ТА НАР Л “АЮУЛ”…
2010/10/05 21 Comments
Яруу алдарт төр засаг энэ зун биднийгээ ид наадамдаж байх хооронд цоо шинэ “Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлал” баталжээ. Хамгийн их “сонор сэрэмжтэй” байх ёстой судлаач мань мэт шиг нь үүнийг “дуулаагүй” хоцорсон байхад бусад нь нэг их “анзаарсан” нь юу л бол ?! Харин миний хүндэтгэж явдаг сэтгүүлч Гангаа мэргэжлийн маш нарийн мэдрэмж гаргаж энэ асуудлыг хөндсөн хоёр ч ноцтой өгүүлэл бичив. Ид хурим найрын үед “нэг муу” сэтгүүлч “аюул маюул” ярихад “тоодог монгол” гэж бараг алга. Хамгийн хоржоонтой нь төр засаг наадмаар баталсан “үзэл баримтлал”-аа бүтэн нэг улирлын дараа саяхан “танилцуулж” биднийгээ “гийгүүлэв”. Иймээс сэтгүүлч Гангаад баяр хүргэхийн хамтад түүнд “нэмэр болох” нь миний үүрэг хэмээн үзэж энэхүү эрэгцүүллийг бичиж байна.
Эхнийх чинь яасан ?
Хэрэв би эндүүрээгүй бол 1994 оны 6 дугаар сарын 30-ны өдөр Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлал, Гадаад бодлогын үзэл баримтлал, Цэргийн номлол гэсэн амин чухал 3 баримт бичиг УИХ баталсан юм.
Ингээд 10 гаруй жилийн турш үндэсний аюулгүй байдлыг төрөөсөө эхлэн эвдэн сүйтгэх, хорлон сүйтгэх үйл ажиллагаа тасралтгүй явуулж ирсэн. Энэ талаар мөн ч олон хүн олон жил хэлж үглэсэн дээ. Ухаандаа миний блогт л гэхэд үндэсний аюулгүй байдалд ноцтой хохирол учруулсан маш олон баримт байгаа. Жишээ нь монголын нутаг дэвсгэр дээр цөмийн хаягдал булсан байна гэсэн мэдээллийг УИХ-ын гишүүдийн тоогоор 76 хувь тараахад хариу өгөх хүн байдаггүй л юм. Ингэхлээр үзэл баримтлалаа сөхөж ч хардаггүй, хэрэгжүүлэхийг ч боддоггүй юм шиг байгаа юм…
Миний ойлгож байгаагаар шинэ үзэл баримтлал гаргавал өмнө гаргасан баримт бичгээ хэрэгжүүлэх талаар юу юу хийсэн, тэр нь одоо ямар байдалтай байгаа, ямар ямар үндэслэлээр юуг нь өөрчилсөн, юуг нь үлдээсэн, мөн шинэ баримт бичгийнхээ онолын болон практик үндэслэлийг гаргаж дүгнэх ёстой. Энэ бол зарчим…
Гэтэл өмнөх баримт бичиг нь “юу болсон”, түүнийг “хэрэгжүүлэх” талаар юу хийснээ огт “дүгнэлгүйгээр” шинэ үзэл баримтлал гаргадаг “моод” Монголд дэлгэрэв. Ухаандаа 1995 онд баталсан “Үндэсний хөгжлийн үзэл баримтлал” ямар үр дүнтэй болсныг огт дүгнэлгүйгээр “Мянганы хөгжлийн зорилтод тулгуурласан Үндэсний хөгжлийн Цогц Бодлого” гэсэн нэг “хог” гаргаж билээ. Одоо тэрийг нь “мэддэг”, “тоодог” хүн байхгүй гэж би баталгаатай хэлнэ. Би л лав хэлэхээрээ нэг болсон дог. Бүр тэхээс тэгэх гэсэн юм шиг УИХ-аар хүчлэн байж баталсан. Одоо тэрнээсээ бүгдээрээ “айх” байсан юм бол яах гэж баталсан юм…
Тухайн үед Н.Энхбаярт сонгуулийн реклам хэрэгтэй байсан учраас л эрх биш олон нийтээр хэлэлцүүлсэн нэр зүүсэн юмдаг. Энэ ч тэгээд Н.Энхбаяртайгаа хамт “өнгөрөв” бололтой. Хэрэв би эндүүрээгүй бол лав л 360 мянган ам.доллар “идсэн” юмдаг..
Тэгсэн чинь одоо бүр байчихаад “үзэл баримтлал” нууцаар баталдаг бүр ч “гоё” моод дэлгэрч байна…
Та нар ичихгүй бол…
Улс төрийн үйл явц, хандлагыг баталсан баримт бичгийн биелэлтээр үнэлж дүгнэх зарчим хаана ч байдаг. Миний хувьд 1995 оны “Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлал”-ыг олон жилийн турш үзүүлэлт нэг бүрээр нь дүгнэж ирсэн юм. Энэ үзэл баримтлалд цаг хугацааны явцад нэлээд “хоцрогдсон” зүйл чамгүй их боловч дурын хэдэн дураак аваад хаячих эд огт биш.
Манайд Стратеги судлалын хүрээлэн гэж нэг “юм” байх. Түүнээс бүр ч “том” Үндэсний Аюулгүй байдлын зөвлөл гэж бас нэг “юм” байх. Тэнд дүүрэн “онолч”, нэн ялангуяа “цэргийн онолч” нар дүүрэн байх. Дээд дарга нарынхаа захиалгаар ч юм уу, эсвэл хийх юм нь олддоггүй юм уу, бүү мэд, нэлээд олон жилийн өмнөөс байн байн хурал хийж, сэтгүүл мэтгүүл гаргаж ирээд л “онолдох”. Жирийн иргэн хүртэл харсаар үзсээр байгаа бодит үзэгдэл, хандлагын талаар юуг нь ч “онолддог” юм ёстой бүү мэд…
Тэнд олон жил дараалан “эрдэм шинжилгээний” хурал хийж, төслийн мөнгө барж, хар мянган “онолын илтгэл” тавьдаг боловч агуулга нь ганц л зүйлд чиглэгддэг байсан юм. Энэ бол түрүүчийн үзэл баримтлал “хоцрогдсон” гэсэн улигт үг…
Гэхдээ өмнөх үзэл баримтлалд ёстой голыг нь олоод хэлчихсэн заалт олон байх. Жишээлбэл, түүний III –ын 27-ын 3-т: “Төрийн дээд удирдлагыг үндэсний ашиг сонирхолд харш аливаа нөлөөнд автагдуулахгүй байх нөхцөл бүрдүүлж, сэргийлэн хамгаалах” гэсэн заалт буй.
Өмнөх үзэл баримтлалын 180 гаруй заалтыг бүгдийг нь биш юм аа гэхэд ганц л энэ заалтыг биелүүлсэн бол ч гэж би байнга боддог юм…
Тэгэхлээр манай яруу алдарт төр засаг өмнөх үзэл баримтлалаа дүгнэлгүйгээр дараагийн “аюулгүй байдал” –аа баталж байна. Яах гэж ?!
Ямар ч гэсэн Монголын төр өөрийнхөө баталсан үзэл баримтлалаа хэрэгжүүлэх талаар хуруугаа ч хөдөлгөөгүй юмдаг.
Хэрэв төр засаг өмнөх баримтлалаа дүгнэхгүй бол, эсвэл ийм дүгнэлт “байхгүй” бол өмнөх үзэл баримтлалын чинь “биелэлтийн” бодит үзүүлэлтүүд надад бэлэн байгаа. Гэхдээ энийг үзүүлэлт бүрээр нь харьцуулж үзэхэд лав л миний “дотор муухай болдог” юм. Ямар ч гэсэн нэг их ярих хүсэл огт төрдөггүй л юм. Гэхдээ Та нар ичихгүй бол би ч гэсэн ичиж байх албагүй, эрхэм “улс төрчид,“онолчид” оо…
Үндэсний стратегийн матриц
УИХ-ын баталсан “Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлал” гэсэн “шинэ хог”-ыг чинь үзэж эхлэнгүүтээ “орхичихлоо”. Зарим нь жигтэйхэн их “нууц” бололтой. Гэхдээ эрхэм “улс төрчид” болон тэдний “онолч”-дод нэгэн зүйл сануулах гэсэн юм. Энийг Та нар огт мэдэхгүй ч одоо нэг анхаараад үзээрэй л дээ.
Энэ бол “үндэсний стратегийн матриц” гэсэн ойлголт болно.
Уг нь цэргийн онолд анх гарсан “эд” боловч эдүгээ аль ч төрийн бодлогод ихээхэн хэрэглэдэг болсон болохоор би сануулж байгаа ухаантай юм.
Үндэсний стратегийн матриц гэдэг бол үндэстэн өөрөө болон түүний түүхэн менталь шинж, түүнчлэн үндэстний түүхэн хөгжих газар (Л.Н.Гумилевын онолоор) болсон “амьдралын орон зай”, үндэстний ареал хэмээх суурьшлын эзэмшил, уг үндэстний хянаж буй орон зайг хэлдэг юм.
Ингээд үндэстний стратегийн матрицад дараах байнгын хүчин зүйл ордог юм. Үүнд:
• Голлох буюу уугуул үндэстний чанар болон хүчин чадал
• Үндэстний эрхэмлэл болон үндэстний соёлын хүчин чадал
• Үндэстний олонхоос “нэр төртэй хийгээд зөв” хэмээн үзэж буй үндэстний амьдралын хэв маяг (аж төрөх ёс)
• Түүхэн ёсоор хүрсэн буюу олж авсан орон зай
• Нөөцийн (ресурс), шинжлэх ухааны болон технологийн чадавхи
• Үндэстний цэргийн чадавхи
• Удирдлагын нэн тодорхой “үзэл санаа” бүхий ажиллах чадвартай үндэсний удирдлага, өөрөөр хэлбэл хөгжил болон аюулгүй байдлын үндэсний стратеги зэрэг болно.
Энийг суурь судалгаанд үндэслэн, маш олон хувилбараар тооцоолж гаргадаг бөгөөд хамгийн эхэнд ард түмэн нь ойлгож байж л алив үндэстэн дэлхийд өөрийн гэсэн байр сууриа эзэлж, өөрийн гэсэн түүх, соёлын объект болон субъектын үүргээ биелүүлж байж үндэстэн гээч болдог юм л даа…
Эдгээрийн аль нэг нь алга байвал “үндэсний хөгжил”, “үндэсний аюулгүй байдал”-ын тухай ярих ч боломжгүй болдог.
Миний ойлгож байгаагаар эдгээрийн аль нь ч наад “хог” дотор чинь алга. Үүнийг албаар, санаатайгаар “үлдээсэн” гэж би дүгнэж байна…
Ядахдаа Та нар “Үндэсний хөгжлийн Цогц бодлого” болон “Үндэсний аюулгүй байдлын үзэл” баримтлал хоёроо зэрэгцүүлээд “уншчихаж” чадахгүй үнэхээр арчаагаа алдсан балайнууд юм…
Цалин авсан бол ажлаа хий л дээ…
Энэхүү “шинэ” үзэл баримтлалыг нотлох, үндэслэх, батлах гээд олон үе шаттай, олон жил үргэлжилсэн олон төслийн мөнгө идсэн биз дээ, Та нар…
Ингээд ядахдаа “идсэн” мөнгөнийхөө зууны нэг хувьтай “тэнцэхүйц” ажил хийж болсонгүй юу ?! Нэгэнт ингэж “чадаагүй” учраас би л хувьдаа Та нарыг Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлал “зохиосон” хүмүүс биш, харин аюулгүй байдлыг санаатайгаар “алдагдуулагчид” л гэж үзнэ. Биш гэж хэлэх гээд үз л дээ…
Энэ Ц.Элбэгдорж гэгч үнэхээр хийх юмаа олж ядсан, бас ямар ч бүтээлч ажил хийх унаган чадваргүй хүн байна. Хэт олон “стратеги” зохиогоод бүгдэд нь оролцохоор зүгээр л “шоучин” болдог юм л даа.
Үндэсний аюулгүй байдлын Зөвлөлийн ажлын албаны дарга чинь гадаадад баривчлагдаад байгаа нь Та нарын “шинэ үзэл баримтлал”-ын хэр зэрэг шог асуудал болохыг хангалттай нотолж байна даа ?! Энэ нь аюул бол “дотроо” бөгөөд “дээрээ” байгааг дэндүү ойлгомжтой харуулж байна. Та нарын “цаас үйлдвэрлэсэн” эсэхээс үл хамааран үүнийг жирийн иргэн ч хүртэл мэддэг болчихлоо…
Ер нь бол “гүйцэтгэе” гэдгээс өөр үг мэдэхгүй хүмүүс нэг их “онол монол” ярьдаггүй л юм ш дээ. Гэхдээ Та нар үнэхээр ичих нүүргүй улс юм. Хэт явцуу хүрээнд олж авсан “эрдмийн” ажил, олон удаа тавьсан адгийн тэнэг илтгэлийн чинь агуулгыг би сайн мэднэ. Энийгээ цэргийн цол шиг бодчихоод балайтаж байгааг чинь ч бүр ч сайн мэднэ…
Та нарын “уур чинь хүрч, уушиг чинь сагсайж” байгаа байх. Тэгээд чаддаг юм бол нэр усаа ил хэлээд “шинэ” үзэл баримтлалынхаа үндэслэлийг нотол л доо.
Уг нь цалинг нь авсан юм бол ийм “хог” биш, жинхэнэ систем хий л дээ. Хэрэв чадахгүй байгаа бол би “өмнөх” үзэл баримтлалыг чинь дүгнэх л болно. Энэ тохиолдолд “шинэ” үзэл баримтлал чинь ямарваа учир утгагүй гэдэг нь илүү тодорхой болно байх.
Ингэвэл үйлдвэрлэсэн хогийн цаасанд чинь л “аюул” учрана даа. Гэхдээ манай “аваргууд” намайг гол “аюул” гэж балайтахаасаа сийхгүй улсууд шүү дээ.
Тэгээд “аюулаа” дотроосоо, чингэхдээ хамгийн дээрээс нь эхлээд хайхгүй юу. Тэд нараас илүү “аюул” гэж Монголд огт байхгүй л юмдаг…
Судлаач Д.Ганхуяг
2010 оны 10 дугаар сарын 05.
zoooz. yu bolson um buu med. neg um batallaa l gesen. odoo ch tegeed durtai hun ni durtai umaa bataldag bolson busuu.
Ganaa ahaaa, ta neereee 1911 onii havitsaa ovormongolchuud iin china tai hiij baisan temtsliin talaar yu medeh ve? ene talaar bichvel…Bas neleed uzeltssen um shig bna lee
Монголын түүхийн чухал эгзэгтэй завсрын үед дандаа Элбэгдорж нэртэй хаанаас ирсэн яах гээд байгаа үл мэдэгдэж ёндоотой балай гарч ирсэн хамаг юмыг самрах юмаа. Түүх давтагддаг гэж ярьдаг нь ортой бололтой.
Тийм шүү
he he neeree oorsdod ni bol gol ayul shuu.neeree tsalin absan yum bol hiimeer yum.
ДЭЭДЭС НЬ СУУДЛАА ОЛОХГҮЙ БОЛ ДООДОС НЬ ГҮЙДЛЭЭ ОЛОХГҮЙ. МАНАЙ ТӨР ” ХАМУУРСАН” ШҮҮ ДЭЭ. ҮҮНИЙГ “ЭМЧИЛЭХЭЭС” НААШ ЗАСРАХГҮЙ.ХАРИН ХЭН БЭ? ГЭДЭГ Л БАЙНА.
Энэ Ц.Элбэгдорж гэгч үнэхээр хийх юмаа олж ядсан, бас ямар ч бүтээлч ажил хийх унаган чадваргүй хүн байна. Хэт олон “стратеги” зохиогоод бүгдэд нь оролцохоор зүгээр л “шоучин” болдог юм л даа – Ebi-giin huwid sanal neg bn. yahavdee yadaj gadaad yertuntsud ner hundtei baigaan saihan yumdaa. anhanaasaa yum hiine gej bodoogui ch enhbayar elbegdorj gesen 2 songoltoos hulgaichaas ni hudalchiiig ni deer gej l duguilsandaa. hevlel suhuh yum bol ebi-d amalsan yum ui tum baigaa gehdee bieluulne gedegt ni itgeh itgel alga. shagnal ugdugui yerunhiilugch ? shuuhiig shinetgedeg yerunhilugch bolno- Dorligjav ni AN-in heden avilgacghdaa umuurch hergiig ni huchingui bolgohoos uur yum bnuu. ug ni shudarga sain huulich tavisan bol arai l iluu baih baisan yum. neeree casino-giin hergeer shorond orson 2-iigoo negiig ni tamgiin gazrin darga, nuguu ni general boloh shivdee. yadaj MAHN-iin avilgachdiig shorond hiine gej l naidayadaa
мэдээж хэрэг энэ бол монгол төрийг эзлэн түрэмгийлсэн гадаад захиалагчидтай дотоодын тавиулуудын хийж ирсэн хийж байгаа ажил ш дээ … учир нь энэ хэдийн ухаан туршлага хүрэхгүй л дээ….. үүнийг ухаж ойлгох будааны савнаасаа цааш харах чадавхийг ОДООГИЙН СУРТАЛ УХУУЛГА зориуд ихэнхи хүмүүст байхгүй болгочихоод байна Суртал ухуулагчид төр бол тусдаа бие хүн бол тусдаа гэж номлоод байгаа ш дээ ИРГЭНЭЭСЭЭ ТУСДАА ТӨР ГЭЖ БАЙХ УЧИРГҮЙ ХЭРЭВ ТИЙМ БОЛ ДАЙСАГНАГЧ ГАДИЛЫН ТӨР ГЭСЭН ҮГ Ш ДЭЭ төрийн нийгмийн үндэстний аймшигтай задрал сүйрэл 20-оод жил үргэлжилж байна Орост эзлэн түрэмгийлүүлж байсан он жилүүдээс хамаагүй гүн гүнзгий ялзрал доройтол хоосрол АСАР ХУРДТАЙ үргэлжилж байна Одоо бидний олонхийн манай СУРТАЛ УХУУЛАГЧДЫН НОМ НИЙТЛЭЛЭЭС УНШИЖ зурагтаар киноноос харж даган орсон мөргөл шүтээн БАРУУН чинь “нүцгэн ноёдууд” байсныг одоо нүдтэй болгон харж чихтэй болгон сонсож байна
Би өөрийн олон жил хуримтлуулсан туршлага дээрээ үндэслэн танд хэлэхэд та бичлэгээ хүүрнэн өгүүлэх гэх үү нурших гэх үү нэг тийм хэлбэрээр бичих хэрэггүй байхаа.
Бичлэгийн Параграфийн мөр цөөн байх, хэрэв нурших бол дэд параграф авах гэх мэтээр бичлэгээ сонирхолтой болгох хэрэгтэй байх.
Таны бичлэгийн агуулга муу гэж байгаа биш хүнд хүргэх арга муу байгаа гэж байгаа юм шүү.
Яг үнэн. Хэт хялбарчлахаар шинжлэх ухааны агуулга нь “алга болчих” гээд, хэт академик бичихээр хүмүүс “ойлгохгүй” болчих гээд байна. Миний блог хүн бүрт хүрэх биш (ийм боломж ч байхгүй ), харин сэхээлэг хэсэгт чиглэгдсэнийг Та анзаарч байгаа байх. Иймээс надад заавал сонголт хийх шаардлага гарвал би агуулгыг нь сонгоно. Юу ч гэсэн Таны хэлснээр засах гээд оролдоод үзье. Танд баярлалаа.
Хэт хялбарчлах нь шар сонины хэллэг, буубарын хэлж ярьдаг бичдэг шиг болгох вий. Тэд л одоогийн энэ оюун санааны том ухралтыг гардан бүтээсэн улс даа. Хэлзүйн найрлага нь бичигч, уншигчдын түвшинг тодорхойлдог байх…гэхдээ бидний олонхийн тархи мессеж шиг богинохон хялбархан мэдээлэл боловсруулдаг болсон нь ҮНЭЭН! Гэхдээ ийм цаг үеийг дагаж биш харин ч сөрж байх ёстой гэж боддог. Амжилт хүсье / PS: саяхан нээсэн http://www.ubman.mn сайтад морилно уу е-майл байгаа / устгах
bayrlalaa
Элбэгээ хэт их шоудаж байгаагийн нэг илрэл.Түрүүчийн үзэл баримтлал яагаад болохгүй байгаа, юу нь хэрэгжсэн гэдгээ ч дүгнээгүй хэдэн судлаач нэртэй юмнууд нь дээрээс үүрэг аваад л гаргаж байгаа бичиг шүү дээ
Сайн байна уу? Энэ “үзэл баримтлал”-ыг нэтээс хайгаад, хайгаад олсонгүй ээ? Харах тун чухал хэрэг байгаа тул хэрэв танд файл хэлбэрээр байгаа бол shagai_1003@yahoo.com хаягаар илгээж тус болно уу? Баярлалаа
Ganhuygaa chi sain niitlelch sudlaach gehdee bukh ymiig uguisgene gedeg orriigoo uguisgej baigaatai adil 1995 oni uzel barimtlal hemeeh ymand chi orolcson tegeed ch ter uzel barimtlal chini ayulgui baidliin mergejliin orolcoog hangaagui bichig barimt baisan gedgiig sanuulya.
Mongoliin gol asuudal yund bgaa yma be? huulia gargaad sahin morduulj chaddaguid asuudal baidag .Manai tusgaar togtnol 2 horshiin maani strategiin tencver deer togtoj bdag emzeg hevreg zuil uuniig hangah asuudal n ayulgui baidliin uzuuleltuudeer ilerhiilegddeg haramsalmai n chamtai sanal neg bna.Yu gehleer ter emzeg asuudliig yaj zohicuulah ve ?gedeg uzel snaa tusgagdaagui bolon uzel barimlald tusgagdsan zuils huulchilagdaagui buyu zorchson tohioldold yaj hariuclaga toovoh mehanizm suugaagui bgaa urid ch tiim bsan odoo ch tiim bna.Mongoliin tusgaar togtnol tuunii ayulgui baidliig hangagch gol ekh survalj n MONGOLCHUUD oorsdoo ba tedniig ekh oronch undesnii uzleer tolovchuuleh arga hemjee toriin bodlogod uguilegdeed bna.Deer ayulgui baidliig hamgaalah chig uurgiin baiguulaguudiin butec zohion bguulalt uzel barimtlaliig ajil uurgee guicetgeh tekhnolgid oorchilolt hiihguigeer u ch shiidegdehgui.Hamgiin bagadaa hiliin cergiin albiig 2-3 jil bolgon niigmiin shildeg hesgees vereg tataj hilee hamgaaluulah hil deer alba haasan nohdod priroteed olgoh heregtei medeej hiliin albanii surgaltiin hotolbor butec zohion baiguulalt hangamjid tor oncgoi anhaaral tavikh estoi ….Hilee manaj uzsen er hun ooriin erhgui ekh ornoo gesen setgeltei boldogiig MUNN -n butecees harj bolno…..
Эрхэм Батбаяр аа. Монголын Үндэсний аюулгүй байдлын хэрэгжилтийг би хариуцдаг болчихоо юу ?! Битгий шогтоод байгаарай. Тагнуул нь хүн хулгай хийх, цагдаа нь хүн буудах, хилчид нь бие биенээ алахыг чи “аюулгүй байдлын мэргэжлийн оролцоо” байхгүйгээс болсон гээд байх шиг. Энэ бол ч харин ёстой дэндсэн шүү. Би асар олон баримт ярьж чадна. Ямар ч бэлтгэлгүй, мэдэхгүй, чадахгүй юмаа аль тааралдсан албаны компюьтерээс битгий бичиж бай, бусаддаа гай болдог юм. Танилтайгаа утсаар ярьсан тулдаа л чамд сануулж байна…
Таны бичсэн зүйлтэй танилцлаа.Нийтлэлийн шүүмж бичих, харилцан санаа солилцох, эргэцүүлэн бодох, шинэ санаа дэвшүүлэх, үгүйсгэн хөгжүүлэх нь зохистой хэлбэр.Гэхдээ эерэг,сөрөг талын аль алинг нь харууштай. Тэр,энэ хэллэг, томъёоллыг минийхээр ингэвэл зөв байхсан гээд түүнийгээ судалгаагаар батлан илэрхийлсэн бол зүгээр байжээ.Үүний цаана судлаачийн хийсэн тооны болон чанарын судалгаа үндэслэл нь болж байдаг.Нийгэм эдийн засгийн үйл явцын хөгжил,өөрчлөлт ,ахисан шатны дэвшил өөрчлөлийг шинжлэх ухааны судалгаагаар баталгаажуулснаар судлаач хүн өөрийн үзэл бодлыг бусдаас хамааралгүйгээр шинжлэх ухаан ингэж зөвлөж байна хэмээн Брунно, Галлей,Копперник шиг хэлж байдаг билээ. Танд амжилт хүсье.
Надад судалгаа яаж хийх, түүнийгээ хэрхэн үндэслэхийг сургах хэрэггүй дээ. Харин Брунно биш Бруно, Галлей биш Галилей, Копперник биш Коперник гэдгийм ш дээ…
sain bnuu ganaa sudlaachaa bi olon ulsiin hariltsaanii chigleleer suraltsdag yum l daa tgd 1994 onii undesnii ayulgui baidliin uzel barimtlaliig 2010 oniihtei haritsuulj sudalgaa hiih gesen yumaa ene talaar tanias zovolgoo medeelel avch boloh bolov uu?
BUGD UNEN BAINA.ODOO MANAI TURD BAIGAA HUMUUS MONGOL TURIIG USTGAH,UNDESTNIIG UGUI BOLGOH ZORILGOTOI UIL AJILLAGAA YAVUULJ BAIGAA N ULAM IL TOD HARAGDAJ BAINA. AUYL DOTROO,MONGOL DOTOR BAINA. GADNIIHAN BISH.MONGOLIIG UURSDIINH N GARAAR USTGAH BODLOGO NEGENT BIELELEE OLOOD EHELJEE.
Unen zov l um helsen baina. Idiot-uud uurlah ni hamaaguiee, uneniig gantshan uneniig l oguulsen bna shuu de! Omno unshij chadaagui ni haramsaltai. Tanid amjilt husie!