ОЛИГАРХУУДЫН ЧИНЭЭ

Манайхан “чинээ” гэсэн үгийг бараг хэрэглэхээ байж. “Хүний биеийн хүч чадал хийгээд оюун ухаан, мэдлэгийн цар хэмжээ” юм. “Чинээндээ тулна” гэвэл илүү ойлгоно байх. Одоо тэр нь дуусч байна. Уг нь манайд 2-4 асуудлаар хэрэлддэг, чингэхдээ нэг нь “том”, бусад нь “дагалдах” шинжтэй байдаг байв. Бусад улсад ч голдуу тийм байдаг. Одоо 7-8 том асуудал зэрэг тавигдаж, энэ бүгдээрээ том болов. Энэ юу гэсэн үг вэ ?!
1. Оюу Толгой. Олон жил болсон болсон энэ хэрүүл нэг намжмал болсноо дахин сэргэв. Дашрамд дурдахад би энэ талаар сайн муу ямар ч үг унагаагүйгээ онцлон дурдаж байна. Надад синергетик буюу бусад асуудалтай холбоотой мэдээлэл хэрэгтэй байсан юм. Энэ бол их олон том юм өөрчлөгдсөний баттай шинж.
2. Таван Толгой. Оросуудын социализмын үед нээсэн энэ ордыг зарах гэж олон удаа тендер зарласан. 2010 онд 2 хэсэг хуваасан. Ямар үхснээ хийж нэг бүтэн юмыг хоёр хуваасныг бодсон хүн манайд л лав цөөхөн.
Зүүн Цанхи хэсгийг Erdenes Tavan Tolgoi компанид өгсөн. 2011 оны 7 дугаар сард Хятадын Chalco-оос 350 долларын зээл авч үүний 250 саяыг коксждог нүүрсээр төлнө гэж үүрэг авсан. Энийгээ бид аль хэдийн аваад идчихсэн. Erdenes Tavan Tolgoi компанийн нүүрсний хэмжээ нууц байдаг. Гэхдээ экспертүүдийн үзэж байгаагаар Хятадад нүүрс нийлүүлдэг монголын бусад компаниудаас 20 доллараар доогуур нүүрсээ өгдөг. Манай компаниуд олон улсын үнээс доогуур Хятадад нүүрс нийлүүлдгийг харгалзвал энэ нь төсөөлөхөд ч бэрх юм.
Нөгөө талын Баруун Цанхид олон улсын тендер зарлаж түүнд Оросын төмөр зам, Peabody, Shenhua-ийн консерциум ялсан. Хятадууд 40%, орос, америк тус бүр 30 %-ийг эзэмшихээр болсон. Бүгдээрээ ууртай байгаа.
Өнөөдөр Erdenes Tavan Tolgoi зээлийнхээ хагасыг төлсөн, гэхдээ Засгийн Газар гэрээний нөхцлийг дахин авч үзэхийг эрмэлзэж, үлдсэн 180 сая долларыг бэлнээр төлөх гэж байна. Үүнийг хариуг хятадууд гадаадаас өгчээ. Энэ талаарх Reuters-ын асуултад Chalco-гийн төлөөлөгч Юань Ли: “Манайд гэрээ контракт бий, хэлэлцээр хийх шаардлага байхгүй” гэж мэдэгдсэн байна.
Ингээд манайхан гацчихсан байна. Уг нь бол Erdenes Tavan Tolgoi IPO-гоо гаргахад л 3 миллиард доллар босгож чадах тооцоо байгаа юм. Ингээд мөнөөх сүрхий IPO тодорхойгүй хугацаагаар хойшилж байна.
3. Төмөр зам. Манайхан нэг их өргөн нарийн цариг ярьсан хүмүүс. Ер нь бол юмыг мэдэж байж ярьж бай гэдгийг манай монголчууд огт ойлгодоггүй үнэнхүү маанаг хүмүүс. Товч агуулга хэлбэл орос бол төмөр зам тавьж түүгээрээ ашиг олох гэсэн хүмүүс. Тэдэнд манай нүүрс ямар ч хэрэг байхгүй. Хятад бол ердөө л нүүрс хямд авах гэж байгаа хүмүүс. Үнээ тулгана гэсэн үг. Тэдэнд төмөр зам ямар ч хэрэг байхгүй. Хэрэгтэй бол маш богинохон нь хэрэгтэй. Япон, Солонгост бол нүүрс, кокс л хэрэгтэй. Тэд төмөр замын мөнгө өгмөөр байвч хоёр хөршөөс хамааралтай учраас чадахгүй. Яалаа гэж түгжигдсэн газар мөнгөө нэмж “түгжих” ёстой юм. Харин Японы худалдааны танхим Mitsui & Co болон Солонгосын Resources Corp зэрэг томчууд Хятадтай, нарийн яривал Чалкотой аль хэдийн 2011 онд гэрээ хийгээд манай зүүн Цанхийн буюу Erdenes Tavan Tolgoi-н нүүрсний 30 хувийг авч байгаа.
Одоо манайхан нөхцлөө ч тавьж чадахгүй болтлоо хэрүүл тэмцэлдээ идэгдсэн байна. Манайхан ч юу байхав, энэ хэдэн олигархи бүлэглэл. Ямар ч гэсэн гурав дахь хөршийг шууд оруулж ирнэ гэсэн тэдний бодлого бүтэлгүй болов.
Гэтэл манайх шиг угаасаа түгжигдсэн оронд төмөр зам амин чухал хэрэгтэй байна.
4. Бусад нүүрс. Манай өмнөд хэсгээр дүүрэн нүүрс байгаа. Олон улсын томчууд нэг их сонирхдоггүй юм. Хэт замбараагүй судлагдсан хийгээд ашиглалт сулаас асар олон компаниуд зэрэг зэрэг давхиад орчихсон юм. Голдуу австралийн компаниуд байдаг юм. Тэр аваргууд дурын газраа ухаж хятадын хүнд даацын машинд ачиж аваад Монголын Говийг сүйтгэж Өвөр Монголд аваачаад тэнд хятадуудын хэлсэн үнээр зардаг юм. Энэ нь зах зээлийн үнийн 30 хувь болдог. Манай зах зээл гэж ямар хөгийн юм болохыг одоо хэн ч гэсэн төсөөлнө гэж найдаж байна. Монголын зах зээлийн эдийн засаг, төр засаг мандтугай. Дараагийн асуудлууд:
5. МИАТ-ын болон авилгын асуудлууд
6. МАН болон түүний Их Хурлын асуудал.
7. АН болон түүний Засгийн Газрын асуудал
8. Ерөнхийлөгчийн сонгуулийн асуудал

За ингээд 8 асуудал болж байгаа биз. Эхний 4 асуудлыг шийдэхийн тулд 5 дахь асуудлыг босгож ирдэг юм. Энэ бол МИАТ. Бага асуудал биш л дээ. Гэхдээ эхний дөрөвдөө яагаад ч хүрэхгүй. Тэгээд шударга үнэний туйлыг олохын хүслэн болсон монголчууд “үнэн зөвийг” нь олох гэж цэцэрхэж маргалдаж шуугилдаж байх хооронд чинь эхний дөрвийг Ерөнхийлөгчийн сонгуультай хамт шийдэж л таарна…
Алив юмыг бүхлээр харах шинжлэх ухааны зарчим гэж байдаг. Үүнийг анхандаа холизм гэж байснаа эдүгээ системийн ерөнхий онол, синергетик гэх болсон. Үүсээд лав 3000 жил болж байна. Монголчуудад уг нь байсан юм. “Төв үзэл” гэдэг юм. Одоо оргүй алга болж. Ганц ганцаар нь хардаг болж. Одоо идэр Дори нар юмыг бүтнээр нь харж сэтгэж сурах хэрэгтэй л дээ…
Яагаад гэвэл Оюу Толгойг нэг тусад нь, Таван Толгойг нэг тусад нь, төмөр замыг нэг тусад нь ярихаар төр бол төр биш болдог юм.
Монголын баялгийг, эдийн засгийг, түүний ирээдүйг бүтнээр нь ярьдаг юмыг төр гэдэг, бас бүтнээр нь хардаг хүнийг сэхээтэн гэдэг юм.
Олигархуудийн чинээ дуусч төр нь ялзарч гүйцээд одоо задрах гэж байна…

Судлаач Х.Д.Ганхуяг
2013 оны 2 дугаар сарын 02.

About Ганаа
СУДЛААЧ ДАШЗЭВЭГИЙН ГАНХУЯГ 1954 онд Налайх хотод төрсөн. 1962 – 1972 онд Налайхын дунд сургууль, 1972 – 1977 онд МУИС –ийн Инженер – эдийн засгийн сургууль, 1987 – 1990 онд Болгар Улсын Нийгмийн Ухаан, Нийгмийн Процессын Удирдлагын Академи төгссөн. Нийгмийн Ухааны Институтэд эрдэм шинжилгээний ажилтан, УИХ-ын дэргэдэх Судалгааны Төвийн захирал, УИХ болон ЕТГ–т улс төрийн зөвлөх, референтын ажил хийж байсан. 1996 -1998 онд МАХН-ын Удирдах Зөвлөлийн гишүүн байснаа өргөдлөө өгч сайн дураараа огцорсон. Төр засгийн болон намын удирдагчдын талаар шүүмжлэлт өгүүлэл бичсэний учир ажлаас 5 удаа халагдсан. Мөн энэ шалтгааны улмаас 2004 онд МАХН-аас хөөгдсөн. Монгол Банкнаас их хэмжээний мөнгө алга болсон асуудлыг тэргүүн хатагтай О.Цолмонтой холбон бичсэний учир Монгол Банкны Ерөнхийлөгч асан О.Чулуунбатыг гүтгэсэн хэргээр 2006 онд шүүхээр шийтгүүлсэн. Олон улсын болон үндэсний хэмжээний олон судалгаанд удирдагч, үндэсний зөвлөх, багийн гишүүнээр ажиллаж байсан. Одоо чөлөөт судалгаа, системийн анализ эрхэлдэг. Эхнэр, хүү, охин нарын хамт амьдардаг.

8 Responses to ОЛИГАРХУУДЫН ЧИНЭЭ

  1. уншигч says:

    ТЗ ын царигийг цөөхөн үгээр гоё тайлбарлаад өгчээ Энхсайханыг дэмжсэн юмнууд тулгасан үнээр амьдрал сайжирдаг тухай хаанаас сонссоныг асуумаар бна

    • 999 says:

      Женкогийн ярьсныг сонсов уу. Төмөр замын зураг судалгаагаа энэ намараас эхэлж магадгүй гэж байна лээ. 4 жил юу ч хийгээгүй нөхөр. Дахин 4 жил бас юу хийх юм бол оо. Шуудхан хэлэхэд Монголд төмөр зам барих ажлыг аль болох хойшлуулах гэсэн Оросын бодлого л яваад байа ш дээ. Орос өөрөө нүүрсээр баян, Хятадад арай ахиу үнээр өгөхийг л бодно.Гэтэл Монгол урдуур нь дайрахыг хүсэхгүй. Дээр нь Монгол баяжаад өөрөө асуудлаа шийддэг улс болохыг бүр ч хүсэхгүй. Мэдээж Хятад аль болох хямд нүүрс Монголоос авахыг л хүсэж байгаа. Бид өгөе л дөө.

  2. Ганаа says:

    Би зохиолч биш, энэ тоонуудыг би зохиогоогүй. Үүнийг төр засаг ихээхэн “нуудаг” юм. Чиний “дарга нар” ч мэдэхгүй. Харин манай ард түмэн анх удаа сонсож байна. Харин дүгнэлт бол аяндаа гардаг юм. Хэрэв толгой гэж байвал тэр шүү дээ…
    Амьдрал яаж “сайжирдгийг” надаас биш, төр засгаасаа асуу. Харин Монголын Улсыг, түүний эдийн засгийг яаж сөнөөснийг надаас асууж болно. Асуух хүнээ мэдэж асуу л даа, тэнэг лалар аа…

  3. bilgee says:

    манайхны олигархуудын чинээ ингээд дуусч бусад гадаад олигархуудын хувьд монголын 2,5 сая хүн шиг болж байгаа юмаадаа. нэг талаараа зовлонгоо үүрч байнуудаа

  4. Adonis says:

    gui tegeed ali ch tal deer oligtoi bodlogo baihguigees hoish ahiad jaahan huleevel yasan ym be dee…tomor zam uragshaagaa tavihgui l bol olsood uhchihgeed baigaa zuil alga l bna shd…gol ni or taviad buteen baiguulalt hiine gedeg neriidleer mungu avj ideed baih ni l ireeduid ih ayul duudah bh…ternees bish hogjih gej yarah hereg bna uu da?…oros hytad hoyor hangalttai tom gazar nutag manaihaas tasalj avchihaad odoo ahiad avna gej turemgiileh bodlogo barimtlahgui baih…tiim bodlogo barimtlalaa gehed ter ni ergeed oorsdod ni ayul uchiruulj medeh bolohoor ymar ch bsan bidniig tusgaar uls bailgah sonirhol davamgailna…ediin zasgaaraa l hoyor horshdoo ortei bolchihgui l bol uls maani saintai muutai udaan ch gesen uragshilna…yr ni europe, america, omnod solongos ypon shig hogjij yag yah geed bga ym? humuus ni bayan baihaar saihan amidardag ym uu?…juulchid geed ochnoon humuus gudamjaar holholdoj baih ni jargal ym uu?…evtei saihan taivan amidarch bolohoor l bna shd

  5. зочин says:

    Ерөнхийдөө бол нүүрс, зэс, алт гэх мэт баялгаа ямар учраас зарах хэрэгтэй гэж? Төсөв бүрдүүлэхийн тулд гэж хариулцгаана биз дээ? Төр гэх УИХ-ын болон ЗГ-ын хэдэн нөхдүүдийн татсан эхнэр, хүүхдий нь цалинжуулах л гэж төсөв бүрдүүлээд байгаа бөгөөд ийм байдлаар 100 жил амьдрах юм шиг өөрсдөө хөрөнгө хураах зорилгоо л биелүүлж байгаа. Гэтэл зэс, алтгүй бол ирээдүй чинь усгүй харангадана, нүүрс ч гэсэн тодорхой цэвэршүүлэх, фильтрийн үүрэг гүйцэтгэж байгаа. Ус нь рашаан биш , харин хор болчихоор хүүхдүүд нь ёстой дундаа ганц нүдтэй уродууд төрдгийм байгаа биз дээ? Гажиг, тахир татуу болохлоор хүн төрөлхтөн, тэр дундаа эхлээд монгол мөхнө. Зөв бодож чадахгүй хүн хичнээн дээд сургууль төгсөөд сэхээтэн болохгүй, буруу тогтолцоонд төр ч төр болж чадахгүй байна. Энэ ардчилал гэх тэнэг тогтолцоог л өөрчлөх хэрэгтэй.

    • bilguun says:

      зочин та юутай үнэн ярина вэ. санал нэг. улаан мөнгөнөөс өөр юч бодох сэхэлгүй болтлол монгол түмэн маань мансуурч тойлгойгоо угаалгажээ. гэхдээ үүнийг ойлгож ухаардаг олон сайхан залуус бий болж байгаа. төр засаг нь хүртэл заавал нэг юм ухаж зарахгүй л бол болохгүй байгаа юм шиг ойлголтыг олон нийтийн хэрэгслээр маш сайн урлагтай цацаж тархи угааж байна. өөр амьдрах ухаанаа олж харахыг хүсэхгүй байна учир нь уул уурхайгаас олигархууд л хождог юм. ард түмэнд хаяа нэг сохор зоосны хэлтэрхий очих байх хамгийн гол нь зачны хэлдгээр өнөөдрийнхөөс гадна үе үеийн монголчууд маань уух усгүй болно. үүний талаар хаяа нэг ганц нэг хүн бичих боловч олиграхууд үүнийг ил тодоор ярихгүй байгаа юм

  6. Арилдий says:

    Заавал газар ухаж амьдрах ёстой юм уу. Байгалын баялаггүй улсууд яагаад хөгжөөд байдаг юм бэ. Хэрвээ манай улсад энэ их баялаг байхгүй байсан бол бид өөр арга хайгаад л явна биз дээ. Хялбар амьдрах гэсэн арга. Монгол хүний гени бусдаас илүү гэж цэцэрхэж чээжээ дэлдэж байхаар оюун ухааны түвшин нь үнэхээр өндөр юм бол газар ухсан ухаагүй улс орон чинь учраа олоод хөгждөг юм байгаа биз дээ. Эртнээс Монголчууд газар ухаж амьдарч ирээгүй ээ. Ухаад ч олж наалдсан зүйл юу байна. Харин ч хий хоосон мөрөөдөлд автан байна биш үү. Харин ч байгал, экологи, цаг хугацаа бас бус зүйлс алдаж байгаагаа мэдэрмээр юм даа.

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

%d bloggers like this: