ЭНХБАТ БИД ХОЁРЫН “МАРГААН”

Миний найз “ногоон намын” гэж алдаршсан Д.Энхбат их “юм” уншина аа. Тэгээд тэр саяхан твиттерт нэг ийм үлгэр тавив. Манай твиттерийнхэн их шуугиж маргасан юм. Д.Энхбат үүнийгээ “Монгол ардын үлгэрүүд” номоос авсан “үлгэр” гэнэ. Би өөдөөс нь энэ бол “монголын нийгмийн бодит байдал” гэв. Тэгээд бид хоёрын “маргаан” эхэлсэн ба хэн хэн нь “дийлээгүй” учир асуудлыг олон нийтийн “шүүхэд” шилжүүлж байна. Маргааны “эд мөрийн баримт” болох “Монгол ардын үлгэрүүд” номын зургийг хавсаргав.
“Монгол ардын үлгэрүүд” номоос…
BZ9cxGrCQAAoGOy
Миний үндэслэл
Энэ бол үлгэр биш, монголын нийгмийн бодит байдал учраас Монголын боловсролын яам монгол хүүхдүүдийг хүмүүжүүлэх гэж энэ номыг олон тоогоор хэвлэн гаргасан байна. Энд манай өнөө үеийн “хүүхдийн эрх чөлөөг” яруу тодорхой харуулсан байна. Аавыгаа цохиж алахаас өмнө хүү тусдаа гэртэй байсан байна, мөн тусдаа “өмчтэй” буюу “алтан мөнгөн аргайтай” байсан байна. Гэхдээ тусдаа гэрийг нь үлгэрт дурдаагүй байна. Энэ бол компьютер тоглоомын газар, шөнийн цэнгээний газар, бар зэрэг байх нь үлгэрийн хам сэдвээс тодорхой байна.
Ер нь “хүүхдийн эрх” гэсээр байгаад хүүхэддээ үг хэлэх “эрхгүй” болж, сүүлдээ хүүхдээ “сонсож” тэднийг хүмүүжүүлдэг системтэй улс Монголоос өөр байхгүй. Ийм байхад хүүхдийнхээ гарт амиа алдах нь зүйн хэрэг ш дээ…
Аав нь яахав, эхнэрээ зодохоос өөр “буруу юм” хийгээгүй атлаа амиа алдаж байна. Гэхдээ түүнийг цагаатгах нэг том үндэслэл байна. Яагаад гэвэл тэр “архи уугаагүй” байна. Боловсролын яамны үлгэрт аавыг хэтэрхий гүтгэж байна, түүнд хүн зодох мод яагаад ч байх ёсгүй, түүний гарт их л сайндаа машины түлхүүр, телевизийн гар хоёр л байгаа. Хүүхдээ эхийн эрхт ёсоор хүмүүжүүлэх Яамны бодлогын үүднээс аавын амийг дэндүү хямд, “жирийн явдал” мэт үнэлж байна.
Ээж бол “нойтон модыг ноцтол, хуурай модыг хугартал” зодуулсан гэж үлгэрт гарч байгаа боловч ямар нэг “том хэрэг” хийсэн нь тов тодорхой. Миний таамгаар хонины махныхаа ихэнхийг алга болгосон нь их “сэжигтэй”. Эмэгтэйчүүдийн “эрхийг” хамгаалах “төрийн бодлогын” үүднээс энийг үлгэрт огт дурдаагүй байна.
Ер нь бол “нойтон модыг ноцтол, хуурай модыг хугартал” зодвол таарах хүүхнүүд манай нийгэмд хэтэрхий олон болсон нь Монгол Улс мөхөхийн нэг гол шинж юм.
Зөв юм хэмжээнээсээ хэтрэхээр утгагүй болдог. Манай “эмэгтэйчүүдийн эрх” хэмжээнээсээ нэгэнт хэтрээд буруу тал руугаа орчихжээ. Бараг л маань мэгзэм шиг болж.
Энэ бүх үндэслэлийн улмаас “Монгол ардын үлгэрүүд” ном бол үлгэрийн ном биш, монголын нийгмийн өнөөгийн бодит байдлыг харуулсан “төрийн бодлогын” сайтар бодсон баримт бичиг мөн гэж би үзэж байгаа юм.
Нийгмийн ийм бодит байдлын улмаас олон монгол гэр бүл сарниж, Монгол Улс мөхөж байгаа нь социологийн няцаашгүй баримт юм. Нийгмийн ийм бодит байдлыг зөвхөн арчаагүй төр л бий болгодог юм.
Гэтэл Д.Энхбат болохоор “энэ бол хэсэг хүний алдаа”, “энэ бол жинхнээсээ үлгэр”, “ийм муухай үлгэрийг хасаад л гүйцээ” гэж “нотлохоос” гадна өөдөөс байн байн инээд бэлэглэхээс өөр “олигтой” үндэслэл гаргаж “чадахгүй” байгаа юм.
Харин Д.Энхбат сүүлийн үеийн монголын нийгэм үлгэр бодит байдал хоёр нь холилдчихсон гэдгийг зөвшөөрч, их сайн ойлгож байгаад баярлаж байна.
Би болохоор ийм хөгийн байдалд хүргэсэн төрийг өөрчлөх хэрэгтэй гэж үздэг юм. Тэгээд би найз Д.Энхбатыгаа Ц.Элбэгдорж шиг гэв гэнэт “ухаалаг” болчихоод “үлгэр” яриад унах бий гэж их айдаг юм ш дээ. Өөрийнх нь ухаан Д.Энхбатад дэндүү хангалттай л даа…
Судлаач Х.Д.Ганхуяг
2013 оны 12 дугаар сарын 19.

About Ганаа
СУДЛААЧ ДАШЗЭВЭГИЙН ГАНХУЯГ 1954 онд Налайх хотод төрсөн. 1962 – 1972 онд Налайхын дунд сургууль, 1972 – 1977 онд МУИС –ийн Инженер – эдийн засгийн сургууль, 1987 – 1990 онд Болгар Улсын Нийгмийн Ухаан, Нийгмийн Процессын Удирдлагын Академи төгссөн. Нийгмийн Ухааны Институтэд эрдэм шинжилгээний ажилтан, УИХ-ын дэргэдэх Судалгааны Төвийн захирал, УИХ болон ЕТГ–т улс төрийн зөвлөх, референтын ажил хийж байсан. 1996 -1998 онд МАХН-ын Удирдах Зөвлөлийн гишүүн байснаа өргөдлөө өгч сайн дураараа огцорсон. Төр засгийн болон намын удирдагчдын талаар шүүмжлэлт өгүүлэл бичсэний учир ажлаас 5 удаа халагдсан. Мөн энэ шалтгааны улмаас 2004 онд МАХН-аас хөөгдсөн. Монгол Банкнаас их хэмжээний мөнгө алга болсон асуудлыг тэргүүн хатагтай О.Цолмонтой холбон бичсэний учир Монгол Банкны Ерөнхийлөгч асан О.Чулуунбатыг гүтгэсэн хэргээр 2006 онд шүүхээр шийтгүүлсэн. Олон улсын болон үндэсний хэмжээний олон судалгаанд удирдагч, үндэсний зөвлөх, багийн гишүүнээр ажиллаж байсан. Одоо чөлөөт судалгаа, системийн анализ эрхэлдэг. Эхнэр, хүү, охин нарын хамт амьдардаг.

29 Responses to ЭНХБАТ БИД ХОЁРЫН “МАРГААН”

  1. GNS says:

    Ганаа ах болон Энхбат гуайн маргааныг таслах нь юу юм. Зүгээр манайхны боловсролын тогтолцооны хамгийн заваан юм бол энэ. Болдоггүй бор өвгөнг уншвал тэр чигээрээ садизм хүчирхийлэл. Чононы арьсыг амьдаар нь хуулаад хамрых нь үзүүрт үлдээсэн л гэнэ. Шувууны хушууг суглаж аваад оронд нь модон хушуу шаасан л гэнэ. Ер нь л монгол үлгэрүүдийн ихэнх нь хүчирхийлэл. 8н хөлтэй найгалжин бор морь гэнэ. Бүх хөлөө цавчуулангуут нь цээжийг нь нээгээд дотор нь унтчихаж байх юм. Ай ийм юм л хүүхдүүддээ уншиж өгөхгүй юм даг. За тэгээд Монгол үлгэрүүд бол тэр чигээрээ л аллага хүчирхийлэл садизм мозахизмыг зүгээр л энгийнээр тайлбарлаад өгчихдөгшдээ. Юун хайр майр. 15н таван толгойтой атгаалжин хар мангасын бүх толгойг цувуулан тасласаар нэгийг үлдээгээд асууж энэ тэр. Юм бас хөгжинө. Өөрчлөгдөнө. Шууд энэ үлгэрүүдийг орчуулаад гадаад хүүхдүүдэд уншуулах гэвэл ээж аав нь ёстой май л гэх байлгүй… дээ..

    • Арилдий says:

      Энэ чинь овоо тэнэг гар уу үгүй юу? Үлгэр, домог бүр өөр өөрийн гэсэн утга санааг агуулсаар ирсэн юм. Болдоггүй бор өвгөн бол арай өргөн хүрээтэй зүйл харуулсан үлгэр шүү. Хэрээ бол хийсэн хэргийнхээ хариуцлагыг үүрсэн төдий, харийн дараа дараагийн үйл явдалууд бол Хурмастын хаан өөрийн эрх сүрээр далайлган аливаа асуудлыг шийдэх гэснийг өвгөн өөрийн цэцэн ухаанаар мадалж буйг хариулсан болой. Хэтэрхий баруунжаад байна уу хэтэрхий тэнэг болоод байгаа юмуу? Үлгэр гэдэг бол өвгөдийн бидэнд илгээсэн ухааны ураар нуусан мэдээлэл болохоос чам шиг тэнэгийн ойлгодог шиг шалдар булдар асуудал бишээ.

    • Ганаа says:

      Эргүү малаа, энд би үлгэр яриагүй. Би Ц.Элбэгдорж шиг үлгэр ярьдаг хүн биш. Энд би Монголын нийгмийг ярьсан. Усан тэнэг чинь үлгэр ярьсан гээд ойлгочихож…

  2. GNS says:

    …Sorry

  3. enkhbold says:

    7 hojgor 1 mojgor gej 1 ulger bii dee alah zalidah deeremdeh horloh tegeed l boloo bie bienee horlosoor ehneree alna temeegee alna bur suuld ni gemgui yavj baisan Tseher ovgon-g modnii oroid huleed amidaraa ni shataana nogooh bi bishee geed orilj baigaad shataj uhne tegeed horlood 7 hojgoroo usanad jivuulj alaad duusch bgaa yum iim yum unshsan huuhed hunii yum zalidaj avah busd-g horloh uhaan suuj bgaa yum

