МАНАЙХААС БУСАД НЬ

Манайхныг Украин гээд солиорч байх хооронд бусад улсууд зүв зүгээр л ажлаа хийж байна. Би гэсэн зүв зүгээр ажлаа хийж байна. Намайг олон хүн нетээр хэрүүл хийгээд ажлаа мартчихсан гэж бодоод байх шиг. Би комментоос өөр юм бичиж чадахгүй мал биш л дээ. Ингээд нүүрстэй улсууд юу хийж байгаа талаар товч өгүүлье…
Киргиз
2012 оны намар киргизийн сөрөг хүчний лидерүүдийн нэг Камчебек Ташиев нэгэн удаагийн цуглааны үеэр өөрийнхөө Цагаан Ордны хашаа руу авирч “Чингис хаан Орд руу зөвхөн өөрийн хүүдүүдтэйгээ дайрч засгийн эрхийг авсан юм, одоо бид түүнээс хамаагүй олуулаа байна” гэж орилж билээ. Бидний өвөг дээдэс Монголчуудаас бусдад нь эрч хүч, урам зориг өгдөг ажээ.
Одоо Киргизийн Эрчим хүч, Аж үйлдвэрийн Яам Киркизийн нүүрс олборлолтыг 2017 он гэхэд 30% өсгөнө гэж төлөвлөөд сууж байна. Улс орныхоо нүүрсний аж үйлдвэрийг хөгжүүлэх олон улсын семинар дээр тэд ингэж мэдэгдэж байна.
Киргиз 2013 онд 1,4 сая тонн нүүрс олборложээ. Манайхыг бодвол хамаагүй бага ч гэсэн жил жилээр хуваасан төлөвлөгөөний ирээдүй нь гайхамшигтай юм. Одоо Киргизийн нутаг дээр 6.4 млрд тонн нүүрс, түүний дотор 5,2 млрд тн хүрэн, 1,08 тн чулуун, 119,6 сая тн коксждог нүүрс байгаа гэнэ. Тэд нүүрсний чанарыг удирдах системийн төсөл хийчихсэн байна гээд бодчихдоо.
Казахстан
Саяхан “KazEnergy” Ассоциацийн Зөвлөлийн хуралдаан болов. Тэрэнд Олон Улсын Эрчим хүчний Агентлаг оролцож байгаа юм. Казахийн нүүрсний ирээдүйн тухай ярьсан юм.
Казакстан 250 жил гаруй ашиглах 34,5 млрд тонн нүүрсний аварга их нөөцтэй гэнэ. Мөн Казакстан нүүрс олборлолтоор дэлхийд 10 дугаар байр эзэлдэг байна. Казакстан нүүрсээ Орост гаргадаг байжээ. Сүүлийн үед Орос өөрөө олборлолтоо нэмэгдүүлэх болсноор казах нүүрснээс татгалзах болжээ. Иймээс казах ч гэсэн зах зээлээ хайх болжээ.
Сүүлийн үед Казахстаны нутаг дэвсгэр дээрээс 1.413 млрд тонн нефть болон хийн конденсат олсон байна. Энэ нь голдуу Каспий хавийн нутаг юм. Иймээс Казакууд хөзрөө нүүрсэнд биш, нефтэнд тавьж байгаа нь тодорхой байна. Тэдний зөв л дөө. Лав л манайхаас хамаагүй ухаантай юм.
Харин тэдний нүүрсийг хэн авах бол ?! Тааж ядаад байх юмгүй, Хятад л авах байх…
Орос
ОХУ-ын Эрчим Хүчний Яам Ази Номхон далайн орнуудад гаргах нүүрснийхээ экспортыг хоёр дахин нэмэгдүүлнэ гэж мэдэгдэж байна. Үүний тулд тэд 2030 он хүртэл нүүрсний аж үйлдвэрийг хөгжүүлэх хөтөлбөртээ өөрчлөлт оруулжээ. Өмнө нь уг хөтөлбөрт нүүрс олборлолтыг 2030 он гэхэд 325-430 сая тонн гэж төлөвлөж байсан бол одоо 410-460 сая тонн болгож нэмэгдүүлсэн байна.
Оросууд нүүрсний аж үйлдвэрээ зүүн тийш нүүлгэж эхэлж байна. Нүүрс олборлолтын төв нь Кузбассаас Алс Дорнод, Дорнод Сибирь рүү илт шилжиж байна.
Тувад буй Якутын Эльгиний буюу Элгэний орд, Тувагийн Элегестийн буюу Элстийн орд их ирээдүйтэй байна. Удахгүй цоороод гараад ирнэ дээ. Яг манай хойно Завханы ард Оросууд Элегест-Кызыл-Курагингийн төмөр зам барьж байна. Оросуудын дотоод будлианаас болоод хойшлогдоод л байгаа юм. Одоо бол энэ төмөр замд Руслан Байсаровын ТЭПК буюу Тувагийн эрчим хүчний аж үйлдвэрийн корпораци тендер зарлаж байна. 2018 онд барьж дуусгана гэнэ.
Өө үхсэн хойноо, нэг муу тувагийн компани л байна ш дээ гээд битгий солиороод байгаарай даа. Энэ чинь 217 млрд рублийн төсөл байгаа юм, түүний 156 млрд нь төмөр замынх, мөн усан боомтод “мангар их” мөнгө гаргаж байгаа. Тэхээр том байгаа биз дээ.
Оросууд тэр их нүүрсээ бүгдийг нь зүүн тийш далай руу зөөж чадахгүй л дээ. Тийм болохоор Тувагаас манай Завханаар дайруулаад Хятад руу төмөр зам тавьчихвал Монгол Улсад мөнгө өөрөө л ороод ирнэ дээ гэж би заримдаа боддог юм ш дээ…
Хятад
Хятадын хотууд утаа манангаас болж сүйд болж байгааг бүгд мэднэ. Үүнийг тэд сая болсон хурлаараа нэг сайн ярьсан юм байх аа. Хятад эрчим хүчнийхээ 60%-ийг нүүрсээр хангадаг. Одоо үүнийгээ болино гэнэ. Яаж ? Шинэ технологи нэвтрүүлж. Манайхтай адил айлуудын зуухыг солино гэхгүй байна.
Бүх Хятадын Ардын төлөөлөгчдийн Хурлын нүүрс олборлогч мужуудын депутатуудын үзэж байгаагаар нүүрс ашиглах үндсэн дээр шинэ, экологийн цэвэр технологи боловсруулах ёстой гэнэ.
Ерөнхий сайд Ли Кэцян нүүрс олборлодог мужийн төлөөлөгчдийг оролцуулсан хэлэлцүүлэгт оролцож, нүүрсний цэвэр технологи хэрэглэхэд үсрэлт гаргахыг уриалжээ.
Хятадын дарга нэг л уриалсан бол тэд хэлсэндээ хүрдэг улс. Төрийн өмчид хяналт тавих, зохицуулах мужийн хорооны дарга, депутат Жу Сяомин ирээдүйд нүүрсийг хатуу байдлаар ашиглахаас дэс дараатай татгалзах болно гэж үзэж байна. Ингэвэл муу чанарын нүүрсийг ч ашиглах боломжтой юм байна.
Уулын олборлох “Луань” компанийн тэргүүн, депутат Ли Зиньпин нүүрснээс гаргасан шингэн шатахуун экологийн агуулгаараа нефт ээс хамаагүй илүү аюулгүй гэдгийг дурдав. Нүүрнээс гарсан шатахуун шатах үедээ бензин болон дизель шатахууныг бодвол азотын исэл болон дэгдэмхий бодис хамаагүй бага ялгаруулдаг байна. Түүнчлэн бага чанартай нүүрсийг хийжүүлэх нь ихээхэн сайн хэтийн төлөвтэйгөөс гадна түүний нөөц ч их гэж хятадууд үзсэн байна. Манай Монголд бол бараг хаядаг биз…
1960-аад оны хятад тариачин ган хайлж, одооны чечень боевик бензин нэрж чаддаг байхад монголчууд технологи гэж чалчихаас өөрийг мэддэггүй. Ийм тэнэг байж хэрхэвч болохгүй биз дээ…
Монгол “технологи”
Манайд бол судалгаа хийж асуудал дэвшүүлэх буюу эхэлж мэдээлэл өгсөн хүн монголчуудын хараал зүхлийг хүртэх бөлгөө. Хүний өгсөн бэлэн мэдээлэл дээр ажиллаж байгаагаа өөрийн сайных гэж ямагт үзэх нь гайхалтай.
Манай Монгол Улс энэ хоосон чалчдаг, зүрхний хийтэй, хоосон онол ярьдаг баагийнуудаас болж ёстой баларч байна.
Хэдийгээр би онолын хүн боловч сүүлийн арваад жил онол ярихаас үнэндээ залхаж байна. Монголын нөхцөлд албан ёсны буюу академик хүрээллээс бусад нөхцөлд “онол” ярих юм бол дүүрлээ л гэсэн үг. Яагаад гэвэл бүх монгол хүн ямар ч онолыг гаргуун мэддэг учраас рационал сэтгэвэл ёстой алуулна гэсэн үг. Түүний оронд онолтой төстэй хялбаршуулсан юм ярьсан шиг явж байвал аминд өлзийтэй. Ингэхээр бас нэг зовлон гараад ирнэ. Энэ бол өөрсөдтэйгөө адилхан маанаг гэж бодох явдал юм. Тийм юм байхгүй “хонгорууд” аа…
Монгол хүнд ямар ч шинэ юм хэлэхэд “харин тийм” гэж ирээд л угаасаа хэзээ язааны мэдэж байсан мэт ханддаг төрөлх өвчтэй ш дээ…
Хамгийн энгийн нотолгоо. Нетээр хэрүүл болж байгаа. Надтай хэрэлдэж байгаа маанагууд хамаг ажлаа мартчихдаг юм. Тэд зөвхөн коммент бичиж л байгаа ш дээ. Гэтэл би маргах явцдаа ч ажлаа л хийж байдаг. Ингэлээ гээд миний хөдөлмөрийн бүтээмж өчүүхэн ч буураагүй. Үүний нотолгоо нь энэ болон бусад олон өгүүлэл болно. Надтай хэрүүл хийсэн баагийнууд энэ хооронд юу хийсэн юм ?! Муусайн нусан буунууд Та нар чаддаг юм бол “хэрүүл хийх хооронд” хийсэн ажлаа үзүүлчих л дээ…Та нар юу ч хийгээгүй л байхгүй юу. Ийм болоод л би нусан буунуудыг ямагт ялж ирсэн, тэд нар зуу байсан ч, мянга байсан ч би ялна.
Өөр нэг гарцаагүй баталгаатай уриалга. Та нар үнэхээр надтай үзэлцмээр санагдаад байвал тэгье л дээ. Дурын сэдэв сонгож аваад уралдая. Үр дүнг нь би сайн мэдэж байна. Сар ч бололгүй Та нарын нүд чинь гөлийгөөд, нүүр ам чинь татаад, юу ч хийгээгүй байж ядаргаанд орж эмнэлэгт хэвтэх чинь баараггүй. Нээрээ шүү. Муусайн нусан буунууд Та нар ажил хийж чаддаг хүн л өөртөө итгэлтэй байдаг гэдгийг сайн тогтоож ав…
Тэгээд “за” гээд гараад ирэх хоншоортой аавын хүү Та нарын дунд байна уу ?! Байхгүй л байхгүй юу…
Угаасаа алхаг залхуу, чалчихаас өөр юу ч мэдэхгүй, чадахгүй усан тэнэгүүдийг ялах шиг амархан юм үгүй бөлгөө. Намайг ялна гэвэл ядахдаа миний зууны нэгтэй тэнцэх ажил хийх хэрэгтэй л дээ. Залхуу шаарууд чинь бэлэн юман дээр тарвалзахаас өөр мэдэх, чадах юм байхгүй юм чинь…
Судлаач Х.Д.Ганхуяг.
2014 оны 03 дугаар сарын 17.

About Ганаа
СУДЛААЧ ДАШЗЭВЭГИЙН ГАНХУЯГ 1954 онд Налайх хотод төрсөн. 1962 – 1972 онд Налайхын дунд сургууль, 1972 – 1977 онд МУИС –ийн Инженер – эдийн засгийн сургууль, 1987 – 1990 онд Болгар Улсын Нийгмийн Ухаан, Нийгмийн Процессын Удирдлагын Академи төгссөн. Нийгмийн Ухааны Институтэд эрдэм шинжилгээний ажилтан, УИХ-ын дэргэдэх Судалгааны Төвийн захирал, УИХ болон ЕТГ–т улс төрийн зөвлөх, референтын ажил хийж байсан. 1996 -1998 онд МАХН-ын Удирдах Зөвлөлийн гишүүн байснаа өргөдлөө өгч сайн дураараа огцорсон. Төр засгийн болон намын удирдагчдын талаар шүүмжлэлт өгүүлэл бичсэний учир ажлаас 5 удаа халагдсан. Мөн энэ шалтгааны улмаас 2004 онд МАХН-аас хөөгдсөн. Монгол Банкнаас их хэмжээний мөнгө алга болсон асуудлыг тэргүүн хатагтай О.Цолмонтой холбон бичсэний учир Монгол Банкны Ерөнхийлөгч асан О.Чулуунбатыг гүтгэсэн хэргээр 2006 онд шүүхээр шийтгүүлсэн. Олон улсын болон үндэсний хэмжээний олон судалгаанд удирдагч, үндэсний зөвлөх, багийн гишүүнээр ажиллаж байсан. Одоо чөлөөт судалгаа, системийн анализ эрхэлдэг. Эхнэр, хүү, охин нарын хамт амьдардаг.

33 Responses to МАНАЙХААС БУСАД НЬ

  1. mashaa says:

    Nuurs shingeruulj gaz, benzin gargah talaar hamgiin chuhal zuil technolgiin asuudal bgaa um. Nuurs shinegruuleh CTL, CTG process ni ooroo heden heden ye shattai ter bolgondoo ooriin gesen technology-iin daguu hiigddeg. Nautral gas-s tulsh benzin hiih hamgiin chuhal suulchiin shatnii technologiig delhiin hemjeend Sasol, Shell 2 ezemshij oorsdiin uildveree barisan bdg. Hytduud 2006 ond Sasol-tai hamtran 10 terbul $-iin CTL tosol, Shell-tei Ordos-t CTL tosol heregjuuleheeer tohirson baisan ch 2 tosloo 2lang ni tatsan. Sasol-d baigali orchinii noloolol, Shell-d neftnii une-nii buuraltaas bolloo gesen ch unen hereg deeree Shenhua oorsdiin gesen techonlogy-toi bolsond uchir ni bgaa. Shenhua Ordost dangaaraa CTL uildveree bairad ehelsen, mon Datung nuursnii uurhaigaas j Bejjijng uruu odortoo 1.5 say cub.m niiluuleh gasiin hooloinii 3.98 terbum $ tosliig 2014 ond ehleheer bolson. Mongold toroos CTL tosol deer Germanuudtai hamtrahaar bolj tednii technologiig ashiglana gej bgaa bolovch Germand delhiin 2-r dainaas hoish CTL tosliig commercial hemjeend ashiglaagui bgaa. Suuliin shatnii technologoo France-iin company-s avna gesen yria l yrigdaj bn. Huviin companiudiin huvid
    Baganuuriin nuursnii uurhaid tushiglen ECS, Aduunchuluun uurhaid tushiglen MAK-iin CTL uildveriin technik ediin zasgiin undesleluudee hiisen bgaa. gehdee ene 2-iin alin ch suuliin shatandaa ali techonogiig ashiglah asuudlaa shiidegui bgaa. Sasol Shell 2 odriin 100.000 barrel-s doosh CTL uildvert ach holbogdol ogohgui deerees ni CTG tosluud urugee iluu anhaarna gedgee alban yosoor medegdsen bgaa. Teheer odoogiin baidlaar bidend Shehua,Yanzhou coal, Lu’an gesen 3han hytdiin tom company-tai hamtarch hiihees oor argagui bgaa. ene 3-n avarga companid mongoliin heregtsee gedeg bol daanch ochuuhen sonirhol tatahaargui um. Sonirholiig ni tatah hemjeenii uildver sanal bolgovol terend ni ashiglagdah usnii noots bhgui. yostoi l honkh duugarhad damar ni tag gedeg shig l bn. Say neg shine technology usa-d garch irsen ch commercial boltloo dor hayaj 4-5 jil bolohoor bn. ug ni ene technology usnii hereglee ni 10 dahin baga erchim hichnii hereglee 30 dahin baga oortiin ortgo ni ulalmjlalt technolog-s 40 % baga l gj bgaa. Mongolchuud oorsdoo nuursee nerj benzin gargan gedeg tal deer odoogiin nohtsol baidal neg iimerhuu l bn daa.

    • ( Ganaa) says:

      Mashaa таны энэ материалыг дэлгэрэнгүйгээр хаанаас уншиж болох вэ?Энгийн хүнд ойлгогдохоор крил үсгээр бичсэн юм байгаа юу?Хаягыг нь үлдээнэ үү

    • mashaa says:

      Ganaad, CTL CTG, tosliin talaar 2 jil gariu sudalj bn. Neleen olon material uzej deer ni Sasol, Shenhua busad companiudtai hariltsaj bj medeelelee tsugluulsan. Shaardlagatai gevel mailee uldeegeed yag ymar medeelel sonirhoj bgaagaa helvel ogch bolnoo

    • Ганаа says:

      Их баярлалаа. Удахгүй холбоо барина аа. Би ойлгохдоо “жижиг оврын”, “нэг тийм юм” байлгамаар байна. Барууны хэмжигдэхүүнээр нүүрс шингэлэх боловсруулах үйлдвэр гэхээр мангар том болоод байдаг юм. Иймээс би Монголдоо тохируулж “жижиг оврын” гэсэн юм, мөн хямд мөртлөө, экологид гайгүй, технологи нь бас гайгүй (муухай даварч байгаа биз, ха ха) ухагдахууныг “нэг тийм” гэж би монгол хэлэнд буулгаж байгаа юм. Чи ч аяндаа ойлгоно л доо. Бас дахин баярлалаа…

    • mashaa says:

      Oo bi taniig oor neg Ganaa gedeg hun bgaan bolov uu gj oilgood bsn. Tanaas nasaaraa hamaagui duu jijig gar shte bi. Hytadad baga ovriin coal gasifier bol zondoo garaad irchihsen bgaa. Gol ni Coal-s syngas gargah bol neeh asuudalgui bgaa umaa. Syngas-aa tsaash natural gas bolgoh, natural gas-aa shingen bolgoh process l ih horongo technology shaardlagatai bgaa. turuun helj bsn usa-d garsan shine technology geed bgaa in odoogor labortoriin nohtsold 1.2 kgs/tsagt nuurs hereglej bga. udahgui odort 2 bbr bolgono gj bsn. oird holboo bariagui l bn.

  2. ( Ganaa) says:

    Зөв зүйлийн эсрэг ганц хоёр өгүүлбэр бичдэг гарууд чинь дээгүүр албаны улсын мөнгө идээд сурчихсан дарганцаруудын хаялганы мөнгөөр амьдардаг бөөснүүд байдаг гэж сандаг.Ямар ч мэдлэггүй,Монгол олон академуудын дипломоос их юмгүй,хийх ажилгүй, зараалын гарууд л ийм юм хийж суудаг нь ойлгомжтой.Ардчилал,олон ургалч үзэл,хүний эрх мэрх ярьсан улсууд бол үнэн бүтэхгүй.Энэ үгнүүдийнхээ нэгний ч бүрэн цаад үнэн утгыг мэдэхүй.Манайд олон чадалтай залуу үе гарч ирж байна.Мөд ийм юмнуудын оршин тогтнох хугцаа дуусах дөхөж байгаа гэдгийг тэд ойлгох ч ухаангүй.Ийм л улс хэдэн өгүүлбэр бичдэг.Тэд оюун ухаанаар мэдлэг боловсорлоор маргах улс ч биш,тэнэгээ мэдэхгүй тэнэгүүд дүүрэн байнаа.Гэхдээ тэднийг ухааруулах ч албагүй.Тэд өөрсдөө өөрсдийгөө устгана.Одоо бидний амьдарал,хувь заяаг шийдэж байгаа хэдхэн хүний оронд Улсыг аваад явах ухаалаг, шудрага,хүний дээд эрдэмтэй, боловсролтой ,ёс зүйтэй хэдэн хүн байхад л болчихно.Худал үнэн солигдож байр байрандаа орох цаг удахгүй байхаа.Танд ажлын амжилт хүсэе

  3. Buynaa says:

    Orosiin odoogiin orchin veiin tsereg zevseg tank usan plotiin talaar neg saikhan bichvel bayarlah bnaa bi ih sonirhdog ym.Orosuud baruuunaas zevsgeeree 20-30 jil hotsorson geed bdag ter vnenvv agaarin hvchin er ni bas hotsorj bgaa bolov uu orosiin svvliin veiin zevsgiin talaar bicheed ogvol goy bnaa bayarlalaa 🙂

    • mashaa says:

      Buynaad, 2013 onii baidlaar
      Oros USA

      Hun am 145 say 316.6 say
      Bolomjit hun huchnii too 69.1 say 145.2 say
      Jil bur tsergiin nasand huregchdiin too 1.3 say 4.2 say
      Odoo baigaa armiin bie bureldehuun 755 mynga 1.430 mynga
      Noots huchind 2.45 say 850 mynga

      Gazriin huchin

      Tank 15500 8325
      Huaygt mashin 27607 25782
      Ooroo yvagch ih buu 5990 1934
      Artillery 4625 1791
      Puujingiin system 3781 1330

      Agaariin huchin

      Ongots 3082 13682
      nisdeg tereg 937 6012

      Tengisiin tsereg

      Niseh ongots teeverlegch 1 10
      Erguulliin holog ongots 4 15
      Mine sonoogch 13 62
      Daguul holog ongots 74 0
      Shumbagch 63 72
      Ergiin hamgaalaltiin niseh huchin 65 13
      Mine teeverlegch 34 13

      Gazriin tosnii uildverlel 11.000.000 bbr\odort 8.500.000 bbr\odort
      Gazriin tosnii hereglee 2.200.000 bbr\ odort 19.000.000 bbr\odort
      Batlagdsan gazriin tosnii noots 80.000.000.000 bbr 26.860.000.000 bbr

      Ajillah huchin 75.6 say 155 say
      tomoohon boom terminal 7 24
      Avto zamiin suljee 985.000 6.586.610
      Tomor zamiin suljee 87157 224.792
      Airport 1287 13513

      Batlan hamgaalah zardaliin tosov 76.6 terbum $ 612.5 terbum $
      Gadaad valut bolon altnii noots 537.6 terbum,$ 150.2 terbum $

      Odoo boloh uuu

  4. TTT says:

    Uul n ehlel n goy bsan ymsan Tugsgulrvvgee hervvl, buhimdal bolood duusch baigaa n haramsaltai ym. Sudlaach tanii site ruu orood udaagv bga ymsan. Niitlel vvd n ch taalgadsan. Daanch ene niitleliin chine tugsgul n vnen dee uram hugallaa. Uurtei chine hereldeed baigaa manguunuudaas uurtsgv negen bololtoi ta. Bi ch neeh mergen tsetsendee ingej bichej baigaa ym bishlde. Gehdee l iimerhv shaldar buldar commetnii hervvl hiij baigaa chine tedentei neg teregnii dugui gedgiig batalj bna. Ajild tani amjilt hvsey da.

