МАНАЙ МАЛ ӨССӨН ҮҮ…
2013/02/12 19 Comments
Сүүлийн жилүүдэд манайхан Монголын мал өслөө гэж их ярьж, сурталдаж байгаа. Олон хүн үүнд баярладаг боловч би л лав албан мэдээнд итгэдэггүй. Ингэх ноцтой шалтгаан надад байгаа. Юу ч гэсэн сүүлийн 20 гаруй жил Монголын мал сүрэг өсч ирсэн албан ёсны тоо баримтыг энд дурдая.
1989 24.674.9
1990 25.856.9
1991 25.527.9
1992 25.694.1
1993 25.174.7
1994 26.808.1
1995 28.572.3
1996 29.300.1
1997 31.292.3
1998 32.897.5
1999 33.568.9
2000 30.227.5
2001 26.075.3
2002 23.897.6
2003 25.427.7
2004 28.027.9
2005 30.398.8
2006 34.802.9
2007 40.263.8
2008 43.288.5
2009 44.023.9
2010 32.729.5
2011 36.335.8
2012 40.9 сая
Улсын хэмжээгээр 2012 оны эцэст 40.9 сая толгой мал, үүний дотор 2330.4 мян.адуу, 2584.6 мян.үхэр, 305.8 мян.тэмээ, 18141.4 мян.хонь, 17558.7 мян.ямаа тоологдов гэж Статистикийн Газар мэдээлсэн.
Эндээс сонгуулийн жилүүдэд “мал өсөөд” байгаа зүй тогтлыг амархан ажиглаж болно. Мөн сүүлийн жилүүдэд бүр хурдтай “өсөөд” байгааг Та бэлхнээ харж байна. Монголчууд ажилсаг болсон хэрэг үү ?! Үгүй байх гэж бодож байна…
Ингэхлээр манай албан ёсны статистикт итгэвэл Монголын малын тоо 1999 онооос 2012 он хүртэл 23 жилд 60,4 хувь өсчээ. Бараг хоёр дахин гэж хэлж болно. Энэ бол Гиннесийн номонд орох үзүүлэлт мөн.
2000-аад оны үед 400 мянга гаруй малчин байсан бол одоо 154 мянган малчин л байгаа ш дээ. Одооны нэг малчин 4-5 хүний ажил хийдэг болчихсон юм уу хаашаа юм. Миний баттай мэдэж байгаагаар харин ч нэг малчны хөдөлмөрийн бүтээмж 3-4 дахин буурсан.
Манай мал аж ахуйн материаллаг бааз өсөөгүй, худаг ус, хадлан тэжээл нэмэгдээгүй, мал эмнэлгийн үйлчилгээ сайжраагүй, үржил зоотехникийн ажил сөнөсөн, улмаар байгаль цаг агаарын байдал социализмын үеийнхээс “илүү болоогүй” би дүгнэж байна. Ямар ч хүн ингэж дүгнэх нь гарцаагүй.
Ийм атал яагаад мал ийм их өсдөг байна гэж Та бодож үзсэн үү ?! Энэ удаад эрэгцүүлэн бодох байх гэсэн үүднээс мэдээж би өөрийн дүгнэлтийг хийгээгүй. “Мал өсгөдөг” механизмын талаар санаа оноогоо бичвэл би ихэд баярлана, яагаад гэвэл энэ нь манай нийгэмд, бидэнд хэрэгтэй юм…
Ямар ч гэсэн манай мал тийм их өсөөгүй, “цаасан дээр” өсгөж байгаа нь тодорхой байна.
Ингэх хэнд хэрэгтэй юм ?!
Судлаач Х.Д.Ганхуяг
2013 оны 2 дугаар сарын 12.
Unenin ort gej sanadag. Logically analyses ..
Vaktsin shahdag nohduuded l heregtei.
Toroos maliin ner barij tataas nehdeg nohduuded heregtei.
Би бол харин ч малын тоог дараад байна гэж боддог. Ер нь хөдөө их явдаг болохоор малчидтай их уулзана ярилцана. Миний таних малчид ихэнх нь малын тоогоо багасгаж татвар өгдөг гэж яридаг. 500-гаад богтой бол 300 гэж хэлээд татвараа өгчихдөг. ямар хуучин шиг нэг бүрчлэн тоолох биш хэлсэнээр нь татвараа авчихдаг юм биш үү. Тэгээд бодохоор монгол 40,9 биш бүүр 50 орчим сая малтай болов уу. Харин ганц нэг хүн элдэв төсөл, сайн малчин энэ тэрд хамрагдах гэж малын толгойгоо нэмж хэлдэг байх.
1990-оос өмнө нэг малчин айл 200-500 бог мал хариулдаг түүнийгээ нэг суурь гэдэг байсан одоо бол нэг малчин айл 1000 бог мал хариулах нь энгийн биздээ.
tsaasan deer baahan maltai yamaan- mongo, noosnii uramshuulal, mal-n daatgal-n mongo, malchid-n tuslamj, odoo bur suun- mongo gej mongo ideed sursan humuus sum-n zasag dargaas yamnii tushmel hurtel hiij bhad mal too tsaasan deer osoh ni todorhoi yum 154,000 malchin gedeg bol oiroltsoogoor 30.000 malchin orh 40 say malaa 30.000 aildaa huvaagaad uzheer 1 ail dundajaar 1300 maltai baina hahahahaha ingej l tsaasan deer osgoj idej bgaa yum daa yag unendee bol 1 sumand 300 malchin aild 1000-s deesh maltai ni 20-30 l baidag yum shuu dee ene ulger-n toond itgeh yum bol mongol-n buh malchin 1000-t malchin yum bn
Малчдаас татвар авахаа болиод малынх нь тоогоор мөнгө өгдөг болсоноос хойш малын тоо өссөн шүү дээ
Малын тоо толгой өсөөгүй гэдэг нь ортой байхаа. Яагаад гэвэл малчид банкнаас малаа барьцаалж зээл авахын тулд малынхаа тоо толгойг өсгөж тоолуулдаг болсон хэмээн сонсож байсан. Өөр ямар нэгэн шинэчлэл, зохион байгуулалт энэ салбарт байхгүй. Малчдаа яг малтайгаа адилхан бол гээд хаячихсан юм биш үү.
Tantai sanal neg baina. Manai nutagt mal bagtdaggui l baisan yum. Getel unuudur malchid ih tsuursun, bas neg malchny hotond baigaa malyn too ni usuugui. Huuchin neg malchin dor hayaj negdliin 500-800 bog mal hariulj baisan. Odoo tiim toony niit maltai bayan hovor l bn dag. Teheer mal usuugui baih. Mal “usgudug” arga zam olon doo. Manai nutgiin neg ulsyn sain malchin bolson hun manai tanilaas 150 gariu mal zeelj tooluulsan gesen. Ene meteer ard ni ch, tur ni huuduutai yum hiij baigaa biz. Odoo chini unen yum gej baihaa bolison tsag
Энэ статистикийг олохын тулд ядахдаа “ямар нэг” хөдөлмөр зарцуулах ёстой байх. “Бэлэн юм” үзэнгүүтээ “шууд” дүгнэлт хийх бол өвчин. Үүний цаана судалгаа шинжилгээ гэж “нэг их том юм” байдаг юм. “Цээжнийхээ бангаар туудаг” үе өнгөрсөн баймаар. Одоо бол XXI зуун ш дээ…
Сайн бна уу? Эгч маань Германаас түр хугацаагаар ирсэн, тантай холбогдох хүсэлтэй гэнэ. Хэрхэн холбогдох вэ? miigaa72@yahoo.com
statiskiin gazaraas ulirald utasaar yariad heden too avdag yum hussen toogoo helj bolno helsen hoinoo uurchil ch bolno.
Hotod zohiomol hun nemj duureg, horoonuud mungu idej namyn suljee bolj songuuli budiluuldag shig huduud malyn too nemdeg bh aa
Малын толгойноос татвар авах хэрэгтэй. Малчид махаа унэтэй зарж байгаа. Малчны хеделмер унэлэгдэх болсон нь сайн. Хедее хун байх хэрэгтэй. Тоо баримтаар тоглож болохгуй. Унэн зев бодит мэдээлэл дээр дугнэлт хийж байж л хегжих тухай ярьж болно.
