ОРОС ИВАН, ХЯТАД ЛИ БОЛОН БУСАД ТОМЧУУДАД МОНГОЛ СУДЛААЧИЙН ХЭЛЭХ ҮГ

Сүүлийн үед дэлхийн бодлогыг тодорхойлогч аварга гүрнүүд, ялангуяа манай хоёр том хөрш Монгол Улсыг дарамталж эхлэв. Монгол Улс тэдэнд байгалийн баялгаа өгсөнгүй, хулхидчихсан тул тэд нар “ихэд гомдож” заналхийлж байна. Үүнд дургүйцсэн монгол судлаач үгээ хэлсү.
Агуу их Иван, Ли хоёрыг шүүмжлэх нь
Оросын дэлхийд алдартай “Экперт” сэтгүүлийн 2009 оны 10 дугаар сарын 12-ны 39 дугаарт зохиогч нь тодорхойгүй “Хэнийг хаяхаа шийджээ” гэсэн өгүүлэл гарав. Монголыг ч ёстой нэг “авч өгч”. Энэ өгүүллийн орчуулгыг энд хавсаргав.
Хэнийг хаяхаа шийджээ
Яг нэг сарын дараа Шанхайд хэвлэгддэг Дун Жин гэсэн нөхрийн редакторладаг хятадын “Глобаль таймс” сонинд “Монгол Улс хөмхий зуусаар байна” гэсэн өгүүлэл гарав. Бөөн заналхийлэл. Энэ өгүүллийг мөн энд хавсаргав.
Хятадын Глобал таймс сонин
Аль ч том бөгөөд хөгжиж байгаа улс оронд их үндэсний үзлээ номлодог, сурталчилдаг хүмүүс бишгүй байдаг бөгөөд аз болоход тэд тун цөөн тоотой байдаг юм. Ийм хүмүүс л үндэстэндээ тус болохоосоо илүү ус болдог гэдэгт би итгэлтэй байна.
Орос Иван, Хятад Ли Та хоёр дэлхийд тэргүүлэх том гүрнүүдийг төлөөлж байж жижиг монголыг ингэж дээрэлхэх гэвэл монгол судлаач “Ёстой хуцваа” гэж хариулж байна. Ядахдаа Та хоёр энд байгаа орос, хятад хоёр өгүүллээ солиод нэг уншчих л даа. Миний энэ өгүүлэл Сэм авгад ч бас хамаарна.
Жижиг үндэстэнд том соёлд уусахаас айдаг үзэгдэл (ксенофобия) зайлшгүй байдаг бөгөөд энэ тухай онол болон судалгааг танай том эрдэмтэд л бичсэн ш дээ. Та нараас айлгүй яадаг юм ?!
Монголчууд бид Чечень, Гүрж болон Буриадыг нүдээрээ харж мэдэрч байна. Монголчууд бид Түвд, Шинжаан-Уйгар, Өвөр монголыг нүдээрээ харж мэдэрч байна. Мөн Афганистан, Ирак, хуучны Югославыг өдөр болгон харж, айж байна. Хэрэв үүх түүх ярих юм бол бүр ч зөндөө юм болно…
Монголын ард түмэн “төр засаг” нэртэй арчаагүй амьтдын золиос болох ёсгүй. Монголын ард түмэн Та нарт ямар муу юм хийсэн юм ?!
Хэрэв би эндүүрээгүй бол Агуу Их Орос марксизм-ленинизмийн дагуу социализм байгуулж байсан. Мөн Агуу Их Хятад одоо ч гэсэн марксизм- ленинизмээр замнаж байгаа. Бид ч гэсэн адилхан “мандуулж” явсан. Ингэхлээр марксизм яривал бид гурвын ярих хэл ойролцоо болно гэж би бодож байна.
Та нар Ленин багшаа нэг уншаад үз л дээ. Тэнд чинь “Жижиг угсаатны өөртөө засан тохинох эрх”-ийн тухай, Агуу Их Оросын үзэл санааг хязгаарлах хийгээд шүүмжилсэн бүтээлүүд боть ботиороо байгаа. Тэгээд Та нар энийгээ уншаагүй юм уу ?! Эсвэл НҮБ-ын баримт бичгүүдийг унш л даа…
Иван, Ли Та хоёр жижиг хүүхдэд хоёр талаас нь хутга тулгачихсан энэрэлгүй дээрэмчин шиг байна. Сэм авга бас ч ялгаагүй. Ич л дээ, Та нар…
Тэгээд Та нар Монголыг эзэл л дээ. Энэн шиг амархан юм хаана байна ?! Гэхдээ Та нарыг хэн ч баатар гэхгүйгээс гадна үүнээс болж төр улс чинь задрах л болно доо…
Монгол охид хөвгүүд бокс, буудлага, бөх, шатар, мэдээллийн технологи болон бусад олон зүйлээр дэлхийд гайхуулж байна. Та нар хэдэн хүнтэй, бид хэдүүлээ бил ээ ?!
Хэрэв Танай тамирчид, эрдэмтэд, бусад олон мэргэжилтнийг “монголын нөхцөл”-д бэлтгэсэн бол дэлхийд гайхуулах ганц ч хүн гарахгүй гэдэгт би дэндүү их итгэлтэй байна. Энийг Та нарынхаар бол Бурхан, монголоор бол Тэнгэр, байгаль дэлхийгээс цаанаас нь заяачихсан байдаг юм. Арай Та нар том улсын эрдэмтэд илүү сэтгэдэг, жижиг улсын судлаачид дутуу сэтгэдэг гэж бодоод байгаа юм биш биз дээ…Тийм юм огт байхгүй шүү…
Нэр нь тодорхойгүй орос Иван, нэр нь тодорхой хятад Дун Жин нартай би гэхэд л ном хаялцахад бэлэн байна…Ер нь ингэхэд Та нар юу юм ?!
Орост, Хятад болон бусад том улсуудад биднийг үнэнээр нь ойлгодог, хамтран ажиллах хүсэлтэй хүмүүс Та хоёроос илүү олон бий гэдэгт би огт эргэлзэхгүй байна.
Та нарын нэр төр яагаад унадаг вэ ?
Хятадын Дэн Сяо Пиний өөрчлөлт, Оросын өөрчлөн байгуулалт огт өөр мэт боловч нэг ижил зүй тогтол байдаг юм. Энд бид ч гэсэн хамаарна. Товчоор хэлбэл нийгмийн давхраажил өөрчлөгдөж шинэ хөрөнгөтөн төрөн гарсан явдал болно.
Өөрөөр хэлбэл Орос, Хятад, Монгол гуравт “шунал нь дэндсэн” олигархи бүлэг бий болсон явдал юм. Шинэ хөрөнгөтнүүд шиг аюултай амьтан байдаггүй гэж К.Маркс бичсэн нь буй. Та бидний багш байсан биз дээ…
