САНАМСАРГҮЙ “БАЛЛУУЛСАН” САНАА…

Саяхан “С.Хасчулуу: Судлаач Ганаа хуулбарлагч” гэсэн лаг сүржин гарчигтай шүүмж гарав. Гарчгийг нь би өгсөн юм аа. Зарим нь бүр над руу утастаж “хүүхэдтэй хэрэлдээд” яаханав чи гэж зэмлэлээ шүү дээ. Зарим нь ч яахав, “шизо” нь хөдөлсөн гэсэн оношоо тавьж, зарим нь цаана нь “лаг том улс төр” эхэллээ гэж бодож байгаа бололтой. Би Хасчулуу хэмээх энэ залууг сайн танина. Компюьтер “ухсан” ухаалаг нэгэн байгаа юм. Түүний хийсэн “гэм” юу гээч ?! “Энэ нийтлэл Өнөөдөр сонины сэтгүүлч Мөнхчимэгийн нийтлэлтэй их төстэй юм ?” гэсэн ганцхан өгүүлбэр. Read more of this post

ЦӨМИЙН ХАЯГДАЛ АЛЬ ЭРТНИЙХ…

Монголд цөмийн хаягдал булж магадгүй тухай одоо л мэдээлж, шуугиан тарьж байна. Энэ чинь аль эртний асуудал шүү дээ. Би 2005 онд энэ талаар нэлээд дэлгэрэнгүй мэдээлэл олж сэтгэл ихэд түгшин, Үндэсний Аюулгүй Байдлын Зөвлөл, УИХ-ын 76 гишүүнд нэр нэрээр нь, мөн АБГББХ-ны дарга М.Энхсайхан нарт товч захидал бичиж байсан юм. Үүнд манай төрийн ганц ч албан тушаалтан хариу өгөөгүй. Ингээд 76 гишүүн бүгдээрээ биш юм аа гэхэд, ядахдаа хэн нэг нь шалгана гэж найдсан маань талаар өнгөрч билээ. Read more of this post

ХАОС ХИЙГЭЭД УЛС МӨХӨӨХ ТЕХНОЛОГИ

Энэ төр улс нэг л биш ээ гэж манайхан дүгнэх. Зөв л дүгнэж байна. Гэхдээ тэдний олонхи нь эдүгээ болж буй олон гаж тэнэг үйл явцын шүтэн барилдлага, шалтгаацлыг төдийлөн сайн олж чаддаггүй юм. Энэ ч бас аргагүй юм. Судлаач хүний үүрэг бол онол судалж, шинжилгээ хийхийн зэрэгцээ үр дүнг нь ард түмэндээ ойлгуулж, хүргэх явдал байдаг. Иймээс “онолд дөхсөн” хялбаршуулсан өгүүлэл бичих шаардлага гардаг юм. “Бантанг санаатай хутгадаг” (2010.11.24) болон нүүрс, уран, ГХМ-ын дэлхийн балансыг харуулсан өгүүллүүд үүний жишээ болно байх. Тус бүрт нь 3-6 сар зарцуулсан хөдөлмөрөө дурын хүнд нулимуулах ч нэг их таатай явдал биш. Хэт их “онол” бичвэл “ойлгохгүй”, хэт энгийн бичвэл “хэрүүл” болно, аль ч тохиолдолд бараг бүгд “загнана”, их зовлонтой ш дээ. Хэдий ийм боловч монголчууд бид дэлхийн түвшинд сэтгэж үйлдэх цаг болсон нь шинэ үеийн шаардлага юм. Энд ямар нэг нэр ус дурдаагүй, мөн манай нөхцөлтэй холбон тайлбарлаагүй. Гэхдээ л Та тодорхой хүн болон байгууллагыг хялбархан оноож, шалтгаацлын үрийг олж чадна байх… Read more of this post

БАЙЛДААН ТҮҮХЭЭР ЭХЭЛНЭ…

Одоо ч бараг 2-3 жил сунжирсан дажин болох нь тодорхой байна. Бүгдээрээ бэлэн болчихож. Зөвхөн команд л хүлээж байна. Уг нь монголын ард түмэн байлдах гэж байгаа биш, энэ улиг болсон хэдэн томчуудын дайны хөлд нэрвэгдэх асуудал нь мэдээж хэрэг. Энэ жил хэд хэдэн том ой болно. Юу хэмээвээс тун удахгүй энэ 3 дугаар сарын эхээр МАХН, МАН байгуулагдсаны 90 жилийн ой болно. Зун нь Ардын хувьсгалын 90 жилийн ой болно. Намар нь 1911 оны Үндэсний Хувьсгалын 100 жилийн ой болно. Тэгээд л “түүхийн” байлдаан эхэлнэ дээ… Read more of this post

ДӨРВӨӨН НАМЫН ДУНДААС ХӨ…

Нэг мэдсэн чинь Монгол Улс эрх баригч “дөрвөн” намтай болж орхидог юм байна. Нэг талд нь жинхнээсээ засгийн эрх барьдаг МАН, Алтангадас хоёр байна. Нөгөө талд нь “сөрөг хүчин” МАХН, АН хоёр байна. Ингээд 2012 оны сонгууль угтсан стратегийн том тулалдаан өрнөл үедээ оров. Энэ тухай тухай цухас өгүүлсү… Read more of this post

БҮГДЭЭРЭЭ “САЯТАН” БОЛЦГООЁ…

Манай “яруу алдарт” УИХ 2011 оны улсын төсвийг батлав. Бэлэн мөнгө тараах юм гэнэ. Ер нь сүүлийн хорин жил инфляци, ядуурал өдөр болгон ярих боловч шийдэж чадахгүй байгаа. Төр засаг нь ирэх жил эмплиаац гэдгээ 20 хувь өсгөхөөр “төлөвлөж” байгаа энэ үед мөнгөний асуудлыг хальт хөндөе… Read more of this post

БАНТАНГ САНААТАЙ ХУТГАДАГ…

Саяхан би нэг найзтайгаа чааталсан юм. Мэдээж улс төр юу болж байна гэсэн уламжлалт асуулт тавьж байна. Би “хаосын удирдлага”, “системийн задрал” болж байна гэж хариулав. Задралыг нь бол “манай монгол нэг л хачин, эвгүй байна аа” гээд зөвшөөрч байна аа. Харин хаосыг удирдаж болдог юм уу, ямар хачин юм бэ ? гэж байна. Болно оо л гэлээ. Яаж ? Товч тайлбарлав. Нэг л сайн ойлгоогүй бололтой. Яаж ч чатаар дамжуулж “онол” ойлгуулах бил ээ. Ингээд найз бид хоёрын ярианы үргэлжлэл болгож энэхүү “онолын” өгүүллийг бичихээр шийдлээ. Та уншаад сайтар эрэгцүүлбэл “онол” нэг их холын юм биш гэдгийг ойлгоно гэдэгт би эргэлзэхгүй байна… Read more of this post

200.000: БАЯРЛАХ ХИЙГЭЭД ЗОВНИХ

2008 оны эхээр одоогийн “ajiglagch” блоггер-сэтгүүлч Д.Цэрэнжаваар заалгуулан блогоо нээснээс хойш өнөөдөр би 200.000 дахь уншигчтайгаа золгож байна. Ямар ч гэсэн тоолуурын заалт ийм тоонд хүрчээ. Хэрэв миний өгүүллийн ихэнхийг дамжуулан хүргэдэг “Даяар Монгол”, “Цахим Өртөө”, “Бизнетворк”, “Твиттер” зэрэг сайт, сүлжээнүүд, мөн шууд холболт хийсэн бусад олон блогуудыг харгалзвал уншигчдын тоо хэд дахин олон болох нь мэдээжийн хэрэг. Ингээд нийт уншигчиддаа баярласнаа илэрхийлэхийн ялдамд өөрөө “санал шүүмжлэл” гаргаж, дүгнэлт хийх цаг болсон гэж бодож байна. Read more of this post