ХУВЬСГАЛЫН ҮНДСЭН ОНОЛУУД
2011/02/09 15 Comments
Сүүлийн үед хувьсгалын сэдэв “моод” болов. Зарим нь хувьсгалд шууд уриалан дуудаж, зарим нь үхэн хатан үгүйсгэж тэмцэлдэж тэрсэлдэж байна. Хэрэв тэр нь бодитой болбол яахав ?! Энийг манайд бараг хэн ч бодоогүйд л хамгийн их аюул байгаа юм. Нэг талаасаа дэлхийн түүх бол тэр чигээрээ хувьсгалын түүх, нөгөө талаасаа хувьсгалын үр дагавар, хор уршиг нь олонхи үндэстний хувьд голдуу гамшиг байдаг. Юутай ч гэсэн Лениний онолоос арай цааш харах нь Та бидэнд л хэрэгтэй байх. Өнөө бидний үед дэлхийд нэрд гарсан польшийн социологич Петр Штомпка-гийн “Нийгмийн өөрчлөлтийн социологи” гэсэн агуу бүтээл байдаг. Түүний “Хувьсгалын үндсэн онолууд” бүлгээс ихэд хялбарчилж, товчлон орчуулж Та бүхэнд хүргэж байна. Хувьсгал “хийх” буюу “дарах”-аасаа өмнө ядахдаа онолыг нь мэдээд авбал аштай юу…
Бихевиорист онол
Үүнийг орос-америкийн эрдэмтэн Питирим Сорокин үндэслэсэн бөгөөд өөрөө ч хар залуугаараа 1917 оны оросын хувьсгалд оролцсон юм. Гэхдээ Октябрийн хувьсгалд биш шүү дээ. Тэрбээр “хүмүүсийн зан үйл дэх хувьсгалт хазайлтыг” төрүүлж буй шалтгааныг хүний зөн билэг (инстинкт) болон суурь хэрэгцээнээс хайсан нь ихээхэн амжилттай болсон юм.
Хувьсгал нь хүний тогтсон зан үйлийг орвонгоор нь өөрчилдөг, чингэхдээ хэтэрхий хурдан болдог. Энэ үед хүний соёлжсон зан үйлийн “хувцас” оргүй алга болох бөгөөд түүний оронд “хувьсгалт ойворгон зан” бий болно. Өөрөөр хэлбэл хамгийн номхон томоотой хүн ч аймшигт араатан болж хувирдаг байна.
Дараа нь зохиогч “яагаад ?” гэсэн онолын асуулт тавьсан бөгөөд үүндээ хариулах хоёр таамаглал (гипотез) дэвшүүлжээ. Эхнийх нь олон түмнийг хувьсгалд хөдөлгөгч хүчний тухай юм. “Аливаа хувьсгалын шууд урьдач нөхцөл бол дарангуйлагдсан суурь зөн билэгтэй хүмүүсийн тоо олшрох, түүнийгээ олох боломжгүй буюу хамгийн наад захын түвшинд хүрэхгүй” бол хувьсгалт тэсрэлт гарцаагүй болдог байна. Ийм тэсрэлт болоход хүн амын олонхийг биш юмаа гэхэд тэдний жинтэй бүлгүүдийг “хэлмэгдүүлэхэд” л хангалттай аж. Ингээд П.Сорокин хувьсгалт зөн билгийг дараалуулан тоочсон…
Хоёр дахь таамаглал нь засгийн хариу үйлдэлтэй холбоотой. “Хувьсгалт тэсрэлтэд сүйрэлт нурангийг зогсоох хангалттай хүч хэрэгсэл байхгүй атлаа оршин буй дэг журмыг хамгаалж буй нийгмийн тодорхой бүлэг байх ёстой” гэж дүгнэжээ. Түүнчлэн “Хувьсгалын өмнөх үед засгийн арчаагүйдэл дээд цэгтээ хүрдэг. Эрх баригч онцгой хангамжтай анги хувьсгалыг хүчээр эсэргүүцэх тухай ярихгүй юмаа гэхэд засаглалын хамгийн энгийн үүргийг ч биелүүлэх чадваргүй болсон байдаг” гэжээ.