    • Ганаа says:

      Монголд шинжлэх ухааны, хялбаршуулсан, тогтмол ажилладаг, системийн анализ байнга хийдэг, үнэ хөлсгүй үйлчилдэг блог ганцхан ganaa.mn байдаг юм. Чи хэлбэрийн тал хардаг оюун нь сохор баагийнуудын нэг л байна. Би чамд таалагдах албагүй, харин хэрэгтэй мэдээлэл л өгч чадна. Харин эзнийг нь нулимж байгаад мэдээлэл авна гэвэл би зөвшөөрөхгүй. Чи тэр Сарандаваагийн лекцэд очиж суухгүй юу…

    • Anonymous says:

      Yaahav, yaahav “heruul uruul” baih, tuuniig ni chihniihee hajuugaar unguruuj sur! Harin ch erhem sudlaach “public” devjeen deer “baigaagaaraa” l baidag yum, ter ni ch shuluun biz dee,
      busdyin nuden deer “burhan” tsaraitai baagiinuud haa saigui bii!

  5. Buynaa says:

    Mashaa mash ih bayarlalaa medeelel ogsond tengisiin huchinii ongots bolon agaariin sonoogch ongotsoor oros usa aas hamaagvi bga ym bn

  6. Mugi says:

    Таны тэр Тувагийн Кызылээс төмөр зам тавигдвал Увсын нүүрс, Говь-Алтайн нүүрсний төслүүд ашигтай болох байх даа. Энэ санаа их л олон жилийн дараа биелэх байх гэж бодоод байх юм.

  7. enkhbold says:

    Oros manaihaar damjuulaad Nuurs zoodog tomor zam Hii damjuuldag hooloi Achaa zoodog hurdnii zam tavichihval manai uls orlogo baraa ergelt ers saijirna daa manai eronhiilogch eronhii said nar jijig hog uut esgii tavchik yarij suuhaar iim uls hogjiltei holbootoi asuudlaar putin-tei yarij boldoggui yum bh daa

  8. Уншлаа says:

    1995 байна уу 1996 он хавьцаа нэг нийтлэл гарсан. Уг нийтлэлд тэр үеийн ханшаар нүүрснээс шатахуун гаргаж авах өртөг нь торх нефтийн үнэ 30 $ -аас их үед энэ технологи эдийн засгийн хувьд ашигтай байна гээд дүгнэлт хийж байсан. Одоо үед нефтийн үнэ хамаагүй өндөр болсон ч энэ технологийг мэддэг нөхдүүд дагаад аймаар том үнэ хэлээд байдаг шиг санагддаг. Өөрсдөө хийж чадахгүй бол иймэрхүү компаниудыг судалж байгаад хувьцааг нь худалдаж аваад өөрийн болгох, тагнуулч ажилтан шургуулах, мэдээлэл худалдаж авах гээд олон хужаа арга байна. Хувийн компаниуд ашигтай бол тэртээ тэргүй үүнийг хийж л таараа. Төр болон энд юм бичсэн хүмүүс ямар ч хэрэг байхгүй. Саваагүй нохой саранд хуцахын нэмэр

    • Delger says:

      Төр буюу төрд байгаа лалрууд гацаагаад байгаамаа. Түүнээс хувийн компаниуд зөндөө судалсан, судалж ч байгаа. ТЭЗҮ энэ тэрээ ч бэлдчихсэн байдаг юм байна лээ. Яахав, сайн муу янз янз л байдаг байх. Гэлээ гээд тусгай зөвшөөрөл лиценз гээд асуудлыг нам гацааж байгаам даа.

      Ерөнхийдөө газ, хийн түлш гэхээсээ шингэн түлш, бензин, дизель рүү төвлөрч судлаад байдын байна лээ. Аль болох бэлэн зах зээл рүүгээ л анхаарах нь аргагүй биз.

    • bataa says:

      Yag odoogiin baidlaar ene tosluudiig tor gatsaagaad bga um bhguiee. Yagaad gevel ene tal deer hangallttai sudalsan holbogdoh humuustei ni uulzsan. Ugaasaa nuurs shingeruuleh tosol deer ymar tusgai zovshoorl ymar ch license bhgui bgaa. TEZU hiisen bolgon ene tosoliig hiine gesen ug bish shuu dee. TEZU -r PR hiij oorsdiin huvitsaanii unee osgoh, compania shiljuuleh, olond tanigdah geh met. MCS, MAK 2 l TEZU-gee hiisen. gehdee ymar technology ashiglah, horongoo yaj bosgoh gedeg chin l hamgiin tom asuudal. TEZU-g bol 300-400 myngan $-r hiigeed ogoh companiud har mynga bgaa.

  9. EZA says:

    1. Xyataduud todorhoi nohtsolteigeer neg orhod 2 huuhedtei baij bolno gesen. Ene ni hun amiig osgoh bodlogo boloh um. Mon baigali orchiniig hamgaalna gesen. Herev baigali orchiniig hamgaalaad hun amaa osgono gej uzvel ireeduid Xyatadad hunsnii buteegdehuunii une erelt ali ali ni osoh bolomjtoi bna. Tegvel ene nohtsold bid ahuihan hunsnii buteegdehuun uildverlej Hyatadad niiluuleh heregtei. Ovormongoliin bolomjiig avch uzvel ireeduid bid ch hunsnii uildverleliig ihesgeh bolomj ih bna. Gol dutagdah zuil bol us um. Iimd odoonoos hiimel nuuruudiig bii bolgoj aj ahuin ergeltend oruulah ni chuhal bna.
    2. Xyataduud ugaasaa nuursnii heregleegee hiin hergeleend shiljuulii gej baigaa bol aajimdaa shiljine gesen ug. Mongol ch gesen dagaj shiljih ni zov.
    3. Buh salbart tataastai baigaa ni ediin zasagt auyl boloh ni. Zarim tataasiig baihgui bolgoj uzeh heregtei. Hamgiin suuld suunii uildverlegchid tataas nehej baigaa. Zah zeeliin niigemd tataas avj amidragchid hamgiin amidrah chadvar muu baidgiig sanuulj zarim companiud dampuurah heregtei.
    4. Jijig hotuudiig tomruulj tom hotiig jijgeruuleh heregtei. Ulaanbaatar hotod dahij gazar olgoh hereggui. Gazar olgosonoor utaanii golomtiig l nemegduulne bas hun amiin tovlorol ulam ih zardaliig nehne. Darhan hotiig 500 myangan huntei hot bolgoh heregtei. Oiroltsoogoor 20-30 jild bagtaaj. Metro barih hereggui metro barih mongooroo hot barih heregtei. Lung hot bolgoj baruunii nuudelchidiig tend togtoobol zugeer um. Gol nuudel baruunaas baigaag tootsoh heregtei.
    5. GDP-g osgoh gej yarah hereggui. GDP ossonoor bayalag ulam l hurdan shavhagdana. Harin olsonoo zov zartsuulah heregtei. Tansag heregleeg juramlaj nohon sergeegdeh bayalagiin uildverleld demjleg uzuuleh heregtei.
    6. Setgetsiin bolon udamshiliin ovchinuud gazar avch baigaag anhaarah heregtei. Haana ih tootoi baigaag sudlah heregtei. Tsus oirtoltoos bolj bna uu. oor shaltgaan bna uu. Jisheelbel Bayanolgiid yagaad bugd shahuu tetgemj avaad bna.
    7. Maliig malchidad ogsonoor osson geed baigaa hudal surtal nevtruulegiig sudalgaatai nyatsaaj yaraltai horshoololjih hodolgooniig demjih heregtei. Sots ued maliinhaa heden huviig nyadalj hediig exportlob. Odoo heden huviig nyadlaj bgaag sudalj uzeh heregtei. Buruu surtalaas bolj Ediin zasgiin undsen salbar unalttai bna. Malchidiin aj ahuid mal aj ahui hogjihgui. iluu deed tuvshinii aj ahuid l hogjino.
    8. Hotod bair hodood mal hurimtlaliin heregsel bolj. Uul ni irgediin hurimtlal huvitsaa hadgalamj helbertei baival zugeer bna. Hansh togtvortoi ued l hadgalamj hiigdehiig anhaarah heregtei.Tevcheertei unshsand bayarlalaa.

    • Delger says:

      Сайхан санал байна. Өргөн хүрээг хамарсан олон бодмоор юм бичсэн байна. Баярлалаа EZA.

      GDP өссөнөөр баялаг улам шавхагдана гэдэг дээр л бяцхан алдаа гарч. Гэхдээ санаа нь зөв. GDP-г өсгөхөд биш, тогтворжуулахад, мөн зарлага дээр анхаарах нь тун чухал асуудал.

      Лүнг томруулах ч яахав, нэг санаа. Ерөнхийдөө санал давхцаж байна. Миний хувьд нэн яаралтай Улаанбаатарыг хуваах хэрэгтэй гэж боддог. Үүний тулд нийслэлийг нүүлгэчихвэл болох юм уу гэж хардын. Улаанбаатар бол яахав дээ, эдийн засгийн төв, хамгийн том хот хэвээрээ л үлдэнэ биз.

      Сонирхсон хүн нь миний санааг эндээс уншина буй заа.

      http://delger.blogspot.com/2011/11/blog-post_19.html

      Ер нь бол эдийн засгийг хөгжүүлэх нэн яаралтай алхам нь цахилгаан станц, төмөр зам, тэгээд хотуудын хөгжил. Гэхдээ дарааллыг нь зөв тогтоох хэрэгтэй. Улаанбаатарын дэргэдэх 5-р цахилгаан станцыг эхэлж барих уу, эсвэл 5 толгойг түшиглэсэн цахилгаан станцыг түрүүлж барих уу. Хөндлөн тэнхлэгийн төмөр замыг эхэлж тавих нь зөв үү, эсвэл босоо тэнхлэгийн төмөр замыг тавих уу, эсвэл бүр уул уурхайн тээвэрт зориулсан хилийн боомт уруу явсан төмөр замаа түрүүлж эхлүүлэх үү… Гэх мэт гэх мэт бодох юмнууд зөндөө л байна.

      Ийм том нутагтай улсад дэд бүтэц шиг асуудалтай юм байхгүй л дээ. Нутаг нь том, хүн нь цөөн, тэгээд дэлхийн бараг хамгийн хүчирхэг, баян 2 улсын дунд байдаг бидний хувьд технологийн давуу талд л дулдуйдаж амьдрахгүй бол холдохгүй л дээ.

  10. Tsogoo says:

    Баттулга ярилцлага өгсөн байх юм. http://www.firstnews.ru/opinions/655756/

    Крымын хойгийн санал асуулгыг гурван сарын 16-нд зохион байгуулав. Урьдчилсан мэдээгээр нийт хүн амын 95-аас дээш хувь нь Крымыг ОХУ-д нэгдэхийг дэмжиж саналаа өглөө.
    Крымыг Оросын харъяанд байх үе
    Асуулт: Та Крымын санал асуулгын үр дүнг хүлээн зөвшөөрч байна уу? Мөн ОХУ-ын байр суурийг дэмжиж байна уу?
    – Би аливаа үндэстэн өөрөө тодорхойлох эрхтэй гэж бодож байна. Миний хувийн бодлоор Крымын ард иргэд ОХУ-ын талд өөрсдийн сонголтыг хийлээ. Сонгууль өгсөн иргэдийн 95-аас дээш хувь нь ОХУ-ын бүрэлдхүүнд орохыг дэмжлээ.
    Монгол Улс ч гэсэн үүнтэй адил замыг туулсан. 1945 оны 10 сар 20-ны санал асуулгаар манай улс өөрсдийн тусгаар тогтнолоо олсон. Дайн тулаан, цэргийн зөрчилөөр биш харин бүх ард түмний санал асуулгаар асуудлыг шийдвэрлэх илүү дээр гэдийг зөвшөөрөх хэрэгтэй.
    Конечно, мы поддерживаем Россию как соседи.
    мэдээжийн хэрэг, бид хөрш улс болохоор Орос улсыг дэмжиж байна.
    Асуулт: Та Монгол жуулчидыг Сочи болон Крымын амралтын газар амрах боломжтой гэж бодож байна уу
    Манайхны хувьд Сочи болон Крымын амралтын газрууд гадаадад амрах боломжтой цорын ганц газар байсан. Монголын удирдагчид Крымд амрах нь ердийн хэрэг байлаа. Би хүүхэд байхдаа Артек зусланд амрахыг мөрөөддөг бас “бид артек явна” гэсэн тэмцээнд оролцсон боловч харамсалтайн алдсан. Үүндээ би одоо ч сэтгэл дундуур явдаг.
    Асуулт: ОХУ-ын хяналтын багцыг эзэмшдэг Улаанбаатар төмөр замд хамтран ажиллах ямар арга замууд байна вэ.
    Далайд гарцгүй монгол улсын хувьд төмөр зам нь стратегийн ач холбогдолтой юм. Улаанбаатар төмөр замд бид ОХУ-тай хамтран ажилдаг. Би монгол улсын төмөр замын хөгжил дэвшил нь Сибирь болон Алс Дорнодын сүлжээнд стратегийн чухал ач холбогдолтой гэж бодож байна.
    Гэвч, харамсалтай нь би төмөр замын салбар дахь хоёр талын ажлын хамтын ажилгаанд сэтгэл хангалуун бус байна.

  11. bi says:

    battulga mash uhaalag hariult ogson bn ganaa ahad uy ch yarisan nogoo tehnologi chini garaad irj l bga biz de odoo chini tehnologitoi iluurhedeg tsag ue shuu de

    • Ганаа says:

      Зүгээр л гадаад технологиор гайхуулах бол тэнэг явдал. Тэр чинь Монгол Улсад орж ирээд ашиг өгч байгаа бол гайхуулж болно. Би энийг л ярьж байгаа ш дээ…

  12. mashaa says:

    manaid odoo delkhiin terguunii technic technology orj irlee gehed teriig ashiglaad ajiluulah bolovson huchin, materiallag baaz bgaa biluu. Ulsiin naadamd turuulsen bohdoo 200-300.000$-iin beleg ogdog mortoo eronhiiloghiin neremjit shagnal avch baigaa erdemtend 2 say togrogiin shagnal ogch bhad shinjleh uhaan hogjih uu mongold

  13. Buynaa says:

    Amerikuud orosuudiig tsomiin bombogoor bvh hvmvvsii gazar nutagtai ni ustgalaa ch gesen amerikiin gazar nutagruu chiglvvlsen tsomiin tsenegt hoshuunuud hvnii oroltsoogvigeer automataar amerikiig chiglesen bdag gej bn ter ni automataar shuud amerikruu harvaj ustgah chadvartai genee ter systemees ni aigaad amerikuud orosuudiin oodoos neeh hudulj chaddagvin genee kkk tegeheer orosuudiin zevseglel technology aimar l bgaan bn daa

  14. Togtokh says:

    Сайн байна уу.
    Та Роснефтийн И.Сечин -ны Монгол руу жилд 1 сая тонн нефтийн бүтээгдэхүүн хоолойгоор дамжуулах, Хятадад нийлүүлэх 100 сая тонн нефтийн бүтээгдэхүүнийг дамжуулах хоолойг Монголын нутгаар дайруулах тухай тавьсан саналуудыг юу гэж үзэж байгаа вэ?
    Өмнө нь манай нутгаар дайруулан өнгөрөөх гэж манай талаас олон удаа санал тавьсан санагдаж байна. Украйны асуудлаас болж Азийн орнуудад нийлүүлэх нийлүүлэлтээ нэмэгдүүлэх арга хэмжээ болов уу.
    Мөн дамжуулах хоолойгоор нийлүүлэх нефтийн бүтээгдэхүүний үнэ Монголд хувийн компаниудын барьж байгаа нүүрс шингэрүүлэх үйлдвэрийн бүтээгдэхүүний үнээс хямд байж Монгол ОХУ-с нефтийн хараат бус байдлаас гарах оролдлогыг боомилох гэсэн арга юм болов уу.
    Хятадад руу татах дамжуулах хоолойг барихад Хятадын их хэмжээний хөрөнгө оруулалт орж ирэх болно. Энэ хөрөнгө оруулалтаа хамгаалах нэрийн дор Монголд Хятад цэргээ оруулах нэг шалтаг нэмэх ч юм шиг гэхдээ дамжуулах хоолойг нутаг дэвсгэртээ байрлуулсанаар жил бүр нилээн мөнгө орж ирэх боломжтой ч юм шиг санагдаж байна.
    Дотооддоо нүүрсээ нэрж нефтийн бүтээгдэхүүний хувьд дамжуулах хоолойноос хараат бус болсоны дараа л эхлэхгүй бол.

    • mashaa says:

      nuursee nereed l tulsh benzin hiichine gj zugeer talkh hiichih um shig yrih umaa. Yirh zuiliinhee talaar jaahan um meddeg bj yrihgui bol. Nuursiig indirect direct gesen 2 argaar bolovsruulj shingeruuldeg. Direct ni neleen ondor chanariin chuluun nuurs shaarddag, indirect (Fischer–Tropsch procees gj delhii dahind nerlegddeg) ni huren nuurs ashigladag ulamjlalt arguud. Ali ali ni ih hemjeenii horongo technology bas us shaarddag. Nuursnees zovhon tulsh shatahuun gehguigeer oor olon zuiluudiig gargaj bolno shte. Manaid chemical salbariig mash yaaraltai hogjuulj bj nuursiig jinhene utgaar ni ashiglah bolomjtoi. Onoliin huvid nuursnees holisttoi ch gesen diamond gargaj avah bolomjtoi. Nuusrnii uns-d(fly ash)-gazriin hovor element (REE) ih hemjeegeer bgaa ni notlogdson. odoo zovhon busad hund metal-s ylgaj avah arga-g idevhtrei haij bn. Japan bolon USA-giin erdemted ene tal deer mash tom sudalgaa hiisen bgaa. USA-giin erdemtend Orosiin Als Dornod, Ovor Mongoliin Bayan ovoo, Malaysia, Canada, USA,Australia, Brazil-iin todorhoi nuursnii orduudad shinjilgee hiij aguulagdah REE-g ni todorhoilson bn. 2013 onii 4 sard World of Coal Ash Conference deer ene talaar todorhoi yrisan.

  15. BG says:

    сечин яах гэж монголд ирсэн, цаашид гарах үр дагаварын талаар санаа оноо байна уу.

  16. Buynaa says:

    Amerikuud orosuudiig tsomiin bombogoor bvh hvmvvsii gazar nutagtai ni ustgalaa ch gesen amerikiin gazar nutagruu chiglvvlsen tsomiin tsenegt hoshuunuud hvnii oroltsoogvigeer automataar amerikiig chiglesen bdag gej bn ter ni automataar shuud amerikruu harvaj ustgah chadvartai genee ter systemees ni aigaad amerikuud orosuudiin oodoos neeh hudulj chaddagvin genee kkk tegeheer orosuudiin zevseglel technology aimar l bgaan bn daa OROSUUDAD IIM ONDOR TECHNOLOGIIN AUTOMAT SYSTEM BDAGIIN BOLOV UU

  17. Togtokh says:

    mashaad:
    Хувийн хэвшлийн компаниуд өөрсдөө олон жил судалгаагаа хийж хөрөнгө босгож нүүрс нэрэх үйлдвэр барих ТЭЗҮ-гэ боловсруулж батлуулаад 2018 оноос бүтээгдэхүүнээ үйлдвэрлэж эхлэхээр ажиллаж байгаа гэж уншсан.

    • mashaa says:

      MCS, MAK 2 l TEZU-gee hiisen. TEZU-g 250-400 myngan $-r 3-4 sariin dotor hiine. Gol ni suuliin shatnii technologoo haanaas yaj avah ni todorhoigui bgaa. Tegeed ch manaih shig iim uls toriin nohtsol baidaltai bhad 1.5-2 terbum $-iin horongo oruulalt bosgono gedeg tiim amarhan um bish. Manai bond-iin une unaj gadaad oriin hemjee ni ih ondor bolson bhad tegj risk hiih horongo oruulagch barag bhgui dee. Minii deer bichseniih unshaarai.

  18. candle says:

    manai ulsiin huvid zaaval uidverjij oorsdiigoo boolchloh shaardlaga ogt baihgui. bid tom gazar nutagtai, bas odoohondoo naidaj baigaagaar baigali orchii haritsangui tsever bn. ene l bidnii amidral. ecologiin tov uls bolohiin toloo delhiin amraltiin gazar tsever organik hoolnii tov l bolohiin toloo uildverjmeer bn. belcheereer tsever ovs idej osgoson maliin mahnii chanriig haritsuulan sudalj delhiid surtalchilj ondor uneer zarah heregtei. maliin tuuhii ediig ecologiin argaar bolovruulah gar bolon jijig uildverleluudiig hogjuuleh heregtei bn. odoo suuliin ued garch bgaagaar fermiin ondog “belcheerluulj” ulamjalat argaar osgoson tahianii ondognii uurgiin butets oor tejeelleg bolon ongo ni hurtel oor bgaagaas uniin zoruu togtooj zarj bn. iim l zuilsiin toloo ajillamaar bn. ecologiin olon saihan hotolboroor bid mongo hiih bolomj tsaashlaad bid amidrah bolomj bn. mongold 1 jil mal hariulj amidrahiig husej bgaa mongol soyoliig bidnees iluu hairladag gadaaadiin irged zondoo bn. getel manai immigration visa ogohgui bn. altiig chini uhah gej bgaa canaduudad visa ogood soyliig chini sudlaad mongold amidarch malchiin amidral nuudliin soyliig chini sudlii gesen hund visa ogohgui bn gej gomdolloj bgaa humuustei taarlaa. sain duriin ajil hiiye geheer bas visa ogohgui bh jisheetei.

  19. bi says:

    tanatai sanal 1 bn

  20. Khologoo says:

    Buynaad. Chi Orosiin zevsegt huchnii baidaliig medej yah gesen yum be? Oros USA 2 bi iim zevsegtei gej unen medeelel tavih ni yu ni bol. Er ni tegeed chi Oros USA 2 tank ongotsoor baildana gej bodoj baina uu ugui l dee. USA tsomiin zevsegtei Hoid Solongos Iran ed nariig yaj ch chadahgui baij Irak, Afganistan geh met oronuudiig ochuuhen yumaar dalim bolgoj deerelheed baigaa biz dee. Tiim baij yag Orost tomorch haragdaach.

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

%d bloggers like this: