ХАНИАДНЫ ДАРАА “ТООЦОО” БОДНО..
2009/11/10 25 Comments
Гахайн ханиад манай арчаагаа алдсан төр засгийн үнэн нүүр царайг харуулж байна. Мэдээж дэлхийн бусад орнуудад энэ ханиад тархаж байгаа. Гэхдээ тэд нэн тодорхой арга хэмжээ авч байна, энийгээ ч хийж чадаж байна. Манайд нөхцөл байдал нэн аймшигтай хэмжээнд хүрсэн атал эрх баригчид “бодит тоо”-г үлэмж “дарж” байна. “Тоо дараад” ямар үр дүнд хүрэх юм ?! Хэнд “ашигтай” гэж ?!
“Онцгой” физиологи
Эрүүл мэнд, өөр ч юу билээ олон юмны сайд “универсал” С. Ламбаа Ерөнхийлөгчид “илтгэж” байна. Энэ нь “томуу бол эхлээд, тусаад, өргөөжөөд, оргил үедээ ороод, дараа нь намждаг” гэсэн онолын тайлбарлал болно. Тэгсэн чинь С.Ламбаагийнхаар бол “манай томуу” шууд л эхний 2 дугаар шатаа алгасаад шууд л “оргил үе”- дээ орчихож гэнэ ээ. Энэ чинь тэр нөхрийн боловсролын салбарт байхдаа хүүхдүүдийг “анги алгасуулах”-тай адил юм биш л дээ. Ингээд монголчууд физиологийн хувьд бусад үндэстнээс “онцгой”, “огт өөр” юм байх…Бид ялаа шиг хиарах ёстой юм байна…Төр засгийн арчаагүйгээс болоод шууд л “оргил шат”-андаа орчихсон гэсэн хэрэг л дээ.
Би судлаачийн хувьд үүнийг эхнээс нь анхаарч мэдээлэл цуглуулж эхэлсэн юм. Эхлээд томуу гарангуут манай яруу алдарт эрүүл мэндийн яам ихэд анхаарч “анхны тусламж” үзүүлэв ээ. Энэ нь юу вэ гэхээр Монгол Улсын “Эрүүл мэндийг хамгаалах сан” –гаас 600 ширхэг амны хаалт (маска), ариутгах бодисын хамт “тусламж болгон” нийслэлийн эмнэлгүүдэд түгээсэн явдал болно. “Ариутгах бодис” гэдэг нь хүн бүхний мэдэх, жорлонд болгонд байж л байдаг нөгөө хлорамин шүү дээ.
Мөн их юм өгч байгаа биз ?! 600 ширхэг маскны мөнгийг захын хүн хармаанаасаа гаргаж чадна. Энэ бол Та бидэнд “Эрүүл мэндийг хамгаалах сан” гэж “ёстой мундаг юм” байгаа гэж ТВ –ээр ярьдаг новшийн санд нь байгаа мөнгөний бодит хэмжээ юм. Яасан ? Яагаад гэвэл энэ болон бусад 22 сангийн мөнгийг манай эрх баригчид хуугаар нь аваад “идчихсэн” юм л даа…
Удаалаад Та бидний эрүүл мэндийг хамгаалах “тангараг” өргөсөн хүмүүс яаж хэлж ярьж байгааг бид харахаараа нэг болсон. Эхлээд тоо нь зөрж эхлэв. Балайнууд чинь үнэхээр төр засаг биш юм аа. Ёстой өөр өөрийнхөөрөө л авч өгдөг улс юм байна. Надад ноён С.Ламбаагийн болон хатагтай Ц.Ганхүүгийн ядмаг тархинд орсон “мэдээлэл”, “тайлбарлал” огт хэрэг байхгүй л дээ.
Яагаад гэвэл би огт “өөр шугам”-аар мэдээллээ авдаг юм. “Албан ёсны” болон “бодит” тоо хоёр ихээхэн зөрж байгаад л хамаг асуудал оршино. Энийг би ханиадны дараа хэлнэ. Та нарын ард түмнээ яаж алагчилж, яаж доромжилж байгаа мэдээлэл надад дэндүү хангалттай байна…
Ингээд байдал үлэмж ноцтой хэмжээнд хүрсэн учир “Өндөржүүлсэн бэлэн байдал” зарлав. Энэ үзвэр үйлчилгээ, хот хоорондын тээвэр болон сургуулийн үйл ажиллагааг “зогсоов”. Тэгээд бид чинь гэр гэртээ бүгээд “ариун дээд” төр засгийн шийдвэрийг хүлээх ёстой болж байна.
“Өндөржүүлсэн бэлэн байдал” гэж зарлачихаад “Онц байдал”-ын үеийн арга хэмжээ авч байгааг чинь арай мэдэхгүй гэж бодоод байгаа юм биш биз дээ.
Миний хувьд гэвэл ёстой монгол маягаар адууны мах чанаж идээд л, аарц буцалгаж уугаад л, хааяа чацарганы шүүс шимж, “юмаа бичсэн” шиг ёстой нэг “жаргаж” байна аа. Бидний олонхи мөн л ингэж байгаа биз. Харин төр засаг юу хийсэн юм ?!
Вакцин чинь хаа байна ?
Манайхан вакцин гэдэг ид шидтэй юм хүлээхээс өөр юм хийж огт чадахгүй улс байна. Өнөө маргаашгүй ирнэ, энэ долоо хоногт ирнэ гэсээр байгаад 5 долоо хоночихож байгаа юм даа. Одоо бүр ирэх сарын сүүлээр ирэхээр болсон байна.
Хатагтай Ц.Ганхүү: “Энэ вакцин баталгаагүй, тариулсан хүмүүсийн 70 хувь л эдгэдэг, ер нь бол ДЭМБ “яг таг” баталгаа өгөхгүй байгаа” гэдгийг “нотлов”. Ард түмэндээ болохоор ДЭМБ-аас заавал “баталгаа” авч вакцин хийдэг их л “энэрэнгүй” хүмүүс юм. Утсаар ярьсаар байгаад “нэгж” нь цалингаас нь хамаагүй хэтэрчихсэнийг тэр хэлэхээ мартсангүй…Би ч хатагтай Ц.Ганхүүгийн хөрөнгийг “нэг муу” мэднэ л дээ. Их “хохирч” гэнэ дээ…
Тэгвэл яагаад дэлхийн бусад бүх улсууд вакцин хийгээд байгаам ?! Дарга томчууд бараг бүгдээрээ хийлгэчихээд ард түмэндээ авч өгөх болохоор “таталдаж” гэнэ.
Хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалах нийгэмлэг, Эрүүл Мэндийн яамныхан амны хаалт яаж хийдэг “туршлага” судлахаар Эрээн хот хүртэл явав. Энэ бүхний үр дүнд одоо амны хаалтны “хомсдол” үүсээд байна.
Иймэрхүү байдлаар “Эрүүл мэндийг хамгаалах сан”-гийн мөнгө “дууссан” учраас Засгийн Газраас 6.4 тэрбум тєгрєгний “санхvvгийн дэмжлэг” vзvvлээд байна.
Энэ их мөнгөөр вакцин худалдаж авч болно биз дээ. Би бол хангалттай хүрэхээр үл барам илүү гарна гэж бодож байна. Гадаадаас “юм” зүгээр авсаар байгаад тэр нь бүр өвчин болчихож. Энэ бол эрх баригчдын арчаагүйдлээс өөр юм огт биш…
Засгийн Газар эмзэг бүлгийнхнийг нэмэлт бүтээгдэхүүнээр хангах арга хэмжээ авсан гэж “гайхуулж” буй. Гэхдээ “манай засаг” Азийн хөгжлийн банкны тусгай төслөөр үүнийг хэрэгжүүлж, тэднээс 1 тэрбум төгрөг авснаа хэлэхээ таг “мартчихаж”. Үүнд нь дотуур байрны 12500 оюутнаас эхлээд 111200 хүн хамрагдахаар болжээ. Энэхүү “нэмж тэжээх” хүнийхээ тоог ч гаргаж чадахгүй хэрэлдэж, заваарч байгаа чинь “төрийн нууц” биш шүү дээ…
Жирэмсэн эхчүүд олноороо нэрвэгдээд байгаа болохоор тэдэнд нэг сарын цалинтай чөлөө олгохоор болжээ. Гэртээ үх гэж байгаа юм байлгүй…
Таван долоо хоног өнгөрөх тийшээгээ болж байхад Шадар сайд М.Энболд ингэж хэлж байна.
Вакцин авахаар ОХУ, БНХАУ, Унгар улсад хандаад байгаа. Эцсийн хариу ирээгүй. БНХАУ-ын Худалдаа, үйлдвэрийн яам Дэлхийн эрүүл мэндийн байгууллагатай зөвшилцсөн эсэхийг асуусан. Түүнийг харгалзаж дэмжлэг, туслалцаа үзүүлнэ гэсэн
Томуу дэгдээд бүтэн сар хагас болоход вакцин ор тас алга. Оргил үе нь ч бараг өнгөрлөө дөө, вакцины ид шид одоо нэг их хэрэг байхгүй л болов уу. Одоо бол вакцин макцинаа больсон дээр гэж би бодож байна. Далимдуулж байгаад мөнгө нэмж “идэх” гээгүй юм бол шүү дээ…
Өнгөрсөн хойно нь сүржигнэж иргэдийнхээ “гары нь мушгиж” байгаад хүчээр вакцинжуулж “сайн хүн” болох гэж байгааг чинь мэддэг болоод л ингэж хэлж байгаа юм.
“Гахайн” менежмент
Өнгөрсөн хавар “нэн хачин” томуу дэгдэж эмнэлгүүд пиг дүүрснийг олон хүн санаж байгаа байх. Тэр үед л энэ гахайн томуу чинь орж ирээд 120 гаруй хүнийг авч одсон ш дээ. Энийг ханиад, уушгины хатгалгааны хүндрэл гэж “оношлон”, ямар ч арга хэмжээ авалгүй “дараад” өнгөрсөн биз дээ. “Жирийн” ханиадаар ийм олон хүн “чад” хийдэггүйг хэн ч ойлгоно…
Одоо тэрэн шигээ “дараад” өнгөрнө гэж бодож байвал их эндүүрэл шүү. Би Та нараас бодит тоо хэлэхийг шаардаж байна. Ганц муу судлаач “шаардаад” яадгийм гэж бодож байгаа биз ?!
Хэрэв миний ард түмэн энэ арчаагүй “менежментийн” чинь “гал тогоо”-г мэдвэл Та нарыг ч ёстой “гахай” болгоно доо. Одоо даан ч хэлж болохгүй байна. Ханиад өнгөрсний дараа Та нартай ард түмэн биш гэхэд би тооцоо бодно. Харж л байгаарай…
Харин энэ хавар дахин гарах томуугийн шинэ дэгдэлтийг яаж аргалахаа бодож байсан чинь илүү өлзийтэй байх. Би сануулж хэллээ шүү…
Хөөш эхнэээр, адууны мах, аарц дөхүүлчих, нэг сайн “вакциндаадхая”…
Судлаач Д.Ганхуяг
2009 оны 11 дүгээр сарын 10.
вакцинаа аваачээ, 18-50 насны хүмүүст бага зэрэг халуурах нөлөө үзүүлэхээс биш бусдаар бол баталгаатай гэсэндээ, 10 $ орчим үнэтэй байх
Эрхэм Мөнхтөрөө. Би Таныг сайн ойлгож байна. Гэхдээ манай “гэгээн төр”-ийн яг энэ ажлыг хариуцсан албан тушаалтнууд “баталгаагүй” гэж зарлаад байна ш дээ. Сар гаруй хугацаанд олж ирж “чадаагүй”, тэгээд ч одоо байхгүй юмыг манайхан оруулж ирээд “гар мушгиж” тарих хооронд бараг өнгөрөөд явчихна гэж би тооцож байна. Харин энэ хавар л их хэцүүднэ дээ…Та “төр”-тэй юм шиг бодоод байх юм…
unen yum bichsen baina. Minii bodloor bas mash ih too darj baigaa gej bodoj baina. Jishee ni jiremsen ehchuud bolon nyarai, baga nasnii huuhduud. ugaasaa utaagaar amisgalaad baigaa yumchin gahain haniad hed dahin iluu uilchilj baigaa gedegt ergelzeh zuil ogt alga. Ene tuhai zorigtoi yarichih emch seheeten daanch mongold alga.
Vaktsin vaktsin geed l baih yum. Ene vaktsin-iig chin America-chuud , bas Eurpoe-iin zarim uls ornii irged sain turshaagui yum hereglehgui, tariulahgui geed eserguutseed bna geed baigaa shuu dee. Manai “heterhii mergen darga” nar maani ene talaar duulsan ch duulaagui tsarai gargaad l ard tumendee shaah baih daa. 🙂
Sudlaach Tand bayarlalaa.Manaid chini tolgoitoi buhen l eruul mendiin daatgal tuldug shuu dee,ajilgui humuus ni sain duriin,ahmaduud bolon baga nasniihniig tur nu daagaad.Tegeheer irged maani ene daatgalaas yug hurtdeg bilee,yug ch ugui,ene ih mungu haashaa ordgiig ch asuuj shaardaj,neg ih hel am tataldgui.Usreed l duurgiin eruul mendiin tuvd daatgalaaraa hevtej emchluulne,ene ni tulbur undurtei huviin emnelguud bolon,niisleld maani baidag gariin 5 huruund bagtah negdsen emnelguuded tanil tal baihgui,garii ni tsailgahad ugdug tooldog ni homs hesetg l hamaaran shuu dee.Unuudur manaid “Ungursun boroonii hoinoos tsuv numruv’gedeg l bolj baih shigee.Baidal nileen hund bainashdee,ene haniadaar uvchlugsudiin too udriis udurt l nemegdsen medee garaad baina,haramsaltai ni medee dandaa zuruutei,ugaasaa manaid unen zuv medee gargadag gazar gej baidag yum uu? Ichguur sonjuurguigeer bodit baidliig nuun daragduulj baigaa humuustei,erh medelten,darga said,tur zasagtai tootsoo hiih tsag birne gedegt naidya!”Uvchingui bol jargal.urgui bol bayan”
Sudlaach Tand enh tunh,erch huchtei baihiih hysye!
Саяхан СЯ хуулийн төсөл боловсруулсан. Бид ЭМДаатгал “бараг төлөхгүй” байгаа нь төрд “их ачаалал” болж байгаа тул түүнийг нэмэх ёстой гэнэ ээ. Энэ төсөлд иргэдийн 16 нас хүртэлх, сургуульд суралцдаг бол 18 нас хүртэлх хүүхдийн “даатгалыг” эцэг эх нь төлөх болж байгаа. Улсын хэмжээнд 677,3 өрх, 978,8 мянган хүүхэдтэй гэж тооцон, 440,2 мянган хүүхдийг өрхийн даатгалд хамруулбал 5,282,6 сая төгрөгийн ЭМД-ыг ард түмнээс цуглуулахаар “тооцсон” байгаа. Төр нь “буцаагаад” авч байхад чинь Та бид “төлөөд” байхаас өөр яахав, Соогий минь…Нөгөө сүрхий алдарт “10.000”-аа л буцааж авах гэж ядаж байна ш дээ, наад “төр” чинь…
4-т. Та яг үнэн хэлж байна. Оргил үе нь өнгөрөөд Бурхан “авдгийгаа авчихснаас” хэзээ хойно Та биднүүсийг ёстой “нармийтал” вакцинжуулна, харж л байгаарай. Харин энэ бол мөнгө “идэх” нэг шинэ арга л болж хувирна даа…
100 tataad, aduunii mah, sholoo uugaad, odort negiin zereg sarmis zajlaad, chatsargana nairuulj uugaad baihad gahai baitugai chotgoriin haniad gonjiin joo. Gol n vodka shuu ke ke
Ер нь хэн ч байсан чаддаг юмаа хийж,мэддэг юмаа яримаар байна.ЭМЯ ны 2 сайдын нэг нь их инээдэг,нөгөө нь их ганган.Энэ тэр 2 оос өөр ард түмэнд хэрэгтэй гэж үү? Чингис ХААНЫ маань хэлсэн:МОРИНД МОРДООД ДЭЛХИЙН ТАЛЫГ ЭЗЛЭХ АМАРХАН.МОРИНООСОО БУУЖ,ТӨРИЙГ ТӨВХНҮҮЛЭХ ХЭЦҮҮ гэж хэлсэн нь одоо цагийнхаар бол ААВ БОЛОХ АМАРХАН ААВ БАЙХ Л ХЭЦҮҮ гэсэн үг байх гэж бодож байна.Төрийн түшээд гэж өөрсдийгөө нэрэлсэн хэсэг АМЬТАД эмчид үзүүлж,ИЧИХ БУЛЧИРХАЙгаа шалгуулмаар юм.
Эхнэээр, адууны мах, аарц дөхүүлчих, нэг сайн “вакциндаадхая”…
-Урагшгүй төртэй увайгүйчүүдийн нийгэм…-
Уначихсан төр, тэрэн дотроо “уначихсан” эрүүл мэндийн салбарын байдал л ийм байна шүү дээ. Энэ ханиад харин чангахан шалгачих шиг боллоо. Хэдэн муу эмч нар нь, өвдсөн хэдэн өвчтөнтөйгөө цуг зовж байх шиг байна да. Өөр санаа зовох байтугай анхаарсан амьтан ч алга байх шиг байна да, харамсалтай нь
Za uunees hoish ih ch yum bolno doo. Manai ard tumnii tevcheer baragdaad, manai yaruu aldart tur maani 75-aar buuj uguh nartai udur ireh bailgui dee. Ter boltol tevcheed haraad suuhaas bish yahav. gehdee ard tumendee unenii duu hooloig hurgedeg heseg n ajlaa erchimjuuleed, orgujuulj baih n tsag hugatsaa jaahan hojih baih.
Би хувьдаа тусдагаа тусаад эдгэдэгээрэээ аль хэдийн эдгэсэн байх гэж бодоод байгаа шүү. Ажлынхан бараг бүгдээрээ 2-3 хоног халуурч ханиад хүрэв. Салимон, адууны мах, чацарганы хүчинд босоод ажлаа хийж байгаам чинь хэхэхэ. Кизда, ийм дампуурсан, тэнэг новшийн улсад амьдармааргүй байна. Гадаадад гарч хүн шиг амьдармаар байна. Гэтэл нутаг нь хүйтэн, халуун, шороотой, бороо хур бага ордог ч гэсэн цаанаасаа цээжнээс юм уяатай болохоор одоо чалтай билээ дэ. ИРгэддээ халгаатай, өөрсөддөө маш ухаалагаар баялагаа хуваагаад байгаа энэ хүмүүсийг яах вэ? Үүнийг нь бодохоор бид маш ухаантай хүмүүс, нөгөө талаар дүүрчихсэн малнууд…
50 гарсан хүмүүс “би” гэдэг өвчин тусдаг гэсэн
За тэгвэл хоёулаа долоо хоног бүр 1-2 өгүүлэл, жилд 2-3 ном бичих буюу орчуулж, бас судалгааны 2-3 төсөл хийж “уралдаад” үзье л дээ. Та залуу ч гэсэн надад гарцаагүй ялагдана, учир нь Та ийм ачааллыг огт даахгүй. Намайг “давах” ганц л арга бий. Энэ бол надаас илүү гарч ХӨДӨЛМӨРЛӨХ, бас СЭТГЭХ. Энийг ч гэсэн Та чадахгүй. Ингэхлээр БИ гэж хэлэх эрх надад үлдэж таарна биз дээ…Болд нэртэй “Алтан шайб”-аа Та жаахан ч гэсэн БИ гэчихмээр ажил хий л дээ…Надад “онош” тавьж байснаас өөрийнхөө БИ-г олбол Танд л сайн даа…
Сайн байна уу? Ганхуяг улс төр судлаач аа, миний нэг хүсэл байдаг юм. Энэ нь Таныг “Та хариулахгүй ч байсан болно” эсвэл НТВ Алтантүрүү хөтөлж байгаа аль нэгэнд нь оролцуулж,АМЬД ЯРИЛЦЛАГА дээр харах гэсэн. Энэ хүсэлтээ заавал Таны хувийн зөвшөөрөлтэй уламжлах уу? эсвэл өөрөө шийдэж зохих хүнд нь хүсэлт тавих уу? Та үүнд хариултыг миний хаягаар ч гэсэн өгнө үү.Таныг хүндэтгэн мэндэлсэн Цолмон Орхон аймаг. Эрдмин ХХК ажилтан болно.
Энэ нээрээ их ойлгомжгүй, сунжирсан хачин юм болоод байна аа. Манай төрд үнэхээр ганц муу ханиад дараад авчих чадвар алга юм байн дөө. Арай иймэрхүү юмаар анхаарал сарниулж байгаад араар янз янзын юм болгоод байгаа юм биш байгаа даа гэж хардах юм. Ерөнхий сайд ч огцроод, банкууд ч бужигнах гээд, улс төрчид бараг бүгд ичээндээ ороод л … муу юм л санаанд ороод байна шүү.
Sain baina uu ganhuyg ahaa tand mend hurgee.#
Аарц , чацаргана уугаад гахайн ханиад гэдэг өвчин тусахгүй болчих нь уу ? Хэрэв тийм биш бол ингэж 960,000,000 төгрөгийг хэдхэн хоногийн дотор уугаад, идээд ул мөргүй болгох нь хэн гээч суут ухаантны санаа вэ ? Ийм аугаа зүйл бодож олсон тэр суут ухаантныг Нобелийн шагналд нэрийг нь дэвшүүлэх хэрэгтэй !!!
Та нар дуулсан уу ? Цаана чинь Америк-д гахайн ханиад нь дийлдэхээ болиод хөөрхий Обама гуай манай туршлагыг судлаж үзээд маш зөв санаа байна гэсэн гэнэ шүү. Тэгээд тэнд нь ямар аарц чацаргана байх биш манайхаас авна гэсэн гэнээ. Тэгэхээр таминь аарцандаа гурил жонхуу юугаа сайн холиод , чацаргандаа ус мөсөө сайн нэмээд байгаарай. бөөн доллартай болох боломж гарч ирэх нь байна ш дээ. Гахайн ханиад ч бас ашигтай юм байна шүү.
10 aad say dollaraar vakzin xiix yuldber tegeed licensenii tolbor baixad mongold vakzin yildberelj bolno shyy dee. Onoo olon emiin yuldberyyd xaana bainaa. Xuuramz analgin aspirin , tarbagan shiir xiixees oor ajilgyi bolzixson yum uu.Marla abaad ariutgaad mask xiij zadaxgyi bol uls oron geed yariada yu xiinee.Odoo Deeshee tenger xol dooshoo gazar xatuu boljee. Zunjingaa xujaanuud airport deeree masktai yabj baisan . Mongoliin xileer oroxod nogoo gaxain xaniadnii xiliin tasag xaalltai baisan.Oros xujaa 2 manaid u gej vakzin ogox be. Xezee ch tiim yum baixgyi. Oroitson ch gesen oorsdoo vakzinaa xiigeed amia argalax xeregtei baina.
Ер нь вакцин хийсэн юмуу? Хийсэн байсан ч гэсэн тэр нь үйлчилж байгаа юмуу?
Туссан байсан ч гэсэн нээх асуудал бололгүй эдгэрээд байгаа юм бишүү?
Миний нүдэн дээр манай нэг найз наад завааныг чинь тусаад 2 хоног халуураад хэвтсэн. Мань хүн 7 сая-р пенцилин тариулаад л босчихсон юм даа.
mongold byh yum ni zaaval yamar negen hortoi yil yvdalaar shalgagdaj baij bielelee oldog. ene bol gaj
Үнэхээр харамсалтай үйл ажил болж байна дөө. Ард олны төр гэж дээ үнэндээ гайхмаар л ажил хий юм дөө. Үнэндээ тэр вакциныг хийлгэх шаардлагагүй байхаа даа. Өөр өөрийнхөө эрүүл мэндийг хамгаалаад байх боломж хүн бүрт л байгаа дөө.
bituu zah ba delguuruud baaran dotor ene uvchnii virus ajilladaggui harin narantuul zahiin hashaan dotor ajilladag yum za yu