ДАМПУУРЛЫН ӨМНӨ

Сүүлийн үед эрх баригчид ямар ч мэдээлэл гадагш цацахаа болив. Ингээд улс төрийн анализыг сэтгүүлчдийн хүүрнэл орлох болов. Монголын сэтгүүлчид системийн анализ хийж чаддаггүй юм байна. Улс төрийн үйл явцын учир начрыг олоход А.Баатархуягийн системийн анализ илт дутагдаж байна. Түүнийг “шал дэмий” дарга болгож. Би ганцаараа анализын “бүх орон зайг” нөхөж чадахгүй нь мэдээж. Гэвч сурсан зангаараа өөрийн анализыг толилуулж байна…
Дуусч буй улс төрийн нас
Ц.Элбэгдорж 3 дахь удаагаа Ерөнхийлөгч болох боломжгүй болов. Мөн тэр 2016 оны УИХ-ын сонгуульд оролцох боломжгүй. Гэтэл нас нь залуу байдаг.
Улс төрийг эскалатор буюу өгсдөг шаттай зүйрлэж болно. Ц.Элбэгдорж 20-иод жил зүтгэж түүний оройд гарав. Хүний толгойд багтамгүй хамгийн адгийн аргуудыг хэрэглэсэн дээ, тэр. Зүй тогтлоороо бол тэр одоо эсвэл шүхрээр зөөлөн буух, эсвэл харайх ёстой. Түүнийг ийм түгээмэл стандарт аргыг сонгоно гэж бодож байвал их эндүүрэл болно. Ц.Элбэгдорж угаасаа стандарт бус, дүрэм бус аргатай хүн, одоо ч тэрхүү стандарт бус аргаа хэрэглэх нь ямар ч эргэлзээгүй юм. Энэ нь юу юу байж болох вэ ? гэдэг нь монголчууд бидний хувьд хамгийн сонирхолтой юм. Сонирхолтой ч юу байхав, бидний хувь заяанд хамгийн их нөлөөтэй болчихоод байна.
Алин байлаа ч түүний “улс төрийн нас” дуусч байна. Энэ бол түүний зан байдлыг тодорхойлох гол хүчин зүйл юм. Ямар ч гэсэн Ц.Элбэгдорж саяхан болтол авилгатай тэмцэхийг уриалж, шоронгийн түлхүүр эргэлдүүлэн айлгадаг байсан нь оргүй алга болж байгааг Та бид бэлхнээ харж байна.
Тэр улс төрд хачин муухай жишиг тогтоосон бөгөөд хэрэв улс төрийн нөхцөл байдал өөрчлөгдвөл “шоронд хийх туршлагыг” МАН өөрт нь болон АН-д эргүүлэн хэрэглэх нь гарцаагүй. Тэгвэл хэлмэгдүүлэлтийн гинжин урвал үүсч, юунд ч хүргэж болзошгүй…Ямар ч гэсэн тэр эхлээд “онол” санаачилж эхлэв.
АН дахь “шинэчлэгчид”
АН-ын сүүлийн үеийн зан үйлээс харахад МАН-ын “өөрийн талынхныг” үлдээгээд бусдыг нь “устгах”, өөрөөр хэлбэл МАН-ыг алсаас удирдаж, АН-д “туслах”, “хоёрдугаар зэргийн” нам болгохыг бодож байгаа нь илт. Энэ нь тийм ч амар асуудал биш юм. Тэгээд МАН доторхи “өөрийн” хүчинтэй холбоо тогтоов. МАНАН-гийн шинэ хувилбар л даа…
Н.Алтанхуягийн гол хүч Засгийн Газарт байсан ба Засгийн Газрын гол хүч бондын мөнгөнд байсан юм. Засгийн Газар анх байгуулагдахдаа “Алтангадас” болон АН-ын фракц болгоны цуглуулга байдлаар бий болсон юм. Энэ үед тэд “бодож” амжаагүй нь мэдээж хэрэг.
Бондын мөнгийг “Фортуна” буюу Н.Батбаяр олж ирсэн ба энэ мөнгөний зарцуулалтаас болж Засгийн Газарт дайн дажин дэгдэв. Н.Алтанхуяг бэлэг тарааж буй өвлийн өвгөн шиг болсон ба гэхдээ шударга тараасангүй. Ингээд АН болон Засгийн Газар дотор байнгын хэрүүл үүсээд байна.
Сонгуулийн өмнө Н.Алтанхуяг Ц.Элбэгдоржийг Э.Бат-Үүлээр нэлээд удаан айлгасан билээ. Харин сонгуулийн дараа Ц.Элбэгдорж Н.Алтанхуягийг “Ажнай” Н.Бат-Эрдэнэ, эсвэл Женко Х.Баттулгаар сүрдүүлдэг болов.
АН дотор “мартагдсан” МҮДН фракц хоёр жилийн өмнөөс идэвхижиж эхэлснийг олон хүн анзаараагүй юм. АН Засгийн Газраас гарч намын даргын асуудал сөхөгдсөн 2012 оны 1 дүгээр сард МҮДН фракц дахин эвсэж өөрсдийгөө зарласан билээ. Тэднийг “үзэл сурталч” Р.Амаржаргал, “санхүүч” “Ажнай” Д.Бат-Эрдэнэ толгойлон ЭМ-ийн сайд С.Ламбаа, УИХ-ын гишүүн “Шуудан” Зоригт, Лу.Гантөмөр, Х.Тэмүжин, Да.Ганболд болон хуучин МҮДНякууд оролцон бүрдүүлсэн юм. Гэхдээ энд элссэн одоогийн сайд Лу.Гантөмөр, Х.Тэмүүжин, М.Батчимэг нар “Нэг ардчилал” клубыг байгуулсан хүмүүс юм. Ингээд бараг жилийн өмнө Ерөнхийлөгчийг түшиглэсэн МҮДН болон “Нэг ардчилал”-ыг нэгтгэсэн бүлэглэл бүрэлдэж, хамтран ажиллаж эхэлжээ. Дээр нь “Барууны хүчний Холбоо” З.Энхболдыг нэмж болно.
Энэ нь АН-д урьд байгаагүй хүчний томоохон төвлөрөл болно. Эд нар бол Ц.Элбэгдоржийн гол түшиг тулгуур, найдлага юм.
Одоо хүмүүс “өргөдөл өгсөн” ганц Р.Амаржаргалыг хараад бусдыг нь ерөөсөө олж харахгүй байна. Үүнийг хэлмэгц уншигч Таны толгойд “олон юм” ороод ирнэ би эргэлзэхгүй байна. Дашрамд хэлэхэд ийм юмыг мартдаггүй хүнийг судлаач гэдэг юм.
МАН-ын Их Хурал, түүний үр дүн
МАН-ын Их Хурлаас өмнө нэг “жижиг” явдал болжээ. Намын Бага Хурлын өмнө Ө.Энхтүвшин уур нь хүрч, энэ тушаалаа авбал авна л биз гэж өгөхөөр бэлтгэж байжээ. Гэтэл гадаадаас ирсэн С.Баяртай уулзсаны дараа түр дарга хэвээрээ үлдэхээр шийдсэн байна. Энэ бол М.Энхболдыг түр зогсоосон явдал юм.
МАН дотор “хуучин”, “шинэ” хоёр бүлэглэлийн хурц ширүүн өрсөлдөөн болов. “Хуучин” бүлэглэлийг С.Баяр, Сү.Батболд, Н.Энхболд нар толгойлж байв. “Шинэ” бүлэглэлийг М.Энхболдын “хотын” бүлэглэл толгойлж байв. Энэ хоёроос “залуучууд”-ын болон “хөдөөгийн” дэмжлэг авсан нь ялах байв. Түүнээс гадна “хотын” болон “залуучуудын” бүлэг бие даасан сүлжээтэй байлаа. Өрсөлдөөн өөрийн сүлжээг байгуулах болон бусдын сүлжээг эвдэх чиглэлээр явагдав.
М.Энхболд С.Баяраас хамгийн их болгоомжилж байв. Энэ ч аргагүй. 2006 онд Ерөнхий сайд, Намын даргын суудлаас 14 хоногийн дотор нэгэн зэрэг огцорч байсныг ямар ч хүн мартахын аргагүй юм. Иймээс тэр бүх талын бүрэн бэлтгэлтэй байлаа.
“Хуучин” бүлэглэл Б.Бат-Эрдэнийг намын даргад нэрийг нь дэвшүүлж, тулалдах нөөц хувилбартай байлаа. Гэтэл гэнэтийн юм болов. М.Энхболдын эцэг Миеэгомбо нас баржээ. Энэ явдал бэлтгэсэн дайралтыг ихээхэн саармагжуулжээ. С.Баяр зууралдсан удаан тулалдаанд дургүй учраас “түр” бууж өгөхөөс өөр арга байсангүй. Ингэж “шинэ” бүлэглэл ялалт байгуулав. Үүнийг ялалт гэж нэрлэхэд хэцүү. Жишээ нь: Бага Хурлын гишүүдийн тоог 310-аас 250 болгон бууруулах саналыг хүлээж авсангүй. Ингээд Бага Хурлын гишүүний төлөө тулалдаан болов. Зарим мэдээгээр Бага Хурлын 70 хувийг М.Энхболд хянадаг болсон гэж байгаа. Энэ тоо ортой байх.
Дараа нь Удирдах Зөвлөлийн төлөө тулалдаан болов. Хуучин 39 байсан Удирдах Зөвлөлийг 21 гишүүнтэй болгож цомтгов. Бас залуужуулав. Бэлэгдэл болгож 3-4 хүн “хуучин” намаас оруулжээ. Энэ бол МАН дотор сүүлийн бараг 10 гаруй жилд гарч байгаагүй томоохон халаа сэлгээ юм. Цуурхлаар бол МАН-ын эрх мэдэл MCS болон Петровисийн мэдэлд орсон байна…
Эцсийн дүнд МАН М.Энхболдын эрх баригч “шинэ” бүлэглэл, сөрөг хүчин “хуучин” бүлгээс бүрдэх болж намын дотоод зөвшилцөл “дээд үр дүнд” хүрчээ. МАН-д анх удаа гурав дахь бүлэг алга болж байна. Одоо намын дотоод өрсөлдөөн энэ хоёр бүлгийн эргэн тойронд явагдах нь тодорхой.
МАН-д байгаа гомдогсдын “хуучин” бүлэг ихээхэн том бөгөөд туршлагатай, асар том хүч юм. Эдэнд 2 зам бий. Нэг дэх нь МАХН руу хандах, удаах нь АН руу хандах. Аль аль нь аюултай учраас “нууц” байдлаар үйлдэх ёстой. Гэхдээ МАН доторхи өрсөлдөөн”чимээгүй явдаг” онцлогтой. Энэ нь ахиад л МАНАН-гийн хуучин хувилбар буюу “2 намт 4 бүлэгт тогтолцоо” гэсэн үг юм.
Ц.Элбэгдоржийн “стратеги”
Ц.Элбэгдорж энгийн логикоор бол улс төрөөс гарах ёстой. Монгол логикоор бол улс төрийн насаа уртасгах үйлдэл гарцаагүй хийнэ.
Одоо тэр гадаад харилцаанд илүү анхаарч, өөрийгөө олон улсын “хэмжээний”, олон улсын “түвшний” гэдгээ нотлохыг оролдож, үүндээ итгэчихсэн байна. Ц.Элбэгдорж стратегийн хувьд улс төрийн системийн өөрчлөлт буюу Үндсэн Хуулийн өөрчлөлт хийхээр тэмүүлж байна. Үүний тулд тэр одоогийн МАН, АН-ын улс төрийн системийг бүрэн дампууралд оруулж эвдлэх ёстой.
Энэ нь хурдан удаан хоёр хэлбэртэй байж болно. “Төр” хувилбар нь асар удалгүй УИХ-ыг дампууралд оруулж тараана. УИХ-ын сонгууль явуулна. “Засаг” хувилбар нь МАН-ыг дэмжиж, Засгийн Газрыг унагана. АН-д шинэчлэл хийж, намын удирдлагад өөрийн хүмүүсийг оруулна. МАН, АН-ыг ээлжлэн дэмжинэ. Хоёр нам доторхи бүх сөрөг хүчнийг дэмжинэ. Хаост оруулна. Аль ч хувилбараар Монголын улс төрийн систем хаосын байдалд, эдийн засагт гипер инфляци болох маш өндөр магадлалтай. Энэ өвөл байдал ихээхэн хурцдах маш өндөр магадлалтай.
Хямралын байдалд ормогц “онц байдал” тогтоож “ухаалаг” санал гаргаж Үндсэн Хуулийг өөрчилнө. Энэ нь түүний явуулж байгаа “онол-үзэл суртлын” болон бусад үйлдлээс илт харагдаж байна.
Улс төрийн хүчнүүд
Эдүгээ Монголын улс төрийн талбарт: 1.Ц.Элбэгдорж буюу Ерөнхийлөгчийн, 2.МАН-ын эрх баригч буюу М.Энхболдын, 3. МАН-ын “гомдогсод”-сөрөг хүчин буюу С.Баярын (Сү.Батболдын), 4. АН-ын Засгийн Газрын буюу Н.Алтанхуягийн, 5. АН-ын сөрөг хүчин буюу “шинэ ардчиллын”, 6. МАХН буюу Н.Энхбаярын, 7. ҮШН буюу М.Энхсайханы гэсэн улс төрийн субъектууд тоглолт хийж байна.
Эдгээрээс гол тоглогчид АН, МАН хоёр боловч үнэн хэрэг дээрээ 4 бүлэг юм. Үүний дээрээс Ц.Элбэгдорж идэвхитэй оролцож байна. Тэр АН-ын “шинэ” сөрөг хүчний бүлэгт хамаарагдах бөгөөд түүний тусламжтайгаар “насан туршийн” улс төрчийн үүргийг (миссия) биелүүлж чадах юм.
Энэ 5 (4) бүлгийн харьцаа гэвэл яг одоогийн байдлаар Ц.Элбэгдорж, М.Энхболд хоёр илүү ойрхон байна. Үүний эсрэгээр Н.Алтанхуяг Сү.Батболд нар илүү ойрхон байна. Ингээд нам доторхи “сөрөг хүчнээ” ялах гэж оролдож байна.
Ц.Элбэгдорж улс төрийн бүх субъекттэй ижил зайнаас жигд харьцахын хамт өөрийн бүлгээс бусдыг нь хорлон сүйтгэж байна. Ц.Элбэгдоржийн энэ авантюризмыг тун цөөн хүн ойлгон мэдэж байна. Харин бусад нь хэн нэгний дэмжлэггүйгээр амжилт олох аргаа олохгүй байна.
Харилцан үйлдлүүд
Ц.Элбэгдоржийн үйлдлүүд: Нэг. Тэр АН-ыг үймүүлж эхлэв. 1. Засгийн Газрын эсрэг, 2. АН-ын эсрэг, 3. УИХ-ын эсрэг нэгэн зэрэг хөдөлж эхлээд байна. Энэ нь МАН болон бусад намын эрх ашигт ихээхэн хэмжээгээр нийцэж байна. Хамгийн гол нь Ц.Элбэгдорж үүнийг “далдуур” хийж байна. УИХ-ын гишүүн Ч.Амаржаргал гишүүнээсээ татгалзах өргөдөл өгсөн, АН-д Мурат нарын толгойлсон жигүүр бий болсон нь үүний тодорхой жишээ юм.
Яваандаа тэр АН-д “шинэ залуу” бүлгийг бүрдүүлж төлөвшүүлэх чиглэлээр ажиллах нь гарцаагүй. Ийм “шинэ” бүлгийн анхдагч цөм нэгэнт бүрдээд эхэлсэн. Одоо нэн идэвхижиж байна. Иймээс тэр одоо “онол-үзэл суртлын” ажилд идэвхийлэн орж байна. Түүний нотолгоо нь “Том төрөөс ухаалаг төр лүү” лекц болно. Хэрэв Ц.Элбэгдорж “онолын лекц” уншаад эхэлбэл төр үймүүлэх “стратеги” бэлэн болжээ гэсэн үг.
Хоёр: Тэр МАН-тай хамтран ажиллаж байна. Чингэхдээ эрх баригчид болон гомдогсодтой нэгэн зэрэг хамтран ажиллаж байна. Дурын амлалт өгөх боломжтой байгаа нь түүний үлэмж давуу тал юм. Тэр одоохондоо МАН-ын М.Энхболдыг дэмжиж АН-ыг айлгаж байна. Хэрэв МАН хэтэрхий их амжилт олбол түүний эсрэг ажиллах нь гарцаагүй. МАН дотор болон гадна М.Энхболдын дайснууд хангалттай олон бий.
МАН-ын үйлдлүүд: Саяхан улс төрийн намын дарга нарын уулзалт санаачилж “санамж бичигт” гарыг үсэг зурав. Гэвч энэ нь Засгийн Газрыг “айлгах” гэснээс өөр онцын ач холбогдолгүй. М.Энхболд Засгийн Газарт шахалт үзүүлэх өргөн боломж нь УИХ юм. Гэтэл УИХ өөрөө тарах аюултай тулгараад байна. Үүнийг л Ц.Элбэгдорж хүлээж байж магадгүй. Түүнээс гадна эдийн засгийн байдал туйлын хүнд байгаа.
Хэрэв яг одоо УИХ-ын сонгууль явуулбал МАН 60 орчим хувиар ялах нэлээд өндөр магадлалтай. Үүнийг мэдсэн, мэдэрсэн тохиолдолд МАН дотор ямар ч бослого гарахгүй, мэдээгүй тохиолдолд дурын үед М.Энхболдын эсрэг хуйвалдаан хийнэ. Үүнийг мэдсэн М.Энхболд залуучуудад бооцоо тавьж байгаа юм.
Ямар ч гэсэн МАН Н.Алтанхуягийн Засгийн Газарт шахалт үзүүлж эхлээд байна. Энэ нь АН-ын сөрөг хүчинтэй болон Ц.Элбэгдоржтой ямар нэг холбоотой байгаа гэсэн хэрэг юм.
МАН үзэл санаа, оюун сэтгэлгээний хүрээнд хамгийн үхээнц байгаа нь түүний үлэмж сул тал юм. Энэ салбарт тэд бүхий л суурь байр сууриа бүрэн алдсан ч үүнийгээ нөхөх ямар ч оролдлого хийхгүй байна.
АН-ын үйлдлүүд: Н.Алтанхуяг туйлын хүнд байдалд ороод байна. АН, МАН, Ц.Элбэгдорж гээд бүгдээрээ түүнд “дайсан” болов. Гэхдээ тэд ямар нэг “ариун холбоо” байгуулахгүйгээр түүнийг ялах боломжгүй. Үүнийг хийх гэснээс болж “холион бантан” болж байна. Өнгөц харахад “ариун холбоо” байгуулах маш амархан мэт, хүн бүр, бүлэг бүр үүнийг хүсч байгаа боловч энэ нь тийм ч амархан ажил биш юм.
Н.Алтанхуяг төсөв батлах үеэр “хайч барьж” баахан сүржигнэснээс өөр юм хийж чадсангүй. Хамгийн тэнэг хүн л “хайчилна” гэж айлгадаг юм. УИХ-ын гишүүд “Миний тойргийн төсвөөс хайчилбал Засгийн Газрыг чинь хайчилна” гэж өөдөөс нь рэкетлэв. Ингээд улсын төсөв гэж новшийн юм болов. Үүний дараа УИХ-ын гишүүд ажилдаа ч ирэхээ болив.
Одоо Н.Алтанхуягт гадаадаас нэмж өр зээл тавьж, улс орноо “хөгжүүлэхээс” өөр арга үлдсэнгүй. “Өр зээлийн” мөнгийг нь хуваалцах, булаацалдах, булаах, хэрүүл хийгчид Монголоор дүүрэн байх бөлгөө.
Монголын улс төрчид зөрчлөө нууж, таг чиг болж, ямар ч мэдээлэл гаргахгүй байна. Энэ бол сайны ёр биш юм. Удахгүй “өчүүхэн юмнаас” болж тэс үсрэх нь гарцаагүй. Яагаад гэвэл монголын “улс төрийн сезон” эхэлж байна. Иймээс Н.Алтанхуягийн ч, УИХ-ын ч хувь заяа ч “дээсэн дөрөөн” дээр байна. Одоо “бат тогтвортой шинэ ариун холбоо” байгуулах улс төрийн зөвшилцөл хуйвалдаан ид явагдаж, хүчний дахин хуваарилалт хийж байна. Монголын улс төрийн систем дампуурлаас задралын шатандаа орсон нь тодорхой байна. Зарим улиг болсон улс төрч үүнийг далимдуулан эрх мэдлээ “мөнх” хадгалахыг хүсч байгаа нь илт байна. Харин үйл явдал хэрхэн яаж өрнөхийг, түүнээс яаж гарахыг төсөөлж байгаа төр, намууд, улс төрчид бий бил үү ?!
Арчаагүй төрийн жам ёсны дампуурлаас системийн өөрчлөлт хийж байж л гарч чадна. Үүнийг гэнэт “ухаантай” болсон хуучин хүмүүс хийдэг юм биш. Нөгөө талаас энэ бол онолын биш, практикийн асуудал юм. Хэрэв монголын ард түмэн ойлгож, мэдэрч эхэлбэл үүнийг томъёолоход болохгүй нь юу билээ…
Судлаач Х.Д.Ганхуяг.
2012 оны 12 дугаар сарын 09.

About Ганаа
СУДЛААЧ ДАШЗЭВЭГИЙН ГАНХУЯГ 1954 онд Налайх хотод төрсөн. 1962 – 1972 онд Налайхын дунд сургууль, 1972 – 1977 онд МУИС –ийн Инженер – эдийн засгийн сургууль, 1987 – 1990 онд Болгар Улсын Нийгмийн Ухаан, Нийгмийн Процессын Удирдлагын Академи төгссөн. Нийгмийн Ухааны Институтэд эрдэм шинжилгээний ажилтан, УИХ-ын дэргэдэх Судалгааны Төвийн захирал, УИХ болон ЕТГ–т улс төрийн зөвлөх, референтын ажил хийж байсан. 1996 -1998 онд МАХН-ын Удирдах Зөвлөлийн гишүүн байснаа өргөдлөө өгч сайн дураараа огцорсон. Төр засгийн болон намын удирдагчдын талаар шүүмжлэлт өгүүлэл бичсэний учир ажлаас 5 удаа халагдсан. Мөн энэ шалтгааны улмаас 2004 онд МАХН-аас хөөгдсөн. Монгол Банкнаас их хэмжээний мөнгө алга болсон асуудлыг тэргүүн хатагтай О.Цолмонтой холбон бичсэний учир Монгол Банкны Ерөнхийлөгч асан О.Чулуунбатыг гүтгэсэн хэргээр 2006 онд шүүхээр шийтгүүлсэн. Олон улсын болон үндэсний хэмжээний олон судалгаанд удирдагч, үндэсний зөвлөх, багийн гишүүнээр ажиллаж байсан. Одоо чөлөөт судалгаа, системийн анализ эрхэлдэг. Эхнэр, хүү, охин нарын хамт амьдардаг.

