ХОЁР ХӨРШИД
2013/03/25 19 Comments
Хятадын дарга Орост айлчилж стратегийн түншлэлээ хөгжүүлж байна. Оросын Медведев Алс Дорнод, Сибирийнхээ хөгжилд зориулж 10 триллион рубль тусгайлан гаргах жишээний. Ингээд Си Ци Пины айлчлалын үеэр хамтын ажиллагааны “хар мянган” гэрээнд гарын үсэг зурцгаав. Түүний дотор нүүрсний салбарын хамтын ажиллагаа ихээхэн өргөжиж байна. Баабарын хэлснээр “сөнөх юм байх” гэсэн чинь тийм шинж ерөөсөө алга. Энэ тухай ярих гэсэн юм…
Оросын En+ Group, Хятадын Shenhua Group Corporation, бас Хятадын Хөгжлийн улсын банк Оросын Алс Дорнод дахь нүүрсний болон дэд бүтцийн төслүүдийг хамтран хөгжүүлэх тухай хүрээ гэрээнд гарын үсэг зурав.
Энэ гэрээнд En+ Group-ын Ерөнхий захирал Артем Волынец, Shenhua Group Corporation-ны Захирлуудын зөвлөлийн дарга Чан Сиу, Хятадын Хөгжлийн улсын банкны Захирлуудын зөвлөлийн дарга Чэн Юань нар гарын үсэг зуржээ. Гарын үсэг зурах үед ОХУ-ын Ерөнхий сайдын орлогч Дмитрий Рогозин, Хятадын Ерөнхий сайдын орлогч Ван Ян нар байлцжээ.
Энд гэрээний дагуу Хятадын Хөгжлийн улсын банк Оросын Алс Дорнодод нүүрс олборлох, харгалзах дэд бүтэц барих хамтарсан төсөл хэрэгжүүлэхэд нь En+ Group, Shenhua Group-т 2 миллиард долларын санхүүжилт олгохоор болжээ.
Энэ хоёр компани дараах ажлыг хийх аж:
• Дорнод Сибирь, Алс Дорнодод нүүрс хайх, олборлох, боловсруулах, баяжуулалт хийх.
• Төмөр зам, авто замыг оролцуулан харгалзах дэд бүтэц барих.
• Нүүрс олборлох, боловсруулах төслүүдийг цахилгаанаар хангах цахилгаан станц барих.
• Алс Дорнодод боомтын хүчин чадлыг хөгжүүлэх
• Олборлосон нүүрсийг Хятад болон Азийн бусад орнуудын эцсийн хэрэглэгчдэд худалдах ханган нийлүүлэлтийн бүтцийг байгуулах.
Хятад дэлхийн нүүрсний 50 илүү хувийг хэрэглэдэг, дэлхийн нүүрсний үндсэн импортлогч, мөн Хятадын эрчим хүчний хүчин чадлын 70 орчим хувь нь дулааны (нүүрсний) цахилгаан станцуудад ногддог гэдгийг энд дурдах хэрэгтэй байх.
Харин En+ Group бол 2008 оноос нүүрс олборлолтын төслүүд хэрэгжүүлж байгаа. Одоо 4 миллиард тоннын нийлбэр нөөцтэй орд газрын лиценз эзэмшдэг. Тэр нь Дорнод, Сибирь болон Казакстанд байдаг. 2012 оноос Хятад болон Азийн орнуудад нүүрс нийлүүлж эхэлсэн.
En+ Group бол оросын хамаг томчууд нийлж байгаад саяхан байгуулсан эд. Би энэ талаар зөндөө л бичиж байсан даа. Манайхан ямар “юм мэдэх” биш. Үхсэн хойноо “муу” Дерипаска гэж байгаа юм чинь…
Харин Хятадын Shenhua Group Corporation бол дэндүү аварга эд л дээ. Манайхан барилгачин ядарсан хужаа гэж л бодоод байдаг юм. Энэ муу Shenhua-г хөөж гаргая л гэж байгаа юм чинь…
Манайхны “юм мэдэхгүй” арай дэндүү. Сая манай засгийн газрын нөхдүүд С.Чемезовоос бензин гуйх гэж Эрхүү очсон юм шиг байгаа юм. Хамгийн зөв хүн рүүгээ очсон хэрэг л дээ.
С.Чемезов бол “Ростехнологийн” захирал юм. Энэ бол Оросын бүх аж үйлдвэрийн хаан гэсэн үг.
Яагаад ч юм Эрхүүд суудаг юм. “Ростехнологи” гэвэл дэлхий дахинаараа цочдог юм. Яагаад гэвэл “Ростехнологид” батлан хамгаалах болон стратегийн зориулалт бүхий 17 том холдинг, 663 компани, байгууллага харъяалагддаг. Харин манайх бол “огт тоохгүй” байгаа юм чинь…
Тэгсэн чинь манай хэвлэлд ингэж мэдээлж байна: “Бүрэн эрхтэй Монгол Улсын Засгийн газрын нөхдүүд хаа хамаагүй хязгаарын жижиг хот Эрхүүд очиж хэн ч мэдэхгүй Чемезов гэдэг нэг муу мужийн түвшний түшмэлээс бензин гуйж эх орныхоо нэр төрийг гутааж байна.” Ёстой янзтай, Чемезовыг ингэж загначихаад бензин авч харагдаач, нефтийн үйлдвэр барьж харагдаач…
Энэ мэтчилэн сүүлийн хэдэн жил манайд “ардчиллаар гайхуулах”, “ардчиллаар томрох” өвчин туссан байна.
Ер нь бол хөгжлөөрөө, бүтээн байгуулснаараа бахархдаг улс гэж байхаас цулгуй ардчиллаар гайхуулдаг улс гэж манайхаас өөр байхгүй байх…
Монгол болохоор “ардчилсан”, “чөлөөт зах зээлтэй”, “их сайхан” улс юм гэнэ. Харин Орос, Хятад хоёр “ардчилалгүй”, “чөлөөт зах зээлгүй”, “их муухай” улс юм гэнэ. Тэгээд энэ хоёрыг “загнах” нь ардчилсан улсын “эрх, эрх чөлөө” юм гэнэ.
Миний ойлгож байгаагаар манай хоёр том хөрш “ардчилсан” байна уу, “ардчилсан биш” байна уу бидэнд тийм чухал асуудал биш л баймаар…
Биднийг ингэж “томорч” байх хооронд нөгөө хоёр чинь стратегийн түвшинд ийм л том юм хийж байна ш дээ…
Судлаач Х.Д.Ганхуяг
2013 оны 3 дугаар сарын 25.
өө хөөрхий. манай нүүрс улам үнэгүйдэх юм байна доо.
Зоо зоо. Манайхны нүүрс улам борлогдохгүй болж байгаа юм байна доо.
энэ хоер ч биднийг оод нь гаргахгуй л гэж узнэ дээ. Одоо яадаг юм байгаа юм.
Яахав дээ үхэлтэй нь биш. хэхэ
Морио унаж Аргалаа түлждээ
sain baina uu ta. uneheer tanii helj, bichij bgaa bol unen. hereldeh, tomroh, doosh ni hiih geh met yumnaas tsaash yu ch alga manai mongold.
монголын их амар амгалан сайхан даа тэгж л байг яахав
Manaih 2 hurshteigee bolomj bololtsoondoo taarsan bodlogo barihgui bol bolohgui bh da, ted “aguu tom” bid jijig. minii sanaj bgaagaar manaihan Kosovo-d tsereg oruulj bsan ter ued tusgaar togtnoliig ni NUB deer oros eserguutsej l bsan. Urd nuhduudiin “shudnii uvchin” dalan lamtai ih sujirdeg gej bgaa. India-uud pakistan, china nartai muudahguin tuld manaih ruu IX bogdiig ih l “shahsan” da. ter “hoid duruud” Mongoloos l todrono doo.
Энд би эдийн засгийн асуудал ярьж байна. Ингэж асуудал болгон руу хадуурах бол ямар ч сэдвээс хөндийрүүлэх хамгийн шилдэг арга болдог. Яахав, чамайг нэр хаягаа зөв хэлчихдэг юм бол энэ сэдвээр чинь дараа ярьж болох юм. Чи тааруухан мэргэжилтэн юм…
Mongolchuud oorsdiigoo denduu deeguur bodoh umaa. neg heseg ni 13-r zuunii Chingesee yriad neg heseg ni gazriin bayalgaaraa gaihuulj hoorondoo hereldeed jijigheen erh ashigaa urdaa tavisaar bgaad ali ch ugui bolj bn shte. ene 2 tom uls hoorond ediin zasag bolon geopolitic-iin mash tom erh ashig niilj bgaa uchraas l asuudliig mash orgon hureend shiideed yvchih umaa. mongolchuud ni yu ch hiij chadahgui, bainga 2 horshoo muulaastai bas businessiin yos judaggui deerees ni Americ NATO-d elsene ntr geed bhad ene 2 yasan gej bidniig iim tom hemjeenii tosoldoo oruulah ve dee. Adgiin naad zahii jishee hiin hooloigoo manaihaas toiruulaad l yvuulchij bgaa bizdee.
Ер нь бол бидэнд “том юм” их бий л дээ. Гэхдээ томрох үедээ томорч чадахгүй юм байна ш дээ. Шал утгагүй юман дээр томрохоор тэнэг л байхгүй юу…
Хөрш 2 улсын эдийн засгийн дээрх хамтын ажиллагааны бодлого нь уг 2 улсын эдийн засгийн чадлыг харилцан нэмэгдүүлэх бөгөөд уг бодлогод манай улс ямар хариу үйлдэл үзүүлэхийг тус бүрнээ харж байгаа болов уу. Мөн Орос, Хятад, бусад улсуудтай байгуулсан болон байгуулах гэрээндээ нэн анхааралтай хандах шаардлагатай байгааг хэлж байгаа болов уу.
Баабарын хэлсэн зүйлийн тухай бичихдээ … энд … гээд линкийг нь тавьчихаж байвал харьцуулж уншихад сонирхолтой байхаар санагдчихлаа. Боломжтой бол шүү дээ. Үнэхээр тэр хүн тэгж залаад байдаг бол олон хүн мэдэж аваг л дээ…
Баабарын бичсэн зүйл baabar.mn дээр л байдаг ш дээ.
Baabariin bichij bgaa zuiluudiin ihenh ni wikipedia-s shuud orchuulaga bdag ba ter ni golduu baruunii erdemtdiin uzel bodol bolo sanal deer tulguurlasan bdg. gehdee wikipedia-giin zarim zuiluud ni uneheer bodit barimtaas hol zoruutei bdg. baabar ta 2-iin uzel bodliin zoruu ni mash olon uman deer haragddag. Baabariin ediin zasgiin uzel bodol ni eronhiido todorhoi bdg. tanii huvid ooriinhoo bodoj yvdgiig helj boloh uu? manai ornii huvid
Миний бодлоор манайх нүүрсэнд ач холбогдол өгөөд төрөөс оролцох гээд байгаа нь эрсдэлтэй санагддаг. Дэлхийн нүүрсний импортыг Хятад, Япон, Солонгос, Тайван тодорхойлдог. Экспортын хувьд Австрали, Индонез гол нийлүүлэлт хийгээд нүүрсний үнэ нилээн сайн байсан. Гэтэл Монгол Орос 2 бас нийлүүлэгч болоод бас дээрээс нь АНУ бас экспортоо нэмээд эхлэхээр нүүрс худалдан авагчид сонголттой бас үнэ унагаах боломжтой болчоод байна. Ийм байхад манайх нүүрсийг гол болгоод нүүрс тээх төмөр замд хөрөнгө оруулж байгаа нь буруу. Харин дотоодод гангийн үйлдвэр цахилгаан станц байгуулж нүүрсний дотоодын хэрэглээг нэмэгдүүлэх нь зөв. Бүтээгдэхүүнийг нь дотооддоо хэрэглэх боломж байна. Угаасаа бид гаднаас эрчим хүч авч байгаа тэрийгээ болих хэрэгтэй. Дотоодын гангийн үйлдвэрийн бүтээгдэхүүнээр зүүн тийш тавих төмөр замаа тавих хэрэгтэй. Хятадын хүнд аж үйлдвэрүүд дийлэнх нь урд талдаа төвлөрчөөд байгаа боловч Монгол Оросын хямд түүхий эдэнд түшиглэхийн тулд зарим нь хойд хэсэгтээ шилжих болно. Гэхдээ энэ үйл явц удаан байх болно. Тэр хүртэл бид зүүн тийш тавих төмөр замаа түр хүлээж эхний ээлжинд Хятад уруу тавих богино төмөр замаа барьж цаг хожих нь зөв болов уу. Ер төмөр замд төр оролцоод хэрэггүй. Эрсдэл маш өндөр. Хамаг мөнгөө оруулчаад дараа нь цөмийн хаягдал хадгалах дээрээ ч тулж магадгүй.
Хөршүүд бол хөрш хэл амаа ололцож болийшд, хүнтэй аятайхан, зөв харьцаж, саахалттайгаа санаа нэгдэж чаддаг бсан тэр уламжлал, соёл, чадвар зэргээ бусдаар нугалуулж өөрсдөө хугачаад бвал улс гэхэд хэцүүдэж, хэдэн амны алергитэй улсын бөөгнөрөл болж балрах вий дээ.
Hyatad anhnaasaa l orostoi urgon hureend hamtran ajillah tulovlogootei bsan yum bna sh dee. Manjuuriin orchim orosiin hiliin daguuh hyatgdiin boomt hotuudiig ded buttsiin huvid asar hurdatstai, ih mungo hayaj ertnees barij baiguulaad baisan. Getel “hyataduud orosiin sybiriig ezleh gene, sybiriin hyataduud 5 sayad hurlee, odoo tusgaar togtnoson sybiriin bugd nairamdah uls baiguulah gene, haytaduud halimag buriaduudiig tuhiran orsiin esreg bosgoj baigaa gene” geed l heden jiliin umno tsuuraad youtube-eer hyataduud sybiriin orosiig ezleh tuhai geopolitikiin hicheel yavaad baisan. Tegsen chin harin orostoi geopolitikiin huvid hamtarch ajillaad mongoliig nuurstei ni hog bolgodog baigaa.
Бид заавал газар ухаж амьдрах ёстой юм уу. Тэр нүүрсийг зарсан зараагүй амьдарч болжил тараа. Одоо энэ тэнэг америк мөрөөдлөө хаявал таарна. Газрын баялагаа зараад Арабын орон шиг болно гэж мөрөөдөөд л…
Монгол хүн хэзээ ч газар ухаж амьдарч байгаагүй юм шүү…