БОЛИВАРЫН ХҮҮ

Уго Чавес нас барав. Энэ нь Латин Америкийн шинэ интеграцийн үйл явцад их том гарз учирч буй хэрэг юм. Манайд Баабараас эхлээд энэ хүнийг хараан загнадаг боловч үйл хэрэг нь ганц Венесуэлийн биш, нийт Латин Америкийн, цаашилбал дэлхийн цоо шинэ хандлагын эхлэл байсан юм. Энэ тухай өгүүлсү. Read more of this post

“ШИ ЗИ”-Г СУДЛАХЫН УЧИР

Сыма Цяны алдарт “Ши Зи” буюу “Түүхийн тэмдэглэл”-ийг сонсоогүй хэн байх билээ. Манай эртний түүх, ялангуяа Хүн гүрэн хийгээд Түмэн болон Модун шанъюйн тухай мэдээлэл тэндээс л эхтэй билээ. Түүнээс ч нэн эртний тун олон юм буй. “Ши Зи” бол Сыма Тан гэгч эхэлж, түүний хүү Сыма Цянь ихэнхийг нь бичиж дуусгасан хамгийн эртний бичгийн түүхэн дурсгалын нэг юм. Энэ аварга бүтээл 130 бүлэгтэй (тэрийг нь цзюань гэдэг юм байна), 526 мянга гаруй дүрс үсэгтэй аж. Түүнийг 2010 онд Оросууд анх удаа бүтнээр нь 9 боть болгон орчуулж дууссан байна. Энэ нь манайд ихээхэн хамаатай тул энэ орчуулгын тухай болон үндэсний үзлийн тухай бас бус зүйл өгүүлэх гэсэн юм. Read more of this post

ЗЮГАНОВ

Олон хүн надаас асуудаг юм. Одоогийн дэлхийн улс төрчөөс Та хэнийг хамгийн их хүндэлдэг вэ ? гэж. Би шууд л Зюганов гэж хариулах. Тэд Ганаа ах өөрөө коммунист юм чинь коммунистаа магтах нь аргагүй гэж бодож байгаа нь илт байдаг. Тэгээд инээдэг юм. Тэд үл итгэж байна, бас намайг шоолж байна. Харин намайг тайлбарласны дараа тэд арга буюу нээрээ тийм байна гэдгийг хүлээн зөвшөөрдөг юм. Та ч гэсэн ингэнэ гэдэгт би огт эргэлзэхгүй байна. Энэ тухай өгүүлсү… Read more of this post

АФГАНААС ХОЛХОН БАЙ…

АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обама 2014 оны эцэс гэхэд Афганистанаас цэргээ гаргаж дуусгана гэдгээ мэдэгдэв. Тэнд байгаа америкийн 66 мянган цэргийн 34 мянгыг нь бүр энэ онд багтаан гаргана гэдгээ хэлэв. Энэ тухайгаа Афганы Ерөнхийлөгч Хамид Карзай, Британийн Ерөнхий сайд Дэвид Кэмерун, Германы канцлер Анжела Меркель нарт мэдэгдэв. Энэ тэгээд манай Монголд ямар хамаатай юм гэж үү ?! Хамаатай байлгүй яахав. Энэ тухай өгүүлье…. Read more of this post

ХУЛХИДАХ УРЛАГ

Хамаг юм 2000 оноос эхэлсэн юм. Орост Путин гарч ирж хөл толгойгыг нь олж, эмх цэгцэнд оруулж, хуучин байр суурийг сэргээх байр суурийг тууштай баримтлах болов.
Хятадад эрчимтэй өсөлтийн өсөлтийн арваад жилийн дараа Засгийн Газрын бүтцийн шинэчлэл эхэлж, бөглүү муж улсуудыг хөгжүүлж, зах хязгаар улсуудыг эрчимтэй анхаарах бодлого баримтлах болов.
Америкт бүгд найрамдах Жорж Буш ялж ардчиллыг бүх дэлхийн гол чиг шугам болгон зарлав. 9 дүгээр сарын 11-ний дараа АНУ Ойрхи Дорнодтой ихээхэн орооцолдсон боловч Хятадыг тусгаарлах бодлого нь тэдний гадаад бодлогын тэргүүлэх чиглэл байсаар байсан юм. Одоо ч байсаар байна.
Read more of this post

МАНАЙ МАЛ ӨССӨН ҮҮ…

Сүүлийн жилүүдэд манайхан Монголын мал өслөө гэж их ярьж, сурталдаж байгаа. Олон хүн үүнд баярладаг боловч би л лав албан мэдээнд итгэдэггүй. Ингэх ноцтой шалтгаан надад байгаа. Юу ч гэсэн сүүлийн 20 гаруй жил Монголын мал сүрэг өсч ирсэн албан ёсны тоо баримтыг энд дурдая. Read more of this post

НҮНЖИГ

Манайхан нүнжиг гэдэг үгийг бараг мэдэхээ байж. Уг нь “хоол ундны өөх тос ихтэй, илчлэг их”-ийг хэлдэг. Малчин ард түмний хэлэх ёстой нандин үгийн нэг л дээ. Шилжсэн утга нь “өгөөмөр хангалуун, элбэг дэлбэг байх”-ын нэр. Эд юмстайгаа хүн харьцах хэмжээг заадаг хамгийн ухаантай хэллэг. Нүнжиг суусан, эсвэл суугаагүй гэвэл хамаг юм ойлгомжтой. Одоо манайхан бол эд юм нь байвч хүн нь нүнжиг суугаагүй л байхгүй юу. Өөр юу байсийм…
Сүүлийн үед манайхан “баялгийн хараал” гэж нэг юмыг тарни шиг унших. Тэрийгээ Голланд өвчин энэ тэр гэж ярих. Өөрсдийгөө ерөөсөө ярихгүй байгаа юм…
Read more of this post

ОЛИГАРХУУДЫН ЧИНЭЭ

Манайхан “чинээ” гэсэн үгийг бараг хэрэглэхээ байж. “Хүний биеийн хүч чадал хийгээд оюун ухаан, мэдлэгийн цар хэмжээ” юм. “Чинээндээ тулна” гэвэл илүү ойлгоно байх. Одоо тэр нь дуусч байна. Уг нь манайд 2-4 асуудлаар хэрэлддэг, чингэхдээ нэг нь “том”, бусад нь “дагалдах” шинжтэй байдаг байв. Бусад улсад ч голдуу тийм байдаг. Одоо 7-8 том асуудал зэрэг тавигдаж, энэ бүгдээрээ том болов. Энэ юу гэсэн үг вэ ?! Read more of this post