Хэрэв “доодсын” шахалт, “дээдсийн “сул байдал” гэсэн дээрх хоёр нөхцөл давхцвал хувьсгал бол гарцаагүй. Энэ хэсэг дээр зохиогч Ленинтэй санал нийлж байна.
Гэхдээ хувьсгалууд нь зөн билгийг дарангуйлах нөхцлүүдийг арилгадаггүй, харин ч хувьсгалын дараах замбараагүйдэл хүмүүс үндсэн суурь хэрэгцээгээ хангахад улам их хүндрэл учруулдаг. Хүмүүс дэг журам, тогтвортой байдал руу тэмүүлж эхэлнэ. Энэ үед хувьсгалын тоос намжих бөгөөд учир нь “хүний организмын эрчим хүчний нөөц шавхагдсан байдагт оршино”.
Чухам энэ үед л сөрөг хувьсгал ялах боломж асар их болдог. “Эрчээрээ явж буй мэт санагдах олон түмэн шинэ хэлмэгдүүлэлт хийх хамгийн таатай нийгмийн материал болж өгдөг. Ингээд дарангуйлагч, дангаар ноёрхогчдын цаг ирдэг. Бүх хувьсгалууд яг ингэж эмгэнэлтэйгээр төгсдөг”.
Дашрамд дурдахад П.Сорокин бол зүгээр нэг эрдэмтэн биш, суут эрдэмтэн бөгөөд би блогтоо олон жилийн өмнөөс түүний нэлээд олон бүтээлийг орчуулсныг олж үзнэ биз дээ.
Сэтгэл зүйн онол
Сэтгэл зүйн онолууд нь шалтгаацлын асуудлыг иж бүрнээр нь судалдаг. Мөн шинжлэх ухааны талаас хамгийн сайн судалсан. Эдгээрээс хамгийн нөлөө бүхий нь Жеймс Дэвис болон Тед Гур нарын үндэслэсэн “харьцангуй депривацийн онол” болно. Деприваци гэдэг нь латины алдах, хагацах гэсэн утгатай үгээс гаралтай бөгөөд хүний ухаарах чадавхи алдагдахыг хэлдэг.
Харьцангуй деприваци нь хүний хүсч буй нөхцөл байдал болон хүн өөрөө төсөөлж буй нөхцөл байдлын ялгааны хэмжээ болно. Тед Гур:“харьцангуй деприваци нь үнэлэмжийн хүлээлт болон үнэлэмжийн боломж хоёрыг хүмүүс хүлээн авч буйн ялгаа болно. Үнэлэмжийн хүлээлт нь шударга ёсоор олж авна гэж хүмүүсийн найдаж буй эд юмс, амьдралын нөхцөл; харин үнэлэмжийн боломж нь жинхнээсээ олж авч болох эд юмс, амьдралын нөхцөл болно”.
Хэрэв хамгийн ядуу хүмүүс ч гэсэн өөрийн байдлаа хувь заяаны тавилан, цаанаасаа заяасан, байх ёстой зүйл гэж үзэх аваас хувьсгалт дургүйцэл үүсэхгүй. Харин шударга ёсоор одоо байгаа болон байх ёстой зүйл хоёрын ялгааг ухамсарлангуут л харьцангуй депривацийн мэдрэмж бий болно. Энэ мэдрэмж нь өөртэй нь адил хүмүүс аль хэдийн хүрчихсэн бодит байдалтай харьцуулж, үүнийг шударга бус гэж үздэгт оршино. Орхигдсон, хаягдсан, шударга бус гэх сэдлүүд өмнөх хувьсгалын үед нийгмийн ухамсарт шууд суусан байдаг.
Иймээс ямар ч хувьсгал “ШУДАРГА ЁС” гэсэн үггүй, мөн энэ үгний өдөөн дуудах мэдрэмжгүйгээр хэзээ ч болдоггүй…
Энэ гажиг хэрхэн үүсдэг вэ ? Түүний гарвал юу вэ ? Хэрэв цаг хугацааны хэмжигдэхүүн нэмэх юм бол хувьсгалын түвшинд хүргэдэг харьцангуй депривацийн хурц мэдрэмж бий болоход хүргэдэг түүхэн хөгжлийн гурван замыг ялган үзэж болно.
Нэг дэх нь шинэ стандарт тогтоох үзэл суртал, эрхэмлэлийн систем, шашин, улс төрийн номлол үүсч, “үзүүлэн таниулах үр нөлөө”-нийхөө ачаар хүмүүсийн итгэлийг хүлээж, “заяа муутай” байдлаа тэвчихийн аргагүй болгодог. Энэ нөхцөлд хүмүүс амьдралаа өөрчлөх, өөрийн хүлээлтээ хэрэгжүүлэх хэрэгсэл хангалтгүй гэдгээ мэдэрмэгцээ улангасч эхэлдэг. Ийм нөхцөл байдлыг “сэргэсэн итгэл найдварын хувьсгал” гэдэг.
Хоёр дахь нь үүний шууд эсрэг шинжтэй бөгөөд итгэл найдварын түвшин ойролцоогоор ижил түвшинд байх боловч ялгаа нь амьдралын стандарт эрс унасан байдаг. Энэ нь эдийн засгийн болон санхүүгийн хямрал болох, төр нь нийгмийн аюулгүй байдлыг хангаж чадахгүй байх, улс төрийн амьдралд оролцогчдын хүрээ хэт хумигдах, хязгааргүй эрх мэдэлт буюу дарангуй дэглэмд шилжих зэргээс үүснэ.
Энэ тохиолдолд хүмүүсийн хүртвэл зохих болон байгаа бодит байдал хоёрын ялгаа нь тэсвэрлэшгүй болно. Хүн байгаа юмаа алдах тохиолдолд аваагүй боловч хүсч байсан юмаа алдсанаас хавьгүй илүү улангасдаг. Энэхүү нөхцөл байдлыг “алдагдсан эрх ашгийн хувьсгал” гэж нэрлэх бөгөөд энэ нь практикт хамгийн их тархсан байдаг.
Гурав дахийг нь “өсөн нэмэгдэх деприваци” гэх бөгөөд анх Жеймс Дэвис томъёолсон юм. Энд дээр дурдсан хоёр механизм холилдон үйлчилдэг. Энд хүмүүсийн итгэл найдвар хийгээд боломж нь хэсэг хугацаанд нэгэн зэрэг зэрэгцэн өсдөг. Амьдрал дээр хөгжил, цэцэглэл хийгээд дэвшлийн үе нь ирээдүйд итгэх хүлээлтийг ямагт дагалдуулдаг. Ингээд итгэл найдвар нь өсөөд байхад бодит боломж нь өвчин зовлон, дайн, эдийн засгийн уналт зэргээс хамааран зогсох буюу урууддаг. Ингээд зэрэгцсэн өсөлт “салдаг”.
Энэ нь улам бүр гүнзгийрэх тэвчиж үл болох ялгаанд хүргэнэ. Энд удаан хугацаанд зовж зүдрэн олж авсан хөрс суурь эргэлт буцалтгүй алга боллоо гэсэн бүдэг бадаг буюу илт айдас шийдвэрлэх нөлөөтэй. Энэ нөхцөл байдлыг “дэвшлийн сүйрлийн хувьсгал” гэж нэрлэдэг.
Харьцангуй депривацийн онолын дурдсан гурван чиглэл тус бүрийг маш олон шалгасан бөгөөд Гур-ын тооцоолсноор статистик болон түүхэн аргаар лавтайяа 100 гаруй удаа нягтлан шалгажээ.
Энэ онолыг бүтцийн хувьсагчийг үгүйсгэсэн гэж буруутгадаг. Жишээлбэл, хувьсгалыг итгэл найдварын сүйрэл, харгислал, когнитив диссонанс гэж авч үзэхдээ макро бүтцийн сэдэв, юм олох тэгш бус байдлын баримт, нийгмийн янз бүрийн бүлгүүдийн эрх мэдэл, зиндааг (статус) үгүйсгэдэг гэж шүүмжилдэг. Когнитив диссонанс гэдэг нь хүний бодит зан үйл хийгээд дасаж дадсан нийгмийн зан төлөв салахыг хэлдэг бөгөөд үүнийг Л. Фестингер анх судлан гаргаж, эдүгээ социологи, сэтгэл зүйд маш өргөн хэрэглэдэг.
Альтернатив концепц
Альтернатив концепц нь сэтгэл зүйн хүчин зүйлийг үгүйсгэж, макро бүтцийн түвшинг анхаардаг юм. “Бүтцийн” гэж нэрлэх энэ онолын дагууд бол хувьсгал нь бүтцийн хязгаарлалт хийгээд хүчдэлийн бүтээгдэхүүн болох бөгөөд иргэн хийгээд төрийн өвөрмөц харилцаагаар тодорхойлогдоно.
Энэ чиглэлийн тэргүүлэх эрдэмтэн Теда Скокпол хувьсгалын шалтгааныг хүмүүсийн толгой, тэдний металитет, хувь хүмүүсийн харилцаанаас биш, харин ангийн болон бүлгийн харилцаанаас хайх ёстой гэж баталдаг. Франц, Орос болон Хятадын хувьсгалуудыг харьцуулсан түүхэн баримтуудыг нарийвчлан шинжилсний үндсэн дээр Теда Скокпол олон чухал дүгнэлтэд хийсэн байдаг…
Бүтцийн энэ онолыг сэтгэл зүйн болон сэдлийн асуудлуудыг үл ойшоосон гэж шүүмжилдэг. Эндээс шүтэн барилдсан, олон хэмжээст байр суурь баримтлах ёстой гэсэн дүгнэлт гардаг юм.
Улс төрийн онол.
Улс төрийн онол нь хувьсгалыг зөвхөн улс төрийн хүрээнд гардаг гэж үздэг. Чарлз Тиллигийн үзлээр хувьсгал нь ер бусын онцгой, гаж үзэгдэл биш, харин улс төрийн хяналтын төлөө өрсөлдөөний туйлширсан хэлбэр (эндээс “хувьсгалын уралдаант загвар” нэр томъёо үүссэн) бөгөөд өрсөлдөгч талууд хуучин дэглэмээс засгийн эрхийг булаан авахад шаардлагатай ихээхэн нөөцийг дайчлан гаргаж чадах үед л гардаг байна.
Энд “улс төрийн байгууллагуудын загвар” гэсэн маш чухал ойлголтыг тэрбээр гаргаж ирсэн юм. Хувьсгалын үед ард түмэн биш, улс төрийн байгууллагууд өрсөлддөг байна. Тэрбээр “хувьсгалын нөхцөл байдал (тохироо)” болон “хувьсгалын үр дүн” гэсэн чухал ойлголтыг задлан шинжилсэн байна.
Хувьсгалт нөхцөл байдал нь хоёроос дээш улс төрийн байгууллагууд засгийн эрхийн төлөө тэмцэх үед үүсдэг бөгөөд үүнээс шалтгаалан олон нийт “өмнөх засаг”, “өрсөлдөгч засаг” хоёрын дунд орж өрсөлдөөн тэмцэлд ордог байна. Ямар ч гэсэн энэхүү нөхцөл байдлын дөрвөн хувилбар, мөн хувьсгал өрнөх 7 үе шат байдаг юм…
Судлаачийн үг
Дурдсан онолууд том гүрний том хувьсгалуудыг болоод өнгөрсөн хойно нь шинжилдэг учраас манай нөхцөлд аль нь ч шууд тохирохгүй гэдгийг онцлон тэмдэглэж байна. Онол номоор явдаг хувьсгал гэж огт байхгүй гэдгийг Гүрж, Киргиз, Египет, Тунис зэрэг олон орны сургамж илт харуулж байна…
Одоо манайд хэрүүл тэмцэл чангарахаас биш, сулрана л гэж лав байхгүй. Хэрэв сонгууль 2012 ондоо болно гэж тооцвол бүтэн жил хагасын хугацаа үлдэж байна. Олонхи монгол хүний мэдрэл, тэвчээр, эрүүл ухаан тэр хүртэл тэсэх магадлал огт байхгүй. Энэ нь алив хүмүүнд байвал зохих ОЙЛГОЛЦОЛ гэх зүйл оргүй мөргүй алга болж, хүн биш улангассан араатан болно гэсэн үг л дээ…
Иймээс шулуухан хэлэхэд хувьсгал хийнэ гэсэн нь түүнийхээ хор уршиг, үр дагаврын нөлөөллийг сайтар бодож тооцох ёстой. Харин хувьсгал хийхгүй, гаргахгүй гэсэн нь ханаж цадахаа мэдэхгүй “идэж уухаа” зогсоох хэрэгтэй.
Учир нь огт тооцоолж харгалзаагүй олон хүчин зүйл гэнэт гарч, санамсаргүйн зүй тогтлууд үйлчилдэг учраас баттай ялна гэх үндэслэл хэнд ч байхгүй. Эдүгээ манайд эдийн засгийн, ашигт малтмалын, нүүрсний хувьсгал ид явагдаж байна. Мөн чанарын хувьд энэ нь “хувьсгал” уу, “хувьсгалт дээрэм” үү гэдгийг ялгахад түвэгтэй ч эдийн засгийн аварга хувьсгал гарч байгаа нь хөдөлшгүй баримт юм.
Одоо энэ зөрчил нь монголын нийгмийн систем болон түүний бусад бүрдлүүдэд шийдвэрлэх нөлөө үзүүлж байгаа бөгөөд энэхүү суурь өөрчлөлтийг удирдах, нөлөөлөх чадвар өнөөгийн төрд оргүй алга байна. Иймээс эдийн засаг-геополитикийн энэхүү шинэ төлөв байдлыг удирдаж чадах төрийн шинэ байгууламж хэрэгтэй болж.
Өнөөгийн монголын улс төрийн байгууламж (нам хийгээд төр, ТББ, хөдөлгөөнүүд), түүний удирдлага, механизм, үр нөлөө бүрэн дампуурсан, түүнчлэн боловсон хүчний сонголт, чадавхи, ёс суртахуун, ажлын арга барил, хариуцлага, манлайлал ор тас сөнөсөн учраас энэ гаж төрийг халж солих хэрэгтэй. Энэ бол жам ёсны гарцаагүй зүй тогтол…
Харин шийдлийн “стандарт” болон “стандарт бус” олон гарц, арга зам байдаг л юм. Үүнийг зөвхөн үндэсний язгуур эрх ашгийн үүднээс оюун сэтгэлгээний шинэлэг аргуудыг ашиглаж системийн шинжилгээгээр олдог, бас хийдэг юм л даа. Ингэж баймаажин хаосаас эмх цэгцэд оруулдаг бөгөөд үүнийг мөнгөөр биш, шинжлэх ухаанаар хийдэг юм.
Одоо зөвхөн үүнийг хийх ёстой, харин мэдэхгүй чадахгүй бол асуух л хэрэгтэй дээ. Үүнээс өөрөөр бол хувьсгалт ойворгон үйлдэл л болно.
Хувьсгалыг ч гэсэн өнөөгийн монголчуудын сэтгэхүй, үйлдэл болон түүний үр дагавраар нь нөхцөлт байдлаар “тэнэг”, “ухаалаг” гэж хувааж болно байх. Хэрэв “тэнэг” хувьсгал болбол ард түмэн ихээхэн хохирно, гэхдээ эрх баригчид бүр ч илүү аймшигтай хохирдог гэдгийг монголчууддаа сануулах нь судлаач миний үүрэг болой…
Судлаач Д.Ганхуяг
2012 оны 2 дугаар сарын 9.
Өнгөрсөн сонгууль ба сонгууль хооронд дөрөвхөн жил байдгийг /энэ хооронд хүмүүсийн бодол, ухамсар төдийлөн өөрчлөгдөөгүй гэж үзэж байна/ бодохоор ирэх сонгуулийн үр дүн ч дээ.. бүрхэг л санагдаж байна. Массаар нь аваад явчих байх даа. /санаа алдав/
Гэсэн ч хоёрыг бодож, нэгийг тунгаах хүмүүсийн тоо улам нэмэгдэнэ биз ээ.
Залуучууд, оюутнууд тав арван цаасны төлөө жагссан гэсэн нэр хоч зүүж байхаар ядаж сонгуульдаа идэвхтэй оролцдог болмоор доо. Хэдэн хөгшчүүл очоод бодож санах юмгүйгээр өнөөх ХУВЬСГАЛТ намаа л дугуйлчихаар чинь бид яах болж байна аа.
Тэгээд саналаа өгсөн ч бас луйвардана аа. Санал хураалт, тооллогыг цахим хэлбэрт шилжүүлнэ гэж донгодоод эхэлсэн юм уу? Хүмүүс тэгж яриад байх юм. Хэрвээ тэгвэл луйвардахад мөн ч амархан болно доо. Тэр цагт нь аз болж “”цагаан хакер””-ууд /эх оронч гэдэг утгаар хэрэглэлээ/ ХУВЬСГАЛ хийчихээсэй.
Бид өнөөгийн байдлаа иж бүрэн ӨӨРСДӨӨ ӨӨРСДИЙН ӨНЦГӨӨС ӨӨРСДИЙН УХААНААР задлан шинжилж үнэлэлт дүгнэлт хийж баймаажин дараачийн байж болох хувьсал эсвэл хувьсгалын зорилт үр дүнг багцаадаж болох байх. БИД ОДООГОО БАРАГ ОЙЛГООГҮЙ ОЛЖ ХАРААГҮЙ БАЙНА. ИЙМД ДАРААЧИЙН АЛХАМ ХАРАГДАХГҮЙ / олонхийн хувьд/ БАЙНА. эрэл хийж байгаа хүн заавал олно гэдэг… Амжилт хүсье IMHO
“…Одоо зөвхөн үүнийг хийх ёстой, харин мэдэхгүй чадахгүй бол асуух л хэрэгтэй дээ…” Хэнээс танаас уу? Асуулт хүлээлгүйгээр хэлж болохгүй юм уу? Нэг юм асууя. Тэр ирж байна. Та түүнд хэлэх гэсэн юм уу эсвэл…
A. Einstein said : “I believe in intuitions and inspirations. I sometimes feel that I am right. I do not know if I am.”
–G.S. Viereck interview, October 26, 1929, reprinted in “Glimpses of the Great” (1930).
2012 онд ямар нэг юм болох юм шиг зөн совин татаад байна хэхэ
ta ene niitlelee ali bolhoor olon sonin setguul deer gargah bolomjtoi yu. bidnii ami amidraltai holbootoi mash chuhal sedev baina shuu dee.
odoogoor haana ch neoliberal bodlogotoi ardchilsan gegdeh ulsuudad huvisgal garagyi shig, tailand bol tsergiin ergelt baisan, hoid afrik bol ungurugch zuund ehelsen autoritar turiin esger huvisgalt hudulguunii yrgejlel, esyyl dayarshliin daraa yeiinhnii huvisgaliig mongold ehlyyleh yum bol uu, hoid afrikt bolj bgaa yavdaliig laliinhniig hychtei bolgosnoor hyatadiin zuuniig saarmagjuulah gesen bodlogiin yr nuluu geh sanaa baidag, neolib ajillasaar l bn, nuguu G20 moriin yed boldog esergyytsel temtselyyd namjchihaj, deer hymyysiin helsneer orond ni gargaj tavih variantiin ereld garsan bh, iimd manai huvisgaliin gadaad hychin zyiliin huvid lav ergelzeetei, dotoodod bol deer helsneer hurtsadsan asuudluud baigaa ch uur yumnuud byrdeegy geltei, ‘tur, nam, TBB, hudulguunii manlailal sunuhuur’ hen hiih be gedeg asuudal garna, tur zasag ba olon niitiin hoorond hariltsah suvguud gesen asuudal ih chuhal gesen gesen, shine zuun garsaar huvisgaliin ajig surag ih l garch bn
Египетэд болж байгаа үйл явдлыг та юу гэж дүгнэж байна вэ? Египетийн үймээн цаашид тус улс орныг удирдахад хэцүү нөхцөл байдал руу хүргэж болзошгүй. Яагаад гэвэл тэнд тодорхой зорилго бүхий хүчин биш олон хүчнүүд, түүн дотроо цаашдаа юу хийхээ мэдэхгүй хүчнүүд нийлж байгаад байгаа юм биш үү. Ер нь хамт явах хүмүүсээ зөв сонгох бол хамгийн чухал шүү дээ. Анд чинь ард чинь чиний юу гэж хэлсэн ярьсныг тараагаад явж байвал тэр тун тааруухан хэрэг. Хувьсгал яагаад гардаг юм бэ? Тэвчээр алдрахаар л гардаг болов уу. Түүнээс атаархал, өс хонзонгоос гардаг гэж би бодохгүй байна. Явцгүй. Ганхуяг судлаач шиг хэлж яриад л бүхнийг шийдчихдэг бол сайхан хэрэг. Хэлж яриад байхад тэс хөндлөнгөөр зүтгээд байнаа гэдэг бол тааруухан хэрэг шүү. Би бол ойлголцно оо, ойлголцолд хүрнэ л гэж найдаж байгаа. Шилний цаанаас нэг гараараа өөрт нь ганц төгрөг харуулж, нөгөө гараараа дүүг нь зодоод байвал энэ бол тэвчээр шалгасан үйлдэл. Зарим нэг ухвар мөчид хүмүүс үүнийг сүрдүүлэг л гэж хүлээж авах биз. Сүрдүүлэг, сүрдүүлэг биш ээ ялгаж салгаж сурмаар юм. ХУГАЦАА ӨНГӨРӨХИЙН ХЭРЭЭР МЭДЭЭЛЭЛ ХУРИМТЛАГДАЖ БОЛЖ ӨНГӨРСӨН ҮЙЛ ЯВДЛУУД ТОДОРХОЙ БОЛЖ ЭХЭЛДЭГ ЮМ ДАА. Таамаглал батлагдах нь ч бий, батлагдахгүй нь ч бий. Дашрамд хэлэхэд тэр сүрдүүлэг хийж байна гээд гүйгээд байгаа нөхдүүд чухам юунаасаа айгаад байгаа юм? Би хэзээ ч сүрдүүллэг хийж байгаагүй. Бусдыг ч би битгий бусдыг айлган сүрдүүлж ашиг хонжоо олоосой гэж хүснэ. Алтныхан сүрдүүллэг хийлээ л гэнэ. Санахад зөвхөн ганц удаа л бүх алтны компаниудыг хааж туйлшрах нь буруу, тэгвэл яагаад өөрсдийнхөө үр удамд төдийгүй өрөөлд ч илүү хор уршигтай нинжа нарын асуудлыг огт ярихгүй байгаа юм л гэж асууж байсан санагдана. Бас бус зарим нэг шалтгаан ч бас байсаан. Зарим нэг мөчид бодолтой хүмүүст сүрдүүлэг гэж харагддаг юм байлгүй. Хэдийгээр алт ухдаггүй боловч зарим нэг хүмүүсийн хэлдгээр “ашиг сонирхлын зөрчилтэй” болохоороо би өчнөөн олон юм ярьж, нөлөөлөх гэж оролдож гүйгээгүй биз дээ? УИХ-ын хэд хэдэн гишүүн хуулийн төсөл санаачлаад орж ирж байхад л олон юм ярьж дэмжлэг авахуулахыг санаархаагүй биз дээ? Тунчиг амархан “сүрддэг” хүмүүс олон байдаг бололтой. Тэр хэдэн гишүүний тухайд бол итгэл үнэмшлээрээ юу, эсвэл улс төрийн зорилготой юу гэдгийг тун анхааралтай ажиглаж байсан. Тэр хахууль өгөөд орууллаа энэ тэр гэдгийн тухайд сул яриа. Тэд тийм гэнэн юм хийхээр хүмүүс бишсэн. За, ингээд баахан би би л гэж ярьлаа. Өдөөд байхаар одоо би би л гэж ярих юм байна ш дээ. Мөн Эрс шинэчлэл хөдөлгөөний тэргүүн асан, МҮЭ-ийн ерөнхийлөгч С.Ганбаатар таньд болон бусад нөхдөд баярласан шүү гэдгээ хэлэх нь зөв байх гэж бодлоо. Чухам яагаад гэдгийг өөрөө мэдэж байгаа биз ээ.
Тэр улстөр энэ тэр одоо яршиг зүгээр сэтгэлээ зовоож яршиг. Хэн ч сайхан амьдрахын хүснэ. Гэхдээ өөрийгөө л зовоохын нэмэр шд. Тэгсэн дорвол амьдралаа яаж сайжруулах вэ гэж санаа зовсон нь дээр. Болох хувьсгал нь бол, болохгүй нь битгий бол кккк. Эрх барьж байгаа хэдэн мэдрэл юмыг харахаар л уур хүрээд байдаг юм. Харин Сү чинь овоо юм хийгээд байгаа юм биш үү? би буруу бодож байна уу? Тэр Хасын Ганхуяг эдийн засгийн форум болох гэж байгаа гээд ярьж байгааг нь сонссон чинь дажгүй байна лээ. За тэгээд шинэ үеийн гажаагүй мэдлэг боловсролтой залуу үе л массаараа улс орныг авч явна шдэээ яс юман дээрээ. Одоо үеээ өнгөрөөсөн энэ хэдэн 50+ насныхан л хамаг болох болохгүй юмыг сэдэж байгаа юм. Улсаа худалдана, хуурна хулгайлна. Авах хүн цөөхөн бий, баабар гэх мэт.
таныг МАХН-ын шударга ёс бүлэг байгуулаад намаа шинэчлэх гэж их тэмцсэнийг санаж байна, танай бүлэгт дашдаваа, баярсайхан гээд шударга хүмүүс байсан. одоо тэр бүлэг байна уу? одоо та нар байр сууриа илэрхийлж баймаар санагдахийм
tiimee hunii chunald hyazgaar baihgyui heseg buleg, gadaad orni erh ashig geed l eh oron ard tumnii maani erh ashgaas davaad garaad baih yum .uuniig herhen zogsooh ve uneheer zerleg kapitalizm ninja tuuni neg dur zurag…iimerhuu yanzaar bol Mongol gartsaagui Afrik chig tsoljino
Shingis haan maani suurin amidraliig uzdeggyui suurin suuval Mongol sonono gej baisan.4 hanand suusan Mongol hunii oyun tarhi uneheer turaaldaa orj ongo mongonii chunald holchuurhej nudni sohorchee
Уншлаа. Нэг бус уншиж байж ойлгох бололтой. АХин ахин уншина.
2-r sariin 9-noos hoish mash olon uil yavdal mongold bas delhii dahind bolloo. . bi huvidaa udur bolgon l taniig niitlel oruulsan boluu gej shalgadag yum. taniig huleej bnshuu
N.Enhbayar ex yerunhiilugch S.Bayariig 7-r sariin 1-nii shuud buruutan gej hevleleer zarlalaa. ene ni udahgui mgl ulsad maani dahin n tomoohon uls turiin togtvorgui baidal ehlehiin tsondon. bas huwisgal udahgui ehlene gej Baatarhuyag niitleldee bichjij. yer ni yag yu boloh geed bnaa sudlaachaa. neg talaas manan nuguu talaas AN, Mahn, irgenii hudulgun (bas l muu nertei humuus Enhbayar, Erdene etc.). neg tsatgalan har hereeg nuguu neg ulsgulun har hereegeer solihiin tuld huvisgal hiih yum yamar ch utgagui l sanagdaj bn. zorilgo ni ard tumen geed baigaa hernee yag yu hiih ni tiim ch todorhoi bus. Oyuttolgoig butsaaj avna.(avaad tegeed hend uguj ashigluulah geed baigaan be?), shuuhiig shinetgene(heneer?), buh avilgachidiig shiitgene(dund ni bas uursduu ch bagtah busuu ?). zaaval irgenii daindaa hurej, esvel huvisgal hiisneer mgl muu muuhai buhniig tsevrlene gej uu? uur arga baih yostoi
Монголд дахин хувьсгал гаргахгүй байья гэвэл ганцхан арга л байгаа. Юуны өмнө идсэн, авсан, хулгайлсан гэх тодотголтой сэжигтэй тэрбумтнуудыг шудрага шүүхээр оруулж хөрөнгө хогшлийг нь хуу хамаж, заримыг нь цаазалж олон түмний санааг амраах хэрэгтэй. МАН, АН хоёрыг тараах хэрэгтэй. Тэгсэн цагт бүх юм байрандаа орно.