ХУВЬЦААНЫХАА ҮНЭТЭЙГ ХУЛХИДУУЛАХААРАА МЭДНЭ…

Нэг сайхан нартай өдөр монгол хүн бүр 536 ширхэг “хувьцаатай” болчихдог юм байна. Үнийг нь мэддэггүй дээ. Эдийн засаг хөгжөөд ирэхээрээ үнэгүй хувьцаа гаргадаг болчихож. Тэгсэн чинь хувьцаа эзэмших эрхийг чинь “батламжлав” гэсэн наалт хийхийгээ хэлсэн юмсанж. Тэгээд Та бидэнд “чамлахаар чанга атга”, яваандаа наадах чинь “чулуу болно” гэж Засгийн газар албан ёсоор хэлж байна. Ингээд ирэхээрээ хулхидах нь ч хулхидаж л таарна. Харин жаахан “зөөлөн” л хулхидуулж үзээрэй дээ… Read more of this post

САНАМСАРГҮЙ “БАЛЛУУЛСАН” САНАА…

Саяхан “С.Хасчулуу: Судлаач Ганаа хуулбарлагч” гэсэн лаг сүржин гарчигтай шүүмж гарав. Гарчгийг нь би өгсөн юм аа. Зарим нь бүр над руу утастаж “хүүхэдтэй хэрэлдээд” яаханав чи гэж зэмлэлээ шүү дээ. Зарим нь ч яахав, “шизо” нь хөдөлсөн гэсэн оношоо тавьж, зарим нь цаана нь “лаг том улс төр” эхэллээ гэж бодож байгаа бололтой. Би Хасчулуу хэмээх энэ залууг сайн танина. Компюьтер “ухсан” ухаалаг нэгэн байгаа юм. Түүний хийсэн “гэм” юу гээч ?! “Энэ нийтлэл Өнөөдөр сонины сэтгүүлч Мөнхчимэгийн нийтлэлтэй их төстэй юм ?” гэсэн ганцхан өгүүлбэр. Read more of this post

ХАСЧУЛУУ: СУДЛААЧ ГАНАА ХУУЛБАРЛАГЧ…

Миний бичсэн “Алтнаас үнэтэй шороо” өгүүллийг манай нэгэн уншигч сэтгүүлч Мөнхчимэгийн бичсэнтэй ихэд төстэй байгааг олж илрүүлжээ. Тэгээд Хасчулуу гэдэг энэ хүний харьцуулсан шүүмжлэлийг хүргэж байна. Би тайлбар хийхгүй гэж түүнд амласан юм. Бид хоёрын яриаг “Алтнаас үнэтэй шороо” өгүүллийн комментуудаас үзнэ биз дээ. Ингээд Хасчулууд улам олон төстэй зүйл олоосой хэмээн амжилт хүсэхээс өөр ажил надад үлдсэнгүй. Одоо энэ хүний сэтгэл нь ханаж, ихээхэн кайф авч байгаа гэдэгт эргэлзэхгүй байна. Read more of this post

ЦӨМИЙН ХАЯГДАЛ АЛЬ ЭРТНИЙХ…

Монголд цөмийн хаягдал булж магадгүй тухай одоо л мэдээлж, шуугиан тарьж байна. Энэ чинь аль эртний асуудал шүү дээ. Би 2005 онд энэ талаар нэлээд дэлгэрэнгүй мэдээлэл олж сэтгэл ихэд түгшин, Үндэсний Аюулгүй Байдлын Зөвлөл, УИХ-ын 76 гишүүнд нэр нэрээр нь, мөн АБГББХ-ны дарга М.Энхсайхан нарт товч захидал бичиж байсан юм. Үүнд манай төрийн ганц ч албан тушаалтан хариу өгөөгүй. Ингээд 76 гишүүн бүгдээрээ биш юм аа гэхэд, ядахдаа хэн нэг нь шалгана гэж найдсан маань талаар өнгөрч билээ. Read more of this post

ХАОС ХИЙГЭЭД УЛС МӨХӨӨХ ТЕХНОЛОГИ

Энэ төр улс нэг л биш ээ гэж манайхан дүгнэх. Зөв л дүгнэж байна. Гэхдээ тэдний олонхи нь эдүгээ болж буй олон гаж тэнэг үйл явцын шүтэн барилдлага, шалтгаацлыг төдийлөн сайн олж чаддаггүй юм. Энэ ч бас аргагүй юм. Судлаач хүний үүрэг бол онол судалж, шинжилгээ хийхийн зэрэгцээ үр дүнг нь ард түмэндээ ойлгуулж, хүргэх явдал байдаг. Иймээс “онолд дөхсөн” хялбаршуулсан өгүүлэл бичих шаардлага гардаг юм. “Бантанг санаатай хутгадаг” (2010.11.24) болон нүүрс, уран, ГХМ-ын дэлхийн балансыг харуулсан өгүүллүүд үүний жишээ болно байх. Тус бүрт нь 3-6 сар зарцуулсан хөдөлмөрөө дурын хүнд нулимуулах ч нэг их таатай явдал биш. Хэт их “онол” бичвэл “ойлгохгүй”, хэт энгийн бичвэл “хэрүүл” болно, аль ч тохиолдолд бараг бүгд “загнана”, их зовлонтой ш дээ. Хэдий ийм боловч монголчууд бид дэлхийн түвшинд сэтгэж үйлдэх цаг болсон нь шинэ үеийн шаардлага юм. Энд ямар нэг нэр ус дурдаагүй, мөн манай нөхцөлтэй холбон тайлбарлаагүй. Гэхдээ л Та тодорхой хүн болон байгууллагыг хялбархан оноож, шалтгаацлын үрийг олж чадна байх… Read more of this post

АЛТНААС ҮНЭТЭЙ ШОРОО

Арав гаруй жилийн өмнө “халзан” Д.Ганболд гадаадынхантай нийлж газрын ховор “юм” хайж байна гэх мэдээлэл анх сонсож билээ. Маш их үнэтэй, ховор юм билээгээс цааш мэддэггүй дээ. Асар олон лиценз тарааж, ашигт малтмал хайх бужигнааны үеэр энэхүү “газрын ховор металл” нэр байн байн гарах болов. Улмаар манай “аваргуудтай” олон шижмээр холбогдож, дэлхийн том том сайтууд дээр гараад байхаар нь судлаачийн зөн билгээрээ хэдэн жилийн өмнөөс материал цуглуулж эхэлсэн юм. Гэтэл энэ нь дэлхийн хандлагыг тодорхойлсон асар том асуудал боллоо. Манай зарим нийтлэлч үүнийг хөндөн бичиж буй авч манайхан алт, зэс, нүүрснээс “өөр юм мэдэхээ” больж, “шороо” тоодог хүн гэж ер алга. Иймээс энэ тухай буюу ГАЗРЫН ХОВОР МЕТАЛЛ-ын дэлхийн товч тоймыг Монголтой холбон уншигчиддаа хүргэж байна. Газрын ховор элемент, металл хоёр ижил агуулгатай учраас би ГХМ гэдгээр нь авсан шүү. Улс төр ярихгүй “шороо” ярилаа гэсэн адгийн тэнэг шүүмжлэлийг би хэрхэвч хүлээж авахгүй, учир нь монголчууд бид дэлхийн хэмжээнд сэтгэж үйлдэх ёстой, үүрэгтэй болохоор ингэж байгаа юм… Read more of this post

УРАНААР ХУТГАСАН БАНТАН

Бид нүүрс гэж давхисаар байгаад бараг бүгдээрээ “хав хар” мангуу болчихож. Өмнө нь зэс гэж давхиад зэс болтлоо “улайссанаа” нэгэнт мартчихаж. Харин нэг л асуудлыг бараг ярихгүй байгаа нь уран бөлгөө. Зүй нь энэ талаар цалин авч байгаа албан тушаалтнууд мэдээлэх ёстой. Тэд юу ч хийхгүй байгаа учраас үйлээ үзэж олон сар нухсан дэлхийн ураны тухай тоймыг хүргэж байна. Энд тэндээс авсан олон улсын тоо баримтууд ихээхэн зөрдгийг би анзаарсан. Гэхдээ надад энэ бүхнийг нягтлан шалгах зав зай, боломж байгаагүйг ойлгоно гэж найдаж байна. Монголчууд бид уран, зэс, төмөр, нүүрс, жонш зэрэг асар их ашигт малтмалаа цогцоор нь, шүтэн барилдуулж хамтад нь ашиглах асуудлыг ярих цаг аль хэдийн болсон. Үүнийг дан дангаар нь яривал тэнэглэл болдог, энэ нь даамжраад сүйрэл болдог гэдгийг ойлговол сайн л байна. Харин ийм шийдэл нь системийн онолын асуудал бөгөөд зөвхөн мэргэжлийн хүмүүс хийдэг юм. Ухаандаа нүүрс ярихаар уранаа мартчихдаг, уран ярихаар нүүрсээ мартчихдаг, эсвэл ашигт малтмал гэнгүүт эдийн засгийн бусад салбараа хаячихдаг, эсвэл нийгэм, оюун санааны бусад асуудлаа орхичихдог тэнэг зангаа татахад энэ өгүүлэл бидэнд чамгүй тус болно гэдэгт найдана… Read more of this post

Самюэл Хантингтон. ИРГЭНШЛИЙН МӨРГӨЛДӨӨН ХИЙГЭЭД ДЭЛХИЙН ДЭГ ЖУРАМД ГАРСАН ХУВИРАЛТ

Эдүгээ дэлхий дахинаа болоод байгаа түгшүүрт олон үйл явдлыг ажиглахад Са́мюэл Фи́ллипс Ха́нтингтоны (1927-2008) иргэншлийн зөрчлийн онол өөрийн эрхгүй санаанд орох. Тэрбээр АНУ-ын Олон улсын харилцааны Төвийн захирал, Үндэсний аюулгүй байдлын Зөвлөл дэх төлөвлөлтийн хэлтсийн зохицуулагч, Улс төрийн шинжлэх ухааны Америкийн холбооны Ерөнхийлөгч зэрэг стратегийн онолын голлох газруудад ажиллаж байсан дэлхийд алдартай эрхэм байсан билээ. Ном өгүүлэл нь олонтаа гарсан учраас түүнийг мэдэхгүй хүн Монголд цөөхөн буй за. Хантингтоны алдарт “Иргэншлүүдийн мөргөлдөөн” (1993) номын бүлгээс 2008 онд орчуулж блогтоо тавиад 3 жил болж байна. Гэхдээ чамгүй хугацаа өнгөрсөн болохоор хүмүүс хайн олж унших нь багасаад байгаа учир ахин толилуулж байна. Чингэхдээ тухайн үед “соёл иргэншил” гэдэг байсныг эдүгээ нэгэнт тогтсон “иргэншил” гэсэн нэр томъёогоор сольж, ганц нэг зураг нэмсэн өчүүхэн өөрчлөлт хийлээ. Та эндээс онолын сэтгэлгээ, шинжлэх ухааны таамаглал гээч ямар гайхамшиг байдгийг ойлгоно гэдэгт найдаж байна. Та бид ч гэсэн заавал ийм өндөр түвшинд сэтгэж үйлдэх ёстой гэдгийг онцлон дурдаж байна. Манай Монголд ч гэсэн ийм онол байж, байлгаж болно гэдэгт миний хувьд эргэлзэх зүйл огт алга… Read more of this post