Н.К.РЕРИХ. ИРЭЭДҮЙН ХААЛГА (ЧУЛУУ, ХАДГАЛАГЧ)

Энэ удаад Н.К.Рерихийн 1935 онд бичсэн хоёр сонирхолтой тэмдэглэлийг орчуулан уншигчиддаа хүргэж байна. Би хувьдаа уран зохиолын хэлбэртэй товч тэмдэглэл гэж ойлгосон. Харин “Ирээдүйн хаалга” гэсэн нэг гарчигтай энэ тэмдэглэл яг одоо бол сонин хачинаасаа илүү чухал ч байж магадгүй. Гэхдээ орчуулгын өмнө зарим хүнд цөөн хэдэн зүйл сануулах нь зүйтэй гэж бодов. Саяхан лам, хар, бөө нь үл ялгарах нэг нөхөртэй айлд тааралдав. Ёстой дүвчигнэж өгч байна. Энэ ч яахав, одоо үед байдаг л нэг явдал. Гэтэл миний орчуулсан Шамбалын тухай өгүүллүүдээс иш татаж дүвчигнөдөг лалар юм. Цээжилчихэж. Бас жигтэйхэн “уран сайхны” болгочихож. Тэрний өвөө мөвөө нь Н.К. Рерихт “зааж, сургаж” явсан гэнэ. Уг нь би мунхруулгын хэрэгсэл бэлтгээгүй билээ. Би ч яахав, шууд л “чи одоо больж үз” гээд хэлээд тавьчихлаа. Гэтэл тэнд байсан хүмүүс нөгөө тэнэгээс жигтэйхэн айж, харин манийгаа зэмлэдэг байна ш дээ. Хүн айлгаж, хууран мэхэлж мөнгө олж байвал луйварчин л байж таараа. Энэ мэтчилэн Ш.Нүрзэд агсны номоор “шашны” бизнес хийдэг эзотерик, оккульт маягийн хүмүүс жигтэйхэн олон болчихож. Тэр ухаант хүн номоо зөвхөн монголын төрд гэрээсэлж үлдээсэн болохоос биш, хэн нэгнийг “ид шидтэн” болгох гээгүйг би батлан хэлж байна. Тухайн үед би Ерөнхийлөгчийн шинжлэх ухааны асуудал хариуцсан референтын алба эрхэлж байсан болохоор энэ ажлыг гардан гүйцэтгэсэн юм. Өвгөнийг амьд сэрүүнд нь бүгдээрээ өвчтэй солиотойгоор нь дууддаг байснаар үл барам Налайхын ЗДТГ-ын хоёр дураак зодсоны улмаас нас нөхчиж билээ. Түүнийг амьдад нь ойлгож тусалж дэмжиж байсан 2-хон хүний нэг нь би юм. Хэрэв би мөнгө олъё гэж бодсон бол энэ номыг аль 1999 онд хэвлүүлэх боломжтой байсан…Үүнийг ямар ч бэлтгэлгүй дурын хүн бүрэн бус сурвалжаас үзээд монголын төрт ёсны “нууцыг” мэднэ гэвэл ёстой горьдсоны гарз биз ээ. Гэтэл сүүлийн үед цөөнгүй хүн “мэдэхээр” үл барам хүн мунхруулах, мөнгө олох зэрэг шашинлаг тэнэглэлийн зан үйл, тэр ч бүү хэл улс төрд хүртэл ашиглах гэж ихэд оролдох болсны учир үүнийг сануулан бичиж байна. Миний хувьд “чулуутай чулуугүй” хүнийг нэг муухан ялгана л гэж бодож байна…
ЧУЛУУ
Хөх нуурын хагас түвд, хагас монгол манай Жамба (зохиогч Чамба гэж бичжээ. Би үүнийг түвдийн энэрэл асрал гэх Жамба гэсэн үг гэж ойлгов – Д.Г) зах дээрээс ирээд бидэнд ийн хэлэв:
“Тэнд хаа нэгтээ зэс бүсэн дотор байдаг чулуу байгаа гэнээ”
Тэгээд тэр чинь юу юм ?, энэ чулуу хаа байгааг яаж мэдэх вэ ?
“Асууж шалгаавал болох мэдэж болох л байх. Гэхдээ их хэцүү л дээ”
Бид ямар нэг задгай оршуулга юм уу, эсвэл булмал эрдэнэс, эсвэл домог яриа л болж байна гэж бодож байв. Анхандаа чулуу гэхээсээ бүс нь илүү анхаарал татав. Учир нь бүс бол ямагт эрх мэдлийн шинж тэмдэг байдаг. Түүхэнд бүс хулгайлах буюу бүсийг доромжилсноор маш хүнд гай зовлон болсон явдал нэг биш удаа тохиолдож байсан. Ингээд зэс бүстэй хачин чулууны тухай ярихаар цаашдаа түүний тухай мэдэхэд түвэгтэй гэж бодов. Хэрэв энэ нь булмал эрдэнэ байх аваас энэ эрдэнэсийн тухай тун болгоомжтой ярих ёстой.
Энд бурханд нуусан булмал эрдэнэс, эсвэл ямар нэг нуугдмал үнэт зүйлсийн тухай байнга сонсож болно л доо. Заримдаа эдгээрийг өмнөх домогт дайчдын агуу их нэртэй холбон үзэх нь ч буй. Ялангуяа Чингис хааны нэрийг дурдахгүй өнгөрнө гэж үгүй бөгөөд энэ нэрийг боломжит бүх тохиолдолд дурсан ярьдаг юм.
Ингээд хэдэн өдөр өнгөрөв. Юрий маань явуулын буриад лам-эмчтэй ажиллаж байв. Гэтэл гэнэт нутгийн ноёны түшмэл явж ирэв. Ноён нь зэс бүстэй чулуунд хүрч болохгүй, бас мөн хагалж гэмтээж болохгүй гэж хичээнгүйлэн гуйсан гэнэ. Ахиад л мөнөөх чулуу. Бид ямар нэг хүдэрийн тухай ярьж байна гэж бодоод “Тэгээд тэр чинь хаа байгаа юм ? “ гэж асуулаа. Гэтэл хариулт нь биднийг зарим нэг санаа, дурдатгал руу төвлөрүүлэв.
“Энэ чулуу ариун, тансаг газрын ойролцоо хөдөлж, үзэгддэг юм. Энэ Наран Овооны хавь ойр ариун газар. Манай ноён та нарыг өвс, ургамал түүж байгааг мэдэж байгаа. Энэ бол сайн хэрэг. Гэхдээ нэг энд, нэг тэнд үзэгдэх чулууг огт хөндөж болохгүй. Чулуу Та нарын замд тааралдаж болох шүү дээ”.
Одоо бол асуудал бидний анх бодож байсан шиг зэс бүс биш, харин чулууны тухай болж таарлаа. Энэ чулуу бол онцгой гайхамшигт газар оронд онцгой хэрэгтэй үед бий болдог хэмээн нэрд гарсан тэрхүү домогт чулуунаас өөр зүйл биш аж. Ийнхүү ноёны даруухан элч биднээс гайхамшигт чулууг хөндөлгүй байхыг нэн ажил хэрэгч байдлаар хүсэв. Мэдээж хэрэг бид хэнийг ч түгшээхгүй гэж ноёнд дамжуулав. Бид чулууг хөндөхгүй, хагалж эвдэхгүй, мөн муу зүйл хийхгүй.
Хэрэв бид Номхон далайгаас авахуулаад дундад зууны мейстерзингуудын шидэт чулууны тухай бүхий л домгийг энэ нутгийн монголчуудад ярьж өгвөл тэд яасан их гайхах бол гэж төсөөлөн бодож суулаа. Манай хувьд тохиолдлын шинэ юм гэвэл домог ярьсан нь биш, харин чулууг хөндөхгүй байх хүсэлт байсан юм. Ингэхлээр домог яриа биш, чулууны өөрийнх нь ахуйлаг чанар нэн тодорхой, бодитой болж таарч байна.
Чулуун дээрх бүсний тухай шинэ мэдээ нь энэхүү чулуу эрх сүрийг хадгалдаг байж болох бус уу. Домгийн өөр хувилбаруудад ямар ч бүсний тухай дурддаггүй билээ. Чулуун дээр нэг бол ил гарч, нэг бол далд ордог нууц тэмдгүүд байдаг. Чулуу өөрийн түр эзэмшигчдээ аливаа ач холбогдол бүхий үйл явдлуудыг урьдчилан хэлдэг. Чулуу мөн онцгой тохиолдолд өөрөө доргидог. Заримдаа даахын аргагүй хүнд, заримдаа огт жингүй болдог. Мөн заримдаа гэрэл цацруулж эхэлдэг. Чулууг заримдаа шинэ эзэнд нь гэв гэнэт хэн нэгэн үл таних хүн дамжуулан өгөх нь ч буй. Чулуунд олон чухал чанар байдаг бөгөөд түүний тухай бүхий л домог яриа, дуунд гардаг нь санамсаргүй хэрэг биш юм. Гималай, Түвд, Монголд энэхүү ховор нандин гайхамшгийн тухай дурдатгал яриатай байнга тааралдана.
Гайхамшигт, гүн гүнзгий тэмдэг, бэлэгдлүүдээр дүүрэн домог яриаг чулууг хөндөж, авч явж болохгүй гэж хүссэн түшмэлийн ирсэнтэй холбон үзэх нь гайхалтай байлаа. Энд чинь нээрээ ариун дагшин газар шүү дээ. Наран-Овооны ойролцоо шидэт чулуу үзэгдэж байжээ. Энэ газарт аливаа амьтныг алахыг цээрлэсэн байдаг. Ванчин Богд (зохиогч Таши лам гэдгээр нь бичжээ-Д.Г) өөрөө Наран-Овоо дээр гарч, энэ газрыг тэмдэглэсэн гэдэг.
“Нээрээ Ванчин Богд Шамбалд нэвтрэх зөвшөөрөл олгодог ш дээ”.
Энэ мэдээг нэн олон янзаар ойлгох нь мэдээжийн хэрэг. Гэсэн хэдий боловч одоо хүртэл зарим хүмүүс Ванчин богд руу ирж, ийм зөвшөөрөл олгохыг шууд хүсдэг юм. Бас л ингээд нэн эртний тэмдгүүд орчин үетэй огт санамсаргүй хэлбэрээр заримдаа хосолж байна.
Түүнчлэн ийм тэмдгийн тухай ярьсан хүмүүс рүү зарим хүмүүс дайрсан тухай сонсогдож байсан. Нууцыг хадгалагчид ирж, шивнэхэд л домгийг өгүүлэгч хүн тэр дороо л дуугаа татдаг. Хэрэв түүнээс нэмэн шалгааж эхэлбэл тэрбээр өрнүүн цоглог эхэлсэнтэйгээ огт үл нийцэх ямар нэг эргэлзээтэй хэлбэрээр домгоо дуусгадаг. Ингэхлээр нууцыг хадгалах эртний ёс урьдын адил байсаар байна. Ийм дархан цаазат нууцыг тэд яаж хадгалж чаддаг гэж санана ! Яг цагийг нь олж яриагаа өөр сэдэв рүү шилжүүлэх буюу ямар нэг гадаад адал явдал руу анхаарал шилжүүлнэ !
Нэг индусын надад хэлсэн нууцыг задалж байснаас ийм юм ерөөсөө байхгүй гэх нь хамаагүй дээр гэсэн үг ахиад л санаанд оров. Далайн долгионд хоёр буюу гурван өөр урсгал байдаг шиг хүн ухамсрынхаа гүнийг нууцаар хааж чаддаг байх нь.
Хэн нэгэн ийм туйлбартай зан, нууцын үндсийг ингэж хадгалахыг шоолж болох юм. Гэхдээ зарим хүн харсан юмаа хүндэтгэж, аливаа зүйлээс гадуур, заримдаа хуурмаг санаагүйгээр алмааз (адамант) адил нугаршгүй үлддэг. Энэхүү үнэт чулууг олон ард түмэн мэддэг юм. Түүний тухай хамгийн нандины нандин мэдлэгээ хадгалж, нуусаар иржээ. Ямар чулууны тухай ярьж байгаагаа тэр хэлээгүй шүү дээ. Түшмэл ирж, чулууг хөндөж, авч явж болохгүй гэж хүссэн нь бидэнд нууцаа нээсэн хэрэг биш юм. Тэр үүргийнхээ дагуу ийм чулуу байдаг, энэ газраар үзэгддэг гэж урьдчилан сануулах ёстой байсан юм. Энэхүү сануулгаараа тэр юу ч чалчаагүй болно.
Тэр элч чулууг хөндөхгүй гэсэн бидний амлалтыг сонсоод ихэд баярласан юм. Түүний төсөөлж байснаас илүүг мэдэж байсан нь бидний хариултын байдлаас түүнд гайхалтай санагдсан байж ч магадгүйг хэн мэдлээ. Ямар ч байсан чулууг хөндөхгүй гэсэн бидний амлалтыг тэр талархан хүлээж авсан юмдаг.
Нууцыг хадгалж чадна гэдэг бол оюун санааны чухал чанараа нотолно гэсэн хэрэг юм. Суурь үндсэнд нь бодит байдал оршин байгаа домог болон фантастикийг ялган зааглаж хэн зүрхлэх билээ. Домгийн баатрууд гэж нэрлэгдэгсэд оршин байсан бодит хүмүүс, баатарлаг зүтгэлтнүүд байж, тэдний ажил үйлс хүн төрөлхтний оюун чадлын чанадад хүрч, домгийн амьдруулагч гайхамшгуудтай сүлжилдэн холилдсоныг саявтраас нотолсон байдаг.
Олон ард түмний мэддэг тэрхүү чулуу байгаа, байхгүйг Та мэдэх үү ?!
1935 оны 8 дугаар сарын 6.
Төмөр Хад.
ХАДГАЛАГЧ НАР
“Хадгалагч нар манай айлуудад ч ирж байсан. Тэдний хаашаа явж байгааг хэн ч мэддэггүй. Хаанаас хаашаа явж байгаа нь ч тодорхойгүй, гэхдээ ихэнхи нь тун яаруу явдаг. Зарим нь тэднийг булмал эрдэнэс хайж явдаг гэнэ, бас зарим нь хэрэгтэй газар нь ямар нэг юм нуухаар авч яваа гэнэ. Заримдаа тэдний явж өнгөрсөн газарт хүмүүс суварга босгодог, үгүй ядаж энгийн овоо босгодог. Тэдний ирж явааг мэдмэгцээ хүмүүс ойр хавийн айлаараа их удаан баяр хөөр болдог. Энэ газрыг өвчин тойрдог гэж сонсож байсан. Бас аливаа санасан бодсон ажил хэрэг бүтэмжтэй болдог юм” гэж өвгөн буриад бидэнд ярив, түүний нэвт шувт ярианаас үзэхэд энэ зүйл түүний хувьд ойрхон бөгөөд баяр баясгалантай гэдгийг ойлгож болох байлаа.
Хэрэв Та санасан бодсон ажил хэрэг бүтэмжтэй болдог гэж ярьж байгаа бол үүнийг оюун санаанд чинь ховсдоод хийчихдэг байж магадгүй. Ийм ховсдолт дандаа болдог уу ? “ гэж бид асуулаа.
“Энэ хүчний тухай бид мэддэг, бас аз хийморь илгээлээ гэж бид өөрсдөө боддог юм. Нэг удаа түүнээс өөрөөс нь Таны оюун санаагаар маш олон сайн үйл хийдэг, бас Та яаж ингэж ховсддог вэ ? гэж асуусан гэдэг. Тэр аль аль нь даа, гэхдээ дараа нь Та нар ингэх хэрэгтэй гэдгийг хийдэгт хамгийн гол нь байгаа юм гэж хариулсан гэдэг. Ингээд л тэд хүмүүсээр хаа сайгүй хамгийн ашигтай зүйлийг хугацаанд нь хийлгэх гэж хүмүүст улам олон сайн санаа өгөхийн тулд яаран оддог юм”.
“Тэднийг хүмүүс удахгүй хүлээн зөвшөөрөх болов уу ?” гэж бид асуув.
“Үнэнийг хэлэхэд тун цөөхөн хүн тэднийг хүлээн зөвшөөрдөг юм. Зарим нь дөнгөж яваад өгснийх нь дараа бодож тунгаах нь ч бий. Ингээд л ахиад хүлээж эхэлдэг. Тэнэг хүмүүс ирэхэд нь тоогоогүй байж, явчихсных нь дараа ахиад хүлээж эхэлдэг”
“Хэрэв тэд ирдэг юм бол чухам хаана буудаг юм бэ ? “ гэж бид асуулаа.
“Заримдаа өөрийнхөө майханд буудаг, гэхдээ ихэнхи нь хаашаа ч юм яарч байдаг. Тэдний зам аль уулын чинадаас эхэлж хаагуур явах хийгээд тэдний тухай хэн ч тодорхой мэдэхгүй. Гэхдээ ухаантай хүмүүс тэднийг хүлээдэг, маш их хүлээдэг. Хэрэв тэднийг явж өнгөрөх сураг гараа л бол хаа сайгүй баяр хөөр бялхана. Айлаас айлуудад морьтонгууд хэл хүргэнэ. Ард олон цуглаж амжаагүй шахам байхад тэр нэгэнт явчихсан байдаг. Тэд газар доогуур явдаг хонгилуудтай байдаг гэж ярьдаг боловч үүнийг хэн мэдэхгүй нь мэдээжийн хэрэг. Хэрэв тэд элсэн цөлийн дунд бий болбол ийм их урт усгүй замыг хаанаас яаж ийм төгс хийдэг байна аа ? гэж бодож болох юм. Магадгүй газар дор хаа нэгтээ хонгил байдаг талаар толгойд орж болох байх. Гэхдээ уртын урт агуй олсон ч гэсэн зах хязгаар нь үл харагдана. Тэдэнд ямар нэг юм байдаг ч байж магадгүй, гэхдээ агуйн түнэр харанхуйд хэн гарц олоогүй л юм.”
“Энэ бүхэн чинь тэгээд эрт болсон хэрэг үү, аль эсвэл одоо байдаг юм уу? “ гэж бид асуулаа.
“Хуучин байсан, одоо байгаа, цаашид ч байх болно. Тэд хүмүүсийг халамжилдаг. Тэд шударга ёсыг сахиулдаг. Тэд шинэ санааг илгээдэг. Хуучин ч, одоо ч, магадгүй өнөөдөр ч тэр морьтон үзэгдэж болно. Эсвэл ганцаараа, эсвэл хоёулаа явдаг юм, гэхдээ хэн ч тэдний замыг мэддэггүй”.
“Тэдний ирэх тухай ямар нэг шинж тэмдэг байдаг болов уу ?” гэж бид асуулаа.
“Ямар тэмдэг, хэзээ ч байхгүй. Аливаа гайхамшиг гэнэт ирдэг биз дээ. Ухаж сэхээрч амжихааргүй тийм гэнэт ирдэг. Гэхдээ зүрх сэтгэл мэдэрдэг байж магадгүй. Тэдэнтэй ойртон дөхөх үед уйтгар төрж, зүрх өөдөөс нь тэмүүлдэг юм. Зүрх хэдэн ч удаа шувууных шиг дэлсэв дээ, магадгүй тэд нар хажууд ойролцоо явж байгаа ч юм бил үү ? Юу ч болоогүй атал морьд хэдэн ч удаа янцгаав даа, морьд тэднийг мэдэрдэг ч юм бил үү ? Хэдэн ч удаа ноход болгоомжлон буцаж давхив даа, учир нь гөлөгнүүд тийшээ зүглэдэггүй юм. Жин тээхэд ч, шөнө хоноглоход ч тохиолдоно шүү дээ. Хэн нэгэн явж буй мэтээр харагдана, тэгээд юм сонсогдож эхэлнэ, тэгснээ юу ч сонсогдохоо болино. Элсэн дундаас хамгийн шилдэг цэцгийнх мэт онц гайхамшигтай үнэр гарах нь ч бий. Энэ нь тэд ойртож буй хэрэг гэж ярьдаг юм. Борз мэт цагаан нохой харагдсан явдал ч бий. Хуучны хүмүүс тэдний нохой гэж ярьдаг юм. Тэр нохой ажилтай мэт ганцаараа гүйж явдаг. Яаж ч дуудсан тоохгүй. Яарч яваа л байх даа. Бас заримдаа тагтаа мэт цагаан шувуу хүмүүс харсан байдаг. Тэднийг тэд л илгээсэн гэж боддог юм. Ер нь бол манай цөлд мөн ч олон тэмдэг бий дээ. Заримдаа тийм нэг гайхамшигтай чулуу ч олддог. Хэн нэгэн тэдгээрийг тавьсанаас зайлахгүй. Заримдаа тийм чулуу бичигтэй байх нь бий, харин заримдаа чиний төмс шиг бөөрөнхий ч байдаг.”
“Та бол говь цөлөөс олон тэмдэг хардаг юм байж, харин явуулын хүмүүст зэрлэг, үхмэл газар шүү дээ” гэж бид хэлэв.
“Яагаад гэвэл Та нар манай говь цөлийн хэлийг мэдэхгүй шүү дээ. Та нар салхийг ялгахгүй, үнэрийг сонсохгүй, тэд хажуугаар чинь явсан ч гэсэн Та нар тэднийг тоохгүй”.
“Тэд чинь яаж үзэгдэх юм ? Хүмүүс тэднийг хардаг гээ биз дээ” гэж бид нэмэв.
“Хэрэгтэй газраа л байна байх. Хүмүүсийг хий дэмий гайхуулахгүй гэдэг биз. Надад нэг хот айлд тэднийг худалдаачин, өөр нэг газарт адуучин, бас хаа нэгтэй цэргийн хүмүүс мэт хүлээн авсан гэж ярьсан, хүн хүн өөрийнхөөрөө ойлгодог юм шиг. Гэхдээ тэд бидний хэн гэж хүлээн авсанд гомддоггүй юм. Нэг хүн түүнээс бидэнд хэрэгтэй юм хийж байгааг чинь яаж мэдэх вэ ? гэж асууж гэнэ. Хэрэгтэй гэвэл хийхэд ямар ч ялгаагүй шүү дээ. Энэ талаар санаа бүү зов, гэхдээ сайн үйлийг цаг ямагт, бүхэнд зориулж хийж бай гэж хариулсан гэдэг. Тэд ямагт сайн үйлд сургадаг юм.”
“Тэд яагаад энэ үржил шимгүй говь цөлд тогтоод байдаг юм бэ ?” гэж бид ахиад л асуув.
Ярилцагч маань биднийг зальтай нь аргагүй нэг харснаа: “Үүнд гэсэн цаг нь ирнэ. Гол горхи өргөгдөж, ой мод ургаж, өвс ногоо хаа сайгүй ургана. Бүх юм хугацаатай. Хүмүүсийн нүглээс болж одсон бол татан дуудах сэтгэлгээгээр эргэн ирнэ. Хүмүүс бид тэднийг таньдаг, ойлгодог болсон хэрэгтэй үед тэд ирнэ.”
“Хэн нэгэнд тэдний тэмдэг юмуу эд зүйл байдаг болов уу ?” гэж бид шалгаав.
“Байдаг ч байж магадгүй. Бараг л байгаа биз дээ. Гэхдээ хэрэв хэн нэгэн тийм зүйл авсан бол тэр тухайгаа хэнд ч хэлэхгүй л дээ”.
“Та тэдний нэрийг мэдэх үү ?” гэж бид асуув.
“Тэд янз бүрийн нэртэй байж болно, гэхдээ нэрийг нь мэдэх аз завшаан хэн нэгэнд заяалаа гэхэд тэр энэ нэрийг хэнд ч давтан хэлэх ёсгүй. Хэн ч энэ хуулийг зөрчдөггүй”
Ярилцагч маань дуугай болж, алсын манхны тэртээ хөдлөн буй ямар нэг цэгийг удтал ширтэв. Магадгүй тэр гэнэт ! гэж бодсон ч юм бил үү. Нүдэнд нь хүлээгээгүй хүлээлт гэрэлтэн харагдав. Тэрбээр өөр ч олон зүйл мэддэг, сонссон, харсан гэдэг нь илт байлаа. Зүрхээрээ уусан шингэхийн тулд нэг түүдгийн дэргэд хэчнээн ч удаан суух билээ дээ! Тэрээр уусан шингэхийг хүссэн байлаа ч гэсэн явуулын хүнд ирээдүйн хаалга хэрхэн яаж онгойхыг хүсэл зориг нь мэдэх буй за. Явуулын хүмүүс бидний хувьд говь цөл олон нууцаа тайлаагүй байна. Түүнийг зөвхөн өөрийнхөөрөө л мэдэгддэг байх. Хэнд бүрэн төгс итгэл үнэмшил байна, түүнд л ногдох биз. Өнөөгийн тансаг байдлыг үл харгалзан тэрхүү өчүүхэн бага зүйлээр сэтгэл хангалуун байгаа, өнгөрсөн болон ирээдүйн тухай уужуу тайвуу бодож сэтгэж буй тэр хүнд ч байж болох юм.
Говь цөл өөрийн ач холбогдол, өөрийн агуу ихийг нуухын тулд явуулын хүмүүст харагддаг эгэл төрхөндөө нэгэнт оржээ. Дундын Ази (энэ бол бидний нэрлэж дадсан дундад Ази биш гэдгийг анзаараарай-орч. Д.Г. ) өөрийн бүх баялагтайгаа, гүн хадгалагдсан нууцлаг бүхий л тэмдэгтэйгээ чимээгүйхэн дүнсийж, харин түүний хөвгүүд хориг нууцыг нь ариглан хамгаалж чаддаг бөлгөө…
1935 оны 4 дүгээр сарын 9.
Цагаан Хүрээ.

About Ганаа
СУДЛААЧ ДАШЗЭВЭГИЙН ГАНХУЯГ 1954 онд Налайх хотод төрсөн. 1962 – 1972 онд Налайхын дунд сургууль, 1972 – 1977 онд МУИС –ийн Инженер – эдийн засгийн сургууль, 1987 – 1990 онд Болгар Улсын Нийгмийн Ухаан, Нийгмийн Процессын Удирдлагын Академи төгссөн. Нийгмийн Ухааны Институтэд эрдэм шинжилгээний ажилтан, УИХ-ын дэргэдэх Судалгааны Төвийн захирал, УИХ болон ЕТГ–т улс төрийн зөвлөх, референтын ажил хийж байсан. 1996 -1998 онд МАХН-ын Удирдах Зөвлөлийн гишүүн байснаа өргөдлөө өгч сайн дураараа огцорсон. Төр засгийн болон намын удирдагчдын талаар шүүмжлэлт өгүүлэл бичсэний учир ажлаас 5 удаа халагдсан. Мөн энэ шалтгааны улмаас 2004 онд МАХН-аас хөөгдсөн. Монгол Банкнаас их хэмжээний мөнгө алга болсон асуудлыг тэргүүн хатагтай О.Цолмонтой холбон бичсэний учир Монгол Банкны Ерөнхийлөгч асан О.Чулуунбатыг гүтгэсэн хэргээр 2006 онд шүүхээр шийтгүүлсэн. Олон улсын болон үндэсний хэмжээний олон судалгаанд удирдагч, үндэсний зөвлөх, багийн гишүүнээр ажиллаж байсан. Одоо чөлөөт судалгаа, системийн анализ эрхэлдэг. Эхнэр, хүү, охин нарын хамт амьдардаг.

14 Responses to Н.К.РЕРИХ. ИРЭЭДҮЙН ХААЛГА (ЧУЛУУ, ХАДГАЛАГЧ)

  1. Ганаа says:

    Баярлалаа,таны эрдэм арьван,ухаан хурц байх болтугай

  2. Х. Ганхүү says:

    инээд хүрчихлээ хэхэх эхэхэ Мөн дөө цагаан сараар эхнэрийн ятгалгаар арай гэж дугаарлан бухамдаж байж нэг банидаар ном уншуулсан чинь гар утсандаа ирсэн мессэжээ уншчихаад за болсон гээд дуусгаж билээ. Тэр Түвд Тангадын ном уншлагыг чинь орчуулахаар зүгээр нэг үлгэр байдаг гэсэн ш д хэхээхэхх. Яахаараа ийм олон бөө лам мэргэд зөнчид тодордог байнаа. Үнэхээр засдаг тааж мэддэг юм бол сугалаа хожсон шигээ амар баяжиж болдоггүй юм байх даа. 1935 онд амьдарч асан Монголчууд бидэнд тэр чулуу хэрэг болохгүй ээ гэдгийг мэдэж байж дээ. Оюу таван толгойг ашиглаад маний хойчист лав үр өгөхгүй байх аа даа ёстой бүү мэдээ

  3. gg says:

    tanii ene font chine yachihsan um be? u’ v usegtei ug ni jijigreed neg l bishee! Ter yahav, er ni bol odoo shinjleh uhaan hugjsun tsagt bol uuniig huuch, domog yaria gedgeer ni huleej avah ni zuv. Bas mongolchuudiin HanGarid geed shuvuunii talaar baahan ineedtei yaria bdag unen heregtee ene chine Govios oldson huyagt gurveliin tolgoi shuude(shuvuu shig tolgoitoi)-ene shuvuug der ued l lav tooril gej nerledeg bsan bh(tooril han chine shuvuunii ner), teriig l neg nuhur harchaad l ene shuvuu uulen deeguur nisdeg eruusuu gazar buudaggui gej bursan bgam daa, haya UB hotiin suldiig harahaar ineed hurdeg um))15tolgoitoi har mangas eneteriig bol dinosavriig olnoor ni huis temtersen neg bulsh l olson hun tegj hudlaa yarisan bh))

  4. Anonymous says:

    Үүнд гэсэн цаг нь ирнэ. Гол горхи өргөгдөж, ой мод ургаж, өвс ногоо хаа сайгүй ургана. Бүх юм хугацаатай. Хүмүүсийн нүглээс болж одсон бол татан дуудах сэтгэлгээгээр эргэн ирнэ. Tegej baigaad govidoo ochij mod tarinaa. Yamarch l baisan bid zutgevel sergeh yum bna.

  5. Anonymous says:

    Та чинь ш/у-ны судалгааны арга зүй гэх хичээл Их сургуулид заагаад л байсан.
    Гэтэл иймэрхүү юман дээр comment хадахгүй нийтлэхээр чинь тэр муу бөө болж жүжиглэгч чинь шууд л хэрэглэнэ биз дээ?
    Гэхдээ бас ашигтай юмаа. Энэ агуу их “алдаа”-тай юманд хэрхэн хандаж байгаагаар л өөрийн агуу их эргүүгээ илчлээд баталчих хүмүүс гараад ирэх юм.

  6. gankhuyag says:

    “Коммент хадна” гэдэггүй, ишлэл зүүлт хийнэ гэдэг юм. Ишлэл зүүлтийг эрдэм шинжилгээний бүтээлд хэрэглэдэг. Харин энэ бол орчуулгын нийтлэл. Энд ямар ч алдаа байхгүй. Учир нь үүнийг би зохиогоогүй, дэлхийд данстай Рерих туурвисан юм. “Бөө” хүртэл “ойлгоод” байхад чи “бэлэн хоол” зүгээр идчихэж чадахгүй амьтан юм. “Агуу их” эргүүгээ үүнээс өөр яаж батлах билээ…

  7. Lkhagvasuren says:

    Энэ өдрийн мэнд Ганхуяг судлаач аа. Би урьд нь Монголд байхдаа таны бичлэгүүдийг уншдаг байсан ч сэтгэгдэл үлдээж байсангүй. Одоо ч энд оюутан болчихоод таны нийтлэлүүдийг уншсан хэвээрээ байгаа. Энэ миний анхны сэтгэгдэл л дээ. Хэдийгээр би хувь хүний хувьд “logical” боддог, судалгаа хийхдээ “positivist paradigm”-ийг ашигладаг ч гэсэн, Рерих-ийн бичсэн зүйлүүдийг нилээн уншдаг юм л даа. Сонирхдог сэдэв маань гэх үү дээ. Сэтгүүлч Баатархуяг та 2 “чулуу”-ны талаар сайхан нийтлэлүүд бичиж байгаа. Таны иш татсан Ш.Нүрзэд агсаны номыг хаанаас олж уншиж болох бол?

  8. Anonymous says:

    Ишлэл зүүлтийг text-тэд хэрэглэдэг бас засахад хэрэглэгдэг гэж ойлгосон.
    40-өөд оноос хойш өдий хүртэл “хувиралгүй” (хэлэлцүүлэггүй) нийтлэхэд нөгөө хэд ч бас уншсанаа “хувиралгүй” ярьсаар л.
    Орчуулыг би тулгасангүй ч Рерих бүх юманд цэг тавьчихсан гэж ойлгохгүй байна. Харин сурвалжилсан гэвэл дөхөх байх л гэж бодох юм.
    Агуу их аялалын тухай агуу их туурвил – байж болох л юм.

  9. Anonymous says:

    Хэн нэгний туурвилд зүүлт хийх… ?
    Хэний юунд зүүлт хийгээд байгаа юм бэ? Судлагдахуун нь тодорхой биш юм.
    Нууц, таинственный, окультный гэх юмны цаана дан хуурмаг зүйл байх нь элбэг. Энэ нь зөвхөн одоо цагийн үзэгдэл ч биш.
    Үгүйсгэл “хадаж” шалгахгүй “бэлэн хоол” гэгч болгох нь АГУУ ИХ юм даа.

  10. gankhuyag says:

    Судлагдахуун тодорхой биш болохоор нь мэдэх гэж судалдаг юм, эргүү мал аа. Уг нь би чиний аав Ж-г сайн таньдаг л юмсан. Аавынхаа компанийн серверээр “тоглох” ч нэг их сайн юм биш. Хэрэв 3 дахь удаагаа эргүүтвэл би танай компанийн нэр төрд халдана гэдгээ амлаж байна. “Л” гуай…

  11. Bi tanias neg ym asuuh gesn ymaa marco polog chandmani chuluug haij bsn gej sonsoj bsn kublai haand hurgeh gj bsn bha neg tiim laani tos hidieg sav edrd higd ch bilu yu bile tiimerhu ym ta ene tal der neg ym heleech

  12. marco polo hytadiig 600n huntei 14 holog ongotstoi orhin garsn hubilai haani alttai dara ni persid gazardaad jil hagas bolson tendes 1 ongots 18 hun l butssan ygd tegseniig sn tailbarlaagu
    daraani marco polo shambalin orniig chandmani chuluugar olson ghde olohdo altan tasalbaraar olson
    uldsen humuusee chandmani chuluug teej yvaad osold orj aldsn bh gj bodoj bn

  13. Anonymous says:

    Нүрзэд гэдэг хүний бичсэн гэх ном хуурамч шүү дээ. Тийм ном байдаг талаар түүхийн ямарч эх сурвалжид байдаггүй байлаа ч тэр нүрзэд яахаараа мэддэг зөвхөн амаар дамжуулдаг зүйлсийг энэ бол хууран мэхлэлт

  14. Болд says:

    Хуучны нийтлэл маргаашынх шиг уншигдах ч гоё шүү, Ганаа ахдаа баярлалаа.

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

%d bloggers like this: