ВАЛЕНТИН КАТАСАНОВ: АЛТНЫ ЛУЙВАР

Крымийн асуудлыг шийдсэнээр дэлхийн санхүү-эдийн засгийн байдалд ихээхэн өөрчлөлт гарсан нь мэдрэгдэж байна. Гэтэл манайхан ялсан, ялаагүй гэж байлдаантай кино ярьж байгаа хүүхэд шиг аашилж байгаа нь үнэн өрөвдөлтэй. Товчоор хэлбэл Орос ялаагүй, бас Америк ялагдаагүй. Зүгээр л АНУ-ын ганцаараа дэлхийн дарга хийдэг үе өнгөрч, АНУ, Орос, Хятад, Европын Холбоо, Япон, магадгүй Энэтхэг, БРИКС энэ тэр бүгд оролцсон шинэ дүрэм рүү шилжиж байна гэж багцаалж болох байна. Үүнтэй холбогдуулан оросын санхүүгийн аналитик В.Катасоновын нэгэн сонирхолтой өгүүллийг орчуулснаа толилуулж байна. Үүнийг уншаад Та яагаад ганц улс “дэлхийн дарга” байж болохгүйг ойлгоно гэдэгт найдаж байна… Read more of this post

СОНГОХ Л БОЛЖ ДЭЭ…

Саяхан Оросын И. Сечин ирж манайд хийн хоолой тавих санал тавьсан мэдээлэл гарав. Манайхан Оросын зүгээр л нэг худалдаа наймаа гэж ойлгоод байгаа бололтой. Тийм юм ёстой байхгүй. Наана чинь ёстой “том юм” эхэлж байна. Энэ тухай өгүүлсү. Read more of this post

МАНАЙХААС БУСАД НЬ

Манайхныг Украин гээд солиорч байх хооронд бусад улсууд зүв зүгээр л ажлаа хийж байна. Би гэсэн зүв зүгээр ажлаа хийж байна. Намайг олон хүн нетээр хэрүүл хийгээд ажлаа мартчихсан гэж бодоод байх шиг. Би комментоос өөр юм бичиж чадахгүй мал биш л дээ. Ингээд нүүрстэй улсууд юу хийж байгаа талаар товч өгүүлье… Read more of this post

ТЭНЦВЭР ХЭТ ЭВДЭХЭЭР

Украины явдал өнөөдөр эхэлсэн юм биш л дээ. Аль 1990-ээд оноос эхэлсэн юм. Манайхан бас л мартчихсан байгаа. Ахиад л сануулах хэрэг гарч байх шиг. Орон гаран монголчуудад мартсаныг нь сануулсаар байтал ирээдүй ярих зав гарахгүй юм байна л даа… Read more of this post

АМЕРИК ЗАН

Украины байдал их сонин болж байна. Манай монголчууд дэндүү их мартамхай учраас саяхны үйл явдлыг сануулах гэсэн юм. Хоёр гуравхан жилийн өмнөх юмыг санахгүй бол улс төр, геополитик гэж солиорохоо болих л хэрэгтэй ш дээ… Read more of this post

ХЯТАД УХААН

Одоо Хятадын Ардын Улс Төрөөр Зөвлөлдөх Зөвлөлгөөний Үндэсний Хорооны ээлжит чуулган Бээжин хотноо болж байна. Тэд Засгийн Газрын газрынхаа тайланг сонсож, шинэ зорилтууд дэвшүүлэв. Энэ тухай ярих гэсэн юм… Read more of this post

ХЭРЭМ БА ХОХОЛЫН ТӨЛӨӨ…

Манайхан Украиныг яриад сүйд. Мэддэг цөөхөн нь дув дуугүй болохоор мэдэхгүй тэнэгүүд нь солиорч өгөх. Монголын геополитикчдийн толгой пивоны ширээний ард л ажилладаг болохоос өөр газар огт хэрэггүй л дээ. Ингээд Украины тухай ч гэх үү дээ, дэлхийн зөрчлийг жаахан ярих гэсэн юм…. Read more of this post

ЖОЗЕФ СТИГЛИЦ: ТЭГШ БУС БАЙДАЛ БОЛ СОНГОЛТ ЮМ

Америкийн нэрт эдийн засагч, неокейнсч, Колумбийн Их Сургуулийн профессор, Нобелийн шагналт Жозеф Стиглицийн нэгэн шинэ өгүүллийг толилуулж байна. Монголчуудыг уншаасай гэж бодсон юм. Одоо монголын “ардчилсан либералууд” Нобелийн шагналт Жозеф Стиглицийг “коммунист”, “алуурчин”, “МАН-ын гишүүн”, “онол мэдэхгүй” гэж загнахыг нь харъя л даа. “Сурвалжаа үзүүл” гэж дайрдаг усан тэнэгүүдэд хэлэхэд энэ өгүүлэл саяхан 2013 оны 10 дугаар сард Нью Таймс сонинд гараад дэлхийгээр нэг гарсан юм. Ер нь ингэхэд либерализм гэж орилсоор байгаад бүх юмаа “зах зээл” болгочихсон усан тэнэг газар Монголоос өөр энэ дэлхийд байгаа юм уу ?! Read more of this post