Minii bodloor yamaanii 5000, odoo bur 1 litr suund mungu uguud ehleheer ene too bur l osoh blgyi dee.
Taraah mongo ni bhad tuunees ahiuhan huschih sanaa, argaa manaihan bol dor ni olj orhih bolov uu. Mal emnelgiinhen bol bur end biznes hiigeed surchihsan. minii medej bhaar UB-d bdag mal mallah baitugai surag ni medehgiy nuhur l 100 tolgoi maltai bolchihoj bsan um. Namaig harj bhad minii hajuud utsaar yarij bgaad. Shaltgaan ni maltai bol zeel avna. Teriig ni uls jiliin etssiin toollogoor l gants batalgaajuudag l um l daa…. Tegeheer enend gaihaad bh um alga bolov uu l gej bodoj bn.
malaa dagaj mal bolj yavdag teneg humuusee bid.mal n ingej osson geheer malchin mergejiltenguud n ulam l osoo biz teneg haralgan amitad daa bid.DARANGUILAGC H NIIGMEES darhlagdsan hulgaich NARIIN NIIGEMD ORLOO.sagsnii HURELSUH,/HURELSUREN gedeg yum jinhene ner / tavtsan LHAGVAA/darhanii/ nalaihiin OLDOSHGUI. tov aimgiin doen hazgar hotsit BATSAIHAN ,voiyiboliin TSAGAAN,/aldart etsgiinh n neriig durssangui H.ASRALT,moskva hochit ALDARJAV..barigddag D.ENHBAT /damiran guai yamar ajil hiij baisniig shalgaarai/.SAYA 7-1 eer yal avsan humuusiin zurag..shuud.mn.. deer tavigdsan baina.HOTIIN TSAGDAAGIIN GAZRIIN DARGA O.ZORIGT cejee. yagaad OYUNZORIGT geed jinhene neriig n humuus meddeggui yum bol su. batbold gishuuniinii naiz daa.huuchnaar .ZHU. -N HOROONII DEEDED, UGUI BOL BOLGOGRADIIN MERDON BAITSAAH DEED SURGUULID TOGSSON BAIHAA.OROS 20–N BUYU TSENTRPOINTIIN heregt onooson AMARBOLD GENERALIIN hereg gej sonsoogui.7-1 gedgeer l ineed aldan yal sonsoj baina.minii bodloor bol AN-MAN YU CH BISH.TSAAGUURAA darhlagdsan hulgaich nar l AYULTAI. TED BARAG L ZASGIIN ERH BARIJ BAINA.ARDAA darhlagdsan hulgaichgui gishuun yu ch bish, nam n ch adil.ESREGEER DARHLAGDSAN HULGAICHGUI gishuun YU CH BISH .BATHUU GEED OLIGARHIIG tuuliin GUUREN DEEREES SIDEH GEED BAISAN GEMT HERGIIN BULEGLELUUD ONOODOR mongoliig mini SHIDEH GEED BAINA..DEER DURDSAN ERHEMUUD YAMAR HOLBOOTOIG OLOH N EHNII EELJNII AJIL BAILTAI.GETEL ERHEM GISHUUN TEMUUJIN AJILAA MEDEHGUI BAINA UU ESVEL ERUUGIIN IIM ERTONTSIIG OILGOHGUI BAINA UU. UG TANIAS ASUUH ASUULT BISH BOLOVCH TA MINII BODLIIG ORUULAAD NIITLEL BICHIJ OGOOCH OOR OLON FAKT DEERHUUDED BII..BI TANIIG, BAABAR GUAG, BAGABANDI GUIG,EDIIN ZASAGCH,HORONGOTON 2 JARGALSAIHANIIG BUGDIIG N L 1 UTGAAR MONGOLOO GESEN SETGELTEI HUMUUS YUMDAA GEJ BODOJ HUNDELDEG..UUNII TSAANA BUHIMDSAN HUMUUS CH BAIDAG L BIZ. TANID HANDAH ARGAA OLDGGUI BAIJ BAS BOLNOO DOO.BAS OLJ UNSHIJ CHADAHGUI BAIGAA N CH OLON BAIHA MINII GARGALGAA 1 -D/ 2 ochuuhen namiin deer TOM GEMT HERGIIN BULEGLEL BAINA . 2-D asar tom ih hurliin asar tom gishuud GEMT HEREGIIN BULEGLEL DOOR orshij baina DUNDEE DUN L; DEE. MONGOLCHUUD BID DARHLAGDSAN HULGAICH NARIIN DOR AMIDARCH BAINA.MINII AAV BAS NALAIHIIN UURHAID AJILLAJ BAISAN BI HURZED BAGSHIIGAA SAIN MEDDEG L ZALUU HUN ZOVLOMJ, ZAGNAAL ALI ALIIG N TANIAS HULEEJ BAINA
Малыг өсгөж тоолуулах ганц л шалтгаан байдаг юм. Тэр нь бол банкнаас зээл авахад хэрэг болдог юм. Хөдөө орон нутагт малчид зээл их авдаг хотынхноос илүү шүү бараг зээлгүй айл гэж байдаггүй. Ямар сайндаа Монголын мал Хаан банкных гэж байхав дээ. Зээлийг байнга авдаг хүмүүсийн нийтлэг зан нь илүү их зээл авах юм шүү дээ. Гадаадад ч ялгаагүй кредит картынхаа оноог өсгөж илүү их зээл авах дээр л амьдрал нь тогтдог юм шиг санагддаг. Манай малчид ч ялгаагүй. Их зээл авахын тулд барьцаа хөрөнгө шаардлагатай. Зайлуул малчид ч барьцаалах юмаар хомс доо сумын төв дээр нэг хашаа байшинтай тэхдээ тэр нь гэрчилгээжиж баталгаажаагүй тэгэхээр гол барьцаа нь мал. Малын тоо толгой олон бол илүү их зээл авна. За бас зээл авахын тулд орлоготой байх хэрэгтэй. Их малтай хүн их орлоготой гэсэн үг. Тэгээд нөгөө банкны эдийн засагч нь сумын мал тооллогын дүнг өрх бүрээр гаргасан нэгтгэлийг харж байгаал зээлээ олгоно шүү дээ. Малыг бол яаж л бол яаж тоолуулна шүү дээ. Манай хөдөөнийхөн хотынхоныг бодвол илүү бужигнуулдаг юм шүү дээ. Нэг нь нэг арга заль зохиогоодхвол тэгээл сумаараа тарчихна.
Малын тоо өсөж байгаа нь үнэн. Жил бүрийн төлийн өсөлт үүнийг харуулж байгаа. . Хүн амын тоо 1990 онтой харьцуулахад бараг 50% нэмэгдсэн. Дээр нь өрхийн дундаж орлого байнга өсч байгаа. Харин энэ хэмжээгээр махны хэрэглээ өссөн нь үнэн. Тэгэхээр зуд энээ тэрээгээ тооцоход дээр дурдсан тоо +/- 1-2% алдаатай байх гэж дүгнэж байна.
Би малын тоо буурсан гэж хэлээгүй. Харин ингэж “цөм өснө” гэж энэ хорвоод байдаггүй юм. Би мэдэхгүй байгаа юм биш. Хүмүүс юу гэж дүгнэж, шинэ баримт хэлэхийг сонсох гэсэн юм. Гэтэл манайд мал шиг болсон хүний тоо их өссөн байна. Жишээ нь чи байна…
Малын тоо сүүлийн 20 жилд цөм өссөн нь үнэн бодитой зүйл.
Чи энэ маанаг статистикдаа итгээд явж л бай. Ухаандаа чи ухна шиг 40-50 хүүхэд “хийж” үржиж чадна л даа. Ер нь бол хүн үнэмшиж болно. Гэхдээ л чи чадахгүй. Энийг судлахыг шинжлэх ухаан гэдэг юм. Үүнийг чи тун удахгүй мэдэх болно…