БИ ИЙМ ДҮГНЭЛТ ХИЙЖ БАЙСАН, ОДОО ҮЗ Л ДЭЭ…

Сүүлийн үед интернетэд зориудаар суулгасан бууны ноход намайг “чи өмнө нь хэлж байхгүй үхснээ хийж байсийм”, “одоо л нэг сүрхий хүн гараад ирж гэнэ”, “чиний тэмцэж байсан чинь хаана байгаам” гэхчлэн зохион байгуулалттай дайрах болов. Судлаач хүн шинжлэх ухааны дүгнэлт хийж, аюулыг сэрэмжлүүлэхээс өөр яах ёстой юм ! Ингээд бас л “нотолгоо” болгож ихээхэн аюул заналын дор аль 2001 онд бичсэн нэг өгүүллээ дахин нийтэлж байна. Тэр үед ийм “эсэргүү” юм бичих зоригтой хүн ховор л байсан юм даа.

Надаар оролдож Н.Энхбаяртаа тус болох гэж давхиж байгаад ус болчихвол цаадах чинь намайг биш, Та нарыг заазалчихна гэдгийг мэдэж байвал сайнсан. Үүнийг мөн олон хүн амь, амьдралаараа нотлосон доо…

Уншигчид анхааралтай үзвэл шинжлэх ухааны зөв дүгнэлт хэзээ ч хуучирдаггүй гэдгийг ойлгоно гэдэгт найдаж байна. Read more of this post

ЗАЛУУ СУДЛААЧДАД ӨГӨХ ЗӨВЛӨМЖ № 7

Полемика буюу мэтгэлцээн хийх

Судлаач хүний заавал сурах ёстой зүйл бол яахын аргагүй мэтгэлцээн байдаг. Магадгүй энэ нь насан туршид чинь Таныг дагалдах учиртай, монгол хүний хувьд хамгийн их зовлонтой асуудал байх… Read more of this post

НОТОЛГОО

“Цагаан хэрээ” өгүүлэл гарсны дараа олон ч хүн дэмжив, олон ч хүн хараав ? Зарим нь бүр нотолгоо шаардах болов. Нэг уншигчийнхаа “нотолгоо” шаардсан саналд өгсөн хариугаа Танд толилуулж байна. Read more of this post

ЦАГААН ХЭРЭЭ

Сонгууль ойртсон биш, телевиз үзэх, радио сонсох, сонин хэвлэл унших огтын боломжгүй болов. Монголоор дүүрэн цагаан хэрээнүүд гараад иржээ. Эрдэм мэдлэгтэй, ард түмнээ яс махнаасаа хайрладаг, бүр төрөхөөсөө эхлээд л ард түмнийхээ төлөө үхэн хатан зүтгэж ирсэн, хувийн ямар ч сонирхол байхгүй, төгс төгөлдөр хөгжсөн ямар ч олон эх оронч хөвгүүд, охидтой болчихсон юм, Миний Монгол… Read more of this post

НАМ НАМАЙГ МЭДЭХ ҮҮ, БИ НАМЫГ МЭДЭХ ҮҮ ?

Нам намайг мэднэ

Социализмын үед ихэнхи хүмүүс нам намайг мэднэ хэмээн үнэн сэтгэлээсээ бодож үйлддэг байлаа. Нэг үзэл суртал, хэт төвлөрсөн удирдлага, хатуу чанд хяналтын дор байсан саяхны малчин хүмүүс тэгэхээс өөр арга зам байгаагүй байх. МАХН дандаа эвдлэн сүйтгэгч байгаагүй, харин бүтээн байгуулагч нам байсан бөгөөд үүнийг манай орны нийгмийн дэвшлийн түүх гэрчилнэ. Read more of this post

САША ЖЕЛЕЗНЯКОВ. Дэлхийн соёл иргэншлийн сонгодог болон орчин үеийн бүдүүвчүүд дэх Монгол орон.

Оросын Шинжлэх ухааны академийн Дорно дахины хүрээлэн

А. С. Железняков

Сүүлийн жилүүдэд Монголын түүх, эрт дээр үеэс энд амьдарч ирсэн ард түмнүүдийн соёлын өв, зан заншил, хэлэнд зориулсан шинжлэх ухааны утга зохиол эрчимтэй өсч байна. Нэгэн томоохон хотоос ч бага хүн амтай энэхүү орны түүхийг дэлхийн шинжлэх ухаан сонирхож байгаа нь хэмжээ далайцаараа2 зүйрлэшгүй их бөгөөд энэ нь олон учир шалтгаантай холбоотой. Read more of this post

САША ЖЕЛЕЗНЯКОВ. Монгол Улс холимог соёл иргэншлийн түүхийн бүтээлүүдэд : дэлхийн түүхийн бүдүүвчид гарсан өөрчлөлт.

Манайд Самдангэлэг гэж нэг генерал байсан юм. Орос эхнэртэй. Хүүг нь Саша гэдэг бөгөөд Улаанбаатарт бид нартай хамт өссөн нөхөр л дөө. Тэгээд эцгийгээ өөд болсны дараа ОХУ -д очиж тэндхийн Дорно Дахины Хүрээлэнд олон жил ажилласан юм. Тэрээр Монголын тухай олон сайхан өгүүлэл бичсэнийг дэлхийн олон улсад нийтэлсэн байдаг бөлгөө. Элэг нь байдаг юм уу, бидний тухай их л сайхан юм бичдэг юм. Бид тулгамдсан асуудлыг тулга тойрсон хүрээнд биш, дэлхийн олон улсад хэрхэн үнэлдэг тухай мэдэх ёстой мэт. Болж л өгвөл дэлхийн хэмжээнд сэтгэж сурвал бидэнд л хэрэгтэй баймаар санагдана. Найзынхаа хүсэлтээр чадан ядан орчуулсан хос хоёр өгүүллийг нийтэлж байна. Залуус маань заавал унших ёстой өгүүллийн нэг гэж санана. Та бүхний ухаан тунгаах болтугай. Read more of this post

ШИНЭ ЗУУНЫ УЛААН ХАМГААЛАГЧИД

У.Хүрэлсүх, Ц.Чимэдцэрэн, Д.Энхтуяа гэдэг сайхан залуучууд шоронд оров. Өмнөхөн нь Ц.Бадраа, Д.Түмэнгэрэл нар амь үрэгдсэн билээ. Мөн ХЗХ-ны олон залуу, зарим нь гэр бүлтэйгээ шоронд сууж байна. Би эдгээр залуусын ихэнхийнх нь буруу хэрэг, гэм зэмийг ил далдгүй сайн мэднэ. Зөвхөн залуучууд банк ухдаг, хулгай хийдэг, авилга авдаг болчихоогүй байлтай. Энэ бол 1960-аад онд залуучуудыг хөөргөж “соёлын хувьсгал” гэгчийг хийлгэчихээд хэсэг хугацааны дараа бүгдийг нь золигт гаргаж хятадын ард түмний бүхэл бүтэн үеийн амьдралаар тоглосон Мао-гийн туршилттай утга нэг юм аа. Залуучуудыг зольж байгаа муу ёр шүглэсэн адгийн новшнуудыг зайлуулаагүй цагт энэ бузар явдал цаашид ч үргэлжилнэ гэдгийг би сайн мэдэж байна. Дээр хэлсэн муу ёр гэдэг бол мухар сүсгийн эртний үг биш, орчин үеийн шинжлэх ухаанд ч антисистем гэсэн сөрөг ойлголт байдаг юм. Тэгээд залуучуудыг золих антисистем яаж хөгждөг талаар яг нэг жилийн өмнө бичсэн өгүүллээ дахин нийтэлж байна. Залуучууд минь ухаараач, болгоомжтой байгаач дээ. Read more of this post