ТӨРГYЙ УХААН…
2013/12/02 57 Comments
Ц.Элбэгдоржийн лекц уншиж “онол” гаргадаг хууч өвчин хөдлөв. Тэр “Том төрөөс ухаалаг төртэй” болъё гэв. Монголын төр найгаа алдсан нь үнэн бөгөөд үүнийг бүгдээрээ мэдэж байгаа. Монголчуудад “ухаалаг болъё” гэчихсэн чинь баярлаад жигтэйхэн. Ц.Элбэгдорж “мориноосоо бууна” гэнэ, “онгоцондоо засвар хийнэ” гэнэ. Тэгээд Шинэ жилээр буудуулдаг хятад салют шиг л сэтгэл баясгав. Тэгээд л гүйцээ. Гар дотор буудчихаагүй нь их юм ш дээ…
Сэтгүүлчийн ажлаас онол гардаггүй
Ц.Элбэгдоржийн “онолын” илтгэлийн эхний хэсэг нь “15 оронтой харьцуулахад бид хаана нь явна вэ” гэсэн агуулгад багтжээ. Тэр эхлээд дэлхийн харьцуулсан судалгаагаар Монгол Улс хаана явааг харьцуулав. Энэ чинь дурын сайтад бэлнээрээ байдаг, байнга гардаг мэдээлэл. Түүнээс гадна ийм юмыг дээд дунд сургуулийн багш нар оюутнууддаа заадаг, сэтгүүлч нар голдуу ашигладаг юм. Төрийн тэргүүн хааяа ашиглаж болох л байх. Гэхдээ онол гаргахад ашиглах нь их эвгүй, утгагүй. Яагаад гэвэл олон улсын олон судалгаагаар Монгол Улс хаа байгааг гаргах боломжгүй, тэр тусмаа Монголын төрийг яаж гоё болгохыг үндэслэх боломжгүй.
Тэгвэл Ц.Элбэгдорж яах гэж энэ олон судалгааг иш татаж сүржигнэв гэсэн асуулт зүй ёсоор гарна. Нэг бол тэр юу ч мэдэхгүй маанаг, нөгөө бол түүний зөвлөх Л.Дашдорж мэтийн “усан тэнэг” хийж өгсөн. Ямар ч байсан “онолдоо” хүч оруулах гэж олон улсын судалгаа нэмж өгчээ. Ноён “онолч” Ц.Элбэгдорж олон улсын судалгаанаас дараах гаргалгааг хийж байна: Эдийн засгаа яаж хөгжүүлэх вэ, төрөө яаж засах вэ ?
Ийм “амархан” зорилго дэвшүүлэх байсан юм бол олон улсын судалгааны мэдээжийн дүн ярьж их мэддэг царайлах ямар хэрэг байгаа юм ?!
Тэгээд априор дүгнэлт хийж байна: нэгдсэн итгэл үнэмшил, судалгаагүй, системгүй байна. Нэгэнт ийм байгаа учраас нэгдсэн бодлогогүй, хариуцлагагүй, хяналтгүй байгаа юм.
Харин энэ бол туйлын үнэн. Эндээсээ эхлээд “нэгдсэн итгэл үнэмшил”, “судалгаа”, “систем” хийх хэрэгтэй ш дээ. Ер нь ингэхэд Ц.Элбэгдорж “нэгдсэн итгэл үнэмшил” гэж юу байдгийгаа тайлбарлах хэрэгтэй л дээ. Хэдэн жил болж байгаад нэг “итгэл үнэмшил” тунхагладаг хүнд ямар элэнцгийнх нь “нэгдсэн итгэл үнэмшил” байдгийг хэн ч ойлгохгүй буй за. Цааш нь бол түүнд хэзээ ч систем байгаагүй, байх ч үндэслэл байхгүй.
Ц.Элбэгдоржид хэдэн гадаад судалгаанаас өөр ямар ч судалгаа алга. Гадаад судалгаагаар гайхуулах бол нэг ёсны өвчин юм. Тэр монголын төрийг, монголын нийгмийг, монголын эдийн засгийг судалсан монгол судалгааг ганцыг ч дурдсангүй. Хэдэн статистик тоо хэлэхийг судалгаа гэж Ц.Элбэгдорж болон түүний зөвлөх Л. Дашдорж мэт л боддог байх.
Тэд үнэхээр 24 жил морин дэл дээр хийсч явсан нь илт байна. Морин дэл дээр төрийг засч болохгүй гэдгийг тэд одоо л дөнгөж ойлгож байна. Тэгвэл би тэдэнд баяр хүргэж байна.
Гэхдээ тэр одоо “онгоц” хийе гэж байна. Онгоц жолоодох хүсэлтэй юм байна. Тэгвэл уучлаарай, морь, машинтай авч явж чадаагүй байж онгоц жолоодно гэвэл болих уу даа, ноён Элбэгдоржоо…
Сонгодог популист
Надаас Монголын хамгийн сонгодог популистыг нэрлэ гэвэл би ямар ч эргэлзээгүй Ц.Элбэгдоржийг нэрлэнэ. Тэгсэн чинь сонгодог популист өөрийнхөө шавь нарыг популизм хийлээ гэж загнадаг байна ш дээ. Үнэ өртгийг нь сүүлийн 20 жилээр биш, сүүлийн ганцхан жилээр тооцож гаргаж ч байх шиг. Энэ одоо юу болж байгаа юм ?!
“Ухаалаг төр”-ийн номлол бол утгагүй хийрхэл
Хэрэв Монгол төрийн Тэргүүн Монгол Төрийг сайжруулах юм ярьсан бол өмнө нь ямар ч нүгэл хийсэн түүнийг нь мартаад магтаж буюу үгүй ядахдаа дуугай байж болох байв. Гэтэл тэр төр сүйрүүлэх авъяасаа дахин гаргасан тул энэ өгүүллийг арга буюу бичиж байна.
Монгол Төр арчаагаа алдсан, утгагүй, үхээнц, нуран унаж буй гэдгийг би хүлээн зөвшөөрнө. Энэ утгаар Ц.Элбэгдоржийн өгүүлсэн тоо, баримт, шүүмжлэлт санаануудыг би бүрэн дүүрэн зөвшөөрнө. Мөн энд хэн буруутай тухай нэн хурц бөгөөд нэн эмзэг асуудлыг Ц.Элбэгдоржийн нэгэн адил бас хөндөхгүй. Дашрамд дурдахад тэр монголын төр яагаад “том төр” болсон гэдэг системийн анализыг огт хийгээгүй бөгөөд Ц.Элбэгдорж болон түүний багт ийм анализ хийх оюуны чадвар байхгүйг би онцлон дурдаж байна.
Би Ц.Элбэгдоржийн төрийг “ухаалаг болгох” нэрийн дор Монгол Төрийг сул дорой болгох, төрийг хувьчлах, зах зээлийн төр байгуулах замаар Монгол Улсыг төргүй болгох далд санааг бүхий л утгаар эсэргүүцэж байна. Яагаад гэвэл зах зээлийн эдийн засаг гэж байдаг болохоос зах зээлийн төр гэж байдаггүй.
Орчин үеийн төр
Төр гэж юу вэ ? Үүнийг хүн болгон мэддэг мэт боловч тийм ч амархан хариулж чадахгүй. Яагаад гэвэл төрийн тухай нэгдсэн тодорхойлолтыг шинжлэх ухаан одоо болтол өгч чадаагүй байгаад оршино. Гэхдээ хамгийн ерөнхий тодорхойлолт гэж бий л дээ.
Төр бол тодорхой газар нутаг дээрх хүн амынхаа (үндэстнийхээ) нийтийн амьдралыг зохицуулах, аюулгүй байдлыг хангах, энэ талаар албадах, удирдах тусгайлсан эрх мэдэл бүхий улс төрийн байгууллага мөн. Өөрөөр хэлбэл нийгмийн бүрэн бүтэн байдлыг хамгаалах, тэтгэх үүрэг бүхий улс төрийн институтын нийлбэр цогц мөн.
Түүхэн явцад төрийн хэлбэр хаант засгаас эхлээд парламент хүртэл хөгжсөн боловч төрийн энэ мөн чанар огт өөрчлөгдөөгүй. Мөн өөрчлөх гэсэн олон арав, олон зуун оролдлого гарсан боловч чадаагүй. Дашрамд дурдахад коммунизмын үед төр мөхнө гэсэн К.Марксын сургааль л хамгийн ирээдүйтэй нь байсан юм.
Гэтэл сүүлийн үед либерал онол номлолын хүрээнд төрийн үүргийг нийгэмд шилжүүлэх онол практик дэлгэрсэн нь биднээс ихээхэн хол юм. Ийм шилжүүлэлт явагдаж байгаа нь үнэн. Гэхдээ төрийн эрх үүргийг бизнест шилжүүлсэн нь үгүй. Зарчим нь их энгийн. Зах зээлийн эдийн засаг гэж байдаг болохоос зах зээлийн төр гэж байдаггүй.
Гэтэл онолоо хагас дутуу уншсан хагас дутуу Монголын либералууд сүүлийн үед Монгол төрийг хувьчлах, зах зээлийн төр болгох гэж дайрдаг өвчтэй болоод олон жил болж байна.
Дуугай байгаад байсан чинь энэ галзуу солиотой юмаа Ц.Элбэгдоржийн амаар “онол” болгон хэлүүлж байна. Тэгвэл ч ёстой Та нартай үзэж тарна…
Яагаад гэвэл Монголд цомхон хүчирхэг, сүрлэг, жавхаатай төр хэрэгтэй болохоос хамаг ажлаа бизнестээ тараагаад алдчихсан, тэдний хэрүүлийг зохицуулдаг, диспетчер хийдэг, ухаантай царайлсан арчаагүй төр огт хэрэггүй. Монголд даварсан олигархуудын нармай дундуур нь “шаадаг”, эх орондоо тус нэмэр болсон бизнесээ шагнасан шиг шагнадаг төр хэрэгтэй. Монгол төрийн нэг гарт хуулийн төмөр ташуур, нэг гарт буяны аяга байх хэрэгтэй. Шагнаж ч чадахгүй, шийтгэж ч чадахгүй арчаагүй юмыг хэн ч төр гэж хэлдэггүй…
Эдүгээ БРИКС-ийн орнууд төрийн удирдлагын чадварын үлгэр жишээ болж байна. Хөгжингүй капиталист орнуудад ч төрийн удирдлагаа илтэд “чангалж” байна. Европт нийгмийн (социал) салбар руу бизнесийг оруулахгүй байх асуудлыг хүчтэй ярьж байна. Сүүлийн үед “төрийн удирдлагатай капитализм” гэж их ярих болж байна. Ингэхлээр дэлхий дахины хандлагыг харахад төрөө улам хүчирхэг болгосон нь хөгжиж байна.
Монгол бараг ганцаараа төрөө сулруулна гэж солиорч байна. Ц.Элбэгдорж болохоор Гадаад харилцааны яам, Батлан хамгаалах яам хоёр л тусдаа байшинтай, бусад газар доогуур холбосон түрээсийн байшинд байдаг “түрээсийн” төртэй болох гэнэ. Тэгээд бүх ажлаа иргэдтэйгээ “зовлон” нэгтэй, орчин үеийн “гар утас” барьсан “түрээсийн” “диспетчерүүд” хийж байдаг “эмнэлэг” шиг болгоно гэнэ. Тэгээд лицензийг хувийнханд шилжүүлж, тэд нар лиценз олгодог болно гэнэ. Энэ одоо эрүүл юм уу, өвчтэй юм уу…
Одоо ноён Ц.Элбэгдоржоос ийм төр энэ дэлхийн хаана байдгийг асуух л үлдэж байна.
Монгол бол Дорно дахины хөгжиж буй буурай орон. Хурдан хөгжихийн тулд манай нийгэм, манай үндэстэнд улам их зохион байгуулалт, улам их сахилга бат, улам их хамтач үзэл шаардлагатай байна. Үүний тулд Монголын төр илүү их үндэсний онцлогтой, илүү их хатуу чанд, илүү их эрхэмсэг, илүү их хүчирхэг байх ёстой нь ямар ч эргэлзээгүй.
Гэтэл ноён Ц.Элбэгдорж Монгол төрийг улам сул дорой, улам олон эзэнтэй, улам олон толгойтой, улам зах зээлийн, улам арчаагүй болгох “онол” дэвшүүлж байгааг би “ухаалаг явдал” гэж үзэхгүй байна. Мөн “санамсаргүй явдал” бүр ч биш, харин алсуур хорлон сүйтгэх хорт үйлдэл гэж үзэж байна. Би түүнийг төр сүйрүүлэх авъяастай гэж нэг биш удаагаа сануулж байсан…
Хэрэв Ц.Элбэгдоржийн “ухаалаг төр”-ийн энэ “онол” хэрэгжвэл Монгол Улс төргүй болох нь гарцаагүй. Төргүй бол нэг их ухааны ч хэрэг гарахгүй биз…
Судлаач Х.Д.Ганхуяг.
2013 оны 12 дугаар сарын 02.
Таны иймэрхүү биш, түүх энэ тэртэй холбоотой нийтлэл, судалгааны материалууд чинь их уншууртай байдаг шүү. Хэн нэгнийг муулсан юмыг тань бол нэг их уншдаггүй юм аа.
Унших уншихгүй нь чиний хэрэг. Харин миний хувьд бол Монгол төрийг муутгах, сулруулах ямар ч асуудлыг болон түүнийг дэвшүүлсэн хүнийг муулж л таарна. Энд би хувийн юм яриагүй. Мөн энэ нь одоогийн арчаагүй төрийг өмөөрч буй хэрэг бүр ч биш…
hen negniig muulah gej muulaagui. ene bol bidnii ireedui ur huuhduudiin mini jargaltai amidraliin tuluuh zowinol. muulahgui duugai suusaar, burhanchilan tahij shuteed elbegeegiin zasgiin gazar bidend yu hiiw. amand bagtahgui ih tootoi ur , bondoor halhawchilsan zeel, urgui zardalaas ondoo oligtoi ter geh yum daanch alga.
yag zov
ganaa ahiin helj baigaag buren demjij baina.elbegdorj,baabarnar gadnii gar hul bologch.mongol turiig ustgah,gazarnutag ashigt maltmaliig gadniiand uguh daalgavartaiCIA-iin tagnuuluud um shuu
Дүрдээ итгэчихээр л баларч эхэлнэ дээ. Хэт итгэчихвэл…?!!..?.
Reblogged this on Ганболд.
Ерөнхийлөгчийн сүүлийн үед хийж байгаа ажлууд утгагүй болж гүйцэж байна. Шууд ардчилал, иргэний оролцоотой төсөв, орон нутгийн төсөв, иргэний тэнхим, олон улстай харилцах өнгөц хархад сайхан сэтгэгдэл төрүүлэх боловч үнэндээ бодит ажлын үр дүн байхгүй шоу болж таардаг. Жишээ нь: Гадаад улсуудтай сайн харилцаа тогтоох нэрээр баахан гуйлга гуйдаг, юм хийлгүүлдэг. Шууд ардчилал, төсөв, иргэний тэнхимийн асуудал бол ямар ч үр нөлөөгүй бөгөөд нийгэмд хүчтэй ач холбогдлоо өгч чадахгүй байна эсвэл шуналдаа хөтлөгдсөн улсуудын шургалах газар болно. Иргэдийн идэвхтэй оролцоо бол үнэндээ байхгүй. Ямар шинэ байгууллагын бүтцийн үүсэл цаанаа үргэлж явцуу ашиг сонирхол явах боллоо.
Тантай бүрэн санал нэг байна. Манайх шиг цөөн хүнтэй, боломж ихтэй улсад үнэхээр цомхон, гэхдээ хүчтэй төртэй байх хэрэгтэй. Ёстой нэг гартаа ташуур, нөгөө гартаа… гэдэг шиг. Ил үзэгддэг гартай төр байх ёстой. Одоогийн эрх баригчид үл үзэгдэгч гар гэдэг юм номлоод, түүнийгээ хулгайн гараа нуухтай андуурдаг байх. Шууд ардчилал, иргэний оролцоо гээд угаасаа эзэнгүй байгаа “хариуцлага” гэдэг юмыг бүр ч эзэнгүй болгох гэж байна, та нар л өөрсдөө шийдсэн, заяа чинь тэр дээ гээд нисэн одох гэж байна….
Харин тэр төрийн тодорхойлолтод байгаа “цогцос” гэдгээ засахгүй юмуу..
Erhem sudlaachyig 100% demjij baina!
hudlaa shouchin hooson chalchigchiig bitgii songoochdee geed zunduu guisan. elbegee uldsen 3n jild yuch hiihgui ee. goridood ch nemergui. delhiigeer heren hesen tenuuchilj uran iltgegchiin ajil hiiseer , uls ornoo muulah magtah ni medegdehgui soliotoi sudalgaagui dongossoor duusna. gants ch bolow uildwer, bur uguidee emnelegch bolow nemehgui uls bolgonoos guilga guij , ur shirtei zasgiin gazar uldeegeedl hairt amerikruugaa zailah biz
minii huvid tantai sanal neg ba. mongolchuud iim ardchilal huseegui. uhaalag tur gej yu bolohiig deedsuud maani medehgui, medehiig ch husehgui ni todorhoi ba, mongolchuudad uuriin ontslogtoi tur heregtei, mongol oyun uhaan, oron zai, ahuid bodot baih tur heregtei, bodlogo heregtei gej bi bodno
… Надаас Монголын хамгийн сонгодог популистыг нэрлэ гэвэл би ямар ч эргэлзээгүй Ц.Элбэгдоржийг нэрлэнэ …
Ганаа ах та “ноён ерөнхийлөгчийн” талаар ёстой голыг нь олж хэллээ. Чихэн дээр цэцэг ургуулдаг ийм авьяастай хүн Монголд Ц.Элбэгдоржоос өөр олдохгүй байх даа. Бүх зүйл оройтохоос өмнө хүмүүс сэрж ухаарч өнөөгийн төр засаг, улс төрийн намуудад үүрэлсэн ороолонгуудын үнэн царайг нэг хардаг болоосой. Таны нийтлэл, өгүүлэгүүд ч гэсэн хүмүүсийг ингэж ухаарч ойлгоход тусалж байгаа гэж боддог.
Үнэндээ Элбэгдоржтонгууд “ухаалаг төр” гэдгээ юу болохыг ч өөрсдөө сайн ойлгохгүй байгаа гэдэгт итгэлтэй байна. Манайханд нэг муу зуршил бий. Энэ нь аливаа зүйлийн цаад учир шалтгааныг нь ойлгохоос илүүтэй түүнийг хэлбэрдэн даган дуурайж дүр эсгэх нь их юм. Бид яг ийм хандлагаар сүүлийн хорин жил явж ирсэн. Бид энэ хугацаанд аливаа зүйлд туйлын үнэн сэтгэлээсээ хандаж тууштай явж ирсэн бол Монголын өнөөгийн байдал одоогоосоо илүү дээр байх байсан нь эргэлзээгүй.
Ц.Элбэгдоржоос эхлээд эдийн засагч нэртэй Д.Жаргалсайхан гэх мэт хүмүүс төрийг цомхон жижиг байлгах, төр муу менежер тул бүх зүйлийг хувчилж хувийн хэвшэлийн оролцоог эрчимтэй нэмэгдүүлэх тухай байнга номлож, ярьж бичиж ирлээ.
Гэтэл үнэндээ тэдний жишээ татах дуртай хөгжингүй орнуудад олон зүйл дээр эдгээр хүмүүсийн ярьж буй онолоос бодит амьдрал дээр эсрэгээрээ байдаг. Төр заавал муу менежер байх албагүй. Зөв системийн бий болгож зөв хүмүүсээ тавьж чадвал төр харин ч сайн менежер байж чадна. Төрийн цомхон болгоно гэдгийг олон янзаар ойлгож болох ч дээрх хүмүүсийн өгүүлж байгаар ойлговол цөөн хүн олон хүний ажлыг хийх тухай яриад байх шиг. Гэтэл бодит байдал дээр манай төр засгийн зарим чухал салбар хэсэгүүд дээр хүн хүч харин ч дутмаг. Жишээ нь уул уурхай мэт салбарын үндэстэн дамжисан компаниудтай нүүр тулан ажилладаг манай байгаль орчин, хууль эрх зүй мэт салбарын төрийн байгууллагууд гэхэд хүн хүч, материаллаг баазаараа ганц хувийн компаниас ч дутмаг байдаг. Мөн төрийн зарим алба, үйлчилгээ дээр цахим хэлбэр рүү шилжүүлэх, албан хаагчдын орон тоог багасгах гэх мэт өөрчилөлтүүд хийж болох ч заавал хүн хүч ихээхэн шаардлагатай, цахим хэлбэрээр орлуулж болохгүй зүйлүүд төрд олон бий.
Дараагийн нэг зүйл гэвэл нийгэм, эдийн засгийн амьдралд хувийн хэвшлийг оролцуулж болох зүйлүүд олон бий ч бас болохгүй зүйлүүд олон байна. Монгол болон гадаадын нэлээд хэдэн хөгжилтэй орнуудын олон жилийн бодит амьдрал дээрх жишээнүүдийг ажиглаж байхад эрүүл мэнд, боловсрол, дэд бүтцийн зарим чухал салбаруудад хувийн хэвшлийн оролцуулах нь онохоосоо илүү алдах нь их зүйлүүд олон байна. Жишээ нь хүний эрүүл мэндийг бизнес болгоно гэдэг хамгийн харамсалтай зүйл. Хэрвээ эрүүл мэндийн салбарыг зах зээлжүүлвэл эмч нарын хувьд өвчтөн гэдэг явдаг түрийвч л болж хувирна. Та хэтэвчнийхээ хэмжээгээр эрүүл мэндийн үйлчилгээгээ авдаг болно. Нийгмийн дотор асар их хуваагдал үүснэ. Ингэж зах зээлжүүлсний хамгийн том жишээ бол АНУ байна. Энэ оронд та баян бол тавтай морил ядуу бол үхэхдээ бэлд гэдэг л хууль үйлчилдэг гэхэд буруудахгүй. Ийм тогтолцоонд эмч нар таньд сонголт санал болгохдоо таны эрүүл мэндэд аль нь хамгийн тустай гэдгийг бус таны хэтэвчинд аль нь хамгийн тохиромжтой болохыг зөвлөх болно. Зарим хүн ийм зах зээлжисэн оронд даатгалын систем байдаг тул асуудалгүй гэж бодож байвал том эндүүрэл. Даатгалын систем нь өөрөө эрүүл мэндийн салбарт асуудал үүсгэгч нэг гол зүйл.
Хөгжилтэй орнууд өөрсдийнхөө хөгжилд хүрсэн арга замыг бус түүнээс ондоо арга замуудыг бидэнд санаатай болон санаандгүй байдлаар зөвлөдөг. Мэдээж ийм зөвлөгөө, зааварууд нь бидэнд тус болохоосоо илүү гай болох нь их байсан гэдгийг сүүлийн 20 жилийн үр дүнгээс харж болно. Ганц жишээг дурьдахад ОУВС, ДБ тэргүүтэй олон улсын банк санхүүгийн байгууллагууд, зээлдэгч орнууд хөгжиж буй орнуудад зээл өгөхдөө бүтцийн өөрчилөлт гэдэг зүйлийг заавал хийхийг зааварчилгаа болгосон. Энэ бүтцийн өөрчилөлт гэдэг нь хувьчилал, гадаад худалдааг чөлөөтэй болгох, төрийн хяналт оролцоог үгүй хийх зэрэг зүйлүүд орно. Энэ өөрчилөлтийн үр дүнг бид сүүлийн 20 жилээс харж болно. Ийм замаар явсан гуравдагч орнуудад бий болсон нэг түгээмэл асуудал гэвэл ядуурал. Хамгийн инээдтэй нь өөрсдийнх нь бодлого зааварчилгааны үр дүнд бий болсон зүйлийг багасгахаар ДБ зэрэг байгууллагууд ядуурал бууруулах хөтөлбөр хэмээн ярьж эхэлсэн байдаг.
“…БҮТЦИЙН ӨӨРЧЛӨЛТ гэдэгт нь хувьчлал, гадаад худалдааг чөлөөтэй болгох, төр нийтийн оролцоо ХЯНАЛТ-г үгүй хийх зэрэг зүйлүүд орно. Энэ өөрчлөлтийн үр дүнг бид сүүлийн 20-иод жилээс харж болно. Ийм замаар явсан гуравдагч орнуудад бий болсон том асуудал гэвэл ЯДУУРАЛ” яг тодорхой хэлжээ баяр хүргэе.
Saihan zuil bichjee buhel buten uls undestnii ireedui yarigdaj bhad samsung apple iin recklam duiraagaad yarij bdag yamar utas bishde buur ineed hureed baih yum uhaalag turuu xaxa
Их сайхан хэллээ Orgilkhuu Zorigt энэ бичсэнээ тусгай мэдээлэл, пост болгон сошл ертөнцөд тавихыг хүсье.амжилт хүсье.
ЭЗ-ч Жаргалсайхан гуай ч бас популист нехер байна лээ.
Би тэр түрээс гэснийг үнэхээр дэмжихгүй байгаа. Та арай л шатаж хувь хүн рүү хэт чиглэсэн байна. Яг онол дээрээ тогтолдоо. Танын бичсэн юм гэхэд хэтэрхий сул байна аа
Одоохондоо наадах чинь болно. Онол бичихээр Та нар уншдаггүй ш дээ. Би тоогоор нь гаргасан ч болно…
Гэхдээ тэртээ 24 жилийн тэртээ Элбэгдорж яалтчгүй л муухай царайлаад талбай дээр зогссон л юм даа. Үүнийг хэн ч арилгаж чадахгүй. Өнөөдөр худлаа үнэнч эрх чөлөөтэй хүссэнээ хашгирч чадаж байгаа нь ад үзээд байгаа ардчилалын гавъяа. Энхбаярын үед Ганаа ахыг хүртэл аваачаад хийчиж л байсан. Асуудал байгаа засах нь бидний үүрэг. Хэт бүү туйлшир.
1. 24 жилийн өмнө тэр яаж байсныг би сайн мэднэ. Гэхдээ тэр үеийг би яриагүй, арилгах гээгүй. Яривал ярих юм их л гарах байх…
2. Хүссэн юмаа хашгирах биш, хүссэн юмаа хийж чадвал ардчилал байдаг. Би ардчиллыг ад үзээгүй, харин ардчилал нэрээр Монгол төрийг устгахыг эсэргүүцэж байна.
3. Ц.Элбэгдорж бол ардчилал биш. Ц.Элбэгдоржийг шүүмжлэхээр өөдөөс ардчилал ярих бол мухар сүсэг, шинэ үеийн тэнэглэл. Энэ бол утгагүй.
4. Би ч гэсэн “асуудал засах” гэж байна. Ц.Элбэгдорж Монгол төрийг хувьчилж, зах зээлийн болгож “сулруулна” гэж байна, харин би “чангална” гэж байна.
5. Харин чи намайг туйлширлаа гэж байна. Чи энэ “үүргээ” биелүүлж чадахгүй. Яагаад гэвэл чамд намайг дийлэх оюун сэтгэлгээний боломж байхгүй…
Харин Элбэгээгийн хийж байгаа зүйлийг favouritism гэдгээр нь ойлговол илүү дөхөмтэй. Харамсалтай нь түүний баг санааг нь хэрэгжүүлэхэд багадаж байна балчирдаж байна. Угаасаа санаа бол зүгээр л санаа. Кадрууд нь хүртэл зайгаа барьчихаж байгааг Энхсайхан, Амаржаргал нарын жишээнээс харж болно. Энхсайханых бол шалтгаан өөрөө гэдгийг Баабар тэнэг хүн уншаад ойлгохоор ч хэлсэн. Амаржаргал зүгээр л солиотой попуричуудаас нь ичсэн бас залхсан. “Ониг” санагдсан. Ийм л байна. …
Зөгнөлт зохиол уншсан хүүхдэд ч олон санаа төрж болдог. Өөрт нь сайхан санагдсан болгоноо “онол” болгоод лекц уншаад давхиад байх хэрэг улс төрч хүнд байхгүй. Зөвлөхүүдийн хувьд чиний хэлдэг үнэн. Ц.Элбэгдоржийн дэргэд “төр” гэдгийг мэддэг хүн ганц ч байхгүй, дандаа худлаа мэдэмхийрсэн балайнууд байдаг юм. Монгол төр бол хэн нэг боловсрол багатай хүний танин мэдэхүйн золиос биш л дээ…
ix saixan analiz bolj. er ni tur danxagar, xuchtei baix yostoi gesen dugnelttei ixenxidee taarch baiv. uunii praktik jishee bol unuugiin Amerik, Franz, Angli, Yapon, Xyatad bolon busad uxaalag uls ornuud yum bolovuu.
gexdee manai ulsiin turiin apparatad odoogiin ajillaj baigaashig xumuus ajillasaar xeveer baix bol barag turgui baisan ni ch deer bizdee. sayaxandaa mundag tom alban tushaaltai neg nuxur minii xamgiin durtai kino bol “Zagalmailsan ezeg” gej ireed l yarij baisan. busad ni bas sanal negdeed l. xuuli togtoodog xun xuuliig zavxruuldag neg muu deeremchnii tuxai kinog magtaad, xosgui buteel ene ter gex ni yos surtaxuunii xuvid manai turiin alban xaagchid shalan deer baigaag xaruulj baiv.
unexeer Angli, Franz, Yapon shig xeden uyeeree elite davxargiinxan ni uls turch baival tur danxagar, xuchtei baix ni zuitei. xarin zugeer l guij xaraij baigaad, box barildaj baigaad, esvel xulgai xiij baigaad uls turch bolchdog, gexdee tiim xumuus ni olonxi boldog baival er ni tun jijig, bilegdliin chanartai tur baisan ni barag deer baixshuu.
“Загалмайлсан эцгүүдээ” төрд үлдээгээд “ухаалаг” болгоё гэж байгаа бол чамтай санал нийлэхгүй. Чи Ц.Элбэгдоржийн “онолыг” өөр хэлбэрээр сурталчлах хэрэггүй л дээ…
Өөрийн чинь яриад байгаа барууны орнуудад өөрсдийгөө тахин шүтсэн элитүүдээс чинь жирийн ард иргэд нь залхаж дуусаад байна. Монголд ч гэлтгүй хөгжилтэй орнуудад сонгууль гэдэг ямар ч утгагүй зүйл болчихсон. Аль нам, улс төрийн хүчин гарсан ялгаагүй болчихсон. Ерөнхийдөө аль ч оронд ялгаагүй сонгуульд голлох ямар ч нам нь ялсан эцэстээ нийгмийн ихэнх баялагыг гартаа атгачихсан нийгмийн цөөнхийн эрх ашигт үйлчилэх болдог. Яагаад ийм байдал бий болчихоод байна гэвэл 80аад оноос нео-либерал бодлого олон улсад хүчтэй тархаж ялангуяа хүйтэн дайны дараа 90 оноос илүү эрчимжиж эдийн засгийн даяаршил бүрэн утгаараа бий болсон. Худалдаа, мөнгө санхүүгийн чөлөөтэй урсгал урьд хожид хэзээ ч байгаагүй хэмжээнд хүрсэн. Мэдээж энэ нь сайн, муу олон үр дагавар авчирсан. Урьд нь улс орнууд улс төрийн хувьд харьцангуй биеэ даасан бие биенээсээ алслагдмал дотоод хамаарал ихтэй байв. Гэтэл сүүлийн 30 жилд дэлхийн олон орнуудад улс төрийн амьдрал асар өөрчилөгдсөн. Эдийн засгийн даяаршилыг дагаад мөнгө, санхүүгийн нөлөөлөл улс үндэстний хилээр хязгаарлагдахаа больсон. Нийгмийн баялагыг гартаа төвлөрүүлсэн корпорацууд түүний цаана байгаа нийгмийн цөөнх хэсэг болох элитүүд аливаа улсын засгийн газраас ч илүү хүчтэй болчихоод байна. Аливаа бүрэн эрхэт улсын амин чухал асуудлуудад ямар нэг мөнгө санхүүгийн бүлэглэл нөлөөлөх эсвэл бөгөөс чухал шийдвэрүүд нь дэлхийн аль нэг өөр оронд ямар нэг байгууллагын албан тасалгаанд шийдэгдэх энгийн үзэгдэл болов. Наад захын жишээ гэхэд өнөөдөр Рио Тинто шиг захийн нэг үндэстэн дамнасан корпорац Монголын Засгийн газрыг хүссэнээрээ шахуу хөдөлгөж байна. Мөн ихэнх мөнгө санхүүтэй холбоотой гэрээ хэлэлцээр, маргаанууд аливаа улс орны парламент, хууль эрх зүй, шүүх тогтолцоог ч үл хүндэтгэн хаа нэгтэй офшорт арбитарын шүүхээр шийдэгдэж байна. Ингэхээр өнөөгийн системд аль орны жирийн иргэд, сонгогчид гэдэг бол хэн ч биш.
Яагаад сүүлийн 10-20 жил Европын холбоо болон бусад хөгжилтэй орнуудад, ДБ, ОУВС гх мэт олон улсын байгууллагууд сайн засаглал, ил тод байдал, мэдээллийн эрх чөлөө, хариуцлага гэх мэт зүйлсийн талаар их дуугарах болов? Учир нь сүүлийн үед аль ч оронд ялгаагүй улс төрчид болон засгийн газартаа итгэх жирийн иргэдийн итгэл асар буурсан байдаг. Дээрх зүйлүүд нь үүний эсрэг явуулж байгаа бодлогууд юм.
Яахав урьд нь хүйтэн дайны үед хоёр систем аль аль нь эсрэг талаа хадны мангаа болгон өөрсдийн иргэдээ айлган сүрдүүлж олны анхаахлыг нийгмийн бусад асуудлаас сатааруулах гэж оролдож ирсэн байдаг. Хүйтэн дайнд зөөлөн хүчийг (soft power) амжилттай ашигласан барууны систем буюу барууны элитүүд өрсөлдөгч дайснаа дарж авсан. Одоо нөгөө айлгадаг коммунист мангас нь үгүй болсон тул жирийн иргэд дотоод болон нийгмийн бусад асуудлуудад анхаарлаа хандуулан бодит байдлыг өөрөөр харж өөрдийг хүнд байдалд оруулсан улс төрчид болон тэдний цаана байгаа элит анги давхаргаас хариуцлага нэхэж эхэлж байна.
Үндэс угсаа, хэл соёл, улс төрийн шалтагаанаар үндэстэн улс орнууд одоо ч гэсэн тусдаа оршин байсаар байгаа нь үнэн. Аливаа орны жирийн иргэнийн хувьд энэхүү асуудал илүү бодитой, эмзэг, онцгой асуудал байдаг. Жишээ нь өнөө ч гэсэн аль нэг оронд гадны хүнд таагүй хандах, гадаадын гэх зүйлд эмзэг ханддаг нь түгээмэл. Энэхүү таагүй хандах, дайсагнах үзэгдэл нь энгийн иргэдийн дунд илүү харагддаг. Жирийн нэг монгол хүн, жирийн нэг хятад ч юм уу, англи хүнд таагүй хандах нь элбэг байх. Мэдээж үүний шалтгаан олон янз бөгөөд яг тэр гэж нарийн тодорхойлох төвөгтэй. Гэхдээ гол нь эрх ашгийн ялгаанаас үүдэлтэй болов уу. Хоёр өөр орны жирийн иргэдийн эрх ашиг хоорондоо хамааралгүй буюу хамаарал багатай. Гэтэл эсрэгээр улс орнуудын элит ангийнхны эрх ашигууд хоорондоо маш хамааралтай байдаг. Яг үнэндээ хоёр орны хооронд юм уу бүс нутгийн, дэлхийн дайн гарлаа гэхэд улс орнуудын элит ангийнхан үүнд өртөх нь тун бага. Дундаж Батаа дундаж Жонтой алалцаж байх хооронд элит ангийнхан бол аль нэг улс руу дүрвээд л зугтаад явчихна. Элит ангийнхан ихэвчилэн түрийвч нэгтэй байдаг. Аливаа дайн дажин, өлсөглөн, гамшигт жирийн иргэд л нэрвэгдэж зовлон нь үүрэхээс бус ийм байдлыг буй болгоход чухал нөлөө үзүүлсэн элит анги зовох нь бага. Өнөөдөр Монголд дайн самуун, дотоодын хүнд хямрал болоход ийм байдлыг бий болгосон өнөөгийн олигархи, элит анги хаа нэгтэй дүрвээд л явчихна. Бодит жишээнүүдийг олон зүйлээс харж болно. Өнөөдөр өвөлдөө Улаанбаатарын утаанд хэн нь утуулаад хэн нь хаа нэг гадаадад өвөлжиж байгааг харж болно. Дэлхийн I, II дайнд элит анги ямар нөлөө үзүүлж юу хийж байсныг харж болно. Египет, Ливид болон бусад Арабын орнуудад самуун болоход дотоодоо цөлмөж хаа нэг офшор эсвэл хөгжилтэй оронд цуглуулсан бохир мөнгөтэй элит ангийнхан нь хөгжилтэй орнууд руу яаж зугтаж гарч байгааг харж болно. Ингэхлээр Марксын алдарт ишлэл “Орон бүхний ажилчид нэгдэхтүн” гэдэг асар бодууштай уриа.
Наадахыг чинь хүн төрөлхтөн ухаарч ойлгоод Даяар Хувьсгалт Холбоо (Global Revolutionary Alliance) гэсэн байгууллага байгуулаад олон жил болж байна. Дэлхийн олон хэл дээр гардаг сайттай. Хаяг нь энэ л дээ: http://granews.info/ Түүний Тунхаг нь чиний хэлж байгаатай яг таардаг юм…Уг нь би орчуулж эхэлж байснаа бас “нэмж загнуулахаас” халшраад больчихсон юм…
Тэр энэ орныг удирдаж байгаа хүн. Онол гэхээсээ удирдагчын зөн мэдрэмж, төрлөх чанар л их үйлсийн үндэс болон үлддэг.
Худал ярьдаг төрөлх зан их үйлс болдоггүй, нэг хүний эрх мэдлийн зөн мэдрэмж улс үндэстэнд тус болохгүй. Төрөлх зан, зөн мэдрэмжээ “онол” болгож харуулахыг би л лав хэнд ч зөвшөөрөхгүй…
Zuvluh Dashdorj met ni daanch tysgui baina daa.neriig ni bichij yaahnab dee.Icheechihlee.Ter sydlaach bish um bna.
Элбэгээ чадалтай мэдлэгтэй биш байхаа гэвч туунтэй ойролцоо хэмжээний мэссэж ард тумэнд угуж чадах фигур алга даа одоохондоо Монголд
Одоохондоо Монголд ямар ч фигур ийм мессэж өгөхөөс ичнэ ш дээ…
Практикал улс төрч байх амаргүй, Ярихад 2 үр дүнд хүрнэ. Нэг бол бүтнэ нөгөө бол бүтэхгүй. Харин ярихгүй бол юу ч бүтэхгүй. Дээрх комментийн бичсэн бүсгүйн хэлдэг “бараг” л үнэн. Лидерийг бий болгодоггүй харин өөрөө бий болох бололцоотойг Эбигээс харж болох ч, зоос 2 талтайг биш харин 3 дахь ирмэг байгааг анзаарч чадаж байж л “санаагаа” зарж чадах болов уу. Ганаа ахын нийтлэлүүд бол “х(o)шгируулах” шинж ерөөс үгүй. Гэхдээ санаагаа зарж чадна гэдэг бас нэг чадвар. “Тэнэгүүдийн дунд хашгирах захирагчаас, намуухан ярих мэргэдийн үгс илүү ажээ”.
Ганаа ахдаа амар тайвныг хүсье. Эрүүл энх байж, нийгмийг олон жил цэвэрлэх болтугай
//Албан ёсны e-mail ээ орууллаа.
1. “Бүтнэ, бүтэхгүй” гэсэн үр дүн байдаг бол улс төр дэндүү амархан байхсан.
2. Бодит байдал дээр хагас нь бүтнэ, хагас нь бүтэхгүй, бүтсэн бүтээгүй нь мэдэгдэхгүй шинэ нөхцөл үүснэ гэхчлэн байдаг.
3. Энэ нөхцөлд систем болон хандлагыг харахаас гадна өөрийн болон үндэстнийхээ түүхэн үүргийг мэдрэх хэрэгтэй. Үүнийг харж чадаад түүндээ олон түмнийг итгүүлээд дагуулж чадвал лидер болно.
4. Би санаагаа зардаггүй. Би бол зүгээр л “шинэ санааны генератор”…Үүнийг ойлгох, авах, ажил хэрэг болгох эсэх нь бусад хүмүүсийн ажил байх…
populist гэж панч (punch list) листтэйгээ л нүдээ тас аниад бүх аргыг хэрэглээд зүтгээд байдаг тийм нөхдийг хэлдэг юмаа. Өөрөөр хэлвэл логик ямарч функц байхгүй, дунд сургуульдаа тоогоор дийлдэггүй ангийхаа онц сурлагтныг дагалдагч нартайгаа энд тэнд аваачиж цус нөжийг нь хольдог байсан, 90 ээд оны эхээр хийж болох булай болгоныг гүйцээсэн, өөрөөр хэлбэл одоо бол ухамсарын ямарч чип байхгүй.
Тэр дээр кино яриад байсан нөхдүүдэд киногоор нь хариулах хэрэгтэй. the Lord of War 2005 гээд нэг зэвсэгийн наймаачин нөхрийн тухай кэйс байна аа. Төгсгөлийн хэсэгт тэр булайг яалтчгүй суллаж явуулахдаа тэрэнд нэг үг хэлдэг юм. “Там руугаа тонил, Гэхдээ чамайг аль хэдийн тэнд байгааг би мэдэж байна аа ” гэж. Populism болон punk idealism 2 ийн аль нь ч бидний гарц биш л дээ уг нь ….
heleh ch ug alga iim eronhiilogchtei mongolchuud yaj oodloh um be yadaj bhad hoid solongost ochij delhiigeer 1 bulai bolood irsen gehdee oorteigoo hamt mongol tor mongolchuudiigaa shivshig bolgoloo shuu dee
Сайныг л хэлэх юм даа. Харин нь энийг ур, эрдэм болгож авагсад байдаг болов уу? Ер нь… Бүгд л ходоодондоо захирагдсан, хоёр нүүртэнгүүд дээ, бид… “Мэддэгээ булаацалдаад, мэдэхгүйгээ устгаад” энд тэндэхийн уриа лоозон, өнгөрсөн улирсаныг мэссэждээд л… Мах цусанд байсан төрт ёсны уламжлалыг талхны булангаас дорд унагах “мэхэнд” автаад, хамгийн аймшигтай нь мэдэхгүйгээ мэдэхгүй “улайран” зүтгэх солиорлоор ухаанаа таниулах гэж “намчирхаад” гүй ээ мөн “үхэж өгдөггүй” сэхэж босгохгүй бампирууд юмаа…эд…
“Uhaalag tur” gedeg sanaa bas l “zeeldmel” l dee, Obama l 1,2 jilii umnuus l tulhuu yariad baisan sanagdah yum?!
Ганаа ахаа ер нь одоо байгаа системээр яваад бүтэхгүй юм байна гэдгийг хаа сайгүй ойлгоод эхэлчихжээ. Шинэ нийгмийн системийг бий болгох талаар хүмүүс идэвхитэй ярих болсон. Таны хэлсэн Даяар Хувьсгалт Холбоо (Global Revolutionary Alliance)-тай төстэй хөдөлгөөн, энгийн хүмүүсийн нэгдэл улам олширч байна. Хувьсгал гарна гэдэгт итгэдэг. Энэ нь хүч хэргэлсэн бус оюун санааных байх болов уу гэж найдаж байна.
Гэхдээ мэдээж өнөөгийн ноёрхогч анги статус квогоо хадгалахыг хүснэ. Ийм үед олон хувьсгалчдын хэрэгжүүлсэн аргуудаас Гандигийн хэрэгжүүлсэн зөөлөн арга болох нийтээрээ иргэний үүргээ биелүүлэхгүй байж эсэргүүцэх арга зөв болов уу.
Ленин 1916 онд бичсэн “Капитализмын хамгийн дээд шат Империализм” (Imperialism, the Highest Stage of Capitalism) гэж номыг харлаа. Зарим хүн аль 100 жилийн өмнөх ном ямар хамаа байна гэх байх л даа. Гэхдээ үнэхээр гайхалтай холыг харж бичжээ. Одоо үетэй хамгаас хамаатай. Империализм гэдгийг нь нео-ипмериализм эсвэл нео-либерал гэдгээр солиход яг өнөөгийн дүр төрх харагдаж байна. Зарим хүмүүс социалист системд гарсан зарим нугалаа түүний задралд Ленин гол буруутан мэт боддог. Гэтэл Ленин үнэндээ аль 1924 онд таалал төгссөн бөгөөд түүнээс хойших Сталин мэтийн зарим хүмүүсийн хийсэн буруутай үйлдэлтэй ямар ч хамаагүй шүү дээ. Маркс, Ленинг үл тоох биш бид заавал судалж мэдэн ойлгох хэрэгтэй энэ цаг үетэй асар холбоотой зүйлсийг хэлсэн агуу сэтгэгчид юмсан.
http://www.marxists.org/archive/lenin/works/1916/imp-hsc/
Хүйтэн дайн бол капитализмын ганц голоо зогоож байсан идэш. Зөвлөлт улс задран капиталист систем ганц голоо зогоож байсан идэш нь дууссан тул одоо өөрөө хүнд байдалд ороод байна. Гэхдээ бас тийм амархан явчихгүй амиа зогоочих идэш хайсаар байгаа бололтой. Гэхдээ капитализм эцсийн шатандаа явж байна.
Чиний энд ярьсан В.И.Лениний “Империализм бол капитализмын дээд шат мөн” зохиол капитализмын империалист хөгжлийн зүй тогтлыг системийн түвшинд шинжилсэн хамгийн суут бүтээл юм. Дэлхий дахин энэ зохиолыг нь их хүндэлж судалдаг. Монгол хэл дээр Лениний эмхтгэлд ч бий, тусгай товхимол ч бий. Хамгийн инээдэмтэй нь манайхан тэр үед ч, одоо ч огт уншдаггүй, мэддэггүй юм. Ленин бол Баабар, Баярхүү нарт хараалгаад байхаар жижиг хүн биш л дээ…
Ганаа ах анх удаагаа шахуу хайфайв өглөө. Ганаа ахаас асуух нэг асуулт байна. Лениний 12 боть айлд болгонд шахуу байдаг байсан. Үүнээс хэр их зүйл “харж” болох вэ?
Маш их зүйл харж болно. Саяхан манайд хэвлэсэн “100 ухаарал” номонд Лениний “Юу хийх вэ” орсон байна лээ. Молор-Эрдэнэ зай талбайгүй болоод ганцыг төлөөлөл болгосон байх. Миний бодлоор манайхан “Төр ба хувьсгал”, “Орос дахь капитализмын хөгжил”, мөн чиний яриад байгаа “Империализм бол капитализмын дээд шат мөн”-ийг заавал унших ёстой. Ленинийг уншаагүй байж Бат-Үүл мэтийн усан тэнэгийн үгээр хөшөөг нь нураах мэтээр явбал Монголд сайн юм хэзээ ч болохгүй…
Tanii niitleltei ankh udaagaa khvvgiinhee zovlosnoor taniltslaa mash ikh taalagdaj bna. Ta doctor Molor-Erdenetei khamtran khvchee negtgeed ajillaval ta naraas amjilt ,oorchlolt usnii ursgal met khovrono gedgiig zovloe ! Bayarhvvgiin omnoos minii nvvr ulaidag ter tom suut khvn V.I.Leninig merj khool olj iddegt ni kharamsaj ,orovddog shvv.
Доктор Молор-Эрдэнэ миний хүндэтгэж явдаг цөөн хүмүүсийн нэг. Бид холбоотой байдаг.
“Хэрэв Монгол төрийн Тэргүүн Монгол Төрийг сайжруулах юм ярьсан бол өмнө нь ямар ч нүгэл хийсэн түүнийг нь мартаад магтаж буюу үгүй ядахдаа дуугай байж болох байв.” үүнээс илүү яаж харж үзэх билээ?!! Нийгмээрээ үгээ хэлж үсээ зулгаахаас наагуур болж бгаа ч МЭДДЭГ хүн алдааг нь заагаад бурууг нь тодруулаад бхад зарим илжигнүүд үүгээр солиорч донгиотоол явах нь ГАЧИН…
Төр гэж юу вэ ? …Төр бол тодорхой газар нутаг дээрх хүн амынхаа (үндэстнийхээ) нийтийн амьдралыг зохицуулах, аюулгүй байдлыг хангах, энэ талаар албадах, удирдах тусгайлсан эрх мэдэл бүхий улс төрийн байгууллага мөн. Өөрөөр хэлбэл нийгмийн бүрэн бүтэн байдлыг хамгаалах, тэтгэх үүрэг бүхий улс төрийн институтын нийлбэр цогц мөн.
Түүхэн явцад төрийн хэлбэр хаант засгаас эхлээд парламент хүртэл хөгжсөн боловч төрийн энэ мөн чанар огт өөрчлөгдөөгүй.
Үүнийг мэдэхгүй дээ л “бүх ажлаа иргэдтэйгээ /гуялж хамсан/ “зовлон” нэгтэй болгоод, орчин үеийн “гар утас” барьсан “диспетчерүүд”-тэй, “түрээсийн” “эмнэлэг” шиг болгоод л УХААЛАГ ТӨРтэй болчихноо гэж худлаа шоудан хошгируулсийм болуу??!!!
/…хамаг ажлаа бизнестээ тараагаад алдчихсан, тэдний хэрүүлийг зохицуулдаг, диспетчер хийдэг, ухаантай царайлсан арчаагүй төр…/ гэж яааг онож хэлэхийн яанаа баярлалаа танд.
ТӨР гэж түмэн олны, Тив Дэлхийн төлөө
Олныг зохицуулан, чиглүүлж, Орчлонгын оршихуйг сахих
Олноос дэмжлэг авсан, Оройлтой улсуудын засаг барих ухааны ЦОГЦ ШИЙДЭЛ
гэсэн санаа ой тойнд харваж бноо. /УИХ, ЗГ, Шүүх-Их ЦААЗ, 9-н ӨРЛӨГ, ХУРАЛДАЙ/
Монгол ТӨР, монголын онцлогтой хөгжил, тулгар-тулгуур-зайгуул-завсрын-зарчимгүй төр, нутгийн бүсийн “удирдлага” захиргаа гээл олон юм ярьж болмоор ч бичлэгийнхээ сэдвийг хүндэтгэн, захирагдан үүгээр өндөрлөе. Төрийн мэлмий тунгалаг ТҮМНИЙ ЗАЯА ариун байг ээ…
” Олуулаа ” гэдэг хий ” Тоо шүтвэр ” – ээс давхар ухаан гарах байтугай, дан тооцоо ч үлдэхгүй. Том төр, ухаалаг төр ч гэж юу байдаг юм! Буруу хазгай, хуурай ” Орчуулга ” л хөвж… Уг нь харийнхны сүүдрийг гүйдэлтэйгээ хольж, хутгах хэрэггүй л дээ. Үүнийхээ горыг ” Үйлдвэрчин олон ” – ы ” Үгээгүйчүүд ” – ээс ” Сүг ” – хийтэл амссан биш үү?
Дахин дахин ” Сүг ” – хийлгэж, ” Буг ” – дуулах ” Мангас ” -ын ” Дам “, ” Жаа ” хэрэггүй байх аа! Хүлээцтэй байсны буруу гэж үгүй. Тэртэй, тэргүй энэ бузар, шулан мөлжигч, чивэлт хар ” НийГэм ” – ийг бид аяндаа алгасна.
Ураг төрөл, элгэн садан, ахан дүүс эвлэж, нэгдэх ИХ ҮЙЛ ХЭРЭГ дөтлөн, дөтлөн айсуй!
Shuud ardchilal geed bas yariad baigaa shuu dee. Oluulaa shiidne gej yariad baigaa. oluulaa shiidsen ued buruu gej baihgui gej baigaa. Ugaasaa bugdeeree shiidchihsen um chini buruu baisan ch zov bolj niiteeree buruu zuiliig hamgaalah ni baina shuu dee. Mongoliin baychuud Mongoliin baylagiig unegui avch baij bayjsan ugaasaa ted mongogui adil garaanaas ehelsen. Odoo ted mongoliin suulchiin unegui uldsen zuil boloh gazar belcheeriig ezentei bolgohoos aij baigaa herev nutag belcheer ezentei bolchih um bol ted unegui avch chadahaa bolij mongo toloh heregtei boloh um.
Mолор-Эрдэнийн бүтээлүүдийг хэсэг хугацааны дараа Монтений бүтээлүүд шиг уншигдах юм шиг санагдсан. Яагаад гэвэл мэдрэмж нь тун төстэй. Мань хүний өөрийх нь сэтгэлгээний онцлог болон бүтээлүүд идеаль байдлаар илэрдэг ч харин яг үнэндээ илүү харагдах баригдах үнэлэгдэх бодит байдлыг чухалчилсан байдаг. Классик сэтгэлгээтэй бичлэгүүдийг түүний блогоос уншиж болно. Юу гэх гээд байна аа гэвэл түүний сэтгэлгээ нь танин мэдэхүй рүү чиглэж байгаа нь харагддаг. Хэрвээ хэн нэгэн нь түүнтэй монголчууд тэнгэр гарал марал гэж ярьвал шууд хөөгөөд гаргана. Монголчуудын ихэнх нь нээрээ л “сумтай” дуракууд шүү
Ganaa ax Zaluu sudlaachdad tsuvrala urgeljluulehgui ymu?
Одоо Амаржаргалыг буувал С. Баяр гарч ирэх магадлал өндөр. Тэгвэл АН Увсын 2ийг заавал буулгана. Улс төр гэж ийм заваан юм байх юм даа гэж…
Ерөнхийлөгчийнхөө уриалга “Том төрөөс ухаалаг төр лүү” гэдгийг нь УХААНГҮЙ ТӨРөөс УХААНТАЙ ҮЗЭЛ, ШУДРАГА ТӨР рүү гээд ТОВЧЛОХоос хэхэ.
/Мэдээж “ухаалаг төр лүү” гэхийг бодуул одоогийн төр ухаалаг биш нь тодорхой, тэгээд ч “Ерөнхийлөгч Элбэгдорж… ард түмнийг дараагийн хувьсгалд уриаллаа. Иргэнлэг соёлтой, цусгүй хувьсгал.” .. Ардчиллаас илүү чухал юм бол төрийн инстүүцийн зөв механизм…. сайтар эмхлэгдсэн төрийн инстүүцгүйгээр ардчилсан дэглэм соёолдоггүйгээр барахгүй дампуурал руу хөтөлж ялзрал руу аваачдаг… хэмээн баабур бичсэн бна лээ/ Тэгүүл дараа нь гэнэт дахиад л “өө дархлаа бас дутчиж, 1990 онд тусгаар төртэй болж 2013 онд ухаалаг төртэй болтол хаашаа яах гэж яваагаа мартчиж “ҮЗЭЛ” хэрэгтэйн бна гээл, тэгснээ “төртэй , ухаалаг, үзэлтэй” болоод жинхэнэ “ардчилж” бтал хошгирсон ардууд бүгдээрээ эрх чөлөө нь ихдээд шудрага биш болцийм бна “шудрага ёсыг тогтооё” гэж магадгүй санагдаал одоо эртхоон шууд тэр замаар нь явийлдааа гэсэн төдий шүү ккк.
L.Enkhee.Ноён Баавараас энэ зэргийн шүүмж гаралгүй яахийн ,өшөө ч зад авах байсан юм.Сэтгэгдэл бичиж буй найзуудаа жоохон соёлтой хун чахартай байл даа. Ер нь Монголчууд бид өөрийн онцлогт тохирсон Нийгмийн тогтоцтой байж яагаад болохгүй гэж !Алийн болгон гадаадаас бүх зүйлээ импортлих юм бэ? Өмсөж буй бандаашаас эхлээд өттэй ногоо хүнс ,дээдЭчүүл нь порш феррари гээд л явж өгийшдээ хөөрхий .Эзэн Чингэс Хааний маань 10-тийн систэмийг орчин үед нь зохицууллаад байгуулчих хоншоортой ард тумний БААТАР хэзээ мэндлэх бол !!!Тэр сайхан цаг тун удахгуй гэдэгт гүнээ итгэнэм билээ.
sayhan japanii asahi sonind mongoliin yurunkhiilugch elbegdorjiin tuhaid ihed hachirhaj bichjee mani er aziin ornuudaar baahan ailchlaad hongkong hoit solongost unshsan lektsdee alivaa uls oron aldaa hiiheesee aihgui baih tuhai surgamjiljee turiin terguun hun aldaa hiij boldoggui aldaanaas aij baih yostoi atal mongoliin turiin terguun aihgui baina gej yarih yum getsgeesen baiv am haduurdag gedegiig ni gadaad ornuud odoo neleed sain oilgodog bolson bololtoi
Анализ , судлагааны ноён пролетари Ганаа ах таньдаа хэдхэн санал өргөе! хүлээж авна уу?хөсөр хаяна уу ? та өөрөө мэд дээ.1-рт Системийн болон хэсэгчилсэн анализ , судалгааний онол зүйн, болон сэтгүүл зүйн мэргэжилийн дугуйлан….клуб,…дамжаа…курс …төв….институт ….академи …зэргийн аль боломжит хувилбарыг нээж ажиллуулж , нийхэм зон олноо гэгээрүүлэх их үйлсэд яагаад зүтгэж болохгүй гэж, Монголийнхоо хөгжлийг тэр хэмжээгээрээ хурдасгана.Олон олон мэдлэг боловсролтой час хийсэн шударга шүүмжиллэгч, судлаачид төрөн гарснаар нийгэм ч гэсэн сэхээрнэ, төлөвшинө ,эрүүлжинэ..Судалгаа прогноз хийх хэрхэн төвөгтэй байдгийг дүү нь сайн мэдэхгүйл дээ ,өөрийн судалгааны багтай болбол танд мөн ч тус хэрэг болно доо .2-рт Сонин ,сэтгүүл,ном.тохимол хэвлүүлвэл маш сайн сан.Манай хөдөө орон нутагт интэрнэт гэдэг юм чинь өдрийн од шиг ховор, Хооллоо яаж олий гэж байгаа хүмуун яаж компютерь авах вэ дээ?ном сэтгүүлийг бол яаж ийж байгаад авчихана .3-рт Телевизтэй гэрээ байгуулж өөрийн хөтөлдөг нэвтрүүлэгтэй болбол та өлхөн аваад явж чадна . 4-рЛекц семинари зохион байгуулвал нэн сайнсан . Таны амьдралын нэгэн зорилго бага ч болов биелэх болтугай гэж ерөөе!!! Танд би сэтгэлээсээ тусалж чадна.Гүнээ хүдэтгэн ёсолсон, наран ургах Дорнод нутгийн хөвүүн Л.Энхээ.
Эрхэм хүндэт ерөнхийлэгч маань, Ухаалаг төр хэмээх чухал сэдвийг гаргаж тавьснаараа Монгол улсын одоогийн төр засаглал, шийдвэр гүйцэтгэл нь дэлхий дахины болон Монгол улсын нийгмийн хөгжилөөс илт хоцорч явааг батлан харууллаа .УИХ-нь Морь хэмээх төсөл оруулхад тэмээ болгон гаргаж өөрсдийн ашиг сонирхолд хэрхэн нийцүүлж хууль хэрхэн баталдгийг баталлан өгүүллээ .Бүх шатны Дарга нарийн бохир бизнесийг ард түмний шударга бизнес болгох санаа дэвшүүллээ .Энэ санаа нь зөв боловч одоогын энэхүү нийгмийн тогтолцоонд биелэх боломжгүй .Мөхөс миний бодлоор Ухаалаг төрд шилжихэд Ард түмний хяналтийг тогтоосоор төр, нийгэм засаглалын зөв бурууг зөвхөн ард олон нийт шүүж тодорхойлох ёстой гэж ойлгодог .Төр өөрийн хяналт аудитын газраар,, өөрийгөө шалгаад үнэн зөв мэдээлэл , ард түмний сонорт хэзээ ч хүрэхгүй нь ойлгомжтой .Хулгайч өөрийгөө хэзээ ч илчилдэггүйтэй агаар нэгэн адил бус уу? .Одоо бид яаж төрд хяналт тогтоох вэ? Энэнийг шийдэх хамгийн энгийн зөв гарц бол цахим ертөнц ,интэрнетийг ашиглах явдал бөгөөд ямарч зардал чирэгдэлгүй ,маш шуурхай ,шударга үйлчилнэ .Яаж хэрэгжүүлэх бэ?Маш энгийн аливаа Яам хэлтэс тамгын газар , албан байгуулга ,төрийн өмчит компани болон баг хороо ,дээдсээсээ хурган дарга хүртлэх ,төрийн бүх байгуулгагууд сайттай болох ба ямар нэгэн тушаал шийдвэрүүд бүрэн эхээрээ төрийн нууцаас буцад бүх тушаал шийдвэрүүдийг нийтэлдэг болсноор ухаалаг төр лүү шилжих эхний алхам байх болно гэдэгт олон иргэд санал нийлэх болно гэдэгт миний бие төгс итгэлтэй байна .Цаашид Төрийг ухаалаг болгоход хялбар энгийн олон арга байгааг дэс дараалалтай нь дэлгэх болно…..
Ok ta uneniig hellee