33 Responses to ДАМПУУРЛЫН ӨМНӨ

  1. delgermaa says:

    Ерөнхийлөгч Элбэгдоржийн саяхи хуралд хэлсэн үг, гаргасан санаа юугаараа аугаа вэ? Тэрээр манай ард түмнийг дараагийн хувьсгалд уриаллаа. Иргэнлэг соёлтой, цусгүй хувьсгал/Baabar.mn….Elbegdorjoor udirduulsan huvisgal HEREGGUI gedegt togs itgej bna

    • Ганаа says:

      Тэрийг уншсан. Баабар бичих гэж их “зовсон” санагдсан…

  2. Бямбаа says:

    Өнөөдөр нийтлэгдсэн 2 нийтлэлийг анхааралтай сайн уншлаа. Баавар гэрийн даалгавараа маш муу хийжээ. Таны олон хүнд хүргэх юмсан. Тэр олон доринууд гэгээрээсэй

  3. Enkhbayar says:

    Unshih tusam l 90 onoos hoish hulgaich nar Mongolyg yaaj busniulj baigaag medej haramsah yumdaa. Horin hedtei zaluu uye bid yaah yostoi yum bol? Dagaj namiraad adilhan hulgaich boloh uu? Iim zam songoj baigaan zunduu l baina daa

  4. би says:

    Ганаа says: 2013/12/09 at 18:11 Тэрийг уншсан. Баабар бичих гэж их “зовсон” санагдсан…

    Мунхаг бивээр эл үгийн утгыг ухсангүй ээ гэж. Эбээгийнхээ захиалгаар бичсэн гэсэн үг үү?

    • Ганаа says:

      Үгүй дээ. Сэтгэлд нийцсэн юм бичихэд “урсаад” өнгөрдөг юм. Нийцээгүй бол өөрөө их “зовдог” юм. Энэ нь бичгийн хүмүүс бидэнд мэдрэгддэг юм. Энийг л ярьж байна. Цаашид ийм нарийн мэдрэмжийн юм ярьж байхгүй ээ…

  5. Ulemj says:

    Чингис найзаа анд нөхөдөө хамаатан саднаа алж талж байж энэ Монголыг нэг ташуурын дор захирч чадсан. Бидэнд ийм аймар тоглолт хийж цаг үрэх үнэхээр ашиггүй хувилбар юм шиг санагдах боллоо. Хэмлэлдээд л яс булаалдаад л… Ойлгохгүй юм. Баатар төрөх болоогүй л байна даа гэж…

  6. bat says:

    эн заваан юмыг Э.Бат-Үүл зогсоохгүй юм байх даа?

  7. Bat says:

    Ардчилсан хүчнийхэн ялж засгийн эрх авах бүрт Элбэгдорж ёстой юм шиг л нураах юмаа

  8. Болд says:

    “Арчаагүй төрийн жам ёсны дампуурлаас системийн өөрчлөлт хийж байж л гарч чадна. Үүнийг гэнэт “ухаантай” болсон хуучин хүмүүс хийдэг юм биш.” Танд баярлалаа удахгүй энэ үг тань олны оройлуу орох үед бөөнөөрөө орилдоцгоох байхдаа зайлуул. Мөн огцом ухаан нь гүйж харц нь сэргэсэн жаалууд ч өөрчлөлтийг амжуулчихгүй байх. Бодитоор бол гадны шахаа, дотоодын сэнсрэл, намуудын хийлцэл, цагийн бусгаа зэрэгцээд юм юм нийлсэн авч ч болохгүй хаяж ч болохгүй ХЯРАМЦАГ болох вий дээ халаг.

  9. Anonymous says:

    Удахгүй бид нар 14 тэрбумын хэрэг бол хүүхдийн зугаа байжээ гэж ойлгох болно

  10. Anonymous says:

    сайн анализ болсон байна. Гэхдээ Ерөнхийлөгчид 2 удаа л сонгогдох эрхтэй. Энэ бол ардчиллын үнэт зарчим. Ерөнхийлөгчийн засаглалтай болсон ч ялгаагүй. Тэгэхээр одоогийн ерөнхийлөгч тэр зүг уруу явах нь юу бол. Харин өөр шалтгаан байж болох юм. Энэ бол таамаг.

  11. Anonymous says:

    Баабарын нийтлэлийг уншсан. Өөрөөс нь бусад хүмүүс ой муутай гэж ойлгодог бололтой. Даанч улс төрч хүн хэлсэн үгээ сайн санахгүй бол үгэндээ ороогддог гэдгийг нөхөртөө сануулаагүй байна лээ.

  12. NYAMAA says:

    Hichneen fracts salbaruud blaa geed nemer alga. Uchir ni oorsdiin erh ashgiig bugd negdugeert tavij bna. MONGOLD TOR BGAA GJ HELEHED HETSUU L BNA. UCHIR NI ALIVAA TOR ULS GURNII TOLOOH ALSIIN BODLOGOTLTOI BH YOSTOI BLOHOOS OORSDIIN ERH ASHGIIG TERGUUND TAVIH NI UTGAGUI

  13. GNS says:

    Ганаа ахын хэлсэнээр болох юм бол Монгол хайлна урсана. Таны үгнээс гиперинфляци болох нөхцөл үнэхээр бүрдсэн гэж ойлголоо. Хичнээн тэрбумаар нь торгоно гэж айлгаад ч хувийн бизнесүүд айхаа болилоо. Элбэгээ хэрвээ зүгээр яваад өгвөл юу болох бол? Байдал арай дээрдэх үү?

  14. Anonymous says:

    Bas bus company oroldoj mongo oloh bodlogo bnauu.

    • bilgee says:

      Чи л тэгдэг юм байгааз. Үнэ төлбөргүй ингэж нийтлэл бичдэг хүн байхгүй

  15. Bat Khurts says:

    taalagdlaa. bi lav tanii bichsen huvilbart itgej bna. neg yum asuuya;
    “eh oronch” esvel “sain sanaat” ulsuud negdej har amia bodson ul buteh etgeeduudtei tsemtsej diilj yaagaad chaddaggui yum boloo? neg bol ted teneg tedend uhaan dutdag esvel ted negdej chaddaggui. tiim uu? ta neg tailbarlaad uguuch ?

  16. hi says:

    Хямрал л яриад байх юм. Өөр гарц байна уу Ганаа ахаа?

  17. GNS says:

    Баабарын сүүлийн нийтлэлийг уншаад ёстой бичих хөөрхий яасан их тарчлаавдээ гэж бодлоо… Шал балай санагдчихлаа…

  18. GNS says:

    Баабар цээжний пангаар “ш…ж” байхаа болимоор юмаа Мэргэн ахын нийтлэлийг уншсаар гэгээрч байгаа юм байлгүй. Давс сахараа ялгадаг болж байна …

  19. Фэйсбүүкчин says:

    Ухаан муутай хүн би барин тавин ойлгохчоон болж нэг юм уншиж байгаад 2012 оны 12 сарын 9 дээр ирээд манаралтын байдалд оров. Засаарай Ганхуяг ах аа.

  20. EZA says:

    Бас нэг байж болох хувилбар бол Н.Алтанхуяг байдгаараа байж амьдрал үргэлжилдэгээрээ үргэлжлэх. Бодит байдал дээр Элбэгдоржид засаг солих бодол байна уу үгүй гэдэг нь бас асуудал юм. Гадаадын хөрөнгө оруулалтыг урин залж байгаа одоо үед засаг солих нь байж болохгүй асуудал шүү дээ. Дээрээс нь Н.Алтанхуягыг зүгээр айлгаж байж болох юм. Энэ айлгах тактикдаа Зарим нэг улс төрийн хүчинг ашиглаж байж харин болох юм. Тэгээд ч Элбэгдорж Алтанхуягаас илүү амлаж чадна гэж бодохгүй байна. Энд Элбэгдоржын талд байж болзошгүй тоглогчдыг авч үзжээ. Тэгвэл Алтанхуягын талд хэн байж болох вэ. 1.Алтанхуяг өөрөө Алтангадасын хүн 2. МАХН өөртөө ахдах хэмжээний их сайдын суудал авсан намдаа, сайдууд нь хэл ам таталдаг ч толгойг нь илээд өнгөрөөдөг мөн энэ намын дарга манай ерөнхийлөгч 2 “бага” зэрэг таарамжгүй. 3.МҮШН Энэ нам мөн л том зүсэм хүртсэн. Таван толгойн цахилгаан станц дамжуулах сүлжээний төсөлийн өртөг тербум орчим ам.доллар болно гэж байгаа. Энэ бол маш том мега төсөл гэж нэрлэгдээд байгаа. Мөн Энхсайхан Элбэгдорж 2 гэхээр нэг л үнэмшилгүй юм даа. 4. Шонхор фракцын гол хүсэлт нь занар, мэдээлэлийн технологи тэд ч бараг авсан биздээ. Дээр нь Амаржаргал УИХ-ын дарга болно гэж уурласан гэсэн. Энэ шум үнэн бол Энхболдод таалагдаагүй нь мэдээж 5. Оюун хэл ам хийдэггүйг бодоход тэр хүссэнээ аваа биз. Дэмбэрэл бол хэнтэй ч гар барьж мэдэх нөхөр. 6.Бие даагчид хүнд үед засгаар оролдвол дэмий биз тэд энэ талаараа ч илэрхийлж байсан. 7. Хүч тарамдуулах боломжтой. Асуудлыг байнгын хороонд унагаах, Эсэргүү гишүүдийг гадаад айлчлалаар явуулах. 8. Гадаад харилцаа. Хятадууд нүүрсийг Франц ураныг Орос мөнгийг мөн төмөр зам тавих эрх Америк занарыг авч бүгд сэтгэл хангалуун(Америк сэтгэл хангалуун бус ч байж болох юм). Герман Японы тухайд сайн мэдэхгүй байна. Гэхдээ Японы хувьд одоохондоо Хятадтай маргаантай анхаарал өөр зүйлд байх магад. Японы гол сонирхол бол манайд цөмийн хаягдалаа хаях хамгийн хорлонтой сонирхолтой орон. 9.МАН-ы гомдогсодод хусам амсуулах хэрэгтэй гол нь нууцаар. 10. Амлалтыг амлалтаар давах. Үүнийг хэрэгжүүлэхийн тулд бүх үүцээ нэгэн зэрэг задлах хэрэг гарна.
    Эцсийн дүндээ гэвэл энэ 2 хүч мөргөлдвөл Монгол улсад маань л муу Иймд Элбэгдорж ерөнхийлөгч минь ийм зүйлийг хийх гэж байгаа бол хэрэггүй гэж гуйж байна. Тэгж түүхэнд хараар бичигдээд яахав зүгээр айлгахаад доороо хийчихэд л болох асуудал шүү дээ. Тэгээд ч ямар нэг бослого тэмцэл өөрийн тань болоод улс орны имижд сөрөг юм. Монголын түүх хагарсан цагтаа доройтож нэгдсэн цагтаа хүчирхэг байсаныг батлаад өгчихсөн. Монгол улс үүрд мандах болтугай.

    • Ганаа says:

      1. Танд баярлалаа. Байж болох л хувилбар байна. 2. Гэхдээ “Аль хулгай дээрмийн бүлэг нь дарга болбол хэр зэрэг идэх бол, аль нь арай “тогтвортой идэх” бол” гэдгийг таамаглах бол анализ хийхийн ч хэрэггүй гэж би бодож байна. 3. Би “өөр юм” бодож анализ хийдэг юм л даа. 4. Таныг үүнийг ойлгох ухамсар, мэдлэг, боловсролтой хүн гэж би төсөөлж байна…

  21. Anonymous says:

    Mongl orond mini10-tiin togtoltsog burduuleh bolomjiig sudlaarai

  22. hm says:

    Дорнод аймагт том том маш гүн тойрог нүхнүүд ухаад л байгаа. Элбэгээ олны өмнө “Монголд цөмийн хаягдал булахгүй” гээд байсан. Одоо өдөр шөнөгүй ухаад бараг дуусч байна. хүмүүс мэдсэн хэрнээ хөдлөхгүй юм. яаж тэмцэж зогсоох вэ? удахгүй манай аймгаас хүн дайжиж, үлдсэн хэд нь ирээдүйд гажиг төрөөд эхлэх вий дээ. энийг ямар нэгэн аргаар болиулмаар байна. над мэт нь хүчрэхгүй юм.

  23. Anonymous says:

    elbegdorjiin husel biylbel ерөнхийлөгчийн засаглалтай болх юм байна даа, энхбаярыг муу хэлээд байдаг элбэг харин адилхан п юм шив дээ

  24. Bayar says:

    Та мэйлийн хаягаа явуулна уу. Далайд дусал нэмэр болох хүсэлтэй байна.

  25. Juzz says:

    Ganaa sudlaach yurunhiilugchiin zasaglaliin talaar yu gej boddog ve? Manai systemiin shinechleld garts bolno gej boddog u?

  26. bl says:

    ta ene udaa mergejliin ajilaa hiijee bayr hurgye!hoishdoo zovhon ene ajilaa hiij mongoldoo tus nemer bolj yavahiig erooye!

    • Ганаа says:

      Чи надад миний хийх ажлыг заах хэрэггүй. Би цаг ямагт мэргэжлийнхээ ажлыг үнэнч шударгаар хийсээр ирсэн, цаашдаа ч хийх болно. Ерөөх хүнээ олж ерөө…

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

%d bloggers like this: