЗХУ гэж цэрэг зэвсгээрээ ноёлж байсан улс Афганд дайн хийгээд л тарж бутарсан даа, одоо харин Америк маань яах юм бол доо.
Манайх “агуу их” болчихоод Афганаар “оролдож” байгаа хэрэг үү ?! Чи арай жаахан “өөр юм” бод л доо. Америк гарчихлаа гээд байхад чинь “америк маань” яадаг юм бол гээд чи одоо балай юм уу хаашаa юм ?!
Та миний хэлсэнийг буруу ойлгожээ, би таны нийтлэлийн санаатай санал нэг байна зүгээр тийм түүх байна, 1980д оны сүүлийн ЗХУ Афганаас гарсан шиг одоо АНУ гарсан ч цаашдаа Америк улс яах бол гэсэн л юм бичлээ л дээ
Америк яахыг би яаж мэдэх юм ?! Харин Монгол яах ёстойг бид ярих ёстой биз дээ…
l ah duu hazaruud geed bdguim bilee. yugaaraa ah duu bolchihdoggiig n yostoi harin oilgodogguim shdee
Elbegdorj eronhiilogch l akh duu Hazara naraa avch irne mongol nutagt ni tsugluulna gej show hiigee biz dee. Manai tsereguud Afgand baigaa ni bas ersdel davhar daguulj baigaa yum USA bolon tednii holbootonuud-s oshoo horsol avna delbelne gesen uzel sanaa ted nart bgaa tegeed l europ-d hurtel haldlaga hiih geed argaa baraad bn sh dee ted hamgaalalt saitai huchirheg bolhooroo teseed bn tegeed oor jijig holbootnuudad ni haldlaga uildie geed manai UB-d bombog tavichihval yah be manaih shig zambraagui hol tolgoi ni medegdehgui gazart bol ted t-m yum hiij chadah bh teruugeer yavsan gaig enuugeer duudad bdag Elbegdorj gej sonin eronhiilogch yumaa
shilen horgo hiigeed tusgaarlaval taarna naad afganaa.
пээ таны блогт аль хэдийн 700 мянган хүн хандсан байна шд. сая дахь хандалтаа хийх үед таньд дахиад баяр хүргэнээ. тэр цаг удахгүй биз
Тийм шүү. Та их анхаарал сайтай хүн юм. Уг нь миний блогийн тоолуур ил байдаг. Ер нь бол би сэтгэл зүрх, мэдлэг мэдээлэл байвал юу ч хийж болдог гэдгийг нотлох гэсэн юм. Гэхдээ цалин авч байгаа хоолны савнууд үүнийг арай л “ойлгоогүй” байх шиг…
Афган гэжаахаар Архангайгаа хөгжүүл, Хазара гэжаахаар Ховдоо өөд нь тат. Бараг афганаасаа хол хоцрох вий дээ, энэ янзаараа.
Afganistan gj 1 muu yumnii vvr uurxai Pandoriin xairtsag bolson ene gazar uruu anx Number one eks eronxiilogch Enxbayariin ved manaix tsergee oruulsan bizdee. Odoo Amerik garch bgaa yum chini manaix garsan ni deer bx aa. Manai xuwid delxiin tsagdaa blj bgaa Amerikiig dagaj xudlaa daldaganaj bxaar ted garch bwal garax l xeregtei. Uursdiiguu negent tend yamar bsniig xaruulj vvrgee manai tsergiinxen gvitsetgesen yum chini blno sh dee. Xarin tenegteed manai etxem darga nar garaxgvi vldej xden tsergiinxee ami nas ervvl mend xuwi zayagaar bvv togloosoi bilee. Tegj mdex ambitstai garuud shvv dee manai deedes nertei dood uxamsartai bvdvvn darga nar mini. ta bar mini bvv tegeerei dee.
Ээ Тэнд бас жаахан байлдааны бэлэн байдалд юм байлдаж сураад ирвэл бас нөгөө цомхон цэргийн хүчин чинь монголдоо л хэрэгтэй шд юмыг яаж мэдхийн би ингэж бодож байна
Би ч бас тэгж бодохыг хүсч байна. Тэхдээ дарга нарын болон баячуудын хүүхдүүд ардын хүүхдүүдтэй адилхан байлдаж сурах ганцхан нөхцөлтэйгээр…
TANTAI 100% SANAL HEG BNA… BAS TER HAZAR MAZAR CH GEH SHIG… MANAID OGT PADGUI HUMUUS..
