МАЛЧДАА АВРАЯ ГЭВЭЛ…

Одоо ч надаас бусад нь “тэмцэгч”, “хувьсгалч” болж хувирч байна. Зарим нь бүр “онол монол” гаргаж ч байх шиг. Тэдэнтэй зэрэгцэж “давхих” хүсэл надад огт алга. Учир нь маш олон жижиг хуйвалдаан, эрх баригчдын үлэмж ноцтой үйлдлийг дүгнэхэд жаахан хугацаа хэрэгтэй байна. Тэгээд л онол судалгааныхаа юмаар л оролдож сууна. Харин энэ бол тун удахгүй бидэнд маш их хэрэг болох эд шүү дээ. Монголд зуд болоод сүйд. Үүний хажуугаар улс төрийн зуд болж малчдад туслах “хөдөлгөөн” өрнөв. Энэ “хөдөлгөөн”-ийг би малчиддаа сайндаа хийсэн гэж огт бодохгүй байна. Read more of this post

БИДНИЙ ҮЕИЙНХЭН ЧАДНА, ЧАДАХГҮЙ БОЛ СӨНӨНӨ…

Баабар саяхан “Бидний үеийнхний чадах ба чадахгүй зүйлс” гэсэн нэгэн ноцтой өгүүлэл бичив. Би хувьдаа түүнийг хүндэтгэж, санал нийлэхдээ нийлчихээд, хааяа зөрөхдөө зөрчихөөд л явж байдаг хүний нэг. Гэхдээ түүний энэ өгүүлэл бидний хувь заяатай хэтэрхий их холбоотой, бас гутранги үзэл, идэвхигүй байдлыг илт номлосон учраас арга буюу үүний эсрэг өөрийн үндэслэлийг гаргаж байна. Ганцхан зүйл гуйхад уншигчид Баабарыг битгий хараагаад байж үзээрэй. Яагаад гэвэл би түүнийг хүнийх нь хувьд огт үнэлж дүгнэх гээгүй, бусад үйлдлүүдийг нь шүүн цэгнэх гээгүй, ердөө л түүний энэ ганц өгүүллийг тойруулан асуудлыг хөндөж байна. Ер нь “юм бичдэг” хүний нэг өгүүлэл нь “муу” байлаа гэхэд бусад нь бүгдээрээ муу муухай, тэр ч байтугай бичсэн эзэн нь адгийн амьтан болчихож болохгүй биз дээ. Ингээд би Баабарын хэлснийг тод хараар ялгаж, дагаж тайлбарлах нь илүү зохимжтой гэж бодож байна. Read more of this post

ХАР ЗАЛУУГААРАА НОВШРОХ Ч ДЭЭ…

Саяхан УИХ-ын 5 гишүүний асуулгаар Засгийн газрын мэдээлэл сонссон юм байх. Учир нь Тавантолгойн нүүрсний ордод улсын төсвийн хөрөнгөөр хайгуул, судалгаа хийж, ордын нөөцийг тогтоож Эрдэс баялгийн зөвлөлөөр хэлэлцэн улсын эрдэс баялгийн нөөцийн санд бүртгүүлсэн юм байна. Асуулгыг Ерөнхий сайдад тавьсан боловч тэр нь ирсэнгүй. Харин түүний оронд сүүлийн үед “хамгийг мэдэгч” болон хувирч байгаа ЗГХЭГ-ын дарга, Монгол Улсын сайд Ч.Хүрэлбаатар хэдэн “маанаг юм”-уудынхаа толгойг эргүүлэх “ажлаа” хийжээ. Ер нь тэр хэд нь “эргэх толгой”-той ч юм уу үгүй ч юм уу… Read more of this post

ЕРӨНХИЙЛӨГЧ Ц. ЭЛБЭГДОРЖ ТАНАА ДАХИН ХАНДАХ НЬ

Өргөдлийн хариу шаардах тухай
Судлаач Д.Ганхуяг би бээр Танд “Цагаатгал хүсэх тухай” өргөдөл өгөөд 40 хонож байна. Хуулиар бол 30 хоногт шийдвэрлэж, хариу өгөх ёстой.
Read more of this post

ВАКЦИНЫ ТУХАЙ ТОВЧ МЭДЭЭ

Өнгөрсөн 2009 оны 10 дугаар сарын 3-нд “гахайн томуу” манайд гарснаас хойш бүтэн улирал өнгөрч байна. Ханиад өнгөрснөөс хэзээ хойно бидний “гарыг мушгиж” байгаад вакцин хийнэ дээ гэж би сануулж байсан. Бүтэн гурван сар гаруйн дараа одоо хүчиндэн хийж байгаа вакциныг цаадуул чинь Улсын нөөцийн хөрөнгөөр 2 тэрбум гаруй төгрөгөөр худалдаж авсныг уншигчиддаа мэдэгдэж байна. 2007 оны 11 дүгээр сард УИХ ханиадтай тэмц гээд 6 тэрбум төгрөг баталж өгснийг нь баахан оношлогооны аппарат шахаж, бидэнд “үйлчлээд” аль хэдийн дуусгачихаж. Өөрсдөө болохоор вакцинаа аль эрт нууцаар хийлгэчихээд одоо “үлдсэн” ард түмнээ албадан вакцинжуулж байна.
Монголчууд, ялангуяа хүүхдүүдийн эрүүл мэнд бол вакцинаар мөнгө шахдаг бизнесийн туршилтын туулай огт биш. Луйварчид банк, барилга, ашигт малтмал дээрэмдэхээс бүр хэтрээд монголчууд бидний эрүүл мэндээр тоглож бизнес хийж байгааг би судлаачийн хувьд анхааруулж байна. Ядахдаа бидний эрүүл мэндээр тоглохыг бүгдээрээ таслан зогсоох хэрэгтэй байна даа…

МӨНГӨ БУЛААХ АРГА – II

Хүмүүс олон талаас нь олон янзийн дүгнэлт хийхэд эвтэйхэн байх болов уу гэж бодон баримтуудыг түлхүү оруулсан удаах өгүүллээ нийтэлж байна. “Цаана” нь олон баримт байгаа нь мэдээжийн хэрэг. Үүнийг тал талаас нь шүүн тунгаах ёстой байх. Минийхээс өөр тайлбарлал, дүгнэлт гарж болохыг би үгүйсгэхгүй. Гэхдээ энэ бол дээрэм байсан гэдгийг хэн ч үгүйсгэж чадахгүй буй за. Read more of this post

МӨНГӨ БУЛААХ АРГА – I

Одоогийн төр, банк санхүүгийн дампуурлыг судлаад байхад учиг сэжүүр нь аль эртнээс эхэлсэн байдаг юм. Би энэ талаар цуврал өгүүлэл бэлтгэж байсан юм. Гэтэл улс төрд тун удахгүй болох маш өндөр магадлалтай нэгэн явдлын улмаас эхний өгүүллийг нийтлэхээр гэнэт шийдэв. Би өгүүллээ 4-5 хуудаст багтааж бичдэгийг олон хүн мэднэ. Зарим хүн намайг “тэнгэр харж байгаад” биччихдэг мэтээр ойлгодог учраас энэ удаад судлаач хүн ямар хүнд хүчир, чимхлүүр, бас эрсдэлтэй ажил хийдгийг уншигчдад мэдүүлэх зорилгоор өгүүллээ “хагас боловсруулсан бүтээгдэхүүн” байдлаар бэлтгэв. Уг нь ийм баримтуудыг нэгтгэн дүгнэж байж л өгүүлэл бичдэг юм. Баримтуудыг хронологоор нь жагсааж тайлбарлах энэ хэлбэр илүү зохимжтой байж магадгүй л юм. Та бүхэн миний юу хэлэх гээд байгаагийн учрыг өөрсдөө олно гэдэгт би найдаж байна. Read more of this post

YYНИЙГ ОДОО ХИЙ, ЭСВЭЛ…

Улс орон, үндэстний өмнө сүүлийн жилүүдэд хуримтлагдаж, зайлшгүй шийдвэрлэх ёстой болоод буй зангилаа асуудлуудад нийт монголчуудын анхаарлыг хандуулахыг би хүсч байна. Үүнийг нийт даяараа ул суурьтай, илэн далангүй ярилцах цаг хугацаа, нийгмийн бодит шаардлага бий болсонд гол учир нь байгаа юм. Уг нь энэ шинжилгээг одоогоор нэрийг нь хэлж болохгүй бишрэм өндөр боловсролтой нэг хүний хамт 2004 оны сүүлчээр дээд түвшний улс төрийн хөтөлбөр байдлаар хийсэн юм. Гэхдээ аль нэг нам, эрх баригчдын захиалгаар бус, нөхцөл байдлыг бодитойгоор үнэлэн дүгнэх шаардлагын улмаас чингэсэн болно. Бидэнд тодорхой бус шалтгаанаар үүнийг хэрэгжүүлж амжаагүй, бодвол эсвэл ойлгоогүй, эсвэл зориглоогүй биз ээ. Одоо бол заавал хэрэгжүүлэх цаг болсон гэж үзэж байна. Ер нь бол системийн шинжилгээний дүгнэлт нэг их өөрчлөгддөггүй юм. Read more of this post