ХАР НОХОЙН ХООЛ…
2013/04/02 18 Comments
Киприйн банкны будлиан болж хүмүүсийн мөнгийг “хураан” авахаар болов, Баруунд цагаачилж байсан Оросын тэрбумтан Борис Березовский нас барав. БРИКС-ийн орнууд хамтарч банк байгуулахаар болов. Гаднаас нь харахад огт холбоогүй мэт эдгээр үзэгдлүүд ямар нэг холбоотой байж болох уу. Миний төсөөлж байгаагаар дараах дүр зураг бууж байна. Энэ талаар хамтдаа эрэгцүүлээд үзье…
Кипр бол эхлэл
Манайхан Киприйн асуудлыг сайн мэдэхгүй ч багцаагаар мэдэж байгаа. Барууны орнууд санхүүгийн системийг тунгалаг байлгах нэрийн дор Киприйн хямралд тусламж үзүүлэв. Гэхдээ банкны депозитийн тодорхой хувийг авахаар болов. Эдийн засгийг тогтворжуулахын тулд. Энэ бол нэг талаасаа хувийн өмчийн халдашгүй байдалд заналхийлсэн аймшигт явдал юм.
Нөгөө талаасаа Кипр хэр шударга байсан бэ гэдэг асуудал гарч ирнэ. Миний өмнө орчуулсан “орос” өгүүлэлд энэ талаар бичээгүй байсан. Одоо учир нь нэлээн тайлагдаж байна.
Кипр бол Европын оффор бүс юм. Тэнд эдийн засгийн нэн таатай нөхцөлтэй. Гэхдээ сүүлийн үед энэ нь хэрээс хэтэрчээ. Киприйнхэн нэг талдаа Швейцарт, нөгөө талдаа Вержини болон Багамийн арлууд зэрэг бусад оффшор бүсэд хоёр, гурван давхар данстай голдуу байжээ. Энэ нь олон жил болж, хэтрээд ирэхээрээ “мөнгө угаах” гэдэг нь болж, бохир мөнгөний хэмжээ нэмэгджээ. Бүх эдийн засаг нь бохир биш ч гэсэн ихээхэн ноцтой хэмжээнд хүрч. Эндээс болж хямрал үүсчээ. Барууныхан тэднийг хашраах цаг нь болсон юм байна. Кипрт хэний мөнгө байдаг вэ гэдэг нь их сонин.
Орос мөнгө
Мэдээж олон орны мөнгө байдаг боловч хэвлэлд мэдээлж байгаагаар “орос” мөнгө нэлээд их хувийг эзэлдэг аж. Оросын баячууд, “сайн эрчүүд” мөнгөө найдвартай, хяналт шалгалт багатай, нэр хүндтэй Киприйн банкинд хадгалуулдаг байж. Үнэн худлыг бүү мэд, зарим нь 20 миллиард “ногоон” л гэнэ, зарим түүнээс хамаагүй их л гэнэ. Ямар ч гэсэн “маш их” нь ойлгомжтой байна.
Дээрээс нь Кипр үнэн алдарт шашинтайг хэлэх үү. Хадгалуулна гэдэг маань санхүүгийн дурын үйлдэл хийх өргөн боломжтой гэсэн хэрэг юм.
Орос өөрчлөн байгуулалтын дараа хөл толгойгоо алдсаныг хүн бүхэн мэднэ. Тэр үеэс эхлэн оросын валютын баялаг Баруун руу, ялангуяа сүүлийн үед Кипр рүү гарах болсон байна. Энийг Барууныхан ч, Путин ч сайн мэдэж байж. Путин олон удаа баячууддаа хандаж мөнгөө Оросын банкинд хадгалуулахыг уриалсан юм. Баячууд нь тоохгүй л байхгүй юу…
Ингээд Кипрт хөрөнгө “хураагаад” эхэлсэн чинь оросын баячууд ёстой үрчийнэ биз дээ. Баруунхан оросуудад “нийтэд” нь цохилт өглөө гэж бодсон нь лавтай. Гэтэл үгүй байжээ. Оросуудыг биш, харин Путины “дайснуудыг” цохичихож…
Эхэн үедээ Путин ч, Медведев ч нэлээн ширүүхэн мэдэгдэл хийсэн юм. Тэгснээ гэв гэнэт чимээгүй болчихов. Яасан ? Юу болсон ?
Хэдхэн хоногийн өмнө Оросын Засгийн Газрын Ерөнхий сайдын орлогч Шувалов бид Кипр дэх оросуудын мөнгийг хамгаалахгүй гэж мэдэгдэв. Тэгээд Оросууд иргэдээ “хаяж” байгаа юм уу ? Бараг л тэгж байна.
Оросын баячууд утгагүй нь энд харагдаж байгаа юм. Хулгай дээрмээр мөнгө олж баяжина. Тэрийгээ гадаадад гаргаж хадгална. Засгийн Газар нь эх орондоо хадгалуулаач гэж олон удаа уриалахад тэд огт тоогоогүй. Уг нь эх орондоо хадгалуулсан бол тэр мөнгө нь эргэлдээд эх орон, ард түмэнд нь тус болох байсан нь мэдээж хэрэг. Орос баячууд тэгсэнгүй. Харин мөнгө нь “алга болмогц” Засгийн Газар биднийг өмөөрөөч гэж орилов.
Путин юу боллоо гэж ийм “юмнуудыг” өмөөрч байх юм ?! Харамласан юм хар нохойны хоол гэж үүнийг хэлдэг юм.
Одоо хөшигний цаана ямар “нэг юм” болж байна, төсөөлбөл хэрэв баячууд мөнгөө олж авъя гэвэл эх орондоо тодорхой хувь өгч байж түүний ивгээлд орох байх. Оросын Засгийн Газрын зөв ш дээ…
Березовскийн үхэл
Үүнтэй шууд холбоогүй ч улс орон задрах үед хэт баяжсан хүний хувь заяа ямар байдгийг тодорхой харуулав. Тэр хар мянган мөнгө хөрөнгө хар мянган хэрүүлтэй үлдээгээд нас барав. Украины суут яруу найрагч Тарас Шевченко:
“Бусдын нутаг ясаа тавих
Бузар булай хувь тавиланг
Буурал өвгөн надаас бусдад нь
Бурхан Тэнгэр бүү заяаг…”
гэж хэлснийг дахин сануулаад одов.
Ер нь бол ярихгүй байгаагаас биш, Киприйн хямралтай түүний үхэл холбоотой ч байж магадгүй. Одоо өв залгамжлагч нарынх нь дунд “дайн” дэгдэнэ, харж л байгаарай. Буруу аргаар олсон мөнгө хэзээ ч хоол болдоггүй аж…
Хуучин банк-Шинэ банк
Одоо хуучны банк-санхүүгийн систем хямралд орж, түүнээс гарах арга замыг эрэлхийлж байгаа нь хэн бүхэнд тодорхой байна. Энэхүү арга зам бол санхүүгийн ил тод байдал болж байна. Энэ талаар практик алхам хийж эхэлсэн нь Кипр болов. Кипр бол зөвхөн эхлэл.
Иймээс цаашдаа бохир мөнгөтэй дэлхий нийтээрээ тэмцэх нь тодорхой болов. Ухаандаа хамгийн найдвартай Швейцарийн банк нууц хадгалахаа болив. Манайхны хамгийн дуртай Гонконгийн банкууд ил тод байдлын гэрээнд нэгдэв. Удахгүй бүгдээрээ тийм болно.
Ингээд худалч, хулгайч, зальхай, луйварчдад энэ дэлхийд нуугдах газар байхгүй болж байна.
Мөн саяхан БРИКС-ийн орнууд шинэ банк байгуулахаар шийдвэрлэв. Банк нь хараахан байгуулагдаагүй боловч энэ бол дэлхийн банк санхүүгийн салбарт цоо шинэ зоримог алхам юм. Тэнд зөвхөн “цэвэр” мөнгө авах нь мэдээж хэрэг.
Манай баячууд ихээхэн эргэлзээтэй, сэжигтэй аргаар олсон мөнгөө гадаадын банкинд хадгалуулчихаад Монголд байдал эвгүй болбол гадааддаа дүрвээд гарчихна гэж бодож суудгийг би сайн мэднэ. Одоо энэ боломж байхгүй болж байна. О.Чулуунбат мэтийн луйварчдад бүр ч орох газар байхгүй…
Та нар намтар түүхийнхээ цаасыг устгасан байж болох ч намтар түүх хэзээ ч устдаггүй юм ш дээ…
Та нар идэж уухдаа л сайн болохоос эрүүл саруул, хүмүүнлэг юманд хариугүй амьтад гэдгийг чинь би бас дэндүү сайн мэднэ.
Иймээс миний хувьд Та нарт бага ид, нүнжиг суу, үр хүүхдээ бод, нүглээ сайн наминчил гэж хэлэх байна даа.
Монголын буяныг хар нохойн хоол болгов доо…
Судлаач Х.Д.Ганхуяг.
2012 оны 4 дүгээр сарын 2.
Ашгүй дээ бохир мөнгөө хэрэглэж амьдрахыг санаархагч, Монголын баялагыг гадагшаа сэм зөөгчдын ирээдүй бүрхэг болж л бгаа бололтой. Эх орноо цөлмөгсдыг ямар олигтой зүйл угтах билээ дээ гэж…
Mgl baychuud ch sandarch baigaa bol uu.
Тэд нар ийм хэмжээний асуудлыг ойлгох мэдлэг боловсрол дутагдаж байгаа ш дээ. Зөвхөн луйвар хулгай хийх талаар бодож сэтгэхээс бус хураасан хөрөнгөө чад болохдоо өөрөө аваад явж чадахгүй гэдгээ шуналын вирусээр өвдөөд мэдрэх чадваргүй болчихсон байгаа.
Увсад учиргүй их мөнгө тарааж УИХ-д гарч ирсэн хоёрын нэг эрхэм гишүүн Чойжилсүрэн айлдахдаа
“Би аль ч улсад амьдарсан өөрийгөө өлхөн аваад явчих чадвартай” гэсэн бөлгөө.
Харин өнөөгийн нөхцөл байдлыг харах юм бол тэр чадвараа эртхэн монголдоо байшуулсан нь дээр юм байна даа. Тэгвэл хамгаалалт дууссаны дараа өр ширэнд холбогдоод эхлэхэд нь учруулсан хохирлоо тодорхой хэмжээгээр барагдуулсан гэдэг “хөнгөрүүлэх нөхцөл”-өөр хэдэн сар ч болов хасагдах байлгүй дээ.
Хүн төрлөхтөн энэ дэлхийг авч явж, хувь заяаг нь шийдэх хамгын ухамсартай, ухаантай амьтан нь л юм бол ийм зүйл хэзээ нэгэн цагт болох л байсан. Дэлхийн иргэнийхээ хувьд болж байгаа явдлыг туйлын баяртай хүлээн авч байна.Үнэн, чухал,цагаа олсон мэдээлэл, асуудлыг байнга хөндөж байдаг судлаач танд үнэн худлыг ойлгодог уншигч нөхдийн өмнөөс болон хувиасаа талархал илэрхийлж, эрүүл энхийг хүсэн ерөөе.Үнэн худлын, сайн муугын, сайхан муухайгын язгуур үнэнийг мэдэх мэдлэггүй өсөж байгаа орхигдсон үеийн залуучуудад л санаа их зовож байна. Орхигдсон үеийн залуус гэж бүгдийг хамруулаагүй гэдгийг ойлгож уншхыг хүсье.
Чойжилсүрэн нээрээ тэгсэн байсан. Би Монголтой Монголгүй хаана ч амьдрах чадвартай хүн л гэж байна лээ.
УИХ гишүүн болцон байсан уу. Мөнгө тараагаад л…
монголоор ярьж байж энэ хэлний төлөө санаа зовдоггүй, энэ улсын төлөө сэтгэлээ гаргадаггүй, дорой гутранга үзэлтэй бол тарас гуайн хэлдэг шиг л тавилан ямар олиг байх вэ. хэзээ нэгэн цагт өөрт үгүй юм гэхэд үр хүүхдэд үнэн наалдана.
kipr,juxenburg,zwitserland, andorro ene ter geed europiin heden jijighen bayan ulsuud baidag.tednii jaaj bayan bolson ni ih sonin dyr zurag.baidag jm.TED HUULI BUS BUYU HULGAIN AVILGALIIN LUIVARIIN MONGIIG BANKINDAA BAIRLUULJ HADGALAN NUUTSALDAG BOGOOD MONGO HADGALUULSAN EZED NI MONGOO AVCH CHADAHGYI ALGA BOLOH NI TYGEEMEL YZEGDEL.JAAGAAD GEVEL GOLDUU BURUU GARIINHAN BIE BIYNEE ALSAAR MONGO NI EDNII BANKIND ERGYYLJ AVAH EZENGYI YLDDEG TOHIOLDOL MASH OLON.ZOVHON KADAFIGIIN MASH IH MONGO EDGEER ULSUUDIIN BANKUUDAD BAISAN GEGEN MEDEELEL BAIDAG.ULS TOR EDIIN ZASGIIN PANATUUDIIN TATVARAAS NUUSAN BOLON HULGAILSAN MONGONII NUUTS DANSUUD BAIGAA..MON EDGEER ULSUUD NI MONGOTEI EDIIN ZASGIIN TSAGAACH NARIIG NOGOON GERLEER AVDAG BOGOOD NEG IH UDALGYI NOGOO ERTOMTS RUU TALIIDAG NI ERIIN YZEGDEL.MANAI ENE MUU ENHEE AH TEDNII NEG BAIH MAGDLAL ONDOR SANAGDDAG JM.TER MONGOLD EMCHLEGDDEGYI SYRHII OVCHIN ENE TER BOL GADUUR BAIGAA JMAA L ZOHITSUULAH AJIL BAIGAAGIIN ILREL.MON HYY NI MONGOL BANKNII DEDee gej.edgeer ulsuudiin bank ni tsaashdaa iimerhyy yil ajillagaa jvuulah bolomj ni nariisan nariissaar bolomjgyi boloh talruugaa orj bna daa
Харь гаригтай худалдаа хийдэггүй л юм бол дэлхий өөрөө битүү эдийн засагтай. Тэгэхээр хэн нэгний мөнгө багаснаа гэдэг нь өөр хэн нэгний мөнгө тэр хэмжээгээр ихэссэн гэсэн үг. Киприйн хямралын дараа хэний мөнгө нэмэгдэв, энэ нь манай улсын баячуудад ямар сургамж болох вэ гэдэг л сонин байна.
С.Баярцогт сургамж биш үү ?! Миний мэдээлэл ямагт илүү хурдан бөгөөд найдвартай байдаг…
Харийнхны тэжээвэрүүд зөвхөн тухайн үед л болж байвал юугаа ч худалдахаас буцахгүй болчихсон, бас тийм үзэл номнолд шүтэх болсон байдаг.
ha ha ha bolj bolj
Money&Me gedeg moraliin gai uugeer duusahgui ee…gewch garc baij l taaraa: har nohoin hool bolgohgui bucaan tushaah!
Цаана чин Баярцогтын данс илрээд баларч байна.
za za bidnii hairt udirdagchid neg iimerhyy ehneesee bulhai ni ilereed ehellee odoo tegeed edniig yahav. 10.000 tug hulgailsan ohin heden jil genyy avsan gene. 8 terbumiig gussan chimedtseren 4 jil suugaad garaad irsen , tatvariinhan ene ter geed aimaar nohdyyd bainadaa. edend hynii nutagt yasaa tavih huvi tavilanch bagadna, uur hyrev…
Ta tavtai havarjij bna uu. Tanii bichseniig 10-aad jil dayarmongol bolon tanii blogoos unshdag. Sudalgaatai, shinjleh uhaanch, logictoi ,hund oilgogdohoor engiin, er ni saihan bichsen bichveruudiig tani unshij ooriin bodoldoo tungaaj suuhad bi ih jargaltai baidag yum. Ovgorch hogshirch ongorch balarch baigaa bas zaluugaaraa hog novsh bolj baigaa durakuud bolon gajig emgegtei, komplestoi humuus baidag ch gesen tanii bichveruudiig unshij bodoj oilgoj ooriin orh ger huviin aj amidral bolon uls mongoliinhoo toloo gesen bodoltoi zaluu ch hogshin ch humuus taniig buruu oilgochih gol ni ehlen unshigch nar aguulgaasaa omno bichveriin ongiig haraad buruu oilgochih baih/ Gol ni mongol hel , bichgiin aguulgiig sain oilgohgui ch medlegtei, chadvrtai , olon heltei mongoloo gesen setgeltei, uchraa olohgui baigaa zaluuchuud daraahi ue mini olon baina/ gej bodood zarim neg hog novshnuudad zoriulsan ugsee hayachihval yaasan yum be? Tegeheer tanii saihan bichver amtgui bolchihvol bas demii baih. bi sain medehgui. Nadad bol estoi saihan baidag. Ta ooroo odoogiin zaluuchuudiin bolon niigmiin hariltsaanii baidliig ter tusmaa gadaadad amidarch baigaa zaluu ueee setgelgeenii huvid ni, hunees, nomnoos, PC-geesee yum huleej avah ni, analizlah ni sintezleh ni yamarhuu baigaag nadaas iluu medeh biz dee. Belen saihan goe ongotei oodrog yum huleedeg ni zaluu hun buriin husel shuu dee. Tand saihan bichveruudee bichij eruul enkh , urt naslahiig husen erooe. Mongoldoo ochihoor tantai nuur tulan uulzaj tav gurvan ug solimoor sanagdaj yavdag yum
naashtai saihan sonsogdoj bh chin Nohoin duu oirtoj l baigaa yum bn Gehdee nuhduudiin arga hemjeegee avaad ehelsen biz
манайд ийт юм болбол манай засгийн газар шууд өмгөөлөлдөө авна даа. Хадгалсан өмгөөлсөн 2 нэг тэрэгний дугуйнууд байгаа байлгүй.