ЯНДАЖ БОЛШГҮЙ ДАЛАЙ ШИГ…№ 2
2011/09/01 15 Comments
Судлаач хүн нийгэмд болж буй үзэгдлийн мөн чанарыг олохын тулд түүнд тал бүрийн анализ хийсний үндсэн дээр өөрийн гэсэн үнэлэлт дүгнэлтээ бичгээр хийдэг ёстой. Гэтэл асар их хөдөлмөр, сэтгэл зүтгэл гаргаж бичсэн өгүүллийг маань манайхны олонхи хэтэрхий оройтож ойлгох нь дэндүү харамсалтай. Оройтоно гэдэгт би хэдэн өдөр сар биш, хэдэн жил, чингэхдээ цөөнгүй жилийг хамаатуулан ярьж байна. Ингээд “албан ёсны” зургууд үзүүлэхээр шийдэв…
Энэ нь элдэв хангайн “юм” бичиж загнуулж доромжлуулж байснаас хамаагүй дээр юм байна. Уг нь бол анализ дүгнэлт хийгээд ойлгочих юмыг хүүхэд шиг зураг харж байж ойлгох бол хөгийн л асуудал. Ямар ч гэсэн хэдэн цуврал зураг үзүүлчихье. Тэгж байтал мэргэжлийн хүний үнэлэлт дүгнэлт хэрэг болох цаг тун удахгүй. Гэхдээ доромжлуулан байж ингэж бичих хүн нэг их олон олдохгүй л болов уу даа…
Одоо лиценз гэдэг юм байхгүй болж, харин уул уурхайн хайгуул, ашиглалтын том том төсөл болон хувирч байна. Өөрөөр хэлбэл чанарын цоо шинэ түвшинд хүрээд байна. 1995 онд лиценз гэдэг зүйл анх бий болсон юм. Ингээд Монголын төр засаг газар нутгаа зарах болж 1995-2005 онуудад ашигт малтмалын хайгуулын 1678 лиценз олгожээ. Үүний 1460 буюу 87 хувийг Энхбаяр, 137 буюу 8.2 хувийг Ц.Элбэгдорж, 29 буюу 1.7 хувийг П.Жасрай, 15 буюу 0,9 хувийг М.Энхсайхан Засгийн газар толгойлж байхад олгожээ. Н.Энхбаяр гэхэд л 2000 онд 46 лиценз олгож байсан бол 2001 онд 123, 2002 онд 383, 2003 онд 265, 2004 оны эхний хагас жилд 643 лиценз олгож амжсан юм. Олгосон нийт лицензийн 1489 буюу 88.7 хувийг МАХН засгийн эрхийг дангаар барьж байхад, 8.2 хувийг хамтран барьж байхад олгосон нь нийт лицензийн 96,9 хувь болдог юм. Энэхүү баруун солгойгүй олгосон лиценз одоо улс төрийн хэрүүл маргааны үндэс болж байна.
Ингээд сануулах үүднээс 2003 он гэхэд Монгол Улс ямар байдалтай болсныг харна уу.
Зураг № 1. Лицензээр зарсан “ягаан” газар.
2003 оноос хойш нэмж олгосон лицензийг нэмж тооцвол дээрх зураг хэр өтгөн нэмж “ягаарахыг” амархан төсөөлж болно. Хэзээ хойно лиценз хураасан нэртэй боловч түүний ихэнхи нь уул уурхайн хайгуулын болон ашиглалтын төслүүд болон хувирсан юм. Одоо бол лицензийн зургууд оргүй алга болж, харин төмөр зам, эрчим хүч зэрэг дэд бүтцийг бүхэлд нь хамарсан олон улсын том том төслүүдийн зураг байх болсон.
