МАНАЙХЫГ АЛГАСААД Л…
2013/03/28 11 Comments
Манайхан далайн боомт, ялангуяа Оросын боомт бидэнд падгүй гэж боддог юм. Тийм биш л дээ. Шууд биш ч гэсэн дам, хандлагын нөлөө гэж жигтэйхэн их байдаг юм. Энэ тухай өгүүлбэл Та ч гэсэн надтай санал нийлэх байх…
Орос Европт нүүрс нийлүүлэлтээ багасгасан гэх нь хаашаа юм, Ази- Номхон далай дахь нүүрс гаргалтаа ихээхэн нэмэгдүүлэх чиглэлд нэн эрчимтэй ажиллаж эхлэв. Яагаад гэвэл Хятад, Япон, Солонгос болон Ази-Номхон далайн орнуудад нүүрс гаргах нь ашигтай бөгөөд ирээдүйтэй учраас тэр. Тухайлбал Хятад ойрын үед 185 сая гаруй тонн нүүрс импортлох ба үүнийг голлон нийлүүлэгч нь Орос байх аж.
Уг нь Монгол байж болох л байхгүй юу. Ази-Номхон далайн орнуудад нүүрс гаргахын тулд зам харилцаа амин чухал. Нэг нь далайн зам, нөгөө нь төмөр зам. Энэ хоёр хүйн холбоотой.
Сүүлийн үед Ази-Номхон далайн орнуудад нүүрс гаргах далайн боомтын төлөө өрсөлдөөнд улам олон тоглогчид оролцох болов.
Жишээ нь 2013 оны 3 дугаар сарын 19-нд “Мечел”-ийн охин компани “Мечел Карбон” (Сингапур) болон Хятадын Baosteel Group корпорацид багтдаг Baosteel Resources Int. Co компани жил тутам 960 мянган тонн коксждог нүүрс нийлүүлэх тухай гэрээ Шанхай хотноо байгуулав. Тэд нүүрсээ “Мечел”-ийн хяналтад байдаг “Ваниногийн далайн худалдааны боомт”-оор (Хабаровск муж) дамжуулан нийлүүлэх юм.
“Газар зүйн тохиромжтой байрлал, хоёр орны хооронд шууд төмөр зам байгаа, түүнчлэн хангалттай хүчин чадал бүхий нүүрсний терминал бүхий Оросын Алс Дорнодын далайн боомт ойрхон байгаа зэрэг олон хүчин зүйлийн улмаас Хятад Оросоос нүүрс авах нь ашигтай” гэж Кемеров мужийг төлөөлсөн сенатор Сергей Шатиров мэдэгджээ.
Манайд газар зүйн тохиромжтой байрлал байгаа юу, байгаа; шууд төмөр зам байгаа юу, байгаа. Тэгээд яагаад нүүрсээ зарж чадахгүй өрөнд орж байгаа юм ?!
Одоо Оросын Алс Дорнодод “Мечел” – “Ваниногийн далайн худалдааны боомтыг”, “Сибирийн нүүрсний эрчим хүчний компани” – Ваниногийн Мучка тохой дахь терминалыг, “Кузбассразрезуголь” нүүрсний компани” (УГМК-Холдинг) – Дорнод боомтыг (Восточный) боомт тус тус эзэмшиж байна.
Хаа байсан Кемеровын “Сибирийн Деловой Союз” холдинг компани Приморийн хязгаарын өмнө талд Уссурийн хойгийн Суходол буланд жилд 20 мянган тонн нүүрс ачаалах терминал барихаар төлөвлөж байна. Тэд “Суходол далайн боомт” охин компани байгуулаад байна.
Находкад өмнө нь консервны лаазны төмрийн нэг фабрик загас олборлодог, тээвэрлэдэг жижиг флоттой байсан аж. Мөн “Астафьевийн терминал” гэсэн боомттой байжээ. Түүнийг 2011 онд “Аква-ресурсы” компани авч өөрчлөн шинэчилж, одоо нүүрс ачдаг болгож байна. Тэд Оросын Төмөр зам (РЖД) болон нүүрсний томоохон компаниудтай гэрээ хийж ажлаа гялалзуулж байна.
Би Солонгосыг манайхаас нүүрс гуйна гэж бодож байсан юм. Гэтэл Солонгосын цахилгаан эрчим хүчний улсын компани Korea Western Power, Со (KOWEPO) Оросын “Росинжиниринг”-тэй хамтран Приморскийн “Нээлттэй” хэмээх тохойд жилд 20 сая тонн нүүрсний хүчин чадалтай терминал барихаар төлөвлөж байна. Үүний тулд тэд эрчим хүчний Korea Electric Power Corporation (KEPCO) охин компани байгуулж, “Вера боомт” төсөл хэрэгжүүлж байна. Энэ боомт жилд 27 сая тонн нүүрс ачаалах гэрээтэй, бас 45 км төмөр зам барих юм байна. Бас л РЖД-тай гэрээ хийсэн байна.
Гадаадынхан бол Якунинтай гэрээ хийдэг, манайхан бол хулхидаад хөөгөөд явуулдаг ялгаа энд илт харагдаж байна.
“Кузбасразрезуголь” (КРУ болон УГМК-Холдинг) хяналтдаа буй “Восточный” боомтоо хөгжүүлэхийг хичээж байна. “Кузбасразрезуголь” бол Кузбассын 17 орд газрыг эзэмшдэг нүүрс олборлолтоороо Орост хоёрдугаарт ордог аварга юм.
Харин “Восточный боомт” нь 18 сая тонн нүүрс ачаалах хүчин чадалтай Оросын томоохон компани юм. 2012 оны сүүлчээр нүүрс ачих байгууламжийн гуравдугаар ээлжийг барьж эхэлжээ. Энэ нь хоёр том зогсоол барина гэсэн үг юм байна.
“Тувагийн эрчим хүчний аж үйлдвэрийн корпораци” (ТЭПК) 2013 оны сүүл гэхэд Ванино боомтын “Бурный” буланд нүүрсний терминалын байгууламж барьж эхлэхээр төлөвлөж байна. Тэд бидний сайн мэдэх Элстийн (Элегест) ордын нүүрсийг зөөх юм байна.
Энэ ТЭПК-ийн захирлуудын зөвлөлийн дарга Руслан Байсаров бол Оросын зэсийн компанийн (Русская медная компания”) хамтран эзэмшигч юм. Р.Байсаров Оросын Дорнодын хөгжлийн сайд – Дорнодын холбооны тойргийн бүрэн эрхт төлөөлөгч Виктор Ишаевтай дээрх төслөө хэрэгжүүлэх гэрээ байгуулжээ. Энэ төслийн өртөг нь хоёр жилийн дотор 12 миллиард рубль болж байна. Орос далайц гэж үүнийг хэлдэг юм.
Уг нь бол Тувагаас урагш нь манайхыг дайруулаад төмөр зам тавьж болох л байхгүй юу. Би энэ талаар хар мянга бичсэн боловч загнуулаад хараалгуулаад л өнгөрсөн.
“Ваниногийн далайн худалдааны боомт”-ын яг хажууханд “Алс Дорнодын Ванины боомт” гэж өөр нэг терминал-боомт оросууд барьж байна. Технологийн тоног төхөөрөмждөө гэхэд л 120 сая доллар төлөвлөөд байгаа гэнэ.
Одоо энэ байгуулалт дээр Медведевийн өгсөн 10 триллион рублийг нэмбэл юу хийхийг нь ёстой бүү мэд…
Энэ бүгдийг нийлүүлээд бодохоор энэ улсууд манайхыг алгасаад тойруулаад байгаа нь илт харагдаж байна.
Улс орнууд гэдэг чинь ажлыг ингэж хийдэг юм байна. Тэд ажлыг амаараа биш, амьдрал дээр хийж байна. Оросууд Кызыль-Курагиногийн 400 км орчим төмөр замыг нэлээн олон жил барьж, одоо дуусгах гээд “их хэцүү” гэж яриад байхад манайхан мянга гаруй км төмөр замыг “амархан” гэж яриад байгааг би л лав ойлгодоггүй юм. Ам ажил хоёр, мөнгө зээлэх зарцуулах хоёр их өөр л дөө…
Эндээс олон дүгнэлт хийж болно л доо:
1. Ази-Номхон далайн орнуудад нүүрсний экспортын идэвхижилт эрс нэмэгдэж байна.
2. Экспортлогч болон импортлогчид манайхыг алгасан нэгдэн нийлэх бодит хандлага бий болов.
3. Ингэснээр Монгол Улс эдийн засгийн ваакумд орох бодит аюул бий болж байна.
4. Иймээс төмөр замаар дамжин далайн боомтод хүрэх явдлыг гол болгон энэ интеграцид яаралтай оролцох ёстой болоод байна.
5. Төмөр замын босоо тэнхлэгийн асуудлыг нэн яаралтай ярих.
6. Нүүрс боловсруулах өндөр технологийн (түлэхээс өөр) асуудлыг яг одоо дэвшүүлэн тавих.
7. Ардчиллаар биш, ажлаараа гайхуулдаг болмоор байна.
Олон жилийн өмнөөс нүүрсний талаар мөн ч их бичлээ. “Биднийг балайрч байх хооронд”, “Монголыг тойрсон нүүрс” гэх мэтчилэн олон л “юм” сараачих. Төр нь тоохгүй, ард түмэн нь дандаа “загнана”. Одоо тэр таамаг маань биелж байна…
Олон жилийн дараа “хамаг мөнгөө булж”, “үстэй толгойноосоо их өртэй” болчихсныхоо дараа Та “зөв хэлж байж” гэсэн үг сонсох гэж үүнийг бичиж байгаа юм биш л дээ.
Эрүүл ухаантай ямар ч хүн тэвчимгүй алдаагаа яг одоо засч, ажлаа хий гэж бичиж байгаа юм…
Судлаач Х.Д.Ганхуяг
2013 оны 3 дугаар сарын 28.
Манайхан зөвхөн өөрөө өнөөдрийн түвшинд завсраас нь хөрөнгө мөнгө идэж хулгайлах болон ямар нэг байдлаар эзэн, хувь эзэмшигч нь болох боломжийг харж асуудлыг шийддэг болохоор улс орны хөгжилд тус нэмэртэй томоохон төслүүд чөдөрлөгдөөд байдаг бололтой юм шиг байгаа юм.
btbr nm–n uneniin or 99%..
Оросыг харааж зүхэн юм үзээгүйм шиг? 90-ээд онд хөөж гаргасан гэж /өөрсдөө гээгдсэнээ мэдэхгүй/, хужаанууд биднийг л хульхидах гэсэн хогнууд коммунистууд гээл хөршүүдээ миалж өөрсдийгөө ардчилсан, зах зээлжсэн, америк европ бат? гээл сэвээд бсан, бгаа улс! муу нэрнээсээ зугатсанаас үнэнээ, мэдэхгүй, чадахгүй, чадаагүй хошигоруулсанаа хэлж, түмэн олноо бодож жааханаар тогтохгүй нэлээд ажил яаралтай хиймээр л бгаам даа.
Одоо өнгөрөө биз. Хятадууд Оросууд зай өгөхгүй л дээ. Өмний төмөр замаа юу ч гэсэн барьж л байдаг байждээ. Хувийн атаархал жөтөөрхөлөө түр хойш тавьж болдоггүй юм байхдаа. Оджаргал Баттулга хоёр.
Алтанхуяг гуай Монгол Бренд ярьж суухаар чухал юм руугаа ороосой. Оймс моймсхон яриал. Хэцүү ч юмаадаа.
Та их гоё сэдэв бичжээ. Одоо ингээд вагоноосоо хоцорчивуудаа бид??? Энэ төмөр замын асуудал дээр ярьж болохгүй юм байна гээд Гансүх сайд яриад байх юм. ярьж болдоггүй л юм бгааз,, нэгдүгээрт хийж байгаа нь зөв үү??
хоёрдугаарт, баабарын бичлэг дээр
===========
Тэрээр Монголд хэрэгжих гэж байсан Эгийн цахилгаан станцын төслийг хоёр удаа саад хийн зогсоож чадсанаа согтуудаа ярьсан юм. Хилээс Байгал хүрэх хооронд байгалийн асар том өгөгдөхүүн болох сүрлэг хавцал бий гэнэ. Энэ бол цаанаасаа усан цахилгаан станц барих бурханы зориулалттай тогтолцоо. Энд аль зөвлөлтийн үеэс Монголд зориулсан маш том усан цахилгаан станц барихаар шийдсэн байж. Эг дээр барьснаас хавьгүй хүчирхэгийг байгуулах бололцоотой. Гэхдээ Зөвлөлт засаг унаад, дараа нь санхүүгийн бэрхшээл гарч, улмаар ерөөс Монгол улс ч мартагджээ. Түүний хэлж байгаагаар хоёрын хооронд Эг голд хариугүй станц барьж байхаар Оросын нутагт Сэлэнгэ мөрөнд станц барьвал Монгол эрчим хүчээр олон зуун жил хангагдах ажгуу.
Би давраад Монголын төрийн бодлогыг чухам ямар аргаар зогсоож чадсаныг сонирхсон юм. Тэрээр жоготой инээвхийлэн “мэдэхгүй” гэчихээд босоод яваад өгсөн.
===================(http://baabar.niitlelch.mn/content/4944.shtml)
гэсэн байх юм. юу гэж ойлгох вээ
Төмөр замаар тээвэрлэснээс далайгаар тээвэрлэх нь хамаагүй өртөг багатай, байгаль орчинд ээлтэй тул өөрийн далайн боомттой улс орнууд давуу талаа ашиглаж байгаа нь ойлгомжтой.
Биднийг 1000км төмөр зам барина гэж байх хооронд Оросууд ЭЛГА хэмээх нүүрсний том төсөлийг хэрэгжүүлчихлээ шүүдээ. Энэ төслийн хүрээнд маш сайн чанарын коксжих нүүрсний уурхай, угаах үйлдвэр, 21 гүүрэн байгууламж бүхий 300 гаруй км урт төмөр замыг барьж байгаль амарын төмөр замтай холбосон юмаадаа. Аа тийн энэ 300 гаруй км замыг барих ажил бол маш хүнд байсан гэж онцолсон байна лээ шүү. Манайхан бол 1000км төмөр зам барих бол тийм ч хэцүү даалгавар биш л юм яриад байх юм даа.
Bid nuursee shuud gargah bish dotooddoo gan hailuulah, bolovsruulah zereg ajild hurongo huchee zartsuulbal yamar ve? Haa baisan sybirees nuurs tataj gan hailuulsanaas hyam urtgoor mongoliin gang hudaldaj avsan ni deer baihaar ajillaj chadah bolov uu?
Нүүрсний өрсөлдөөн угаасаа маш хүчтэй байгаа. Оросууд манай төмөр замыг гацаасаар байгаад хойгуур нь амжуулаад байгаан. Одоо энэ зүүний 1000км замыг барих нь манайд аюултай болчоод байгаан харин шууд урагшаа гардаг тэр Тавантолгойн зам бол зардалаа нөхчих байх. Бас Япон одоо гангийн үйлдвэр барьж өгөх хэлцэл нь бүтчихээсэй гэж бодож байна. Хөшөөтийн урд бас Хятадын төмөр зам хүрээд ирцэн байгаа. Тэхдээ Хөшөөтийг стратегийн орд болгосоны дараа төмөр замын асуудалыг нь тавьсан нь дээр байх. Ер нь түрдээ зогсоосон нь дээр. Үнэндээ бид Орсуудын дургүйг аймар хүргэсэн гэж боддог. Тавантолгойн зүүн цанхийн тэндэрийн будлианаас хойш л яг энэ Оросын нүүрсний салбарын хийгээд байгаа ажлууд идэвхижсэн. Ер нь бол бид нүүрсний салбар дээр тавих бооцоогоо багасгаад өөр салбар дээр л хөрөнгөө оруулах хэрэгтэй. Бас бид Япон Солонгост нүүрс нийлүүлнэ гэсэн мөрөөдөлөө болих хэрэгтэй. Хэрэв би Хятад байсан бол Монголоос нүүрс авах гэж яарахгүй. Дэлхийн зах зээлд нүүрсний үнэ өсвөл тогтворжуулах бууруулах зорилгоор л Монголоос авна. Яагаад гэвэл Монгол нүүрсээ зөвхөн Хятадад л зарна. Харин Орос, Австрали, Индонез бусад оронд зарж чадна. Тэгэхээр тэд нараас авч нөөцийн барж байсан нь дээр шүү дээ. Монголын нүүрс бол Ирээдүйн Хятадад хэрэгтэй. Миний бодол ийм байхад тэр аймар Хятадын төрийн бодлого бүр аймар байгаа. Хятадууд Орсуудтай аль хэдийн Бид танай нүүрсийг авна харин Монголын нүүрсийг та нар тээвэрлэхгүй шүү гээд ярьчихсан гэж бодож байна. Солонгосууд тэнэг биш болохоор бид Хятадыг давахгүй тэхээр Монголоос нүүрс авах гэж байхаар баталгаатай Орос нь дээр гэж байгаан байна л даа.
ТТ-г гацаах тусам манайд ашигтай гэдэгтэй маргахгүй биз. учир нь удахгүй дэлхийд эрчим хүчний хомсдол айсуй. тэр болтол монголчууд үхчихгүй, юундаа тэгээд бас хаашаа яараад байгаа хүмүүс вэ?