МАЙ, “ГЭРЭЭ” ЧИНЬ, ЭНЭ БАЙНА…

Сүүлийн хэд хоногт Монголын улс төрчдөд хамгийн эрэлттэй юм ганцхан болов. Энэ нь 2008 оны намар МАХН, АН хоёрын байгуулсан гэрээ юм. Одоо яг “сайхан гэгч” нь улс төр хийх гэсэн чинь ерөөсөө гэрээ байгуулсан эсэх, байгуулсан бол тэр нь “хаана” байгааг “мэддэг амьтан” бараг алга. Бодвол дарга нар нь “гэрээ”-гээ нуучихаад байгаа бололтой. Ийм байж яах гэж улс төр мөр гэж давхиад байдгийг миний хувьд ёстой ойлгох юм алга. Гэхдээ “байлдагч талууд” бүгдээрээ хүсээд байгаа болохоор энэ гэрээг чинь блогтоо тавьж өгье дөө. Би “улс төрчдөд” ихээхэн тус болсон гэдэгтээ огт эргэлзэхгүй байна. Тэгээд ахиад “хоолтойгоо холиод” идчихэлгүй шиг наад “гэрээгээ” аваад “байлдаж” үз дээ. Ер нь бол тас харанхуй “байлдах” ч нэг их сайн юм биш л дээ… Харин олон түмний хувьд гэвэл зөвхөн энэ гэрээний биелэлтийг л нэхнэ шүү дээ… Read more of this post

ПАНМОНГОЛИЗМ

Би панмонголизм гэдгийг угаасаа “ойлгомжтой” бөгөөд Монголын үндэсний үзлийн талаар орос, монголын хувьсгалчдын улс төрийн зөрчилдөөн гэж ойлгож ирсэн. “Пан” нь ч яахав, “нийт”, “бүх” гэсэн грек гаралтай үг. Тэгсэн чинь судлаад байсан чинь энэ нэр томъёог Оросууд анх гаргасан юм байна. Чингэхдээ улс төрчид биш, гүн ухаантнууд, чингэхдээ бүр томоохон сэтгэгчид нь аль дивангалавт гаргасныг хэдхэн жилийн өмнө мэдээд ихэд гайхав. Монголчуудын панмонголизмын үзэл санаа, үйл ажиллагаа их урт удаан үргэлжилсэн, ихээхэн хувирал, зовлон зүдгүүр дамжсан үзэгдэл гэдгийг түүх гадарлах хэнд ч гэсэн тодорхой буй за. Үр дүн нь асар олон хүний амь амьдрал, зовлон зүдгүүр, төөрөгдөл, мөрөөдөл, алдаа оноо, цус хөлсөөр бүтсэн тусгаар тогтносон Монгол Улс. Read more of this post

ХУВЬСГАЛ, ХУВЬСГАЛ, ХУВЬСГАЛ…

Сүүлийн хэдэн жил эхлээд хэдхэн хүн хувьсгал ярьдаг байсан бол бараг улс төрийн голлох хүчин, улс төрчид, жирийн иргэд ч чөлөөтэй ярьдаг болжээ. Зарим “том” улс төрчид бүр “хувьсгал” хийх ном зохиол хүртэл хэвлэж, сурталчилж байхад Ерөнхийлөгч нь хувьсгалаа бид аль хэдийн “хийчихсэн” ч гэх шиг яриад эхэлж байна. Хэрэв хувьсгал гэдэг үг төрийн томчууд төдийгүй жирийн иргэдийн амнаас гарах болсон ахул Монгол орон яах аргагүй хувьсгалын босгон дээр тулж ирлээ гэсэн хэрэг юм. Харамсалтай нь бидний олонхийн “хувьсгалт” ойлголт марксист-ленинист загвараас огтхон ч гарч чадахгүй байгаад “хамаг зовлон” байгаа юм. Read more of this post

ЭНЭ НЯМДОРЖ ЯМАР АРИУХАН АМЬТАН БЭ…

Ц.Нямдорж 2000 оны дундуур “МАХН бол Чингисээс хойш монголын түүхэнд гарсан хүмүүнлэгийн зохион байгуулалтын дээд хэлбэр” гэж ганцхан “онол”-той байсан амьтан байв даа. Тэгсэн сүүлийн үед “бодоод байсан” чинь “арай л биш байна” гэнэ ээ. Тэгээд тэр бүх дайснуудаа дайран довтолсон “агуу” ярилцлага өгчээ. Энэ балиар ялгадсыг нь өөрийгөө албадан байж шинжлэн үзэв Read more of this post

МАХН-ЫН ДУУСДАГГҮЙ “ШИНЭЧЛЭЛ”-ҮҮД…

Аливаа ажил үйлсийг эхлээд албан ёсны баримт, хэлж ярьсан үг, бодит үйлдлээр нь, тэгээд түүнийгээ хэрэгжүүлсэн үр дүнгээр хэмждэг жамтай. Олон хүн надаас асууж байсан боловч би дуугай байсан. Учир нь би нам, төрийн гол “томчуудын” хэлэх ярих, үйлдлийг хүлээж байсан юм. Энэ бол Ц.Элбэгдоржийн улс төрийн ямар ч баримжаагүй, утгагүй үг, С.Баярын арчаагүй үйлдэл хоёр болно… Read more of this post

“ИНТЕРНЕТ УЛС ТӨР”

Миний блог дээр үе үе ширүүн “хэрүүл” болдгийг олон уншигч мэднэ байх. Мэдээж намайг л муухай ааштай, хэрүүлч гэж бодож байгаа биз. Миний бичсэн юм болгон заавал хүмүүст таалагдах албагүй нь мэдээжийн хэрэг. Санал нийлэх, нийлэхгүй, бас “сайн”, “муу” сэтгэгдэл байлгүй яахав. Гэтэл энэ нь байнгын шинжтэй, нэг сэтгэлгээ, нэг арга барилтай, олон удаагийн давтамжтай, хэдхэн цэгээс дайраад байхаар хүн чинь анзаардаг юм байгаа биз дээ. Эхлээд хэдэн “сахилгагүй” админ пацаанууд байна гэж бодсон чинь биш юм аа. Цаана нь их том сүлжээ, бас маш том улс төр явж байна. Ингээд л “хэрүүл” үүсдэг юм. Зөвхөн “ил” хэсэг нь шүү дээ. Read more of this post

76 ТЭРБУМЫН “ТӨР”…

Төрийн удирдлага гэж “нэг юм” байдаг гэж би лавтайяа 20 жил үглэж байна. Энэ хооронд манай улс төрчид бараг бүгдээрээ гадаад дотоодод “сураад” доод тал нь “удирдлагын ухааны” мастер, магистр, дээд тал нь доктор, академич болчихож. Тэднийг тоо болон дипломоор нь хэмжвэл Монголыг байтугай, дэлхийг удирдах хэмжээнд аль хэдийнээ хүрчихсэн бололтой юм. Гэхдээ даанч нэг хэрэг алга даа, манай “удирдагчид”. Хэрэв бодит үр дүн гаргахгүй бол Та нарын тэр хар мянган диплом, цол хэргэмээр чинь ямар үхснээ хийхийм ?! Read more of this post

ЭРТХЭН ШИГ ХЭЛЖ БАЙЯ…

Ирэх жил бид 1911 оны Үндэсний эрх чөлөөний хувьсгалын 100 жилийн ойгоо тэмдэглэнэ. Хятадад ч бас Чин гүрнийг буюу манжийн дарлалыг халсны 100 жилийн ойг тэмдэглэнэ. Чингэхдээ дэндүү өргөн цар хүрээтэй, ихээхэн том үзэл сурталтай тэмдэглэнэ. Харж л байгаарай. Эдгээр нь бараг зэрэгцсэн үйл явдлууд бөгөөд азаар манайх нэг хоногийн түрүүнд байдаг юм. Манайхан ямар ой тэмдэглэж чадах биш, баахан найр наадам хийж, их л сайндаа ганц хоёр эрдэм шинжилгээний хурал, үй түмэн шашны ёслол хийнэ биз. Энд гайтай юм гэвэл “түүхийн хэрүүл”, лайтай юм гэвэл “феодалын ёслол” хоёр бөлгөө. “Түүхийн хэрүүл”, “феодалын ёслол” хоёр нийлээд ирэхээрээ зүгээр л “сонгуулийн” улс төр болох бөгөөд энэ л үндэстнээ ёстой хагалан бутаргана даа. Манайд чинь “социалист” байж байгаад гэв гэнэт “капиталист” болчихдог, эсвэл урвуугаар хагарах шахсан “капиталист” байж өөрийгөө “социалист” гэдэг, аль эсвэл хэдхэн жил “либерал”, “консерватив” байж байгаад гэв гэнэт “үндэсний үзэлтэн” болчихдог хүмүүс пиг дүүрэн ш дээ… Read more of this post