Ингээд энэ гурван шинэ хөрөнгөтөн тэр дорхноо “найз” болох нь тэр. Тэгээд юу гэж ?! Тэгээд л аль ч Засгийн Газраас үл хамааран худалдаа наймаагаа хийж эхлэх нь тэр.
Энд хаана нь албан ёсны, хаана нь хувийн худалдаа наймаа болж байгааг зааглаж ялгах ямар ч боломжгүй. Гэхдээ том улсуудын том түвшинд харагдахгүй юм жижиг түвшингөөс харагддаг ч явдал бий. Танай “том” судлаач, мэргэжилтнүүдийн олонхи нь үүнийг олж харах чадваргүй гэдгийг би баталгаатай хэлнэ…
Хятадаар жишээ авъя л даа. Хятадад хөдөө тосгоноос хот ороод ирсэн, ажилгүй нөхдүүд жоом шиг олон байх. Тэднийг чинь монгол-хятад хоёр хөрөнгөтөн нийлж байгаад оруулаад ирдэг юм. Энэ хууль бус үйл ажиллагааг монголын томоохон улс төрчид цагдаа, тагнуул, хил гаалийн зэрэг хүмүүс зохион байгуулсны үндсэн дээр монголын “барилга байгуулалт” хөгждөг юм. Энд Засгийн газрууд огт хамаа байхгүй.
Энд ирсэн хятадуудын паспортыг нь хятад-монгол найз хөрөнгөтөн хурааж аваад барилгын хашаанд мал шиг хорьчихдог юм. Сард 80 мянган төгрөгийн цалин өгнө. Нэг ээлж нь унтаж байхад нөгөө нь ажиллана. 12 цаг ажилладаг юм. Хятадууд өөх иддэггүй учраас тэдэнд зориулж хамгийн туранхай хог дээр хаячихмаар мах дунд нь хаяж өгдөг юм. Мэдээж тэр хүмүүсийн дунд “зэрэг дэв”-ийн ялгаа гарах бөгөөд томчууд нь махыг нь идэж, жижгүүд нь махны амттай будааны шөл л уудаг юм. Тэдэнд хашаанаас гадагш гарах эрх огт байдаггүй.
Монголчууд Солонгос зэрэг оронд очиж, хамаг хар ажлыг нь хийгээд зовж байна гэж ярьдаг нь үүний дэргэд юу ч биш. Энд байгаа хятадуудын амьдрах нөхцөл нохойныхоос ч дор байдаг. Тэдэн дээр аль ч газар байж л байдаг дүүрчихсэн монгол янхнууд очдог бөгөөд архи дарс ууж, хүүхэн булаалдсан хятадууд хоорондоо зодолддог юм. Ингээд л агуу их хятадын нэр төр унадаг юм л даа.
Хэрэв Орос, Хятад хоёрт бол янхнуудаа зүгээр л хараагаад өнгөрдөг бол манайд бол энэ нь үндэстний оршихуйд үлэмж ноцтой үзэгдэл болон хувирдаг юм. Та бидний хэмжээ, ухагдахуун огт өөр шүү дээ…
Эрхэм Дун Жин редактор аа, Та Шанхайд тусгай нөхцөлд баяжчихсан хятадын ололт амжилтад сагасан жирийн л тэнэг луухаан байна. Танд энийг ойлгох ухааны тэнхэл огт алга. Та тийм их агуу их үндэстнээ боддог юм бол энд байгаа хятадуудаа ирээд нэг үзэхгүй юу. Таны Шанхайгаас сүрдүүлэх, энд байгаа бодит байдал хоёр огт өөр шүү дээ.
Нарийн ярих юм бол монгол судлаач би энд байгаа хятадуудыг Танаас дутахгүй өрөвддөг юм. Адилхан хүний үр ингэж ч явах гэж дээ гэж. Монголчуудыг сүрдүүлж солиорч байхынхаа оронд энийгээ зохицуулах талаар бодож болохгүй юу…
Дашрамд дурдахад манай “төр засаг”-ийн түшмэдүүд үүнд өөрөө оролцдог учраас үүнийг зохицуулах чадамж огт байдаггүй. Та нар монголын луйварчидтай нийлчихсэн өөрсдийнхөө даварсан олигархуудыг хязгаарлаж зохицуулах л болж дээ…
Хүн бүхэн эх орон, ард түмэндээ хайртай…
Нэгэнт ам гарсных АНУ-ыг хальт дурдаадхая. Энд би АНУ гэдэгт “Баруун” гэсэн том ухагдахууныг багтааж байна. 20 жилийн туршлагаас үзэхэд америкчууд бол төрөлхийн мөнгөний шуналтай, эдийн сэдэлтэй, тэгээд дээр нь угаасаа “багшлах” донтой хүмүүс юм. Мөнгө, ашиг хоёр байвал зарлан тунхагладаг зарчим, үзэл санаагаа зөрчиж байсан ч нүдээ аниад өнгөрдөг, хоёрдмол стандарттай хүмүүс гэж би ойлгодог болсон.
2001 онд би Монголын XX зууны түүхийг дүгнэх санаатай “түүхийн философи” гэсэн ангилалд багтах нэг өгүүлэл бичсэн юм. Тэнд би хоёр хөрштэйгээ эвтэй найртай явах тухай онол-түүхийн үндэслэлийг бичсэн.
Энэ өгүүллийг Москвагийн радиогоор хэд хэд уншиж, монголч эрдэмтдийн их хурал дээр иш татаж, хятад профессорууд өндрөөр үнэлж байсан нь саяхан. Миний энэ үзэл бодол одоо ч гэсэн огт өөрчлөгдөөгүй. Дашрамд дурдахад “Нийгмийн дэвшлийн замаар” гэсэн энэ өгүүлэл ganaa.mn блогт одоо ч байгаа.
Тэнд би “Гадаад орчны алтан үе” гэсэн тусгай гарчигийн дор ингэж бичиж байсан юм.
Дэлхийн II дайны дараа…1949 онд БНХАУ тусгаар тогтнолоо зарлаж, ЗХУ, Хятад хоёрын харилцаа сайжирснаар Монгол Улсын гадаад орчны алтан үе эхэлсэн юм. Чухам энэ үед монголчууд бид сэтгэл амар амьдрах боломж бий болсон. Мөн энэ үед Москва-Улаанбаатар-Бээжингийн төмөр замыг барьсан нь одоо ч гэсэн стратегийн үүргээ биелүүлсээр байна.

БНХАУ Улаанбаатар-Налайхын засмал зам, шил, шүдэнз, спирт бал бурмын зэрэг үйлдвэрүүд, 50 болон 120 мянгатын орон сууцны цогцолбор, Энхтайвны гүүр, Улсын Их дэлгүүр зэргийг өөрсдийн ажилчдын хүчээр барьж бэлэн болгон хүлээлгэн өгч байв. ЗХУ бүр ч өгөөмөр тусламж үзүүлэв. ЗХУ 1921-1970 онд эдийн засгийн том ач холбогдол бүхий 450 томоохон объект /жижгийг нь тоолох боломж байхгүй/ барьсны тал хувийг нь 1960-70 онуудад барьж, тусалж, бэлэглэсэн байдаг. Энэ бүхнийг эдүгээ дурсан санах хүн бараг байхгүй болж, хоёр том хөршийг занан зүхэгсэд олширч байгаа нь яав ч сайны ёс биш.
Ямар ч тэнэг монгол хоёр том хөршгүйгээр хөгжинө гэж огт боддоггүй юм шүү дээ. Монголыг гадаадын аль нэг улс тэжээгээгүй, монголчуудыг мал, байгаль дэлхий нь тэжээдэг юм. Мэдээж Та нар энэ хугацаанд бидэнд маш их мөнгө өгсөн, тусалсан. Тэгэхдээ танай баячууд тэрнээсээ дутахгүйг олж авсан. Танай Засгийн Газрын энэ тусламжийг чинь би хүндэтгэж байна. Гэхдээ л Та нар монголын луйварчид яаж идэж ууж байгааг харсаар байж миний ард түмэнд хэлээгүй, сануулаагүй. Яагаад гэвэл Та нар энэ новшнуудыг “өөрийн талын” гэж үзсэн.
Миний хувьд сүүлийн 100 жилд хоёр удаагийн том трансформацид өртсөн, угаасаа зах зээл гэдгийг мэдэхгүй, залхуу, тэгсэн атлаа бараг солиотой гэмээр мэдэмхий, хэм хэмжээгээ огт мэдэхгүй, гадаадаас хуулах өвчтэй, эдийн шуналд хэт автсан жижиг үндэстний эс ширхэг гэдгээ гэдгээ сайн мэднэ. Би ард түмнийхээ энэ занд дургүй ч гэсэн Та нартай адил өөрийнхөө эх орон, ард түмэнд хайртай… Тэгээд ч хөршүүд болон бусад улсуудтай эвтэй найртай амьдрах ухаан, бодлогыг чадлынхаа хэрээр номлодог.
Иймээс би Та нарыг гэхээсээ илүү монголын “удирдагчдыг” хараан зүхэж байна. Гэхдээ Та нарыг арчаагаа алдсан удирдагчид хулхидсан болохоос биш, миний ядарсан ард түмэн яагаа ч үгүй…
Энхбаяр чи юу хийснээ хар даа…
Би Иван, Ли хоёр яагаад уурлаад байгааг сайн ойлгож байна. Хэрэв монголын удирдагчид гэж дүүрчихсэн новшнууд дэвэн дэлхий хэсч аль тааралдсан болгондоо ашигт малтмал амлах, “юм” гуйхаас өөрийг мэдэхээ больчихсныг тооцох юм бол Та нарыг бүрэн ойлгож болно.
Нэг улсад амлавал ч бас яая гэхэв. Харин монголын улс төрчид мөнгө гуйж, хамт “идэж уух” тухай амлалтаа бараг улс болгонд өгчихсөнд хамаг лай оршино. Энэ тохиолдолд тэдний уурлах нь түмэн зөв…
Гэхдээ тэд бол монголын ард түмэн биш, харин манай жижиг үндэстний дайснууд юм. Та нар олон том улсуудад зэрэг зэрэг баялаг амласан улс төрчдөд гаргах уураа монголын ард түмэнд битгий гаргаад бай.
Хэрэв Та нар тэр худал ярьсан, худал амласан, томчуудын дунд бантан хутгасан монголын албан хүмүүсийг шууд нэрлэж, шүүмжилсэн бол надад хэлэх үг огт байхгүй, яг үнэнийг хэлж дээ гэж баяр хүргэх байсан…
Энхбаяраа, чи муу новш юу хийснээ нэг хараач. Чамаас болж Монгол Улс, монгол үндэстэн аюулд ороод байна… Б.Пүрэвбат ламаас “элс” авч В.Путины өөдөөс цацаж тэнэгтэхээр ийм болж байгаа юм.
Оросын их өрийг тэглэсэн чинь хаана байна ? Оросоос авсан асар их мөнгө, тусламж хаачсан ? Хятадын Засгийн Газраас авсан олон удаагийн тусламжийн мөнгө хаана байна ? АНУ болон олон улсын байгууллагуудаас авсан мөнгө хаана байна ?
Олон улсын хооронд хов хутгаж, амлаж, энд Монголд байгаа юм шигээ хулхидаж байсан олон баримтыг би Иван, Ли, Сэм гуравт шууд л өгнө шүү. Өөр арга надад алга…
Чиний бий болгосон адгийн систем үүнийг идсэн, харин монголын ард түмэн юу ч хүртээгүй. Иймээс Орос, Хятад хоёр уурлах нь зөв ш дээ. Тун удахгүй Сэм ах уурлана…Ингээд дэлхийн бүх томчуудын уур хилэн монголчууд дээр бууж байна. Энхбаяр адгийн шаар чинь, чи ч монголчуудын хараалыг амсана даа…
х х х
Одоо би монголчуудын амин зорилт нь үндэстний хувьд оршин амьдрах явдал гэж би томъёолж байна. Ингэхэд бид чинь үндэстний хувьд оршин амьдрах эрхтэй юм байгаа биз дээ…
Аль эсвэл аль 1930-аад оны “Бидэнд зөвхөн монголын газар нутаг л хэрэгтэй” гэсэн Коминтерний дүгнэлт хэвээрээ байгаа юм уу ?
Хэрэв тийм бол хамаа алга, эзлээд булаагаад л авдаг юм байгаа биз, үгүй гэх юм бол олон нүүр гаргадаггүй, албан ёсоор, шударга хамтран ажиллах төр засаг тогтоох гэж ядаж байх хооронд битгий заналхийлээд байж үз…
Судлаач Д.Ганхуяг
2009 оны 11 дүгээр сарын 15.

