“Ухаалаг” төр рүү эргэлт буцалтгүй
Монголчуудын зорилго ХҮМҮҮНЛИГ, ИРГЭНИЙ, АРДЧИЛСАН нийгмийг байгуулах. Зорилгоо Үндсэн хуульдаа ингэж тунхаглаад үүнийхээ төлөө 22 жил явлаа. Энэ зорилгодоо хүрсэн эсэх, ямар байгаад ямар болсноо цэгнэж одоогоо өнгөрсөнтэйгээ харьцуулахад хангалттай хугацаа. Ядуурлын түвшин албан ёсоор 30 хувьд хүрсэн, баян хоосны ялгаа зааг хэтийдсэн, үйлдвэржилт байхгүй тул бараг бүх хэрэгцээгээ 100 хувь шахам импортоор хангадаг, улсаараа жилдээ олдог мөнгөнийхөө талаас илүүтэй тэнцэх өртэй, газраа ухуулж байгалийн баялгаа зарж хэдэн төгрөг олдог, олсноо хувааж аваад идэж дуусгадаг, том бүтээн байгуулалт хийх хуримтлал байхгүй, ирээдүйдээ итгэх итгэл, үндэсний бахархал төлөвшөөгүй, хувь иргэнээсээ аваад төрийн дээд түвшиндээ хүртэл мөнгийг бүх зүйлийн үнэ цэнэ болгосон ийм л нийгмийг бид байгуулчихжээ. ХҮМҮҮНЛИГ, ИРГЭНИЙ, АРДЧИЛСАН нийгэм гэж үүнийг хэлдэг юм уу ?! Read more of this post