ХӨРСӨН ДОРОО ЭРДЭНЭЭР БАЯН…№ 4
2011/09/12 6 Comments
Манайд “Discover Mongolia 2011” болоод жигтэйхэн. Энэ тухай мэдээлэл хүргэх боломж гарна гэж бодож байна. Тэр болтол зурган өгүүллээ үргэлжлүүлж байя. Харин миний хоёр ч өгүүллийг mass.mn сайт хуулж аваад лут сүржин гарчиг өгч “Манай дарга томчуудын ихэд “нууцалдаг” ордуудыг зурагтай нь “MASS.MN”-ий уншигчдадаа танилцуулъя“ гэсэн тайлбар хийж “өөрийн” болгоод тавьж орхиж. Уг нь сурвалжаа дурдаж байгаад тавихад тэдэнд дургүйцэх шалтгаан надад байхгүй л дээ. Read more of this post