МОНГОЛЫН БАЙЛДАН ДАГУУЛАГЧ
2010/12/26 24 Comments
Та бүхэндээ Шинэ Ондоо аз жаргалтай, эрүүл энх, үл ялагдах ухаантай байхын ерөөл дэвшүүлье. Яагаад үл ялагдах гэж үү ?!
Би уран зураг сонирхдог санаатай. Ингээд нетээр тэнэж яваад “Монголын байлдан дагуулагч”, “Умрын бүдүүлгүүд” гэсэн дундад зууны их сонирхолтой хятад зургууд оллоо. Бидний олонхи Европт илүү дассан болоод Дорно Дахины урлагийг тааруу мэддэг гэж би боддог юм. Үүнийг Шинэ жилийн наргиант бэлэг болгон сонирхуулж байна
“Монголын байлдан дагуулагч” зургийг нэр нь тодорхойгүй хятад зураач 18 зууны сүүлээр зурсан аж. Эдүгээ эх нь АНУ-ын Индианы Их Сургуулийн номын санд байгаа гэнэ. Тайлбар нь:“монголын байлдан дагуулагч олзны хүүхэнтэй байна. Царай зүсийг нь харвал тэрбээр хятад инь-тэй хийх тулалдаанд ялагдахад бэлэн болжээ” гэжээ. Үнэхээр ч XIII-XY зууны энэ монгол нөхөр ухаанаа тавиад туучихаж, харин ч сэтгэл хангалуун гэж жигтэйхэн харагдана. Өөрөөр яах ч билээ. Хятад хүүхэн ч мань эрд бүхий л авъяас чадвараа үзүүлээд мөд салах шинж алга…
Зураг № 1. Монголын байлдан дагуулагч
Дараагийн бас л нэр нь үл мэдэгдэх зураачийн зурсан “Умрын бүдүүлгүүд” нь цуврал нэлээд олон секс зураг юм байна. Жишээ болгож хоёрхоныг л үзүүлж байна. Энд манай монгол нөхөр хүүхнүүдтэй морин дээрээ үзэж тарж байна. Бүсгүй нь монгол л байгаасай гэж залбирч байна. Аягүй бол булааж авсан хятад хүүхэн байж ч магадгүй. Нөгөө айхтар сэлэм жад, нум сум, хутга шөвөг нь хаана байгаа юм ёстой бүү мэд. Байрлал нь циркчин хүртэл атаархмаар, түрэмгий зан нь илт харагдана. Морин дээр толгойгоо доош харуулаад туршиж байгаа монгол нөхрийн сэтгэлгээг гүйцэх хүн энэ дэлхий дээр байхгүй байх. Сахал үсийг нь харвал нэг их залуу биш, манай УИХ-ын гишүүд, дарга нартай ойролцоо үеийнх бололтой.
Зураг №2. Умрын бүдүүлгүүд 1.
Зураг № 3. Умрын бүдүүлгүүд 2
Эдүгээ ХХI зуун гарсан ч тэр үеийн нөхдүүдийн эрч хүч, бэлгийн өндөр чадавхи, секс фантазид өнөөгийн бид атаархахаас өөр арга алга. Ямар ч гэсэн ихээхэн сургамжтай зураг гэж би ойлгосон…
Сайхан баярлаарай !!!
Судлаач Д.Ганхуяг
2010 оны 12 дугаар сарын 27.
Сайн байна уу. Танд гарах гэж буй шинэ оны мэнд хүргэе. Та судлаач хүний хувьд http://www.crc.gov.mn/index.php?option=com_content&view=article&id=138:2010-12-16-04-21-38&catid=56:2010-05-03-17-34-52 хаяг дээрхи ХХЗХ -ноос гаргасан түр журам гээчийг сонирхож үзээд өөрийн үзэл бодлоо илэрхийлж өгөөч. Мань мэтэд бол манай салбарыг боомилж коммунизм руу ухраах алхам мэт санагдаад байгаан. Худлаа дэмий хардаад байж мэдэх учир тан шиг туршлагатай судлаач хүний үгийг сонсох нь бидэнд чухал байна. Үнэндээ утга нь вэбсайтны агуулгыг төрөөс хянадаг таалагдахгүй вэбээ хаах эрхтэй болгож буй мэт. Хуучны главлит гэх юм уу даа. Таныг энэ талаар сонирхоно гэдэгт найдаж байна.