Манайхны олонхи Таван Толгой, Оюу Толгой хоёроос өөр юм мэдэхгүй шахам. Тэр ч байтугай Оюу Толгой, Таван Толгой хоёр нь хэр зэрэг том жижиг, тэдгээрийн дэргэд болон ойролцоо өөр ордууд байгаа эсэхийг тун муу төсөөлдөг. Эдгээр нь “төрийн нууц” шахам байдаг. Харин гадаадад бол ихэнхи нь ил тод. Харин бодит байдал огт өөр шүү дээ. Учир нь Монгол орон хүн сэтгэж ч барахааргүй их баялагтай. Заримаас нь одоо гадаадынхан зарна гээд дэлхийгээр нэг зарлаад зогсож байна. Үүнийг нотлохын тулд нэмэлт тайлбар, дэс дараагүйгээр хэдэн зураг харуулья. Гэхдээ илүү ойлгомжтой болов уу гэж бодоод зургуудад нэр оноов. Учир нь нэр өгч дугаарласан зургууд дээр ярилцах асуудал гарч болох юм. Та шинэ ордууд болон газар усны шинэ нэрс, зам харилцаа, түүний чиглэл зэргийг илүүтэй анхаараасай гэж хүсч байна. Манай ямар ч газар ус нэртэй байдаг. Одоо бол нэр устай газар ус бол ашигт малтмал гээд ойлгочиход нэг их эндүүрэл болохгүй.
Эзэн нь эд хөрөнгөө тоохгүй бол гадны хүн авчихдаг учраас л ингэж байна.
Зураг № 2. Мэддэг цөөн, мэддэггүй олон
Зураг № 3. Уурхайнуудаа тоол. (цаад шаргал хэсэг нь нүүрсний сав газрууд)
Зураг № 4. Төмөр зам айсуй
Зураг № 5. Зарах лицензтэй талбай. (Харгана төсөл гэж Та бараг сонсоогүй дээ)
Зураг № 6. Нэмж зарах газрууд (зөөх замтайгаа хамт). Гэхдээ Та 4-хөнийг биш илүү олныг олж тоолох ёстой
Зураг № 7. Айвенхоу Майнз “улсын” нутаг дэвсгэр
Зураг № 8. Газраа зараад дуусахад
Ер нь зургууд бол ихээхэн том төслүүдийн тооцооллыг ойлгомжтой байдлаар дүрслэн үзүүлсэн гол баримт болдог юм л даа. Гэхдээ тооцоо, анализ дүгнэлт хийж болдоггүй асар их муу талтай. Ийм боловч олон улсын түвшинд хийсэн өндөр нарийвчлалтай зургууд олон байгаа. Мэдээж цаана нь асар нарийн тооцоо судалгаа заавал байна л даа. Зураг, нэн ялангуяа тооцоо судалгааг олон шалтгааны улмаас нийтэд үзүүлэхэд түвэгтэй байдаг юм. Уг нь бол монгол хүн монголынхоо баялгийг тоолж байхад хэнд ч хамаагүй л дээ. Таныг эдгээр зургуудаас огт дуулж мэдээгүй орд баялаг, газар усаа мэдэж авна гэдэгт найдаж байна. Цаашид “зургийн үзэсгэлэн” болон эдийн засгийн тооцоонуудыг үргэлжлүүлнэ.
Уг нь “Яндаж болшгүй далай шиг, Яасан баян нутаг вэ” чинь монгол дуу биз дээ. Тэгээд эзэн нь бол гэж л үүнийг бичиж байна.
Судлаач Д.Ганхуяг
2011 оны 9 дүгээр сарын 1.
Bayalagiin haraal ch boloh ni todorkhoi bolloo doo Gankhuyag guai mini.
ene ih baylag,ene ih buteen baiguulalt,ene ih mungunii ursgaliig uul ni zuv menejment hiivel tsuuhun mongolchuud mini zovohgui l uchirtai san,hoich uedee jaahan yum uldeegeerei dee TUR ZASAG,ERH MEDELTENGUUD MINI.Sudlaach tand bayrlalaa,ajil tani ulam sain baih boltugai
САЙН БНА УУ САЙХАН НИЙТЛЭЛҮҮД БОЛЖЭЭ ҮНЭХЭЭР ХАРАМСАЛТАЙ БНА ДАА ЭХЛЭЭД УГ ШАЛТГААН ЭХ ҮҮСВЭР ДАРАА НЬ ҮЙЛ ЯВЦ ХАРИН ЭЦЭСТ НЬ ҮР ДАГАВРУУД НЬ ГАРНА ДАА ОДОО ХАРИН ҮЙЛ ЯВЦ ИД ӨРНӨЖ БНА УГ ШАЛТГААН НЬ НИЛЭЭД ГҮНД БГАА БХ ГЭХДЭЭ БҮХ ХУЛХИ ЮМ МАШ ЭНГИЙН БДАГ ДАА 🙂
САЙН ДУРААРАА ЭРГҮҮТСЭН МАНАЙ ЭРХ БАРИГЧИД ӨӨРСДӨӨ САЙН БАЙТУГАЙ ИЙМ МУУ ЮМ “СЭТГЭЭД” ХИЙЖ ЧАДАХГҮЙ. УГААСАА ИЙМ ХҮМҮҮС ГАРЧ ИРЭХ МЕХАНИЗМ НЬ НИЙГМИЙН ЭРГҮҮТСЭН ҮЗЭЛ БОДОЛ ХУУЛИНДАА БГАА ЮМ ТЭДЭНД ДАНДАА ХАЖУУГААС НЬ ЭЕЛДЭГЭЭР ЗӨВЛӨЖ БАЙДАГ ГАДНЫНХАН ЭНД АЛЬ ЭРТ ИРЭЭД ОФФИСТОЙ БОЛЖ ТУХЛАЖ АВСАН ТЭГЭЭД МОНГОЛЫН БҮХ ХУУЛИЙН ТӨСЛИЙГ НЬ БИЧИЖ ӨГЧ МАНАЙ САРМАГЧИНГУУД НЭГ ИХ МУНДАГ ХҮМҮҮС ЦАРАЙЛЖ ЦААСНЫ АРД БААХАН ЭВШЭЭД БГААД БУШУУХАН КНОПЫГ НЬ ДАРЖ ӨГЧИХӨӨД АРИЛААД ӨГДӨГ НӨГӨӨ ЭЗЭД НЬ ЯГ ХАЖУУД НЬ БАЙНГА МОДОН АЛХАА ТОЛГОЙ ДЭЭР НЬ ДАЛАЙГААД ЗОГСОЖ БАЙДАГ. ИЙМ Л БГАА ЮМ ДАА
ТЭД МОРЬ АДГУУСНЫ БӨГСНӨӨС МӨНГӨНӨӨС ӨӨР ЗҮЙЛ ХАРАХАА БОЛЬСОН
ХҮМҮҮСТ ЭВ НЭГДЭЛ УС АГААР ШИГ ХЭРЭГТЭЙ БНА ТЭГЭЖ БЖ Л СӨРӨН ЗОГСОЖ ЧАДНА ХАРИН БИДНИЙГ БАЙНГА ТАЛЦУУЛЖ БНА ТОМ ЭРХ АШИГ БОЛ ХУВИЙН ӨЧҮҮХЭН АМБИЦЫН ДЭРГЭД ХАМААГҮЙ АГУУ ЮМ ДАА таны хийж бгаа чухал үйлст амжилт хүсье 😉
medeelliin ursgalyg zuv tiish erguulchih ym bol ch
thank you
Нэлээд хэдэн цуврал зураг үзүүлж байгаад дараа нь өгүүлэл бичнэ. Эхлээд өгүүлэл бичихээр мэдэмхий нь дэндсэн хүмүүс загнаад байдаг юм. Юугаа “мэдчихээд” ингээд байгаа нь дэндүү ойлгомжтой. Миний хувьд энэ талаар муухан шиг эрдэм шинжилгээний хүрээлэнгээс дутахгүй мэднэ гэж хэний ч өмнө нотолж чадна. Ер нь аливаа хүн ярьж хэлж байгаа юмаа эхлээд мэдэж байх ёстой гэсэн зарчим барьдаг юм аа…
Manai kompani zurgan duur uzuulsen Harangiin Shavdal, bas Murun havitsaa urumdlugiin ajil hiisen. Tendees oligtoi yum ilreegui. Tegeheer zurag haraad dugnelt hiih arai ert baina. Urumdlug haiguuliin ajliin ur dung haruulsan too barimttai uguulel bichmeer yum.
Ирсэн гийчин буцдаг, орсон бороо арилдаг аа! Тун удахгүй…
Танай компанид мянган зураг байгаад хэнд ч хэрэггүй. Учир нь тэрийг чинь манай иргэдийн олонхи үзэх боломжгүй. Дурдсан газруудад том ордууд илрээгүй бол төмөр замаар холбох, цахилгаан станц барих, төсөл болгож дэлхийгээр нэг зарлах ямар ч шаардлага байхгүй. Танай компани ч дээ, чамтайгаа таарсан хоосон зурагтай, хүрз барьчихсан балай газруудын нэг л байна. Чи тэгээд тийм сүрхий юм бол компанийхаа “хов хоосон” зургийг үзүүлчих л дээ. Одоо бүр санаа амар төр засгаасаа нэхэх юмаа надаас шаарддаг болж ч байх шиг. Би одоохондоо ямар ч дүгнэлт хийгээгүй байна…
Bi ug ni tanii zurgan deerh gazruudiin tuhai bichsen yumsan. Tuunees bish manai kompanid zuragnii hereg baihgui. Zahialagchtai baiguulsan gereegeer urmiin 5 mashintai urumdlugiin ajil hiideg yum. Tom ord gazar ilreh tusam zahialagch kompaniud gereegee sungaad tsaash ni urmdlugiin ajil urgeljeed yavdag. Gereegee sungaad suid bolson yum Mogoin gol/Ovootoos uur yum odoogoor alga l baina. Tegj baigaad oligtoihon tom ord ilreeesee gej l zalbirahaas.
Энэ зурганд Хөвсгөлөөс гадна Завхан, Хэнтий бас байгаа. Бүгдэд нь асар их баялаг ордууд байгаа. Би танай ямбий компанийн биш, олон улсын байгууллагын зурганд итгэж байна. Ахиж новширвол IP-гаа мянга сольсон ч би танай новшийн компанийн сайтыг олж нийтэд зарлана. Тэнэг царайлчихаад дахин дахин орж ирээд байх хэрэг байхгүй, балай минь. Монгол орон хувхай хоосон гэдгийг чи болон танай хөгийн сайт (?) хэзээ ч нотолж чадахгүй…
IP-g tsag zavaasaa shaltgaalaad uur uur PC-ees bichlee. Bi mongoliig hooson gej heleegui. Tegeed ch chamaig iim buduuleg amitan, uchuuhen shantajchin gej bodsongui. Niited zarlahiin tuhaid chinii l hereg. Manai kompani yamar baih ni nadad padgui. Uchir ni gadnii kompani, bi tsalingaa avaad l yavj baival barav gej.
Гадаадын гар хөл болсон чам шиг новшийг няцаахын тулд чиний биш, миний Монголын Хөвсгөл аймгийн баялаг ордуудын зургийг удахгүй үзүүлнэ гэдгээ амлаж байна. Тэгээд Хөвсгөлийг хов хоосон гэсэн танай компанийг Монголоос хөөж, чамайг ажилгүй болгоно. Дашрамд хэлэхэд сонгууль дөхсөн энэ үед хамгийн түрүүнд чам шиг тэнэг хоолгүй болдог гэдгийг онцлон анхааруулж байна…
Manai kompani yamar baih ni nadad padgui. Uchir ni gadnii kompani, bi tsalingaa avaad l yavj baival barav gej. Цэрэг хүн ухамсарлах ёсгүй зөвхөн баруун тийш эээрэг гэхийг ойлгоод баруун тийш эргэж байвал л болоо. Харин дарга нар өөд өөдөөс нь тушаал өгөөд л алалцуулдаг, өөрснөө цаана нь найрлаж сууна даа. Харин энэ хүн мөнгөний төлөө л баруун тийш эээрэг, галлаад, гэхэд л гүйцэтгэх амиа бодсон шуналтай бололтой. Монголчууд маш залхуу, бүдүүлэг, чадваргүй, шуналтай, сүүлийн үед хүн чанараа бүр байсан ард түмэн бололтой. Би ч тэдний нэг. Гэхдээ одооноос эхэлж эдний нэг байхгүй харин ард түмнийхээ хайртай хүү байхын төлөө хичээнэ. Ийм итгэлийг олж авахад таны нийтлэлүүд надад бас нөлөөлсөн.
Ойлгосон л бол болох нь тэр. Харин хэт догшин, ширүүн хандсанд намайг уучлаарай. Чиний хэлдэг монголчууд маш залхуу, бүдүүлэг, чадваргүй, шуналтай, сүүлийн үед хүн чанараа бүр байсан ард түмэн гэдэг чинь үнэн шүү. Гэхдээ бүгдээрээ тэнэг, эсвэл бүгдээрээ ухаантай ард түмэн гэж хаана ч байхгүй л дээ. Бид нар нэгэнт ингээд төрчихсөн юм чинь тэднийгээ ухааруулж, ойлгуулж, сэнхрүүлэхийн төлөө зүтгэх ёстой гэж бодож байна. Сүүлийн үед манай залуус сайн тийшээ өөрчлөгдөөд л байгаа ш дээ…