  4. NNN says:

    Ард түмэн бол ердөө л цагаан цаас, түүн дээр юу г ч бичиж болно гэдэг бол яах арга үнэн үг юм шиг.
    Монголын төр хуучин зөвлөлт засаглалын үе болон 1990 оноос хойш ихийг туулсан, Төр эд баялагийг захирч зарцуулан бүгдийг адил төвшинд амьдруулах менежментээс барууны орнуудад 17 зуунаас хойш тэмцэж ирсэн хувийн өмч хөрөнгийг төрөөс баталгаажуулах, аж үйлдвэржилтийг тэтгэх бодлого руу шилжсэн, ингэхдээ хувь хүний эрх чөлөө гэдгийг тодотгож дээрээс нь хувь хүний өмч хөрөнгөтөй байх түүнийг захиран зарцуулах эрхийг хуульчилж өгсөн. Харин уг хуулийг болон үндсэн хуулиудыг батлахдаа маш том алдаа гаргасан нь Төрийн гүйцэтгэх удирдлага, хууль батлах байгуулга, шүүх засаглал зэргийг хооронд нь хутгаж хаясанд юм. Хэн улсыг удирдаад байна, хэн нь хууль батлаад хуулийн хэрэгжилтэнд хяналт тавиад байна Шүүх засаглал нь яаж явагдаад байна. Бүгд холион бантан. Барууны орнууд болон Америк зэрэг улсуудыг ажиглахад зарим хаант засаглалаа авч үлдэн гүйцэтгэх удирдлагыг сонгуулиар сольдог тогтолцоо руу орсон байхад Америк зэрэг улсууд хуулиа болон санхүүгээ Parlament нь баталдаг бол ерөнхийлөгч нь гүйцэтгэх удирдлагаа батлагдсан хуулийн дагуу өөрөө засгийн газраа байгуулаад явдаг харин мөнгөтөй холбоотой асуудал гарвал тэрийг мөн л нөгөө Parlament нь баталж өгдөг хэрэв төсөв батлахгүй бол ерөнхийлөгч нь хориг тавьдаг бүүр цаашлаад Parlament тарах хүртэл хуульчилсан байдаг. Энэ тогтолцоо нь бас шууд хуулбарлахад төвөгтөй дээрээс ерөнхийлөгчийн үүрэгт хугацаа нийлээд 8 жил байдаг зэрэг нь зарим талаар уян хатан биш.Эрт дээр үеэс хаант засаглалтай улс орнуудад ажиглагддаг зүйл бол Сайн хаан гарвал улс нь хөгждөг, дундаж хаан бол улс нь хэвэндээ, муу хаан бол улс нь мөхдөг байснаас ажвал хариуцлага хүлээдэг субьект нь тодорхойлогдсоноор улс орон хэнд хариуцлага хүлээлгэх нь илт байдаг тэр хүнээр ч хариуцлага хүлээлэгдэг байсан юм. Дээр дурдсан шиг Гүйцэтгэх засаглалын болох болохгүйг Америкын ерөнхийлөгч хариуцлага хүлээдэг шиг Монголд мөн л хариуцлагын тогтолцоо маш буруу байна. Хэн нь хариуцлага хүлээхийг энгийн хүсүүс ойлгохгүй байна, Ямарсайндаа Тэр ерөнхийлөгчийн үед тийм, тэр намын үед тийм, тэр ерөнхий сайдын үед тийм гэсэн яриа бидний амнаас гарах билээдээ. Иймээс хариуцлагын тогтолцоог бий болгох шаардлагатай байна, Мөн гүйцэтгэх засаглалын хийх хэр хэмжээ удирдах хүний албан тушаалыг тодотгож тухайн хүнээс тухай хугацаанд бий болсон бүхий л хариуцлагыг нэхдэг улс орны алс ирээдүйд занал хийсэн шийдвэр гарсан тохиолдолд жигсаад албан тушаалаас нь огцруулдаг тийм л тогтолцоо хэрэгтэй байна, Эцсийн эцэст цөөхөн Монголчууд хэт том улс төрийн байгууламж ч хэрэггүй шүүдээ. Тиймээс Гүйцэтгэх засаглалыг толгойлсон хүн нь бүх эрх мэдлийг гартаа төвлөрүүлж дараа нь тэр нөхөрөөс хариуцлага тооцдог систем бидэнд хэрэгтэй байна. Харин үүнийг яах хийхэв гэдэг гарц бол үндсэн хуулийн өөрчлөлт юм. Үүнийг хийх нь мөн л УИХ.

  5. NNN says:

    Ард түмэн бол ердөө л цагаан цаас, түүн дээр юу г ч бичиж болно гэдэг бол яах арга үнэн үг юм шиг.
    Монголын төр хуучин зөвлөлт засаглалын үе болон 1990 оноос хойш ихийг туулсан, Төр эд баялагийг захирч зарцуулан бүгдийг адил төвшинд амьдруулах менежментээс барууны орнуудад 17 зуунаас хойш тэмцэж ирсэн хувийн өмч хөрөнгийг төрөөс баталгаажуулах, аж үйлдвэржилтийг тэтгэх бодлого руу шилжсэн, ингэхдээ хувь хүний эрх чөлөө гэдгийг тодотгож дээрээс нь хувь хүний өмч хөрөнгөтөй байх түүнийг захиран зарцуулах эрхийг хуульчилж өгсөн. Харин уг хуулийг болон үндсэн хуулиудыг батлахдаа маш том алдаа гаргасан нь Төрийн гүйцэтгэх удирдлага, хууль батлах байгуулга, шүүх засаглал зэргийг хооронд нь хутгаж хаясанд юм. Хэн улсыг удирдаад байна, хэн нь хууль батлаад хуулийн хэрэгжилтэнд хяналт тавиад байна Шүүх засаглал нь яаж явагдаад байна. Бүгд холион бантан. Барууны орнууд болон Америк зэрэг улсуудыг ажиглахад зарим хаант засаглалаа авч үлдэн гүйцэтгэх удирдлагыг сонгуулиар сольдог тогтолцоо руу орсон байхад Америк зэрэг улсууд хуулиа болон санхүүгээ Parlament нь баталдаг бол ерөнхийлөгч нь гүйцэтгэх удирдлагаа батлагдсан хуулийн дагуу өөрөө засгийн газраа байгуулаад явдаг харин мөнгөтөй холбоотой асуудал гарвал тэрийг мөн л нөгөө Parlament нь баталж өгдөг хэрэв төсөв батлахгүй бол ерөнхийлөгч нь хориг тавьдаг бүүр цаашлаад Parlament тарах хүртэл хуульчилсан байдаг. Энэ тогтолцоо нь бас шууд хуулбарлахад төвөгтөй дээрээс ерөнхийлөгчийн үүрэгт хугацаа нийлээд 8 жил байдаг зэрэг нь зарим талаар уян хатан биш.Эрт дээр үеэс хаант засаглалтай улс орнуудад ажиглагддаг зүйл бол Сайн хаан гарвал улс нь хөгждөг, дундаж хаан бол улс нь хэвэндээ, муу хаан бол улс нь мөхдөг байснаас ажвал хариуцлага хүлээдэг субьект нь тодорхойлогдсоноор улс орон хэнд хариуцлага хүлээлгэх нь илт байдаг тэр хүнээр ч хариуцлага хүлээлэгдэг байсан юм. Дээр дурдсан шиг Гүйцэтгэх засаглалын болох болохгүйг Америкын ерөнхийлөгч хариуцлага хүлээдэг шиг Монголд мөн л хариуцлагын тогтолцоо маш буруу байна. Хэн нь хариуцлага хүлээхийг энгийн хүсүүс ойлгохгүй байна, Ямарсайндаа Тэр ерөнхийлөгчийн үед тийм, тэр намын үед тийм, тэр ерөнхий сайдын үед тийм гэсэн яриа бидний амнаас гарах билээдээ. Иймээс хариуцлагын тогтолцоог бий болгох шаардлагатай байна, Мөн гүйцэтгэх засаглалын хийх хэр хэмжээ удирдах хүний албан тушаалыг тодотгож тухайн хүнээс тухай хугацаанд бий болсон бүхий л хариуцлагыг нэхдэг улс орны алс ирээдүйд занал хийсэн шийдвэр гарсан тохиолдолд жигсаад албан тушаалаас нь огцруулдаг тийм л тогтолцоо хэрэгтэй байна, Эцсийн эцэст цөөхөн Монголчууд хэт том улс төрийн байгууламж ч хэрэггүй шүүдээ. Тиймээс Гүйцэтгэх засаглалыг толгойлсон хүн нь бүх эрх мэдлийг гартаа төвлөрүүлж дараа нь тэр нөхөрөөс хариуцлага тооцдог систем бидэнд хэрэгтэй байна. Харин үүнийг яах хийхэв гэдэг гарц бол үндсэн хуулийн өөрчлөлт юм. Үүнийг хийх нь мөн л УИХ. Харин шаардаж хийлгэх нь чи бид, Эс бөгөөс 2050 онд Монгол сайхан болно гэж яриад байгаа бус Монгол мөхөх хугацаа бус уу ЖИЧ: 2050 онд Монгол сайхан болно гэж цуурхал тараагсад зөвхөн 2012 онд дэлхий сөнөнө гэдэг зуурхалтай ижил тактик юм.

  6. Anonymous says:

    Үлгэрээс санах юм их бий, үлгэрээс сурах юм их бий, маш сайн магадлан дуулаад маргааш дуурайгаад хийгээрэй гэдэг болох вий дээ, хэхэ. нээрээ монгол үлгэрүүдэд бага зэргийн засвар, таналт хийх юм байдаг л санагддаг. Харин тэр үг хэллэг, зүйрлэл энэ тэр бол агуу шүү дээ. Орчуулгын үлгэрийн үг хэллэг ядуувтар байдаг.
    Ганаа ахын тайлбарын хувьд бол санал нэг байна. Бид үлгэрийн цаг үед амьдарч байна, сөрөг утгаараа. Амар сайхандаа жаргахыг л хүлээгээд байгаа, гэтэл үлгэр зохиогчид маань улам олон үлгэр санаачилж байна, гэхдээ үлгэрт хүртэл төгсгөл байдаг даа уул нь.

  7. Adonis says:

    emegtei huniig zodoh ni ch zov, huu ni aavaa alah ni ch bas zov amidraliin jam ym…alivaa zuild zovlon, muu muuhai haranhui zuils baij baataruud bii boldog…bible hurtel ehlehdee ehleed haranhui baisan daraa ni gerel bii bolson gej eheldeg…tegeheer ene ulgert ardiin uhaan baigaa ym…dain, olsoglon, tahal edgeer zuils baij hun temtseltei utga uchirtai hun hunee hairalsan amidraliig tuulj etsestee huudee eserguutselgui aluulj duusah ni zov ym…endees huu ni baatar uu? aav ni uu? gedeg asuult urgaj garna…iluu saihan niigem ur hoichdoo uldeehiin tuld olon baatar, baharhaltai niigemiig hoich uedee ovluulehiin tuld olsoglon, dain, tahal huchihiileliig ch gesen ur hoichdoo uldeeh ystoi ym…tegej baij ted uhaan orno, uhaantai neg ni ard tumendee zovlon uzuulj hatuujuulj baih ystoi gesen sanaag ene ulger aguulj bna

  8. Adonis says:

    eejiin huugee gesen shuud hair huug ni ireeduid hen bolgohov…ulbagar sulbagar erhiin teneg l bolgono…aav ni huugee gesen ter hair ni huug ni er hun bolgono…emegtei hunii bogino uhaanaar asuudald handaj bolohguig bas haruulj baigaa ym

  9. Anonymous says:

    Iim yumiig hiivel ingej l hiih uchirtai yum shig baigaa yum daa http://www.youtube.com/watch?v=7TGA0mWkyvQ Orosuud Gora Samotsvetov gedeg tsuvralaar olon yastniihaa ov soyliig ur hoichdoo super damjuulj chadaj baina.
    Er n Mongol ardiin ulgeruud gedeg nomond uneheer uur hurmeer ulgeruud het olon baidag. Ter ulgeriig orchin uyiin huuhduuded taaruulj zadlah buyu zasvar oruulah yostoi gej boddog.

  10. Арилдий says:

    За даа үлгэрийг иймхэнээр төсөөлдөг болсон болохоор Монголчууд яаж урагш явах вэ дээ. Үлгэрт үнэн үг бий гэж өвгөдийн үгийг мартах болжээ. Уран сэтгэмжин дундаа сургамжит бодит түүхээ нууж, одоогийн бидэндээ өвлүүлсэн үлдээсэн биш билүү. Чин, Хан, Тан, Сүн, Мин, Манжийн Чин улсууд зэрэг харийн улсуудын явуулсан бодлогоор устгагдсан түүх, ном судрыг зөвхөн энэхүү ам дамжин үлдээсэн үлгэр домогт нууж л байж үлдээсэн. Баатарлаг туульс, үлгэр домог бүүрт өөрсдийн алдаа дутагдал, ололт амжилтаа нуун бидэнд үлдээсэн байхад бид ийм юм яриад сууж байх гэж дээ. Заавал цаасан дээр бичигдэж үлдсэн түүх үнэн байх албагүй. Ялангуяа Орос, Хятад шиг бодит түүхийг гуйвуулж бичдэг улсууд байсан цагт. Одооо бүр Монголоороо үлдээсэн өвгөдийн минь өвийг ад үзэх нөхдүүд ямар олон болоо вэ? Хар багаасаа харийн соёл, сурталд тархиа угаалгасан, ухаан дорой нөхдүүд Бидний эцэг өвгөдийн минь үнэн түүхийг нуусан тууль, үлгэр домгийг гутаахыг би хувьдаа зөвшөөрөхгүй. Учир ухааныг нь тайлж ойлгож чадахгүй бол холхон явж, ангили, орос, нанхиад хэлээр хазгай буруу чалчиж яв.

    • Ганаа says:

      Үлгэр домгийг судлах олон янз. Би ардынхаа аман зохиолыг чамаас дутахааргүй хүндэлдэг. Харин хүүхдэд заах юм өөр байдаг. Энийг ялгачихаад солиор. Чи Арилдий монгол, Ганаа “гадаад” гэж нотлох гэвэл хуцваа л байна…

  11. delgermaa says:

    ee tenger min’ iim “NOM” bas baidag um uu???? Ер нь бол “нойтон модыг ноцтол, хуурай модыг хугартал” зодвол таарах хүүхнүүд манай нийгэмд хэтэрхий олон болсон нь Монгол Улс мөхөхийн нэг гол шинж юм ene ch denduu hetersen dugnelt baina ah min’, eserguicej bna!!!!

    • Ganaa says:

      zoduulah hereg hiisen bol eserguutseh chini zuvuu.Ene ulger arai heternee,huuhded iim ulger yarij uguh bolj baina uu?Tur arai ch dee,bolovsorliin yaam arai ch dee…

    • Ганаа says:

      Тийм ш дээ. Чи Улаанбаатарыг сайн мэдэхгүй байна. Чамайг ирэхээр чинь би хотоо үзүүлнэ. Харин чи “хуурай нойтон мод” бэлтгэж байгаарай. Нээрээ шүү…

  12. user says:

    Дээр үед та нөхөд уншиж л байсан үлгэрүүд байна шүү дээ, ахмадууд аа. Харин одоо яагаад гэнэт ухаан орсон юм шиг энэ үлгэр буруу байна гэж хэлэлцээд, ухаанаа уралдуулаад байгааг ойлгохгүй байна. Одоо ухаан сууж, буруу байгааг нь олж харсан гэсэн үг үү?
    Хүүхдийн хүүхэлдэйн кинонууд хүртэл дайсны баатрыг хэмх нүдээд, буудаад, чадаад л бөөн юм болж байдаг, тэр болгоныг шууд утгаар нь буруутгаад байхаар нөгөө хүүхдүүддээ ямар сувгийн хүүхэлдэй үзүүлэх билээ дээ.
    Дээр бас зодмоор эмэгтэйчүүд гэдэгтэй бас санал нийлэхгүй байна.
    арай өөр юм оролдож бичмээр байна шдээ, хэхэ

    • Ганаа says:

      Би үлгэр биш, нийгэм ярьж байна гэж хэд хэлэх ёстой юм ?! Тэгээд ч бидний үеийн үлгэр одоо үед таарах албагүй. Англичууд хүртэл Том Сойерийгээ дунд сургуульд заавал уншихаа больсон гэх мэт. Нэг нь хэт өөрчлөх гээд тэнэгтээд байдаг, нэг нь огт өөрчлөгдөхгүй гээд тэнэгтээд байдаг. Чи бол нэг тэнэг нь л байна. Та нар нар одоо хаашаа юм ?! Энийг чи биш, шинжлэх ухаан мэддэг юм. Юм ойлгохгүй бол дуугай байж сур…

  13. Жавхаа says:

    Юм ойлгохгүй бол дуугүй байж сур, гэдэг нь нэг талаар зөв юм шиг боловч ойлгохгүй байгаа юмаа асуух болон хэлэлцэх нь зөв биш үү. Надаа маш олон ойлгомжгүй санагддаг зүйлс их бий. Гэхдээ л унших нь сонсохоос хавьгүй илүү гэж бодож байна.

  14. unshigch says:

    ene 2 hunii satiric yariag oilgohgui bgaa 3dagch humuus dor hayaj 2 jil tolgoigoo tseneglesnii daraa dahiad unshval yasiin ….

  15. Unshigch says:

    Ganaa ahaa ta huniig zaaval usan tenegeer ni duudahaa bolij boldoggui yumuu, tany hariultuudaas harahad dandaa uurtai hariulsan bh yum, busdaar tany bichsen sanaag chini bol oilgoj bna.

  16. GNS says:

    ….их тэнэгтвэл тэгж л хариулна. Гайгүй бол дуугүй. Ганц нэг гайгүй дүн авдаг судлаач нар бол бий. Тэнэгээрээ дуудуулж байгаа бол яагаачгүй байна аа гэсэн үг найзаа…

  17. Батболд says:

    Тэнэг асуулт тавьбал түүндээ таарсан хариулт л авна биздээ, хэхэ
    өнөөгийн манай нийгэм ч үнэхээр үлгэр домог шиг л болждээ.

  18. хэлэх гэсэн юмаа их сайн хэлж авч дээ, “үлгэр”-ээ гэж.

  19. EZA says:

    Ert deer ued Mongolchuud baga nasnii huuhed emegtei hund enerengui handaj irjee. Ene uugaar notlogdoh ve gevel tatar aimgiig darah ued zovhon teregnii duguinaas ondor eregteichuudiig ni alsan gej baigaa. Tuhain ued erchuud dain tulaan hiij ems huuhnuudiig bulaaldaj baij. Iim uchraas tuhain ueiin erchuud bainga baildaj ali uhaantai ali huchirheg ni amid uldej ur udamaa uldeej baijee. Tuhain ueiin baidliig harval er hun hed heden ehnertei baij boldog baij. Ehneriin too ni medeej her huchirheg her bayan baihaas shaltgaalj baisan bolov uu. Gehdee Esuhei baatar 2 ehnertei, Chingis haan 4 ehnertei baisan zergiig harval odoogiin arabiin shahuud shig baigaagui ni todorhoi. Ugaasaa niigmiin shaardlaga baisan baij bas boloh um. uchir ni erchuud ni dain tulaan hiij horogdsonoor huisiin tentsvergui baidal uussen baisan bolov uu. Gadna tald erchuud temtseldej baisan bol ger dotor ehneruud mon orsoldoh ni medeej . Hen uhaan zarsan ni er nohortoo hundlegdej huuhduudee ov horongo ugsaa zalgamjluulah bolson baina. Tuhailbal Oulen hatan huuhduudee humuujuulsen bolon Borte hatan 4 huugee haad bolgoson zereg um. Minii heleh geed baigaa sanaa bol manai ulamjlaliin uudnees avch uzvel bidnii ali chadaltai uhaantai ni uldej chadvar muutai ni niigmiin hev juramaar ur udamaa uldeej chaddaggui baij.
    Odoo ued hen durtai ni ehner avah bolomjtoi boljee. Emegtei hun eregtei huneesee iluu olon baina. Yagaad gevel gadaadad manai erchuud ih yavjee. shorond bas erchuud davamgai orjee. Hodoo oron nutagt arai gaigui bolob uu. Hotod bol ene dutagdal manai niigemd asuudal boljee. Tegvel ter olon sul huuhnuud hen negnii nuuts amrag bolj biologiin heregtseegee nohoj bgaa gehed hilsdehgui. Zavhairal bol gazar avsan. Ugaasaa tsaanaasaa bodlogo ni buruu. Ene buhen ergeed ger buluuded heruul haraal etsest ni hargislalaar togsch baina bus uu. Ug ni bol em hun erchuudiin temtselden baij olj avah yostoi nandin zuil baihaa aajimaar bolij une hundee aldaj baina. Eniig gantshan argaar l zohitsuulna. eniig argiig bid haigaad baih ch shaardlagagui zugeer ovgod deedsee har.

  20. bataa says:

    Argai targai tug gedeg ulger n huuhdiin zohiolch t.jamiyansuren guain 1970 aad ony zohiol shuu dee …

  21. Anonymous says:

    Arildii gesen neg teneg amitanii bichseniig haraad uneheer duugai baij chadsangui. Ene zergiin egtolson tailbariig unshaad oilgoj chadahgui bol GANAA.MN-eer shagaih bitgii hel holuur yavsan ni deer bizdee

  22. smsr says:

    zarim ni yamar ch zusar yum be dee. oilgood oortoo tusgaj avbal ter biz. 2 hun yarianii hajuugaar ahiin zuv buruu ch geh shig. Arildii teneg ch geh shig. yasan ih zuv buruug ni tungaadagiin. ooriinhoo zuv buruug hyanaj yavbal ter biz. genet zavaan zalhag, duldui, zusar sanagdchihlaa.

  23. Galdan says:

    GNS-tei sanal neg baina.
    …………Энд би Монголын нийгмийг ярьсан……Ene ulgeriin oguulemjind duitcuulj onoogiin niigmiin bodit baidliig hoshinoor harin ch saihan gargajee. Harin zarim neg humuus oilgohgui baigaa bololtoi. Sanal bodol negtei baigaagaa heleheer zusar ch boldoggui umaa smsr -ee. Chi ooriinhoo zov buruug yalgaad yavj chadaj baival boloosh dee. Tiim l ih busdiin heregt ordoggui um bol dugai l unshaad dotroo ooriinhoo zov buruug yalgaad comment bichihgui garval boloo um bishuu. Gol ni chi ooroo tiim bish uchraas chamtai bi iim heruuliin chanartai moruudiig ganaa.mn-d ankh udaa bichij suuna.
    Harin ene ulgeriin huvid huuhed baihdaa unshchaad gaihaj bilee. Aaviigaa tcohij alna gesen you gesen ug ve. Ter huugiin aav ni shuudee gej ireed l gaihaj bilee.
    Er ni yamar ulgeruudiig tuuj huuhed, ur hoichdoo unshuulah ve gedgiig Bolovsroliin yam medej songoj chadahgui baigaa ni emgenel um shuu dee..

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

%d bloggers like this: