ОЮУ ТОЛГОЙГОО АНХААР…

Rio Tinto цаанаа нэг л юм хийгээд байна даа. Үүнийг манайхан мэдэж байгаа эсэхийг бүү мэд. Манайд хамаатай л гэж бодох юм. Ямар ч гэсэн дуулгая гэж бодов…
Rio Tinto зардлаа багасгах, чиглэлийн биш хийгээд ашиг багатай бизнесээс гарахын тулд австрали дахь олон миллиард долларын нүүрсний активаа зарах гэж Deutsche Bank-ыг хөлслөн авлаа гэж Street Journal сэтгүүл мэдэгдэж байна.
Тухайлбал Coal and Allied Industries хэмээх нүүрний компани дахь хувьцааныхаа 29 хувийг зарах, уг төсөлд эзлэх өөрийн хувиа 51% болгон бууруулахаар Rio Tinto төлөвлөж байгаа гэнэ. Одоо Rio Tinto Шинэ Өмнөд Уэльс дэх нүүрсний хэд хэдэн уурхайг удирддаг Coal & Allied компанийн хувьцааны 80%-ийг эзэмшдэг юм байна.
Мөн 2011 оны сүүлээр Rio Tinto, японы Mitsubishi Corp хоёр хамтран энэхүү Coal & Allied Industries-ыг 10,6 миллиард австрали доллар төлж худалдан авсан ажээ.
Түүнчлэн Clermont болон зэргэлдээ Квисленд мужид буй Blair Athol төсөл дэх хяналтын багцаа худалдан авагчийг хайж байгаа гэнэ. Эдгээр нь 1 миллиард долларын үнэтэй аж. Rio Tinto 2012 оны 11 дүгээр сард Blair Athol дахь уурхайгаа хаасан юм байна.
Clermont орд газрын эрчим хүчний нүүрсний нөөц гэхэд л 12,1 сая тонн-ын дээд зэргийн ашиглалттай үед 177 сая тонн нөөцтэй, 17 жил ашиглана гэж тооцож байсан аж.
Хамгийн сонирхолтой бөгөөд ноцтой мэдээлэл нь дараах болно:
“Rio Tinto нүүрс-эрчим хүчний бизнесээс гарч байгаа. Түүнд үүгээр оролдох утга учир алга. Тэд төмрийн хүдрийн наймаагаар мөнгө хийдэг, харин эрчим хүчний нүүрс бол тэдний бизнес-загварт тохирохгүй” гэж нүүрсний салбарын нэгэн топ-менежер хэллээ” гэсэн мэдээлэл байгаа юм.
Түүнээс гадна Rio Tinto хөнгөн цагааныхаа активыг аль хэдийн худалдаж, зарим хэсгийг нь Pacific Aluminium-д таслан өгсөн байна.
Ингээд бас л сонин мэдээ гарч ирж байна:
“Хэрэв Rio Tinto Австрали, Канад дахь төмрийн хүдрийн үйлдвэрүүд, мөн Escondida болон Kennecott-ийн зэсийн түлхүүр активуудаасаа бусад ашиггүй бүх бизнесүүдээсээ салж чадвал ашигтай байж чадна” гэж Commonwealth Bank of Australia-ны тайланд дурдсан байна.
Зэсийн активууд Rio Tinto-ийн хувьд түлхүүр ач холбогдолтой гэдгийг Австралийн банк баталж байна.
Ингэхээр Rio Tinto-гийн шинэ захирал Сэм Уолш (Sam Walsh) зардлаа багасгах эрчимтэй бодлого баримталж байгаа нь илт байна. 2014 он гэхэд Rio Tinto зардлаа 5 миллиард доллараар багасгах төлөвлөгөөтэй байгаа бөгөөд түүний гуравны хоёр нь эрчим хүчний (нүүрс болон уран) болон хөнгөн цагааны актив байх юм.
Тэр нүүрсийг “хасч” байна, хөнгөн цагааныг “хасч” байна. Харин зэсийг “хасаагүй” байна.
Тэд австраличуудтай нөхөрлөж байна, манай “зөвлөх” германы банктай нөхөрлөж байна.
Ингээд толгой гэж байдаг бол ажиллуулах цаг болсон байна.
ОДОО ОЮУ ТОЛГОЙГОО АНХААР…
Төр засаг ухаантай юм бол ийм юмыг мэдэж байх хэрэгтэй ш дээ. Ямар үхснээ хийж цалин авч суудаг байна аа. Хоосон ерөөл тавиад бүтэхгүй л дээ…
Судлаач Х.Д.Ганхуяг
2013 оны 4 дүгээр сарын 5.

About Ганаа
СУДЛААЧ ДАШЗЭВЭГИЙН ГАНХУЯГ 1954 онд Налайх хотод төрсөн. 1962 – 1972 онд Налайхын дунд сургууль, 1972 – 1977 онд МУИС –ийн Инженер – эдийн засгийн сургууль, 1987 – 1990 онд Болгар Улсын Нийгмийн Ухаан, Нийгмийн Процессын Удирдлагын Академи төгссөн. Нийгмийн Ухааны Институтэд эрдэм шинжилгээний ажилтан, УИХ-ын дэргэдэх Судалгааны Төвийн захирал, УИХ болон ЕТГ–т улс төрийн зөвлөх, референтын ажил хийж байсан. 1996 -1998 онд МАХН-ын Удирдах Зөвлөлийн гишүүн байснаа өргөдлөө өгч сайн дураараа огцорсон. Төр засгийн болон намын удирдагчдын талаар шүүмжлэлт өгүүлэл бичсэний учир ажлаас 5 удаа халагдсан. Мөн энэ шалтгааны улмаас 2004 онд МАХН-аас хөөгдсөн. Монгол Банкнаас их хэмжээний мөнгө алга болсон асуудлыг тэргүүн хатагтай О.Цолмонтой холбон бичсэний учир Монгол Банкны Ерөнхийлөгч асан О.Чулуунбатыг гүтгэсэн хэргээр 2006 онд шүүхээр шийтгүүлсэн. Олон улсын болон үндэсний хэмжээний олон судалгаанд удирдагч, үндэсний зөвлөх, багийн гишүүнээр ажиллаж байсан. Одоо чөлөөт судалгаа, системийн анализ эрхэлдэг. Эхнэр, хүү, охин нарын хамт амьдардаг.

14 Responses to ОЮУ ТОЛГОЙГОО АНХААР…

  1. Btbr Nm says:

    Энэ компани ямар ч тохиолдолд энэ ОТ төслөөс гарахгүй. Манай худалдагдсан тэжээвэрүүдийг янз бүрээр шахаж дарамтлан өөртөө ашигтай нөхцөлөөр гэрээг шинэчлэхийг хичээнэ. Олон нийтийн санаа бодол, одоогийн үүссэн нөхцөл байдлал, газар нутгийн байрлалаа ашиглан тэдэнд маш их дарамт, шахалт үзүүлэх шаардлагатай. Компани өөрөө санаачлагаараа гэрээнээс гарч айлгах, Африк, Зүүн өмнөд Азийн зарим оронд хэрэглэсэн дотоодод нь самуун дэгдээх аргаа ч хэрэглэж мэдэх юм.Түүний нэг эхлэл бол Сангийн сайд агсантай холбоотой баримтыг ил болгож байгаагаас харж болно. Гэхдээ Монгол бол тэдгээр орнуудаас огт өөр гэдгийг одооноос бага зэрэг ойлгож эхэлж байх шиг. Компани Монголоор хамаагүй оролдож чадахгүй л болов уу.

    • залхсан хүн says:

      бид африк болон бусад орноос юугаараа илүү гэж?? Яахав дайн гарахгүйл бх. Энэ нь бидний эв нэгдэл гэхээс илүү хувиа бодсон аймхай зан чанартай холбоотой болов уу? Нутаг дээрээ барилгын хужаад дээрэлхүүлж бгаа улс үндэстэн дамжсан том корпорацыг дөнгөх нь юу л бол. Эцэст нь хариуцлаггүй аймхай хулчгар зан чанараасаа болоод толгой дээрээ баахан феодал гахайнууд залчихаад араас нь хий дэмий л харааж суух юм. ОТ ч тэр ер нь бүх орд бидэнд ашигаа өгөхгүй л боловуу.

  2. Anonymous says:

    ter said shig nowshnuudaas bolj bid ter oyutolgoid ni yu bolood bgaag odoo hurtel oilgoh gej hicheeseer l suuna

  3. Ганаа says:

    Балайнуудаа. Боль л доо. Зөвхөн өнөөдөр гэхэд Та нар над руу 272 спам явуулаад байна. Энэ чинь утгагүй. Би энийг чинь зүгээр өнгөрөөхгүй…

  4. enhamgalan says:

    ОЙЛГОДОГГҮЙ ЭЭ АХАА. ЖООХОН ТАЙЛБАРЛААЧ

  5. enhamgalan says:

    МАНАЙД САЙН ГЭСЭН ҮГҮҮ МУУ ГЭСЭН ҮГҮҮ ?

    • Ганбаа says:

      Хэрвээ манай төр зөв шийдэл олж чадах юм бол манай талд давуу тал бий болж байна гэсэн үг. Өрөөр хэлбэл Рио ОТ-н төслийг ямар ч тохиолдолд бусдад өгөхгүй гэдэг гаргалгааг гаргаж авч болох юм. Энэ мэдээллийн үндсэн дээр Монгол Улс Рио-д өөрийн нөхцлөө тулгах бүрэн боломж бүрдэж, тэднийг бараг “нуман тулгуурт” оруулах боломж байна аа гэсэн үг. Гэхдээ бас хамаагүй “хүчиндвэл” Монгол Улсын хөрөнгө оруулалтын орчин муудах, олон зах зээл дээр итгэлгүй гэсэн нэр зүүх учир тунгийг нь зөв тааруулах мэдрэмж л чухал.

  6. Ганаа says:

    Манайх их ач холбогдолтой гэсэн үг. Үүнээс илүүг нетээр хэлэх боломжгүй…

    • залхсан хүн says:

      Монгол тэдэнд үнэхээр ач холбогдолтой мулгуу ард иргэдийнх нь тархийг угаах замаар аеар их баялагыг хамгийн хямд зардлаар зуун хувь эзэмшинэ гэдэг байнга тохиох аз биш бх аа.

    • enhamgalan says:

      ok

  7. залхсан хүн says:

    оюутолгой дахь хөрөнгө оруулалтаа бас буулгаж бгаа биз дээ. мань мэтийн тэвчээрийг шалгая гэж шийдсэн юм болов уу

  8. t says:

    mongoliin OT ter gerch baigaa biznesuudees ni ashigtai gesen ug baih ni. Gereenii nuhtsoloo bid baga zereh changaruulsan ch ted OT-oos garahgui yum baina.

  9. Нэргүй says:

    Эдийн засгийн алуурчид аль хэдийн ажилаад эхэлцэн гэж ойлгож байгаа. Гол шахалт нь гадаадын хөрөнгө оруулалт буурч байна эдийн засаг уналаа гэж нийтлэл их гарч байна. Үнэндээ дэлхийн эдийн засаг хямраад уул уурхайн бүтээгдэхүүний зах зээл муудчихаад байгаа нь манайх шиг уул уурхайд түшиглэж гадны хөрөнгө оруулалт татдаг оронд нөлөөлөөд байгаа хэрэг л дээ. Уул уурхайн бараг бүх компани 2012 онд алдагдалтай ажилсан шүү дээ. Жишээлбэл Риотинто маань 3 тербумын хохирол амсчихаад байгаа юм.Бас өнгөрсөн жилүүдэд Оюутолгойн уурхайг барих гэж их хэмжээний хөрөнгө орж ирсэн. Одоо нэгэнт уурхай босчихсон болохоор хөрөнгө оруулалтаа зогсоочихсон байгаа л даа. Тэгэхээр энд янз бүрийн хүчин зүйл нөлөөлж манай эдийн засаг зогсонги байдалд орсон нь үнэн. Яг үнэнийг хэлэхэд Монголын хэт хөөсөн эдийн засагт эм болох юм л даа энэ цаг үе. Одоо бондын мөнгийг яг бүрэн ашиглаагүй байна. Энэ мөнгө энэ зун зах зээлд орж ирэх үед эдийн засаг эргээд сэргэх нь мэдээж юм. Гэтэл өмнө нь ерөнхийлөгчийн сонгууль болох юм. Яг үүлэн чөлөөний нар шиг эгзэгтэй агшин нь юм л даа. Нэг хардлага байгаад байгаа юм. Чайналко Рио тинтод хувь эзэмшилтэй. Энэ шалтгааны улмаас энэ удаагийн сонгуульд МАН Хятадын дэмжлэгийг авах болов уу гэж тооцоолоод байгаан. Саяхан бас Хятад уруу тус намын дарга нь явж уулзсан байна лээ. Хэрэв МАН-с ерөнхийлөгч тодорвол засгийн газартай дайтаад эхлэх байх. Энэ үе хүртэл Рио тинто хүлээхээр шийдсэн гэж ойлгож байгаа. Бас нөгөө Чайналкогийн нүүрсний гэрээ байна. Дээр нь бас нэг хүн өршөөгдөнө.

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

%d bloggers like this: