ХУВАЛЗ – 1
2010/11/05 38 Comments
Хоёр жилийн өмнөөс эхэлсэн улс төрчид, банкирууд бие биенээ шоронд хийдэг “моод” МАХН-ын XXYI Их Хурлын үеэр хачин их эрчимжив. Манайхан ямар “юм санах” биш, ахмад нь мартчихсан, залуучууд нь мэдэхгүй “гайхаад” л явж байгаа даа. Цаашдаа зэрлэг өрсөлдөөн банкны салбарт эхлэн болох ба энэ нь улмаар улс төрийн нөхцөл байдлыг нэн түвэгтэй болгох нь дэндүү тодорхой байна. Иймээс банкны дээрмийн эхлэлийн талаар 2006 онд бичсэн өгүүллээ дахин нийтэлж байна. Учир нь миний бичих дараагийн өгүүллийг ойлгоход үүнийг мэдэх зайлшгүй шаардлагатай. Ер нь юмны учрыг эхнээс нь мэдэх бол ухаарлын зарчим бөлгөө…
Би заримдаа гайхдаг юм. Банк дээрэмдэх болгонд л Чулуунбат, Хадгаламж зээлийн хоршооны дээрэм болоход л Чулуунбат, 40 мянган орон сууцны дээрэм болоход бас л Чулуунбат…МАХН-аас “Дүүрэн арвижуулагч” цол хүртсэн энэ эрхэм сүүлийн үед идэвхижээд жигтэйхэн. Энэ бол Монгол Улсыг “хувхай хоосруулна” гэсэн хэрэг юм. Дээрэмчдийн бүлэглэлүүд баримт хуучирдаггүй гэдгийг саначихвал тун ч зүгээрсэн… Read more of this post