ПИТИРИМ СОРОКИН. МАНАЙ МЭДРЭХYЙН СОЁЛЫН ГУНДАЛТ, ОЙРЫН ТӨЛӨВ.

МАНАЙ МЭДРЭХYЙН СОЁЛЫН ГУНДАЛТ, ОЙРЫН ТӨЛӨВ.

ХЯМРАЛ… АРИУСАЛ…ХАРИЗМ… САЙН ЦАГ.

Барууны нийгэм, түүний соёлын өнөөгийн байгаа төлөв байдал нь тэдний мэдрэхүйн супер системийн эхлэн буй задралын эмгэнэлт үзэгдэл болж байна. Иймээс жилээр, магадгүй хэдэн арван жилд ойрын ирээдүй нь dies irae, dies illa 1 буюу идеационал, эсвэл идеалист үе рүү шилжиж, иймэрхүү үйл явцыг дагалдах бүх үзэгдлийг үүсгэнэ. Ингээд энэхүү үед зонхилох хандлагуудыг хамгийн товчоор авч үзье. Read more of this post

ПИТИРИМ СОРОКИН. МАНАЙ ҮЕИЙН ХЯМРАЛ

ХХ зууны социологичдын дундаас ховорхон заяах “сонгодог” хэмээх алдрыг хүртэн О.Конт, К. Маркс, М. Вебер нартай нэг зиндаанд хүрсэн хүн бол Орос угсаат америкийн эрдэмтэн Питирим Сорокин юм. Тэрээр хүн төрөлхтний түүхэн дэх том систем, урлаг, үнэн, гоо зүй, эрх, социал харилцаа зэргийг судлан үзээд социал онолын олон бүтээл туурвисны томоохон нь “Социал болон соёлын динамик” юм. Эдүгээ Баруунд ид шүтэгдэх болсон энэ суут бүтээлийн нэгээхэн хэсгээс уншигчдад толилуулж байна. Энэ нь бид оршин амьдарч буй цаг үе, мөрөөдөн дуурайхыг оролдож буй нийгмийнхээ талаар эрэгцүүлэхэд бага ч гэсэн тус болох болов уу. Read more of this post

ХУУЧИН БАЙШИНГАА НУРААХААС ӨМНӨ ШИНИЙГЭЭ БАРЬ

Энэ өгүүллийг нэлээд эрт 2005 оны сүүлчээр бичсэн юм. Тухайн үед бүрэлдэж байсан улс төрийн нөхцөл байдалд хийсэн энэхүү анализ өнөөдөр хэрэг болох юм гэж би үнэхээр бодож байсангүй. Эл өгүүлэл саяхан “Улс төрийн сонин”-д гарсны дараа нэлээд олон уншигчид надаас хүссэн учраас блогтоо дахин нийтэлж байна. Та нэг няхуур шиг уншаад үзээрэй. Read more of this post

ЗАЛУУСЫН АМЬ НАСААР ТОГЛОДОГ БОЛЖЭЭ, ЭНЭ ЛУЙВАРЧИД…

Ц.Түмэнгэрэлийг Монголын төр цаазаар аваачив. Санхүүгийн Зохицуулах Хорооны дарга Д.Бадраагийн амь насыг бүрэлгэсний учраас тэр. Одоо У.Хүрэлсүх шоронд орох гэж байна. Энэ бол нам, банк, ХЗХ, АСЗХ зэрэг байгууллагуудаар дамжсан улс төрийн зэрлэг өрсөлдөөний бодит үр дүн мөн. Залуучуудаар могой бариулж, туг тахидаг энэ харгис явдлын “хэргийн эзэн, хэнгэргийн дохиурууд” зүв зүгээр сууж байгааг би л лав тэвчиж чадахгүй. Ингээд 2006 оны 6 дугаар сард бичсэн өгүүллээ дахин нийтлэхийн хамт нам, нам дагасан бохир бүлэглэлийг удирддаг луйварчдаас холхон бай, эсвэл тэднийг түлхэн унага гэж Монголын залуучуудад мянга дахин захиж байна. Энэ өгүүллээс Та бүхэн олон зүйлийг ухаарна гэдэгт итгэж байна. Read more of this post

НИХТ БИДНИЙГ ИНГЭЖ ТӨЛӨӨЛДӨГ

НИТХ өнөөдөр улс төрийн хэрүүлийн талбар болж байна. Ингэхэд ер нь НИТХ гэж бидний эрх ашгийг хамгаалах, биднийг төлөөлөх байгууллага ер нь юу хийдэг газар байна аа гэж хүн болгон сонирхох нь лавтай. Энэ тухай өгүүлсү.
Гэхдээ дор өгүүлэх зүйлс бол ердөө л НИТХ-аас 2007 онд гаргасан тогтоолоос түүвэрлэж авсан жагсаалт бөгөөд нэмсэн, хассан зүйл огт үгүй гэдгийг учирлаж байна. Энд ямар ч тайлбар шаардлагагүй бөгөөд өмчийн холбогдолтой асуудлуудыг бид жичид нь нарийвчлан судалж байна.
Read more of this post

ТӨР ШАШИН ХОЁР ХОЛИЛДООД ИРЭХИЙН ЦАГТ…

Хүн төрөлхтөн дундад зууны бурангуй үеэс сугаран гарсан үндсэн нөхцлийн нэг нь төрийг шашнаас, сүм хийдийг сургуулиас тусгаарласан явдал гэж дэлхий дахинаа хүлээн зөвшөөрдөг. Харин Монголын Ерөнхийлөгч Н.Энхбаяр XXI зуунд төр, шашныг нийлүүлэх шинэ “онол” гаргаж, түүнийгээ Цагаан сарын өмнөхөн Бурхны шашны тэргүүнүүдэд танилцуулав. Энэ тухай өгүүлсү. Read more of this post

СОНГУУЛЬ БОЛГОН ЛУЙВРААР ЭХЛЭХ ЁСТОЙ ЮУ ?

Сүүлийн хэдэн өдөр ТВ – 9, Үндэсний Пи-Ар, Face PR зэрэг байгууллагууд “Next – 76” улс төрчийг шалгаруулна гэж зарлах болов. Тэгээд “түмэн олны саналаар шигшигдэн сонгогдсон” улс төрчдөд “ХҮНДЭТГЭЛ ҮЗҮҮЛЭХ ЁСЛОЛ” үзүүлэх юм гэнээ. Олон түмний сонголтод тус дөхөм болох ариун мэт харагдах энэ рекламын цаана ямар аймшгийн хорлогчинтой зүйл байдаг талаар өгүүлсү. Read more of this post

Оюуны хулгайгаа болиоч ээ…

Саяхан би “Сонгуулийн дараа Та нар яахийм ” өгүүлэл бичиж байнгын холбоо харилцаатай “Цахим өртөө” зэрэг хэдхэн сайт, бас “Дээдсийн хүрээлэн” сонинд өгсөн юм. Гэтэл сонин бараг гарч амжаагүй байхад оюуны өмчийн хулгайгаараа алдартай sonin.mn болон olloo.mn сайтууд аваад нийтэлчихжээ. Ингээд миний бичсэн зүйлсийг энэ сайтуудын зөвшөөрөлгүйгээр хуулбарлах эрхгүй, миний юм тэдний өмч болон хувирч байна. Энэ явдал удаа дараа гарсан учраас би арга буюу олон нийтэд мэдэгдэж байна. Read more of this post