“УХААНТАЙ ТӨР” ХААНА БАЙНА…
2013/12/17 19 Comments
Монголд анхны төр үүссэний 2222 жилийн ойн өдрүүд болж байна. Үүнийг “хэнхэг” нь дэндсэн Археологийн Д.Эрдэнэбаатар санаачлан, “Хүннү”-гийн Я.Ганбаатар, Их Сургуулийн П.Дэлгэржаргал нарын хэдэн “өвчитүүд” Улаанбаатар Их Сургууль дээр шавь нар, дагалдан баясагч нартайгаа тэмдэглэв. Үүнийг “ухаалаг төр”-тэй болсон Монголчууд мэдсэн шинж огт алга. Монголчууд дэндүү “ухаантай” болсон байна…
Хоёрхон жилийн өмнө Монголын Тулгар Төр байгуулагдсаны 2220 жилийн ойг сүр дуулиантай улс орон даяар тэмдэглэж, “Монгол ёсолгоо” гэсэн Муны шашны хачин ёслолыг дэлгэрүүлж наадам дээр гараа алдлан бөө мэт зогсож байсан Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж гуай бараа сураг ч алга.
Тэр “ухаалаг төр” байгуулах гээд завгүй байгаа бололтой. Төрийн тэргүүн нь завгүй байлаа гэхэд УИХ-ын 76, Засгийн Газрын 16 маанагаас нэг нь ч болсон үзэгдэж болох. Гэтэл ганц нь ч очсонгүй. Дашрамд дурдахад УИХ-ын гишүүн Г.Уянга очиж явахад нь замаас нь ирц энэ тэр гэж сүрдүүлж дуудаад чадаагүй юм.
Монголын дарга нар бүгдээрээ “ухаалаг төр” байгуулах гээд завгүй байгаа бололтой.
Би Монголын төр шинжлэх ухаанд, монголын археологийн судалгаанд сохор зоос ч өгдөггүй гэдгийг сайн мэднэ. Тэгсэн атлаа тэднийг “гайхамшиг” олбол төр өөрийгөө лаг рекламддаг гэдгийг бүр ч сайн мэднэ. Гэхдээ Монголд анхны Тулгар төр байгуулагдсан ой археологийн Д. Эрдэнэбаатар болон түүний сэтгэл зүрхээрээ зүтгэж байгаа хэдхэн нөхдийн хариуцсан ажил биш ш дээ. Тэдний хэтэрхий цомхон баг дангаараа бүх олдворыг нь олж л байдаг, дангаараа тулгар төрийн ойг нь тэмдэглэж л байдаг үйлийн үртэй биш биз дээ.
Монголын төр гэж байдаг юм байгаа биз дээ. Төрийн тэргүүн нь “ухаалаг” болсон болчихоор ингэдэг юм уу ?!
Хэрэв Монголчууд төрт ёсныхоо түүхэнд ингэж хандвал, дөнгөж саяхан тунхагласан зарчмаа ийм амархан мартах юм бол “ухаалаг” болох гэж бодсоны ч хэрэг байхгүй. Үүнийг “ухаанд нь ухна үхнэ” гэдэг юм. Новш гэж…
Уг нь бол Монгол Төрийн ой санамж хэн нэгний ахархан ой ухаанаар хэмжигдэх учиргүй юм.
Эдүгээ дэлхий даяар гайхуулсан 2220 жил алга болж, “Монгол ёсолгоо” ашгүй алга болж, одоо “ухаалаг төр” шинээр эхэлж байгаа энэ үед Монголын Төрт ёсны 2222 жилийн ой тун шоовдор болж байна.
Монголын “ухаалаг төр” жорлон нээхдээ хүртэл тууз хайчилдаг бөлгөө…
Гэхдээ Миний Монголын Төрт Ёсны 2222 жилийн Ой Мандтугай. Монголын Төрөөс тэнэгүүд зайлтугай…
Судлаач Х.Д.Ганхуяг.
2013 оны 12 дугаар сарын 17.
Хүннүг солонгос гаралтай гээд зарлаад байсан Д.Цэвээндорж бас алга уу? Элбэгээ ч яах вэ? 1 удаа хэрэглээд л хаядаг хүн.
Хэнийг хаядаг гэж, “ард түмнийг” үү, “төрийг” үү, “ойг” уу гэдгийг чи тодруулах ёстой…
Mash zuv bichsen baina.
Одоо тэгээд яаж тэнэглэлээс гарах вэ?
Тэнэгүүдийг нь зайлуулж…
малын эргүүг эмчлэхийн тулд тархийг нь өрөмдөж нүхлэх хэрэгтэй байдаг, хүний эргүүг яадаг юм бол?
Ganaa ah aa, naadmaaraa bid chini bas hunnu,chingisin,tusgaar togtonson, ardin tor geed baahan olon too nerleed “hol’j hutgaj” baigaad temdegledeggui biluu?
хунну-гээс урагшаа байгаа болов уу монгол терийн туух
Байгаа. Гэхдээ археологид мөнгө өгвөл шүү дээ…
дахиад нэг тэнэг гараад ирвэл яах вэ? нам нэртээ хэсэг бүлэг хүмүүст найдаж ер нь болохгүй нь ээ ,болохгүй байгаа тухай та ч яриад ,бид ч яриад ямар нэг шийдэл олохгүй бололтой,тэнэгт хязгаар байдаггүй учир зайлуулаад дараагийн ирсэн тэнэгийг бас тэнэгээр нь бид дуудаад сууж байх уу? ямар нэг гаргалгаа байна уу
Тэгвэл чи өөрөө тэнэг байхаа болихгүй юу…
the Wisdom гэдэг ч хүссэн хүн бүт нь өгөгддөггүй зүйл байхаа. Гэхдээ итгэлийн хувьд төлөвшсөн тийм үе гарч ирэх цаг ойртсоор байна. Тариан талбайд байгаа зэрлэгийг тухайг тариаг хураах цагийг болтол авч хаядаггүй нь ургаж буй тариаг хамтад нь зулгаачихгүйн тулд билээ. Мэргэн ухаан хорон муу байдал яав ч нэг саванд байдаггүй ..
Тариачин монгол?
…жаахан юм “умшиж” бай гэж
Аргагүй л зүрх сэдхилийн дуудлага байна. Тэнгэр газарт мөнхөрсөн ухаант дээдсийн үрс бид ” Унага “, ” Даага ” мэт эрхэлхээ больж, хэн хэн гэлтгүй, юуны түрүүнд өөр өөрсдийн ” Тэнэг ” – ийг тонилгоё! Чин санаа баривал сайны үр соёолно.
Ард бид ядуу, эв нэгдэлгүй, архин далайд живж, духаа цоотол мөргөж байх, намчирхан тэнэгтэж хуваагдаж байх нь “ерөнхийлэгч + 76” нарт ашигтай байдаг Тэрнийг “ойлгож” босдоггүй нэгддэггүй ард бид бүр ч тэнэг Энэ хэвээр удвал бид “монгол” мөхлөө
Хүний юм хүчгүй гэгчээр, хүний эрхээр далайлган тэр бүхний ард сүйтэглэх харь гийчдийн буцах цаг ойртсон шүү! Дээдэс мэргэдийн алтан сургаалаар дэлхий ээжээ таних ухаан баяжина! Өнгө биш
Үнэн сэдхилээ
Мөнгө биш,
Мөн чанараа дээдэлье!
2222 жил түүнээс ч эртний төрт ёс… Ой санамжийг сэргээх үүд хаалгыг түгж… Зөн мэдрэмж нь сэрчихнэ…
Манай улсын жирийн нэгэн суманд 35-н хүн ажиллаж байх юм сургууль ,цэцэрлэг ,эмнэлэгийн ажилчидийг нэмвэл нэлээн ахиухан тоо гарах байх ,Төрийн бүтэц маань том уу? бага уу ?али нь вэ ?хө…сумын Засаг Даргын Тамгын газар нь Засгийн газраас тогтоосон орон тооны дагуу удирдлага 3, төрийн захиргааны жинхэнэ албан хаагч 9, төрийн үйлчилгээний 4, гэрээт ажилтан 4, багийн Засаг дарга- 5, сумын Засаг даргын дэргэдэх Нийгмийн даатгал, Татварын улсын байцаагч, Халамж үйлчилгээний мэргэжилтэн, Иргэний бүртгэлийн Улсын бүртгэгч, Уур амьсгалд дасан зохицох төслийн ажилтан-2, Мал эмнэлэг үржлийн тасаг, Байгаль хамгаалагч-2, Цагдаагийн хэсэг гэсэн орон тоотой төрийн үйлчилгээг иргэдэд хүргэн ажиллаж байна.