About Ганаа
СУДЛААЧ ДАШЗЭВЭГИЙН ГАНХУЯГ 1954 онд Налайх хотод төрсөн. 1962 – 1972 онд Налайхын дунд сургууль, 1972 – 1977 онд МУИС –ийн Инженер – эдийн засгийн сургууль, 1987 – 1990 онд Болгар Улсын Нийгмийн Ухаан, Нийгмийн Процессын Удирдлагын Академи төгссөн. Нийгмийн Ухааны Институтэд эрдэм шинжилгээний ажилтан, УИХ-ын дэргэдэх Судалгааны Төвийн захирал, УИХ болон ЕТГ–т улс төрийн зөвлөх, референтын ажил хийж байсан. 1996 -1998 онд МАХН-ын Удирдах Зөвлөлийн гишүүн байснаа өргөдлөө өгч сайн дураараа огцорсон. Төр засгийн болон намын удирдагчдын талаар шүүмжлэлт өгүүлэл бичсэний учир ажлаас 5 удаа халагдсан. Мөн энэ шалтгааны улмаас 2004 онд МАХН-аас хөөгдсөн. Монгол Банкнаас их хэмжээний мөнгө алга болсон асуудлыг тэргүүн хатагтай О.Цолмонтой холбон бичсэний учир Монгол Банкны Ерөнхийлөгч асан О.Чулуунбатыг гүтгэсэн хэргээр 2006 онд шүүхээр шийтгүүлсэн. Олон улсын болон үндэсний хэмжээний олон судалгаанд удирдагч, үндэсний зөвлөх, багийн гишүүнээр ажиллаж байсан. Одоо чөлөөт судалгаа, системийн анализ эрхэлдэг. Эхнэр, хүү, охин нарын хамт амьдардаг.

40 Responses to ОРОС ИВАН, ХЯТАД ЛИ БОЛОН БУСАД ТОМЧУУДАД МОНГОЛ СУДЛААЧИЙН ХЭЛЭХ ҮГ

  1. элийсофер says:

    юун ч түргэн уур вэ дээ? жаахан тайван. тайван байхгүй үсчихийн хэрэг юу байна. нэг халтар луухаан идсэн аяга будаандаа цадаад жаахан доль доль гээ л биз. тэрний төлөө уурлан бухимдаж өөрийгөө зовоох хэрэг юу байна? айн. хүссэн ч эс хүссэн ч монгол орон дэлхийн энергийн стратегид ороод ирлээ. олигархийн бүлэг одоогийн засаг солигддог, хөгширдөг, зайлдаг юм байгаа биз дээ. тэр хүртэл хийх юмаа л хийгээд явцгаая даа. тийм үү?

  2. gankhuyag says:

    Ингэхэд Та “төр засгаас” тарааж байгаа аарц, чацарганы шүүс уусан биз дээ. Тэгээд хүн болж уу, гахай болж уу гэдгээ нэг харчих. Хэрэв “нэг л биш” байгаа бол эргэж очоод ахиад нэг уу. Тэр болтлоо дуугай байж үз.

  3. MOngol says:

    Ёооёооо Ганааа ахааа та юу бичсэн юм бээ? хэхэхэ алаад хаяжээ. Ойрд ианы нийтлэлийг уншаад байхад боож үхэхэд ганц хуруу дутуу хүн шиг болжээ дээ. Гэхдээ хэн нэг нь ингэж бичих ёстой л доо. Монголын ард түмэн энэ хэрүүл, үзэн ядалтанд ямар ч буруу байхгүй шүү дээ. Бид юу ч аваагүй. Авсан идсэн 2 нь л хэрэлдэнэ биз. Ерөнхий сайд Амарын гоё үр байдаг даа “Орос Япон 2 байлдана л биз, Монголд наад дайн чинь хамаагүйэ” гэж… Ард түмний нэр барьсан хулгайчид л эцсийн бүлэгтээ эцэг өвгөдийн хэдэн үеээрээ амь нас, хөлс, цусаараа бий болгосон тусгаар тогтнол, гадаад имижийг шороотой хутгаж байгаа юм даа. Нээрээ нэ талаар сайн бичихгүй бол ард түмэн хоорондын үл ойлголцол гарч болзошгүй юм байна тэ?

  4. Oska says:

    Сайхан хариулт байна. Орос Хятадуудын албатай юм шиг хүний дотоод хэрэгт оролцоод өөрсдөдөө өгсөнгүй гээд байгаад нь уур хүрээд юм юм л хэлмээр санагдаад байсан юм. Харин ч үүнээс ч илүү юм хэлчихмээр, дутуу санагдаад байна.

  5. ойрд says:

    Боолчлогдож байхдаа бид тэднээс ихийг авсан. Харин эрх чөлөөтэй байхдаа “ийм л юм авна”. Энэ бол эрх чөлөөний үнэ цэнэ. Гэндээ эд нар ингэлээ гээд яахийн. Бид сонголтоо хийсэн, тэд үүний төлөө баас нь хүрч байна. Яс юман дээрээ Монголчууд зальтай, чадчихсан л байхгүй юу. Орос хятад хоёрыг цохиолдуулж байгаад гуравдагчид өндөр үнээр шахчихлаа, үүнээс өөр яахийн. Харин хөөрхий Энхбаяр л эд нараас айхдаа гэрээг гацаах гэж зарим хөдөлгөөнүүдтэй нийлж баахан дөвчигнөх шив дээ. Оюу толгойг алдсан хөршүүд таван толгойг алдахгүй гэж ингэж айлгаж байгаа юм байх даа. Тэр тусам нь Таван толгойг гуравдагчид өгчих юм хуна. Тэр л гоё хариу болно, даан ч МАХН-ынхан С.Баяр Оросод өгнө, Н.Энхбаяр Хятадад өгнө гэх байх. Гэхдээ Орос, Хятад хоёр бидэнд юу хийхийг заахгүйн адил Энхбаяр, Баяр хоёроор ч яахаа заалгахгүй шүү дээ. Энэ бол бидний эрх юм.

  6. 1-д says:

    наадуул чинь хөгширөхөөсөө өмнө, үхэхээсээ өмнө шанзав Бадамдорж шиг зарж идээд алга болдийн байгаа биз дээ. Түүнээс нь наана нугаслахгүй бол чамайг ч ингээд алхайж байх зуур чинь зарчихна. Тэгэхэд нь чи ч юугаа хийх юм? Би ч юу хийх юм. Тэгэхээр одоо нэг нь гэсэн боож үхэж байж наад олгархуудыг чинь хазаарлана. Үүнийхээ хариуд Ганхуяг гуай гэмт хэрэгтэн болсон, харин чи ухаантай царайлчихаад яагаа ч үгүй л байхгүй юу. Чи бол ёстой ядуу гаралтай, хувь заяагаа төрдөө даатгасан, хонь шиг ард мөн ажгуу.

  7. odko says:

    “… бантахдаа балиусаа …” гэгч болж байгаамдаа. Орос Хятад хоёр бол өөрсдөө ч хөгждөггүй, хажуудахиа ч хөгжих боломж өгдөггүй хүмүүс юм шиг. Үүний тод жишээ бол хойд болон өмнөд солонгосыг хар, өнөө өчнөөн хүний амь нас, эд хөрөнгө зарж олсон витнамын социализм одоо хаашаа явж байна.

  8. baska says:

    харин тийн орос хятад 2 ёстой даварчихсан дээрээс ни энэ обама хуртэл орос хятад 2луу гуйгээд саяхан 2хоногийн өмнө япон хийсэн айлчиллыг ни узээд байсан чини урд ни найз байсан японоо жийх санаатай болчихсон японы нутаг дээр байгаа цэргийн баазуудийн асуудал дээр нээх 3жилийн омно шийдчихсэн юм бишуу ч гэх шиг нээх таагуй бна лээ

  9. dek says:

    Хамгийн муухай нь бид 76 сонгосон. Бас ерөнхийлөгчийг.

  10. Selmen togmid says:

    Taniig xyndelj baina

  11. Leave says:

    “PRINCIPIA MATHEMATICA Absolute Geometry & Super Unitied theory” enenii talaar yamar bodoltoi baina ve?

  12. MOngol says:

    Нээрээ тийм шүү СУПЕР НЭГДЛИЙН ОНОЛ-ийн талаар ямар бодолтой байна. Энэ талаар харсан уу та? Эрдэнэ гээд нөхөр хийчихлээ гээд байсан

  13. oltse says:

    shar deeltiig yaval zohiltoi ve? muu gaj donton

  14. togoo says:

    ganaa chi oyu tolgoig zarsan arhichin ,hvvhenchin,muriitei togloomchin sanjiin bayariig bicheech.yundaa helehgvi ungurch bn.oyu tolgoin gereeg enhbayar hiilgesen ym uu.ene ulaan arhichin bayar hiilgeed tvvnii buunii nohoi gansvh,zorigt,bayartsogt nariinh ni gereend zursan gariin vsegnii beh ni hataagvi baina chi bolij vz.budaach budaach geheer sahlaa budav gedeg shig ym bolgoniig enhbayart bvv chih.hen ni ymar hemjeetei buruutai gedgiig bid mun medej bn.

  15. gankhuyag says:

    Тийм ээ, Н.Энхбаяр эхэлсэн. Оросын “Их Өр”-ийг дарах гэж “Айвенхоу Майнз”-аас Энхбаяр л “зээл” аваа биз дээ. Тэр үеэс л “бүх улсад” амлах өвчтэй болсон юм. Энэ гай нь одоо гарч байна. Надад баримтууд нь байгаа учраас ингэж бичээд байгаа юм. Тийм их гүтгүүлсэн юм бол наад Энхбаяр чинь өөрөө ярина биз дээ. Тэр миний өмнөөс ганц ч үг дуугарахгүй байгааг Танаас бусад нь анзаарч л байгаа байх. Ингэхэд Та түүний өмнөөс юу юм ? Нэг их “мэддэг амьтан” гарч ирж гэнэ…

  16. burged says:

    ha ha ha yag zagatnasan gazar maajchihlaa.bicheed bai bicheed bai. bi bichij chadahgui ch gesen demjine shuu.shunal ni uhedsen yumnuudtai odoo boltol tootsoo bodohgui bgaad l gaihaad bh yum.Uul ni urt shar deeltiig odoo l tonhmoor bgaa yum!

  17. bulgaa says:

    Ганхуяг ахын хэлдэг зөв! Анх Айванхоу Майнз-аас Энхбаяр л мөнгө зээлсэн.
    Ер нь ингээд хараад байхад энэ отоод сууж байдаг нөхдүүд хүн муулмаар байгаа юм бол өөрсийнхөө блог дээр муул л даа. Хэн та нарыг нааш орж ирж унш гэсэн юм. Ер нь орж ирж уншихгүй байвал яасан юм бэ!
    Бас Баяртай барьцчихажээ энэ тогоо гэж нөхөр…Чи архи уудаггүй юу? Чи хүүхэн эргүүлдэггүй гомо юу? Чи очковыг нь 100 төгрөгөөр муушиг тоглодоггүй юу?
    Хүн доромжлохдоо хүртэл учиртай хэл за! Хийх юмаа олж ядах юм муусайн юмнууд!

  18. ganbold says:

    үнэхээр энэ төрийн толгойд байгаа арчаагүй, амиа бодсон хүмүүсийг/ хүн гэхэд зарим нь хэцүү дээ/ харахаар, хийж байгаа үйлдлүүдийг нь харахаар хэлэх ч үг олдохгүй юм. Энэ хүмүүс ханаж цадана гэдгийг мэдэхгүй юм байхда? Намайгаа бодвол насаараа идэх хөрөнгөтэй л баймаар юм.Аргаа барахдаа сая төгрөг байлаа гэхэд ядаж 500-г нь идээд 500-гаар нь эх орондоо өөрсдийнхөө төрсөн эх орондоо зориулж болдоггүй л юм байхдаа гэж бодхийн.Энэ энхбаяр гэж хүнийг хэзээ нэгэн цагт шударга үнэн гэдэг зүйл шийтгэх л байх гэж найдхийн.Ганхуяг судлаачид хэлэхэд та наад материалуудыг нь сайн хадгалж байгаад шудрага төр засагтай болох үед нь гаргаж тавиарай. Монголын ард түмний сайн сайхан амьдралаас өчнөөн жилээр хойш татсан тэр хүн/ хүмүүс/ заавал зохих шийтгэлээ хүлээх ёстой гэж бодож байна. Ард түмэн чин сайн сайхан амьдармаар байна шүү дээ.

  19. erdenebileg says:

    Баярлалаа. Хөмөрсөн тогоо шиг харанхуйгаас оч бадрах нь сайхан юмаа. Толгой минь сэргэх шиг боллоо. Амжилт хүсье.

  20. ganaa ahad says:

    2012 ON GEHED ULS ORNOO ZARJ ,IDEJ UUJ BAIGAA HVMVVSIIG ODOO IH OLNOOROO TURJ BAIGAA BUUGIIN HVCHEER HUH TENGER BVGDIIG NI ZVIL DUUSGAJ MONGOL ORNIIG TSEVERLENE GESEN YRIA GADUUR IH TARHAJ BAINA.TA SONSOV UU.MINII TANIDAG AHIIN TALIIN NEG EMEGTEI BUU BAIDAG YM.MINII MEDEHIIN IH MUNDAG HVN.TER HVN HELEHDEE IIM YRIA ORGVI BISHEE.MONGOL ULS DALDIIN DALD EZENTEI YMAA.BUU BID TSEVERLEJ BAIGAA BISHEE.TENGERIIN ZARLIGIIG BIELVVLJ BAIGAA YM GESEN.ENE VNEN BOLOV UU.TA HARIULAACH.AMJILT HVSIE.

  21. Soogii says:

    Sudlaach Tand bayarlalaa.Olon hunii buhimdal Tanii niitleleer damjin garsan gedegt itgej baina.Zarim neg ni Enhbayariig l muulaad uzen yadaad baina gej bodohiim.”Ovoo bosgoogui bol,shaazgai yund suuhav” gedegtei adil busuu.2
    tom hursh maani yag l booj uhej boson haraih ni holgui bainaa,uneheer,hoitoh ni bolohoor mongol ulsiig olon ulsiin shuuhed ugnu ch gej surduuleed,”yadaj baihad yar” gegcheer Austraia-iin hevleld urd hurshiig ni mongoltoi yas hayaltsuulsan niitleel gargaad l.Hanaj tsadahiig medehee bolison shunaltanguudiig bid l uursduu songoj gargasan,odoo uursduu l zailuulahgui bol ted “kranaar” tataad ch hovhorohgui ni.Tsag ni bolohoor l… gej hoish tavidag uujuu ard tumen yumaa,bid chini.Sudlaach Tand amjilt husye!

  22. Soogii says:

    Sudlaach Tand bayarlalaa.Olon hunii buhimdal Tanii niitleleer damjin ilersen gedegt itgeltei baina.Zarim neg humuus Enhbayariig l muulaad,uzen yadaad baina gej bodood baih shig,”Ovoo bosgoogui bol,shaazgai yund suuhav” gedegtei adil busuu.Uneheer 2 tom hursh maani yag l booj uhej boson haraidgiin davaan deer baih shigee.Hoit hursh ni mongoliig olon ulsiin shuuhed ugnu gej ch surduuleed,”yadaj baihad yar” gegcheer Australia-n hevleld urd hurshiig ni mongolchuudtai yas hayaltsuulsan niitlel garaad l.Ta ch harin bairand ni tavichih shig bolloo,tedniig.Odoo tednii talaas Tand daramt ireh baihdaa.”Daramtlaad uzeg l dee,muusain yumnuud” gej l hariulah bailguide, TA.
    Tand amjilt husye!

  23. цолмон says:

    Ганхуяг судлаач шиг хөдөлшгүй баримттай байж,ийм өндөр түвшинд материалаа бичдэг юм. ЭЛИЙСОФЕР гэж хаягласан Та бол зүгээр л бэртэгчин амьтан байна.Хүн мэддэг юмаа хэлж,чаддаг юмаа хийж байгаагийн тод илрэл бол яахын аргагүй Ганхуяг судлаач шүү. Надад санаа байсанч ингэж бичих,сачий хүрэхгүй.Харин ийм сайхан юмыг өдөр алгасахгүй хүлээж,уншиж,түүгээр бахархаж явдаг нь миний хувьд том завшаан болдог.Энэ хүний хичнээн хөдөлшгүй баримтанд тулгурлан бичсэнг ” ЭНХБАЯРЫН АМАА ҮДҮҮЛСЭН” байдалтай байгаа нь нотолж байгаа юм биш үү.Танд баярлалаа

  24. Tamir says:

    Ta odoo bolood bga banknii negdluudiin talaar neg jhn senhruuleed uguuch. Bayar, Bathuu bolon Elbegdorj, Battulga nariin nedgluud /uur hen hen ch bga yum/, tednii hiij bga uildluud, garah hor urshigiin talaar? Hediigeer bank sanhuugiin zah zeel “shal uur” yum bdag ch gsn manai nuhtsuld het ih ulstur oroltsood bh shig sanagdah yum?!

  25. Anonymous says:

    ivan li 2-t oyu tolgoi yamarch hamaagui shuu dee ene 2 tavan tolgoig avah tal deer l iim yum bicheed baigaa yum bish uu Oyu tolgoi deer bid ingej bodoj bna hervee Tavan tolgoig ugduggui yum bol hohi chin shuu gejee… Yaagaad tavan tolgoi deer iim bolood baigaan oilgomjtoi shuu dee Bayar said butsaaj avsan ulsiinh bolson (esvel heniih ch bish bolson) tegeed heniih ch bish yumiig zarah geed dayan delhiigeer tum buman mongol tsuhmeluud avah uu geed orilj guigeed oros hujaa solongos yapon kanad amerik bugdiin tsugluulaad avaad irsen tegeed hen ch avch chadahgui bolood irenguut oros hujaa 2 bachuurahdaa haa hamaagui Oyu tolgoig ugsungui daraahaa uguhgui bol hohi chin shuu geed baigaa yum bish uu?

  26. Chinee says:

    http://www.medee.mn/content/6956.shtml дээр гарсан мэдээллийг та үзээч. тэгээд энэ хүний талаар юу бодож явдагаа хэрэв нууц биш хэлэхгүй юу? энэ үнэхээр аймаар явдал биш гэж үү?

  27. tsogt says:

    элбэгдорж чи амласнаа хийх юмуу. энэ авилгалыг устгаж чадах юмуу. чадахгүй бол яг одоо зайл. энэ улс чинь мөхлөө ш дээ.

  28. Eh oronch says:

    tany uurladag zov. gehdeebodit badlyg harya. bidend ali negiig n dagahaas uur zam baihgui.3 dagch hur geed baigaa USA bol denduu hol bna.ter enhbayaryg ailgaad bgaa materialaa rosd hurdan ug l duu. yug huleegeed bgaam.uguhuusuu umnu ganaa.mn deer zaval taviaarai.tegehgui bol unen hudalyg bid yaaj medeh ve. hoyor hurshiin aliig songoh ve gedeg l odoo bidend uldseniig oilgoh heregtei.ardchilal tegsh erh gedeg yum haana ch baidaggui yum.mungutei chadaltai ni l diildeg huulitai.gehdee mungunuus zevseg bol iluu chadaltaig sudlaach Ta medmeersen

  29. gankhuyag says:

    Танаар заалгаад байх юм огт алга даа.

  30. Oros, Hyatad, USA 3 heterhii ih shunasniihaa tuluu etssiin etsest yuchgui hotsorno doo. Undesten gej yu baidgiig tedend mah tsusand ni shingetel neg oilguulah tsag ireh bizee.

  31. odoo Hyatad, USA 2 iin erh ashig negdeed sibiriin bayalag luu davshih gej baigaa bolhooroo tednii zamd taaraldah, Mongol, Yopon, hoid solongos (umnud solongos ni USA iin utsan huuheldei bolson) ed nar bol hen ch bish bolj huvirsan. Orsuud dangaaraa 2 gurnii esreg huchrehgui ni medeej. Manai Mongol dangaaraa uursdiiguu hamgaalna gedeg bas l hundreltei. Negent USA ni Mongoliin 3 dagch hursh baih itgel naidvaraa buren aldsan, tuuniigee ch batalj baigaa. 90 ond undsendee “Hurungutnii huvisgal” hiichihsen bna. Odoo ene tsuvuun tsag ulam batalj bna. 90 ond “Undestnii ardchilsan huvisgal” hiisen gej mongoliin ard tumniig mansuuruulj bna. Huvisgaliin uil hereg hazaichihlaa gesen bolgoniig gaduurhan, alahiig ni alj, horlohiig ni horloj, uls tur niigmiin tavtsangaas olgiharhuud shahaj bna.

  32. Odoo muugiin tuild hurvees sain bolyuu gehiin uchir olon mongolchuudiig uhaaruulah, uzel sanaagaar tsenegleh, tsogts uil ajillagaanii beltgel heregtei. Mongolchuud huvisgal hiij chadna. Harin odoo hiisen huvisgalaa yaaj hamgaalah tal deer ertnees beltgeh heregtei! Ene buh mongoliin dampuural yavj yavj huvisgal hiih hemjeend hureh ni todorhoi bolsoor baina. Ganaa ah sain bicheed bai. Mongolchuud tanii bichlegiig uur uursdiin untsuguus harna, tungaan bodno. Etssiin etsest bid bugd negl zuild temuulj baigaagaa oilgoh bolno. Oilgoson humuus tsag ni tulhaar teneg hun shig munginaj suuhgui,harin yu hiihee medne, zoriglon hudulnu!

  33. Anonymous says:

    Таныг дэмжиж байна. 100%.

  34. enkh says:

    onoodor tanii bichsen bas baatarhuyag ahiin niitleluudiig unshlaa unheer saihan sanagdahiin hajuugaar ih buhimdal torj bna.Onoogiin niigem iim l aimar bna shuude. tanii iim zorigtoi alham hiij bgaad tani unheer talarhaj bna amjilt.

  35. zaluu sudlaach says:

    bi bol erch huchtei, husel temuuleltei, undesnii uzeltei zaluu sudlaach hun. bidend tani shig hun heregtei, Mongolchuud bid delhiin taliig erhendee oruulj bsan tuuhtei, ireeduid bidnii huchirheg uye dahiad ch irne gedegt bi bat itgeltei bn. Gutranga humuust handaj helehed onoodriin tsag uye muu baina gj gomdolloj suuhiin orond nudee neegeed haraach, bid huchirheg Mongoliig dahin bosgoh shine uyiin anhdagchid yum.

  36. mogi says:

    sanaa zov bol zaya zov gedeg zuir ugiig
    alham tutamdaa bodoj uav mongolchuudaa

  37. Anonymous says:

    zaa daa aimhai batbold ard tumengeerei tavan tolgoig shiiduulsen mayagiin helbereer shiidchihvel naad li chin mongoliin ard tumend uurlaad buun yum bolohnee.

  38. degi says:

    setgel sergem saihan bichsen baina mongoliinhoo toloo tsohiloh zurhtei iim humuus olon olnoor turun garah boltugai minii eh oron uurd mandan badrah boltugai

  39. arigboh says:

    ter tend baigaa (chatsargan aarts) gej bicheed baigaa teneg durak er n yu bodoj baidag hun geheeree ingej boddog bna aa. ene hun bol neg bol teneg esvel aarts ulsd shahsan durakin hamatan baih

  40. Munkhbat says:

    Tanid Enkhbayaraas tsohilt irj boloh yum gej aihgui bn u? Bi Enkhbayaryg Stalin gej hardagaa.

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

%d bloggers like this: