ИНТЕРНЕТ БОЛОВСРОЛ
2011/07/30 22 Comments
Интернет ихээхэн хөгжиж өнөө үеийн олон хүн түүгээр боловсрол олох боломжтой болжээ. Үүнийг e-Learning гэх бөгөөд энэ хүрээ улам бүр худалдааны шинжтэй болохоос гадна хэтийн ихээхэн ирээдүйтэй болж байна. Манай олон залуус энэ талаар ихэд чармайн оролддог боловч олонхи нь арга эвээ нэг л сайн олж чаддаггүй мэт. Яндашгүй их, хэт аварга, олон төрөл мэдээллийн сангаас хэрэгтэй юмаа олохыг “өвсөн дотроос зүү олохтой” адилтгаж болох байх. Ер нь нетэд тодорхой чиг баримжаа, систем, зорилготой орохгүй бол аварга их мэдээллийн далайд “живээд”, “хадуураад” алга болох гэмтэй. Энэ удаад ерөөсөө нетэд байдаг мэдээллийн тухай биш, харин бие даан боловсрол олох, нэн ялангуяа хэл сурах асуудлыг хөндөн ярих болно. Энэ өгүүллийг Анна Сакояны нэг өгүүллээс ихэд товчлон зохиомжлон орчуулж бичив. Ямар боловч манай залууст ихээхэн хэрэгтэй гэж бодох юм.
Нетийн гайхамшиг
Орчин үеийн залуучууд ном уншихаа байсан гэх яриа үнэний ортой. Гэхдээ одоо хуучны номын санг нет орлох болж байна. Гэхдээ энэ нь сайн муу хоёр талтай аж. Сайн нь мэдээлэл ил тод, маш хурдан нийтийн хүртээл болж байна. Муу нь мэдээллийн хэмжээ хүний ухаан санаанд багтамгүй их болсноос хэрэгтэй мэдээллээ авах боломж улам бүр муудаж байна.
Онлайн боловсролтой холбоотой төслүүдийн дийлэнхи олонхи нь их бага хэмжээний төлбөртэй байдаг байна. Энэ ч аргагүй юм, технологийн боловсруулалт хийхэд ихээхэн мөнгө зардаг, түүнчлэн багш нар нь “идэх хоолтой” байх ёстой биз дээ. Ингэхлээр огт үнэ төлбөргүй онлайн боловсролын суваг байхгүй гэсэн хэрэг болно.
Харин нөхцөлт байдлаар төлбөргүй сувгууд сүүлийн үед их олширч байгаа хандлага буй. Хандлага бий болсон гэдэг нь нээлттэй гэсэн үг хараахан биш. Ийм төслүүд голдуу төрийн буюу ивээн тэтгэгчдийн ачаар ажилладаг аж. Гэхдээ л эдгээрт бүрэн чөлөөтэй нэвтрэх боломж бас л бага гэсэн хэрэг юм.
Нийтэд хүртээмжтэй боловсролын материалын хэрэгцээ улам бүр их болж байна. Ялангуяа бие даан суралцахын хүсэгчид улам олон болсоор байна. Өнөө үед залуус сургалтынхаа хөтөлбөрийг бие даан боловсруулах, хаалттай ресурсэд орж чадахгүй байгаа оюутан, аспирантууд, сургуульд суралцалгүй юм мэдэхийг хүссэн хэн бүхэн нэг дороос, цэгцтэй, үнэн бодит мэдээлэл авахыг ихэд хүсэх болжээ.
Иймээс нээлттэй материалуудыг цуглуулж ангилахаас эхлээд хулгайн замаар хүртэл боловсрол олох гэсэн эрмэлзэл дэлхий даяараа бий болжээ. Нөгөө талд нь багш төлбөргүйгээр хичээл заах хэрэгцээ бас бий болжээ. Энэ тохиолдолд хэн ч багш болж болох учраас ихээхэн зовлон үүсдэг байна. Үйл ажиллагаагаа уялдуулаад л болох энэ ажилд одоо болтол бэлэн бус байгаа юм байна.
Их сургуулиуд
Олон улсын хэмжээний олонхи их сургуулиуд хөгжингүй онлайн сүлжээтэй болсон авч голдуу хаалттай, дотоод хэрэгцээндээ зориулсан байдаг аж. Жишээ нь оксфордын WebLearn-д нийтэд хүртээмжтэй сургалтын материалынхаа өчүүхэн хэсгийг л байрлуулдаг.
Британийн Нээлттэй Их Сургуулийн сайтад сургалтын болон лекцийн курсынхээ аудио, видео материалаа нээлттэй тавихаас гадна онлайн курсын сургалтын материалынхаа зарим хэсгийг ил тавьдаг байна.
Оксфордын Их Сургуулийн зарим факультетын веб хуудаснуудаас зарим нэг материал олж болно. Тухайлбал, Философийн факультет болон Антропологийн Сургууль ингэдэг. Мөн физикийн факультетын дэргэд Outreach хэмээх боловсролын нээлттэй төсөл байдаг. “Интернет Оксфордын Их Сургууль” зарим материалаа нээлттэй байлгадаг. Массачусетын технологийн институт (MIT) курс лекцээ хэсэгчилсэн байдлаар нийтэлдэг OpenCourseWare төслийг саяхан нээсэн байна. Үүний зарим нь аудио, видео хэлбэртэй, зарим нь pdf хэлбэртэй байдаг.
Ийм практик дэлгэрсний ачаар янз бүрийн их сургуулиудын нээлттэй курсээс цуглуулж, төрөл зүйлээр нь ангилж хайлт хийхэд дөхөм болгосон сайтууд бий болжээ. Үүний жишээ нь Academic Earth хэмээх аварга төсөл болно. Энд америкийн 15 их сургууль, түүний дотор Харвард, MIT, Стэнфорд, Беркли, Нью-Йоркийн болон Йелийн их сургуулийн лекцийн курс байдаг. Энд сэдэвчлэн дэлгэсэн материал нь астрономоос эхлээд улс төр судлал хүртэлх ихээхэн өргөн хүрээг хамардаг байна.
Энэ буянтай сайхан төслийг өөрөө OpenCourseWire-аас туслалцаа авч, ихэд урамшсан Richard Ludlow гэгч ийм ресурс бүтээхээр шийдсэнээс эхэлжээ.
Курс лекцийн өөр нэг нэрд гарсан ресурс бол Lecturefox болно. Энд янз бүрийн шинжлэх ухаанаар курс лекц цуглуулдаг боловч физик, хими, математик, информатикийг илүүтэй үзэж, харин бусад шинжлэх ухаануудыг «faculty mix» гэсэн хэсэгтээ байрлуулдаг. Үүний зэрэгцээ энэ сайт дээр оруулсан шинэ мэдээллийг харуулж, байнга шинэчлэгдэх блог ажилладаг бөгөөд эндээс лекцүүдээ сонгон авч болно.
UniverTV нэртэй ийм төрлийн орос сайт бас байдаг. Энд боловсролын янз бүрийн видео материал, тухайлбал, оросын их дээд сургуулиудад уншсан лекцүүд, түүнчлэн заримдаа гадаад хэлнээс орчуулсан лекцүүдийг тавьдаг. Энэ төсөл нь лекцийн видео бичлэгийг харуулдаг, мөн хэрэглэгчдийн илгээсэн материалуудыг хүлээн авч тавьдаг. Харин дунд боловсролын түвшинд бол янз бүрийн хичээлийн видео бичлэгийг агуулсан дээрхтэй нэг төрлийн InternetUrok.ru гэсэн их сайхан сайт байдаг.
Энэхүү ерөнхий том сайтуудаас гадна төрөлжсөн сайтууд олон бий. Манай залууст англи хэлний төлбөргүй видео хичээлүүдийг цуглуулсан engVid.com хэмээх сургалтын төсөл их хэрэгтэй нь эргэлзээгүй. Энэ сайт багштай, бас хэрэглэгчдийн хэлний мэдлэгийн түвшинд тохируулж ихээхэн ойлгомжтой болгосон байдаг. Ингэж хэлний мэдлэгийн түвшингөөр нь ангилахаас гадна дүрэм, үйл үг хэрэглэх, ажил хэргийн англи хэл гэхчлэн нэмэлт ангилал буй.
Бас Орост Мэдээллийн технологийн Интернет их сургууль буюу Intuit.ru хэмээх сайт буй. Энэ төсөл нь төлбөргүй сургалтын курс, нийтэд хүртээмжтэй материал тавьдгаараа нэрд гарсан юм. Энд төлбөртэй, төлбөргүй болон эчнээ асар олон курс бий. Нүсэр том болохоор ашиглахад тохиромжгүй гэж зарим нь шүүмжилдэг гэнэ. Миний бодлоор төлбөргүй, зарим сурах бичгээс ч илүү материал байхад “дутагдал” бол огт хамаагүй гэж бодож байна.
Интернет агуулах
Орчин үед электрон номын сан, каталоги, программ хангамж, лавлагаа, эрдэм шинжилгээний сэтгүүл, шинжлэх ухааны өгүүлэл зэргийг багтаасан нээлттэй ресурс буюу open access ихээхэн чухал ач холбогдолтой болж байна. Энэ чиглэл эрчимтэй хөгжих хандлага нэгэнт бий болжээ. Хандлага байна гэдэг нь чиний өмнө бүх мэдээлэл бэлэн байна гэсэн үг биш. Энэ чиглэлийн жишээ нь АНУ-ын түүхэнд зориулсан Конгрессын Номын Сангийн American Memory хийгээд World Digital Library төсөл болно. Эндээс асар олон хэлээр хэрэгцээт мэдээлэл, ном хэвлэл олж болно. Орост бол Гумер, Фундаментальная электронная библиотека болон Ruthenia.ru зэрэг том төслүүд бий.
Зохиогчийн нэр хүндийг өргөж, иш татах, унших явдлыг тэтгэдэг учраас шинжлэх ухааныхан сүүлийн үед бүтээл туурвилаа нетэд байрлуулах таатай хандлага бий болж байна. Ийм нийтлэлд зориулсан тусгай лавлагааны сайтууд олноор бий болж байна.
Хамгийн таатай нь сургалт–эрдэм шинжилгээний зорилгоор боловсруулсан программ хангамж заримдаа нээлттэй болж байна. Жишээлбэл, өгүүлэл, курсын болон дипломын ажил, янз бүрийн диссертаци бичихэд ном зүй гаргах, ишлэл зүүлт хийх, сурвалжийг зөв бичихэд туслах Citavi программ байна. Энэ ч их аятайхан, таатай хэрэг шүү дээ.
eLearning 2.0
Дээр дурдсан аятай сайхан, таатай боломжууд Web 2.0. технологи бий болсны ачаар бий болж, нийтэд хүртээмжтэй боловсролыг хөгжүүлэх өргөн хэтийн төлөв нээжээ. Үүний тод жишээ нь Academic Earth-тэй нэг төрөл Open Culture ресурс болно. Энэ нь янз бүрийн нээлттэй боловсролын төслүүдийг цуглуулж, иш татаж, байнга шинэчлэгдэж байдаг сайт болно. Хэрэгтэй, ашигтай мэдээллүүдээ хүссэн хүн болгон электрон шуудангаар явуулж байрлуулж болдог. Энд тухайн мэдээлэл ил нээлттэй буюу үнэ төлбөргүй байх гэсэн ганцхан шаардлага тавьдаг. Энэ сайхан төслийг Стэнфордын их сургуулийн дэргэдэх нэмэлт боловсролын хөтөлбөрийн удирдагч Dan Colman гэгч санаачилсан бөгөөд гэхдээ энэ ресурс нь албан ёсоор Стэнфордтой холбоогүй ажилладаг аж.
Энэхүү Open Culture сайтад төлбөргүй олж авах боловсролд холбогдох юм болгон бий. Учир нь энд төлбөргүй боловсролын курс, ялангуяа янз бүрийн хэл сурах курс их буй. Энд iTunes гэх дэд хэсэг байдаг бөгөөд энэ нь сургалтын сайтууд, хувийн боловсролын төслүүдтэй. Ухаандаа сурсан мэдсэнээ бусадтай хуваалцах боломжийг хангасан тусгай блогууд ч байдаг аж.
Гадаад хэл сурч буй хүмүүст зориулсан LiveMocha хэмээх социал сүлжээ ихээхэн амжилт олж, нэрд гарсан байдаг. Энэ төсөл нь 2007 онд бий болсон бөгөөд толгой оффис нь Сиэтл-д байдаг. Энэ сайтын гол зорилго нь хэл сурч буй хүмүүс тухайн хэлийг мэддэг хүмүүстэй харилцах боломж олгох явдал байдаг аж. Эндээс хэл, сонирхол нийцэх найз нартай болж, мөн төлбөргүй бичгийн болон аман ярианы дасгалууд хийх, түүнийгээ бичгэн болон дуун хэлбэрээр нааш цааш дамжуулж болно.
Мөн энд төлбөртэй курс ч бас байх бөгөөд хэрэв төлбөр төлсөн тохиолдолд багшаа олж ганцаарчлан хичээллэж болдог үлэмж давуу талтай гэнэ. Одоогийн байдлаар энэ сүлжээнд 10 орчим сая хүн бүртгүүлж, дэлхийн 38 орны хэлийг судалж байна. Хэрэв Та авхаалжтай бол монгол хэлний багш ч болж болох нь байна.
“Дээрэмчид” ба “хилчид”
Нээлттэй сайт, ресурсууд их байгаа ч улам бүр өсөн нэмэгдэж буй хэрэгцээг хангаж чадахгүй байна. Ингээд л сургалтын болон эрдэм шинжилгээний хаалттай материал олж авах хэрэгцээ үүсдэг байна. Заримдаа хаалттай сайтад бүртгүүлсэн нөхдүүд тэндээс авсан мэдээллээ өөр сайтуудад байрлуулах явдал түгээмэл болсон аж. Жишээ нь, JSTOR буюу PEP-WEB-д нэвтэрдэг хүмүүс эндээс мэдээлэл олж аваад Library.nu маягийн номын сангуудад тавих жишээний. Энэ сайт саяхан болтол Gigapedia.org байснаа нэрээ сольсон аж.
Хэрэглэгч материалыг өөр газар байрлуулахад хариуцлагыг нь хүлээхгүй, гэхдээ эрхийг нь эзэмшигч гэдгээ зарлаж тогтдог Englishtips.org мэтийн сайтууд олон бий. Англи хэл сурах энэ сайтаас янз бүрийн ном татах, сурах бичгийг сканнердэж авах зэрэг өргөн боломжтой.
Энэ нь эрх зүйн олон будлиан тарьдаг байна. Энэ нь ч аргагүй юм. Саяхан Харвардын оюутан, интернет идэвхитэн Aaron Swarz гэх нэг нөхөр JSTOR-аас 4 сая гаруй өгүүлэл хуулан авч нийтэд хүртээмжтэй сайтуудад байрлуулах гэж байгаад баригджээ. Мэдээж энэ үйлдлийг хулгай гэхээс өөр аргагүй. Aaron Swarz 2007 онд Open Library төслийг боловсруулах ажлыг удирдаж байсан бөгөөд 2008 оноос төрийн мэдээлэл хайх хэрэгсэл болсон Watchdog.net сайт бий болгож, идэвхтнүүдийн Demand Progress ресурсын удирдагч болжээ. Эндээс хаалттай мэдээллийг нээлттэй болгох шинэ “үзэл суртал” бий болж байгаа юм. Ийм төрлийн хүмүүсийг “копирайт” гэж нэрлэдэг байна. Гэхдээ л тэр нөхрийг шүүхээр шийтгэх бололтой юм билээ.
Нөгөө талд нь зохиогчийн эрх, түүнийг хамгаалах гэсэн их том эрх ашиг буй. Бичсэн юмыг нь буюу оюуны өмчийг нь хүссэн болгон хулгайлаад байхыг тэвчих хүн нэг их олон гарахгүй л болов уу.
Миний хувьд гэвэл манай залуус анхнаасаа ном журмаар нь явж интернет боловсрол эзэмшиж сураасай гэж хүсч байна. Ийм боломж асар их байгааг ойлгосон бол ихэд баярлах байна. Гэхдээ хар залуугаасаа хулгайн аргаар яваад сурчихвал хожим нь дандаа тэгэх гээд байдаг буруу зуршилтай болох бөгөөд энэ нь Таны нэр төр, оюун сэтгэхүйд ихээхэн муу нөлөөтэйг эрхэм залуус маань надаар хэлүүлэх юун.
Ингээд Эрхэм залуу Таны интернет боловсролд өндөр амжилт хүсэн ерөөе.
Судлаач Д.Ганхуяг
2011 оны 7 дугаар сарын 30.
Судлаач Танд баярлалаа.Эх орныхоо ирээдүйг авч явах өсвөр,хойч үе,ирээдүйн залуусынхаа боловсролд оруулж буй үнэтэй хувь нэмэр,хөрөнгө оруулалт болж байна,Таны нийтлэл.Нээрээ ч интернет хэмээх зах нь үл харагдах мэдээлэлийн их далайгаас ийм хялбаршуулсан аргачлалгүйгээр хэрэгцээт ” эрдэнэс “-ээ хэрхэн шүүрэх билээ. Танд амжилт хүсье.
Noted with many thanks…
tanii saitiig ch gesen olon xumuust sanal bolgomoor sanagdaj bna. tand amjilt xusey.
Үнэхээр хэрэгтэй зүйл бичсэн байна. Баярлалаа.
Zagas barih arga zaaj ugsun hunees iluu hun gj yu bh ve dee. ENE HOGIIN SITE UUDAD IIM CHUHAL YUM BICHIHGUI YUMAA GANKHUYAG AHAA TA NADAD BOLON BID NART GEREL GEGEE MELMII BELEGLELEE MASH CHUHAL BARIMJAA CHIG BOLLOO TANIIG ERDEM MEDLEIIN ARIUN TENGER IVEEN TETGEG
Bayarlalaa
ta saixan zusaj bn uu? Orosiin medeeleliin saituud sayaxnaas 1 iim medee yavaad exlelee ta jooxon anxaarlaa xanduulaad uzexiig xusey.Монголия готова утилизировать ядерные отходы http://izvestia.ru/news/495353
Энэ их сүрхий юм бичээд байдаг хүн шүү. Гэхдээ өөрөө энэ талаар сайн мэддэггүй бололтой. Цаад юмаа сайн мэддэггүй байж жаахан найруулж орчуулсан шинж энд тэнд нь илрээд байна
tand ih bayarlalaa
8-аа чи тэгээд өөрөө бичиж чадах уу?
Нэг юм марчихаж. bbc.com сайт дээр Learning гэсэн ихээхэн сонирхолтой хэсэг байдаг. Гэхдээ хуудасны нэлээн доохон хэсэгт нь байгаа. Тэндээс бүх том хэлнүүдийг судлах боломжтой. Англи хэлний хичээл голлосон ихээхэн том архив бий. Ярианы дасгалаас авахуулаад хэрэлдэх хүртэлх янз бүрийн хичээл, дасгал, аудио, видео гээд олон юм байгаа шүү…
Баярлалаа
Ganaa chi haagauur yavuud bna, baatarhuyag amid uu yu ch bichihgui alga boloh chini.
Нөгөө л нэг загварт оруулах утгагүй гэж бодож байна. Системтэй тэмцэхийн тулд өөрөө системийн гадна байх хэрэгтэй гэж мунхаглах юм. Бидний эсрэг тал зүгээр суухгүй байна, тэдний талд маш их олон эрдэмтний оронцогууд ажиллаж байна. Гэхдээ таныг ойлгож байна. Энд тань шиг хүмүүс ганцаардах юм. Аугаа орос оронд хүмүүс ганцаардаж байхад энд ганцаардана гэдэг ойлгомжтой.
Уг нь энд би Е-боловсролын тухай бичсэн юмсан. Гэвч чи хүсээд байвал хариулъя. Монгол бол нийгмийн систем. Энэ системтэй тэмцэхийн тулд “систем дотор” буюу Монголд байх ёстой. Чинийхээр бол “системийн гадна” буюу гадаадад байх ёстой болж байх шиг. Хүн тэнэг байж болно, харин тэнэгээрээ гайхуулах утгагүй байдаг юм. Өнөө үеийн тэмцэлд хүний тоо огт хамаагүй. Чи тэнэг дээрээ нэрээ ч хэлчихэж чадахгүй аймхай новш юм. Тэгэхлээр чам шиг тэнэг мянга, түм байсан ч хэнд ч хэрэггүй гэсэн үг…
ganhuyag guya heden heruuliin shinjtei comment bichih yah be ene delhiin enh taibnii ih naadam gegchiin tuhai neg saihan ul sudalgaatai uguulel bicheech songuuliin mungunii hariu beleg bish baigaa daa ene ain?
Ganaa ahdaa gyalalilaa
Боловсролтой холбоотой үнэтэй мэдээлэл өгсөн танд үнэхээр их баярлалаа. library.nu-аас маш хэрэгтэй номоо олж авлаа.
Танд амжилт хүсэе!
Хүндэтгэсэн. Herlen
Сайн уу ? Хэрлээн. Хэрэг болсон бол аштай юу даа. Уг нь цаана нь хэрэгтэй хэрэггүй, чанартай чанаргүй маш олон юм байна л даа. Гэхдээ өөрийн биеэр сайн шалгаж байгаад тавихгүй залуучуудыг буруу юм руу оруулчихвал хэцүү л дээ. Нетэд төөрөх шиг аюул байхгүйг мэддэг болоод л ингэж байгаа юм. Одоо ах нь сайн дураараа ашигт малтмалын ч юмуу, нүүрсний ч юмуу “манаач” хийгээд зав муутайхан л байна. Манай Монголд “манаачийг” тооно гэж огт байхгүйг мэдээд байгаа хэрнээ л тэнэгтээд сууж байна. Амжилт.
ta ch gaihamshigtai hun dee. amjilt husie. mash ih heregtei medeelleeree namaig luujin met l hutulluu.
Загас барих аргаасаа зааж өгсөн ахдаа баярлалаа. Одоо ч сураад байдаг хэрэгээ. Надад хэрэгтэй маш олон зүйлс байнаа. Монголчууд маань бас иймэрхүү юм хийчихгүй л юм байхдаа ккк
хэрэгтэй, үнэтэй зөвлөгөө өгсөн таньд баярлалаа. таны ажилд амжилт хүсье