Шинэ жилийн мэнд хүргэе. Surprise байлаа. Даны сонирхол хягааргүй ажээ.
Цэвэр хятад зургууд байна.
Хятадууд ичиж айхаараа дандаа хүний нэрээр гаргадаг юм. Худлаа ярьсаар байгаад юу нь болно, болохгүйгээ мэдхээ байсан.
Уг нь хятадын Цинь Пинь Мэй гэж уран зохиол байдаг. Наад байлдааныг чинь гаргасан оргил бүтээл нь юм л даа. “Цветы сливы в золотой вазе” гэсэн орос орчуулгатай байхаа.
Хятадын түүхэнд алдарт 4 зохиол байдаг гэж өөрсдөө хэлдэг. Түүнд бол арай орохгүй юм шиг байгаа юм.
Би уг нь Шинэ жилийн наргиа гэж л бодсон юм. Энэ бол дундад зууны цэвэр хятад зураг. Би монгол зураг гэж хэлээгүй. Харин наад зохиолыг чинь би 20 гаруй жилийн өмнө оросоор уншиж байсан. Энэнтэй огт хамаагүй шиг л санагдах юм. Сайхан баярлаарай.
Өмнийхөн Монголын нэрийг яаж ашиглаж байгааг мэдээлсэн танд их талархаж байна. Тэр талаас нь үнэн зөв хүргэвэл…
Өмнийхөн юмаа мэдхээ байсан. Яаж харуулбал бүдүүлэг, яаж хэлбэл уран гэдгийн ялгаа байхгүй болсон.
Танд бас ирж байгаа шинэ оны мэндийг хүргэе!
Энэ бол эх нь АНУ-д байгаа зургууд. Би зохиож зураагүй. Шинэ оны мэнд…
ERCHUUD BID CHINI IH L ERTNEES GUZEETEI BSAN BNA SHUU…ODOONII ZALUUS GEJ NEG L IH GUZEE GEJ IREED L YARIDAG NI HUDLAA BNA DA. IRJ BUI ONII MEND…
Хараад байхад гадныхан манай түүхийг өөр өөрсдийн нүдээр ихээхэн гажууд өнгөц ойлголтоор тэмдэглэсэн нь их ажээ. Миний хувьд бидний түүх бичгээр хаа газар байж л таараа. Ямар гэнэт тэнгэрээс бид унаад ирсэн биш дээ. Орос, Хятадууд бидний түүхийг албаар нуудаг эсвэл хэзээний нүүдэлчид юм нуух дуртай улс нэг газар булсан байх гэдэгт би итгэдэг. Төрийн хасбуу тамгаа хүртэл өөрсдөөсөө нуусан биз дээ ккк. Эсвэл би ташаарч байна уу?
Tand Shine onii med , ajliin amjilt husie!
Erhem sudlaach Tand bolon Tani ger buliihend shine oni mend hurgej,garch bui 2011 on erch huch,amjilt buteeleer duuren baihig husye!
Buhimdal ihtei ene niigem,unuugiin amidrald Tani bodoj olson shine jiliin “nargiant beleg” ih taalagdalaa.Bayalalaa Tand
Gankhuyag sudlaachid shine onii mend hurgeed, ireh 2010 ondoo ihiig niitelj, eruul enh turuluuruu amar amgalan baihiig husie.
Niit mongolchuuddaa ediin bayan bish uhaanii bayan bolohiig husie
Olohnuud ovogt Tsogoo
Доошоо харчихсан цохиж яваа нөхөр бол циркийн Дарийн Дамдин аваргын өвөг дээдэс болоx нь гарцаагүй батлагдлаа.Нээх их сайхан түс түс хийтэл инээж авлаа. :)) hehe Шинэ оноо сайхан угтаарай Амжилт хүсье
zaa ene zurguudaas yamar surgamj avahiig sain oilgosongui deer ued iimerhuu sex tachaal mayagiin yumnaas uur zugaa tsengel olddoggui baisan baih. odoo bol tv internet anime ene ter geed uur zunduu yum bna daa he he he 100 garui jiliin umnuh buh uetei haritsuulhad bid jargaltai humuus shuu. za za tanid shine jiliin mend hurgeye.
Сургамж бол ойлгомжтой. Энэ зургууд бол мөнхийн бодит үйл явдал. Харин ТВ, нет, анимаци бол хийсвэр буюу виртуаль ертөнц. Алинаас нь таашаал авч, “аз жаргал”-аа хэмжих нь тухайн хүний л асуудал байх. Харин энэ “үйл явдал” 100 гаруй жилийн өмнө биш, харин 2000-3000 жилийн өмнөхийг “дүрсэлсэн” бололтой юм билээ…
Tand shine onii mend hurgej amidrald tani az jargal ajil uilsed tani undur amjilt husey
Yostoi hogjiltei zuragnuud bainaa. ha ha
Sonin zuragnuud bna. Ganaa ah tsirkiin mori surgagch, moritoi uzuulber hiideg mergejiltei bsan bol iimerhuu turshiltiig ali hediin hiichiheed uuriinhuu zurgiig ene zuragtai haritsuulan sudlah bsan baihaa. Jaahan joke oruulchihlaa shuu bitgii uurlaarai ahaa. Tanid amjilt husie
Таны Шинэ жилийн хошигнол үнэхээр өвөрмөц санаанд оромгүй сэдэв байлаа.Сэдэв нь ч юу байхав.Ганхуяг судлаачаас барьж буй хошигнол гэдгээрээ гэх гэсэн юм. Сайхан баярлаарай
Deed zuragnii eregtei ni yav ch Mongol hun bish baina, Arab l hun baina. Niigmiin bish zugeer biology antropology shinj ni ilerhii baina shuu dee
Ta niigem sudlaach hun yum bol uund jaahan medremjtei handah baisan yum.
Zurag ch gesen tuuhen sociologiin chuhal barimt shuu.
Чам шиг хоосон мэдэмхийд тааруулж би Шинэ жилийн наргиандаа хүртэл шинжлэх ухааны судалгаа хийх албагүй. Энд АНУ-д Индиана Их Сургуульд байгаа хятад зургийг нэр, тайлбартай нь тавьсан. Харин надад түүхэн социологи заах “зоригтой” хүн Монголд чамаас өөр байхгүй…
Энд талбисан эхний зургийг харвал аль ч талаасаа араб хүн гэдэг нь илэрхий байна. Ийм зураг, түүхийн бичвэрүүдэд бид болгоомжтой хандах ёстой бус уу. Их гүрнүүд шинээр гарч ирэх үедээ түүхч, тогооч хоёрыг нь устгаж, шинээр түүх бичдэгтэй л адил зүйл. Зургийн хувьд бол сонирхолтой болохоос Сургамж гэхээр зүйл энд алга.
Орос, хятад, араб болон бусад аль ч их сурвалжид бидний монголчуудыг хэзээ ч “хөөрхөн” дүрсэлж байгаагүй. Шинэ жилийн наргиа, шинжлэх ухаан хоёрыг ялгахгүй бол түүхэн социологи, улс төрийн антропологи ярих дэмий л асуудал даа….
ali ch undes yastan bai hun bol baigaliin amitan.mongol geltgui iimerhu humuus baij l baisan baih ch bolno. Hyataduud mongolchuudig joohon hiij l dee.
odoo manai uls chin ulam hyatad bolood baih yum. internet commentuudig shuuj hayagaar n hen negniig doromjilson huntei hariutslaga tootsno geh yum.turiin erh medeltnuudiig eldveer gutgej doromjilson hun yald unah yum baihaa. ene zurgiig zursan hyatad ene tsagt tursun bol mongoliin UIH gishuud said nart gesgeelgeh baisan baina. hahaha
Nadad bol zuragnuud ikh taalagdlaa. Sain zursan goe zurag baina. Mash sonirholtoi.