Мэдэхгүй юм даа. Америк гарлаа гэхэд Монгол гарлаа гээд байх нь хаашаа юм. Үнэндээ тэр америкуудын хамгаалалтанд Монгол цэргүүд тэнд байна гэж бодохгүй л байна. Өөрөө өөрсдийгөө хамгаалаал сууж байгаа. Энхийг сахиулах гэж явж байгаа цэргүүдээс эрсдэл гарахгүй гэх баталгаа угаасаа байхгүй. Тэхдээ тэр эрсдэлд нь тохирсон шан хөлстэй. Сурж мэдээд ирэх мэдлэг чадвартай. Тэгээд ч тэр афганчуудад бид ямар гай тарьсан биш засаг төр нь гар гэвэл гарж болох юм тэрнээс нааш гарлаа гээд бидэнд ямар ашигтай юм. Бас хазарачууд Монгол биш байж болно тэхдээ Монголчуудаас эх үндэстэй гээд бусад нь алж хядаад байна. Үүнийг хүлээн зөвшөөрч болох уу. Хэрэв Өвөрмонголчуудыг Туваг Буриадыг алж хядаад байвал бидэнд хамаагүй гээд сууж болох уу. Яс юуман дээр нөхөр байлдагчид Монголдоо байвал эрсдэлгүй гэж хэн хэлээд байгаан бэ. Өнөөдөр Монголд цаг бусаар нөгчигсөдийн асуудалыг анхаараад үзээч.
Хар тамхины сүлжээ нь зөвлөлтийн үеэс 70-аад оны эхээс хөгжөөд дундад азиар мафидаад тэр үеийн кинонуудад гардаг Орос өөрийн (узбек, тажик) дотоодод нөлөөлөөд байгаа тэр сүлжээг таслах гэж 78 оны хувьсгал нэрээр нэг бүлэглэлийн хүсэлтээр орж хар тамхины эсрэг дайныг эхлүүлсэн гэж боддог Тэхээр Орос орж ирсэн ч ирээгүй Афганд дайн эхлэх л байсан гэж боддог. Хүйтэн дайн сунжруулсан. Мексик Колумби шиг засгийн газар нь шийдэж чадахгүй бүс нутгийн асуудал болно. Азийн хар тамхины үйлдвэрлэлийн энэ том голомт Монголд яаж нөлөөлөх нь Орос Хятадаас л хамаарна. Тэхээр олон улсын хамтын хүчийг оролцуулан тэдний бүс нутагтаа яаж зохицуулахыг харахаас өөр хувилбар байхгүй байна гэж таны нийтлэлээс ойлгож байна
za yamar ch baisan unuudur bid sul doroi bn, ter mongol cerguud chadaad bn enee teree bol surtal uxuulga shuu, jinxene baildaan gedeg arai uur dur zurag baidgiig yadaj chechenii dainii zurgaas xaraad meder dee. odoo bid gadaadad cereg yvuulaxaa zogsoox xeregtei, xarin bid cereg yvuulaxgui gej xelex uls turiin zorig gargax amargui shuu, daind orox amarxan xarin dainaas garax xecuu gej mergejiltnuud yridag um. tuunees garax cereg, uls tur, ediin zasag, niigmiin ur dagavriig toocoj bgaa gedeg tas xudlaa. yana daa…
Монголыг Элбэгдорж Лу Болд Ажнай нар НАТО руу чирээд оруулж байна!!!!! Энэ чинь өнөөгийн цэрэг улстөрийн нөхцөлд нөхцөлд тун ноцтой алдаа, алсын уршигтай гэж бодож байна. Таны бодол байр суурь юу вэ Энэ гурав дахь хөрш гэдгийг юуны халхавч гэж бодож байна вэ бид эдийн засгийн талаар улстөрийн талаар эзлэгдсэн байсан Одоо цэргийн талаар эзлэгдэж байна гэж харж байна
Залуу үгээ цэнэж хэлбэл яасийн??? нөхдүүдийг НАТО-д чирч оруулж бгааг нотлох гэж гай болох вий????? Ямартай ч бидний хувьд томчуулын тоглоомд чирэгдэлгүй улсаа бодъё гэж судлаач ах сануулж байх шиг гэдэгтэй чинь санал нийлэвч эдийн засгаар эзлэгдээд цэргээр эзлэгдэх гэжийн гэдэгтэй чинь зөрж бноо. Бидэнд Монголчуудад гадаадад бусдаас суралцах, биечлэн мэдэх илүүдэхгүй ч урдахаа? эхлээд улс орныхоо өнөөг зөв харж? аюулгүйгээр, бодолтойгоор, маргаашийг харж цэргээ, төрийн бодлогоо оновчтой явуулах нь илүү чухал байхоо.
xe xe xe. ene guravdagch xursh gej bid nariin yridag ulgeriig gadaadiinxan oilgochixson shuu dee. bidentei tegj taaruulj yriad l caanaa shoolood baij baixad. ene ulgertee bid uursduu itgeed baina shuu. xoer xursh+NUB sh dee, uur yu ch baixgui
Хазаруудыг хамаатнаа гээд байгаа хүмүүс мөн хөөргөн хүмүүсээ. Яахааараа хэдхэн цэрэг үлдчихээд тийм олон сая хүнтэй үндэстэн болддгийн. Хүн үнэмшихийн аргагүй юм яриад. Нөгөө хэд нь Монголд суурьшиж газар тариалан эрхэлэнэ ч гэх шиг.