ТЭНЦВЭР ХЭТ ЭВДЭХЭЭР
2014/03/15 24 Comments
Украины явдал өнөөдөр эхэлсэн юм биш л дээ. Аль 1990-ээд оноос эхэлсэн юм. Манайхан бас л мартчихсан байгаа. Ахиад л сануулах хэрэг гарч байх шиг. Орон гаран монголчуудад мартсаныг нь сануулсаар байтал ирээдүй ярих зав гарахгүй юм байна л даа…
Даварсан түрэлт
Хуучин хоёр туйлт ертөнц байхад капиталист социалист хоёр системийн зааг нь Баруун, Зүүн Германаар хиллэж, түүнийг нь НАТО болон Варшавын гэрээний цэргүүд яс хамгаалдаг байв.
Ингээд ЗХУ задран унав. Берлины хана нурж, социалист систем нуран унав. Энд би асуудлын үзэл суртлын талыг ярихгүй. Хамгийн эхлээд гол саад болж байсан Варшавын гэрээг татан буулгав. Оросууд Германаас болон Дорнод Европоос цэргээ гаргав. Одоо л нэг энх тайван тогтох нь гэж дэлхий даяараа бодов.
Эрүүл ухаанаар бол одоо НАТО-г татан буулгах ёстой мэт санагдана. Барууныхан бид НАТО-г зүүн тийш нэг ч алхам өргөтгөхгүй, харин Оросууд Та нар наад пуужингуудаа устга гэсэн тулгалт хийв. Яагаад гэж асуутал дайны аюул занал алга болоогүй байна гэж хариулав. Улс нь задраад мөнгө ч байхгүй, сүр сүлд ч байхгүй болсон оросууд тэнэг юм шиг хамаг пуужингаа устгав.
Тэгээд одоо НАТО-гоо татан буулга гэв. Гэтэл Та нар аюултай хэвээрээ байна, бас лалын аюул ихэссэн учир бид НАТО-гоо зүүн тийш өргөтгөнө гэж өөдөөс нь хэлэв. Оросууд “за” гэхээс өөр яахав. Ингээд хуучин социалист орнуудыг НАТО-д элсүүлж, бүр Оросын хаяанд нь пуужингаа байрлуулав.
Энэ мэтээр НАТО өргөжсөөр, сүүлдээ “Дорнын НАТО” гэсэн томъёолол гаргаж Монгол мэтийн усан тэнэг орнуудад үйл ажиллагаагаа идэвхижүүлэв. Зөвхөн барууныхан аюулгүй байдлаа хамгаалж пуужингаа хаа ч хамаагүй зоож болдог, бусад улс бол болдоггүй юм гэнэ. Ингээд зүүн тийш НАТО тэлж гарав. Хязгааргүй шүү дээ. Ингээд байхаар чинь ямар ч улс дургүйцдэг юм байгаа биз дээ.
Украиныг бол аль олон жилийн өмнөөс оролдсон юм. Одоо болохоор Украиныг Орос эзлэх гэсэн болж, Баабар мэт нь “геополитикийн” лекц уншиж хүний толгой эргүүлэх бөлгөө. Хэн нь тэнцвэрт байдал алдагдуулж байгааг бүгдээрээ харж л байгаа ш дээ. Европын Холбоонд хүртэл энэ талаар маргаан мэтгэлцээн явж л байна…
Америкаас болж Европ дандаа хохирдог л байхгүй юу…
Зарчим алдахаар
Украинд “Свобода” гэж үндэсний радикал нам байх. Дөнгөж саяхан 2012 оны 12 дугаар сард Евро парламент тогтоол гаргаж энэхүү “Свобода” намыг арьсны үзэлт, еврейн эсрэг үзэлт, бусад үндэстнийг үзэн ядагч (ксенофобия), Европын суурь зарчим, үнэт зүйлстэй зөрчилдөгч гэж үзээд Украины Радын ардчиллын талын намуудад энэ намтай эвсэл битгий байгуул гэж уриалсан юм. Албан ёсны тусгай тогтоол гаргаж байгаа тэр шүү дээ.
Гэтэл саяын төрийн эргэлтээр “Свобода” намын төлөөлөгч нөхөр шинэ Засгийн Газрын Батлан Хамгаалахын сайд болох нь тэр. Гэтэл Европын улсууд энэ Засгийн Газрыг хүлээн зөвшөөрч байна. Нөгөө сүрхий тогтоолоо хоолтойгоо холиод идчихэж…
Ингээд зарлан тунхагладаг зарчим энэ тэрээ алдаад ирэхээр хамаг юм нь болохоо больж байгаа юм. Крымийг нэгэнт алдсан, одоо бол Баруун Украинаа л авч үлдэе…
Нарийн ярих юм бол Баруун Украины Галиц мужийг Польш, Черновиц мужийг Молдов, Молдавыг болохоор Румын, Закарпатыг Унгар авна гэж хачин юм болно. Харин “бүгдийг” нь Герман авна гэнэ. АНУ мэдээж оролцоно. Харж л байгаарай. Тэгвэл Украинаас “үлдэх юм” нэг их гарахгүй л дээ.
Энд алсын их аюул байгаа учраас их тэмцэл болоод байгаа юм…
Дэлхий нийтийн дэг журмын хувьд
Дэлхийн II дайны дараа тогтсон дэлхий нийтийн дэг журам эдүгээ нэг л болохгүй байгаа. Энэ талаар бүгд мэдэж байгаа. Гэхдээ шинийг бодож олж чадаагүй байгаа. Ямар ч гэсэн нэг төвт тогтолцоо эвдэрч, олон төвт тогтолцоо үүсч байгааг амтай болгон ярьж байгаа.
Одоо “монгол дүгнэлт” буюу Баабарын дүгнэлтийг аваад үзье. Ноён Баабар ингэж дүгнэж байгаа:
“Колони орнууд өөрийн жамаар салан тусгаарладаг нь жам ёсны үзэгдэл. Ердөө гуравхан хүлээн зөвшөөрөгдсөн тусгаар улстай байсан Африк өдгөө бие даасан 50 улстай боллоо. Хамгийн сүүлд ЗХУ задран 15 тусгаар улс боллоо. Югослав тарж 7 тусгаар улс боллоо. Чехословак хуваагдсан. Гэтэл үүний зэрэгцээ эрх ашгийн хуваарилалтаар зохиомол улс ч буй болгодог үзэгдэл гарах болсон.”
Баабар “өөрийн жамаар салан тусгаарладаг нь жам ёсны үзэгдэл” гэж хэлж дуусаагүй байж жам ёсны үзэгдлийг харааж байна. Югославт энх тайван тогтсон уу ? Афганистанд энх тайван тогтсон уу ? Иракт энх тайван тогтсон уу ? Ливид энх тайван тогтсон уу ? Сирид энх тайван тогтсон уу ?
Энэ олон дайныг Орос өдөөсөн гэж Баабар хариулж байна. Битгий ингэж утгагүйрч бай гэж би түүнд мөн ч олон удаа сануулж байна даа…
Судлаач Х.Д.Ганхуяг.
2014 оны 03 дугаар сарын 15.
