ОЮУ ТОЛГОЙГОО АНХААР…
2013/04/05 14 Comments
Rio Tinto цаанаа нэг л юм хийгээд байна даа. Үүнийг манайхан мэдэж байгаа эсэхийг бүү мэд. Манайд хамаатай л гэж бодох юм. Ямар ч гэсэн дуулгая гэж бодов… Read more of this post
2013/04/05 14 Comments
Rio Tinto цаанаа нэг л юм хийгээд байна даа. Үүнийг манайхан мэдэж байгаа эсэхийг бүү мэд. Манайд хамаатай л гэж бодох юм. Ямар ч гэсэн дуулгая гэж бодов… Read more of this post
2013/04/02 18 Comments
Киприйн банкны будлиан болж хүмүүсийн мөнгийг “хураан” авахаар болов, Баруунд цагаачилж байсан Оросын тэрбумтан Борис Березовский нас барав. БРИКС-ийн орнууд хамтарч банк байгуулахаар болов. Гаднаас нь харахад огт холбоогүй мэт эдгээр үзэгдлүүд ямар нэг холбоотой байж болох уу. Миний төсөөлж байгаагаар дараах дүр зураг бууж байна. Энэ талаар хамтдаа эрэгцүүлээд үзье… Read more of this post
2013/03/30 5 Comments
МАН “Эв нэгдлийн Тунхаг” гаргаж бүгдээрээ гарын үсэг зуржээ. Тэгээд хүмүүс будлих бий гэдгээс болгоомжилж МАН-ын олон Тунхгуудын товч түүхийг өгүүлье. Тэрнээс биш сайлах муулах гэсэн юм огт алга… Read more of this post
2013/03/28 11 Comments
Манайхан далайн боомт, ялангуяа Оросын боомт бидэнд падгүй гэж боддог юм. Тийм биш л дээ. Шууд биш ч гэсэн дам, хандлагын нөлөө гэж жигтэйхэн их байдаг юм. Энэ тухай өгүүлбэл Та ч гэсэн надтай санал нийлэх байх… Read more of this post
2013/03/27 13 Comments
Японыг “хувхай хоосон” гээд бид итгэчихэж. Ашигт малтмалаар тэр шүү дээ. Энэ ч үнэн юм. Гэхдээ саяхан болтол шүү дээ. Гэтэл сүүлийн үед болж буй үйл явдлууд энэ домогт няцаалт өгч байна. Өгөхөөр барахгүй дэлхийн эрчим хүчний балансад өөрчлөлт оруулж ч магадгүй болчихлоо. Энд өгүүлэх зүйлст би мэдээж бүрэн дүүрэн үнэлэлт дүгнэлт өгч чадахгүй. Миний ойлгож байгаагаар их алсын үр дагавартай юм шигээ. Гэвч Та бүхэн тунгаана биз… Read more of this post
2013/03/25 19 Comments
Хятадын дарга Орост айлчилж стратегийн түншлэлээ хөгжүүлж байна. Оросын Медведев Алс Дорнод, Сибирийнхээ хөгжилд зориулж 10 триллион рубль тусгайлан гаргах жишээний. Ингээд Си Ци Пины айлчлалын үеэр хамтын ажиллагааны “хар мянган” гэрээнд гарын үсэг зурцгаав. Түүний дотор нүүрсний салбарын хамтын ажиллагаа ихээхэн өргөжиж байна. Баабарын хэлснээр “сөнөх юм байх” гэсэн чинь тийм шинж ерөөсөө алга. Энэ тухай ярих гэсэн юм… Read more of this post
2013/03/20 31 Comments
Яг 90 жилийн өмнө боловсруулсан нэгэн гайхамшигт баримт бичгийг толилуулж байна. “Эдийн засгийн үндсэн бодлого” хэмээх энэ баримт бичгийг МАН тэртээ 1923 оны 7 дугаар сарын 24-нд боловсруулсан юм. Үлэмж хоцрогдсон улс орноо дэлхий дахины хөгжил дэвшилд хүргэх гэсэн бидний өвөг дээдэс ямархүү цэцэн цэлмэг ухаан, ямар их итгэл үнэмшил, агуу их мөрөөдөлтэй байсан нь илт харагдана. Одоо өөрийгөө XXI зууны шинэ шилдэг хэмээн магтдаг манай наманцаруудын алинд нь ч ийм лут баримт бичиг байхгүй бөгөөд хийж чадахгүй гэдгийг би баттай хэлж чадна. Одоогийн МАН бол бүр ч чадахгүй. Төрд ч гэсэн ийм системтэй хөтөлбөр байхгүй. Иймээс өнөө үеийнхэн ичих хэрэгтэй л дээ…
Зарим нэг үг хэллэгийг нь одоо үед тохируулаад засчихвал одоо ч аль нэг намын программ болгох бүрэн боломжтой. Хамгийн харамсалтай нь энд дэвшүүлэн тавьсан зорилтуудын ихэнхи нь биелээгүй байгаа. Харин энэ бол жинхнээсээ бодох сэтгэх асуудал мөнөөсөө мөн… Read more of this post
2013/03/15 19 Comments
Монголын орон сууц улс төрийн асуудал болов. Манай төр, улс төрчид болон иргэдийн эдүгээ ярьж хэлж буй асуудлуудыг зуу гаруй жилийн өмнө европт тавьж байсан гэдгийг манайхны хэн ч мэддэггүй нь гачлантай. Түүнчлэн энэ асуудал онол-практикийн халуун маргааны сэдэв болж, түүний мөн чанарыг аль хэдийн танин мэдсэн гэдгийг бас л мэддэггүй юм. Энэ тухай өгүүлсү. Read more of this post