УЛС ТӨРИЙН “ВЕКТОР”-ЫН ӨӨРЧЛӨЛТ…

Би гээч хүн Налайх хотод төрж өссөн, 1954 оны нөхөр л дөө. Манай хоёр хөрш болон бусад гүрнүүд манайд хэрхэн нөлөөлснийг өөрийнхөө амьдрал дээр жишээ болгон яривал нийт монголчуудад, ялангуяа залуучуудад зүгээр мэт. Энийгээ өгүүлсү… Read more of this post

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧ Ц. ЭЛБЭГДОРЖ ТАНАА

Цагаатгал хүсэх тухай
Судлаач Дашзэвэг овогтой Ганхуяг би бээр “Монгол Таймс” сонины 2005 оны 3 дугаар сарын 08/138 дугаарт “Их өр…8 сая…О.Цолмон” гэсэн өгүүлэл бичиж нийтлүүлсэн юм. Тэр өгүүлэлд: “Их өрийн төлбөр хийгдэж байсан яг тэр үеэр АНУ руу 8 сая ам.доллар Монгол банкнаас шилжсэн байна” гэсэн бодит баримтыг дэлгэж тавьсан юм.
Read more of this post

ТОМУУТАЙ ХИЙСЭН “ДАЙН”…

Уг нь би “Ханиадны дараа тооцоо бодно” гэсэн юмсан. Гэтэл “өндөржүүлсэн бэлэн байдал”-аа сунгасаар байгаад Шинэ жил дөхүүлчихдэг байна ш дээ. Дараа нь Цагаан сар, Мартын 8 гэнэ дээ, харж л байгаарай… Нэгэнт шинэ жил дөхсөн учраас манай яруу алдарт Засгийн Газар томуутай хийсэн тэмцлээ ард түмэндээ тайлагнаж байна. Нэгэнт ”хар данс” нь байж байхад “тооцоо” бол оройтохгүй л дээ. Энэ тухай өгүүлсү… Read more of this post

БИ Ч ГЭЖ БИ, ТӨР Ч ГЭЖ ТӨР…

Саяхан миний нэг шавь аль эрт бичээд мартчихсан нэг өгүүллийг маань авчирч өгөөд заавал блогтоо тавиарай гэж хүссэн юм. Яагаад гэсэн чинь одооны залуучууд Таны блог нээснээс өмнө бичсэн олон зүйлийг мэдэхгүй шүү дээ гэж байна. Энэ өгүүллийг осолгүй л ноён Н.Энхбаяр ид мандаж байсан 2003 оны сүүлээр хуучны “Монгол Таймс”, одооны “Улс төрийн сонин”-д бичиж байсан санагдана. Одоо үзэхэд системийн хямрал өнөөдөр биш, аль эрт эхэлсэн, олон талаар дордсон нь хэнд ч ойлгогдоно буй за. Ямар ч үндэстэн үзсэн туулсан юмаа эргээд нэг харчихаж гэмгүй л байх. Тэр үед нийгэм маань намайг даанч ойлгоогүй дээ…Одоо бол энэ төрийг өөрчлөх ёстой гэсэн цорын ганц дүгнэлт гарцаагүй гарна биз дээ… Read more of this post

ЭРХЭМ КОММЕНТ БИЧИГЧДЭД…

Эрхэм Хоридой мэргээн. Таныг болон бусад хүмүүсийг “сайн бичээд бай” гэхээр “баадуураад” мөн ч олон жил бичиж байна даа. Гэхдээ хүний физиологийн болон сэтгэл зүйн боломжит “дээд хязгаар” байдаг гэж би санана. Би энэ боломжийг олон зуу, магадгүй хэдэн мянга дахин “давуулан биелүүлсэн” гэж Эрлэгийн өмнө ч нотолж чадна. Би “төмрөөр” хийсэн хүн огт биш. Энэ өгүүллээрээ би ямар аймшигтай эрсдэлд орж байгааг манай монголчууд огт төсөөлөхгүй байна. Ийм “тэнэг зоригтой” хүн Монголд тоотой цөөхөн…Намайг чин сэтгэлээсээ дэмждэг хүмүүс уучлана биз ээ. Хэрэв би эдийн хувьд сайхан амьдаръя гэж бодсон бол аль нэг намд ороход л хангалттай. Бодит аюул занал коммент бичсэн Та нарт биш, харин над дээр ирдэг юм. Үүнийг би сайн мэдэрч байна…Харин Миний Монголчууд намайг юугаар дэмжсэн юм ?! Бодвол комментоороо л гэх байлгүй дээ. Уучлаарай намайг…

А.БААТАРХУЯГ. ИХ СҮЙРЛИЙН ӨМНӨХ НАМ ГҮМ

Надаас олон хүн банкны тухай асуух. Би яаж “юм болгоныг” мэдэх бил ээ. Сэтгүүлч А.Баатархуягийн бичсэн энэ өгүүллийг зарим сайтууд нэг тавьснаа удалгүй хаачихдаг юм байна. “Хаагаад” байна гэдэг чинь”цаанаа” л нэг юм хэлээд байгаа болохоор би А.Баатархуягаас зөвшөөрлийг нь авч энэ өгүүллийг тавилаа. Мэдээж би түүнээс асуулгүй тавьчихад тэр надад юу ч хэлэхгүй боловч хүнийг хүндэтгэх, зохиогчийн эрхийг хүндэтгэх гэж нэг сүрхий ёс суртахуун байдаг юм л даа. Та одоо “хаасан” өгүүллийг унших боломжтой болж байна. Read more of this post

ОРОС ИВАН, ХЯТАД ЛИ БОЛОН БУСАД ТОМЧУУДАД МОНГОЛ СУДЛААЧИЙН ХЭЛЭХ ҮГ

Сүүлийн үед дэлхийн бодлогыг тодорхойлогч аварга гүрнүүд, ялангуяа манай хоёр том хөрш Монгол Улсыг дарамталж эхлэв. Монгол Улс тэдэнд байгалийн баялгаа өгсөнгүй, хулхидчихсан тул тэд нар “ихэд гомдож” заналхийлж байна. Үүнд дургүйцсэн монгол судлаач үгээ хэлсү. Read more of this post

ХАНИАДНЫ ДАРАА “ТООЦОО” БОДНО..

Гахайн ханиад манай арчаагаа алдсан төр засгийн үнэн нүүр царайг харуулж байна. Мэдээж дэлхийн бусад орнуудад энэ ханиад тархаж байгаа. Гэхдээ тэд нэн тодорхой арга хэмжээ авч байна, энийгээ ч хийж чадаж байна. Манайд нөхцөл байдал нэн аймшигтай хэмжээнд хүрсэн атал эрх баригчид “бодит тоо”-г үлэмж “дарж” байна. “Тоо дараад” ямар үр дүнд хүрэх юм ?! Хэнд “ашигтай” гэж ?! Read more of this post