Яг үнээн!!! Аугаа ихийн хэнээтэн, Монголын түүхийг гүтгэн гүжирдэгч зууны манлай худалч Бүүбур Монголын 20-р зууны түүхийг дэндүү увайгүй гүтгэж маш их худал зүйл захиалгаар бичсэн болохоор одоо буцах газаргүй болсон урвагч. Үүнийг өөрөө ч, цаад эзэд нь ч сайн мэдэж байгаа. Одоо ИЧСЭН ХҮН ХҮН АЛДАГ ЭРГҮҮ НОХОЙ ЭЗНЭЭ НОЦДОГ гэгчээр сэтгэгдлээ хааж байгаад бузар гүтгэлэгийн НАЙРУУЛСАН хороо гэнэн цайлган монгол залуусын тархи руу цацаж байна: Энэ урвагч Монголын төлөө гэсэн бүхэн рүү дайран ноцож сүгсэлзүүр гэх мэт нэр хоч өгч гаднын захиалгаар эх орончдын мохоохоор мурчийж байна. Монголчууд урвагч Исмайл тайжийг яаж шийтгэсэн билээ… урвагчдыг бүү март!!! мартвал Монгол сөнөнө, гэхдээ ДОТРООСОО!!!!! Шударга үнэнийг дээдлэгч монголчууд урвагчдыг үеийн үед жигшиж ирсэн ард түмэн. Чингис хаан дотоодын урвагчид харийн дайснаас ч олон дахин аюултай гэж сургасан байдаг юм шүү. Энэ baabar mn “Монголын шившигтэй урвагчдын клуб” бөгөөд гаднынхны ТОМ ТОСӨЛ шүү. Тэнд бичиж доллараар шан хамражаа авч байгаа этгээдүүд өөрсдийгөө барьж өгч байгаа урвагчид, харийн колоничлогчдын гар хөлүүд мөн.
minii bodloor ene baabar anxnaasaa tarxi ugaaxad beltgegdsen xun bxaa
Ганаа ах, нэг террорист асуулт асуучих уу? Та энэ Баабартай ер нь энгийн байдлаар уулзаж санал солилцох үе гарч байв уу? Үзэл бодлын асар их зүрүүтэй хүмүүс энгийн үедээ юу ярьдаг бол гэж их бодогддог юм. Эсрэгээрээ юу ч ярьдаггүй байж болох …
orosuud ameriktai daitlaa gehed yalah bolov uu zevseg technik ni hdr ym bol doo usan plotiin salbar ni amerikiig bol gvitsehgvi bh tiimvv
1. Эдний цэргийн номлол өөр ш дээ. Америкийнх далайн номлолтой учраас нисэх онгоц тээгч, залуурт пуужин ихтэй гэх мэт. Орос эх газрын номлолтой учраас шумбадаг завь, суурин пуужин, танк илүү гэх мэт. Харин онгоцоор ойролцоо. Флотоор Америк илүү ч шумбадаг завь, пуужин гэж нэг аймаар юм хоёуланд нь бий ш дээ.
2. Эд нар байлдахгүй ээ. Хоёулаа амиа хорлох гээгүй юм бол тэр шүү дээ. Энд ялагч, ялагдагч гэж байхгүй…
3. Хэрэв байлдвал Украины төлөө биш, Хойт мөсөн далайн төлөө байлдана…
Үнэнийг л бичиж.
Ганаа ахаа та өөр шигээ даацтай нийтлэл бичиж чадахуйц судлаач бэлтгэж байна уу? Яг таны гарын шавь нар гэж байна уу?
Байгаа…
Unuuh “GREED, SELFISHNESS…”-iig magtan duulagch (B.Batbayar) -iin energy ni shavhagdagch baigaa bololtoi yum aa daa?!
…shavhagdaj…
Herev orosuud baildah deeree tulval ehleed europtoi daraa ni ameriktai tulah uu. Tegvel ch yalna gehed hetsuu l yum. Esvel amerikiin dainii ajillagaa yavuulj bga gazar ni ochij ameriktai shuud tulah uu. Yavav hytadtai holbooton bol havsaidaj amerik bolon europiig hudolgohgui bj boloh l yum…
Нийтлэлтэй бүрэн санал нийлж байна. Манайхны олонх хэл усгүй учраас үүнийг нь гаднын гар хөлүүд ашиглаад байхийм. гэсэн нь монгол судлаач сэхээтнүүд бичиж эхэлсэнд баяртай байгаа шүү. http://bolor.info/policy-and-economica-in-our-life/35-policy-a-economica-in-our-life/357-ukrainfalses танай ба bolor.info 2 л хүч тэнцвэргүй тулаанд нэг тал болж байна. Гэвч үүнийг олон хүмүүс ойлгож дэмжиж байгаа гэдэгт итгэлтэй байна. Үнэний Хүч бидний талд!!!
энэ баабарыг тахин шүтээд байгаа хүмүүсийг ерөөсөө ч ойлгохгүй юмаа .тэнэг гэхэд арай дэндүү юм.баабар арабын орнуудын дайны тухай ямар ч мэдлэг байхгүй хүн шүү дээ.шийтүүдийн оронг ирак гэж шаагаад Осамаг хааны гэр бүлээс гаралтай,ираныг атомын бомбатай болгоод алаад хаячихдаг бураач шүү дээ хэхэх.ийм хүнийг яах вэээ .сүүлийн үед зөнөөд өөрийгөө Фараон шиг санаад байх шиг.яаж энэ муугын амыг үдэх вээ.хятадуудтай ажилаад байна уу гэж сэжиглээд байгаа
гадны хөрөнгө оруулалтын нийтлэл дээрээ тэмүүжин оедлын үйлдвэрийнхнийг валютаар цалинжиж байсан.тэгээд ажлаа хаяад муусайн юмнуудаас болж гадныхан үргэсэн гэсэн байгаа.тэр үйлдвэрийн тухай манай аав сайн мэднэ дээ.дээгүүр байсан дарга нарын нь ч танина .доор ажииллаж байсан хүн бий.үхсэн ацных нь доллараас цалинжих вээ дээ.аймаар бага дээр нь 12 цагаар шахан ажилуулж сүүлдээ тэсэхээ байгаад л ажилаа хаясан шүү дээ.ийм л балиар худалч хувхай хорчийсон өгөр таяг шүү дээ.юун яасан ардчилсан хувьсгалын алтан хараацай вэээ
Orosiin odoogiin orchin veiin tsereg zevseg tank usan plotiin talaar neg saikhan bichvel bayarlah bnaa bi ih sonirhdog ym.Orosuud baruuunaas zevsgeeree 20-30 jil hotsorson geed bdag ter vnenvv agaarin hvchin er ni bas hotsorj bgaa bolov uu
Барууныхан Орост хориг тавих юм бол манайд хэд хэдэн янзаар тусна.
a: Үүнээс шалтгаалан орос хятад 2 ын худалдааны эргэлт нэмэгдвэл манайхаар хийгдэх транзит нэмэгдэх эерэг нөлөөлөл байгаа ч төмөр замын тээвэрт жишиг үнийг чөлөөлөх, тэртэй тэргүй ачааллаа даахгүй байгаа босоо шугамд монголын талын нөлөөлөл, дотооддоо эргэх барааны урсгалд зай олдохгүй байх шинж ажиглагдана.
b: Манайхны баруунаас татаж байгаа бараа бүтээгдэхүүний дийлэнх нь энэ босоо шугамаар дамждаг тул хориг арга хэмжээ нь хэдийгээр улс дамжсан транзитад нөлөөлөхгүй байж болох ч оросын талаас алдагдлаа багасгахаар транзитын үнийг чөлөөлвөл энэ нь манайд ашиггүй.
c: Шатах тослох материалийн эргэлтийн хувьд манайх оросын хувьд жижиг хэрэглэгч хэдий тийм боловч үнийн хувьд зах зээл өөрөө зохицуулаад явах болов уу.
Ууланд морь “яаахад” уяанд илжиг гэдэг шиг ганц нэгэн нөхдүүд Монголын баруун хязгаарын тухай нэлээд террорист чиг аястай зүйлс бичсэн харагдсан. Энэ тухай судлаач ахын зүгээс нэг хариу барих биз ээ.
Боломжийг ашиглаад Оросуудтай харилцаагаа шинэ төвшинд гаргах боломж байх ч юм билүү.
Хүсэх л зүйл, байдал эвгүйтвэл энэ тэнд цэрэг илгээсэн шигээ украйнд цэрэг илгээж тэнэгтвэл харин хойдуулын дургуйг “хааны эрэлд” сургуулилт хийснээсээ илүүтэйгүүр хүргэх байх шүү…
Одоо 3-4 өдөр болоод мэдээллийн дайн намжина. Хэн ч дайн хийхгүй. Хэн ч нэг их сүрхий хориг арга хэмжээ авахгүй. Сүржигнэж сүржигнэж дараагийн стратегээ л ярина ш дээ. Харин манай зүрхний хийтэй юмнууд өмнөөс нь хөөрөөд солиороод байдаг юм…
зэр зэвсгийн хувьд Оросууд АНУ аас дутахгүй болов уу. хэдхэн жилийн өмнө хамтарсан цэргийн бэлтгэл хийж байсан орос америк 2. Америкийн онгоц хурдтай шунгинаад л богино маневр үзүүлээд л сүртэй. Тэгсэн орос хөөргөснөө ухраад тавьчихаж байсан кк.
Саяхан NASA-н санvvжилттэй онолын судалгаа “vйлдвэржсэн буюу негее утгаар капиталист нийгэм хvн терлехтнийг зайлж болохгvй сvйрэлд хvрнэ” гэж дvгнэжээ. Товчхондоо енеегийн капиталист тогтолцоо нийгэм болоод байгаль орчинд дааж давахгvй хvндрэл бий болгоно. Даац нь хэтэрсэн байгаль орчин eeрее хvн терлехтенг хvссэн хvсээгvй цэвэрлэгээгээ явуулна. http://www.theguardian.com/environment/earth-insight/2014/mar/14/nasa-civilisation-irreversible-collapse-study-scientists
Нийгэм болоод байгалийн ухааныг хослуулсан энэ судалгааны енеегийн нийгмийн талаархи дvгнэлт нь тэгш бус байдал, ангийн тэмцэл буюу элитvvд болон массын хооронд дахь зерчилдеен енеегийн нийгмийн туйлын тогтворгvй байдалд оруулж мехелд хvргэхэд нелеелне гэж дvгнэжээ. Vнэндээ капиталист нийгэм байгаль орчны талаараа хамгийн vрэлгэн нийгэм.
Энэ судалгааны гаргалгаа нийгмийн ухааны талаараа бол К.Марксын капитализмын тухай шvvмжтэй нийгмийн талаараа бараг ижилхэн.
heree medehgui daljignah iim baigaan shte. ukraine baruuniig dagaj darvalzsaniihaa shand crimea-aa aldchij bgaa bhgui yu. manai teneguud ene jisheenees um bodoj bga bolov uu. bas l baabaraa dagaad sugserneed bh bolov uu
за АНУ сая ОХУ-ын ямар хүмүүст хориг тавьсанаа зарлалаа.
“Помощник президента РФ Владислав Сурков
Председатель Совета Федерации Валентина Матвиенко
Советник президента РФ Сергей Глазьев
Вице-премьер РФ Дмитрий Рогозин
Глава комитета Госдумы по вопросам семьи, женщин и детей Елена Мизулина
Глава комитета Госдумы РФ по делам СНГ Леонид Слуцкий
Глава конституционного комитета Совета Федерации Андрей Клишас
Лидер общественного движения «Украинский выбор» Виктор Медведчук
Спикер Верховного совета Республики Крым Владимир Константинов
Премьер-министр Крыма Сергей Аксенов
Объявивший себя ранее легитимным президентом Украины Виктор Янукович”
дэд ерөнхий сайд орсон байна лдаа. энэ их доромжлол биш үү. Энэ АНУ-г ер нь яаж устгаж болох вэ. би лав залхаж байна эдний энэ бодлогоос
Yag Tani helsneer l bolj bna daa, Germand medeelliin heregsel “Maidanig” tag martasan shdee, Krimin talaar tedend “muu” um “helj uzuuleh” geheer material oldohgui baih shig bna…