НҮНЖИГ
2013/02/08 17 Comments
Манайхан нүнжиг гэдэг үгийг бараг мэдэхээ байж. Уг нь “хоол ундны өөх тос ихтэй, илчлэг их”-ийг хэлдэг. Малчин ард түмний хэлэх ёстой нандин үгийн нэг л дээ. Шилжсэн утга нь “өгөөмөр хангалуун, элбэг дэлбэг байх”-ын нэр. Эд юмстайгаа хүн харьцах хэмжээг заадаг хамгийн ухаантай хэллэг. Нүнжиг суусан, эсвэл суугаагүй гэвэл хамаг юм ойлгомжтой. Одоо манайхан бол эд юм нь байвч хүн нь нүнжиг суугаагүй л байхгүй юу. Өөр юу байсийм…
Сүүлийн үед манайхан “баялгийн хараал” гэж нэг юмыг тарни шиг унших. Тэрийгээ Голланд өвчин энэ тэр гэж ярих. Өөрсдийгөө ерөөсөө ярихгүй байгаа юм…
Саяхан малчин байсан, бас социалист байсан, насаараа эд баялаг үзээгүй нөхдүүдийг ямар ч хяналт, хязгаарлалт байхгүй хөрөнгөлөг болгоод хаясан чинь хөгийн амьтан төрдөг байна ш дээ. “Үлдэгдэл” феодал, “хагас” социалист, “дутуу” ардчиллын “эрлийз” гэж энэ дэлхийд байхгүй аймшигтай хувь хүн бий болов. Дээрээс нь чамд ганцхан хувь хүний эрх ашиг гэж бий, түүнээс цаашхийг бол бүгдийг нь нулимж бай гэсэн “философоор” хүмүүжсэн идэр дүү Дори нар үй түмээрээ төрж гарах нь тэр. Идээд идээд цадахгүй, уугаад уугаад ханахгүй бирдээс долоон дор амьтан болох нь тэр…
Асуудал хүндээ байгаа юм, яалаа гэж баялаг хараах юм…
Эдийн засагт баялгийн хараал (resource curse) буюу элбэг дэлбэгийн парадокс (paradox of plenty) гэсэн нэр томъёо харьцангуй саяхан үүссэн юм. Энэ нь байгалийн асар их баялагтай эдийн засгийн хувьд сул хөгжилтэй орнуудад тохиолддог үзэгдлийг тэмдэглэсэн. Ийм орон олон биш л дээ. Иймээс эдийн засгийн ямар ч онолууд одоо болтол тайлбарлаж чаддаггүй юм. Манайд л нэр томъёог онол монол болгож өвчигнөөд байгаа болохоос биш. Тэхээр үйлс нь хазайж л таарна ш дээ…
Ямар ч гэсэн энэ үед:
• баялгаас их орлого орж ирсэнтэй холбоотойгоор солилцооны бодит ханш ихсэж эдийн засгийн бусад секторын өрсөлдөх чадвар буурдаг
• дэлхийн зах зээл дээр баялаг зарснаас олох орлого их хувирамтгай болдог
• эдийн засагт “хялбар” мөнгө орсонтой холбогдон авилга цэцэглэж, төрийн зохицуулалт алдагддаг.
Энэ нэр томъёог 1993 онд Ричард Аути байгалийн баялаг ихтэй атлаа үүнийгээ эдийн засгаа хөгжүүлэхэд ашиглаж чаддаггүй улс орнуудыг ингэж нэрлэснээс анх үүссэн юм. Ер нь баялаг давуу тал биш, хараал болдог гэх санаа XX зууны 80-аад оны үед бий болсон юм. Ж.Сакс болон А.Уорнер нарын нэрд гарсан бүтээл болон бусад судалгаанаас үзэхэд улс орны хөгжил байгалийн баялаг хоёр холбоотой нь харагддаг. Мэдээж ш дээ…
Үүнийг нефть олборлогч орнуудын эдийн засгийн өсөлт байгалийн баялгийн элбэг дэлбэг байдал хоёрын ялгаанаас харж болно. 1965-1998 онуудад ОПЕК-ын орнуудын нэг хүнд ногдох ДНБ-ний өсөлт дунджаар 1,3 хувь хүрсэн байхад бусад хөгжингүй орнуудад дунджаар 2,2 хувь байсан.
Зарим эрдэмтэд гадаадын тусламжтай холбоотой санхүүгийн урсгал эдийн засагт байгалийн хараалтай адил үйлчлэл үзүүлдэг гэж үздэг.
Энийг бол манай жишээн дээр хялбархан нотолж болно. Тухайлбал: Монгол Улсын гадны улс орнуудад тавьсан өр есөн тэрбум ам.доллар даваад байна. Саяын авсан бондыг оруулахгүйгээр тэр шүү дээ. Энэ нь одоогийн ханшаар тооцвол 13 гаруй их наяд төгрөг болж байгаа юм. Аваад “идчихсэн”, тэгээд л гүйцээ. Хэнийг нь ёстой бүү мэд…
Гэтэл байгалийн баялгийн үлэмж их нөөцтэй олон улс сайн сайхан байдлын өндөр түвшин, аж үйлдвэрийн дэвшилд хүрч болдог гэдгийг түүх харуулсан. Ийм оронд АНУ, Канад, Австрали, Мөн зарим хэмжээгээр Испани, Польш (олон төрлийн ашигт малтмал, газар нутаг нь хөдөө аж ахуйд таатай), Персийн булангийн зарим орнууд, Бруней, Норвеги (нефть, хий, усны эрчим хүчээр баялаг) зэргийг оруулж болно.
Байгалийн баялаг нийгэмд зөрчил өдөөж, янз бүрийн бүлэг, фракцууд түүнийг хуваарилах боломжийн төлөө тэмцлийг өдөөж болдог. Үүнийг рентэд баримжаалсан зан үйл гэдэг байна.
Үүнээс болж яам, газруудын төсвийн хөрөнгийг авах өрсөлдөөн болж, төрийн удирдлага гэж авах юмгүй болдог байна. Гол тэмцэл энэ их баялгийг хянах, ашиглах, хуваарилах гэсэн өрсөлдөгч бүлэглэлүүдийн хооронд болдог байна.
Олон улсын харьцуулсан судалгаагаар анхдагч нөөц баялгийн хувь ДНБ-ний 25 хувьд хувьд хүрсэн оронд үймээн (конфликт) гарах магадлал 33 хувь хүрдэг аж. Тэгвэл анхдагч нөөц ДНБ-ний экспортын 5 хувь байхад зөрчил 6 хувь хүртэл буурдаг байна.
Манай албан ёсны статистикаар 2011 онд манай ДНБ-ний 21,7 хувийг уул уурхай, олборлолтын салбар эзэлж байгаа. Манай статистик шиг худалч юм энэ дэлхийд байхгүйг бодолцвол манай нийгэмд тулгарсан аюул хэн бүхэнд ойлгомжтой гэж санана.
Хэрэв нийгэм нь баялгийн нөөцөөс хамаараагүй стандарт тохиолдолд нөгөөх мундаг онол монолууд нь үйлчилдэг бөгөөд “нийгмийн гэрээний” онолоороо явна уу, “үл үзэгдэх гарынхаа” онолоороо явна уу, либерал уу, социалист уу гэдэг нь огт хамаагүй аж.
Харин “хэт баян” болоод ирэнгүүт төр иргэддээ татвар ногдуулах шаардлага бараг алга болдог байна. Баялгаа хуваах асуудал гарч ирээд байхад юун тэр татвар матвар. Ингээд “нийгмийн гэрээ” буюу хариуцлагын асуудал байхгүй болж байгаа юм.
Төр нь ч гэсэн нийгмээ үр ашигтай удирдахаа больж орхидог байна. Нийгэм, ард түмэн нь ч гэсэн “юм нэхэхээс” өөрийг мэдэхээ больдог аж.
Иймээс ард түмэн өөрөө үр ашигтай төр засаг тогтохын эсрэг хүчин болдог ажээ. Ард түмэн үргэлж ухаантай гэсэн үг худал бөгөөд миний бодлоор манай ард түмэн “юм нэхэж” тэнэгтэх өвчний дээд хэлбэр туссан нь бодит баримт юм.
Энэ эргээд төр засаг өөрийн шууд үүргээ биелүүлэх явдлыг ор тас үгүй болгодог бөгөөд энэ нь манай одоогийн төр засгийн дур зоргийн үйлдлээс тов тодорхой харагддаг юм.
Нүнжиг суугаагүй төр засгийн удирдаж буй улс орон тоталитар, авилгалд идэгдсэн, удирдаж болохгүй болдог зүй тогтолтой.
Нүнжиггүйн өвчний үед байгалийн баялгийн экспортын асар их орлого эдийн засгийн бусад салбарын өсөлтөд сөрөг нөлөө үзүүлж, үндэсний валютын чадавхийг бууруулж, хамгийн гол нь үндэсний өөрийн идэвхи хийгээд чадамжийг олон жилээр үгүй хийдэг хор хөнөөлтэй.
Экспорттой холбоотой улсын төсвийн орлого ихээхэн нэмэгдсэнээр эрүүлийг хамгаалах, боловсрол зэрэг бусад салбарын төрийн зардлыг нэмэгдүүлж, цалинг эрс өсгөдөг. Үүнийг батлах, нотлох онцын шаардлага байхгүй. Ингэснээрээ эдийн засгийг байгалийн баялгаас болсон зах зээлийн таагүй өөрчлөлтөд үлэмж эмзэг болгодог. Энэ бол үхлийн аюул юм.
Засгийн газар “лусын” хаан шиг баян зан гаргадаг. Баялгаа барьцаалж бүх асуудлаа шийдэх гэж чармайдаг. Гэтэл дэлхийн зах зээл дээр баялгийн үнэ өөрчлөгдөхөд бүх юм сөнөдөг. Нүнжиггүйн өвчин нь хавтгай авилгад гарцаагүй хүргэдэг. Асар их орлогыг шингээх газар байдаггүй. Давуу эрхтэй салбарууд бий болох бөгөөд энд тоглолтын дүрэм гэж алга болно.
Энэ нөхцөлд Засгийн Газарт олборлох салбараас өөр эдийн засгийг зохицуулах институциональ бүтэц бүрдүүлэх шаардлага гардаггүй, иймээс бусад салбарын хөгжил эрс хоцрогддог.
Эдийн засгийг олон талт болгох буюу диверсификаци хийх боломжийг үгүй хийдэг. Ашигт малтмалын салбар ганцаараа ашигтай болохоор бусад салбаруудад орлогоо л хуваарилах бөгөөд нийгмийн том том төслүүдийг гуйлгачин хэлбэрт оруулдаг.
Ингээд тухайн салбар эдийн засгийн бусад салбартайгаа бараг холбоогүй болдог ба ажлын байр ч бага өгдөг. Энэ салбар өндөр цалинтай учраас төрийн болон хувийн секторын хамгийн авъяаслаг хүмүүсийг булаан авч, бусад салбарыг хохироодог. Баялагт хэт шүтсэн улс боловсролд хайнга ханддаг, яагаад гэвэл боловсролын амин чухал шаардлага байдаггүй.
Одоо улс төрчид гадаадаас мөнгө зээлж авах, зээлсэн мөнгөө бүтээн байгуулах нэрийн дор хувааж авах гэж зодолдож байгааг бид харж байна. Анхнаасаа хулгай хийнэ гэсэн “программтай” нөхдүүд “бүтээн байгуулна” гэж байдаггүй л байхгүй юу. Яагаад гэвэл нүнжиг байх ёстой л доо…
Хүн либерал, либертар, социалист гээд ямар ч үзэл санаа баримталж болно байх. Гэхдээ ЭХ ОРНОО СӨНӨТӨЛ нүнжиггүй царайлж болохгүй ш дээ. Наад улс гэр чинь нурлаа ш дээ…
Судлаач Х.Д.Ганхуяг
2013 оны 2 дугаар сарын 08.
like darchaad, hooloo idcheed tuhtai taivan unshiya
нурлаа нурлаа
Mash zuv sedev, daanch nuguu hunee jaahan dairsnaas bish.
Unen shu de, ard tumen teneg bol tiim l tur zasag bn shu de. Yu ch hiihgui bhad unuudur mungutei,hooltoi, gedes tsatgalan bolood bgaa bolohoor humuus tolgoigoo ajiluulj, hugjihgui l bgaa bhgui yu. ed hurungutei hun sanaa amar yavsaar bgaad ulam dordood l bdag… tiim uu? Odoo tegeheer tur zasag ene uraldaj idej uudag, hulgaildag tal ruugaa bish eh oron ireedui hoich ueee bodmoor um. Dorvitoi um hiigeed uguuch erh barigchidaa? ta nar odoo yum hiih tsag chin bolson um bish uu?
Чи их сайхан далимдуулж байна. Ард түмнийг хэн ийм болгосийм ?! “Ард түмэн”, “олон түмэн”, “үзэгч түмэн”, “үймсэн түмэн” гээд асар олон ойлголт байдаг юм л даа. Миний ард түмэн ухаарч сэхээрч байгаа, чамаас бусад нь…
anonymous tantai sanal niilexgvi bna. mongolchuudiig yamar ch nam erx barigchid bsan tanii ter xelsen shig bailgaxiig xvsej yamar ard tvmen bna tiim zasag bnaj Baabartanii surtal uxuulgaar egel jiriin busdiin tarxiig ugaaj burtaglaad xereggvi. mongolchuud ed xurungiig bus erdem uxaaniig deedeldeg. Tiimees xezee neg tsagt Zorig agsanii xelseneer “…mongol xvnii saruul uxaan..” uls ornoo odoogiin ene baidlaas gargaj chadna gdegt itgedeg. Muu muuxaig bus sain saixniig yariya. Amnii bilgees ashdiin vilify greg dee.
Manai ulsiin ediin zasag, uls turiig gadniixan bish diilenx shaltgaan ni bid uursduu nuraaj bgaa yum bna gdgiig mash sain oilgoloo. bidnii bj bgaa baidal ene bvxniig uusgej ulam tsaash urnuxud xvrgej bna gj….
Тийм шүү. Нүнжиг.., нүнжигтэй эр, нүнжигтэй зан, нүнжигтэй сайхан, нүнжиггүй эр, нүнжиггүй муухай,нүнжиггүй хувхай… бүх чанарыг багтаасан сайхан үг. Алдаагаа бусдад нуух аргын нэг нь “Баялагын хараал”. Гэмээ нуугсадын булхай юм даа…Энэ бүхнийг зөв сайханаар тайлах мэдлэг, ухаан л аврал юм даа…
Өөриймсөг бус хүниймсэг хандаад байгаа эрх мэдэлтнүүд бол НҮНЖИГТЭЙ л зан гаргана шүүдээ. Өөрсдийнх нь хэтэвчнээс мөнгө тарая гэвэл яаж шалтаг олох болдоо тэд.Улсын юм болхоор тэдэнд ямар хамаа байхав.
Чингисийн удам,дэлхийн талыг эзэлж явсан дайчин ард түмэн гэж хэдэн биднийгаа хий хоосон хөөргөөд байхаас бус, бидэндээ хандсан, чиглэсэн юм хийсэн нь цөөхөн.Хийгдсэн хэд нь хүндээ биш хийсэн хүндээ л хүрэх шивдээ.
Одоо тарааж өгөөд байгаа мөнгөө хүндээ л хөрөнгө оруулалт хийж байгаа гэж манай төр засгийн эрхэнд байгаа хүмүүс боддог байхдаа хөөрхий.Хүндээ биш архинд л хөрөнгө оруулалт хийгээд байгаан бишүү.
Ядаж байхад оюутаны 70-мянга.Хэдэн оюутнуудад хүртэл сурсаныхан нь төлөө мөнгө тарааж өгч эрхлүүлэх юмдаа.
Төрийн менежмент гэж бүр ул. Хувийн хэвшил байсан бол аль хэдийн дампуурчихсан байгаа.Даанч дампуурахгүй яваад байгаа нь сайхан юмдаа.
Дээгүүрээ суудлаа олохгүй бол доогуураа гүйдэлээ олохгүй ээ гэж.
маш гоё бичлэг болжээ
Сар шинийн өмнөхөн геологич Авирмэд гуай Оюутолгойн асуудал дээр хаа очиж овоо үг хэлж билээ. -Оюутолгойн хуншгүй гэрээнд 3 хүн гол буруутай. Баяр, Зоригт, Баярцогт. Оюутолгойг үнэхээр ахин ярьж байгаа л юм бол энэ гурвын асуудлыг гаргаж, эднээр бурууг нь хүлээлгэж уучлалт гуйлгаад, ахин ийм нөхдүүдийг улс төрд орохгүй болгох ёстой. Канадууд бол иддэгээрээ л иднэ. Гэтэл манайх чинь төртэй улс. Буруу бүхнийг австрали, канад, америк руу бэлэн чихээд байж болохгүй. Тэдний шулан мөлжих санаархлыг манай төрийн хэдэн нөхдүүд л баталгаажуулж, хэрэгжих боломжыг нь хангасан юм. Гэтэл тэр нүгэлтнүүдийг алгасаад, гадныхныг хараахаасаа өмнө тэднийгээ улайлгаж, тэдэнтэйгээ учраа ол. Тэгсэн цагт бүх юм гольдролдоо орно… гэж. Энэ чинь л өнөөх нүнжиг. Манай төрд хувалз шиг гүн шигдчихсэн байгаа ийм мэт новшнуудаа илчлээд, тэдэнтэйгээ тооцоо хийчихвэл агуу том асуудлыг эхлүүлчихнэ. Өөрөөр хэлбэл НҮНЖИГ гээч зүйлийг бодит ажил болгон хэрэгжүүлэх боломж энэ. Бусад нь тийм байхаас худлаа ч гэсэн ичдэг болно. Худлаа үнэн нүнжиг ярьдаг болно. Энүүхнээс төрийн удирдах бүтцийнхэнд айдас, ичгүүр төрнө. Эхэндээ худлаа үнэн иймэрхүү улс орноо худалдчихдаг явдлыг жигшдэг болно. Улмаар энэ нь ёс болно. Ингэсээр төр цэвэрших ёс суртахууны үүд нээгдэнэ. Төр нь нүнжигшээд цэвэршээд ирвэл дээрээ яана доороо тийм болох үүд нээгдэнэ. Тэгэхээр Авирмэд гуай овоо нүнжигтэй үг хэлчихсэн. Иймхэн зүйл эцэстээ аварга том нүнжигшлийн эргэлтэд хөтөлж чадна.
Яагаад энэ буруутай нөхдүүд зүгээр уучлалт гуйгаад сална гэж. Энд хариуцлага алдагдаад байгаа юм биш үү. Үнэнч шударга төр засагтай болж, энэ мэтчилэн идсэн уусан нөхдүүдээс эргэж хариуцлага тооцож баймаар юм. Жишээлбэл: нэгэн компаний гүйцэтгэх захирал гэрээ хэлцэл хийхдээ алдаатай алдагдалтай хийсэн бол тэр хүн тэр хариуцлагаа үүрч тухайн гэрээнээс үүссэн хохирлыг нөхөн төлнө биз дээ. Үүнтэй адил хохиролтой алдаатай гэрээ хийсэн эдгээр нөхөд яагаад энэ хохирлыг өөрийн хөрөнгөөр үүрч болохгүй гэж. Үнэндээ тэдний хөрөнгө биш шүү дээ. Ямар эх сурвалжаар олж зөөсөн нь сонин. С.Баяраас эхлээд зугтаагаад эхэллээ шүү дээ.
sar shinedee saihan shinelsen uu? bi tani utasig oloogui l bna
Дэлгэрмаэ болон түүний нөхдөд: Онц. Энэ бол чамайг хордоогүй байгааг харуулж байгаа хэрэг. Тэгээд чи “бяцхан адал явдал” дундаа ахыгаа “онолын хувьд” олно доо. Ах нь чамайг хүлээж байгаа…
Энэ бол нууц биш. Гэхдээ бүх Монгол мэднэ. Дэлгэрмаа чи бяцхан сэтгэ дээ..:
Уг нь энэ Дэлгэрмаа гэх эгч маань Германаас таны сонирхлыг татаж мэдэх ном бэлэглэх гэж авч ирсэн юм билээ. “Таавар” таах гэсээр байгаад буцах цаг нь тулчихлаа дөө. Та боломжтой бол мэйл рүү нь яаралтай бичээрэй. Баярлалаа
ah minee bi bucah bolood bna, duigiih ni oyni potencial hurdeggui ee, arin haalga ni bas nadaa baidaggui im bna…awchirsan hoer nomoo duudee uldeegeed tanig olood ogooroi gej guihaas…tanilcah husel mash ih blaa…